A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2092/

Ажил хийгээгүй ЗГ орой бүр нийгмийг бухимдал, гэмт хэрэг рүү чиглүүлж байна

Сүүлийн гурван жил Монголын ЗГ ажил хийсэнгүй, доороо хий эргэж өнгөрөөлөө

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2092/


УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ардчилсан нам мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд “Ардчилсан намын удирдлагад байсан төдийгүй АН-ын гишүүн байж байгаад МАН-ын албан бус гишүүн болсон, ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгө завшсан “хулгайч” нар мэдэгдэл хийж, ээлжит гүтгэлгээ тараалаа. Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮХС-гийн хулгай, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой үйлдэл бүрийг шударга шүүхээр оруулахыг дэмжиж байгаагаа энэхүү мэдэгдлээр дахин нотолж байна. Эрх баригчдын амны уншлага болсон шударга ёсыг тогтоох хангалттай боломж парламентад, 64 суудалтай эрх баригч намд байгааг дахин сануулъя.

АН ажил хийлгэхгүй байна гэх үлгэрээ нэн даруй зогсоож, сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, ажлаа хийхийг шаардаж байна.

АН хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Тиймээс АН-ын жирийн гишүүд популистуудын гүтгэлгийн бай биш гэдгийг хариуцлагатайгаар  мэдэгдэж байна гэсэн юм.

Энэ үеэр тус намын Нарийн бичгийн дарга О.Магнайгаас дараах зүйлийг тодрууллаа.

-Ж.Батзандан, Л.Болд нар танай намын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нартай холбогдуулан мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд дурдагдсан зүйлүүдийн талаар юу хэлэх вэ?

-Гэмт хэргийн шинжтэй ямар ч үйлдэлд хариуцлага тооц гэдэг албан мэдэгдлийг бид өнөөдөр гаргаж байна. Тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ч үзсэн. Одоо бүлгийн дарга хийж байгаа Д.Эрдэнэбаттай холбоотой байр суурь байсан. Хэрэв Д.Эрдэнэбат эрүүгийн гэмт хэрэгт үнэхээр холбогдсон бол эрх баригч нам хариуцлага тооц. 66 суудалтай улс төрийн  хүчин юу ч хүлээлгүй өнөөдөр ч хариуцлага тооцох боломж нь бий. АН-ыг хайрлах шаардлага байхгүй. Манай нам ямар үед эрхзүйт төрийн хууль хэрэгждэг байх ёстой гэдэг байр сууриндаа хатуу зогсоно. АН-ын дарга, цэрэг, жирийн гишүүн байна уу хамаагүй, шударга ёсны талд бид байх болно.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх үйл явцыг хууль зөрчсөн гэх маргаан хоёр жил дамнан үргэлжилж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий хүнийг саатууллаа. Энэ асуудалд танай нам ямар байр суурьтай байна?

-“Эрдэнэт”-ийн асуудлаар хууль, шүүхийн байгууллагуудаас бодитой мэдээлэл хийсний дараа бид байр сууриа илэрхийлнэ. Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга нь цагдаа, хууль, шүүхийн ажлыг хийдэг болж. Уг нь ЗГХЭГ-ын даргад хуулиар оногдсон үүргийн хүрээнд маш олон хийх ажил бий. Гэвч Л.Оюун-Эрдэнэ энийг барина, тэрийг шоронд хийнэ, ийм гэмт хэргийг шалгана гэх мэт дандаа гэмт хэрэг ярьдаг албан тушаалыг бий болголоо. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ үнэхээр гэмт хэргээр мэргэшиж цаашид дагнан ажиллах хүсэлтэй байгаа бол ЦЕГ-ын дарга эсвэл улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга болговол илүү зохихоор харагдаж байна.

АН-ын жирийн гишүүд, дэмжигчид популистуудын бай биш

Хэн нэгэн албан тушаалтан хуульд оногдоогүй тухайн үүргээ сайн дураараа биелүүлж, орой бүр хүмүүсийг яллаж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусдыг яллах ажил Л.Оюун-Эрдэнэд их зохиж байх шиг байна. Тиймээс эрх баригч нам Л.Оюун-Эрдэнийг АТГ, УЕП-ын даргаар тавивал илүү олон хүмүүсийг яллах боломж нь бүрдэх байх.

–МАН-ын дарга У.Хүрэлсүх өмнө нь ажил хийхэд шүдгүй арслан шиг байна гэж хэлж байсан. Одоо бол өөрийн хүнээ УИХ-ын даргаар мөн ЗГХЭГ-ын даргаар томилсон учраас нөхцөл байдал өөр болсон болов уу. Та бүхэн ч үүнтэй санал нийлж байна уу?

-Эрх баригч нам өнөөдөр УИХ-д албан бусаар 66 суудалтай болсон. Дээрээс нь У.Хүрэлсүхийн хамгийн сайн, казиногийн найз нь УИХ-ын дарга болсон. Ийм байж шүдгүй арслан шиг байна гэж яривал Монголд шүдтэй хүн байхгүйтэй адил. У.Хүрэлсүхэд өнөөдөр бүх эрх мэдэл нь бий. Нутгийн дүүгээ мөн ЗГХЭГ-ын даргаар томилсон. Өнөөдөр хамгийн хурц шүд У.Хүрэлсүхийн араанд бий. Үүгээрээ зажилж дийлэхгүй байгаа бол У.Хүрэлсүх явсан нь дээр.

-Та Засгийн газрыг муу ажиллаж байна гэж хэлэх гээд байна уу?

-2016 онд МАН ард түмэнд маш олон амлалт өгч байж гарч ирсэн. Тухайлбал, аймаг бүрт жижиг дунд үйлдвэр барина гэж байсан. Мөн нийслэлийг бүх аймагтай автозамаар холбоно гэж амласан. Гэвч харамсалтай нь эдгээр амлалтынхаа нэгийг ч биелүүлсэнгүй. Хамгийн хариуцлагатай ажиллах ЗТХЯ, БСШУС-ын сайд нар нь хэдэнтээ солигдлоо. Хоёр ч Засгийн газраа солилоо. Мөн нийслэлийн ажил удирдлагагүйн улмаас хагас жил гацлаа. Олонхын бүлэг дотроо хуваагдаж төрийн ажлыг олон сар гацаалаа. Засгийн газар ажил хийж чадахгүй болохоороо орой бүр зурагтаар хүн яллаж, нийгмийг бухимдал, гэмт хэрэг рүү чиглүүлж байна. Сүүлийн гурван жил Монгол Улс доороо хий эргэлээ. Эрх баригчдын хэрүүлтэй жилүүд л байлаа. Энэ хэрүүлдээ АН-ыг чирж оруулж байгаа нь харамсалтай. Сөрөг хүчний ажлаа АН хангалттай хийж байна, цаашид ч хийх болно. Эрх баригч намын амласан амлалтыг ажил хэрэг болгохын төлөө шаардана.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх зүйн тодорхойгүй байдал үргэлжилбэл 10 тонн алт ч авч чадахгүй

Энэ сарын 31-ний байдлаар 3.7 тэрбумын валютын нөөц бүрдүүлэхийг ОУВС шахжээ

 0 сэтгэгдэл


Монгол Улс 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-ыг 2.5 хувь болгосон. Таван жилийн хугацаатай баталсан уг хуулийн үйлчлэл энэ оны эхнээс дууссан. Хуулийн үйлчлэл дуусахтай зэрэгцээд энэ хугацаанд Монголбанкинд тушаах алтны хэмжээ өмнөх оныхоос 81 хувиар буурсан байна. Харин Засгийн газраас АМНАТ-ын хэмжээг 2.5 хувь байх хуулийн хугацааг сунгах төслийг өргөн барьсныг ээлжит бус чуулганаар хэлэлцэв.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Өнгөрсөн жил тушаасан алтны хэмжээ зах зээлд шилжсэнээс хойших 30 орчим жилд хамгийн өндөр байсан нь 21.9 тонн. Гэтэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ жил 81 хувиар буурсан. Тодруулбал, энэ хугацаанд Монголбанкинд 293.5 килограмм алт тушаасан байна. Алт манай эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг стратегийн ашигт малтмал. Төгрөгийн ханш, эдийн засгийн тогтвортой байдал, валютын нөөц бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Алтны татвар өссөнөөр хил гаалиар нууцаар гаргах, бие жижиг бүтээгдэхүүн болгож хувиргаад нэвтрүүлэх зэрэг хууль бус үйлдлүүд илэрч байна. Бид бүрэн дүүрэн хянах нөхцөл бүрдээгүй. Тиймээс хил гаалийн хяналтын нөхцөлөө сайжруулаад, дотооддоо бүрэн хянадаг болохын тулд хугацаа хэрэгтэй. Харин энэ хугацаандаа алтаа гадагш нь алдчихмааргүй байгаа юм. Тиймээс 2.5 хувийн татвараа хэвээр нь байлгаад, тэр хугацаанд нь алтаа гадагш алдахгүй байх системийг бүрдүүлье гэж зорьж байна. Түүнээс биш алтны компаниудын лоббинд өртсөн зүйл манай яаманд байхгүй” хэмээн тайлбарлалаа.

Монгол Улс өнгөрсөн жил алтны борлуулалтын орлогоос 50 орчим тэрбум төгрөгийн татвар авчээ. Үүнээс гадна ААН-үүд 10- аад төрлийн татвар мөн төлдгийг салбарын сайд хэлэв. 21.9 тонн алт гэдэг 900 сая ам.доллартай тэнцэх эдийн засаг. алт тушаалт нэмэгдсэнээр валютын нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Гэтэл энэ сарын 31-ний байдлаар Монгол Улс 3.7 тэрбумын валютын нөөц бүрдүүлэхийг ОУВС шахаж байгаа аж. Магадгүй хуулийн тодорхойгүй ийм байдал үргэлжилбэл энэ онд Монгол Улс 10 тонн алт ч авч чадахгүй гэж Д.Сумъяабазар тодотгосон юм.

“Энэ тохиолдолд бид ам.долларын ханшийг 3000 төгрөг хүртэл алдахыг үгүйсгэхгүй. Юанийн своп хэлцэл, Чингис бондтой холбоотой төлбөрийн асуудал ирэх жилүүдэд хүлээж байна. Тиймээс алт худалдан авалтаа нэмэх зайлшгүй шаардлагыг харгалзан энэ хуулийн төслийг дэмжиж өгнө үү” хэмээн тэрбээр хүссэн юм.

Харин энэ үеэр зарим гишүүн алт тушаалт буурсан нь зохион байгууалттай арга хэмжээ хэмээн хардаж буйгаа илэрхийлж байлаа.

Гишүүн Х.Болорчулуун “Алтны компаниуд маш их лобби хийж байна. Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан нь зохион байгуулалттай ажиллагаа. Тиймээс өсөн нэмэгдэх роялтигаа болиод таван хувийн татвартай болгох саналыг гаргаж байна. Алт тушаалт буурсан нь гагцхүү татвараас болсон юм биш” хэмээв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд 2.5 хувийн татвартай байсан өнгөрсөн таван жилийн хугацаанд алтны салбар, түүнийг Монголдоо үлдээхэд чиглэсэн ямар ажлыг салбарын яам хийснийг асуулаа.

21.9 тонн алт гэдэг 900 сая ам.доллартай тэнцэх эдийн засаг

Тэрбээр “Монгол Улс таван жил энэ хяналтаа яагаад тогтоож чадсангүй вэ. Татварын зохицуулалт байхгүй бол алтаа гадагшаа алдах гээд байна гэсэн логик таван жилийн өмнө л орж ирж байсан юм билээ” гэсэн юм.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа шалгалт явуулсан ч хулгайн алттай тэмцэхэд үр дүн гараагүй гэж сайд Д.Сумъяабазар хэлж байлаа. “Хууль бус алт олборлогчид орон нутгийнхаа удирдлагуудтайгаа үгсээд, шалгалт эхлэхээр зугтчихдаг. Тиймээс хил гаалийн шалгалтаа сайжруулахын тулд уих болон бусад төрийн байгууллагын дэмжлэгтэй ажиллахаас өөр гарцгүй” гэв. Нүүрсэн дор нуусан, машины эд анги дотор хийсэн алтыг илрүүлэх боломж Монголын хил гаальд байхгүй аж. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт худалдан авсан. Эндээс харахад татвартай холбоотойгоор Монголбанкинд худалдах алтны хэмжээ буурсан гэж харж байгаа. харин олборлолт хэвийн байгаа” гэсэн мэдээллийг гишүүдэд өглөө.

Гишүүд алтны компаниудад бууж өгөхөөсөө өмнө нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хариуцлагыг чангатгахыг сануулж байв. Хэдийгээр уг төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч хувь хэмжээн дээр нь дахин ярилцана гэдгээ ч илэрхийлэв.




A

Жижиг

A

Дунд

A

Том

2018 онд зарласан тендерийн 70 хувь нь буцсан

Тендер шалгаруулах тусгай агентлаг байгуулна

 0 сэтгэгдэл


Тендерийн асуудлыг цэгцлэх, төрийн худалдан авах ажиллагааг нэгтгэх зэрэг олон чухал асуудлыг тусгасан төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлтийг өчигдөр хэлэлцэв.

Юун түрүүнд тендер зохион байгуулдаг тусгайлсан агентлагтай болохыг төсөлд тусгажээ. Мөн тендерийн шалгаруулалтад авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх боломжийг хязгаарласан чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Үүний тод жишээ нь тендерт ялагдсан компани нь шүүхдэж, төрийн худалдан авах ажиллагааг гацаадаг байдал нийтлэг үзэгдэл болсон явдал. Зөвхөн 2018 онд л гэхэд төрийн худалдан авах ажиллагааны 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 70 хувь нь буцаагдсан байна.

Тиймээс хэрэв тендерт оролцсон компани маргаан үүсгэхээр бол тендерийн үнэлгээний нэг хувьтай тэнцэх хэмжээний баталгааны мөнгийг байршуулах зэрэг хариуцлагын асуудлыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Гишүүдийн зүгээс уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд худалдан авах ажиллагааны газрыг эргэн сэргээх зайлшгүй шаардлага байгааг онцолж буй. Өөрөөр хэлбэл яам, агентлагууд бодлого гаргах биш тендер зохион байгуулах ажилд ихэнх цагаа зарцуулдаг болсон учраас дээрх агентлагийг сэргээн ажиллуулахыг хүсч байгаа юм.

Түүнээс гадна хуульд дотоодын худалдан авалтыг тусгайлан дэмжих зохицуулалт бий. Үүнд нийт 155 барааг дотоодын үйлдвэрээс худалдаж авахаар тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа тендертэй холбоотой маш их гомдол байдаг. Тиймээс хуулийг өөрчлөх зарчмын хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, тендерийн даалгавар. Бид ихэвчлэн тендерт оролцохоор ирүүлсэн материалыг шалгаруулах гэж зорьдог. Угтаа тендерийг ямар зорилгоор зарлаж байна, түүнд нийцсэн даалгавар өгөх хэрэгтэй. Гэтэл орон нутагт энэ асуудал хоцрогдоод байна. Ажил үйлчилгээний чанар, оновчтой байдалд хэр дэвшил авчирсан хууль болж байгаа вэ хэмээв. Хоёрдугаарт, салбарын онцлогт тохирсон тендер зарладаг.

Тендерийн шалгаруулалтаар маргаан үүсгэж буй компани баталгаа байршуулна

Үүн дээр тусгайлсан зохицуулалт орж байгаа эсэхийг тодруулсан юм.

Сангийн яамны хууль эрх зүйн газрын дарга Н.Энхболд “Хуулийн төсөлд техникийн тодорхойлолттой холбогдуулан бараа, ажил үйлчилгээний стандартад нийцсэн байх ерөнхий агуулгыг хуульд оруулсан. Харин нарийн зохицуулалтыг Засгийн газрын тогтоолоор зохицуулаад явах боломжтой. Нарийн мэргэжлийн мэдлэг шаардлагатай, тэр талаар сайн мэдэхгүй бол орон нутаг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах нь нээлттэй. Харин уул уурхайн тоног төхөөрөмжийг худалдан авахтай холбоотой тусгайлсан зохицуулалт энэ хуульд тусгагдаагүй” гэв. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг төсвийн байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүлээлт үүссэн шийдвэрүүдээр барьцаалж хууль зөрчсөн томилгоо хийх вий

Улстөржилтийн төлбөр эдийн засгийн хохирлоор хийгдсэний илрэл нь алт тушаалт

 0 сэтгэгдэл


Парламент өдрөө алдаж шөнө гэгчээр намар, өвөлжин хэрэлдээд хавартай золгож ээлжит бусаар гол хуулиудаа хэлэлцэхээр чуулганаа нээлээ. Иргэдийн амьдрал, улсын хөгжилд түлхэц өгөх чухал хуулиудыг хойш тавьсаар өдий хүрсэн шалтгаан нь албан тушаалын төлөөх  тэмцэл, сандал суудлын хэрүүл байсныг монголчууд бүгд мэднэ. Гэтэл ээлжит бус чуулган ч томилгоонд зориулагдаж байгаа нь эхнээсээ батлагдаж байна. УИХ-ын даргын зөвлөл энэ долоо хоногт багтаан олон сараар хүлээгдсэн татварын багцад багтсан гурван хууль, тендерийн хууль, ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн болоод өнгөрөөх төлөвлөгөө гаргажээ. Хуваарийн дагуу өнөөдөр дээрх хуулийн төслүүдийг байнгын хороогоор хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр маргаашийн чуулганаар хийх юм. Мөн эцсийн хэлэлцүүлгийг пүрэв гарагт байнгын хороонд оруулж баасан гарагт чуулганы хуралдаанаар батлахаар зэхэж байна. Уг нь ийм чухал хуулийн өөрчлөлт шинэчилсэн найруулгыг дөрвөн шатны хэлэлцүүлгээр хугацаанд баригдалгүй баталбал “ус” бага, онгорхой цоорхой цөөтэй баймаарсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд томилгоонд хэт анхаараад үндсэн ажлаа халтуурдах боллоо.

УИХ-ын даргын зөвлөлөөс баталсан хуваариар ирэх долоо хоногоос томилгоотой холбоотой шийдвэрүүд гарах төлөвлөгөөтэй. Томилгооны гол зорилго АТГ-ын хоёр дарга, ерөнхий прокурорын орлогчийг солиход чиглэгдэж байгаа. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудал хуулийн маргаантай. Өмнө нь энэ асуудлаар парламент шийдвэр гаргаж хуульд нийцэхгүй хэмээн Ерөнхийлөгчийн саналыг буцаасан. Энэ удаад ч бас тийм нөхцөл байдал үүсэх магадлал өндөр. АН-ын бүлэг ч томилгоог хуулийн хүрээнд тавибал хэлэлцэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Мөн ерөнхий прокурорын орлогчийн орон тоо тийм ч цаг хугацаанд баригдсан чухал мест биш. Үүн дээр ЗХЖШ-ын даргыг томилох асуудал цаг хугацаанд шахагдсан тайлбартай орж ирж байна. Цаг хугацаанд шахагдсан үндэслэлийг иш болговол Монгол Улсыг төлөөлөх сайдгүй олон ЭСЯ бий. Өнгөрсөн онд Швед, Их Британид сууж байсан Элчин сайд нарыг эгүүлэн татсан бол энэ оны эхээр Австрали, Тайланд, БНСУ-д илгээхээр нэр дэвшүүлсэн гурван ч хүнийг эгүүлэн татах шийдвэр  гаргаад байгаа юм. Тэдний оронд илгээх Элчин сайд нарыг яаралтай томилох шаардлага л парламентад тулгамдуу байгаа. Гэтэл цаг хугацаанд шахагдаагүй албан тушаалын томилгоог хийх гэж улайран, чанартай хууль батлах үндсэн үүргээ оронцоглож байна.

МАН жижиг ААН-үүдэд олгох татварын хөнгөлөлтийг хойшлуулна

Парламентын гишүүдэд бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн хуулиудыг баталсан нэр зүүх чухал байгаа болохоос иргэдэд хэрэгтэй хуулийг гаргачихъя гэсэн чин хүсэл алга гэдэг нь ч анзаарагдаж эхэллээ. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлэг татварын багц хуулийг хэлэлцэхдээ ААН-үүдэд хүлээлт үүсгээд байсан зарим заалтыг өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой жижиг, дунд ААН-үүдээс авч байгаа 10 хувийн татварын 90 хувийг хөнгөлөлт хэлбэрээр буцаан олгохоор төсөлд тусгасан. Үүнийг хууль батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх байсан ч 2020 он болгон хойшлуулжээ. Уг нь үүгээр 36.8 тэрбум төгрөг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд очих байв. Татварын багц хуульд санал авах хэлэлцүүлгийн үеэр бизнесийн төлөөлөл дээрх заалтыг сайшаахын зэрэгцээ, яаралтай хэлэлцэхийг дэмжиж байсан юм. Энэ мэтчилэн иргэдэд ашигтай хуулийн заалтуудыг сугалж үлдээд байвал татварын хуулийн шинэчлэл хүлээлтэд хүрэхгүй эсэргүүцэлтэй тулж ч мэднэ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай хуулийн төсөл бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн тухай хууль, түүнтэй хамт өргөн барьсан хуулиудад өөрчлөлт оруулах. Эл хуулийн өөрчлөлт цаг хугацааны хувьд хоцорсноос гадна эдийн засагт сөрөг нөлөөгөө аль хэдийн мэдрүүлээд байгаа. Уг нь оны өмнө Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан бол алт тушаалт эрс буурахгүй байлаа. Өнөөдөр Монголбанкинд тушааж буй алт 81 хувиар буурсан нь валютын нөөц, эдийн засгийн өсөлтөд өөрчлөлт оруулах хэмжээнд хүрэв.

Өнгөрсөн оны төгсгөлд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хуулийн өөрчлөлтийг хийх гээд гишүүдийг ятгаад дийлээгүй юм. Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч МАН-ын бүлэг дэмжлэг өгөөгүйгээр барахгүй чуулганы хуралдаанд унагах тактик баримталж байсан нь нууц биш. МАН-ын бүлэг үүнийг улс төрийн тоглолтын барьцаа болгож байснаа өнөөдөр хүлээн зөвшөөрч ээлжит бус чуулганаар дэмжихээр болсон. Хэрэв оны өмнө энэ хуулийг баталсан бол алтны роялтийн хөнгөлөлтийн хугацаа сунгагдаж, алт тушаалт хэвийн үргэлжлэх боломж байлаа. Товчхондоо улс төржилтийн төлбөр эдийн засгийн хохирлоор илэрсэн нь энэ. Үнэндээ ниргэсэн хойно нь хашгирсан үйл явц ээлжит бус  чуулганаар өрнөх гэж байна.

Энэ бүгдээс дүгнэхэд энэ ээлжит бус чуулганаар цаг хугацаанд барьцаалагдсан хуулиудыг батлахын далимд хууль зөрчсөн томилгоо хийх зорилго агуулж байна гэж үзэх болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Эрдэнэт”-ийн 51%-ийг “Стандарт” банкинд алдсан хүмүүст хариуцлага тооцох ёстой

ЖДҮХС-гийн мөнгийг авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардав

 0 сэтгэгдэл


АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос мэдээлэл хийж, зарим асуудлаар эрх баригчдаас хариуцлага нэхлээ.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан, авахад холбогдсон хүмүүст эрх баригчид хатуу хариуцлага тооцох ёстой гэж тэд үзээд байна.

“Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж гадаадын банкнаас авсан зээлээ төлж чадаагүй буруутай этгээдүүдийн өмнөөс тус үйлдвэр өдөрт зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт 100 сая төгрөг, сард нэг сая ам.доллар төлж байгаа. Тиймээс улсад учруулж буй хохирлыг барагдуулахын тулд хууль ёсны дагуу шалгах хэрэгтэй гэж АЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд хэллээ.

Мөн ЖДҮХС-гаас 120 орчим тэрбум төгрөгийг МАН-ын эрх баригч дарга нар ойр тойрныхоо хүмүүст авч өгөн жирийн иргэдийн боломжийг булаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хариуцлага нэхэв.

Энэ асуудалд Засгийн газрын нэр бүхий сайдууд, 20 гаруй гишүүн оролцсон. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шударга ёсыг тогтооно” гэж хэлсэн үгэндээ хүрч, “ЖДҮ”-чин гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүлж, шалгуул” гэж сөрөг хүчний залуус шаардав.

Саяхан АН-ын зарим залуус мэдээлэл хийж, “Намын удирдлагууд нь МАНАН бүлэглэлийг хамгаалж байна” гэх мэдээллийг өгсөн. Энэ талаар С.Эрдэнэболд “Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгэж байгаа ч шинэчлэлийн төлөө явж буй намаа бүхэлд нь харлуулж болохгүй. МАНАН бүлэглэл 2004 оноос эхлэлтэй. 2004 онд Ерөнхий сайдын суудлаар эхэлсэн МАНАН, 2008 онд таван хүний эрдэнэт амь эрсэдсэний дараа шадар сайдын суудлыг тухайн үеийн АН-ын даргад өгснөөр улам бүр бэхэжсэн. Ийнхүү урт хугацаанд хоёр намын эрх ашгаар сүлбэлдсэн хүмүүсийн харилцаан дээр МАНАН бий болсон. Өнөөдөр АН-ын залуус МАНАН-гийн аливаа нэгэн харилцааг залгамжилж авч үлдэхийг хүсэхгүй байна.

Мөн үүнээс болж хэн нэгнийг хамгаалж, хэн нэгнийг буруутгахдаа улс төрийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөхгүй байхыг эрмэлздэг. Тиймээс хэн нэгнийг үгүйсгэхийн тулд залуучууд гар хөл болохгүй байхыг уриалж, цаашид АН бодлого суурьтай, үзэл баримтлалтай зарчмаар ажиллана” хэмээв.