A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/590/

А.В.Лушников: Мянган вагоны асуудлаар ярьмааргүй байна

А.В.Лушников: Мянган вагоны асуудлаар ярьмааргүй байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/590/


Өчигдөр Шангри-Ла зочид буудалд болсон “Орос-Монголын санаачилга 2018” уулзалтын үеэр ОХУ-ын Тээврийн орлогч сайд А.В.Лушниковтой уулзаж УБТЗ-тай холбоотой зарим асуултад доорх хариултыг авлаа.

-ОХУ-ын нутгаар дамжин Европ руу гарах Монголын ачаа, тээвэрт хөнгөлөлт үзүүлэх тухай гэрээнд хоёр тал өнөөдөр гарын үсэг зурна. Тодорхой яг ямар хөнгөлөлт үзүүлж байна вэ?

-Энэхүү гэрээгээр Оросоор дамжин өнгөрөх транзит ачаа тээвэрт Монгол улсын хувьд байж болох хамгийн ашигтай хэлбэрийг тусгасан. Мөн бусад улс оронтой харьцуулахад дутахааргүй тарифын хөнгөлөлтийг үзүүлж байгаа юм. Өнгөрсөн жил оросын төмөр замаар дамжин өнгөрөх тээврийн тарифт томоохон хөнгөлөлт үзүүлсэн. тиймээс энэ хөнгөлөлт дамжин өнгөрөх тээврийн бүрэлдэхүүн хэсэгт хэрхэн нөлөөлж байгааг эхлээд дүгнэж хэлэлцэх нь зүйтэй. Яг хэдэн хувиар, ямар хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгээ тодорхойлохын тулд хоёр талын төмөр замын салбарынхан одоогийн тарифын үнэлгээг нарийн гаргах хэрэгтэй.

-Манай гадаад хэргийн сайдын ОХУ-д саяхан хийсэн айлчлалын үеэр Оросын тал Евразийг холбосон өндөр хурдны авто болон төмөр замын төслөө Монголоор дамжин өнгөрүүлнэ гэсэн. Энэ талаар тодруулж асуумаар байна?

-Тиймээ! Евразийг холбосон ачаа тээврийн зам барих томоохон төслийг бид хэрэгжүүлэх юм. Тэгэхдээ энэ төслийг хэрэгжүүлэх хэд хэдэн хувилбараас сонгоно. Тиймээс одоогийн байдлаар Монголоор дамжин өнгөрөх эсэх нь тодорхойгүй байна.

-Хоёр талын хамтарсан УБТЗ-д техник, технологийн шинэчлэл хийлгүй олон арван жил боллоо. Төмөр зам ч их муудсан. Шинэчлэл хийж байна хэмээн ОХУ-д хэрэгцээнээс гарч актлагдсан 1000 вагоныг өндөр үнээр авчирсан асуудалд Улаанбаатар төмөр замын өнөөгийн удирдлагууд холбогдоод байгаа. Оросын тал яагаад хуучин вагоноо өгсөн юм бэ? Та энэ асуудлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ үү?

-Энэ асуудлыг Улаанбаатар төмөр замын удирдлагад тавиад, ямар процесс болсныг нарийвчлан тайлбарлуулах болно. Яагаад гэвэл энэ тухай танаас анх удаагаа сонсож байна. уг нь хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэх тусгай журам байдгийг би мэднэ. гэхдээ энэ асуудлыг ингээд дуусгая. Надад тодорхой мэдээлэл алга.

-Монголын төмөр замын техникийг хэзээ шинэчлэх вэ?

-Энэ асуудлыг Монголын төмөр замын удирдлагуудтай ярилцаж тодорхой шийдэлд хүрсний дараа зохицуулж болно.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинэ машин унаж, эсвэл аяга латте ууснаараа хэн ч баяжихгүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ном уншдаг хүн зөнөх өвчин тусах магадлал 32 хувиар бага байдаг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Конорт 40 секунд хангалттай байлаа

 0 сэтгэгдэл
  • Тэр гурван өөр жинд өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор ялсан анхны тулаанч болжээ
  • Нэг жил гаруйн хугацаанд рингэнд гараагүй Коннорыг ялна гэж бооцоо тавигчдын олонх нь мөрийцжээ

АНУ-ын Лас-Вегаст холимог тулаан сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан UFC 246 тэмцээн боллоо. Гэхдээ уг тулаан санасныг бодвол харьцангуй хурдан дууссан. Нэг жил гаруйн хугацаанд рингэнд гараагүй Коннорыг ялна гэж бооцоо тавигчдын олонх нь мөрийцжээ. Болсон процессыг товч дурдвал, Коннор тулаан эхлээд л дайрсан. Эхний цохилт зөрсөн ч барьж аваад дөрвөн ч удаа мөрлөлөө. Дараа нь түүний зүүн хөлийн өшиглөлт эрүүнд тусав. Улмаар нэмж цохиод ердөө 40 секундэд хүнд цохилтоор яллаа. Коннор нийт 25 тулалдахдаа 21-т ялав. Ингэхдээ 21 ялалтынхаа 18-ыг нь хүнд цохилтоор буулган авчээ. Серроне хэдийгээр холимог тулааны таван дээд амжилт эзэмшдэг ч мэргэжлийн карьер дахь 14 дэх ялагдлаа амслаа. Тэгвэл мэргэжлийн аналистууд “Коннортой тулалдана гэдэг мөнгөний хувьд маш ашигтай тул тулааныг хүлээн авсанд нь Серронед талархах хэрэгтэй” гэжээ. Ердөө 40-хөн секунд үргэлжилсэн тулааны дараа сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүсээс онцлох нэгэн байсан нь Флойд Мэйведер юм. Тэр “Аварга аа, буцаж ирсэнд тань баяр хүргэе. Одоо надаас даагаа нэхэж болно шүү. Би хэзээд бэлэн” хэмээн түүнд баяр хүргэжээ. 

Тулааны дараа хэн, юу хэлэв

Коннор МакГрегор: Би эргэн ирлээ. Дахин түүхийг бүтээж эхэллээ. Маш сайхан байна. Би гурван өөр жинд эхний үед хүнд цохилтоор ялсан анхны тулаанч боллоо. Формдоо бүрэн орсон гэж хэлж чадахгүй ч тун ойрхон байна. Гэрийнхэнтэйгээ баяраа тэмдэглэж, амраад ахиад тулалдана. Хагас дунд жин надад таалагдаж байна. Гэхдээ би хөнгөн жинд ч тулалдаж болно. Тэнд хэдэн “чалчаа жаал” байгаа.

Дональд Серроне: Коннор маш түргэн, шуурхай ажиллаж эхэлсэн нь гэнэтийн явдал байлаа. Тэгнэ гэж бодсонгүй. Гэхдээ би зодог тайлахгүй. Энэ спортдоо хайртай тул үргэлжлүүлэн тулалдах болно.

Жич: Тулааны дараах хэвлэлийн хуралд Серроне оролцоогүй. Учир нь, тэр яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон тул рингнээс шууд эмнэлэг рүү явжээ. Гэхдээ бие төлөөлөлөгчөөрөө дамжуулан тулааны дараах сэтгэгдлээ хэлүүлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

К.Номинжингоос болж H&M ноолуураас татгалзаагүй

 0 сэтгэгдэл

Сүүлийн хэдэн өдөр сошиалд “дэвсэн” “ямааны ноолуурыг харгис аргаар бэлтгэдэг тул дэлхийн шилдэг брэндүүд татгалзаж эхэллээ” гэх мэдээлэл мөн л өнгөрсөн оны тавдугаар сард гарч байв. Гэхдээ монголчуудын харгис зан үйлээс болж H&M зэрэг брэнд ноолуураас татгалзсан гэвэл өрөөсгөл. Шведийн Hennes & Mauritz (H&M) брэнд дэлхийн нөөц шавхагдаж буйтай холбоотой 2030 он гэхэд дахин хэрэглээг дэмжиж, байгальд ээлтэй технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилт тавьсан. Хүр хорхойн үүрийг 100 хэмийн халуунд хоёр цаг гаруй шарж, үхүүлсний дараа гарган авдаг торгоор хувцас үйлдвэрлэх, мөн ямааг зэрлэгээр тарчлааж авдаг ноолууран бүтээгдэхүүнээс татгалзах зэргийг энэ зорилтдоо тусгасан бөгөөд хан боргоцойн хальсаар хүрэм, гутал цүнх үйлдвэрлэх болсноо зарлаж байв. Гэвч H&M-ийн дахин боловсруулсан хямд бүтээгдэхүүнүүд эдэлгээ муутай, байгальд илүү их хог хаягдал үүсгэх үр дагавартай хэмээн шүүмжлүүлж байжээ. Түүнчлэн нэг ноолууран цамцны эдэлгээ ийм хэдэн арван цамцыг элээх хугацаатай тэнцэх тул байгальд ээлтэй шийдвэр биш гэх эсэргүүцэлтэй тулгарч байв. Харин монголчууд К.Номинжингийн оролцсон бичлэгийг дахин сануулж, Монголын эдийн засагт хөнөөл учрууллаа гэх мэтээр “хуйларч” байгаа нь Гуравдагч хөршийн худалдааны хууль хэлэлцэж буй энэ цаг үед (олон улсын байгууллагууд Монголын цахим орчин дахь мэдээлэлд монитор хийдэг) бодит хохирол учруулахад хувь нэмэр оруулж байгаагаа ойлгомоор байна. Дуучин бүсгүй рүү дайрч давшлахын оронд “Говь” ХК- аас бүтээсэн жинхэнэ монгол ахуйд малчны хотонд ямааны ноолуурыг хэрхэн самнаж буй бодит бичлэгийг хуваалцсан бол үр ашигтай байх байлаа.

Зурган эх сурвалж: Samandariin Tsogtbayar