A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/630/

Алсын мэт бодож суусан аюул аминд тулаад иржээ

​Үнэ цэнэтэйг нь мэддэг атлаа газарт хөрөнгө оруулдаггүй​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/630/


Манай орны нутаг дэвсгэрт Сибирийн их тайгын өмнөд хэсэг байдаггүй байсан бол монголчууд эх нутгаа хэдийнэ ногооруулчих байсан байх даа гэж би хааяа боддог. Орон зайн хувьд тэс өөр орчны тухай эл бодол маань хатаж гандсан, хагарч хуурайшсан газар тарьж суулгасан мод, бутаа борви бохисхийлгүй арчилж тордож буй Африк, ойрх дорнодын ард түмний зүтгэлтэй харьцуулах бүрийд улам ч баталгааждаг юм. Нутаг орондоо амьдрахын тулд иргэд мод тарьж, элсэн цөлийг ногооруулах “симфони” эгшиглүүлж байна. Иордан, Египет болон Африкийн ногоон бүс санаачилгад нэгдсэн орнууд бусадтай адил улс шиг улс байхын тулд газартаа хөрөнгө оруулж, үргэлжид нөхөн сэргээх нь эцсийн гарц, аврал, басхүү амьдрах боломж гэдгийг хэдийнэ ойлгосон ард түмэн аж. Дэлхийн улс орнуудын олон шалгуур үзүүлэлтээр манайхтай бараг ойролцоо түвшинд явдаг Африк харин цөлжилтийг сааруулж, ойжуулах туршлагаараа Монголоос хол илүүрхэх биз ээ. Манай гарагийн хамгийн их хуурайшилттай, халуун бүс нутгийн оршин суугчид элсний нүүдэл, салхины урсгалыг мод тарьж амжилттай сааруулж чадсан хятадын арвин туршлагыг үлгэр загвар болгож явдаг байна. Газарт л жинхэнэ үнэ цэнэ бий. Тиймээс үнэ цэнэтэй зүйлдээ хөрөнгө оруулахын ач холбогдлыг тайлбарлаж уриалахад энэ сарын 17-нд болох Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийн энэ жилийн утга учир оршиж байна. Одоохондоо бид эрчим хүч, зам харгуй, дэд бүтэц төдийгөөр газрын үнэ цэнийг ойлгодог байж болох юм.


Харин улс орнууд одоо ч, урьд өмнө ч дэлхийн гадаргыг бүрхсэн хүүхдийн зулай шиг халуун бүс нутгийн оршин суугчид элсний нүүдэл, салхины урсгалыг мод тарьж амжилттай сааруулж чадсан Хятадын арвин туршлагыг үлгэр загвар болгож явдаг байна. Газарт л жинхэнэ үнэ цэнэ бий. Тиймээс үнэ цэнэтэй зүйлдээ хөрөнгө оруулахын ач холбогдлыг тайлбарлаж уриалахад энэ сарын 17-нд болох Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийн энэ жилийн утга учир оршиж байна. Одоохондоо бид эрчим хүч, зам харгуй, дэд бүтэц төдийгөөр газрын үнэ цэнийг ойлгодог байж болох юм. Харин улс орнууд одоо ч, урьд өмнө ч дэлхийн гадаргыг бүрхсэн хүүхдийн зулай шиг нимгэн үржил шимт хөрсний төлөө л хоорондоо өрсөлдөж, дайтаж байсан гэдэг. одоо ч гэсэн газар нутгаа алдсандаа биш харин газар нутаг нь үржил шимээ шавхан барж, амьдрах аргагүй болсонд орхин явдаг дүрвэгчдийн урсгал бий. Гэтэл манай ард түмэн цөлжилт гэдгийг алс холын мэт ойлгож явсаар өдийг хүрлээ. Өнөө жил зуны дунд сар гарах гэж байхад малын хамар хатгах өвс нийт нутгаар тун ч тачир сийрэг байгааг хөдөөгийн иргэд хэлж байна. Уг нь өдийд малд махан тарга суулгах учиртай өвс ногоо, тариа будаа ид ургаж байх жамтайсан. Гэвч хойд мөсөн далайгаас ирдэг хүйтэн сэрүүн агаарын урсгал, чийг Сибирийн их тайгад, Номхон далай, өмнө зүгээс ирдэг чийглэг агаар хянганы нурууны өмнөд хэсэгт буугаад үлдчихдэг болж. Монголд хураа хайрлачихаар олигтой үүл алга. Буудъя гэсэн ч үүл дорвитой бүрэлдэхгүй байгаа тухай цаг уурчид анхааруулж байх юм.


Уг нь монголчууд бид усны эх дээр оршдог, усан хагалбар дээр ургасан ой нь доороо 17 мянган жилийн тэртээд бүрэлдсэн мөнх цэвдгийг тогтоон барьдаг. Усны нөөц хамгийн багатай дэлхийн 22 улсын тоонд ордог манай орны томоохон гол мөрнүүд хойд мөсөн далай, Номхон далайг тэтгэдэг гээд бодохоор дэндүү хайран. Өдий болтол яагаад үүнийг тогтоон барихгүй байгааг, мод тарьж, ойжуулах ажил сүйтгэж буйгаасаа удаан байгааг харах үнэндээ харамсмаар. Хиймэл нуур, усан сан байгуулж, Хэрлэн говь, Орхон говь зэрэг усны томоохон төсөл, усан цахилгаан станцуудаа урагшлуулж, говийн элсний нүүдлийг сааруулах ажлаа олигтой, эрчимтэйхэн хийвэл бид хоёр талаас үүл хүлээж суухгүйсэн. Ойтой талбайн хэмжээ ихсэхийн хэрээр ой мод өөр дээрээ үүл татдаг. Бас тэр хэрээр модны үндэс хөрсний чийг, үржил шимийг тогтоон барьдаг давуу талтай. Угтаа манай орны хувьд цөлжилттэй тэмцэнэ гэдэг аль болох олон мод ургуулж, агаар мандалд чийг хуримтлуулах устай талбайн хэмжээг нэмэгдүүлэх нь гол шийдлийн нэг. Дэлхий дахинд ч нэн түрүүнд ийм гарц зөвлөдөг юм билээ. Харин малын тоог багасгах, бэлчээрийн даац зохицуулах, малаас татвар авах хуультай болох зэрэг нь цэвэр манай засаглал, улсын бодлогоос хамаарсан арга хэмжээ. Цөлжилтийн мэдээллийн сангийн тоон үзүүлэлтээс үзвэл манай орны газар нутгийн 10.4 хувь л цөлжилт илрээгүй, цөлжих хүчин зүйлийн нөлөөгүй байна. харин газрын доройтолд орж, цөлжилтөд нэрвэгдсэн газар нутгийн 39 хувь нь хүний хүчин зүйл, 50.6 хувьд нь байгалийн хүчин зүйл давамгайлжээ. Дүгнэж хэлбэл, цөлжилт хүчтэй, нэн хүчтэй илэрсэн газрын нутагт байгалийн хүчин зүйл 56 хувь, хүний үйл ажиллагаа 44 хувийн нөлөө үзүүлсэн байна. Бүр тодорхой хэлбэл, хангайн болон зүүн бүсийг хүмүүс бид, говь ба Монгол алтай, Их нууруудын хотгорыг уур амьсгалын өөрчлөлт доройтуулж, цөлжүүлж буй аж. Тиймээс газартаа хөрөнгө оруулцгаая. гэхдээ зам тавьж, дэд бүтэц татаж биш харин ойжуулж, үржил шимийг нь тэтгэх ургамал тарьж, устай талбайгаа нэмэгдүүлэхэд анхааръя.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Альтернатив Отгоо: Урлагт дэндүү хайртай болохоор холдож чадсангүй

​Дөрвөн хүүхдээсээ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг мэдэрч амьдарч байна ​

 0 сэтгэгдэл

“Нэгэн залуу”-гийн даруухан бас дөлгөөхөн төрхөнд дурлаж, зөвхөн зүүдний ертөнцдөө үлгэрийн дагинатай зугаалахын тулд “Эрчүүдийг үзэн ядах сэтгэл”-ийг бусдаас гуйж дуулсан альтернатив дуучин Отгоо /Х.Отгончимэг/-той ярилцлаа. Уянгалаг хоолой, нэг л тийм хайнга заримдаа бүр гангстер ч гэмээр төрхөөр бусад уран бүтээлчдээс ялгардаг Отгоо саяхан алдарт ээжийн II одонгоор шагнуулсныг энд тэмдэглэе.

-Альтернатив дуучин Отгоог дөрвөн хүүхдийн ээж болоод, алдарт эхийн одон авлаа гэдэг олон хүнд содон сонсогдсоныг нуух юу. Та анхнаасаа олон хүүхдийн ээж болно гэж төсөөлж байсан уу?

-Би ч гэсэн өөрийгөө дөрвөн хүүхдийн ээж болно гэж төсөөлж ч байгаагүй. Амьдрал гэдэг хүн бүрт өөрийн гэсэн төлөвлөгөөтэй ирдэг юм шиг байна. Би урлагт дэндүү их хайртай болохоор ганцхан тайзан дээр дуулж байхдаа л аз жаргалыг мэдэрнэ гэж боддог байлаа. Гэтэл одоо дөрвөн хүүхдээсээ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг мэдэрч амьдарч байна. Манай нөхөр нэг удаа намайг тоглолтод явах гээд нүүрээ будаж байтал “Отгоо чи ер нь хэдэн хүүхэдтэй болно гэж бодож байна” гэж билээ. Би юу ч бодолгүйгээр “дөрөв” гэж хариулснаа санадаг юм. Магадгүй үг биеллээ олно гэдэг нь л энэ байх.

-Алдарт эхийн одонгоо Ерөнхийлөгчөөс авч байх үедээ юу бодож байв?

-Наагуур цаагуур гүйгээд л байсан болохоор нэг их зүйл бодож амжаагүй. Ерөнхийлөгчөөс одонгоо авах тэр мөчид сэтгэл хөдлөөд маш их догдолсон.

-Дөрвөн хүүхдийн ээж болсон өнөөдрийн Отгоо, ид уран бүтээлээ хийж, тайзан дээр дуулж явсан Отгоо хоёрын хооронд хэр их өөрчлөлт гарсан бэ?

-Мэдээж миний амьдралд өөрчлөлт гарсан. Гэхдээ энэ нь ээж болсонтой шууд холбоотой биш байх аа. Хүний амьдралын өөрчлөлт гэдэг настай нь холбоотой юм болов уу. Би залуу байхдаа өөрийгөө гэнэн байна, алдчих вий, буруу зүйл хийчих вий гээд л асар их хянаж, чангалж явсан. Харин одоо илүү нээлттэй, тайван болсон. Аль болох хүн бүхэнтэй нээлттэй харьцаж, хөгжилтэй сайхан яриа дэлгэн суухыг илүүд үздэг болжээ. Мөн өөрийн амьдралд чин сэтгэлээсээ ойлголцдог найзуудаа шигшиж эхэлдэг юм байна.

Сошиал ертөнц дэндүү хөгжөөд, бусдыг шүүмжлэгчид олон болжээ

-Амьдралын найзаа шигшихдээ та ямар шалгуурыг тавьсан бэ?

-Хүний амьдралд найз нөхөд гэдэг асар том орон зай байдаг. Би найзуудаасаа шударга, ямар ч үед үнэн байхыг хүсдэг. Хэрвээ миний найзуудаас үнэнч биш, худал хуурмаг зан илрэх л юм бол би чимээгүйхэн холддог. Он жил өнгөрөх тусам аяндаа найзууд шигшигддэг юм. Миний харцнаас, утсаар ярьж байхад дууны өнгөнөөс минь намайг ойлгож мэдэрдэг хэдэн сайхан найз бий. Тийм сайхан найзуудаар хүрээлүүлэн амьдардаг болохоор би өөрийгөө их азтай хүн гэж боддог.

-Урлагаас түр хөндийрөөд ээжийн үүргээ гүйцэтгэж амьдрах, урлагийн амьдралаар амьдрах хоёрын аль нь танд илүү таалагдаж байна?

-Мэдээж ээж байх нь надад илүү сонирхолтой байдаг. Яагаад гэвэл миний өдөр бүр өөр өнгөрдөг. Нас насны хүүхдүүдээс янз бүрийн үйлдэл гарна. Тэр бүрийг ажиглаад буруу зүйлийг нь залруулаад, зөвийг нь дэмжээд байх нь надад илүү санагддаг.

-Таныг уран бүтээлээрээ хүмүүст ямар нэгэн мэссежийг илгээдэг гэж би боддог.

-Миний уран бүтээл хэн нэгэн хүний гүүр байгаасай гэж би хүсдэг. Тиймдээ ч хүн миний уран бүтээлийг сонсоод нэгийг бодож хоёрыг тунгаадаг байгаасай гэж хичээж дуулдаг. Таны тийм дуутай чинь миний амьдрал тэгж холбогддог, энэ дуунаас чинь ийм зүйлийг л ойлголоо гэсэн сэтгэгдэл надад хааяа ирдэг. Би биш миний уран бүтээл хүний амьдралтай салшгүй холбоотой байна гэдэг нь л надад аз жаргалыг мэдрүүлдэг.

-Та гурав дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа урлагт эргэж орох эсэхээ шийдэх гэж их эргэлзсэн гэж дуулсан. Энэ эргэлзээгээ арилгаад, буцаад уран бүтээлээ хийхээр шийдэв үү?

-Тэгсэн. Би маш их эргэлзсэн. Буцаж орно гэхээр урлагийн ертөнц надад яг л “тамын тогоо” шиг санагдсан. Сошиал ертөнц дэндүү хөгжөөд, бусдыг шүүмжлэгчид олон болжээ. Нэг уран бүтээл хийхэд маш их доромжлол хариуд нь ирдэг болсон. Би ч бас ийм байдалд орно гэж бодохоос айсан. Гэхдээ урлагт дэндүү хайртай болохоороо холдож чадсангүй.

-Шинэ уран бүтээлийн ажилдаа орсон байна. Олон жил сонсогчдоо хүлээлгэлээ. Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Таван жилийн дараа би хоолойгоо бичүүлэх гэж студид ороход нэг тийм сонин мэдрэмж төрж байсан шүү. Надад дутагдаад байсан зүйл энэ л байж гэж бодсон. Өөрийнхөө хэмжээнд сэтгэл зүрхээ шингээгээд шинэ уран бүтээлээ хийж байна. Үзэгч, фэнүүдэд минь таалагдаж л байвал болох нь тэр.

-Таныг ид дуулж байхад шинэ залуу уран бүтээлчид маш олон давааг давж байж ард түмэнд танигддаг байсан. Харин өнөөдөр телевизийн том кон тентууд, сошиал суваг, реалити шоунууд шинэ залуу дуучдыг олноор нь төрүүлж байна.

-Мода эргэнэ гэж ярьдаг шиг урлагийн ертөнц ч мөн адил цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Энэ бол байж болох зүйл. Өөрөөр хэлбэл хөгжиж байна, хувьсан өөрчлөгдөж байна. Бүгд урсгалаар явах албагүй шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эх орны дайн энэ өдөр эхэлсэн

Сталин өөрөө Гитлерийг гэнэдүүлэн довтлохоор зэхэж байсан юм биш үү

 0 сэтгэгдэл


Хүн төрөлхтөний түүх “1941.06.22” гэсэн нэгэн “хар” өдөртэй. СССР-ийн ард түмэн тэр өдөр түүхэндээ тохиогоогүй их дайнтайгаа тулгарч, бүтэн дөрвөн жил тулалдсаны эцэст дайснаа дарж, дархан цолоо мандуулж “1945.05.09” гэсэн бас нэг өдөртэй золгосон билээ. “1945.05.09”-нд 1418 өдрийн дайн дууссан. Үр дүнд нь 1418 өдөр хүмүүс үрэгдэж, СССР, Герман, Польш, Баруун Европын зарим улс орон нуранги балгас болж, хоёр гурван талаас тулалдсан цэргүүдийн булшаар Европ тив дүүрчээ. Европын бараг талыг цэргүүдийн шарилаар хучсан юм. Ингэхэд Аугаа их эх орны дайнд улсаа сүйрүүлж, босгож авсан СССР-т хэчнээн хүн үрэгдсэн бэ? Маш эргэлзээтэй, хачирхалтай тоо толгой эргүүлж ирлээ. Улаан армиас үрэгдсэн цэргийн албан ёсны тоог гаргахдаа хэтэрхий ил зарлаж хүмүүсийг айлгахгүй. Гэхдээ эхлээд долоон сая орчим гэсэн тоон дээр тогтжээ. Дайнаас хойш ялалтын ой тэмдэглэх бүрт энэ тоо өссөөр Оросын ШУА-иас 1994 онд зохиосон олон улсын хурлаас ийм тоон дээр тогтсон байна. Үүнд найман сая 668 мянган цэрэг үрэгдэж, 18 сая энгийн иргэн амиа өргөжээ. Бүгд нийлээд 26 сая хүний алтан амь. Энэ хүмүүсийн гэгээн дурсгалыг тэмдэглэх, толгойгоо бөхийлгөх ёстой өдөр нь энэ өдөр яах аргагүй мөн. Монголчууд гэгээн дурсгалыг нь тэмдэглэж ирсэн. Тэмдэглэж ч байна.

Тэр тухай өгүүлэх гээгүй. Өөр өнцөг энд гаргахыг хичээнэ, Баабарын хөрвүүлсэн оросын зохиолч Э.С.Разинскийн “Сталин” номоос эшлэнэ. Оросын зохиогч дайн судлаач, Зөвлөлтийн мэргэжлийн тагнуулч Виктор Суворовоос (жинхэнэ нэр нь Владимир Богданович Резун) мөн эшлэнэ. Түүний дайн судлалын номууд 20 гаруй хэлээр хэвлэгдэж дэлхийгээр нэг тархсан. Эх орноосоо урвасан хэмээн СССР-ийн үед цааз сонссон ч тэрээр Оростоо хамгийн эрэлттэй зохиогч болсныг бас энд дурдах ёстой. Дэлхийн II дайнд Зөвлөлт Холбоот Улсын байгуулсан гавьяа ба оролцооны тухай тэрхүү Суворов альтернатив номлолоо санал болгодог. Түүний цэрэг-улс төрийн номуудад өгүүлснээр Зөвлөлтийн ард түмэнд гамшиг авчирсан тэр их дайныг өдөөсөн жинхэнэ эзэн нь Сталин болж таардаг. Өнөөг хүртэл бидний тархинд суугаастай номлолоор бол багш Сталин нацист Гитлерт хэтэрхий их итгээд дайнд бэлтгэлгүй байж байсныг махчин Гитлер итгэлийг эвдэн, гэнэдүүлэн гэнэт халдаж ороод сүйтгэчихсэн бол Суворовынхоор огт тийм биш гэнэ. Сталин маш том алдаа гаргасан, Германтай хиллэж байсан баруун нутгууддаа хамаг шилдэг цэрэг, зэвсгээ байршуулж, нисэх буудлуудаа хилийн дагуу байгуулж, тохижуулан байлдааны нисэх онгоцуудаа зэхчихээд байснаас гэнэтийн довтолгоонд нөгөөх нь сүйрч балраад 1941 оны зун, намрын дайны ялагдлыг нөхцөлдүүлжээ.

• Монголын Дорнод хил дээр тулалдахдаа Жуков 600 орчим цэрэг, офицерт цаазын ял оноож, харин шагналд тодорхойлсон нь 83 гэсэн байх юм.

• Зөвлөлтийн ард түмэнд гамшиг авчирсан тэр их дайныг өдөөсөн жинхэнэ эзэн нь Сталин болж таардаг.

• Германы хорих лагериас суллагдсан Зөвлөлтийн олзлогсдын асуудлыг даанч харгисаар шийдвэрлэжээ.

Сталин Германтай найрамдлын гэрээ 1939 онд байгуулсныхаа дараагаас эхлэн зэвсэглэлээ огцом хурдаар нэмэгдүүлж, дайны өмнөхөн шинэ шинэ дивизүүдийг яг торгон хил дээрээ аваачин, бэлэн байдалд оруулсан. Үүнийг цэргийн стратегийн судлалын үүднээс үзвэл СССР өөрөө гэнэтийн довтолгоонд бэлтгэж байсан мэт. Ганц дүгнэлт –Сталин өөрөө Гитлерийг гэнэдүүлэн довтлохоор зэхэж байсан юм биш үү? Германчууд капиталист Европыг устгахаар цаашаа, өмнөшөө дайтаад завгүй, тэр нь логикоор бол Газар дундын тэнгисээр дамжаад Британийн эмзэг цэг-нефтийн Араб, Хойд Африк, тэгж явсаар Энэтхэгийн далай хүрэх биз гэх прогноз Улаан армийн стратегчдад байсан нь үнэн. Тэгэхлээр нь Зөвлөлт улс юу хийх ёстойв гэсэн асуулт логикийн дагуу гараад ирнэ. Германы армийн хөлд талхиулсан Европыг СССР чөлөөлөх учиртай. Чөлөөлөөд зогсохгүй “Бүх Европын коммунист Зөвлөлт БНУ”- ыг байгуулна, дараа нь бүх дэлхийг улаан тугаараа хучна. Гитлер Европт эх захгүй дайн өдөөснөөрөө харин ч энэхүү аугаа мөрөөдлийг хэрэгжүүлэх бэлээхэн далим гаргаж өгчээ. Дайны ялалтын суртал нэвтрүүлгээр 1939-1941 онд Зөвлөлтийн бүх ард түмэнд тархи угаалт хийжээ. Дайнд бэлтгэсэн, бараг уриалсан ухуулан боловсруулах үзэл суртал хүчтэй ажиллаж байлаа. Сонин хэвлэл, радио, кинонд зөвхөн Улаан армийг алдаршуулан Сталин Германтай найрамдлын гэрээ 1939 онд байгуулсныхаа дараагаас эхлэн зэвсэглэлээ огцом хурдаар нэмэгдүүлж, дайны өмнөхөн шинэ шинэ дивизүүдийг яг торгон хил дээрээ аваачин, бэлэн байдалд оруулсан. Үүнийг цэргийн стратегийн судлалын үүднээс үзвэл СССР өөрөө гэнэтийн довтолгоонд бэлтгэж байсан мэт.

Ганц дүгнэлт

–Сталин өөрөө Гитлерийг гэнэдүүлэн довтлохоор зэхэж байсан юм биш үү? Германчууд капиталист Европыг устгахаар цаашаа, өмнөшөө дайтаад завгүй, тэр нь логикоор бол Газар дундын тэнгисээр дамжаад Британийн эмзэг цэг-нефтийн Араб, Хойд Африк, тэгж явсаар Энэтхэгийн далай хүрэх биз гэх прогноз Улаан армийн стратегчдад байсан нь үнэн. Тэгэхлээр нь Зөвлөлт улс юу хийх ёстойв гэсэн асуулт логикийн дагуу гараад ирнэ. Германы армийн хөлд талхиулсан Европыг СССР чөлөөлөх учиртай. Чөлөөлөөд зогсохгүй “Бүх Европын коммунист Зөвлөлт БНУ”- ыг байгуулна, дараа нь бүх дэлхийг улаан тугаараа хучна. Гитлер Европт эх захгүй дайн өдөөснөөрөө харин ч энэхүү аугаа мөрөөдлийг хэрэгжүүлэх бэлээхэн далим гаргаж өгчээ. Дайны ялалтын суртал нэвтрүүлгээр 1939-1941 онд Зөвлөлтийн бүх ард түмэнд тархи угаалт хийжээ. Дайнд бэлтгэсэн, бараг уриалсан ухуулан боловсруулах үзэл суртал хүчтэй ажиллаж байлаа. Сонин хэвлэл, радио, кинонд зөвхөн Улаан армийг алдаршуулан мандуулна. Зөвлөлт даяар үзүүлэх хамгийн чухал кино нь “Төмөр ба түүний команд”. Манайхан ч хангалттай үзсэн дээ. Офицерын мэргэжил сонгох нь Зөвлөлт даяар өрсөлдөөн болжээ. Сталин ч хоёр хүүгээ цэргийн сургуульд (их буучин ба нисгэгч) оруулж үлгэр жишээ үзүүлжээ. Офицерын мэргэжил нийгэмд хамгийн нэр хүндтэйд тооцогдоно. Их дайнд үтэр түргэн ялах тухай “Танкчдын марш” дуу орос хүн бүрийн амандаа аялдаг брэнд дуу нь болжээ. Түүнд ийм мөрүүд бий: “Гал манарган, гэрэл гялалзуулан танкууд урагш давшина, нөхөр Сталин биднийг тулалдаанд илгээсэн билээ” гэхчлэн. “Правда” сонинд бичиж байна: “Дайсны үйлдвэр завод, төмөр зам, агуулах савыг дэлбэ бөмбөгдөж, нисгэгчид маань галт бамбар мэт шунгинан дайрч, манай байлдааны хөлгүүд дайсны эрэг дээр десант буулгаж байгааг би маш тодоор төсөөлж байна” гэхчлэн. Э.С.Разинскийн “Сталин” номоос баримт хайя. СССРийн Батлан хамгаалахын ардын комиссар маршал С.Тимошенко, Жанжин штабын дарга армийн генерал Г.Жуков нараас Сталин, Молотов нарт хаягласан нэг лут төлөвлөгөө хожим ил болжээ.

Түүнийг мөнөөх зохиогч Суворов ч эшлэсэн байна лээ. Юу гэвэл “Зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн хүчийг өрнө болон дорнод руу өргөтгөх нарийвчилсан төлөвлөгөө” гэсэн гарчигтай, “1941.03.11” гэсэн огноотой. Эл төлөвлөгөөнд юун тухай өгүүлэв гэхлээр Европт өрнөж буй улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал нь СССР баруун хил рүүгээ онцгой анхаарахыг шаардаж байна. Герман хэрэв довтолбол голлох цохилтоо Украиныг эзлэх зорилгоор хийнэ, тэр нь зүүн өмнөд рүү, туслах цохилтоо Двинск, Рига чиглэлээр хийнэ гэсэн байх юм. 1941 оны хавар Зөвлөлт орон ер бусын хөдөлгөөнд оржээ. Тимошенко, Жуков нар Баруун, Балти, Киевийн цэргийн тойргуудад онц чухал, маш нууц заавар илгээжээ. Түүнд нь Герман руу цохилт өгөх ганц ч үг үсэг байхгүй, гэхдээ хориглон хамгаалах арга хэмжээгээ өрсөж авахыг үүрэгдсэн байх аж. “Хамгаалалт” гэдэг нь “довтолгоон” гэх далд утга агуулгыг илтгэдэг, дайны далд хэлээр тэгж нэрлэдэг гэдгийг Зөвлөлт-Финландын 1939-1940 оны дайн харуулчихсан. Эх орны их дайн эхлэхээс сарын өмнөх явдал. 1941.05.15-нд Жанжин штабын дарга армийн генерал Жуков маш сонирхолтой баримтыг бичвэр болгон Сталинд танилцуулжээ. Юу гэвэл Герман нь яг одоо армиа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, ар талаа өргөтгөн бэхжүүлсэн нь манай руу гэнэтийн цохилт өгөх боломж тэдэнд олгож байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Германы командлалд санаачилга өгөлгүйгээр, өрсөж довтлох хэрэгтэй болов уу. Ингэж өрсөж цохиж чадвал дөнгөж өргөтгөх шатандаа яваа Германы армийг төрөл мэргэжлийн цэргүүдтэйгээ фронт болон зохион байгуулагдахаас нь өмнө амжих бололцоо бидэнд гараад ирж байна гэжээ. “Герман болон түүний холбоотнуудтай дайтсан тохиолдолд Зөвлөлт Холбоот Улсын зэвсэгт хүчнийг тараан байрлуулах стратеги төлөвлөгөөний төсөөлөл” гэсэн нэртэй баримт бичгийг Сталинд хаяглажээ. “Төсөөлөл”-ийн 4-р хуудсанд Германыг гэнэдүүлэн довтлох төлөвлөгөөг ингэж зураглажээ. Үүнд: “Одоогийн байдлаар Герман нь холбоотнуудынхаа хамтаар СССР-ийн эсрэг 240 дивиз байлдуулах боломжтой”. Эндээс санал болгох нь: “Дайснаас өрсөж эхэлж довтлох. Германы армийн гол хүчийг бут цохих. Нэг сарын байлдааны ажиллагааны дараа Осроленка– Оломоуц фронтод хүрэх нь цэргийн ажиллагааны стратеги зорилт байх болно. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд дараах арга хэмжээг авна.

1) Бэлтгэл офицеруудын сургалт маягаар нууцгайгаар цэрэг татлага явуулах;

2) Зусланд гарч байгаа маягаар баруун хилийн ойролцоо нууцгайгаар цэргээ бөөгнөрүүлэх;

3) Алслагдсан тойргуудаас нисэх хүчнийг татаж нууцгайгаар хээрийн аэродромуудад бөөгнөрүүлэх ба одооноос агаарын ар талыг өргөтгөх. Гол цохилтыг баруун өмнөд фронтод Краков-Катовицын чиглэлд өгнө. Энэ цохилтын гол зорилго нь Германыг өмнөд холбоотнуудаас нь (Итали, Унгар, Румын) салгах” гэжээ. “Төсөөлөл”-д янз бүрийн газрын зураг, схем хавсаргажээ. Уг баримт бичгийг Жанжин штабын орлогч дарга хошууч генерал А.Василевский хар бэхээр гараар үйлдэж, засварыг нэгдүгээр орлогч дарга дэслэгч генерал Н.Ватутин хийжээ. Гарын үсгийн зайг Жанжин штабын дарга Жуков, Батлан хамгаалахын ардын комиссар Тимошенко нарт үлдээсэн байна. Аль алиных нь гарын үсэг зурагдаагүй ч энэ нь Сталинд танилцуулагдаагүй гэсэн үг биш юм. Э.С.Разинскийн “Сталин” номд бичсэнээр бол жинхэнэ гарын үсэгтэй хүчин төгөлдөр хувь нь байнга явагддаг архивын цэвэрлэгээнд өртсөн, СССР нь Германд халдах төлөвлөгөөтэй байсныг батлах баримт хадгалагдах ёсгүй гэж үзсэнээс тэр гэнэ. Сталинтай уулзсан хүмүүсийн бүртгэл журналд Жуков, Тимошенко, Ватутин нар 1941 оны тавдугаар сард нэг бус удаа (тавдугаар сарын 12, 19, 24) түүнд бараалхаж, хамтдаа албан тасалгаанд нь уулзсаныг тэмдэглэж үлдсэн нь нэгийг хэлэх биз ээ. Дайнд СССР бэлтгэлтэй байснаар барахгүй өрсөж цохилт хийх гэж байсан, өрсөж чадаагүйн гайгаар 1941 оны ялагдлуудаа хүлээсэн тухай ингэсгээд азнаад Монголчуудын хайртай жанжин маршал Жуковын талаар сондгой өнцгөөс ганц нэг баримт өгүүлье. Энэ тухай Английн сайтад тавигджээ. Хожмоо АНУ-ын Ерөнхийлөгч болдог, 1945 онд бол II фронтын командлагч явсан Д.Эйзенхауэр 1945 онд Жуковтой нүүр тулж танилцаад айх гайхах, жигших хосолж бичсэн түүний дурсамж. Тэр хоёр Берлинд ялалтын баярын найрын ширээний ард хундага тулган дайны туршлагаа хуваалцаж байжээ. Мина булсан талбай руу Улаан арми эхлээд явган цэргээ оруулдаг, тэд нь дэлбэрч үхсэний дараа тэр мөрөөр нь танкаа явуулдаг байсан ба энэ нь байлдааны техникээ гамнаж байгаа хэрэг хэмээн Зөвлөлтийн жанжин юу ч бодолгүй хээвнэг ярьж америк генералыг шооконд оруулжээ.

Хамгаалалт гэдэг довтолгоо гэх далд утга агуулдгийг ЗөвлөлтФинляндын дайн харуулсан

Жуковт хязгааргүй их гавьяа ногдохыг энд үгүйсгэж байгаа юм биш. Коммунист үзэл сурталд хүн бол хэн ч биш гэдгийг Жуков байнга нотлон харуулж ирснийг нь бас үгүйсгэж байгаа юм биш. Английн сайтад бичсэнээр “Жуков судалгаа” тэнд эрчээ авсан аж. Халхын голд гайхамшигтай дайтсаныг нь харлуулах нэг баримтыг олоод нээчихжээ. Гуравдугаар сард Moнгoлын дорнод хил дээр тулалдахдаа Жуков Улаан армийн 600 орчим цэрэг офицер цаазын ял оноож, харин шагналд тодорхойлсон нь 83 гэсэн байх юм. Жуков нь1941 оны есдүгээр сарын 28-нд Ленинградын фронтын командлагчаар очжээ. Очоод гаргасан эхний тушаал нь бууж өгч олзлогдсон цэргийн ар гэрийнхнийг өчиггүй бууд! Жуков нь Берияг баривчлан “хоргүйжүүлэх”-д онцгой гавьяа байгуулаад СССРийн БХЯ-ны сайдын албан тушаалаар шагнуулсан. Тэрээр Ленинградад байсан шигээ “Өчиггүй бууд!” гэх тушаал өгч чадаагүй нь ойлгомжтой. Гэхдээ БХЯ-ндаа “Жуковын гурвал” гэдгийг байгуулчихсан шийтгэх, хөөх, тэтгэвэрийг нь хасах, намаас хөөх ажлыг гялалзуулж байсан байх юм. Александр Бушков гэдэг түүхч зохиолчийнхоор бол асгаруулсан цус, цаазын ял оноодог байснаараа маршал нь Сталинаасаа давж гарна гэсэн байх юм. Энэ ч арай дэгсдүүлэлт байх. Э.С.Разинскийн “Сталин” номоос эшлэе. Германы хорих лагериас суллагдсан Зөвлөлтийн олзлогсдын асуудлыг даан ч харгисаар шийдвэрлэжээ.

Дайны талбарт үрэгдэхийн оронд дайсанд олзлогдохыгоо дээрд үзэж зориглосон тэр этгээдүүд одоо хариу шангаа хүртэх ёстой. Олон үндэстний хорих лагерьт тэд байхдаа аюултай үзэл сурталд бас өртсөн байж таарна. Ингэхээр тэдний хувь заяаг өлхөөн шийднэ. Дайсны олзонд жигшим он жилүүд өнгөрүүлсээр юутай ч ялалтыг үзсэн боловч тэд Германыхаас Зөвлөлтийн хорих лагерьт шууд шилжих үйлтэй. “126 мянган офицер цолоо хураалгаж хорих лагерьт явсан”-хэмээн 1957 онд Төв Хорооны бүгд хуралд Жуков илтгэж байжээ. Герман руу хүчээр ачигдсан энгийн иргэдийг ч хөөрхийлөлтэй хувь заяа хүлээж байлаа. Гадаадын хүнтэй (тэр дундаа дайсантай) нүүр учрахыг коммунист эх оронд нь аюултай халдварт тахал гэж тооцно. Тахал туссан нэгнийг эрүүлээс нь тусгаарлах хэрэгтэй. Тэд ч бас хорих лагерийг дүүргэлцэх учиртай. СССР-т буцан ирж лайгаа эдлэх ёстой хүмүүс олноороо холбоотны эзэлсэн нутагт байж таарчээ. “Бууж өгч олзлогдсон хүмүүс бол эх орноосоо урвагчид мөн” гэсэн Сталины зарлиг тэднийг шимшрүүлнэ. СССР рүү битгий буцаагаач хэмээн тэд байдгаараа гуйжээ. Харин Сталин бүх юмыг урьдчилж бодоод бэлтгэчихжээ. Дайны явцад олзлогдсон болон баривчлагдаж хүргэгдсэн зөвлөлтийн бүх иргэдийг эх оронд нь буцаана гэсэн хэлэлцээрт Ялтын бага хурал дээр Рузвельт, Черчилль нартай тохиролцон гарын үсгээ зурсан ба холбоотнууд тохиролцоог нь хайр найргүй биелүүлсэн ажгуу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын мал бэлчээргүй болох нь, яах вэ

​Манай орны бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаа алдаж, доройтсон​

 0 сэтгэгдэл


2017 оны байдлаар манай улс 66.2 сая малтай болсон нь тооны хувьд сайн үзүүлэлт боловч бэлчээр нь ачааллаа даахаа больж, малынх нь ашиг шим, үр өгөөж буурсаар байна. Доктор, профессор А.Нямбатын судалгаагаар манай улсын нийт бэлчээрийн 90 хувь талхлагджээ, даанч харамсмаар. Европын орнууд мал аж ахуйг эрчимжүүлж, нэг малаас авах бүтээмжээр өрсөлдөж байна. Тэд байран, хагас байран маллагаанд багагүй тэжээл зарцуулан малаа өсгөж, бяруундаа 400 кг-аас дээш жин татах махны чиглэлийн үхэр, жилдээ 8-10 мянган литр саам өгдөг үнээ үржүүлдэг болохоор дэлхийн зах зээлд давамгайлах хандлагатай байна. Гэхдээ сүүлийн үед эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага дэлхийн хүн амын өндөр орлоготой давхаргад бий болжээ. Байгаль орчинд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр авдаг, мөн хашаа байранд хорьж тэжээсэн малынх биш, хээрийн задгай бэлчээрт зоргоороо идээшилсэн малын бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх хандлага нэмэгдэх төлөвтэй. эрс тэс уур амьсгалтай, хөрс нь эмзэг, үржил шим багатай Монгол орны хувьд бүтээмжээр өрсөлдөх боломж бага. харин олон янз бүхий байгалийн бэлчээрт идээшилдэг, ашиг шимийн гарц бага боловч амт, чанарын хувьд харьцуулшгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монгол малын онцлогоороо дэлхийд өрсөлдөх нь харьцангуй давуу тал юм.Тодруулбал,

1. Экологийн бүтээгдэхүүний давуу талаа хадгалж үлдэх

2. Мал, бүтээгдэхүүнийхээ чанарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд баталгаажуулах

3. Экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зорилтот зах зээлд гаргах

Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь юуны өмнө унаган төрхөө хадгалсан соргог бэлчээрээс үйлдвэрлэсэн байх ёстой. Харин бэлчээр талхлагдаж, доройтохын хэрээр түүнээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь “экологийн цэвэр” гэдэг ангиллаар өрсөлдөх чадвараа алдаж, үнэ цэнэ нь буурдаг. Товчхондоо бол эрүүл бэлчээрэýс эрүүл, чанартай хүнс бэлтгэнэ. Щвейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран 1450 цэгт хийсэн мониторингийн үнэлгээгээр манай орны бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаа алдаж, доройтсоны дотор байгалийн аясаар эргэн сэргэхээ больж, цөлжсөн бэлчээр долоон хувийг эзэлсэн дүн гарчээ. Цөлжсөн бэлчээр улсын хэмжээнд томоохон нэг аймгийн нутагтай дүйж байгаа нь ирээдүйд малын бэлчээргүй болохын ноцтой сэрэмжлүүлэг юм. Бэлчээрийн буруу ашиглалтын үндсэн хэлбэр нь даац хэтрэлт юм. Үүнээс болоод бэлчээрийг улирлаар өнжөөх, сэлгэх боломжгүй болгож, талхлахаас гадна байгалийн бэрхшээлийн үед ашиглах нөөц бэлчээргүй болж, эрсдэлийн хохирлыг шууд нэмэгдүүлж байна. 1999-2002 оны ган, зудад 11.2 сая мал хорогдож, малчид 333 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хохирч, 12.1 мянган өрх малгүй болж, 26.7 мянган өрх мал аж ахуйг орхиж байв. 2009-2010 оны зуднаар 9.7 сая мал хорогдон 527 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Жалгын нэг тарж малаа өсгөх гэж хоёр зудын хооронд гадаа гандаж, хөдөө хөхрөөд үр дүнд нь хожсон зүйлгүй, харин ч бэлчээрээ талхалж, дээр нь отрын бэлчээрээ үгүй хийснээс дараагийн ган, зуднаар бүр ч илүү хохирч байгаад асуудлын гол нь байна.

Бэлчээрийн доройтлын шууд үр дагавар нь малын чанар, ашиг шим буурч, эрсдэлд өртөмхий болж, улмаар малчдын хөрөнгө, орлого багасаж буйгаар илэрч байна. Доройтсон бэлчээрийг соргог бэлчээртэй харьцуулбал эм хонины хаврын амьдын жин найман кг-аар, сүүний гарц 2.5 дахин, ямааны ноолуурын гарц найман хувиар бага байдгийг судалгаагаар тогтоожээ. Зөвхөн энэ гурван үзүүлэлтээр тооцоход малчин өрхийн орлогын алдагдал жилдээ 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 400 гаруй тэрбум төгрөг болж байна. Бэлчээрийн даац хэтрүүлж байгаагийн үндсэн шалтгаан нь үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй “нийтээр дундаа ашиглах” тогтолцоо юм. Үр шимийг нь өөрөө хүртэх баталгааг нь гаргаж, эрхийг нь хамгаалсан цагт л газартаа өөриймсөг хандаж, хамгаалж, сайжруулахад хөрөнгө оруулдаг зах зээлийн эдийн засгийн суурь хөшүүрэг энэ тогтолцоонд үйлчлэхгүй байна. Толгойн тоогоор хөөцөлдөн бэлчээрээ талхалж байгаад малчид, мал буруугүй. Харин тоог биш чанарыг тэтгэх сонирхлын хөшүүргийг нь бий болгоогүй төр алдаагаа цаг алдалгүй засах шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх гарц нь бэлчээрийг гэрээгээр ашиглуулах. Ган, зудын үед бэлчээрлэх нөөц нутагтай байсан шилдэг уламжлалыг сэргээн тогтоож, түүнийг гэрээний үндсэн дээр дагаж мөрдүүлэх, ашиглагч нь хамгаалагч байх зарчмыг төлөвшүүлэх ёстой. Малын тоо, ашиглаж байгаа улирлын болон отрын бэлчээрийн байршлыг үндэслэн хил заагаа малчид өөрсдөө тогтоон, түүнийгээ шууд хил залгаа малчидтайгаа зөвшилцөж, багийн хурлаар хэлэлцүүлсний дараа бусдын ашиглах бэлчээртэй давхацсан эсэхийг хянаж байж Засаг дарга эцсийн шийдвэрийг гаргах тул гэрээ байгуулсны дараа маргаан, зөрчил гарахгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь баян, ядуу хэн ч бай дөрвөн улирлын бэлчээр, ган, зудын үед орох нөөц нутагтай байх эрхийг нь баталгаажуулж, хамгаалах арга юм.

Малчин өрхийн орлогын алдагдал жилдээ 2.6 сая, улсын хэмжээнд 400 тэрбум төгрөг болж байна

Малчин өрхийн жилийн дундаж мөнгөн орлого 15.6 сая төгрөг байгаа бөгөөд малаа урьдын адил өсгөсөн тохиолдолд таван жилийн дараа 18 сая төгрөг болж нэмэгдэх бол малаа өсгөлгүй, бэлчээрийн даацад тохируулан цөөлсөн тохиолдолд 24.4 сая төгрөг болж өсөх тооцоо бий. Мал өсөөд байгаа нь малчид малаа жинд хүргэж борлуулах гээд хадгалаад байдагтай ч холбоотой. Өнөөгийн нөхцөлд мал бага насандаа нядлах жинд хүрч чаддаггүйн үндсэн шалтгаан нь өнөөх л бэлчээрийн даац хэтэрснээс үүдсэн тэжээлийн хомсдол юм. Бэлчээрийн даац 50 хувь хэтэрнэ гэдэг нь мал энэ хэмжээгээр дутуу хооллож байгаа хэрэг. Ийнхүү бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалах нь Монголын бэлчээрийн мал аж ахуйн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх эхний суурь алхам. үүнийг шийдвэрлээгүй цагт дараа дараагийн алхмын тухай ярих нь утгагүй. Бэлчээрийн унаган төрхийг хадгалж чадах эсэх нь малчид, орон нутгийн удирдлагын идэвх санаачилгаас хамаарна. Бэлчээрийн эрх зүйн орчныг сайжруулах шинэ хууль гаргах талаар ХХААХҮЯ санаачлан ажиллаж байгааг УИХ дэмжинэ гэдэгт л найдахаас. Цаашид бэлчээрээ татвар, төлбөртэй ашиглуулж, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа байгууллага, иргэдэд боломж олгоод газрыг нь 5-10 жилээр эзэмшүүлэх нь зүйтэй болов уу.

Түүнчлэн мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах ажил ченжээр дамждагийг бүрэн зогсоож, сум бүрт малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанараар нь ялгавартай үнэлэн авдаг нэгж (хоршоо маягийн мэргэжлийн байгууллага) байгуулбал үр дүнд хүрэх нь эргэлзээгүй. 2015 оны Парис хотноо байгуулсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох конвенцид Монгол улс нэгдэн орохдоо 2030 он хүртэл малын тоог бэлчээрийн даацад тохируулах, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар нүүрсхүчлийн хийн шингээлтийг тогтмол түвшинд барина гэсэн амлалт авснаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол улсын бэлчээрийн даац, нөөцийг үндэслэн тооцвол бодит тоогоор 40-45 сая буюу одоогийнхоос 15-20 саяар бууруулах шаардлагатай. Манай улс 110 сая га бэлчээртэй. Жилдээ нэг хонинд хоёр га бэлчээр шаардагддаг гэсэн судалгаа бий. Гэхдээ Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан судалгаагаар бэлчээр доройтсоноос болж сүүлийн таван жилийн дунджаар бэлчээрийн ургац 2,4 ц/га болжээ. Энэ нь бэлчээрийг зүй зохистой ашиглахгүй бол Монголын мал сүйрлийн ирмэгт ирж, малын ашиг шим, чанар эрс муудах нөхцөл үүсчихээд байна гэсэн үг. Монгол мал бэлчээр, усгүй бол яаж ашиг шимээ өгөх вэ? Цаашид малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулан зохистой хэмжээгээр бууруулж, хээлтэгчийн сүрэгт эзлэх хувийн жинг ингэнд 35-40, гүүнд 40, бог малыг 50-55 хувьд хүргэх, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малыг эргэлтэд оруулах, сүргийн бүтэц, чанарыг эрс сайжруулахад төр засаг, малчид, мэргэжилтнүүд одоогийнхоос огт өөр менежментээр ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

1.Бэлчээрийн хуулийг яаралтай баталж, бэлчээр ашигласны төлбөр, хураамж авах. Уг хураамжаараа сан бүрдүүлээд бэлчээр сайжруулах, уст цэг гаргахад ашиглавал үр дүн гарна. 2.Бэлчээрийн даац, ачаалалд тохирох малын тоо, төрлийг сум бүрээр нарийвчлан тогтоох. 3.Бэлчээрийн даацаас хэтрүүлсэн малтай хүмүүст хариуцлага тооцдог болох. 4.ашиглахгүй байгаа бэлчээр, нутгийг ашиглаж эзэмшсэн хүмүүст урамшуулал олгох зэрэг асуудлыг энэ хуультай хамтатган шийдвэрлэх нь зүйтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүний гараар бүтээсэн диваажин

Ховор эмийн ургамлыг тарималжуулах нь салбарын чиг хандлага болжээ

 0 сэтгэгдэл

Биокомбинатаас Сонгинын амралт тийш явахад замын хоёр талд хайрга, дайрга, цемент гээд барилгын голдуу үйлдвэрүүд бий. Хавь ойрд нь онцгойрч харагдах амьд амьтан гэвэл цөөн тооны мал л байна. Хааяа нэгхэн таарах чацарганын талбай, хүлэмжүүдийг эс тооцвол ургаа мод, өвс ургамал бараг л үгүй. Салхи багахан ширүүсэхэд хуурайшсан газар, элс хайргын карьеруудаас эх захгүй их тоос нийслэлрүү туугддаг. Харин Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн замын яг эсрэг талд “эмт ургамлын цэцэрлэгт хүрээлэн” гэсэн хаягтай бяцхан диваажин бий. Энд говь, тал хээр, ой, хангайн бүсийн эмийн ховор ургамал, бут сөөг нэг дор, нар өөд уралдан тэмүүлдэг. Нэг ёсондоо энд хүмүүс диваажинг бүтээж байна. Н.Орхон 12 жилийн өмнө их сургуулиа төгсөөд эмт ургамлын цэцэрлэгт хүрээлэнд ажиллахаар ирэхэд чацаргана, монгол хунчир, чихэр өвс, алтангагнуур гэсэн гарын арван хуруунд багтах цөөхөн ургамал тариалдаг байжээ. Харин одоо үрийн сан, талбайдаа 100 гаруй төрлийн эмийн нэн ховор болон ховор ургамалтай болж. Үндэсний эмийг хамгийн том үйлдвэрлэгчийн түүхий эдийн гол цэг болсон тус цэцэрлэгийн төмөр сараалжин хашаагаар ороход цэгцтэй гэгч заагласан дөрвөлжин талбайд “тухласан” балт болон навчит, бутлаг гээд олон төрлийн ургамал хараа булаав. Баруун тийш чацаргана, хойд талдаа нохойн хошууны төгөлтэй. төглийн захаар үхрийн нүд, дундуур нь “халгай” шампунийн гол түүхий эд халгай болон сүүдэр барааддаг бусад ургамал тариалжээ. Мөн ургамлын үр, хатаамлын үзэсгэлэн, түүхий эдээ хадгалдаг зоорь, усжуулалтын систем, модлог ургамал үржүүлдэг хоёр ч хүлэмж бий.

Бид энэ бүхнийг сурвалжлах гэж зорьж очлоо. Биднийг угтаж авсан Н.Орхон бол тус хүрээлэнг “Монос групп”-ийн үүсгэн байгуулагч Д.Хүрэлбаатартай хамжилцан анх эх суурийг нь тавьж байсан чадварлаг агрономичидын шинэ үеийн залгамжлагч. Монголын хамгийн том эмийн үйлдвэрийн түүхий эдийн гол баазыг удирдаж бас “улаан ном”-д орсон эмийн ургамлуудын генефондыг амьдаар нь хадгалах хариуцлагатай үүрэг одоо түүнд шилжсэн. Дунд зэргийн нуруутай, намбалаг энэ эмэгтэйгээр ахлуулсан тус хүрээлэнгийнхэн энэ жилээс “Монос”-ын салимон, нефромон зэрэг брэнд эмүүдийн гол түүхий эд болсон алтангагнуур, монгол хунчир хоёрыг үйлдвэрлэлийн зориулалтаар тариалж эхэлжээ. Өдий дайнд хүрэхэд 15-16 жил “ноцолдсон” гэдгээ “Монос групп”-ийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар тайлбарласан юм. Энэ талбай бол тус группийн харьяанд байдаг эм судлалын хүрээлэнгийн туршилтын бааз. Энд туршилтаар тариалснаа химийн, фармакалогийн болон технологийн лабораторид шалгаж, үйлдвэрлэлийн шаардлага хангасан эсэхийг нь тогтоодог. Энэ шат дамжлагыг амжилттай туулбал үйлдвэрлэлийн талбайд шилжүүлдэг. Бас жил бүр тариалалтааас дээж авч шинжилнэ. Үүнээс гадна бүтээгдэхүүн болгох цогц үйл явц бий. Энэ бүхний дараа л брэнд эм зах зээлд гардаг. Хамгийн багадаа 7-8, дунджаар 10 гаруй жил зарцуулдаг байна. Бүр 18 жил, олон тэрбум төгрөг зарцуулж судалсан атлаа үйлдвэрлэлд нэвтрүүлж чадаагүй төсөл ч байгаа аж. “эм, био бэлдмэл маш чухал бүтээгдэхүүн. Олон шатны баталгаажуулалт шаардагддаг тул бид судалгаа хөгжүүлэлтэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг. Бид туршилтын болон үйлдвэрлэлийн талбайдаа инновацийн нийт зардлын 40 орчим хувийг зарцуулдаг” гэж эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Баянмөнх ярилаа.


Гол дайсан нь болжмор, туулай

Улиас, шар хуайс, монос гээд навчит модоор хашаагаа тойруулан бараг гурван давхар хамгаалалтын зурвас хийжээ. Тус зурвас хэдхэн алхмын цаана замаар явж байгаа хүнд даацын тэрэгнүүдийн чимээг ч хангалттай шингээх бөгөөд ургамлын цэцэрлэгт хүрээлэнд зөгийн дүнгэнээ, шувуудын жиргээ илүү тод сонсогдоно. Хүний гараар бүтээж буй уг диваажинд хоёр төрлийн дайсан байдгийн хамгийн хорлонтой нь болжмор. Жимс гарах үеэр шүүсийг нь сорчихдог аж. Бас туулай цэцэг, жимс боловсрох үеэр эсвэл шөнө орой тус талбайн гол зочид болдог гэнэ. Эм судлалын хүрээлэнгийн захирал, академич Л.Лхагва “Чацарганын мод маань хөгширч, ургац нь багассан тул бид дахин тарималжуулахаар ажиллаж байгаа юм. Гэтэл тэдний маань ишийг туулайнууд тас татах юм, айхтар шүдтэй золигнууд” гэв. Гэхдээ жимсний болц, гарцанд хамгийн их нөлөөлдөг нь цаг уурын өөрчлөлт. Өнгөрсөн жил маш их хуурайшилттай байсан тул маш бага чацаргана авчээ. Хувь хүн, өөр тариаланчдаас чацаргана худалдаж авч байж зөрүүг нь нөхсөн байна. Уг нь ургац сайтай жил нэг модноос 20 кг-ыг ч авдаг гэдгээ Н.Орхон ярьсан.

• Зэрлэг ургамлыг 100 хувь амжилттай тарималжуулна гэж байдаггүй.

• Инновацийн зардлын 40 хувийг эмийн ургамлын тариалалтад зарцуулдаг.

• Брэнд эмийг зах зээлд гаргах дундаж хугацаа 10 жил.

Тэрбээр “энэ жил үхрийн нүд, долоогоно, ягаан цээнэ, монос зэрэг цэцэгт ургамлуудын цэцэглэх үеэр буюу тавдугаар сарын 20-доор цочир хүйтэрч, дөнгөж гараад байсан цэцэг нь хөлдчихсөн. Би энд 13 жил ажиллахдаа ягаан цээнэ үрлэхгүй байхыг энэ жил л анх удаа харж байна. Үр нь ч боловсрохгүй, цэцэг нь хөлдсөн нь харамсалтай. Сүүлд гарсан цэцэгнүүд харин азтай. Ургамал ургах тохиромжтой байгаль цаг уурын нөхцөл улам л бүрдэхээ болилоо” гэв. Нээрээ ч зарим хэсэг нь хатаж хорчийсон мод, бут олон харагдаж байлаа.

Монгол хунчирыг ховор ангилалд оруулах санал гаргав

Энэ сарын эхээр Монголын генетик нөөцийн тухай эрдэм шинжилгээний хурлаар ургамлын салбарын эрдэмтэд монгол хунчирыг ховор ургамлын тоонд оруулах санал гаргасан юм. Хэдийгээр өргөн тархацтай боловч хүний үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, зохисгүй хэрэглээнээс болж ховордсон байна. Хумсын толио шиг навчтай, цайвар шар өнгийн цэцэгтэй монгол хунчирыг уламжлалт анагаахын 198 жоронд оруулдаг бөгөөд жоронд орох давтамжаараа 14 дүгээрт бичигддэг аж. Харин моносчууд тус ургамлын генефондыг авч үлдэхээс гадна үйлдвэрлэлийн зориулалтаар тарималжуулж, ойрын ирээдүйд бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж буйгаа сонирхууллаа. Төлөвлөгөөт тариалалтынх нь гол ургамал болох монгол хунчирын үндсийг нэг га талбайд тариалдаг бөгөөд 3-4 жилийн өмнөөс үндсийг нь хурааж эхэлсэн байна. Хүрээлэнгийн захирал Л.Лхагвын хэлж буйгаар одоо тэд үйлдвэрлэлийн зориулалттай тариалалтаа түлхүү хийхээр төлөвлөж буй аж. Тиймээс ч Сонгино дахь 10 гаруй га талбайгаас гадна орон нутагт томоохон бааз бэхжүүлж буй юм билээ. Л.Лхагва “шинээр судалж, тариалах ургамлын тоо харьцангуй цөөрч байна. Бид гол ноён нуруугаа босгосон. Одоо үйлдвэрлэлийн зориулалттай тариалалтаа эрчимжүүлэхээр төлөвлөж байна” гэв. Одоо тариалалтынхаа туршилтын шатанд ид явж буй бас нэг ховор ургамал бол дэрэвгэр жирэвгэрүү. Туршилтын амжилт 20-30 хувьтай байгаа юм байна. Мөн эгэл годил буюу шудгийг усанд, сибирь хотойг үйлдвэрлэлийн зориулалтаар тариалж байгаа бол гадаадын цөөн тооны ургамлыг мөн туршилтын журмаар тариалаад эхэлжээ.

Ер нь зэрлэг ургамлыг 100 хувь амжилттай тарималжуулна гэж байдаггүй аж. “Туршлагаас үзэхэд байгалийн зэрлэг ургамлыг тариалахад 45- 50 хувьтай ургахад амжилттай гэж үздэг. Мэдээж 100 хувийн ургалттай нь ч бий. Соёолсон боловч ургадаггүй, дасан зохицож чадахгүй үхдэг ургамлууд бий. Нэлээд олон ургамлыг ингэж үхүүлсэн” хэмээн Н.Орхон тайлбарлалаа. Тус хүрээлэнгийн салбар секторууд нефромон, салимон зэрэг уусмал хэлбэртэй эмүүдээ шахмал, тариа, сироп болгох туршилт дээрээ ажиллаж байгаа гэнэ. Л.Лхагва “технологи өөрчлөх гэж нэрлэдэг энэ судалгааг сүүлийн 2-3 жил хийж байна. Нарийн, цаг их шаардсан ажил л даа. Үүнээс гадна шинжлэх ухаан, технологийн сангийн төслөөр шуа-ийн химийн хүрээлэнтэй хамтарч хийсэн судалгаа шувтрах шатандаа орж байна. Элэгний архаг үрэвсэл, хавдрын эсрэг үйлчилгээтэй элефос нэртэй эм гаргаж авсан. Үхрийн элэгнээс гол найрлагыг нь гаргаж авсан, амьтан, ургамлын гаралтай эм. Зах зээлд гарахад бараг бэлэн болж байна. Энэ бол цоо шинэ эм. импортыг орлох байтугай экспортод гаргах зорилготой бүтээсэн. Үүнээс гадна олон төрлийн судалгаа эхлүүлээд явж байна. Бусад нь нууц” хэмээлээ. “Монос групп”-ийн брэнд бүтээгдэхүүний эмийн бараг 60-70 хувь нь уламжлалт анагаах ухаанд тулгуурласан байдаг бөгөөд цаашдаа ч энэ чиг шугамаа барьж ажиллана гэдгээ үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм. Монголчууд Ази, Европын алинд ч харьяалагдахгүй зан төрх, сэтгэхүйтэй. тийм учраас орчин үеийн болон уламжлалт анагаах ухааныг зуузай холбуулж, торгон уулзвараас нь шинэ онол, эм бүтээх боломж их аж. Гэхдээ энэ бүхэн ховор эмийн ургамлын генефонд, тариалалтгүйгээр биеллээ олох ямар ч боломжгүй юм. Манай улсын хамгийн том эм үйлдвэрлэгч үүнд л зорьж, өөрсдийн гараар диваажин босгож байна.