A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1149/

АНУ, Хятадын зөрчил шинэ зах зээлүүдэд цохилт өгнө

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1149/

ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард АНУ болон Хятадын худалдааны дайн эрчимжиж, хэдийнэ хүндрэлтэй тулгараад буй шинэ зах зээлүүдэд цохилт болно гэж анхаарууллаа. Тэрбээр Аргентин, Туркийг хамраад буй хямрал хөгжиж байгаа ертөнцөд тархаж болзошгүй хэмээн үзэж байна. Хатагтай Лагард Financial Times сонинд ярихдаа сангийн шинжээчид одоогийн хямрал олон оронд халдварлах шинжгүй гэж дүгнэснийг эш татав. Гэвч тэрбээр нөхцөл байдал түргэн хувирах болзошгүй бөгөөд шинэ зах зээлүүдэд год аюул учруулахыг онцлов. Мөн “тодорхойгүй ба итгэл алдагдсан энэ байдал бодитоор биелэхээсээ өмнө худалдаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн” хэмээжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын 200 тэрбум ам.долларын өртөгтэй импортод шинэ тариф ногдуулахаар бэлтгэж байгаа тухай мэдэгдлээс болж хоёр талын худалдааны зөрчил эрс хурцатсаны дараахан ОУВС-гийн тэргүүн ийм тайлбар хийлээ. АНУ-ын долларын чангаралтыг дагаад шинэ зах зээлүүдийн хувьцаа унасан нь мөнгөн тэмдэгтийг нь сулруулж, ам.доллараар нэрлэгдсэн олон тэрбумын өрөө төлж чадах эсэх асуудал үүсгэсэн.

Хөгжиж буй орнуудын хямрал татварын ба улс төрийн тодорхой асуудлаас шалтгаалан хөрөнгө оруулагчдыг түгшээсэн Аргентин, Турк мэт улсад төвлөрч байна. Гэвч Өмнөд Африк, Индонези, Бразил гэх мэт янз бүрийн орноос хөрөнгө зугтаж эхэлсэн нь их хэмжээний хямрал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэв. Туркийн төв банк пүрэв гарагт хуралдаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сайжруулах арга хэмжээ авахаа мэдэгдсэн бол Аргентин ОУВС-д хандаж, 50 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгээ түргэтгэхийг хүслээ. Хатагтай Лагард Аргентиний Ерөнхийлөгч Маурисио Макрийн зарласан хэмнэлтийн бодлого тусламжийн гол шалгуур болно гэдгийг онцлов. Тэрбээр ОУВС Аргентиний хүсэлтийг харгалзан зээлийн хуваарийг өөрчлөхөөр ярилцаж байгаа гэжээ. Хатагтай Лагард хэлсэн үгэндээ, АНУ-ын тариф Хятадын өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж, нэгдсэн хангамжийн сүлжээний улмаас азийн хөршүүдэд нь эмзэг байдал үүсгэнэ хэмээв. Түүний үзэж буйгаар тарифын улмаас олон төрлийн барааны үнэ нэмэгдэх тул Америкийн доогуур орлоготой иргэдэд бас нөлөөлөх аж.

Тэрбээр “халдварт автаагүй газар оронд цохилт өгөх боловч хэсэгчилсэн нөлөө ажиглагдаж болзошгүй. Худалдаа бол ашигтай зүйл. Худалдаанд тодорхой байдал хэрэгтэй бөгөөд өсөлтийн хэрэглүүр, хөдөлгүүр болдог. Яг өнөөгийн нөхцөлд худалдаанд аюул занал учруулах ёсгүй” хэмээн анхааруулсан юм. ОУВС-гийн тэргүүн цааш нь ярихдаа Аргентиний мөнгөний бодлого “тодорхой, ил тод, зөв, зах зээлд оролцогчдод зохих ёсоор мэдээлэгдсэн, харилцаа холбоог сайжруулсан” байх ёстойг сануулав. Ийм байдал ард иргэдийн валютын зах зээлд хандах итгэлийг сэргээж, эерэг нөлөө авчирна гэж зөвлөсөн байна. Үүнээс гадна ОУВС ноён Макрийн хэмнэлтийн хөтөлбөрийг тэнцвэртэй төсвийг урьд төлөвлөснөөс жилийн өмнө хэрэгжүүлж чадах эсэхийг хянаж байгаа аж. Түүнчлэн эдийн засгийн шинэчлэл, түүний нөлөө зэргийг авч үзэх юм байна. Хатагтай лагард хэмнэлтэд илүү эмзэг буюу нийгмийн хамгийн эмзэг бүлэгт анхаарал хандуулахыг уриалжээ. Гэвч Аргентиний сонгогчид ОУВС-гийн хэмнэлтийн хөтөлбөрт их дургүйцдэг. Лагардын хэлснээр “Аргентиний Ерөнхийлөгч шинэчлэлийн бодитой алхмуудыг төлөвлөгөөндөө тусгасан бол ОУВС түүний макро эдийн засагт үзүүлэх нөлөөг судлахаас гадна өрийн тогтвортой байдлыг тооцож, тус улстай хамтран ажиллах шаардлагатай” аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирланд Apple-аас татвараа нөхөн авахгүйн төлөө тэмцэнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мөнгө угаахын эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг шалгалаа

 0 сэтгэгдэл


Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг Швейцарын санхүүгийн хянах байгууллага шалгалаа. Уг шалгалт сэжиг бүхий хууль бус санхүүжилтэд нэр холбогдоод буй Европын банкинд шинэ цохилт болов. Дэлхийн хөлбөмбөгийн спортын зохицуулах байгууллага FIFA, Бразилын газрын тосны Petrobras, Венесуэлийн газрын тосны PDVSA компани зэрэг байгууллагатай холбоо бүхий авлигын хэд хэдэн дуулиант хэрэгт банк хөнгөн хандсаныг санхүүгийн хяналтын FINMA байгууллага тогтоов. FINMA-гийн дүгнэлт нь Европын банкуудтай холбоотой шил дарсан хэргүүдийн сүүлийн жишээ. Уг хэргээс өмнөхөн данийн зээлдүүлэгч Danske Bankны Эстони дахь салбараар дамжуулан ганцхан жилийн дотор ОХУ, хуучин ЗХУ-ын 30 тэрбум ам.доллар дамжсан нь илэрсэн юм. Нидерландын банк, санхүүгийн ING группийн санхүү хариуцсан захирал өнгөрсөн долоо хоногт огцорсон. Мөнгө угаах гэмт хэрэгт тавих хяналт сул байсныхаа төлөө Нидерландын банк 775 сая ам.доллараар торгуулсны дараа захирал албан тушаалаа орхижээ. Хөндлөнгийн байгууллагын хяналт үүсгэх замаар банк санхүүгийн тогтолцоогоо засаж сайжруулах шаардлагыг даваа гарагт FINMA-гаас Credit Suisse-д тавилаа.

Швейцарын хуулиар FINMA торгууль оноох эрхгүй. FINMA-гийн шүүмж нь 2015 оноос Credit Suisse-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Тижейн Тиамд цохилт болов. Ноён Тиам бүтцийн дайчин шинэчлэл өрнүүлэх замаар тус банкны үйл ажиллагааг дэлхийн баячуудын хөрөнгийг эрхлэн хөтлөхөд чиглүүлэх зорилт тавьсан юм. Банкны ажиллагааны алдаа дутагдал нь “хуучин уламжлал” хэмээн анхааруулж буй FINMA-гийн дүгнэлтийг Credit Suisse хүлээн зөвшөөрчээ. Банк урьд өмнөх хэрэгт дүгнэлт гаргаж “алдаа дутагдлыг засаж залруулах идэвхтэй арга хэмжээ авахын тулд FINMA-тай хамтран ажиллаж байгаа”-гаа мэдэгдэв. FIFA-тай холбоотой хэрэг 2015 оны тавдугаар сард тус байгууллагын дээд удирдлагад ажилладаг хүмүүсийг Цюрихын тансаг зэрэглэлийн зочид буудлаас сүр дуулиантай баривчилснаар эхэлжээ. Баривчлагдагсдыг АНУ, Швейцарын хууль сахиулах байгууллагууд гэмт хэрэг, хээл хахууль, авлигын хэргээр мөрдөн шалгасан нь FIFA-гийн ирээдүйд занал учруулсан юм. FINMA 2015 оноос хойш FIFA, Petrobras, PDVSA оролцсон авлигын хэрэгт “хэд хэдэн банк”-ийг сэжиглэн шалгаж эхэлснээ тайлбарлав. Credit Suisse 2006-2016 онд үйлчлүүлэгчээ таних, ашиг хүртэгч эздийг тодруулах, эрсдэлтэй бизнесийн харилцаа, бичиг баримтыг ангилах ажилд хайнга ажиллаж ирснийг FINMA илрүүлжээ.

“Олж илрүүлсэн алдаа дутагдал олон жилийн турш, үндсэндээ 2014 оноос өмнө оршиж байсан”-ыг FINMA тайлбарлав. Мөнгө угаах гэмт хэргээс үр дүнтэй сэргийлэх гэвэл банкны бүх салбар “үйлчлүүлэгчийнхээ банктай тогтоосон аливаа харилцааг тэр дор нь автоматаар тодорхойлох чадвартай байх ёстой” хэмээн Швейцарын санхүүгийн хянах байгууллага үзэж байна. Үүний зэрэгцээ тус банк урьд нь гэмт хэрэгт буруутсан этгээдийг “харилцааны менежер” болгосон, “улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс”-тэй тогтоосон бизнесийн харилцаанд хяналт тавьж, эрсдэлийг нь үнэлэхдээ алдсаныг FINMA тусад нь анхааруулав. FINMA-гийн дүгнэлтэд тодорхой нэр дурдаагүй. Гэхдээ уг хэрэгт ойр эх сурвалж дээрх дүгнэлт нь Credit Suisse-ийнүйлчлүүлэгчийн зөвлөх байсан Патрис Лескодроныг хэлж буй хэрэг хэмээн тайлбарлав. Лескодрон нь Гүржийн ерөнхий сайд асан Бижина Иванишвили зэрэг үйлчлүүлэгчдийн итгэлийг буруугаар ашигласан хэргээр хоёрдугаар сард Женевийн шүүхэд татагдсан юм. “Активын менежмент тун амжилттай эрхэлсэн” харилцааны менежер банкны журмыг олон жил зөрчсөнийг FINMA-гийн тайлбарт дурджээ. “Гэтэл банк сахилга зөрчиж буй менежерт хариуцлага тооцож, анхааруулахын оронд харин ч цалинг нь өсгөн, сайн ажилтан хэмээн үнэлсэн”-ийг швейцарын зохицуулах байгууллага тайлбарласан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын $200 тэрбумын импортод тариф тогтоов

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Япончууд пластикийг шахахаар зорьж байна

 0 сэтгэгдэл

Японы цаас үйлдвэрлэгч компаниуд маркетинг ба судалгааны нэгжүүддээ дэлхий даяар хуванцарын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, цаасны ирээдүй бол хоосон үг биш гэдгийг ойлгуулах даалгавар өгчээ. Тусгайлан байгуулсан хэлтсүүд сав баглаа боодлын аль ч төрлийг цаасан бүтээгдэхүүнээр орлуулах технологи боловсруулах зорилт тавив. Түүнчлэн Засгийн газар болон компаниуд пластик уут, аяга, соруул гэх мэт нэг удаагийн бүтээгдэхүүнээс татгалзахыг эрмэлзэж буй үед цаасан бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөхийн тулд төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулна. Саяхан Starbucks кофены сүлжээ 2020 он гэхэд пластик соруулаас бүрэн татгалзахаа зарласан бол Disney, McDonald’s зэрэг компани энэ чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Үүний дараахан Японы цаас үйлдвэрлэгчид ийм арга хэмжээ авч байгаа нь цаг үеэ олсон хэрэг юм.

Гэтэл Японы зоогийн газрууд, жижиглэн худалдаачид пластикаас татгалзах тухай олигтой ярихгүй байгаа нь Токио 2020 оны олимпын тоглолтод бэлтгэж байгаа үед хачирхалтай явдал гэж цаасны нэгэн компанийн захирал хэллээ. Японы Засгийн газар удахгүй уг салбарын судалгаа, хөгжүүлэлтэд татаас олгох санаачилга гаргаж, цаасны үйлдвэрлэлийн хүчин чадлыг дэмжих байх гэж салбарын нэг шинжээч үзэж байна. Дэлхийд цаасны борлуулалтаар топ тавд багтдаг Oji Holdings шинээр байгуулсан “инновацыг дэмжих төв”-дөө захирлуудыг томилон ажиллуулж эхэлсэн юм. Тус компанийн дотоод өрсөлдөгч Nippon Paper Industries өнгөрсөн сард мөн “Цаасжуулалтыг дэмжих оффис” байгуулжээ. Уг хэлтэс олон жил үргэлжилсэн цаасгүй оффис хэмээх үгийн оронд “Цаасаар юу хийж чадахаа харуулах боломж олгоё” гэсэн уриа дэвшүүлэв.

Судалгаа, маркетингийн нэгжүүд кофе ба түргэн хоолны сүлжээнүүдэд цаасан соруул, цаасан таг зэргийг ашиглахыг санал болгохоос гадна хэрэглээний бүтээгдэхүүн үйлчдвэрлэгчдэд хандаж, шампунь, шингэн саван гэх мэт шингэнийг сүүний савтай адил хатуу цаасанд савлахыг ятгахаар ажиллана. Nippon Paper-ын анхаарал татсан нэг шинэ технологи бол хүнсний үнэрийг хадгалдаг цаасан уут бөгөөд төмсний чипс зэрэг хүнсийг савлах боломжтой. Тус компани бизнесийн боломж өргөжиж байгааг мэдэгдсэн Гэвч Nippon Paper-ын захирлууд цаасжуулах хөдөлгөөний хамгийн том саад тотгор нь үнэ өртгийн асуудал байгааг хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, цаасан соруул пластик соруулаас зургаа дахин илүү үнэтэй бөгөөд түүхий эдийн үнээс голлон шалтгаалдаг аж. Түүнчлэн цаасан сав хийхэд пластикаас илүү хүндрэлтэй байдаг. Пластикийг халаагаад наадаг бол цаасыг заавал цавуудаж наах хэрэгтэй. Nomura банкны цаасны салбарын шинжээч Такаоми Коно “өнөөгийн байдлаар цаас илүү үнэтэй, үйлдвэрлэхэд бэрхшээлтэй байгаа нь зах зээлд борлуулалт өсгөхөд гол саад болж буй ч үйлдвэрлэгчид технологио сайжруулж, Засгийн газар татаас олгох байх гэж бодож байна” хэмээн дүгнэлээ.