A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/455/

Баялгын үндсэрхэг үзэл гаарсныг Rio Tinto анхаарууллаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/455/

Rio Tinto компанийн тэргүүн зардал өсөж, улс төрийн эрсдэл ихэссэн нь бизнесийн ашигтай ажиллагаанд хүндрэл учруулж байгааг анхааруулсан нь дэлхийн уул уурхайн салбарт ноцтой сэрэмжлүүлэг болов. Баррел нь бараг 80 ам.долларт хүрсэн газрын тосны үнийн өсөлт уул уурхай, таваарын үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлсний зэрэгцээ нөөц баялгийн үндсэрхэг үзэл газар авч байгааг Rio-гийн гүйцэтгэх захирал Жан- Себастьян Жак анхаарууллаа. “Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв өөдрөг ч хэд хэдэн ноцтой эрсдэл үүслээ. Тогтворгүй зах зээл, худалдааны дайн, нөөц баялгийн үндсэрхэг үзэл нийлээд тодорхой бус нөхцөл үүсгэж байна” хэмээн Майамид чуулсан Bank of America Merrill Lynch-ийн хурал дээр ноён Жак мэдэгдсэн юм.
Тэрбээр “Жилийн өмнө таамаглаж байсанчлан зардал өслөө. Ийм нөхцөлд активын чанар, үйл ажиллагааны чадавх хоёр амин чухал үүрэгтэй. Үнэ, өртгийн зөрөөг хэвээр хадгалж, ашиг үүсэх нөхцөл бүрдүүлэх нь нийт олборлох салбарт хүндрэлтэй байна” гэв. Уул уурхайн үйлдвэрлэл хүнд бэрх үеэсээ дөнгөж сугарч, зардал зээл хоёроо хянахтайгаа боллоо. Ашиг орлогоо ихэсгэхээр хувьцаа эзэмшигчдэдээ амлалт өгсөн олборлох компаниудын хувьд бүсээ чангалах үеэс үлдсэн ашгаа газрын тосны үнэ өсөлт, гэрээлэгчийн зардал хоёрт алдчихгүй хадгалах нь чухал. Уур уурхайн салбар нь эрчим хүчний үйлдвэрлэлээс хараат. Аварга экскаватор, бульдозер, өөрөө буулгагчийг ажиллуулахад асар их дизелийн түлш шаардлагатай. Ялангуяа, Rio Tinto-гийн бизнесийн эх үүсвэр болох ил уурхай, төмрийн хүдэр, боксит зэрэг таваарын олборлолтод түлш шатахуун амин чухал. Нөгөө талаар, байгалийн баялагтай холбоо бүхий үндсэрхэг үзэл Танзаниас Индонез хүртэлх өргөн уудам бүс нутагт газар авч шинэ хууль, шинэ зохицуулалтын дагуу баялгаас ахиу хувь хүртэх шаардлага тавих нь ихсэв. Африкийн зэсийн гол үйлдвэрлэгч, дэлхийн кобальтын хагасаас илүүг нийлүүлэгч Бүгд найрамдах ардчилсан Конго улсын уул уурхайн шинэ хуулиас үүдэн олон улсын олборлох компаниудад татвар, роялти буюу ашиглалтын төлбөр ихсэх аюул нүүрлэв. Индонезийн Засгийн газар өөрийн улсад уурхай эзэмшигчдийн орлогоос дор хаяж 51 хувийг нь салгах хүсэлтэй байна. “Олборлох үйлдвэрлэлд нөөц баялгийн үндсэрхэг үзэл заналхийлж байна. Конго, Өмнөд Африкаас эхлээд Монгол, Австралид хүртэл үндсэрхэг үзэл газар авсаар” хэмээн ноён Жак анхааруулав. Rio бүтээмжээ сайжруулах замаар зардлын өсөлтийг сааруулна хэмээн ноён Жак мэдэгдлээ. Тус компани хүнд даацын өөрөө буулгагч машинуудаа автоматжуулж үр ашигтай ажиллуулахаар төлөвлөжээ. “Инфляц ихсэж, шалгуур чангарах магадлалыг тооцвол тавьж буй зорилт маань бэрхшээлтэй” гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн юм.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Alibaba АНУ-д нэмж ажлын байр бий болгохоос татгалзав

 0 сэтгэгдэл

Хятадын технологийн аварга Alibaba-гийн ерөнхий захирал Жак Ма АНУ-д нэг сая ажлын байр бий болгох амлалтаасаа татгалзлаа. Энэ нь Хятадтай үүссэн худалдааны зөрчил Дональд Трампын эдийн засгийн зорилтыг саатуулж буйн нэг илрэл болов. Ноён Ма өнгөрсөн оны эхээр хэлсэн үгэндээ Alibaba-гийн онлайн платформыг ашигладаг Америкийн компаниудад таван жилийн дотор ийм хэмжээний ажлын байр нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн юм. Гэвч тэрбээр лхагва гарагт шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа “Хятад болон Америкийн найрсаг түншлэл, ухаалаг худалдааны цаг үед амлалт өгсөн. Тийм цаг үе одоо нэгэнт улирсан тул манай амлалт хэрэгжих боломжгүй” гэжээ. Ноён Ма үүний өмнөхөн АНУ, Хятадын маргаан нь 20 жил үргэлжилж болзошгүй худалдааны дайны эхний буудлага боллоо гээд “үймээн самуун болно” хэмээн анхааруулж байв. Цагаан ордон Хятадаас ирэх 200 тэрбум ам.долларын өртөгтэй импортод тариф тогтоож, хариуд нь Бээжин АНУ-ын 60 тэрбумын бараанд импортын татвар ногдуулсны дараахан Alibaba-гийн тэргүүн ийм тайлбар хийлээ.

Ноён Ма анх экспортод чиглэсэн олон тооны ажлын байр бий болгох санал тавихад үүнийг эдийн засгийн шинжилгээ буюу өгөгдөлд суурилаагүй нарийн төлөвлөгөө гэхээс илүүтэй том мөрөөдөл гэж үзэж байв. Гэвч Трампыг дэмжигчид уг саналыг бизнест таатай ханддаг Ерөнхийлөгч ажил эрхлэлтийг дэмжиж буйн үлгэр жишээ болгон тайлбарлаж байв. Уг амлалтыг зарласнаас хойш 20 сар өнгөрөхөд Alibaba тодорхой судалгаа хийгээгүй ч Stadium G o o d s компаний нэрлэж, АНУ-ын компаниуд уг санаачилгаас ямар ашиг хүртэж болохыг эш татаж байв. Нью-Йорк хотод байрладаг тус компани 2016 онд трампыг сонгогдохоос өмнө Alibaba-гийн цахим худалдааны Tmall сайттай гэрээ байгуулж, Хятад гутал борлуулах эрх авчээ. Ноён Ма Ерөнхийлөгч Трампыг зэмлэсэн байдалтайгаар “Худалдаа бол зэвэг биш. Түүнийг оддын дайнд ашиглаж болохгүй. Энэ бол энхтайвны хөтөч юм. Alibaba Хятад, АНУ-ын харилцаанд хувь нэмрээ оруулахын төлөө чармайн ажиллана” гэж мэдэгдлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Худалдаачдын өгөгдөл ашигласан хэргээр Amazon-ыг шалгана

 0 сэтгэгдэл

Amazon групп онлайн худалдаачдынхаа өгөгдлийг хэрхэн ашиглаж буй талаар Европын холбоо мөрдөн байцааж эхэлжээ. Ийнхүү тус групп Брюссельд бизнес загвараа шалгуулахтехнологийн сүүлийн том компани болж байна. ЕХ-ны өрсөлдөөн хариуцсан тэргүүн Маргрет Вестагер хэлэхдээ урьдчилсан мөрдөн байцаалтаар онлайн худалдааны сайтыг өрсөлдөгчийн хувьд шалгах боловч цаашид Amazon-ы платформоор худалдаа хийдэг гуравдагч этгээд болох худалдаачдыг хамруулна гэжээ. Тус группийн захирал Жефф Безос өнгөрсөн онд хувьцаа эзэмшигчдэдээ гуравдагч талын Amazon-аар хийдэг худалдаа анх удаа талаас дээш гарсныг мэдээлсэн. Мөн тайланд Европын бизнесүүд эднийхээр дамжуулан таван тэрбум еврогийн экспорт хийснийг дурджээ. Хатагтай Вестагер таван жилийн хугацаа дуусахаас өмнө Цахиурын хөндийн эсрэг томоохон мөрдөн байцаалт явуулан нэрд гарч буй. Түүний санаачилгаар Google-д 4.3 тэрбум еврогийн торгууль ногдуулж, Apple-д 13 тэрбум еврогийн татварын буцаан төлөлт хийх тушаал гаргажээ.

Хатагтай Вестагерын мөрдөн байцаагчид Amazon-тай бизнес хийдэг жижиглэн худалдаачдад мэдэгдэл илгээж, урьдчилсан мэдээлэл цуглуулсан байна. Урьдчилсан мөрдөн байцаалт заавал албан ёсны шалгалтад хүргэх албагүй. Google-ийн хувьд монополын эсрэг мөрдөн байцаалтыг эхлээд албан бусаар явуулж байжээ. Харин Amazon энэ талаар тайлбар өгөхөөс татгалзлаа. Мөн өдөр Брюссель McDonald компанийн Люксембургтэй хийсэн гэрээгээр бараг татвар төлөхгүй байгаа нь ЕХ-ны хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргав. Amazon-ы вебсайт өөрийнхөөсөө гадна бусад бараа худалддаг. Эдний худалдах барааны жагсаалтад гуравдагч талын буюу худалдаачид бараагаа тавина гэсэн үг. Бие даасан худалдаачид сайтын төлбөр, зарын үйлчилгээ зэргээс сонгон ашиглаж болно. Amazon үйлчилгээний төлбөрөөс гадна сайтаар санал болгож буй олон нэр төрлийн бараанаас ашиг олж буй. Бие даасан худалдаачид онлайнд гарснаар бага хөрөнгө оруулалт хийж, цар хүрээгээ тэлэх боломжтой. ЕХ мөрдөн байцаалтаа албан ёсных бус бөгөөд өрсөлдөгчийн гомдлоос шалтгаалагүй гэдгийг онцолжээ.

Ирэх хоёр сард дуусгах уг асуулгыг комиссын өөрийн ажиглалт болон 2017 онд хийгдсэн арилжаанд суурилан боловсруулжээ. Amazon урьд нь монополын эсрэг шалгалтаас болгоомжлон онлайн худалдаа өчүүхэн хэсгийг нь эзэлдэг том зах зээлд компаниудтай өрсөлддөг хэмээн мэдэгдэж байв. Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болсон уулзалт дээр ноён Безос “Бүх төрлийн томоохон байгууллагуудыг шалгах нь зүйтэй. Зохицуулалтад яаж ч заалаа гэсэн хэрэглэгчдэд үйлчлэх бидний зорилгыг зогсоож чадахгүй” хэмээн ярив. Тус групп АНУ дахь лобби ажиллагаанд 13 сая ам.доллар зарцуулсан бол Брюссельд хоёрхон сая евро гаргасныг Center for Responsive Politics төв мэдээлжээ. Эднийх ЕХ-ны бодлогын 10 ажилтантай бол Google энэ чиглэлийн 14 мэргэжилтэн ажиллуулдаг. Amazon Вашингтонд бусад технологийн компаниудаас хамгийн том лобби баг бүрдүүлсэн нь хүнсний дэлгүүр, зар сурталчилгаа, эрүүл мэнд гэх мэт шинэ бизнес эхлүүлж буйтай нь холбоотой аж. Тус бүрэлдэхүүнд одоо 28 ажилтан байгаа нь трампын өмнөх үеэс хоёр дахин нэмэгджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирланд Apple-аас татвараа нөхөн авахгүйн төлөө тэмцэнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мөнгө угаахын эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг шалгалаа

 0 сэтгэгдэл


Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг Швейцарын санхүүгийн хянах байгууллага шалгалаа. Уг шалгалт сэжиг бүхий хууль бус санхүүжилтэд нэр холбогдоод буй Европын банкинд шинэ цохилт болов. Дэлхийн хөлбөмбөгийн спортын зохицуулах байгууллага FIFA, Бразилын газрын тосны Petrobras, Венесуэлийн газрын тосны PDVSA компани зэрэг байгууллагатай холбоо бүхий авлигын хэд хэдэн дуулиант хэрэгт банк хөнгөн хандсаныг санхүүгийн хяналтын FINMA байгууллага тогтоов. FINMA-гийн дүгнэлт нь Европын банкуудтай холбоотой шил дарсан хэргүүдийн сүүлийн жишээ. Уг хэргээс өмнөхөн данийн зээлдүүлэгч Danske Bankны Эстони дахь салбараар дамжуулан ганцхан жилийн дотор ОХУ, хуучин ЗХУ-ын 30 тэрбум ам.доллар дамжсан нь илэрсэн юм. Нидерландын банк, санхүүгийн ING группийн санхүү хариуцсан захирал өнгөрсөн долоо хоногт огцорсон. Мөнгө угаах гэмт хэрэгт тавих хяналт сул байсныхаа төлөө Нидерландын банк 775 сая ам.доллараар торгуулсны дараа захирал албан тушаалаа орхижээ. Хөндлөнгийн байгууллагын хяналт үүсгэх замаар банк санхүүгийн тогтолцоогоо засаж сайжруулах шаардлагыг даваа гарагт FINMA-гаас Credit Suisse-д тавилаа.

Швейцарын хуулиар FINMA торгууль оноох эрхгүй. FINMA-гийн шүүмж нь 2015 оноос Credit Suisse-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Тижейн Тиамд цохилт болов. Ноён Тиам бүтцийн дайчин шинэчлэл өрнүүлэх замаар тус банкны үйл ажиллагааг дэлхийн баячуудын хөрөнгийг эрхлэн хөтлөхөд чиглүүлэх зорилт тавьсан юм. Банкны ажиллагааны алдаа дутагдал нь “хуучин уламжлал” хэмээн анхааруулж буй FINMA-гийн дүгнэлтийг Credit Suisse хүлээн зөвшөөрчээ. Банк урьд өмнөх хэрэгт дүгнэлт гаргаж “алдаа дутагдлыг засаж залруулах идэвхтэй арга хэмжээ авахын тулд FINMA-тай хамтран ажиллаж байгаа”-гаа мэдэгдэв. FIFA-тай холбоотой хэрэг 2015 оны тавдугаар сард тус байгууллагын дээд удирдлагад ажилладаг хүмүүсийг Цюрихын тансаг зэрэглэлийн зочид буудлаас сүр дуулиантай баривчилснаар эхэлжээ. Баривчлагдагсдыг АНУ, Швейцарын хууль сахиулах байгууллагууд гэмт хэрэг, хээл хахууль, авлигын хэргээр мөрдөн шалгасан нь FIFA-гийн ирээдүйд занал учруулсан юм. FINMA 2015 оноос хойш FIFA, Petrobras, PDVSA оролцсон авлигын хэрэгт “хэд хэдэн банк”-ийг сэжиглэн шалгаж эхэлснээ тайлбарлав. Credit Suisse 2006-2016 онд үйлчлүүлэгчээ таних, ашиг хүртэгч эздийг тодруулах, эрсдэлтэй бизнесийн харилцаа, бичиг баримтыг ангилах ажилд хайнга ажиллаж ирснийг FINMA илрүүлжээ.

“Олж илрүүлсэн алдаа дутагдал олон жилийн турш, үндсэндээ 2014 оноос өмнө оршиж байсан”-ыг FINMA тайлбарлав. Мөнгө угаах гэмт хэргээс үр дүнтэй сэргийлэх гэвэл банкны бүх салбар “үйлчлүүлэгчийнхээ банктай тогтоосон аливаа харилцааг тэр дор нь автоматаар тодорхойлох чадвартай байх ёстой” хэмээн Швейцарын санхүүгийн хянах байгууллага үзэж байна. Үүний зэрэгцээ тус банк урьд нь гэмт хэрэгт буруутсан этгээдийг “харилцааны менежер” болгосон, “улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс”-тэй тогтоосон бизнесийн харилцаанд хяналт тавьж, эрсдэлийг нь үнэлэхдээ алдсаныг FINMA тусад нь анхааруулав. FINMA-гийн дүгнэлтэд тодорхой нэр дурдаагүй. Гэхдээ уг хэрэгт ойр эх сурвалж дээрх дүгнэлт нь Credit Suisse-ийнүйлчлүүлэгчийн зөвлөх байсан Патрис Лескодроныг хэлж буй хэрэг хэмээн тайлбарлав. Лескодрон нь Гүржийн ерөнхий сайд асан Бижина Иванишвили зэрэг үйлчлүүлэгчдийн итгэлийг буруугаар ашигласан хэргээр хоёрдугаар сард Женевийн шүүхэд татагдсан юм. “Активын менежмент тун амжилттай эрхэлсэн” харилцааны менежер банкны журмыг олон жил зөрчсөнийг FINMA-гийн тайлбарт дурджээ. “Гэтэл банк сахилга зөрчиж буй менежерт хариуцлага тооцож, анхааруулахын оронд харин ч цалинг нь өсгөн, сайн ажилтан хэмээн үнэлсэн”-ийг швейцарын зохицуулах байгууллага тайлбарласан юм.