A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2106/

АН хорссон популистын зодуур биш

Ээлжит бус чуулганаар ЖДҮХС-гийн хэргийг хэлэлцэхийг шаардлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2106/


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрт онцгой байдал зарласан тухайгаа бардамнан ярих зуураа АН-ыг шүүмжилсэн мэдээлэл хийсэн. Харин түүний “сөрөг хүчин ажлаа хийхгүй байгаагаас бид ийм байдалд хүрлээ” гэсэн үг “түүгээр яваа гайг үүгээр дуудав”  гэгч болов.

ЗГХЭГ-ын даргын дээрх үг, үйлдлийн хариуд уих дахь АН-ын бүлгийнхэн эрх баригчдын хаацайлаад буй ЖДҮХС-тай холбоотой хэргийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагыг спикерт хүргүүлжээ. Эрх баригчид сүүлийн үед нийгмийг цочирдуулсан олон популист үйлдэл хийхдээ АН-ын удирдлага, уих дахь бүлгийн даргыг нь хатгаж, хутгасан олон мэдэгдлийг хавчуулсан. Тиймээс АН мэдэгдэл гаргаж МАН-ын хэрээс хэтэрсэн үйлдлийн эсрэг зогсохоо илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэлт оруулах АН-ын үндэсний зөвлөлийн шийдвэрийг танилцуулахдаа энэ талаар тодорхой өгүүлсэн юм. Тэрбээр “гуравдугаар сарын 18-нд эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахтай холбогдуулан УИХ дахь ардчилсан намын бүлгээс мэдэгдэл гаргалаа. ЖДҮХС-аас албан тушаалаа ашиглан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан, ялангуяа хуулийн байгууллага дээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа нэр бүхий УИХ-ын гишүүдийн асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өглөө" гэв.

АН-ын мэдэгдэлд "ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮХС-гийн хулгай, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эрх баригч МАН-ын гишүүд барьцаанд тавьсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр шүүлгэн хариуцлага тооцуулах талд баттай зогсож байгаагаа энэхүү мэдэгдлээрээ нотолж байна. УИХ-д 64 суудалтай эрх баригчид шил дараалан гарч байгаа нийгмийн цочроосон асуудлаа шийдэхгүй, хүч хүрэхгүй байна, шүдгүй арслан гэх мэтээр асуудлаас зайлсхийхийн оронд шударгаёс тогтоох хангалттай боломж байгааг сануулж байна. Ардчилсан нам ажил хийлгэхгүй байна гэх мэт үлгэрээ нэн даруй зогсоож сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаардаж байна. Мөн ардчилсан нам ямар ч хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмөөрөхгүй. Гэхдээ ардчилсан намын жирийн гишүүд "хорссон популистуудын зодуур биш" гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. Мөн АН тус мэдэгдлээр ардчилал, хүний эрх, тусгаар тогтнол, гуравдах хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалах талд хатуу зогсохоо илэрхийлэв.

АН-ын байр суурь шударга ёсонд ч нийцэж байна. Тэд өөрсдийн популист үйлдэлдээ АН-ын гишүүдийн нэрийг зодуурын хэрэгсэл болгож байгааг эсэргүүцэх нь зүйн хэрэг. Шүүхээр гэм бурууг тогтоогоогүй хэнийг ч буруутан болгон харлуулах нь ардчилалын зарчимд харш гэдгийг пост коммунисттой хатуу тэмцэхээ ан сануулсан нь энэ байв.

Нөгөөтэйгүүр эрх баригчид жирийн бизнес эрхлэгчдийн боломжийг хааж, жижиг дунд бизнест зориулсан мөнгийг өөрсдөө хуваан авсан хууль бус үйлдлээ хаацайлахын тулд хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг солихоор зорьж буйг ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалт ч тодорхой харуулав.

Ардчилсан нам хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй

Прокурорын байгууллагаас ЖДҮХС-гийн хэрэгт холбогдуулан дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай сураг сонсогдож эхэлмэгц УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн байгууллагын удирдлагыг өөрчлөх асуудлыг яаравчлан хэлэлцэхээр болсон нь үүний тод илрэл. Түүгээр ч барахгүй төрийн албыг наймаалах 60 тэрбумын хэрэг, Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж Монгол Улсыг олон сая ам.долларын өрөнд оруулсан асуудлыг шийдвэрлэх талаар ганц ч үг цухуйлгахгүй хав дарж байгаа нь шударга ёсноос гажиж эхэллээ. Уг нь иргэд УИХ-ын ээлжит бус чуулганаар татварын багц хууль, эдийн засагт реформ хийх хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батлахыг л хүсээд байгаа юмсан.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх зүйн тодорхойгүй байдал үргэлжилбэл 10 тонн алт ч авч чадахгүй

Энэ сарын 31-ний байдлаар 3.7 тэрбумын валютын нөөц бүрдүүлэхийг ОУВС шахжээ

 0 сэтгэгдэл


Монгол Улс 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-ыг 2.5 хувь болгосон. Таван жилийн хугацаатай баталсан уг хуулийн үйлчлэл энэ оны эхнээс дууссан. Хуулийн үйлчлэл дуусахтай зэрэгцээд энэ хугацаанд Монголбанкинд тушаах алтны хэмжээ өмнөх оныхоос 81 хувиар буурсан байна. Харин Засгийн газраас АМНАТ-ын хэмжээг 2.5 хувь байх хуулийн хугацааг сунгах төслийг өргөн барьсныг ээлжит бус чуулганаар хэлэлцэв.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Өнгөрсөн жил тушаасан алтны хэмжээ зах зээлд шилжсэнээс хойших 30 орчим жилд хамгийн өндөр байсан нь 21.9 тонн. Гэтэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ жил 81 хувиар буурсан. Тодруулбал, энэ хугацаанд Монголбанкинд 293.5 килограмм алт тушаасан байна. Алт манай эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг стратегийн ашигт малтмал. Төгрөгийн ханш, эдийн засгийн тогтвортой байдал, валютын нөөц бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Алтны татвар өссөнөөр хил гаалиар нууцаар гаргах, бие жижиг бүтээгдэхүүн болгож хувиргаад нэвтрүүлэх зэрэг хууль бус үйлдлүүд илэрч байна. Бид бүрэн дүүрэн хянах нөхцөл бүрдээгүй. Тиймээс хил гаалийн хяналтын нөхцөлөө сайжруулаад, дотооддоо бүрэн хянадаг болохын тулд хугацаа хэрэгтэй. Харин энэ хугацаандаа алтаа гадагш нь алдчихмааргүй байгаа юм. Тиймээс 2.5 хувийн татвараа хэвээр нь байлгаад, тэр хугацаанд нь алтаа гадагш алдахгүй байх системийг бүрдүүлье гэж зорьж байна. Түүнээс биш алтны компаниудын лоббинд өртсөн зүйл манай яаманд байхгүй” хэмээн тайлбарлалаа.

Монгол Улс өнгөрсөн жил алтны борлуулалтын орлогоос 50 орчим тэрбум төгрөгийн татвар авчээ. Үүнээс гадна ААН-үүд 10- аад төрлийн татвар мөн төлдгийг салбарын сайд хэлэв. 21.9 тонн алт гэдэг 900 сая ам.доллартай тэнцэх эдийн засаг. алт тушаалт нэмэгдсэнээр валютын нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Гэтэл энэ сарын 31-ний байдлаар Монгол Улс 3.7 тэрбумын валютын нөөц бүрдүүлэхийг ОУВС шахаж байгаа аж. Магадгүй хуулийн тодорхойгүй ийм байдал үргэлжилбэл энэ онд Монгол Улс 10 тонн алт ч авч чадахгүй гэж Д.Сумъяабазар тодотгосон юм.

“Энэ тохиолдолд бид ам.долларын ханшийг 3000 төгрөг хүртэл алдахыг үгүйсгэхгүй. Юанийн своп хэлцэл, Чингис бондтой холбоотой төлбөрийн асуудал ирэх жилүүдэд хүлээж байна. Тиймээс алт худалдан авалтаа нэмэх зайлшгүй шаардлагыг харгалзан энэ хуулийн төслийг дэмжиж өгнө үү” хэмээн тэрбээр хүссэн юм.

Харин энэ үеэр зарим гишүүн алт тушаалт буурсан нь зохион байгууалттай арга хэмжээ хэмээн хардаж буйгаа илэрхийлж байлаа.

Гишүүн Х.Болорчулуун “Алтны компаниуд маш их лобби хийж байна. Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан нь зохион байгуулалттай ажиллагаа. Тиймээс өсөн нэмэгдэх роялтигаа болиод таван хувийн татвартай болгох саналыг гаргаж байна. Алт тушаалт буурсан нь гагцхүү татвараас болсон юм биш” хэмээв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд 2.5 хувийн татвартай байсан өнгөрсөн таван жилийн хугацаанд алтны салбар, түүнийг Монголдоо үлдээхэд чиглэсэн ямар ажлыг салбарын яам хийснийг асуулаа.

21.9 тонн алт гэдэг 900 сая ам.доллартай тэнцэх эдийн засаг

Тэрбээр “Монгол Улс таван жил энэ хяналтаа яагаад тогтоож чадсангүй вэ. Татварын зохицуулалт байхгүй бол алтаа гадагшаа алдах гээд байна гэсэн логик таван жилийн өмнө л орж ирж байсан юм билээ” гэсэн юм.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа шалгалт явуулсан ч хулгайн алттай тэмцэхэд үр дүн гараагүй гэж сайд Д.Сумъяабазар хэлж байлаа. “Хууль бус алт олборлогчид орон нутгийнхаа удирдлагуудтайгаа үгсээд, шалгалт эхлэхээр зугтчихдаг. Тиймээс хил гаалийн шалгалтаа сайжруулахын тулд уих болон бусад төрийн байгууллагын дэмжлэгтэй ажиллахаас өөр гарцгүй” гэв. Нүүрсэн дор нуусан, машины эд анги дотор хийсэн алтыг илрүүлэх боломж Монголын хил гаальд байхгүй аж. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт худалдан авсан. Эндээс харахад татвартай холбоотойгоор Монголбанкинд худалдах алтны хэмжээ буурсан гэж харж байгаа. харин олборлолт хэвийн байгаа” гэсэн мэдээллийг гишүүдэд өглөө.

Гишүүд алтны компаниудад бууж өгөхөөсөө өмнө нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хариуцлагыг чангатгахыг сануулж байв. Хэдийгээр уг төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч хувь хэмжээн дээр нь дахин ярилцана гэдгээ ч илэрхийлэв.




A

Жижиг

A

Дунд

A

Том

2018 онд зарласан тендерийн 70 хувь нь буцсан

Тендер шалгаруулах тусгай агентлаг байгуулна

 0 сэтгэгдэл


Тендерийн асуудлыг цэгцлэх, төрийн худалдан авах ажиллагааг нэгтгэх зэрэг олон чухал асуудлыг тусгасан төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлтийг өчигдөр хэлэлцэв.

Юун түрүүнд тендер зохион байгуулдаг тусгайлсан агентлагтай болохыг төсөлд тусгажээ. Мөн тендерийн шалгаруулалтад авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх боломжийг хязгаарласан чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Үүний тод жишээ нь тендерт ялагдсан компани нь шүүхдэж, төрийн худалдан авах ажиллагааг гацаадаг байдал нийтлэг үзэгдэл болсон явдал. Зөвхөн 2018 онд л гэхэд төрийн худалдан авах ажиллагааны 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 70 хувь нь буцаагдсан байна.

Тиймээс хэрэв тендерт оролцсон компани маргаан үүсгэхээр бол тендерийн үнэлгээний нэг хувьтай тэнцэх хэмжээний баталгааны мөнгийг байршуулах зэрэг хариуцлагын асуудлыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Гишүүдийн зүгээс уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд худалдан авах ажиллагааны газрыг эргэн сэргээх зайлшгүй шаардлага байгааг онцолж буй. Өөрөөр хэлбэл яам, агентлагууд бодлого гаргах биш тендер зохион байгуулах ажилд ихэнх цагаа зарцуулдаг болсон учраас дээрх агентлагийг сэргээн ажиллуулахыг хүсч байгаа юм.

Түүнээс гадна хуульд дотоодын худалдан авалтыг тусгайлан дэмжих зохицуулалт бий. Үүнд нийт 155 барааг дотоодын үйлдвэрээс худалдаж авахаар тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа тендертэй холбоотой маш их гомдол байдаг. Тиймээс хуулийг өөрчлөх зарчмын хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, тендерийн даалгавар. Бид ихэвчлэн тендерт оролцохоор ирүүлсэн материалыг шалгаруулах гэж зорьдог. Угтаа тендерийг ямар зорилгоор зарлаж байна, түүнд нийцсэн даалгавар өгөх хэрэгтэй. Гэтэл орон нутагт энэ асуудал хоцрогдоод байна. Ажил үйлчилгээний чанар, оновчтой байдалд хэр дэвшил авчирсан хууль болж байгаа вэ хэмээв. Хоёрдугаарт, салбарын онцлогт тохирсон тендер зарладаг.

Тендерийн шалгаруулалтаар маргаан үүсгэж буй компани баталгаа байршуулна

Үүн дээр тусгайлсан зохицуулалт орж байгаа эсэхийг тодруулсан юм.

Сангийн яамны хууль эрх зүйн газрын дарга Н.Энхболд “Хуулийн төсөлд техникийн тодорхойлолттой холбогдуулан бараа, ажил үйлчилгээний стандартад нийцсэн байх ерөнхий агуулгыг хуульд оруулсан. Харин нарийн зохицуулалтыг Засгийн газрын тогтоолоор зохицуулаад явах боломжтой. Нарийн мэргэжлийн мэдлэг шаардлагатай, тэр талаар сайн мэдэхгүй бол орон нутаг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах нь нээлттэй. Харин уул уурхайн тоног төхөөрөмжийг худалдан авахтай холбоотой тусгайлсан зохицуулалт энэ хуульд тусгагдаагүй” гэв. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг төсвийн байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүлээлт үүссэн шийдвэрүүдээр барьцаалж хууль зөрчсөн томилгоо хийх вий

Улстөржилтийн төлбөр эдийн засгийн хохирлоор хийгдсэний илрэл нь алт тушаалт

 0 сэтгэгдэл


Парламент өдрөө алдаж шөнө гэгчээр намар, өвөлжин хэрэлдээд хавартай золгож ээлжит бусаар гол хуулиудаа хэлэлцэхээр чуулганаа нээлээ. Иргэдийн амьдрал, улсын хөгжилд түлхэц өгөх чухал хуулиудыг хойш тавьсаар өдий хүрсэн шалтгаан нь албан тушаалын төлөөх  тэмцэл, сандал суудлын хэрүүл байсныг монголчууд бүгд мэднэ. Гэтэл ээлжит бус чуулган ч томилгоонд зориулагдаж байгаа нь эхнээсээ батлагдаж байна. УИХ-ын даргын зөвлөл энэ долоо хоногт багтаан олон сараар хүлээгдсэн татварын багцад багтсан гурван хууль, тендерийн хууль, ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн болоод өнгөрөөх төлөвлөгөө гаргажээ. Хуваарийн дагуу өнөөдөр дээрх хуулийн төслүүдийг байнгын хороогоор хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр маргаашийн чуулганаар хийх юм. Мөн эцсийн хэлэлцүүлгийг пүрэв гарагт байнгын хороонд оруулж баасан гарагт чуулганы хуралдаанаар батлахаар зэхэж байна. Уг нь ийм чухал хуулийн өөрчлөлт шинэчилсэн найруулгыг дөрвөн шатны хэлэлцүүлгээр хугацаанд баригдалгүй баталбал “ус” бага, онгорхой цоорхой цөөтэй баймаарсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд томилгоонд хэт анхаараад үндсэн ажлаа халтуурдах боллоо.

УИХ-ын даргын зөвлөлөөс баталсан хуваариар ирэх долоо хоногоос томилгоотой холбоотой шийдвэрүүд гарах төлөвлөгөөтэй. Томилгооны гол зорилго АТГ-ын хоёр дарга, ерөнхий прокурорын орлогчийг солиход чиглэгдэж байгаа. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудал хуулийн маргаантай. Өмнө нь энэ асуудлаар парламент шийдвэр гаргаж хуульд нийцэхгүй хэмээн Ерөнхийлөгчийн саналыг буцаасан. Энэ удаад ч бас тийм нөхцөл байдал үүсэх магадлал өндөр. АН-ын бүлэг ч томилгоог хуулийн хүрээнд тавибал хэлэлцэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Мөн ерөнхий прокурорын орлогчийн орон тоо тийм ч цаг хугацаанд баригдсан чухал мест биш. Үүн дээр ЗХЖШ-ын даргыг томилох асуудал цаг хугацаанд шахагдсан тайлбартай орж ирж байна. Цаг хугацаанд шахагдсан үндэслэлийг иш болговол Монгол Улсыг төлөөлөх сайдгүй олон ЭСЯ бий. Өнгөрсөн онд Швед, Их Британид сууж байсан Элчин сайд нарыг эгүүлэн татсан бол энэ оны эхээр Австрали, Тайланд, БНСУ-д илгээхээр нэр дэвшүүлсэн гурван ч хүнийг эгүүлэн татах шийдвэр  гаргаад байгаа юм. Тэдний оронд илгээх Элчин сайд нарыг яаралтай томилох шаардлага л парламентад тулгамдуу байгаа. Гэтэл цаг хугацаанд шахагдаагүй албан тушаалын томилгоог хийх гэж улайран, чанартай хууль батлах үндсэн үүргээ оронцоглож байна.

МАН жижиг ААН-үүдэд олгох татварын хөнгөлөлтийг хойшлуулна

Парламентын гишүүдэд бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн хуулиудыг баталсан нэр зүүх чухал байгаа болохоос иргэдэд хэрэгтэй хуулийг гаргачихъя гэсэн чин хүсэл алга гэдэг нь ч анзаарагдаж эхэллээ. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлэг татварын багц хуулийг хэлэлцэхдээ ААН-үүдэд хүлээлт үүсгээд байсан зарим заалтыг өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой жижиг, дунд ААН-үүдээс авч байгаа 10 хувийн татварын 90 хувийг хөнгөлөлт хэлбэрээр буцаан олгохоор төсөлд тусгасан. Үүнийг хууль батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх байсан ч 2020 он болгон хойшлуулжээ. Уг нь үүгээр 36.8 тэрбум төгрөг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд очих байв. Татварын багц хуульд санал авах хэлэлцүүлгийн үеэр бизнесийн төлөөлөл дээрх заалтыг сайшаахын зэрэгцээ, яаралтай хэлэлцэхийг дэмжиж байсан юм. Энэ мэтчилэн иргэдэд ашигтай хуулийн заалтуудыг сугалж үлдээд байвал татварын хуулийн шинэчлэл хүлээлтэд хүрэхгүй эсэргүүцэлтэй тулж ч мэднэ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай хуулийн төсөл бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн тухай хууль, түүнтэй хамт өргөн барьсан хуулиудад өөрчлөлт оруулах. Эл хуулийн өөрчлөлт цаг хугацааны хувьд хоцорсноос гадна эдийн засагт сөрөг нөлөөгөө аль хэдийн мэдрүүлээд байгаа. Уг нь оны өмнө Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан бол алт тушаалт эрс буурахгүй байлаа. Өнөөдөр Монголбанкинд тушааж буй алт 81 хувиар буурсан нь валютын нөөц, эдийн засгийн өсөлтөд өөрчлөлт оруулах хэмжээнд хүрэв.

Өнгөрсөн оны төгсгөлд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хуулийн өөрчлөлтийг хийх гээд гишүүдийг ятгаад дийлээгүй юм. Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч МАН-ын бүлэг дэмжлэг өгөөгүйгээр барахгүй чуулганы хуралдаанд унагах тактик баримталж байсан нь нууц биш. МАН-ын бүлэг үүнийг улс төрийн тоглолтын барьцаа болгож байснаа өнөөдөр хүлээн зөвшөөрч ээлжит бус чуулганаар дэмжихээр болсон. Хэрэв оны өмнө энэ хуулийг баталсан бол алтны роялтийн хөнгөлөлтийн хугацаа сунгагдаж, алт тушаалт хэвийн үргэлжлэх боломж байлаа. Товчхондоо улс төржилтийн төлбөр эдийн засгийн хохирлоор илэрсэн нь энэ. Үнэндээ ниргэсэн хойно нь хашгирсан үйл явц ээлжит бус  чуулганаар өрнөх гэж байна.

Энэ бүгдээс дүгнэхэд энэ ээлжит бус чуулганаар цаг хугацаанд барьцаалагдсан хуулиудыг батлахын далимд хууль зөрчсөн томилгоо хийх зорилго агуулж байна гэж үзэх болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Эрдэнэт”-ийн 51%-ийг “Стандарт” банкинд алдсан хүмүүст хариуцлага тооцох ёстой

ЖДҮХС-гийн мөнгийг авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардав

 0 сэтгэгдэл


АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос мэдээлэл хийж, зарим асуудлаар эрх баригчдаас хариуцлага нэхлээ.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан, авахад холбогдсон хүмүүст эрх баригчид хатуу хариуцлага тооцох ёстой гэж тэд үзээд байна.

“Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж гадаадын банкнаас авсан зээлээ төлж чадаагүй буруутай этгээдүүдийн өмнөөс тус үйлдвэр өдөрт зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт 100 сая төгрөг, сард нэг сая ам.доллар төлж байгаа. Тиймээс улсад учруулж буй хохирлыг барагдуулахын тулд хууль ёсны дагуу шалгах хэрэгтэй гэж АЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд хэллээ.

Мөн ЖДҮХС-гаас 120 орчим тэрбум төгрөгийг МАН-ын эрх баригч дарга нар ойр тойрныхоо хүмүүст авч өгөн жирийн иргэдийн боломжийг булаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хариуцлага нэхэв.

Энэ асуудалд Засгийн газрын нэр бүхий сайдууд, 20 гаруй гишүүн оролцсон. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шударга ёсыг тогтооно” гэж хэлсэн үгэндээ хүрч, “ЖДҮ”-чин гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүлж, шалгуул” гэж сөрөг хүчний залуус шаардав.

Саяхан АН-ын зарим залуус мэдээлэл хийж, “Намын удирдлагууд нь МАНАН бүлэглэлийг хамгаалж байна” гэх мэдээллийг өгсөн. Энэ талаар С.Эрдэнэболд “Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгэж байгаа ч шинэчлэлийн төлөө явж буй намаа бүхэлд нь харлуулж болохгүй. МАНАН бүлэглэл 2004 оноос эхлэлтэй. 2004 онд Ерөнхий сайдын суудлаар эхэлсэн МАНАН, 2008 онд таван хүний эрдэнэт амь эрсэдсэний дараа шадар сайдын суудлыг тухайн үеийн АН-ын даргад өгснөөр улам бүр бэхэжсэн. Ийнхүү урт хугацаанд хоёр намын эрх ашгаар сүлбэлдсэн хүмүүсийн харилцаан дээр МАНАН бий болсон. Өнөөдөр АН-ын залуус МАНАН-гийн аливаа нэгэн харилцааг залгамжилж авч үлдэхийг хүсэхгүй байна.

Мөн үүнээс болж хэн нэгнийг хамгаалж, хэн нэгнийг буруутгахдаа улс төрийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөхгүй байхыг эрмэлздэг. Тиймээс хэн нэгнийг үгүйсгэхийн тулд залуучууд гар хөл болохгүй байхыг уриалж, цаашид АН бодлого суурьтай, үзэл баримтлалтай зарчмаар ажиллана” хэмээв.