A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3384/

Ард түмний бухимдал туйлдаа хүрч, авлигачдыг эсэргүүцэж байна

Жагсаалд хориг тавьсан боловч иргэд ухарсангүй

Ард түмний бухимдал туйлдаа хүрч, авлигачдыг эсэргүүцэж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3384/


“Монголын үндэсний фронт” хөдөлгөөнийхөн өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 7­-нд “Эх орон дуудаж байна” жагсаал Сүхбаатарын талбайд зохион байгуулна гэж мэдэгдсэн юм. Гэвч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тус өдөр төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулах боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн аж.

Хэдийгээр жагсаал хийх зөвшөөрөл өгөөгүй боловч Үндэсний фронтын хөдөлгөө­нийхөн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний үүдэнд цугларч, дуу хоолойгоо хүргэж байлаа. Биднийг очиход талбайг тойруулан хашлага байрлуулж, цагдаагийн бие бүрэлдэхүүн хамгаалтанд гарсан байв. Ямар нэг том тайз, урлагийн үзүүлбэргүй, чангахан сонсогдох өсгөгч ч байхгүй боловч иргэд “УИХ-­ыг тараая, Авлигачид сөнөтүгэй” гэх зэргээр дуу хоолойгоо нэгтгэн, тэмцэж байлаа.

Жагсаал тайван байдлаар эхэлсэн боловч, оролцохоор ирсэн иргэд сэтгэл хөөрөлдөө хэт автаж, цагдаагийн машин руу олноороо дайрсан юм. Энэ үеэр жагсаал зохион байгуулагчид шуурхай ажиллаж, үймээн самуун гарахаас сэргийлэн жагсагчдыг тайвшруулж байв. Талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг олон нийт бүхэлд нь хааж, ердөө арван минутын дотор тэдний тоо хоёр дахин нэмэгдсэн юм.

Улмаар жагсаал зохион байгуулагчид иргэдийг тайвш­руулж, албан ёсны зөвшөөрөл бүхий жагсаал маргааш болох учраас сэтгэлийн хөөрөл­дөө автахгүйгээр, үзэл бод лоо илэрхийлэх хэрэгтэйг анхаа­руулж байв.

Албан бус жагсаалын үеэр тус үйл ажиллагаанд оролцохоор ирсэн иргэдийн байр суурийг сонслоо.

Г.ЛхаанаасүрэнСүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэн

ҮНДСЭН ХУУЛИЙГӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА

Тэтгэврийн хэдэн “цаас” аваад гэртээ суугаад баймааргүй байна. Бидний үр хүүхэд, ирээ дүй хойч үе яах болж байна. Олигархууд “Та нар хаанаас мөнгө босгож жагсаал хийсэн бэ” гэж асуусан байна. Ард түмэн энд өөрсдийн итгэл үнэмшлээрээ ирсэн. Мөнгөөр жагсаал хийдэг шигээ ард түмнийг ингэж доромжилж болохгүй. Өвөө нь маш их гом­дож, бухимдаж байна. Ард түмний нийтийн эзэмшлийн талбайд яагаад жагсаал хийж болдоггүй юм. Үндсэн хуулийг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө өөрчлөх гэж байна. Ах нь материал үйлд вэр ­лэлийн салбарт 40 жил ажил­ласан. Одоо 330 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэж хэдхэн цаас нэмээд л хуураад өнгөрөх юм. Ажилласан жилээ бодсон ч тэр, хийсэн хөдөлмөрөө бодсон ч тэр, даанч дэндүү юм. Энэ жагсаалд оролцох гэж Сүхбаатар аймгаас зорьж ирлээ.


Н.Хүнбиш
Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны иргэн

ШАХМАЛ ТҮЛШИЙГ МӨНГӨ УГААХ АРГА ГЭЖ СЭЖИГЛЭЖ БАЙНА


Ах нь амьд явах эрхээ эдэл­мээр байна. Үнэхээр хангалтгүй байна. Би технологийн мэргэ­жилтэй. Энэ шахмал түлшийг би мөнгө угаах арга гэж сэжиглэж байгаа. Өчнөөн хүн нас барлаа. Шахмал түлшийг уурхайн нүүрсний хаягдал нунтагаар бэлтгэдэг. Зууханд ороод халаад ирэхээрээ жижиг нунтаг учраас бутардаг. Тэр бужигнасан юмыг гадагшлуулахын тулд яндангаа байнга онгойлго гэж байна. Яндан байнга онгойлгоно гэдэг чинь утаа ихэснэ л гэсэн үг. Нүдэнд харагдахгүй утаагаар биднийг хордуулж байна. Сайжруулсан гэдэг гоёчилсон нэртэй болохоос зүгээр л шахмал түлш. Манайд гамшиг үүссэн аятай дүүрэг бүрд штаб байгуулаад онцгой байдлынхан, цагдаагийнхан ажиллаж байна. Хэрвээ сайн түлш байсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй шүү дээ.

Д.Рэнцэндорж Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн

АВЛИГАЧДЫГ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ

Өвөө нь одоо нас сүүдэр 90 хүрч байна. Эх орноо хамгаалж, үр хүүхдэдээ сайхан ирээдүйг үлдээмээр байна шүү дээ. УИХ огцорч, залуу үе, хийе бүтээе гэсэн шинэ үеэ гаргамаар байна. Тэтгэврийн 300­ хан мянган төгрөг идэш ууш, түлээ түлшинд маань ч хүрэлцдэггүй. Яагаад авлига авсан хүмүүстээ хариуцлага тооцдоггүй юм. Би 1930 оноос хойш амьдарч байгаа хүн. Энэ төрийн бүх л үйл ажиллагаа, өөрчлөлтийг биеэрээ харж, үзэж тууллаа. Дундговь аймагт 1973 онд Авирмэд гэдэг хүн 200 мянган “цаас” идсэнийхээ төлөө цаазын ял сонсож явсан. С.Удвал дарга амийг нь аварч 23 жилийн ял аваад үлдэж байлаа. Гэтэл энэ оффшорчид, авлигачид яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм. Тэднийг насаар нь хорих хэрэгтэй.

Ж.Баатархүү
Өмнөговьаймгийн иргэн

ЗАЛУУЧУУДЫН ДУУ ХООЛОЙ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА


Энэ жагсаалд оролцох гэж Өмнөговь аймгаас зорьж ирлээ. Болно, болохгүй гээд бөөн л юм болж бaйна. Төрийн ажил явалгүй л яахав. Гэхдээ заавал ингэж жагсаалтай давхцуулах хэрэг байсан юм болов уу даа. Төрийн албыг 60 тэрбумаар худалдаж авсан шигээ төлбөртэй жагсаал гэж хараад байх шиг байна. Монголынхоо төлөө гэсэн сэтгэлээр л жагсаж байна. Маргаашийн албан ёсны жагсаалд оролцохыг бодно. Өнөөдрийн жагсаалд залуучууд алга. Аав, ээжийнхээ тэтгэврийг зээлүүлж авдаг, болсон болоогүй их дээд сургуульд явдаг, хар тамхи татдаг ийм л залуу үе байх шиг. Уг нь эх орныхоо төлөө дуу хоолойгоо өргөх хэрэгтэй. Хар тамхи татаж, нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлж байхад хоёрхон жилийн ял оноож байна. Энэ төрд авлигачид, өгзөг илэгчид л үүрлэсэн байна.

С.Баттуяа
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн

ОХИНДОО САЙХАН ИРЭЭДҮЙ ҮЛДЭЭМЭЭР БАЙНА


Ардчилсан нийгэмд амьдарч байхад бидний дуу хоолойг боомилж байна. Энэ төрд мэдлэг, боловсролтой хүмүүс суугаасай. Эрүүл мэндийн салбарт нь эмч, боловсролын салбарт нь багш гэдэг ч юм уу салбараа сайн мэддэг хүмүүс байх хэрэгтэй. Зүгээр л нэг бөх, дуучин гарч ирээд юу ч хийж чадахгүй. Бид 20, 30 жил харлаа. Одоо хангалттай. Миний охин зургаан настай. Би энэ хөдөлгөөнд 20 жилийн дараах охиныхоо ирээдүйн төлөө л зогсож байна. Сайн сайхан, нийгэм үлдээмээр байна. Цаашдаа болж буй бүх л жагсаал цуглаанд оролцоно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

З.Энхболд сонгуулийн кампаниа хийхээр ЕТГ-ын даргын ажлаа өгөв

 0 сэтгэгдэл
  • Ардчилсан нам сонгуулийн санхүүжилтээ босгож буй аргыг харин ч сайшаах хэрэгтэй
  • Өвөрхангайтай холбоотой “Цензургүй” сурвалжлагыг намайг захиалсан гэх мэтээр бичээд байсан учраас Ерөнхийлөгч “Одоо сонгуульдаа бэлд дээ” гэсэн 

Гурван сарын дараа эхлэх сонгуулийн кампанидаа төвлөрөх шаардлагатай тул Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрөө өргөдлөө өгч, албан тушаалаасаа бууж буйгаа мэдэгдлээ. Энэхүү ганц өгүүлбэрээр албан тушаалаа өнөөдрөөс эхлэн өгч буй тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм. 

-2020 оны сонгуульд та хаанаас нэр дэвших вэ? 

-Би хаанаас ч нэр дэвшиж магадгүй. Эхлээд судалгаа хийнэ. 

-Таныг ЕТГ-ын даргын албан тушаалаа өгөөд Ардчилсан намын удирдлагын багт очно гэсэн мэдээлэл байнга явж ирсэн. Энэ үнэн үү? 

-Би Ардчилсан нам дээр ямар нэгэн албан тушаал авахгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс намын дарга С.Эрдэнийн орон тооны бус ахлах зөвлөх болсон. Тэр ажлаа хийх бөгөөд, зөвхөн өөрийн нэр дэвших тойргоос гадна сонгуулийн нийт ажилд ямар нэгэн байдлаар оролцоод явна. 

-Ерөнхийлөгчтэй санал зөрөлдсөн учраас таныг ажлаа өгч байгаа гэсэн мэдээлэл мөн гарсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу? 

-Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. “Сонгууль дөхөж байна даа, өөрийн юмаа хий дээ” гэж Ерөнхийлөгч надад хэлсэн. 

-Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ирэх дараагийн хүн тодорхой болсон уу? 

-Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар маргаашаас Ө.Шижир гэж хүн ажиллана. Монголын хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байсан. 

-Та Өвөрхангайд нэр дэвших гээд “Цензургүй” сурвалжлагыг захиалгаар хийлгүүлсэн юм биш үү? 

-Би тэр нэвтрүүлгийг C1 телевизээр үзсэн. Мөн цахим хуудсандаа хуваалцсан. Би өвөрхангайчуудыг төлөөлж найман жил УИХ-д суусан. Та бүхэн санаж байгаа бол миний үеийн гишүүд, тухайлбал талийгаач Г.Батхүү, Д.Зоригт, Бадамдамдин, Д.Лүндээжанцан, нар Өвөрхангай аймагт очоод Я.Содбаатар шиг тендер авсан талаар огт сонсоогүй байх. Бид тендерт оролцдог ёс зүйгүй гишүүд байгаагүй юм. Харин сүүлийн дөрвөн жил замбараагаа алдаж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын гишүүн л биш бол тендер олддоггүй болсон байна. Тиймээс би тэр нэвтрүүлэг хийсэн нь зөв гэж бодож байна. 

-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэдэг улс төрийн албан тушаал. Та ажлаа өгөхгүйгээр сонгуульд орж болно шүү дээ. 

-Уг нь тийм. Гэвч Өвөрхангайтай холбоотой “Цензургүй” сурвалжлагыг намайг захиалсан гэх мэтээр бичээд байсан учраас Ерөнхийлөгч “Одоо сонгуульдаа бэлд дээ” гэсэн. 

-Ардчилсан намд сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө авч байна. Ингэж сонгуулийн нэр дэвшигчээ тодруулах нь “60 тэрбум”-аас ямар ялгаатай юм бэ? 

-Харин ч Ардчилсан намыг сайшаах хэрэгтэй. Яагаад гэвэл сонгуулийн мөнгийг ил тодоор, хандив хэлбэрээр босгож байгаа анхны нам. Ардчилсан намаас бусад улс төрийн хүчний санхүүжилт хаалттай байна. Хэн гэдэг нэр дэвшигчийн нэр дээр, хэнээс, хаанаас хэдэн төгрөг өгсөн бэ гэдэг Ардчилсан намд нээлттэй. Дэлхий даяар улс төрийн намууд хандиваа ингэж цуглуулдаг. Улс төрийн намын тухай хуулиар нам нь аль ч үед хандив цуглуулах эрхтэй байдаг. Жишээ нь, би эхний удаагийн 30 сая болон явц дунд өгсөн 40 сая төгрөгөө хандиваар цуглуулсан. З.Энхболд гэдэг хүнд хандив өгч болохгүй учраас “Ардчилсан намд өгөөч ээ” гэж уриалсан. 70 хувь хүн эсвэл долоон аж ахуйн нэгжээс хандив өгсөн байгаа. Энэ нь ямар ч хууль зөрчөөгүй. Ардчилсан нам ийм аргаар хандиваа өргөж байгаа бөгөөд, тэр аргачлалыг нь би хийж өгсөн. Харин 60 тэрбумын хэрэг бол хэлтсийн даргаас дээших бүх албан тушаалыг үнэлж, Excel файл дээр хүснэгтэлсэн байсан.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Улсын урд хилийг бүрэн хааж, БНХАУ-тай холбогдсон бүх тээврийг зогсоолоо

 0 сэтгэгдэл
  • Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болж байна

Монгол Улс БНХАУ-тай холбогддог бүх тээврээ зогсоож, урд хилээ бүрэн хаах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Үүнд хоёр улсын хооронд үйлддэг агаарын болон төмөр, автозамын тээврийг 100 хувь зогсоож байгаа юм. Харин БНХАУ-д буй манай улсын иргэдэд хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл тусгай нислэгээр татан авахыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллахаар болж байна. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн “Хоёрдугаар сарын 1-нээс БНХАУ-ын болон тус улсаар дамжсан гадаад иргэдийг Монгол руу нэвтрүүлээгүй. Мөн БНХАУ-д байсан 6000 орчим иргэнээ татан авсан. Үүнээс хойш Хятадад байгаа иргэдийг татан авах асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана. Өнөөдөр онгоц сүүлийн нислэгээ хийнэ. Хятадын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болж байна” гэв. Харин цаашид БНХАУ, Монгол Улсын хооронд онгоц нисэх асуудлыг Засгийн газар тухай бүрт нь шийдэж байх аж. Гэхдээ хил дамнасан иргэдийн зорчих хөдөлгөөнийг хориглосон ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэр хэвийн үргэлжлэх юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цагаан сар угтсан бүх арга хэмжээг цуцлав

 0 сэтгэгдэл
  • Цагаан сарын амралтын өдрүүдэд төрийн албан хаагчид ажиллаж магадгүй гэв
  • Сурагчдын амралтыг сунгах эсэхийг цагаан сарын дараа, цаг үеийн нөхцөл байдлын харгалзан шийднэ

Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Тус зарлигт шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох, Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох төслийг боловсруулж, шаардлагатай бол УИХ­-ын ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх зэргийг тусган Засгийн газарт чиглэл болгожээ. Мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсан байна. Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан Засгийн газар хуралдаж тодорхой шийдвэрийг гаргасан юм. Энэ тухай Шадар сайд, Улсын онцгой комиссын тэргүүн Ө.Энхтүвшин “Засгийн газраас Ерөнхийлөгчийн зарлигт заасан чиглэлийг хэрэгжүүлэхээс гадна засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-­наас эхлэн гамшгаас хамгаалах хагас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Гамшгаас хам­гаалсан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн заалттай тогтоолыг гаргасан. Үүнд цагаан сар тэмдэглэхийг хориглоно гэсэн үг ороогүйг анхаарах хэрэгтэй. ДЭМБ, эрдэмтдийн судалгаагаар коронавирусийн тархалт, өвчний оргил үе манай цагаан сартай давхцах магадлал өндөр гэж үзсэн учраас тухайн үед хөл хорио тогтоох нь зөв гэж үзсэн. Харин иргэдийн зүг мөрөө гаргах, гэртээ бурхан тахилдаа мөргөх, бууз баншаа жигнэж золгох үйл ажиллагааг хориглоогүй. Харин гадуур золголт хийх хөдөлгөөнөө хязгаарлаач гэсэн уриалга гаргаж байгаа” гэв. Харин тэрбээр сурагчдын амралтыг сунгах шийдвэрийг цагаан сарын дараа, тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэхээр болсон талаар тайлбарлав. Ингэснээр төрийн зүгээс цагаан сартай холбоотой бүх арга хэмжээг зогсоохоор шийдвэрлэж, иргэд гэр бүлийн гишүүдийн хүрээнд золголт хийх уриалгыг хэрэгжүүлэхээр болов.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Улс төр хийхдээ гадаад улсын нэр хүндэд халдахгүй байхыг сануулав

 0 сэтгэгдэл
  • Ардчилсан нам Хятадын коммунист намаас санхүүжилт авч байгаагүй
  • Монгол Улс, БНХАУ мөнхийн хөрш. Өөр өөрсдийн улсдаа намын үзэл суртлаа хийнэ


Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад хийсэн ажлын айлчлалыг зарим улстөрч мушгин тайлбарлаж байгаад Ардчилсан намаас залруулж, мэдээлэл хийлээ. Тус намын дэд дарга Б.Дэлгэрмаа энэ асуудалтай холбогдуулан гаргасан Ардчилсан намын мэдэгдлийг танилцуулсан юм. Мэдэгдэлд “... УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагах, АН-ын гадаад харилцаа, бусад улс орны улс төрийн намуудтай хийж буй хамтын ажиллагаанд сэв сууж болзошгүй гүтгэлийн чанартай мэдээг зарим намын удирдлагууд болон нэр хаяг тодорхой бус хаягуудаас тарааж байна. АН нь бусад улс орон ялангуяа, Хятадын Коммунист намтай сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, намуудын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар аливаа уулзалт яриа хийж байгаа. Түүнээс биш сонгуулийн дэмжлэг авах, санхүүжилт татах ямар ч яриа хэлэлцээр хийгээгүй. Цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огт үгүй болохыг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна” гэсэн юм. Мөн цаашид сонгуулийн сурталчилгаа хийж, улс төрийн байр сууриа илэрхийлэхдээ гадаад улсын нэр хүндэд бүдүүлгээр халдах, ард түмнээ талцуулах, өдөөн турхирах ор үндэсгүй гүтгэн доромжлохоос ангид байж улс төрийн соёлтой, бие биеэ хүндэтгэхийг АН-ын зүгээс нийт улс төрийн намуудад уриалсан юм. Энэхүү мэдэгдлийн дараа цаг үеийн зарим асуултад тайлбар өгөв. 

-Ардчилсан намыхны БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн юу байв. Ямар асуудлыг ярилцсан бэ?

-БНХАУ-ын төрийн эрхийг барьж байгаа Хятадын Коммунист намтай улс төрийн намууд бүгд байнга харилцдаг. Коммунист намын зүгээс ч Монголын парламентад суудалтай улс төрийн намуудтай ижил түвшинд харилцаж ирсэн. Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хийсэн айлчлал нь хоёр жилийн өмнө товлогдож, хэрэгжсэн айлчлал. 

-Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай. Харин БНХАУ цор ганц коммунист намтай. Энэ хоёр нам үзэл баримтлалын хувьд хамтран ажиллах боломж бий юу?

-БНХАУ-ын Коммунист нам бол эрх баригч нам. Бид үзэл бодол нийлэхгүй гээд харилцахгүй байна гэсэн ойлголт биш. Монгол Улс, БНХАУ нь мөнхийн хөрш. Өөр өөрсдийнхөө улсад намынхаа үзэл суртлаа хийнэ.

-Тэгэхээр Ардчилсан нам Хятадын Коммунист намаас санхүүжилт аваагүй гэж ойлгож болох уу?

-Улс төрийн нам гаднын аливаа байгууллагаас санхүүжилт авахыг хуулиар хориглоно. Тиймээс ямар ч санхүүгийн дэмжлэг авч байгаагүй. Намуудын хамтын ажиллагаа ямар хэлбэрээр явагддаг вэ гэвэл хамтарсан сургалт зохион байгуулах, тодорхой төлөөлөгчдөө харилцан солилцох зэргээр байж болдог юм.