A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/779/

АНУ-ын Хууль зүйн яам Glencore-ыг хараандаа авлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/779/


Уул уурхай ба таваарын арилжааны бизнес эрхлэгч, тэрбумтан Айвэн Гласенбергийн удирддаг Glencore компанийг хээл хахууль, авлигын хэргээр АНУ-ын прокурорууд шалгаж эхэллээ. Тус компанийг дэлхийн хамгийн буурай орнуудад явуулсан үйл ажиллагааныхаа тухай баримтыг мөрдөн байцаагчдад гаргаж өгөхийг шаарджээ. Швейцарт төвтэй тус компанийн төлөөлөгч АНУ-ын хууль зүйн яам Америкийн мөнгө угаахын эсрэг хууль, гадаад дахь авлигын үйлдлийн тухай журмын дагуу ийм үүрэг өгснийг мэдээлэв. Шүүхийн шаардлагад 2007 оноос эхлэн Glencore-ын Нигери, ардчилсан Конго, Венесуэл зэрэг улсад явуулсан ажиллагааг хамруулсан байна. Glencore уг шаардлагатай танилцаж зохих журмын дагуу мэдээллээ өгнэ гэжээ. Уг мэдээлэл тарсны дараа тус компанийн хувьцааны үнэ лондоны хөрөнгийн бирж дээр 12 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь зургаан тэрбум фунтээр багасав. Улмаар уналт 7.3 хувь дээр тогтож, 11 сарын доод түвшин буюу 323.85 фунт боллоо. Jefferies фирмийн шинжээч Кристофер Лафемина “Glencore-ыг одоохондоо ямар нэг зүйлд буруутгаагүй байгаа ч АНУ-ын мөнгө угаах хэргийн торгууль их хэмжээтэй гарч магадгүй” гэжээ.

2012 онд Мексикт мөнгө угаасан хэргээр HSBC банк хоёр тэрбум ам.долларын торгууль хүлээсэн түүх бий. Glencore дэлхийд тэргүүлэгч таваарын худалдаачин бөгөөд сая сая тонн металл, эрдэс, газрын тосыг дэлхий даяар зөөвөрлөдөг. Эднийх түүнчлэн уул уурхайн олборлолтоор дээгүүр жагсдаг ба Австралиас эхлээд Перу хүртэл олон оронд үйл ажиллагаа явуулснаар дээд удирдлага нь баяжиж, зарим нь хувьдаа хэдэн тэрбумаар хөрөнгө хуримтлуулжээ. Тус компани эрх зүйн хүнд орчинд ажиллаж чаддагаараа бахархдаг. Жишээ нь, Африкт зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч ардчилсан Конго, АНУ-ын хоригт хамрагдсан Оросын Rosneft, Rusal компаниуд зэргийг дурдаж болно. Serle Court хуулийн фирмийн ажилтан хавар Куреши “АНУ-ын засаг захиргаа хориг ба авлигын хэрэгт холбогдох баримт, мэдээллийг эрчимтэй хөөцөлддөг. Шүүхээс шаардлага хүргүүлсэн нь мөрдөн байцаалт эхэлсэн буюу эхлэх гэж байгаа гэсэн үг” гэжээ. Glencore-ийн бизнесийн түнш дан гертлертэй ашиглалтын төлбөрийн талаар хуулийн маргаанаа зохицуулаад удаагүй байтал ийнхүү АНУ-ын хууль зүйн яамнаас зарлан дуудах авлаа. Ноён Гертлер тус компанийн ардчилсан Конго дахь үнэ цэнтэй хөрөнгийг баривчлуулахаар сүрдүүлж байсан аж.

Glencore Конго дахь нефть, уул уурхайн авлигад оролцсоны улмаас АНУ-ын хоригт өртсөн Израйлын бизнесменд еврогоор төлбөрөө өгөхөө мэдэгджээ. Уг төлбөр зарим хөрөнгө оруулагчийг түгшээж, энэ хэрэг хоригт өртсөн хувь хүмүүст хэрхэн хандах Вашингтоныбодлогын сорилт болно гэж үзэж байна. Харин Glencore энэ алхмыг АНУ-ын эрх бүхий хүмүүстэй зөвшилцсөн гэв. Capital Markets фирмийн шинжээч Эдвард Стерк “Мэдээлэл хомс байгаа учир хууль зүйн яам яагаад шаардлага ирүүлснийг дүгнэхэд эрт байна” хэмээн тайлбарлав. Тэрбээр цааш нь “гэхдээ Конго дахь үйл ажиллагааны төлбөрийг АНУ-ын хоригт өртсөн хувь хүнд төлсөөр байгаа нь хууль зүйн яамны шаардлагатай холбоотой байж магад” гэжээ. Энэ шаардлага он гарсаар Glencore-т тохиолдож буй азгүй явдлуудын сүүлийнх нь. Ноён Гертлертэй шүүхээр тэмцэлдэхийн сацуу тус компани хуулийн заргаас зайлсхийхийн тулд ардчилсан Конго улсын мэдлийн Gicamines группийн 5.6 тэрбум ам.долларын өрийг тэглэхэд хүрсэн юм. Global Witness сурталчилгааны группийн шинжээчид энэ талаар “Glencore-т хариуцлага хүлээлгэнэ гэдэг нь дэлхий даяар хариуцлагыг дээшлүүлэхэд том алхам болно. Олон тохиолдолд дэлхийн эрдэс баялгийг хариуцлагагүйгээр ашигладаг компаниудад дохио болох ёстой” хэмээн бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахиурын хөндийн баячууд үхлийг аргална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сулрах аюултай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Англи, Америкийн тархины хоосрол

 0 сэтгэгдэл