A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1808/

АН: Судалгаагаар иргэдийн 80 хувь нь УИХ-ыг өөрөө тарах нь зөв гэж үзсэн

АН-ын бүлэг УИХ өөрөө тарахыг дэмжих гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1808/


Парламент дахь Ардчилсан намын бүлэг УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай тогтоолын төслийг боловсруулж, дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг зуруулахаар чуулганы хуралдааны үүдэнд самбар байрлуулжээ.

Өчигдрийн байдлаар самбарт нийт есөн гишүүн гарын үсэг зурсан бөгөөд, долоо нь АН-ын бүлгийнх байв. Харин олонхын бүлгээс Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар дэмжиж гарын үсгээ зуржээ. Уг самбарыг ажиллуулж байгаатай холбогдуулан тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Улс төрийн одоогийн үйл явцтай уялдан Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ыг нэн яаралтай тарааж, ээлжит бус сонгууль зарлан хуралдуулах тогтоолын төслийг санаачлан боловсруулж, гишүүдийн дэмжлэгийг авч УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэртэй холбогдуулан бүлэг дахин ээлжит бусаар хуралдаж, хоёр тогтоолын төсөл боловсруулж, Ардчилсан намын бүлгийн долоон гишүүн одоогоор гарын үсэг зурсан. Монгол Улсын үндсэн хууль болон бусад хуулийн дагуу УИХ өөрөө тарах юм бол нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авч байж тогтоолын төсөл өргөн баригдах учиртай” гэсэн юм.

Түүнчлэн "Өнөөдрийн УИХ, Засгийн газрын үл ойлголцол бодит байдлаасаа хэтэрч, тэмцлийн хэлбэрт шилжсэн нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй байгаа учраас УИХ хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэж байна” гэв.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд нь өөрсдөө албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдож, сахилга хариуцлагын олон төрлийн алдаа гаргаж, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчилдөж байгааг тэрбээр тодотгосон юм.

Гишүүд өөрсдөө гэмт хэрэгт холбогдсон нь тарах нэг шалтгаан гэв

Олон нийтийн байгууллагын гаргасан судалгаагаар УИХ-ын нэр хүнд маш доод хэмжээнд хүрч, тарах нь зүйтэй гэсэн санал наян хувийг эзэлсэн аж. Ард иргэдийн итгэлийг алдсан энэ байдал нь төрийг төлөөлж эрх мэдлээ хэрэгжүүлэх чадваргүй болсны нотолгоо гэж Ардчилсан намын бүлэг үзсэн байна.

“УИХ хуралдахгүй хоёр сар болж байна Засгийн газрын гурван сайдын асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэхгүй байгаа нь энэ УИХ хууль зөрчиж буй хамгийн энгийн жишээ. Тиймээс УИХ өөрөө тарах тогтоолын төсөл боловсруулж буйгаа мэдээлж байна” хэмээн бүлгийн дарга мэдээллийнхээ төгсгөлд онцолсон юм.

Энэ тогтоол гарах юм бол ээлжит бус сонгуулийг зарлах тогтоол батлагдана. Тиймээс ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж байгааг мэдэгдсэн. Хэрэв ээлжит бус сонгуулийн товыг зарлан хуралдуулахаар бол 16 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоог АН-ын бүлэг хийсэн байна. Үүнийг Засгийн газар УИХ төсвийн тодотгол хийх бүрэн боломжтой гэж нэмж хэлэв. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуулатад хариуллаа.

-Хэрэв гишүүдийн гарын үсэг бүрдэхгүй бол яах вэ?

-Бүрдэхгүй бол яах ёстойгоо ярилцаж дараагийн акцыг хийнэ. Гарц байгаа.

-Гишүүдийн гарын үсгийг цуглуулах самбар ямар хугацаанд байрлах бэ?

-Энэ самбар ажлын цагаар байнга байрших болно. Гишүүдийн ордог, гардаг зам дээр байршиж байгаа учир гарын үсгээ зурах байх гэж бодож байна.

-Гишүүдтэй гарын үсэг зурах эсэх талаар ярилцаж үзсэн үү. Магадлал хэр байгаа вэ?

-Бид гишүүдтэй ярилцсан зүйл байхгүй. УИХ өөрөө тарах асуудалд УИХ-ын гишүүд  өөрсдийнхөө итгэл үнэмшлээр гарын үсгээ зурах ёстой. Түүнээс танай, манай талцлын ойлголт энд байх ёсгүй.

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ыг тараах асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Одоогоор 15 гишүүн гарын үсгээ зурсан гэсэн. Тэр асуудал тусдаа юу?

-Хэрвээ Ж.Мөнхбат гишүүний бланк дээр гарын үсэг зурсан гишүүд итгэл үнэмшил нь үнэхээр байгаа бол энд ч гарын үсгээ зурж болно. Би зурах байх гэж найдаж байна.

-Парламентын үйл ажиллагааг гацаанаас нь гаргах хэд хэдэн асуудал яригдаж байна. Бүлгийн хувьд алийг нь дэмжиж байна вэ?

-Манай улс эрх зүйт төртэй улс. Тэгвэл эрх зүйт төртэй ард түмэн бүх асуудлыг эрх зүйн хүрээнд шийдэх ёстой. Тиймээс бүх асуудлыг эрх зүйн хүрээнд шийдэх нь хамгийн зөв шийдэл. Үнэхээр УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа болохгүй болсон, ард түмний бухимдал дээд цэгтээ хүрчихсэн байгааг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүд бид энэ танхимдаа хуулийн хүрээнд асуудлаа өөрсдөө шийдэх чадвартай байх ёстой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зоригийн хэргийн захиалагчийг зарлах амлалт талаар болов

 0 сэтгэгдэл


ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн шийтгүүлсэн хүмүүс хэлмэгдсэн гэдгийг албан ёсоор зарлав. Энэ хэрэгт ял шийтгүүлсэн Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзан хорих ангиас эмнэлэгт шилжүүлсэн тухайгаа ч мэдэгдсэн.

Мөн дээрх хоёр иргэнийг мөрдөн байцаасан ТЕГ-ын хоёр ажилтныг баривчилсан гэв. Тэрбээр “С.Зоригийн амь настай холбоотой хэргийг шалгахдаа эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болсон. Монголд цаашид 1937 оны хэлмэгдүүлэлт хэзээ ч болохгүй гэж бодож байна. Энэ хоёр хүний ар гэрээс монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна” гэсэн юм.

Хуулийн сайдын мэдээлэлд монголын төр хэлмэгдүүлсэн хоёр иргэнээсээ уучлалт гуйгаад өнгөрөх өнгө аяс цухалзлаа. Угтаа энэ хэрэгт холбогдсоноос хойш Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нар ямар их зовлон туулж, сэтгэлийн шаналан, цаг хугацаа, эд хөрөнгөөр хохирсон бол. Ээжийнхээ төлөө арга бүхнийг эрэлхийлж явсан охин нь ч амиа алдсан. Энэ бүхний дараа төр уучлалт гуйгаад өнгөрөх нь хэтэрхий чамлалттай. Монголын ард түмний хүсэл ч энэ хоёр хүнийг хэлмэгдүүлснээр дуусах болж байх шиг.

ХЗДХ-ийн сайд энэ хэргийн захиалагчийг илрүүлнэ гэж сайд болохдоо амлаж байсан нь ч талаар болох тийш хандлаа. Ц.Нямдорж захиалагчийг хэзээ зарлах вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад “Захиалагчийг олох биш бүр будлиантуулсан байгаа” гэж хэлснээр амлалтаасаа буцсан, ард түмний хүслийг бүдгэрүүлэх санаагаа ч ийн цухуйлгалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгож, шахаа хийх нүхээ малтав

“Нэг сумаар хоёр туулай буудах” эрх баригчдын далд санаархал

 0 сэтгэгдэл


Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК, “Монголросцветмет” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргаснаа зарлалаа. Хуралдаанаа дуусгалгүй энэ тухай яаран зарласан нь хэр их баярлан хөөрч буйгаа илэрхийлсэн нэг ёсны тодорхойлолт болов. Тэр тусмаа Эрдэнэт үйлдвэрт хүүхэд нь шахаа хийсэн гэгдээд байгаа хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж баярт мэдээгээ бахтайгаар мэдэгдэв. Өмнө нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотой үйл явдлыг ЗГХЭГ-ын дарга голлон удирдаж байсан бол одоо ХЗДХ-ийн сайдын “тоглолт” хийх цаг иржээ. Үүнийг шахаа сайн хийдэг улстөрчдөдөө “цулбуур атгуулсан” үйлдэл ч гэж хардаж болно.

Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авч буй үйл явцыг хөндлөнгийн хараа хяналтаас холдуулж, 2020 оны сонгуулийн санхүүжилтээ босгох “нүхээ малтсан” үйл ажиллагаа ч гэж үзэх үндэслэл бас бий. Ийм төлөвлөгөөг хэрэгжүүлэх тааламжтай хөрс нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд. Тэр дундаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанид энэ төрлийн далд ажиллагаа их явагддаг гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай олон компани бий. Тухайлбал, төр дангаараа хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс монгол” ХХК, төрийн өмчийн компани хувьцааг нь дангаараа эзэмшдэг хаалттай “Эрдэнэс Оюу толгой” ХХК, төрийн өмч давамгайлсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК, төрийн өмч оролцсон “Оюу толгой” ХХК зэргээс сонголтоо хийдэг. Гэхдээ эдгээрээс хамгийн ашигтай, далайцтай ажиллаж байгаа нь Оюутолгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК юм. Бусад нь шахаа хийхэд хэтэрхий жулдахаас гадна үйл ажиллагаа нь жигдрээгүй учир нэмэргүй гэж тооцоолж байх шиг. Мөн Оюутолгой ХХК-д гадаадын хөндлөнгийн хяналт дээд зэргээр тавигддаг учир шахаа хийх бүү хэл тендер зарлах ч эрх олдохгүй учир тэднийхийг мартсан нь дээр гэж үзсэн биз.

• “Эрдэнэт” үйлдвэрээс хувийн хэвшлийг шахан гаргаж төрийн мэдэлд 100 хувь авснаар хөндлөнгийн хяналтгүй “найрлах” боломжоо нээж байгаа бус уу. 

• Гаргасан шийдвэр нь ганц жил болохгүй арбитрт очих, 49 хувь орос эзэндээ буцах зэрэг бодит эрсдэл байгааг тооцолгүй “чихээ таглаад нүдээ аниад” зүтгэж буйд давхар санаа байгаа. 

• Хувийн хэвшлийн хяналтыг “Эрдэнэт” үйлдвэрээс салгаж “Стандарт” банкны өрийг дарах аргыг ч сэдсэн байхыг үгүйсгэхгүй.

Харин Эрдэнэт үйлдвэрээс хувийн хэвшлийг шахан гаргаж төрийн мэдэлд 100 хувь авснаар хөндлөнгийн хяналтгүй найрлах боломжоо нээж байгаа бус уу. Бүр ТӨҮГ болгон зохион байгуулж байгаа нь үүнийг баталж буй мэт. Уг нь эрх баригчид Эрдэнэт үйлдвэрийг төрийн мэдэлд авах зорилгоо өөрөөр тодорхойлж байсан санагдана. Хэдхэн сарын өмнө Эрдэнэтийг төрийн мэдэлд авбал 10 хувийг нь иргэддээ хувьцаа хэлбэрээр олгоно гэсэн нь “чихэн дээр цэцэг ургуулсан” мэдэгдэл байсныг хүмүүс одоо л ойлгож эхэлж байна. Эрдэнэт үйлдвэрт шахаа хийхгүй гэх баталгаа ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайдын амнаас гарахгүй байгаагийн цаана учир бий гэж хардах эрх бий.

Засгийн эрхийг барьж байсан улс төрийн намууд сонгуулийн санхүүжилтээ төрийн өмчит компанид шахаа хийх болон төсвийн хөрөнгөөр зарласан тендерээс босгодог гэх яриа ч хууль хяналтын байгууллагын дүгнэлттэй яв цав нийцдэг. Төр хамгийн муу менежер гэх дүгнэлт ТӨҮГ-уудын санхүүгийн тайлангаас ч тодорхой харагддаг. АТГ-аас 2016 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд шалгалт оруулж 42 нь алдагдалтай ажилласан гэсэн дүгнэлт хийж байв. Мөн АТГ-аас дээрх байгууллагуудын алдагдалтай ажиллаж буй шалтгааныг хууль тогтоомж, дүрэм, журам зөрчдөг, Авлигын эсрэг хууль, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, шилэн дансны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, төрийн өмчийн хөрөнгийг бусдад хандивлах, зарим тохиолдолд дур мэдэн зарцуулдаг гэж тодорхойлжээ. Үүний цаана намын хандив, шахааны бизнес, тендерийн хулгай байсныг албаны хэллэгээр тодорхой өгүүлсэн нь энэ. Харин энэ явдал Эрдэнэт үйлдвэр дээр тасалдсан нь хувийн хэвшлийн хяналт дор шахаа болон тендерийн булхай гарахгүй байсантай холбоотой. Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт тушаасан орлого ч үүний нэг нотолгоо. Улсад ашигтай энэ хэлбэрээс намд ашигтай хэлбэрт шилжиж байгааг эрх баригчид цаагуураа баяр хөөртэй зарлалаа.

Гэвч гаргасан шийдвэр нь ганц жил болохгүй арбитрт очих, 49 хувь орос эзэндээ буцах зэрэг бодит эрсдэл байгааг тооцолгүй “чихээ таглаад нүдээ аниад” зүтгэж буйд давхар санаа байгаа бус уу.

“Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалж монголын татвар төлөгчдийг 126 сая ам.долларын өрөнд оруулсан хэрэг хэзээ мөдгүй аюул тарих учир үүнийг дарах шаардлага тулгамдуу байгаа. Тиймээс эхний ээлжинд хувийн хэвшлийн хяналтыг Эрдэнэт үйлдвэрээс салгаж дээрх мөнгийг Стандартад шилжүүлэх аргыг ч сэдсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ бол улс төрийн шалгарсан арга. Эзнийг нь хорьж байгаад гэрийг нь нэгжиж хөрөнгийг нь дээрэмддэг хууль хүчнийхний технологи. Тийм ч учраас ХЗДХ-ийн сайддаа “цулбуур атгуулсан” байх талтай. Нөгөөтэйгүүр “Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгосон Засгийн газрын шийдвэр буруудлаа гэхэд “Стандарт”-ын өрнөөс салсан байх учир алдах зүйл байхгүй. Намын сонгуулийн санхүүжилт босгохын зэрэгцээ өмнөх хулгайг далдлах энэ аргыг “нэг сумаар хоёр туулай буудах” эрх баригчдын далд санаархал гэвэл зохилтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх зүйн тодорхойгүй байдал үргэлжилбэл 10 тонн алт ч авч чадахгүй

Энэ сарын 31-ний байдлаар 3.7 тэрбумын валютын нөөц бүрдүүлэхийг ОУВС шахжээ

 0 сэтгэгдэл


Монгол Улс 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-ыг 2.5 хувь болгосон. Таван жилийн хугацаатай баталсан уг хуулийн үйлчлэл энэ оны эхнээс дууссан. Хуулийн үйлчлэл дуусахтай зэрэгцээд энэ хугацаанд Монголбанкинд тушаах алтны хэмжээ өмнөх оныхоос 81 хувиар буурсан байна. Харин Засгийн газраас АМНАТ-ын хэмжээг 2.5 хувь байх хуулийн хугацааг сунгах төслийг өргөн барьсныг ээлжит бус чуулганаар хэлэлцэв.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Өнгөрсөн жил тушаасан алтны хэмжээ зах зээлд шилжсэнээс хойших 30 орчим жилд хамгийн өндөр байсан нь 21.9 тонн. Гэтэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ жил 81 хувиар буурсан. Тодруулбал, энэ хугацаанд Монголбанкинд 293.5 килограмм алт тушаасан байна. Алт манай эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг стратегийн ашигт малтмал. Төгрөгийн ханш, эдийн засгийн тогтвортой байдал, валютын нөөц бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Алтны татвар өссөнөөр хил гаалиар нууцаар гаргах, бие жижиг бүтээгдэхүүн болгож хувиргаад нэвтрүүлэх зэрэг хууль бус үйлдлүүд илэрч байна. Бид бүрэн дүүрэн хянах нөхцөл бүрдээгүй. Тиймээс хил гаалийн хяналтын нөхцөлөө сайжруулаад, дотооддоо бүрэн хянадаг болохын тулд хугацаа хэрэгтэй. Харин энэ хугацаандаа алтаа гадагш нь алдчихмааргүй байгаа юм. Тиймээс 2.5 хувийн татвараа хэвээр нь байлгаад, тэр хугацаанд нь алтаа гадагш алдахгүй байх системийг бүрдүүлье гэж зорьж байна. Түүнээс биш алтны компаниудын лоббинд өртсөн зүйл манай яаманд байхгүй” хэмээн тайлбарлалаа.

Монгол Улс өнгөрсөн жил алтны борлуулалтын орлогоос 50 орчим тэрбум төгрөгийн татвар авчээ. Үүнээс гадна ААН-үүд 10- аад төрлийн татвар мөн төлдгийг салбарын сайд хэлэв. 21.9 тонн алт гэдэг 900 сая ам.доллартай тэнцэх эдийн засаг. алт тушаалт нэмэгдсэнээр валютын нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Гэтэл энэ сарын 31-ний байдлаар Монгол Улс 3.7 тэрбумын валютын нөөц бүрдүүлэхийг ОУВС шахаж байгаа аж. Магадгүй хуулийн тодорхойгүй ийм байдал үргэлжилбэл энэ онд Монгол Улс 10 тонн алт ч авч чадахгүй гэж Д.Сумъяабазар тодотгосон юм.

“Энэ тохиолдолд бид ам.долларын ханшийг 3000 төгрөг хүртэл алдахыг үгүйсгэхгүй. Юанийн своп хэлцэл, Чингис бондтой холбоотой төлбөрийн асуудал ирэх жилүүдэд хүлээж байна. Тиймээс алт худалдан авалтаа нэмэх зайлшгүй шаардлагыг харгалзан энэ хуулийн төслийг дэмжиж өгнө үү” хэмээн тэрбээр хүссэн юм.

Харин энэ үеэр зарим гишүүн алт тушаалт буурсан нь зохион байгууалттай арга хэмжээ хэмээн хардаж буйгаа илэрхийлж байлаа.

Гишүүн Х.Болорчулуун “Алтны компаниуд маш их лобби хийж байна. Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан нь зохион байгуулалттай ажиллагаа. Тиймээс өсөн нэмэгдэх роялтигаа болиод таван хувийн татвартай болгох саналыг гаргаж байна. Алт тушаалт буурсан нь гагцхүү татвараас болсон юм биш” хэмээв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд 2.5 хувийн татвартай байсан өнгөрсөн таван жилийн хугацаанд алтны салбар, түүнийг Монголдоо үлдээхэд чиглэсэн ямар ажлыг салбарын яам хийснийг асуулаа.

21.9 тонн алт гэдэг 900 сая ам.доллартай тэнцэх эдийн засаг

Тэрбээр “Монгол Улс таван жил энэ хяналтаа яагаад тогтоож чадсангүй вэ. Татварын зохицуулалт байхгүй бол алтаа гадагшаа алдах гээд байна гэсэн логик таван жилийн өмнө л орж ирж байсан юм билээ” гэсэн юм.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа шалгалт явуулсан ч хулгайн алттай тэмцэхэд үр дүн гараагүй гэж сайд Д.Сумъяабазар хэлж байлаа. “Хууль бус алт олборлогчид орон нутгийнхаа удирдлагуудтайгаа үгсээд, шалгалт эхлэхээр зугтчихдаг. Тиймээс хил гаалийн шалгалтаа сайжруулахын тулд уих болон бусад төрийн байгууллагын дэмжлэгтэй ажиллахаас өөр гарцгүй” гэв. Нүүрсэн дор нуусан, машины эд анги дотор хийсэн алтыг илрүүлэх боломж Монголын хил гаальд байхгүй аж. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт худалдан авсан. Эндээс харахад татвартай холбоотойгоор Монголбанкинд худалдах алтны хэмжээ буурсан гэж харж байгаа. харин олборлолт хэвийн байгаа” гэсэн мэдээллийг гишүүдэд өглөө.

Гишүүд алтны компаниудад бууж өгөхөөсөө өмнө нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хариуцлагыг чангатгахыг сануулж байв. Хэдийгээр уг төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч хувь хэмжээн дээр нь дахин ярилцана гэдгээ ч илэрхийлэв.




A

Жижиг

A

Дунд

A

Том

2018 онд зарласан тендерийн 70 хувь нь буцсан

Тендер шалгаруулах тусгай агентлаг байгуулна

 0 сэтгэгдэл


Тендерийн асуудлыг цэгцлэх, төрийн худалдан авах ажиллагааг нэгтгэх зэрэг олон чухал асуудлыг тусгасан төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлтийг өчигдөр хэлэлцэв.

Юун түрүүнд тендер зохион байгуулдаг тусгайлсан агентлагтай болохыг төсөлд тусгажээ. Мөн тендерийн шалгаруулалтад авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх боломжийг хязгаарласан чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Үүний тод жишээ нь тендерт ялагдсан компани нь шүүхдэж, төрийн худалдан авах ажиллагааг гацаадаг байдал нийтлэг үзэгдэл болсон явдал. Зөвхөн 2018 онд л гэхэд төрийн худалдан авах ажиллагааны 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 70 хувь нь буцаагдсан байна.

Тиймээс хэрэв тендерт оролцсон компани маргаан үүсгэхээр бол тендерийн үнэлгээний нэг хувьтай тэнцэх хэмжээний баталгааны мөнгийг байршуулах зэрэг хариуцлагын асуудлыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Гишүүдийн зүгээс уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд худалдан авах ажиллагааны газрыг эргэн сэргээх зайлшгүй шаардлага байгааг онцолж буй. Өөрөөр хэлбэл яам, агентлагууд бодлого гаргах биш тендер зохион байгуулах ажилд ихэнх цагаа зарцуулдаг болсон учраас дээрх агентлагийг сэргээн ажиллуулахыг хүсч байгаа юм.

Түүнээс гадна хуульд дотоодын худалдан авалтыг тусгайлан дэмжих зохицуулалт бий. Үүнд нийт 155 барааг дотоодын үйлдвэрээс худалдаж авахаар тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа тендертэй холбоотой маш их гомдол байдаг. Тиймээс хуулийг өөрчлөх зарчмын хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, тендерийн даалгавар. Бид ихэвчлэн тендерт оролцохоор ирүүлсэн материалыг шалгаруулах гэж зорьдог. Угтаа тендерийг ямар зорилгоор зарлаж байна, түүнд нийцсэн даалгавар өгөх хэрэгтэй. Гэтэл орон нутагт энэ асуудал хоцрогдоод байна. Ажил үйлчилгээний чанар, оновчтой байдалд хэр дэвшил авчирсан хууль болж байгаа вэ хэмээв. Хоёрдугаарт, салбарын онцлогт тохирсон тендер зарладаг.

Тендерийн шалгаруулалтаар маргаан үүсгэж буй компани баталгаа байршуулна

Үүн дээр тусгайлсан зохицуулалт орж байгаа эсэхийг тодруулсан юм.

Сангийн яамны хууль эрх зүйн газрын дарга Н.Энхболд “Хуулийн төсөлд техникийн тодорхойлолттой холбогдуулан бараа, ажил үйлчилгээний стандартад нийцсэн байх ерөнхий агуулгыг хуульд оруулсан. Харин нарийн зохицуулалтыг Засгийн газрын тогтоолоор зохицуулаад явах боломжтой. Нарийн мэргэжлийн мэдлэг шаардлагатай, тэр талаар сайн мэдэхгүй бол орон нутаг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах нь нээлттэй. Харин уул уурхайн тоног төхөөрөмжийг худалдан авахтай холбоотой тусгайлсан зохицуулалт энэ хуульд тусгагдаагүй” гэв. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг төсвийн байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.