A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2280/

Амьтны дэлгүүрт хяналт тавья

Амьтан авч байгаа бол заавал эмчийн үзлэгт хамруулах ёстой

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2280/


Финландын судалгааны байгууллага саяхан нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Энэ нь гэртээ тэжээвэр амьтантай болон амьтангүй хүүхдүүдийн хоорондын ялгааг гаргасан уг судалгаагаар гэртээ амьтан тэжээдэг хүүхдүүд илүү эрүүл чийрэг, дархлаа сайтай байдгийг тогтоосон аж. Тиймээс сүүлийн жилүүдэд гэртээ нохой, муур тэжээхийг дэлхий нийтээрээ сонирхох болсон байна. Энэ хандлагыг дагаад гэрийн тэжээвэр амьтдыг тойрсон бизнес хүрээгээ тэлжээ. Монголын хувьд ч мөн адил. Гэхдээ бусад улсуудтай харьцуулахад арай буруу аргаар бизнес болгож хөгжүүлээд байна уу гэлтэй. Ингэж хэлэх болсон нь учиртай. Саяхан “Псориазыг эдгээе” хэмээх facebook группт нэгэн эмэгтэй гэр бүлээрээ харшилтай болсон талаараа бичжээ. “Юунаас харшилсныг нь мэдэхгүй удаан явсан. гэтэл амьтны дэлгүүрээс авсан амьтнаасаа харшилсан байж. Авсан амьтнаа буцаагаад дэлгүүрт нь өгсөн” хэмээн бичсэн байв. Энэхүү постын дор олон хүмүүс ижил зовлонгоо тоочсон байлаа. Мөн амьтны дэлгүүрээс авсан амьтнаасаа болж арьсны мөөгөнцөртэй болсноо хүртэл бичсэн байв. Энэ нь Монгол дахь амьтны дэлгүүрүүд зарж буй амьтныхаа эрүүл мэнд болон бусад зүйлд огт анхаардаггүйн баталгаа.

Хүмүүс авсан амьтнаа дэлгүүрт нь буцаадаг байна. Гэтэл дэлгүүрийнхэн ямар нэгэн өвчтэй учраас буцаагдсан амьтнаа эмчлэхийн оронд тэр талаар тас нуугаад өөр хүнд зарах магадлал өндөр байдаг аж. Магадгүй үүнээс болж арьсны өвчин судлалын үндэсний төвийг зорих хүмүүсийн тоо нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Тус төвд 2017 онд нийт 92 мянга гаруй хүн амбулаториор үйлчлүүлсэн бол өнгөрсөн онд 102 мянга болж нэмэгджээ. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь арьсны харшил болон мөөгөнцөртэй хэмээн оношлогдсон байна. Гэрийн тэжээмэл амьтнаас болж харшилтай, эсвэл мөөгөнцөртэй болсон хүмүүс арьсны өвчин судлалын үндэсний төвд хэр их ирдэг талаар мэдээлэл авахыг хүсэхэд “хүмүүсийг юунаас болж харшил болон мөөгөнцөртэй болсныг асуухад ихэнх нь мэдэхгүй гэдэг. Тиймээс яг юунаас болж ийм болсныг нь нарийвчлан гаргаж чаддаггүй. Ялангуяа амьтнаас болж арьсны мөөгөнцөртэй, харшилтай болсон гэх судалгааг тусгайлан хийсэн хүн манай улсад лав байхгүй” хэмээн хэвлэлийн ажилтан Ц.Сарангуа хэлсэн юм.

Гэвч тухайн хүмүүсийн яриаг батлах өөр эх сурвалж бас байна. “Хүмүүс тухайн үедээ анзаардаггүй бөгөөд тодорхой хугацааны дараа өвчний шинж тэмдэг өөрт нь илрэнгүүт эмнэлэгт хандаж, авсан амьтнаа буцааж өгөх тохиолдол байдаг” хэмээн “Энэрэх” мал эмнэлгийн малын их эмч Ө.Нэргүй ярив. Түүнээс гэрийн тэжээвэр амьтан ямар өвчнөөр өвдөх эрсдэлтэй байдаг болон хүнд халддаг эсэхийг нь тодруулсан юм. Тэрбээр “Манай улсад нохойн гудрага, парво зэрэг халдварт өвчнүүд хамгийн элбэг байдаг.

Паразит өвчин болон арьсны мөөгөнцөр хүнд халдварлах аюултай

Хавар болон намрын улиралд дэгдэлт өндөртэй. Халдварт өвчин нь бактерын, вирусын, паразитын гаралтай байдаг. Мөн дагалдах өвчнүүд бий. Тухайлбал, мөөгөнцөр, харшил, галзуу гэх мэтчилэн өөр бусад дотоод шүүрлийн өвчнүүд байдаг” гэв. Халдварт өвчний хувьд хүнд халдварлахгүй бөгөөд зөвхөн нохойноос нохойд халдварлана.

Гэхдээ нохой нь халдвар авсан тохиолдолд нохойн бөөс, бөөлжис, ялгадсаар дамжин хүнд халдварладаг байна. Түүнчлэн паразит өвчин болон арьсны мөөгөнцөр хүнд халдварлах боломжтой. Үүнээс гадна, бэтэг өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг цестодозын бүлэгт хамаарах туузан хорхойгоор үүсгэгддэг. Зонхилон элэг, уушги болон бусад эрхтэнд шимэгчлэн уйланхай үүсгэдэг зоонозын халдварт өвчин юм. Тус өвчний шимэгчдийг өөртөө тээдэг нь нохой, чонын төрлийн амьтад байдаг. Тиймээс анх амьтан авч байгаа бол заавал эмчийн үзлэгт хамруулах ёстой гэдгийг Ө.Нэргүй эмч онцгойлон анхааруулж байлаа. Учир нь амьтны дэлгүүрээс ямар нэгэн амьтан авах үед өвчнийх нь шинж тэмдэг илрээгүй бол эрүүл харагддаг аж. Тухайн дэлгүүрт байгаа амьтад нэг дор байдаг учраас өвчин нь бие биедээ халддаг байна. Энэ талаар мэдлэг, мэдээлэл муу учраас иргэд эрүүл мэнд болон санхүүгээрээ хохирдог ажээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөрсний бохирдол, халдварт өвчний улирал эхэллээ

Ниргэсэн хойно нь хашгирч, нэрмээс болохын оронд урьдчилан харж, таслан сэргийлдэг болъё

 0 сэтгэгдэл


Өвлийн цагт утааг зүхэж, салхи мөрөөсөн хавартай золгомогцоо бид салхийг үзэн ядах болов. Уушиг утаанаас хагацах цаг дор бохир хөрс салхиар дамжин, уушигт нэвчих тул салхийг үзэн ядахад хүрнэ. Ялангуяа гэр хорооллын үнс, бохирдсон хөрс утааны дараа хараалын үгтэй уушгинд залардаг учраас зүхэж эхэлнэ. Нийслэлийн хөрсний бохирдол өвчний эх үүсвэр болж байгааг БОАЖЯ, нийслэлийн удирдлага мэддэг хэрнээ нэг хэсэгтээ пүү, паа болж байгаад зунтай золгуут мартчихдаг.

Өнгөрсөн жилийн хавар ЭМЯ-наас хөрсний бохирдлоор дамжин үүсдэг өвчний талаар тодорхой танилцуулж, дээр дооргүй шуугисан ч, хаврын тэнгэрийн “ааш” намдмагц санаа алдаж аваад таг мартсан байна. Эргэн сануулахад, өнгөрсөн хавар хөрсний бохирдол шар, цусан суулга өвчний гол шалтгаан болдгийг тогтоож, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэдэсний халдварт цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал гэх мэт өвчин, гэдэсний шимэгч хялгасан хорхой, өргөн туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, хүний хүж хорхойн халдвараар нийт 1200 гаруй хүн өвчлөөд байв. Тэдний ихэнх нь 0-4 насны хүүхэд, өндөр настан байсан юм. Мөн хөрсний бохирдолд эзлэх хар тугалгын хэмжээ дөрөв дахин их байгаагаас хотод амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ орон нутгийнхтай харьцуулашгүй ихэссэнийг мэдээлж байлаа. Үүний нөгөө талд аюултай хог хаягдлын асуудал ч “чих халууцуулж” аюулын харанга дэлдсэн. Харамсалтай нь энэ тухай өнөөдөр бүгд мартаад амар сайхандаа жаргажээ.

Жил тойрон өнөөх сэдэв нь хав дарагдаж хэвтсэнийг гайт салхи ойрын өдрүүдэд уушгиар дамжуулж тархинд хангалттай сэрэмжлүүлэг болголоо. Гэр хорооллынхны өвөлжин жалга, зам дээр асгасан үнс салхиар дамжин нийслэл даяар тархдаг өдрүүд айсуй. Дээр нь булан, тохой бүрт сарьсан ялгадас, гудамжинд цацсан угаадас хөрсний шороогоор дамжин, нийслэлийнхний хамар аманд дураараа чихэж байна. Өнөө жил өвөлдөө хур тунадас бага орсныг ч хэлэх үү салхи хөдлөх төдийд л элдвийн үнэр танар, түмэн янзын бохир хөрс агаарт дэгдэх юм. Үүнээс шалтгаалж олон төрлийн өвчин дэгдэж болзошгүйг сэхээрч байгаа холбогдох яам алга. Сэрэмжлүүлэг ч болох нь ээ гаргачих сэтгэлгүй л сууна. утаа, утаа гэж уушгиа хөөтөл орилсон иргэд цэлмэг тэнгэр харж тайвшрах зуурт, хөрсний бохирдол уушги, хамарт “дайн зарлаж” эхэллээ. Энэ хаврын “дайн”-ыг хэрхэн хохирол багатай давах төлөвлөгөө боловсруулсан уу, гэж БОАЖЯ, ЭМЯ-наас асуувал бахь байдгаа л тоочих бололтой. Манай төрийн байгууллагынханд ниргэсэн хойно нь хашхирдаг ужиг өвчин байдаг. Асуудлыг урьтаж бус төгсгөлд нь л анхааруулдаг гажиг тогтоц ч уламжлал хэвээр. Өнгөрсөн жил бас л өвчин дэгдэж бага нь уйлж, том нь уурлаж эхэлмэгц “төрийн үйлчилгээ түмний төлөө” гэсэн уриатай байснаа санаж дээр, дооргүй гүйлдсэн юмдаг. Энэ жил бас л хавсаргат хаврын төгсгөлд, халуун зуны эхэнд хөрсний бохирдлын талаар ярих бололтой юм.

Нийслэлийн нийт хог хаягдлын 49.1 хувийг гэр хорооллоос гарч буй үнс эзэлдэг

Суурин газрын хөрсний бохирдлыг голлон бүрдүүлэгч нь гэр хорооллыхны хог, хаягдал үнс. Өвлийн улиралд нийслэлийн нийт хог хаягдлын 49.1 хувийг гэр хорооллоос гарч буй үнс эзэлдэг гэхээр ямар их хөрсний бохирдол үүсгэдэг нь ойлгомжтой. Үнсийг аюултай хог хаягдалд тооцдог болохоор даруй булж устгах аргыг дэлхий нийт мөрдөж байна. Харин манайд гэр хорооллынхон халтиргаанаас хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж байгааг юу гэж  ойлгох вэ. Цаг зуурын бэрхшээлээ шийдэхийн тулд насан туршийн өвчин авдаг балай зуршлаасаа хэзээ салах вэ. Хөрсний бохирдлоор дамжин амьсгалын замын сүрьеэ, харшлын гаралтай багтраа, бронхит гэсэн насан туршийн өвчин хүний биед нэвтэрч байна. Үнсэнд цацраг идэвхт бодис их хэмжээгээр агуулагддаг учраас гэр хорооллын үнсийг дахин ашиглахыг хориглодог. Судалгаагаар удаан задардаг органик бодис буюу үнс, хуванцар хаягдал нь хүний биед орж, био хуримтлал үүсгэн улмаар дотоод шүүрэл, дархлаа, дээд мэдрэл, нөхөн үржихүйн системд нөлөөлөн, хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дархлааны хомсдол, дотоод шүүрлийн системийн хямрал, арьсны өвчлөл, мэдрэлийн согог зэрэг өвчний угшил болдог байна. Үүнээс гадна хэвлий дэх урагт нөлөөлж, эхийн сүүгээр дамжин үр удмыг ч хордуулдаг ажээ. Гэтэл бид өргөнөөр ашигладаг болсоор удаж байна. Өвлийн синдром хаврын “проблем” болдог энэ байдлыг халах талаар холбогдох яамд ямар арга хэмжээ авч байгааг ойлгосонгүй. Өвлийн цагт байгаль орчин, хүний эрүүл мэндэд “халдлага” хийж буй гэр хорооллынхныг соён гэгээрүүлэхэд ямар ажил хийсэн бэ, аюултай хог хаягдлыг дахин боловсруулах, устгах үйлдвэр барих ажил ямар шатанд байна вэ гээд ЭМЯ, БОАЖЯ-наас асуувал дорвитой ахиц алга.

Өнгөрсөн жил хөрсний бохирдол, аюултай хог хаягдлын талаар шуугиж байх үед л БОАЖ-ын сайд нь үл бүтэх юм яриад явж байсан. Өнөөдөр ч түүнээс урагшлаагүй байгаа дуулдана. Н.Цэрэнбат “Аюултай хог хаягдлыг булшлах цэгийг нийслэл, орон нутгийн итхаас тогтоож газрыг нь шийдэж өгөх ёстой. Харамсалтай нь орон нутгийн зүгээс аюултай хог хаягдлын цэг байгуулах газрын асуудал дээр үл ойлголцол үүсгэж, гацаачихаад байна. Улаанбаатар хотын хувьд төв аймагт 30 га газар аюултай хог хаягдал боловсруулахад зориулж гаргаж өгөх ёстой боловч итх дээр нь үл ойлголцол үүссэнээс энэ ажил зогсчихсон” гэж байв.

Хүн амынх нь эрүүл мэндэд ноцтой халдаж буй аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах үйлдвэр, ландфиллийг байгуулах газраа ч товлож чадаагүй сууна гэдэг дэндүү арчаагүй төртэйн шинж биш гэж үү. Ногоон уриатай, төрийн хар хүн хөрсний бохирдлын талаар юу бодож суудаг юм бол оо. Иргэдийнх нь эрүүл мэндэд ноцтой хохирол тарих аюул хэзээ мөд “ханхалж” буйг мэргэжлийн бус сайд нь мэдэрч чадах болов уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Менингококкийн халдварын эсрэг вакцин хийж байна

 0 сэтгэгдэл


ХӨСҮТ-д даваагаас баасан гарагуудад 8.30-14.30 хүртэл менингитийн вакцин хийж байна. Сайн дурын дархлаажуулалтыг тус эмнэлгийн 114 тоот өрөөнд хийх ба 13500 төгрөгийн үнэтэй. Зургаан сараас доош насны хүүхдэд хийх хориотой юм байна. 

Жил бүрийн хавар менингит өвчний тохиолдол бүртгэгддэг. Энэхүү өвчин нь менингококк гэдэг вирусаар халдварладаг  бөгөөд  халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг. Халдварын шинж тэмдэг нь тайван бус болох, өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болох, дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж  тэмдэг илэрдэг байна. 
Өвчний 2-5 хоногт их хэмжээний үсэрхийлсэн тууралт, цөөн тохиолдолд бэржрүүт тууралт үүснэ. Тууралт нь од хэлбэртэй ихэнхдээ өгзөг, их биеийн хажуу хэсгээр гардаг. Зарим тохиолдолд өвчний эхний өдрөөс менингитийн шинж рүү шилжиж, эмнэлзүйн шинж 24 цагийн дотор илрэх бөгөөд эмчилгээ хожимдвол амархан хүндэрч, амь насанд эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

САРС хүндэрвэл хүүхдээ тээх эсэхийг эмч нар шийдэхээс аргагүй

38 болон 39 долоо хоногтой төрөх тохиолдол их байна

 0 сэтгэгдэл


Цахим хуудастаа бичсэн эмчийн үг. “Иргэд H1N1 вирусийг энгийн ханиад гэж ойлгоод байна. Энэ чинь цар тахалд хүргэдэг вирус” хэмээн бичжээ. Мөн сар шинийн баярын дараа хэдэн хүүхэд эндэх бол гэдгээс айж буйгаа илэрхийлсэн байв.

Анх 2003 онд САРС нэрээр Монголд тархаж байсан цартахал болох H1N1 вирус өдгөө улирлын томуу нэрээр манай улсад “нутагшиж” он гарснаас хойш эрчимтэй газар авсан. Ялангуяа, бага насны хүүхдүүд олноороо өвдөж, эмнэлгийн коридороор дүүрэн хэвтэж байлаа. Өдгөө ч хол хөдөлгөөн татраагүй байна. 1-4 дүгээр сарыг ханиад, томууны улирал гэдэг. Тиймээс ханиад хүрсэн хүмүүс эмчид үзүүлэхгүй өөрөө дур мэдэн эм уух тохиолдол их байдаг. Энэ нь эрүүл мэндийн байгууллагууд H1N1 вирусийн халдварыг энгийн ханиад мэтээр ойлгуулснаас ч болсон байх талтай. Бага насны хүүхэд, нялхсыг хамраад байсан уг вирусын дэгдэлт жирэмсэн ээжүүдийг ч сандаргаж байна.

Энэ талаар тодруулахаар нийслэлийн “Өргөө” амаржих газарт очиход H1N1 вирусийн халдвартай 12 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байлаа. Гэхдээ уг амаржих газар үүнээс дээш долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг л хүлээж авдаг. Харин 36-аас доош долоо хоногтой эхчүүд дүүргийнхээ эмнэлэгт ханддаг байна. Өөрөөр хэлбэл, бусад шатлалын эмнэлэгт өшөө олон ээж хандсан болж таарах нь. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд он гарснаас хойш уг вирусийн халдвар авснаас жирэмсэн 12 эх хэвтэн эмчлүүлжээ.

“Эмчид үзүүлэхгүй гэртээ байж байгаад ханиад нь хүндэрсэн тохиолдол их байгаа. Жирэмсэн эх удаан ханиалгаснаар сав базалж, төрөлт хурдан явагддаг. Үүнээс болж төрөх хугацаанаасаа өмнө буюу 38 болон 39 долоо хоногтой төрөх тохиолдол их байна” хэмээн Нийслэлийн Өргөө амаржих газрын хавдар, тархвар судлаач эмч Т.Энхбаатар ярилаа.

Үүнээс гадна, ургийн хөгжилд өөрчлөлт гарах эрсдэлтэй гэдгийг ч эмч нар хэлж байна. “Ханиад нь улам хүндэрсэн тохиолдолд ургийн хүчилтөрөгчийн цусан хангамж багасаж, улмаар хөгжил нь саатах, өсөлтгүй болох, дутуу төрөх, зулбах эрсдэлүүд байдаг” хэмээн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн ахлах эмч Д.Батбилэг ярив. Тус эмнэлэгт уушгины эд эсийг хамарсан, хүндэрсэн хатгаатай жирэмсэн эхчүүд ирдэг байна. Ханиад нь үүнээс илүү хүндэрсэн тохиолдолд амьсгалын дутагдалд ордог. Ингэснээр эхийн амь нас дээсэн дөрөөн дээр ирж, улмаар хүүхдээ цааш тээх эсэхийг эмчийн зөвлөгөөнөөр шийдэхэд хүрдэг байна. Өөрөөр хэлбэл, төр нь хүртэл бууж өгсөн H1N1 вирусийн улмаас өвдсөн жирэмсэн эмэгтэйн тээж буй үрийнх нь амийг таслах хүртэл арга хэмжээ авах аюултай гэсэн үг юм.

Тиймээс амьсгалын замын халдварт өвчнийг эрт илрүүлэх, аль болох уг вирусээр өвдөхгүй байхыг сануулдаг аж.

Мөн H1N1 вирус нь энгийн ханиадыг бодвол хоруу чанар ихтэй. Тиймээс халдварыг нь цаашид нэмэгдүүлэхгүй байхын тулд эрүүл мэндийн байгууллагууд ямар нэгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас ханиад, томууны эсрэг ямар арга хэмжээ авч, жирэмсэн эхчүүдээ хамгаалж байгаа талаар тодруулахад “Жирэмсэн эхчүүдэд зориулсан арга хэмжээ аваагүй. Тусад нь үйлчилгээ үзүүлнэ гэж байхгүй. Хяналтандаа орж, эмчдээ тогтмол үзүүлэх ёстой байдаг. Өнгөрсөн оны аравдугаар сард зорилтод бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулсан” гэдгээс өөр тайлбар өгсөнгүй.