A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3401/

Ардчилсан намаас нэр дэвших дэнчингийн мөнгө 100 сая төгрөг

Дэнчингийн мөнгө төлөөд нэр дэвшиж чадаагүй бол албан тушаалд томилогдох эхний эгнээнд жагсана

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3401/


Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, тус хороонд шинээр сонгогдсон найман гишүүнийг батламжилжээ. Мөн ирэх сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах зарчмын асуудлыг хөндсөн байна. ҮБХ­-ны хурлаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь сонгуульд нэр дэвшигчдийн дэнчин буюу мөнгөн татварын хэмжээ. Тодруулбал, Ардчилсан намаас УИХ-­ын сонгуульд нэр дэвшихээр горилогч нь намдаа 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгийг байршуулах ёстой аж. Харин эмэгтэй нэр дэвшигч 60 саяын дэнчинтэй юм. Тус намын ҮБХ 400 гаруй гишүүнтэй. Намын шийдвэр гаргах гол байгууллагын хувьд Үндэсний бодлогын хорооны гишүүний жилийн татвар нь гурван сая төгрөг байдаг. Гэхдээ сонгуулийн жил зөвхөн энэ татвараар улс төрийн үйл ажиллагаа явуулж, ирэх сонгуульд оролцох боломжгүй гэж үзэж байгаа аж. “Дэнчингийн хэмжээг бүрэн батлаагүй. 70­80 сая төгрөг байхаар ярилцсан. Эхлээд нэр дэвшигчийг тодруулах зарчмын асуудлаа тодорхой болгох ёстой гэж Үндэсний бодлогын хорооны гишүүд үзсэн тул асуудлыг нээлттэй орхисон” гэж тус намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга хэлэв. Мөн дэнчингийн мөнгө төллөө гээд шууд сонгуульд нэр дэвших мандат авна гэсэн үг биш аж. Салбар хорооны намын байгууллагаас дэмжлэг авсан нэр дэвшигчдийг ҮБХ-­ны гишүүд мөн хэлэлцэн, батлах ёстой. Гэхдээ нэгэнт хураасан дэнчингийн мөнгийг нэр дэвших эрх аваагүй ҮБХ­-ны гишүүнд буцаан олгохгүй. Харин нам сонгуульд ялсан тохиолдолд албан тушаалд томилогдох эхний эгнээнд жагсах эрхтэй үлдэнэ гэж эх сурвалж хэллээ. Дашрамд дурдахад Ардчилсан нам 2016 оны УИХ-­ын сонгуульд 50 сая төгрөгийн дэнчингийн мөнгийг хурааж байсан юм.







A

Жижиг

A

Дунд

A

Том

Улс төр “буцалсан” таван жилд улстөрчдийн нэр хүнд хамгийн их унажээ

 0 сэтгэгдэл
  • Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, хөгжлийн шинэ шан татсан он жилүүд байв 

Өдгөөгөөс яг таван жилийн өмнө манай сонин анхны дугаар, эхний нүүртээ Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа эмхлэн байгуулсан мэдээлэл нийтэлсэн нь улс төрийн үйл явдлыг баримтад тулгуурлан олон нийтэд хүргэх зорилгын эхлэл байв. Түүнээс хойш улс төрд өрнөсөн үйл явдал, улстөрчдийн зөрчилдөөний талаар олон нийтлэл, ярилцлага, сурвалжилга, тодруулга хүргэж, түүхийн шарласан хуудсыг бүтээжээ.Таван жилээр тоймловол, Монголын улс төрд хэдэн аравнаар хэмжигдэх үйл явдлууд тохиож, эерэг, сөрөг үр дагавартай олон тохиол шилээ даран өрнөсөн сонирхолтой зураглал хөврөн үлджээ. Хэдийгээр манай сонины таван жилийн мөчлөгийн төгсгөлд тохиосон ч Үндсэн хуульд өөрчлөлтийн “салхи оруулж” чадсан улс төрийн амжилтыг эхэнд нь эрэмбэлэх нь зүйн хэрэг. Олон парламент дамжин “дуншсан” эцэг хуулийн өөрчлөлтөөр 20 гаруй жил улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хүлж, улс орны дэвшилд чөдөр болсон заалтууд, шинэ зууны хурдыг гүйцэхгүй хий эргэж байсан гацааг гаргасанд олон нийт ам сайтай байгаа. Хэдийгээр шинэ өөрчлөлт ирэх оноос хэрэгжих ч салбар бүрийн үсрэнгүй дэвшлийн шан татсан үйлдэл мөн билээ. Үүний дараа Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн сан хүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлсэн нь бас л түүхэнд тэмдэглэдэг зүйл. Валютын ханш огцом нэмэгдэж, эдийн засгийн өсөлт бууран, бизнесийн орчин хумигдаж эхэлсэн үед МАН гаднаас дэмжлэг авах гарцыг ОУВС гэж харсан нь эерэг болон сөрөг олон үр дагавар авчирсан. Тэр дундаа, донор орнуудын төсөл хөтөлбөр ОУВС-гийн “хаялга” байсан гэлтэй. Харин цалин, тэтгэвэр нэмэх боломжийг хязгаарласан нь боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг улс төрийн тэмцэлд дуудах шалтгаан байв. Түүнчлэн ОУВС-гийн шаардлагаар НДШ-ийн хувь хэмжээг нэмсэн хуулийн заалт Засгийн газарт гай тарих магадлалтайг сүүлийн үеийн эсэргүүцлүүд харуулж байна. Үүнээс гадна Монгол Улс хоёр ч удаа эдийн засгийн саарал жагсаалтад багтсан нь анти үзүүлэлт. Мөн өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, төр солигдсоноос эхлээд АН гурвантаа төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулж, шинэ Ерөнхийлөгчийг “өлгийдсөн” зэрэг сонгуулийн дуулиан дагуулсан олон зураглал бий. Ялангуяа, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр удаагийн санал хураалтаар ялагч тодорсон гэдгээрээ түүхэнд тодоор тэмдэглэхүйц онцгой юм. Сонгогч цагаан хуудсаар сонголтоо илэрхийлж болдгийг олон нийтэд ойлгуулсан улс төрийн “хичээл” байлаа. Сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор ил болгосон “60 тэрбум”-ын хэрэг өндөр авч, түүнийг дагасан дуулиан МАН-ын үнэмлэхүй олонхыг талцалд хүргэж, парламентын удирдлагаас М.Энхболдыг огцруулахад ташуур болсон юм. Энэ хэрэг Ц.Сандуй нарт ял оноосноор шувтарсан. Үр дүнд нь МАН-ын шинэ удир дагчаар У.Хүрэлсүх тодорч, Г.Занданшатар парламентын удирдлагыг гартаа авсан бол сонгуульд ялагдсан АН-ынхан С.Эрдэнийг намын даргаар сонгосон юм.С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн дуулиан 21 жил үргэлжилж, зарим улстөрчдийн “зууш” болсоор байгааг энд дурдах бас нэгэн өрнөл. Э.Бат-Үүлийг сэжигтнээр тооцож, Б.Булганыг яллагдагчаар татсан ч аль алиныг нь шүүх хуралд оруулаагүй нь шүүхийн практикт орох содон үйлдэл байлаа. Парламентын түүхэнд энэ удаагийн эрх баригчид нэр хүндээ хамгийн их алдаж, бараан толбо олныг үлдээжээ. УИХ-ын гишүүд нь хүчин, садар самууны хэрэгт нэр холбогдож, нэг нь бүрэн эрхээ хасуулсан, олон гишүүн жижиг бизнесийн бага хүүтэй зээлийг булааж мөнгө хүүлсэн, концесс, тендерт нэр холбогдсон гээд дурдаад байвал далай мэт. Бас зодолдсон талцсан, харилцан шүүхэд хандсан гээд олон хар толбо энэ парламентын түүхэнд хир халдааж сонин, хэвлэлийн тэргүүн нүүрнээс салаагүй л байна. Энэ нь олон нийтийн төрд итгэх итгэлийг сулруулсан уршигтай. Улс төрд өрнөсөн бараан үйл явдлаас гялтайх хэдэн зүйл өнгөрсөн хугацаанд тохиосны нэг нь Монгол Улс түүхэндээ анх удаа АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж, олон орны төр засгийн тэргүүнийг Төв Азид урьж дэлхий нийтийн анхаарлыг татсан.Ирэх таван жилд сонины нүүрэнд магтуулах улстөрч, улсын хөгжлийг мандуулах манлайлагч сонгуулиар олноороо төрнө хэмээн найдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр шимийг улсаараа хүртэх өдрийг хүлээе.









A

Жижиг

A

Дунд

A

Том

“Оюутолгой”-н санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монголын эрх ашиг, хуульд нийцүүлэхийг даалгав

 0 сэтгэгдэл


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой төслийн ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ. Б.Баттөмөр гишүүний ахалсан Ажлын хэсгийн боловсруулсан уг дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Тогтоолын төсөлд “Оюутолгой” төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил өрнүүлэхийг Засгийн газарт даалгах юм. Үүнд:

● Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюу Толгой”, “Оюу Толгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах,

● Засгийн газар, “Оюу Толгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюу Толгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,

● Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-өөр орлуулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,

● Оюутолгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,

● Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох

● УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах

● Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх зэрэг болно. Уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд хоёрдугаар зүйлээр үүрэг болгож байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн алдаанууд

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгч нь ирэх сонгуульд туйлын муу сурталчилгаа болох вий

 0 сэтгэгдэл


Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ерөнхий сайд томилдог байх засварыг заавал хийх ёстой юм

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэдэн сар сунжруулан хэлэлцсээр УИХ 100 хувийн саналаар баталлаа. Анх өргөн барьсан эзэд нь ч танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн уг төсөл их бэрхшээлийг даван тууллаа. Гэвч уг хуулийн агуулга нь мэргэжлийн хувьд дэндүү сул дорой, чанаргүй, гишүүдийн санал бодлыг түүвэрлэн нааж хавчуулсан... Ерөнхийдөө улс төрийн намын тѳлѳвлѳгѳѳ шиг юм болсон. Сүүлдээ ч бүр элдвийн шахалт дарамтад орж, эргэж буцсаар алийгаа алдан чулууч ны нөхөөстэй тэрлэг мэт боллоо. Гэхдээ энэ удаа агуулгыг нь орхиод, харин уг хуулийг мѳрдсѳнѳѳр цаашид учирч мэдэх хүндрэл, эрсдэл, ялангуяа араасаа хор уршиг дагуулж ч болох алдаа гарсныг тэмдэглэе. Гарц ч хайя. Улс орнууд Үндсэн хуулиа ѳѳрчлѳхдѳѳ хуульчдаас аль болох зай барьдаг. Харин нийгэм зүйчид судлаачдын хүчтэй багт даатгадаг уламжлалтай аж. Энэ нь аргагүй. Судлаачид энэ практикийг эрх баригчдад янз бүрээр сануулаад барсангүй. Үзэгдэл учир шалтгааны холбоосыг хуучин хоцрогдсон диаликтик аргыг хэрэглэн гаргаж ѳнгѳрсѳн догматик зогсонги баримтлалуудаар чихэн дүүр гэлээ. Ѳнгѳрсѳн алдаагаа гишүүн бүр сайрхан ярьж, түүнийг засна гэсэн хийрхлээр хандлаа. Гэтэл учир шалтгааны холбоосыг ѳнгѳрснѳѳс биш ѳнѳѳдрѳѳс судлан шинжилж гаргаж ирээд ирээдүй рүү харж байгаад оновчтой шийдэл гаргадаг каузель (causal) хэмээх аргыг дэлхий дахинаа хэрэглэх болсныг хэлээд нэмэр болсонгүй. Яг ѳнѳѳгийн Монгол орны нөхцөл байдал дээр санаа дэвшүүлж хэлээд ч тоосонгүй, ойлгосонгүй. Нүдүүрийн капитализм (turbo-capitalism) гэгч нь манайд бодитой бий болчихоод байна шүү дээ гэж ухуулаад ч нэмэр болсонгүй. Уг нь яг бий болсон өнөөгийн бодит байдлыг анзаарсан бол тун хэрэгтэй байлаа. Дэлхийн 193 орны төрийн байгууламжийг судлахад даруй 172 нь бүгд найрамдах засаглалтай буюу парламенттай байна. Монгол улсын парламент бол муугүй төлөвшиж яваа гэгддэг бүгдээрээ зөвлөлдөх хэлбэрийн засаглал. Энэ утгаараа Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар төрийн байгууламжийн тодорхой түвшинд хүрсэн. Энэ түвшингээс ухарч хэрхэвч болохгүй. Харин нэгэнт төлөвшиж яваа парламентаа улам боловсронгуй болгож, дэлхийн парламентын сонгодог хэлбэр рүү аажмаар ойртуулах ёстой. Ер нь сонгодог парламент гэж ярьж хэвшсэн нь ч буруу. Парламентын сонгодог хэлбэртэй жишиг орнууд гэж бол бий. Герман, Франц, Америк, Австрали үүнд багтана. Сүүлийн үед Норвегийг ч үүнд багтаах талаар их ярих болсон. Үндсэндээ парламентын засаглал нь төгөлдөржөөд, суурь алдаа гэх юмгүй болтлоо төлөвшчихсөн орнуудыг л сонгодог гэж нэрлээд, бусад улс орнууд жишиг болгож дуурайгаад байгаа юм. Өөр нэг маш чухал баримтлал нь Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар хоцрогдсон орны тооноос хасагдаж, соёл иргэншил төлөвшүүлж яваа орнуудын гэр бүлд багтан орсон түүхэн үйл, энэ түвшингээс ухрах эрх монголчуудад байхгүй ээ! Энэ бүхнээс дүгнэхэд Монгол улсад парламентаас ухрах зам байхгүй. Харин парламентаа хоёр танхимтай болгох, нэг танхимтай хэвээр үлдээлээ гэхэд ядаж л их, бага гэсэн хоёр чуулгантай болгож ардын хяналтын систем оруулж ирэх хэрэгтэй. Бусад улс орны жишгээр сонгуулиас бусад үед төрийн үйл ажиллагаанд намуудыг оролцуулахгүй байх эрх зүйн орчинг бий болгох, иргэдэд чөлөөтэй, тэгшээр сонгох эрхийг нь олгох зэрэг механизмын чанартай асуудлуудаа ард түмэнтэйгээ нээлттэй зөвлөлдөөд, шийдээд цааш зогсолтгүйгээр урагшлах ёстой. Одоогийн үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр урагшлах зам аяндаа хаагдана. Үндсэн хуулийг өөрчлөхөд нөлөөлөх бас нэг учир шалтгаан бол судлаачдын яриад, маргалдаад байгаа үндэслэлүүд. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн өөрийнх нь сул талууд юм. Үүнээс заримыг нь энд тодотгоё. Одоогийн үндсэн хуулийг батлах үед нийгэмд хувьсгалт өөрчлөлт нэгэнт гарчихсан, түүнийг дагаад нийгмийн сэтгэлгээнд хувьсах шатны түвэгтэй байдал бодитой бий болсон байсан. Социализмын хашаанаас алдуурсан Монголын ард түмэнд цааш амьдралд хөлөө олоход маш түвэгтэй алхам тулгарсан. Хүн бүр чинээлэг амьдрах ёстой гэдгийг мэдэрчихсэн байсан үе. Үндсэн хуулийн тулгуур зарчмуудыг боловсруулагчид, хууль л зөрчөөгүй бол хөрөнгөжих, чинээлэгжих арга чөлөөтэй гэсэн үзэл баримтлал үндсэн хуульд шургуулсан гэж үздэг нийгэм зүйчидтэй би санал нийлдэг. Б.Чимид гуай ч энэ тухайгаа хожим нь дурссан байдаг юм. Хүн ард хөрөнгөжих нь юунаас ч чухал гэж бодсон байж мэднэ. Гэтэл хүн ардыг биш дуулгавартай хэдхэн хүнийг л хөрөнгөжүүлэх чигт гаднаас залчихлаа шүү дээ. Америкийг диваажин гэж шүтэх, Оросыг үзэн ядах нийгмийн уур амьсгал ч бас нөлөөлсөн байх талтай. Одоо бол нийгэм эдийн засаг, оюуны сэтгэлгээ тэр үетэй харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай болсон. Орчин цагтаа захирагдан төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс өөр арга монголчуудад үлдсэнгүй. Уг дүгнэлтээр хүчтэй Ерөнхийлөгчтэй, тэр нь гүйцэтгэх засаглалдаа том ачаа үүрдэг. “Сонгодог” хэлбэрийн парламенттай, тэр нь гүйцэтгэх засаглалаа, ард түмнийхээ оролцоо, дэмжлэгтэйгээр бүрэн хянаж чаддаг тийм тогтолцоотой, эрүүл төртэй, улс шиг улсад амьдрах нь Монголын ард түмний нийтлэг, язгуур эрх ашиг мөн.

ҮХНѲ-ИЙГ НЭГЭНТ БАТАЛЛАА, ЦААШИД ЯАХ ЁСТОЙ ВЭ


Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг ард түмнээр хэлэлцүүлээгүй. Хэлэлцүүлсэн гэдэг ч тэр нь худлаа. Нийт ард түмний санал асуулга ч явуулаагүй. Уг нь засаглалын тогтолцоог асуучих хэрэгтэй байсан. Одоо ард түмэн хүлээгээд авчихна гэдэг юу л бол. Ер нь бол 49 хулгайчтай, ёс суртахууны байж болох л хамгийн доор түвшинд унасан ийм муу парламентаар Үндсэн хуулиа оролдуулахгүй гэсэн бодолтой байсан нь үнэмлэхүй олонх шүү дээ. Үндсэн хууль бол угтаа хууль биш конституц буюу Зѳвшилцлийн гэрээ. Манайхан буруу орчуулсан байдаг юм. Гэхдээ ордны хуйвалдаан маягийн зѳвшилцѳл огт биш. Харин ард түмэнтэй хийх зѳвшилцѳл. Үүнийг мэдэхгүй хүн байхгүй. Үндсэн хуулийг ард түмэн шүтэн дагаж мѳрдѳх учиртай болохоор буруу хийгдсэн хуулийг даган мѳрдүүлэхэд тун хэцүү. Алхам тутамд хүндрэл гарах байх, дахин ѳѳрчлѳх хэрэг гарахыг ч үгүйсгэхгүй.Гарах гарц юу вэ, гэхээр Засгийн газрыг бүрэн бүрэл дэхүүнээр нь Ерѳнхий сайд томилдог байх засварыг заавал хийх ёстой юм. Канцлерийн засаглал руу жаахан ойртсон суурь ѳѳрчлѳлт гэж хэлж болох ганц гялтайх зүйл нь энэ болно. Ѳѳрѳѳр бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгч нь ирэх сонгуульд туйлын муу сурталчилгаа болох вий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхийлөгч цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар хаалттай хурал зарласан

Цахим аюулгүй байдлыг хангахад чадвартай мэргэжилтэн дутагдаж байна

 0 сэтгэгдэл

Гадаад 800 иргэний хэргийг тогтооход цагдаагийн байгууллагад чадвартай мэргэжилтэн хангалттай биш, ямар зохицуулалтаар шийдэх нь тодорхойгүйгээс бэрхшээл дагуулсан

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учралтай цахим болон төрийн мэдээллийн аюулгүй байдлын талаар ярилцлаа. Тэрбээр цахим аюулгүй байдлын талаар хуралдах ҮАБЗ-ийн хурлыг хүлээж буй бөгөөд цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Эстонийн экспер түүдийн туршлагыг ашиглахаар уриад байгаа аж.

-УИХ дэргэдээ цахим бодлогын хороотой болсноор төрийн мэдээллийн аюулгүй байдалд ямар дэвшил гарсан гэж та дүгнэх вэ?


-Цахим бодлогын түр хороо мэргэжлийн үнэлэлт дүг­нэлт гаргахад гол бодлого боловсруулж ажилладаг. Үр дүнд нь дөрвөн чиглэлээр дэвшил гарсан гэж үзэж байна. Үүнд, төрийн цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин дахь хүний эрхийн хамгаалал, хууль, эрх зүйн шинэчлэлд дорвитой ахиц гарсан. Тухайлбал, цахим бодлогын суурь хууль болох Радио долгионы, Шуудан холбооны, Харилцаа холбооны хуулиудыг баталлаа. Төрийн цахим шилжилттэй холбоотойгоор УИХ, Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх E Mon­golia гэх цахим хувьсгал хийх ажил өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд бид 315 сумыг сүлжээнд холбож “хатуу дэд бүтэц”­ээ бүрдүүлчихлээ. Цаашид зөөлөн дэд бүтцийг зохистойгоор бий болгоход анхаарч ажиллах юм.

-Та өнгөрсөн жил төрийн мэдээллийн аюулгүй байдлын талаар хурц шүүмжлэл өрнүүлж байсан. Тэр байдал засарсан уу?


-Өнгөрсөн хугацаанд төрийн мэдээллийн систем хэд хэдэн алдаа гаргаж байсан. Төрөөс Хур системийг хэрэгжүүлэхдээ төрөөс үзүүлдэг 90 гаруй үйлчилгээг тэр системд хийсэн байсан. Иргэд ч төрдөө итгээд хувийн мэдээллээ өгсөн. Гэтэл тэр мэдээллүүдийг Татварын болон бүртгэлийн байгууллагын дата баазруу хандахгүйгээр Үндэсний Дата төвөөс дурын албан байгууллага, компани, албан тушаалтан шууд татаж хардаг болчихсон. Мэдээллийн хадгалалт, хамгаалалтыг нэг байгууллагад төвлөрүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс бид мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Эстонид очиж тэндхийн төрийн системийн Х road загвартай танилцаж, туршлага судалсан. Манай ХУР системтэй адилхан загвар л даа. Гэхдээ аюулгүй байдлыг хангасан загвар юм. Бид тэр загварыг нутагшуулахаар ирэх төсөвт хөрөнгийг нь суулгасан байгаа. Ирэх сард тэндээс мэргэжилтнүүд ирж Эстонийн загварыг хэрэглэхээр бэлтгэж байна. Энэ системийг НАТО хүртэл туршиж үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байгаа. Мөн Засгийн газраас удахгүй Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг өргөн барихаар яамдаас саналыг нь авч байна. Түүгээр Үндэсний дата төвд төрийн үйлчилгээ явуулах үүргийг үлдээж, хамгаалалтын үүргийг нь өөр байгууллага хариуцуулах юм.

-Цаашид энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллавал мэдээллийн аюулгүй байдалд санаа зовохгүй болох юм бэ?

-Цахим мэдээлийн аюулгүй байдлыг хангахад нэг байгуулагад хариуцуулсан хадгалалт хамгаалалтын давхардлыг арилгах ёстой. Мөн Эстонийн жишгээр X road системийг нэвтрүүлэхэд технологид анхаарах хэрэгтэй. Хамгийн гол систем нэврүүлэх, аюулгүй байдлыг хангахад чадвартай мэргэжилтэн маш дутмаг байна. Төрийн албаны цалингийн хэмжээнээс болоод чадвартай залуусыг ажиллуулж чадахгүй байна. Нарийн мэр­гэжлийн хүмүүс төрийн цалинг голоод хувийн болон гадаадын компанийг сонгож байгаа. Тиймээс хүний нөөцийг бэлтгэх элсүүлэхэд анхаарч, чадварлаг ажилтнуудын нийгмийн баталгааг ханган, тусгайлан гэрээ байгуулах шаардлага бий. Үүнээс гадна төрийн байгууллагуудад ашиглж байгаа программ хангамж, хөтөлбөрүүдийг цэгцлэх ёстой юм.

-Ерөнхийлөгчийн санаачлагаар ҮАБЗ дээр цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар ярилцах гэж байгаа гэсэн. Түүгээр ямар асуудал хэлэлцэх вэ?


-Ерөнхийлөгч цахим мэдээ­лийн аюулгүй байдлын талаар их анхаарч манлайлал үзүүлж байгаа. ЕТГ-­аас санаачлан энэ сарын 28-­нд энэ чиглэлээр ҮАБЗ хуралдах юм. Тэр хурлаар аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нэлээн хэдэн хаалттай мэдээллийн талаар ярих юм. Энэ чиглэлээр хийсэн шалгалтын дүнтэй танилцах юм билээ.

-Төрийн албанд тэр дундаа хууль хяналтын байгууллагад ашиглаж байгаа компьютер, техник хэрэгсэлд мэдээлэл дамжуулах, хуулбарлах төхөөрөмж суулгасан эсэхийг яаж хянах юм бэ?


-Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний төв дээр л энэ хяналтыг хийх ёстой. Мэргэжлийн бус хүмүүс ямар төхөөрөмж хаана суулгасныг мэдэх боломжгүй. Тиймээс шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг авахдаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах байгууллагаас дүгнэлт гаргуулдаг байх ёстой. Одоо хэрэглэж байгаа хэрэгслүүд дээрээ ч мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулдаг болчихвол замбараагүй байдал үүсэхгүй.

-Гадаадын иргэд манай улсад цахим орчинд мөнгө угаасан байж болзошгүй хэрэг гарч, 800 хүнийг албадан гаргалаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?


-Хууль хяналтын байгууллага шалгаж байна. Одоогоор дүг­нэлт нь гараагүй байгаа. Мөн энэ төрлийн гэмт хэргийг тогтооход мэргэжлийн хакеруудтай зэрэгцэх мэргэжилтэн цаг­даагийн байгууллагад хан­галттай биш, зөрчил гаргасан гэж үзэхэд ямар зохицуулалтаар хэргийг шийдэх вэ гэдэг нь бэрхшээлтэй байгаа. Мэдэгдэж байгаа зүйл нь үүрэн холбооны операторууд яагаад бүртгэлгүй олон дугаар гаргав, консул визийг яагаад олноор нь олгов гэдэгт хариуцлага яригдах байх. Ер нь цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гарахгүй гэх баталгаа алга. Тиймээс ҮАБЗ дээр энэ талаар ярих байх.