A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2461/

АНУ, Хятадын худалдааны зөрчлийн улмаас арилжаа хэлбэлзэв

АНУ, Хятадын худалдааны зөрчлийн улмаас арилжаа хэлбэлзэв
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2461/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ч.Энхбаяр: Тэтгэврийн зээл тэглэх шийдвэр инфляцад нөлөөлнө

 0 сэтгэгдэл
  • Дахин хямрал болох эрсдэлийн шинжүүд илэрчээд байхад эдийн засгаа муутгах шийдвэрийг төр засаг гаргалаа
  • Ямар сайндаа Монгол Улс гаднын байгууллагын тусламжтайгаар төсвийн сахилга батаа тогтоож байх вэ дээ 

УИХ-ын баталсан Ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийн талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр энэхүү шийдвэрийг “Олон улсын эдийн засаг саарсан төлөвтэй, дахин хямрал болох эрсдэлийн шинжүүд илэрчээд байхад гаргасан муу шийдвэр” хэмээн тодорхойлов.

-Үндэсний статистикийн хороо (ҮСХ) арванхоёрдугаар сарын макро эдийн засгийн голлох мэдээллүүдийг танилцууллаа. Сүүлийн саруудад инфляц буурсан шалтгаан юу юм бол. 2020 онд энэ орчиндоо хадгалагдах болов уу?

-Оны төгсгөл рүү инфляц өсөх хандлага байдаг. Энэ жил харьцангуй буурсан байна. Үүнд дотоодын гэхээс илүү гадаад хүчин зүйлс нөлөөлсөн. Олон улсын эдийн засаг нэлээд агшсан, саарсан байдалтай байлаа. Эрэлтийн гаралтай инфляц харьцангуй доогуур байна гэсэн үг. 

-ҮСХ-ны мэдээлэл, Монголбанкны байр суурийг харахад үнийн идэвхжил саарах нь эдийн засгийн өсөлт буурч байгаатай холбоотой гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Үүнтэй та санал нийлэх үү? 

-Инфляц буурах нь нэг талдаа сайн үзүүлэлт. Харин нөгөө талдаа бизнесийн идэвхжил суларсныг харуулдаг.

-Монголбанк инфляцыг найман хувьд, цаашлаад зургаан хувьд барих зорилт тавьсан. Манайх шиг хөгжиж байгаа улсад энэ зорилт ямар түвшинд тооцогддог вэ? 

-Манай эдийн засагт инфляц найман хувьтай байхад айхтар хүндэрдэггүй. Харин түүнээс дээш гарвал асуудал үүсэж эхлэх байх. 

-Үнэд нөлөөлөхүйц шийдвэр оны төгсгөлд гарсан нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудал. Улс төрийн шинжтэй энэ шийдвэр 2020 онд хэрэгжинэ. Энэ нь макро эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Мэдээж, шийдвэр гаргасан хойноо төр засгаас банкуудыг мөнгөжүүлэх алхмыг хийнэ. Ингэснээр мөнгөний нийлүүлэлт ихсэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, инфляцад нөлөөлөх нь ойлгомжтой. Тэтгэврийн зээлийг тэглэсэн энэ шийдвэрийг ухаалаг бус гэж хэлнэ. Ялангуяа, эдийн засаг дэлхийд саарчихсан төлөвтэй, дахин хямрал болох эрсдэлийн шинжүүд илэрчихээд байхад эдийн засгаа муутгах шийдвэрийг төр засаг гаргалаа.

-Баялгийн тэгш хуваарилалтын сайн жишгүүд олон байдаг. Тухайлбал, Норвегийн баялгийн сан. Харин манайх баялгийн сангийн талаар байгаа оносон бодлого хэрэгжүүлж чадахгүй байгааг та юу гэж боддог вэ? 

-Баялгийн сангийн талаар төрийн бодлогыг мэргэжлийн бид үнэндээ ойлгодоггүй. Яагаад гэвэл, тэтгэвэр тэглэх шийдвэр нь баялгийн хараалын илрэл. Цөөхөн ч гэсэн баялгийн сангийн оновчтой сайн туршлага зарим улсад байна. Гэтэл манайхан яагаад ийм шийдвэр гаргаад байдгийг маш их гайхдаг. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн үзүүлэлт, сахилга бат сайжирсан. Гэтэл дунд нь гарч буй гэнэтийн шийдвэрүүд сөргөөр нөлөөлнө. Энэ бол эдийн засагчдыг шоконд оруулсан шийдвэр байлаа. 

-Харамсалтай нь, төсвийн талаарх баримталж буй манай улсын бодлогоос эдийн засагчдын хүлээж байсан үр дүн гарч чадахгүй байна. Үндсэн хуульд тусгасан өөрчлөлтөөр төсвийн талаарх дэвшлүүд хүлээж байсан хэмжээнд гарч ирж чадах болов уу? 

-Ямар сайндаа Монгол Улс гаднын байгууллагын тусламжтайгаар төсвийн сахилга батаа тогтоож байх вэ дээ. Тиймээс Үндсэн хуулийн хүрээнд бий болох төсвийн сахилга бат, ухаалаг бодлого илүү хурдан, ойр байгаасай гэж хүсэж байна. 2020 оны улсын төсөв тэр чигээрээ сонгуульд зориулагдсан төсөв болсон. Энэ нөлөөгөөр уул уурхайн бус салбарт инфляц бий болох байх. 

-2020 он таамаглаж байснаас хүнд байх болов уу гэсэн хүлээлт байна. Гэвч популист амлалт, шийдвэрүүд оны хагас хүртэл үргэлжилнэ. Гэтэл 2020, 2021 он бондуудын төлөлттэй хүнд жилүүд. Тиймээс сонгуулийн жилийн хүлээлтээр дараа дарааг ийн жилийн эдийн засгаа цохичих вий гэсэн болгоомжлол байна. 

-Тийм шүү. Хүлээлт сөрөг тал руугаа давамгайлж байна. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэсэн шиг ухаалаг бус шийдвэр дахин бүү гаргаасай гэж эдийн засагчийн байр сууринаас хүсмээр байна. Яагаад гэвэл, 2020 онд АНУ, БНХАУ гэсэн хоёр том эдийн засаг саарах шинжтэй байгаа. Хэдийгээр энэ хоёр улс худалдааны хэлэлцээр хийж, эхний шатны гарын үсэг зурсан ч цаашид юу болох нь тодорхой бус хэвээр байна. Олон улсын байгууллагын гаргасан таамаглалууд дандаа буурсан, дээр миний хэлсэнчлэн хямралын шинж тэмдгүүд илэрсэн нөхцөл байдалтай байхад бодлого боловсруулагчид ухаалаг бус шийдвэр гаргахгүй байх нь чухал.

A

Жижиг

A

Дунд

A

Том

НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ ₮10 тэрбумаар нэмэгджээ

 0 сэтгэгдэл
  • 2019 оны НӨАТ-ын буцаан олголтоор 907 мянган иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно
  • Дөрвөн жилийн хугацаанд ийнхүү өссөн үзүүлэлтйиг татварын хуулийн хэрэгжилт сайжирсантай холбон тайлбарлав

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сараас эхлэн иргэдэд тараах гэж байна. Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголтоор 907 мянган иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгох аж. НӨАТ-ыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд худалдан авалт бүрийнхээ баримтыг бүртгүүлсэн иргэний тоо болон буцаан олголтын хувь хэмжээ өссөн байна. Тухайлбал, 2016 онд НӨАТ-аас улсын төсөвт 493 тэрбумтөгрөг төвлөрсөн бол үүнээс нэг хүнд олгосон мөнгөн дүн 57,259 төгрөг нийт 35.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин 2017 онд нийт 734 тэрбум төгрөг төвлөрсөн бол үүнээс нэг хүнд олгосон дундаж мөнгөн дүн нь 119,403 төгрөг байв. Үүнийг нийт дүнгээр нь авч үзвэл, 77.7 тэрбум төгрөг буцаан олголтод зарцуулсан гэсэн үг. 2018 онд улсын төсөвт нийт 898 тэрбум төгрөгийн татвар хуримтлагдсан ба үүнээс 128.8 тэрбум төгрөгийг буцаан олголтод зарцуулжээ. Харин 2019 оны гуравдугаар улирлын байдлаар улсын төсөвт 739 тэрбум төгрөгийг НӨАТ-аас татан төвлөрүүлжээ. Дөрвөн жилийн хугацаанд ийнхүү өссөн үзүүлэлтийг Татварын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч хуулийн хэрэгжилт сайжирсантай холбон тайлбарласан юм. Энэ оноос татварын багц хууль шинэчлэгдэн хэрэгжиж, НӨАТ-ын тухай хуулийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт орсон. Тухайлбал, энэ жилээс НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжүүлэх юм. Аж ахуйн нэгж илгээгүй гэх төлөвт байгаа баримт болон тухайн аж ахуй нэгж баримт өгөхгүй байгаа тохиолдолд e-barimt аппликейш нээр дамжуулж гомдол гаргах боломжтой. Мөн үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж буй ААН-үүд e-barimt-ын системд бүгд холбогдсон байх ёстой. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн 80 хувь нь баримт хэвлэн өгдөг болсон бол, үлдсэн нь бүртгэлгүй хэвээр байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төгрөгийн ханшийн уналт хөрөнгө оруулагчдыг үргээлээ

 0 сэтгэгдэл
  • Засаглалын хямрал төгрөгт итгэх итгэлийг үгүй хийв 
  • Албан ханш 2746 төгрөгт хүрч, иргэд төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх нь хэвийн үзэгдэл


Импортын бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ улам дийлдэхгүй болох шинжтэй. Төгрөгийн бусад валюттай харцах ханшийн уналт дан ганц худалдаанд алдагдал болоод зогсохгүй манайх шиг үйлдвэрлэгч бус хэрэглэгч оронд инфляцыг хөөрөгдөх нэг үндсэн нөхцөл болдог. Тэгвэл өнөөдөр төгрөгөөр цалинжих орлоготой өрх болгонд валютын ханшийн өсөлт нэрмээс болж, амьдрах өртөг зардал тэр чинээгээр нэмэгдсээр. "Дүнжингарав", "Нарантуул" зэрэг томоохон худалдааны захаар ороод үзээрэй та. Хамгийн хямд байж болох бүхэн энд шинэ үнээр орж ирж байна. Шалтгаан нь, валютын ханшийн өсөлт гэдгийг худалдаачид нэгэн дуугаар хэлнэ. Гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк энэ он гарснаас хойш зах зээлд 213.9 сая ам.доллар нийлүүллээ. Гэвч ам.долларын ханш тогтворжиж байгаа юм огт алга. Ам.долларын ханшийг дагаад юанийн ханш ч төгрөгийн эсрэг улам чангарч эхэллээ. Тиймээс иргэн та ирэх УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс ам.долларын ханшийн өсөлтийг хэрхэн бууруулах, төгрөгийн ханшийн уналтыг цаашид тогтоох талаар ямар бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг нь асуувал дараагийн дөрвөн жилийн амьдралд тань хэрэг болно байх. Албан ханш 2746 төгрөгт хүрч, иргэд төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх нь хэвийн үзэгдэл боллоо. Төв банк, төр нь үндэсний мөнгөн тэмдэгтээ хайхрахгүй байгаа энэ үед үүнээс өөр яах билээ. Манай улсын валютын албан нөөц өнгөрсөн онд дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Харин төгрөгийн ханш тасралтгүй суларсаар. Валютын нөөц нэмэгдсэн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар байна. Авлига, хүнд суртлын уршгаар ам.доллар авчрах хөрөнгө оруулалт хумигдаж, мега төслүүд саатаж, засаглалын хямрал төгрөгт итгэх олны итгэлийг үгүй хийсээр. Валютын хадгаламж 2019 оны 12 дугаар сарын байдлаар 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны эцсээс 464.2 тэрбум төгрөгөөр өсөв. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, дээрх хугацаанд ам.доллартай харьцах төгрөгийн ханш өмнөх оны эцсээс 3.4 хувиар суларсан байна. 2012 онд нэг сая төгрөгийн цалин 830 ам.доллартай тэнцэж байсан бол найман жилийн дараа буюу өнөөдөр 364 ам.доллартай тэнцдэг боллоо. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн худалдан авах чадвар гурав дахин буурсан гэсэн үг. Төгрөгийн ханшийн уналтаас болж таван сая төгрөгийн үнэтэй байсан автомашин өнөөдөр 15 сая төгрөг болж, үнэ нь гурав дахин нэмэгдлээ. 2016 оноос хойш ялимгүй буурч байсан хадгаламжийн долларжилт эргээд өсөөд эхэлчихлээ. Нийтээрээ ямааны “зовлон” ярьж, хэрэгтэй, хэрэггүй мэдээлэлд хошуурч байх зуур ам.долларын ханш 2746 төгрөг болж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш навс уналаа. Төгрөгийн ханшийн уналт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэх хэмжээнд ноцтой нөхцөл байдалд байна. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай тэдний хамтарсан шийдвэр өнөөдөр валютын ханшаар үр дагавар нь илэрч, төсвөөс гадуурх бэлэн мөнгөний нийлүүлэлт нэг их наяд төг рөгт хүрэх нь. 2020 оны улсын нэгдсэн төсвийн зарлага 13.9 их наяд төгрөг бөгөөд үүний багагүй хэсэг нь импортыг дэмжихээр байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн түүхэнд байгаагүй өндөр зардал өнөөдөр ам.доллар тэргүүтэй валюттай харьцах төгрөгийн ханшийг улам суллаж байна. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдын чухалд тооцдог, хамгийн их ач холбогдол өгдөг үзүүлэлт бол төгрөгийн ханшийн тогтвортой байдал. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь тогтворгүй орноос хөрөнгө оруулагчид зайлсхийж, зарим нь орхин гарч байна. Ханшийн эрсдэл тухайн төслийн үр ашгийг үнэгүйдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж чадахгүйд хүргэдэг. Өнөөдөр ийм шалтгаанаас болоод Монголд хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа хөрөнгө оруулагч цөөнгүй байна. Тэдэнтэй уулзахад хууль эрх зүйн орчноос илүү валютын ханшийн эрсдэлийг ярьдаг. Валютын ханшийн эрсдэлээс болоод анхны хөрөнгө оруулалтаа нөхөж чадаагүй компани нэг бус. Гаднын уул уурхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй боловч Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж чадаагүй зарим компани мөн л ханшийн эрсдэлээс халгаж явна. Хууль эрх зүйн орчин, засаглалын тогтвортой байдал, гэрээний соёл яах аргагүй хөрөнгө оруулагчдын харгалзан үзэх, эцсийн шийдвэрт нь нөлөөлөх хэмжээний хүчин зүйл. Хэдий тийм боловч хөрөнгө оруулахаар зэхэж буй орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш үүнээс илүү чухал үзүүлэлт болж байна. Үндэсний валют нь суларч байгаа оронд засаглалын чанар тэр хэрээр муу байдаг аж. Өөрөөр хэлбэл, популизмынхаа өртгөө даахгүй эдийн засаг нь сүйрч байгаа гэсэн үг. Ийм улсад хэн итгэж хөрөнгө оруулалт хийх билээ. Манай улс энэ жишгээр замнаж явна. Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” судалгаагаар, Монгол Улс урагшлах бус хэд хэдэн байр ухарсан. Гэтэл төгрөгийн ханшийн уналтыг эх оронч хэмээн цээжээ дэлдсэн түшээд жишим хийхгүй сууна. 






A

Жижиг

A

Дунд

A

Том

Компаниуд бонд гаргаснаар хөрөнгөө төрөлжүүлэх ач холбогдолтой

 0 сэтгэгдэл
  • Хаалттай бонд гаргахад чиглэсэн биржийн бус арилжааны зохицуулалтыг боловсронгуй болгоно

Санхүүгийн зохицуулах хорооноос Япон улсын хамтын ажиллагааны байгууллага болох JICA-тай хамтран “Монголын хөрөнгийн зах зээлийг чадавхыг бэхжүүлэх төслийн хоёрдугаар шатыг эхлүүлж, компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Тэд Монголын компанийн бондын зах зээлийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хаалттай бонд гаргахад чиглэсэн биржийн бус арилжааны зохицуулалт, эрх зүйн тогтолцоог сайжруулах, зэрэг асуудлыг чухалчлан үзлээ. “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэхийн тулд дотоодод компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн JICA-гийн бондын зөвлөх акамацу норитакаг онцлон хэллээ. Компаниудын бондод мэргэжлийн байгууллагууд хөрөнгө оруулдаг. Гэвч Монголд хязгаарлагдмал байна. Өнгөрсөн оны найман сарын байдлаар 20 хөрөнгө оруулалт менежментийн компани байна. 

Зах зээлд нээллтэй бонд гаргахад чирэгдэл ихтэй байдаг

Эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс 

2019 оны III улирлын байдлаар ДНБ 4.4 хувь хүрсэн нь эдийн засгийн өндөр өсөлт биш. Мөн инфляц сүүлийн үед өсөх хандлагатай байна. Компанийн бонд нь нийтийн болон хувийн гэсэн хоёр төрлөөр гардаг. 2018 онд 20 орчим тэрбум төгрөгийн бондыг 16-20 хувийн хүүтэй хувийн хэлцлээр гаргасан гэх тойм мэдээ байдаг. Бондыг нээлттэй гаргахаас хувийн хэлцлээр гаргах нь банкинд илүү ашигтай. Нээлттэй бонд гаргахад СЗХ-оос зөвшөөрөл авах ёстой, шимтгэлд нэлээд их мөнгө зарна гэх зэргээр чирэгдэл ихтэй. Тиймээс банкууд бондоо нээлттэй гаргах сонирхол төдийлөн байдаггүй. Компанийн бонд зах зээлд гарвал хүүгээрээ өрсөлдөж эхэлнэ. Хадгаламжийн хүү жигнэсэн дундаж нь 11.5 хувь, банкны олгож буй зээлийн жигнэсэн дундаж нь 16.9 хувь байна. Тэдгээр нь Засгийн газрын бондтой өрсөлдөж магадгүй.

Компанийн бонд гаргах нь IPO хийхтэй адил хэмжээний зардал, цаг хугацаа шаардаж байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 

Олон улсад компанийн бонд Засгийн газрын баталгаатай гаргадаг. Зүүн Азийн бүс нутгийн орнуудын хувьд компанийн бондын зах зээлийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад хоёр ба түүнээс дээш хувьтай байна. Манай улсын хувьд, компанийн бондын зах зээл 2001 оноос эхэлсэн ч 16 компани олон нийтэд бондоо санал болгож 25.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. хамгийн сүүлд, 2017 онд сүү хк “сүү” бондоо зургаан тэрбум төгрөгөөр нэг жилийн хугацаатай гарсан байна. Энэ бол чамлалттай тоо. Бонд гаргах нь IPO хийхтэй адилхан хэмжээний зардал, цаг хугацаа шаардаад байгаа юм. Тиймээс СЗХ-ны зүгээс зохицуулалтын орчныг тодорхой болгох ажлыг хийнэ. Энэ хүрээнд СЗХ-оос JICA-тай хамтран хоёр шаттай төсөл хэрэгжүүлж байна.

2019 онд 22 ХК манайхаар дамжуулан ногдол ашгаа хуваарилсан 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа 

Манай компанид 327 үнэт цаасны компанийн хувьцаа байна. 2019 онд 22 ХК манай компаниар дамжуулан ногдол ашгаа хуваарилсан. Бүх ХК хувьцаагаа тараалгасан бол их хэмжээний хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа өөртөө үлдээгээд, бусдынхаа ногдол ашгийг манайхаар жуулчлуулан тараалгах гэсэн зохицуулалттай тогтоол СЗХ-оос гарах гэж байна. Хувьцаа эзэмшигч 100 төгрөг төлж манай байгууллагаар үйлчлүүлдэг. Гэхдээ шимтгэл хураамжаа бууруул гэсэн учраас бид 10,000-аас доош хувьцаа эзэмшигчтэй компанийн ногдол ашгийг үнэгүй тарааж өгнө, түүнээс дээш нэг хувьцаа эзэмшигчид 50 төгрөгөөр тараана гэсэн хүсэлтээ хороонд хүргүүлсэн.

Японд төдийгүй бусад улсад онлайнаар бондоо гаргадаг

Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн дарга тамура Эрико 

Компанийн бонд гаргах нь ААН-ийн хувьд хөрөнгөө төрөлжүүлэхэд нэлээн ач холбогдолтой. Компанийн бондын зах зээлд холбогдогч байгууллагуудын мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Одоог хүртэл нийт 16 байгууллага компанийн бонд гаргасан гэсэн тоо байна. Энэ нь бонд гаргах үйл явц, хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэйг харуулж байна. Мөн тухайн бондыг худалдан авах дүрэм журмыг тодорхой болгох хэрэгтэй болов уу. Хууль эрх зүйн орчноос гадна, тухайн хуулийн заалтыг тодорхой болгох нь нэн тэргүүний ажил. Японд төдийгүй бусад улсад онлайнаар бондоо гаргаж, хаанаас ч худалдан авах боломж бүрдүүлж, худалдан авах хэлбэр хөгжсөн байдаг.