A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4274/

Алекс Хайкенс: Хүүхдүүдийн хоол тэжээл, аюулгүй байдлыг мартаж болохгүй

Алекс Хайкенс: Хүүхдүүдийн хоол тэжээл, аюулгүй байдлыг мартаж болохгүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4274/
  • Сургууль, цэцэрлэг хаагдсантай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын асуудлыг мартаж болохгүй
  • Мөн өнөөгийн нөхцөл байдлаас үүдэлтэй санхүүгийн болон нийгэмд үзүүлж буй олон үр дагаврыг даван туулахад нь бага насны хүүхэдтэй айл өрхөд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нэмэлт ажлуудыг зохион байгуулах нь зүйтэй. Энэ ажлын хүрээнд бага насны хүүхэдтэй айл өрхөд учирч буй санхүүгийн дарамтыг бууруулахын тулд хүүхдэд нэмэлтээр бэлэн мөнгөний тусламж үзүүлэх санал зөвлөмжийг бид холбогдох талуудад хүргүүлсэн

НҮБ-ын Хүүхдийн Сангаас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхэд хамгааллын асуудалд анхаарч байна. Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенстэй ярилцлаа.

-Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байна. Энэ үед хүүхдийн асуудалд НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрхэн анхаарч байна? 

-Шинэ коронавирусийн эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгаалал, хоол тэжээл, нийгмийн хамгаалал болон мэдээлэл харилцаа зэрэг чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхэд ажлын өдрүүдэд харах хүнгүй буюу эцэг эхийн хараа хяналтгүй гэртээ үлдэж байгаа. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хороо, сумдын хамтарсан багийг идэвхжүүлэх, цэцэрлэгийн болон бага ангийн хүүхэдтэй эцэг эхэд төрийн эсвэл хувийн хэвшлийн байгууллагад ажилладгаас үл хамааран ажлын цагийн уян хатан нөхцөлийг хэрэгжүүлэх шаардлагатай. 

-Хоол тэжээлйин дутагдлын талаар хийсэн судалгаа бий юу? 

-Сургууль, цэцэрлэгийн үдийн хоол нь тодорхой хэмжээнд дэм болдог байсан эмзэг болон ядуу өрхийн хүүхдийн хоол тэжээлийн асуудалд санаа зовниж, энэ асуудалд онцгойлон анхаарах тухай санал-зөвлөмжийг бид Шадар сайдад хүргүүлсэн. Мөн өнөөгийн нөхцөл байдлаас үүдэлтэй санхүүгийн болон нийгэмд үзүүлж буй олон үр дагаврыг даван туулахад нь бага насны хүүхэдтэй айл өрхөд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нэмэлт ажлуудыг зохион байгуулах нь зүйтэй. Энэ ажлын хүрээнд бага насны хүүхэдтэй айл өрхөд учирч буй санхүүгийн дарамтыг бууруулахын тулд хүүхдэд нэмэлтээр бэлэн мөнгөний тусламж үзүүлэх санал зөвлөмжийг бид холбогдох талуудад хүргүүлсэн. Цаашид үүсэж болох нөхцөл байдлыг хэд хэдэн хувилбараар тодорхойлж тохирсон хариу арга хэмжээг урьдчилан төлөвлөх үүднээс нийгэмд үзүүлэх үр нөлөөний түргэвчилсэн үнэлгээг мөн хамтран хийх саналыг хүргүүлсэн. 

-Хүүхдүүдэд теле хичээл зааж байгаа. Гэхдээ хүүхэд бүрт хүртээмжтэй байх эсэх нь эргэлзээтэй байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ? 

-БСШУСЯ-тай хамтран телевизийн хичээлийг казах, тува хэлтэй хүүхдүүдэд эх хэл дээр нь хүргэхэд НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэмжлэг үзүүлж байгаа. Мөн эцэг, эхэд зориулан хүмүүжлийн эерэг арга болон зөв дадал хэвшилд хүүхдээ сургах тухай видео зөвлөмжийг орон даяар хүргэхээр бэлтгэлээ. Хүүхдүүдэд тусгайлан зориулсан эрүүл ахуйн зөвлөмж бүхий видео шторкуудыг бүтээж, телевиз, нийгмийн сүлжээгээр түгээх ажилд Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Гэр бүл, олон нийт, зорчин явагчдад зориулсан шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх тухай зөвлөмж бүхий зурагт болон мэдээллийн хуудсыг боловсруулан хэвлэх ажлыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэмжсэн. Эдгээрийг эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэхээс гадна хилийн боомтоор орж, гарч буй зорчин явагчдад түгээнэ. Зөв, бодитой мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд хүргэх нь нэн чухал. 

-Манай улс хамгаалалтын хувцас хэрэгсэл, амны хаалт дутагдалтай байгаа. Энэ зүйлээр хангахад Хүүхдийн Сан дэмжлэг үзүүлэх үү? 

-НҮБ-ын Хүүхдийн Сан одоогийн байдлаар Баянзүрх дүүрэг болон Баянхонгор аймагт эмнэлгийн халдвар хамгаалал, хяналтыг дэмжиж ажиллаж байна. Үүн дотроо хувийн хамгаалах хувцас хэрэглэл, амьсгалын замын өвчлөлд хэрэглэх эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад дэмжих болно. Цаашдаа энэ чиглэлээр хөрөнгө босгох ажлыг бид мөн хийж байгаа. 

-Коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар манай улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар та юу хэлэх вэ. Учир дутагдалтай зүйл бий юу? 

-Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амыг хамгаалах чиглэлд шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад НҮБ-ын Хүүхдийн Сан талархаж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбар үүн дээр үр дүнтэй манлайлан ажиллаж байгаа нь сайн хэрэг. Гэвч сургууль, цэцэрлэг хаагдсантай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын асуудлыг мартаж болохгүй. Мөн одоо төлөвлөсний дагуу ирэх сарын 2-нд хичээл, ороод эхлэхэд цэцэрлэг, сургуулиудын бэлэн байдал нэн чухал. Халдваргүйжүүлэлтээ хэрхэн хийх вэ, хүүхдүүдийг хэрхэн хамгаалах вэ гээд бид одооноос бэлтгэж байх ёстой. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхдийн эрүүл мэнд төдийгүй боловсрол, хамгааллын чиглэлд Засгийн газрыг дэмжин ажиллана.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Архины үйлдвэрүүдийн түүхий эд, спиртийг ариутгалын бодис болгоно

 0 сэтгэгдэл

Халдваргүйтгэл хийх ариутгалын бодисны тасалдал үүсээд байгаа нөхцөлд спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодист ашиглах тухай шийдвэрийг өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Ингэснээр ариутгалын бодисын импортын тасалдлыг нөхөх юм байна.  Мөн БНСУ-аас эмч, мэргэжилтнүүдийн хамгаалалтын хувцсыг авахаар төлөвлөж байгаа юм. 

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Италид Covid-19-ийн халдвараар 12 хүн нас барлаа

 0 сэтгэгдэл

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 81 мянга давж энэ вирусээр нас барагсдын тоо 2,700 гараад байгаа юм. Хамгийн анх энэ өвчин гарсан газар буюу БНХАУ тэр дундаа халдварын голомт Ухань хотод вирусийн тархалт нэмэгдэх нь илт багасаж, уг вирусийн халдварыг тогтоон барьж хяналтдаа авсанд албан бусаар тооцогдоод байгаа бол БНСУ, Иран, Италид халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж аюулын харанга дэлдлээ. 

Итали улсад маш хурдацтай буюу нэг шөнийн дотор 147-оор нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 470 болоод байгаа бол одоогийн байдлаар БНСУ-тай адил 12 хүн нас бараад байна. Тус улсын хойд хэсэгт байрлах тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон бөгөөд сургууль цэцэрлэг, кино театруудыг хаажээ. Сүүлийн хоёр хоногт Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байжээ. Тухайлбал, Латин Америкт илрээд байгаа анхны өвчтөн Италид бизнес уулзалтад оролцсон байжээ. 

Үүнтэй холбоотойгоор Италийн бүлэглэл өчигдөр Хятад эзэнтэй үсчний газар луу халдсан байна. Тэд эх оронд нь Covid-19-ийн халдвар тархсанд тэднийг буруутай гэж үзжээ. 

Эх сурвалж: www.worldometers.info

www.reddit.com

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНСУ-тай хийх бүх нислэгийг зогсоолоо

 0 сэтгэгдэл

Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд шийдвэрлэсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийж байна. Хуралдаанаар БНСУ-ын Бусан, Инчеон хотууд руу хийх бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Дамжин өнгөрч байгаа буюу транзит зорчигчдын хувьд зөвхөн Инчеоны нисэх буудлаас авах зохицуулалтыг хийжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийтдээ 18 нислэг байна. Бусанаас 4 удаагийн нислэг байгаа бөгөөд 367 зорчигч тийзээ захиалжээ. Нийтдээ 3668 хүн тийзээ авсан бол 2504 хүн явах захиалга өгсөн. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Мөн бид авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр зорчих бололцоо, боломжийг хангаж өгөх чиглэлийг өгч байгаа. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Мөн авиа компаниудад тархалтыг газар авахуулахгүйн тулд агаарын хөлөгт халуунтай хүмүүсийг суулгахгүй байх, шалгалтыг нарийн явуулах, халдварын бүсээс ирсэн хүн суулгахгүй байхыг онцгой анхаарах чиглэл өгсөн байгаа” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Иран, БНСУ, Итали болон бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар ноцтой болж байгаатай холбогдуулан энэ тархалт дэлхийн цар тахлын түвшинд хүрэх вий гэдэг болгоомжлол байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад Замын-Үүдэд 104, Дорнодод 5, ХӨСҮТ-д 9, нийт 134 тохиолдлыг тусгаарлаад байна. Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам бол хөдөлгөөний хязгаарлалт хийх юм. Тиймээс УОК-оос дээрх шийдвэрийг гаргасан. БНСУ-ын ерөнхийлөгч шинэ коронавирусийн халдварын үед бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчлэх тухай сайхан мэдээг дуулгасан. Гэхдээ ГХЯ, ЭМЯ Монгол улсынхаа иргэдэд онцгойлон анхаарал хандуулах чиглэлд  хамтран ажиллаж байгаа. Шинэ коронавирусийн халдвар 29 улсад илэрч, 79 мянган хүн халдвар аваад байна” гэлээ. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Солонгосын талтай байнгын харилцан холбоотой ажиллаж байгаа. Манай улсын иргэд коронавирустэй холбоотой асуудлаар эмнэлэгт үзүүлэх тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоо шаардахгүй гэсэн мэдээллийг өгсөн. Бид үл ойлголцол үүсгэхгүй байх тал дээр ажиллаж байна. Дэгүд байсан, зорчсон, ирж байгаа иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байх шийдвэрийг гаргасан” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn