A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2097/

Бизнесийн орчинд төрийн оролцоо их байна

Танхимын тухай хуулийг шинэчилнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2097/


Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XX Их хурал долоо хоногийн өмнө болж, удирдлагын багаа шинээр сонгосон. Танхимын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшиж, энэ удаа өрсөлдөгчдөөсөө хамгийн өндөр санал авч, ялалт байгуулсан МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр Улаанбаатар хотын худалдааны танхимыг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан юм.

-Та танхимын үйл ажиллагааг цаашид хаашаа чиглүүлэн удирдах вэ?

-Бизнесийн байгууллагууд хүлээлт өндөртэй байна. Танхимаас юу хүсэж байна гэхээр төр засгийн аливаа дарамт, шахалтаас бизнес эрхлэгчдийг хамгаалах, баялаг бүтээгчдийн дуу хоолойг сонсох шаардлагатай байгаа нь энэ хурлаас маш тод анзаарагдлаа. Бизнес эрхлэгчдээ төрөөс бодитой дэмжих, өнөөгийн бизнесийн орчныг сайжруулахад хийх зүйл их байна. Үүнээс гадна танхимын өөрийнх нь үндсэн үүрэг болох гадаад, дотоод худалдаанд тулгарч байгаа саад, бэрхшээлийг арилгах, бодлогын өмгөөлөл хийж чаддаг байгууллага байгаасай гэж гишүүд маань хүсэж байна. Энэ удаагийн хуралд өмнө нь байгаагүй олон бизнес эрхлэгч оролцсон гэдгээрээ онцлог. Миний хэлж байсанчлан хамгийн түрүүнд танхимынхаа тухай хуулийг шинэчлэх ёстой. Бодлогын өмгөөлөл хийдэг танхим болгож өөрчлөх хамгийн гол гарц нь танхимын тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагуудыг нэгтгэх, үйл ажиллагааны хувьд нэгдмэл болгоход анхаарна.

-Хуулийн шинэчлэл хийгдэнэ гэж ойлголоо. Одоогийн хууль өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг хангаж байгаа юу?

-Танхимын тухай хуулийг 1995 онд баталсан. Цаг хугацааны хувьд аваад үзэхэд 20 гаруй жил болжээ. Энэ хугацаанд бизнесийн орчин асар их өөрчлөгдөж, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоодын худалдаанд шилжилт, хөдөлгөөн их явагдсан. Тиймээс цаг үетэйгээ нийцсэн, өнөөдрийн болон маргаашийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц эрх зүйн орчин чухал. Танхимынхаа гишүүнчлэлийг албан ёсны бүртгэлтэй болгох, үйл ажиллагааг нь зөв, хүчтэй байлгахад цаашид анхаарна.

• Бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагуудыг нэгтгэх, үйл ажиллагааны хувьд нэгдмэл болгоход анхаарна. 

• Судалгаа, тооцоогүй хөрөнгө оруулалт хийгээд дампуурч байгаа бизнес олон бий. Үүнийг засаж, залруулж байж бизнес хөгждөг. 

• Бизнес эрхлэгчдээ бодлогын өмгөөллөөр төрийн хүнд суртлаас хамгаалах шаардлагатай байна.

Мөн бодлогын судалгааны тинк танк болгох зэрэг бидэнд хийх ажил их байна. Товчоор хэлбэл, танхим судалгааны институц байх ёстой. Судалгаа, тооцоогүй хөрөнгө оруулалт хийгээд дампуурч байгаа бизнес олон бий. Үүнийг засаж, залруулж байж бизнес хөгжинө. Бизнес эрхлэгчдээ бодлогын өмгөөллөөр төрийн хүнд суртлаас хамгаалах шаардлагатай байна. танхимын үйл ажиллагааг ч ил тод болгоход анхаарч ажиллана.

-Танхим хэчнээн гишүүнтэй вэ. Дийлэнх аж ахуйн нэгжийг хамарч чаддаг уу?

-Хамгийн олон бизнесийн салбарын гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага гэвэл МҮХАҮТ мөн. Улсын хэмжээнд нийт 3000 орчим гишүүнтэй. Энэ нь улсад бүртгэлтэй 150 мянга, үүнээс  хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа 40 мянган аж ахуйн нэгжийг төлөөлж чадах уу гэвэл тийм биш. Үндсэндээ нэг хувь гаруйтай байна. Бид үйл ажиллагаа явуулж байгаа 40 мянган аж ахуйн нэгжид хүрч ажиллах, тэднийг өөрсдийн бодлого, үйл ажиллагаанд татан оролцуулах, ажлаа таниулах, ойлгуулах нь чухал.

-Дэлхийн банкны судалгаагаар бизнесийн орчны үзүүлэлт өнгөрсөн онд ухарсан байсан.

-Олон улсын байгууллагуудын гаргасан тооцоо, судалгаагаар яах аргагүй бизнесийн орчин нөхцөл доройтсон байна. Энэ үүссэн нөхцөл байдалдаа цаашид зөв дүгнэлт өгч, хэрхэн сайжруулах, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг байнга ярихаас аргагүй. Бизнесийн орчин муудахад хөрөнгө оруулагчдад хандах төрийн дарамт шахалт өндөр байсан нь нөлөөлж байх жишээтэй. Өнөөдөр бид гадаадын хөрөнгө оруулагчдаа бүрэн дүүрэн хамгаалж чадаж байна уу. Засгийн газрын тогтворгүй байдал бизнесийн орчны үзүүлэлтийг хойш чангааж байна. Бизнес 1.5 жилээр хэмжигдэхгүй.

Засгийн газрын тогтворгүй байдал бизнесийн орчны үзүүлэлтийг хойш чангааж байна

Манай улсын Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил. Ийм улстай хөрөнгө оруулагчид хамтарч ажиллана гэдэг амаргүй, эрсдэлтэй. Гаднын хөрөнгө оруулалт 10 ба түүнээс олон жилээр орж ирдэг. Тогтворгүй байдал орчныг муутгаж байна. Урт хугацааны бодлогоо тогтвортой хэрэгжүүлсэн цагт орчин сайжирна. Мөн бизнесийн орчинд төрийн оролцоо их байна.

-Бизнес эрхлэгчдийн дунд татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой хүлээлт үүсээд байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Татварын багц хуулийн өөрчлөлттэй холбоотой санал, санаачилга хүргүүлсэн. Бид батлуулах тал дээр анхаарч байгаа. Татварын багц хуультай зэрэгцээд тендерийн тухай хууль бас байна. Жижиг, дунд үйлдвэрлэл болон хөдөлмөрийн тухай хууль мөн бий. Маш чухал гол дөрвөн хууль энэ цаг үед яригдаж байна. Бид өөрсдийн ашиг сонирхлоо зөв илэрхийлж, төртэй ойрхон хамтарч ажиллахаар зорьж байна. Татварын багц хууль жижиг, дунд бизнес эрхлэгчдэд багагүй боломж олгохоор юм.

-Танхимын дэргэдэх арбитрын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ. Ихэнх бизнесийн маргаан шүүхэд очоод цаг хугацаа маш их алдаж байна?

-Монголд эдийн засгийн харилцаатай маш олон хэрэг шүүхийн зарчмаар шийдэгддэг. Гэтэл шүүх хараат бус, шударга гэсэн асуудал маш том эргэлзээ дагуулсан хэвээр байгаа. Арбитр бол бизнесийн харилцааг зохицуулдаг хамгийн зөв хэлбэр. Арбитрыг бизнесийнхэн бүгдээрээ хэрэглэдэг болох дараагийн алхмууд руу шилжих ёстой. Хоёр бизнесийн хооронд үүссэн эдийн засгийн харилцааг яагаад эрүүгийн маягаар таслан шийдэх ёстой гэж. Энэ талаар өмнө нь би бас ярьж байсан. Тэгэхээр бодитой өөрчлөлт гаргахын төлөө ажиллана. Бизнесүүдэд энэ нь маш чухал болоод байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Австрали цагаачдын тоогоо цөөлөх бодлого баримтална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдүгээгийн бодлогодоо ирээдүйг багтаахыг зөвлөв

Зөвхөн улс орон гэлтгүй хувь хүн, айл өрх, бизнесийн байгууллага алсыг харах нь чухал

 0 сэтгэгдэл


Автомат жолоодлоготой машины туршилтыг АНУ-ын Калифорни, Мичиган зэрэг мужид хийхээс өмнө буюу 2014 онд Сингапур улс энэ “ухаант” хүлгийг хэрхэн зохицуулахаа хэлэлцэж байжээ. Хэдхэн жилийн өмнө төсөөлөл төдий байсан жолоочгүй автомашины туршилтууд ар араасаа амжилттай болж эхэлснээр 2017 онд Сингапур замын зарим дүрмээ шинэчилж эхэлсэн аж. Гэтэл автомат жолоодлоготой машин дэлхийн тээврийн хэрэгслийн ирээдүй болох нь хэдийн тодорхой болж, томоохон компаниуд энэ үйлдвэрлэл рүү хошуурч эхлээд байхад дэлхийн дийлэнх улсад энэ өөрчлөлт үл таних, шинэ зүйл хэвээр байна.

Айсуй өөрчлөлтийн салхийг соргогоор мэдэрч, урьдаар бэлтгэж эхэлсэн Сингапурын энэ жишээг ирээдүйд чиглэсэн сэтгэлгээ, алсын хараа хэмээн дэлхий нийт үзэж байна. урагшлах бүртээ ирээдүйг тооцож алхах нь аливаа улс орны дэвжин дээшлэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгох нэг хөшүүрэг болчихоод байгааг азийн хөгжлийн банкны шинжээчид хэлж байгаа юм. Эдүгээ иргэдэд ээлтэй өсөлтөөрөө дэлхий нийтэд гайхагдаж буй Финланд, Сингапур, Австрали улсын хөгжлийн нэг хөзөр нь яах аргагүй алсын хараа, ирээдүйд чиглэсэн бодлого байсныг тэд онцолж байгаа юм.

Тухайлбал, дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон Финланд улсын парламентад ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хороо ажилладаг байна.  Тус улсын парламент нийгэм, эдийн засаг, экологийн аливаа асуудлыг хэлэлцэхдээ заавал 13 гишүүнтэй ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хорооноос санал авдаг. Финланд улсад хууль тогтоох байгууллагын түвшинд алсын хараатай бодлого боловсруулахад анхаардаг бол Сингапурт үүнийг Засгийн газар хэрэгжүүлдэг байна.

Зөвхөн улс орон гэлтгүй хувь хүн, айл өрх, бизнесийн байгууллага алсыг харах нь чухал. Тухайлбал, дэлхийн хүнсний салбарын томоохон тоглогчдын нэг Coca Cola одоогоос 15-20 жилийн өмнө эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлж эхэлжээ. Хийжүүлсэн ундаа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан 1990 оны сүүлчээр тус компани амжилтдаа ташууралгүй, ирээдүйн хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг судалж байсан. Улмаар хэтдээ хэрэглэгчид элсэн чихэр их хэмжээгээр агуулсан хүнснээс татгалзана гэдгийг эртнээс таамаглаж байсан тул шинэ төрлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарч эхэлсэн. Улмаар элсэн чихэр агуулаагүй Coca Cola Zero ундааг 2005 онд зах зээлд танилцуулж байжээ.

• Финландын парламент Ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хороотой.

• Ирээдүйгээ ийн төлөвлөснийхөө ачаар Coca Cola компани өнөөг хүртэл дэлхийн хамгийн шилдэг 100 компанийн тоонд багтаж, 200 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулж байна.

• Урагшлах бүртээ ирээдүйг бодолцон алхах нь аливаа улс орны дэвжин дээшлэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгох нэг хөшүүрэг болдог.

Ирээдүйгээ ийн төлөвлөснийхөө ачаар тус компани өнөөг хүртэл дэлхийн хамгийн шилдэг 100 компанийн тоонд багтаж, 200 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Өөрчлөлт, хувьслыг эртнээс илрүүлж, бодлого төлөвлөлтөө бодит байдлаас түрүүлж боловсруулах нь тогтвортой, хүртээмжтэй өсөлт, өгөөж дагуулдаг аж. Тэгвэл Монгол Улсад ирээдүйг угтсан бодлого төлөвлөлт бий юу. Алс хэтийг харах нь байтугай улсыг жолоодох бодлого сонгуулийн мөчлөгийн цаг хугацааны хайчинд орж, улс орны хөгжил ирээдүй рүү бус хөмөрсөн тогоон дотор эргэсээр.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж урт бөгөөд сүржин нэртэй баримт бичиг бий. Үүнийг баталснаас хойш даруй долоон жил улирсан ч стратегийн 105 зорилтын ердөө ганц хувь, 436 дэд зорилтын 4.1 хувь нь л биелсэн хэмээн албаныхан мэдээлж байв.

“Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэдэгчлэн эдүгээгийн бодлогодоо ирээдүйг хавчуулж, багтааж байх нь эрчтэй хөгжиж буй орнуудад чухал болохыг Азийн хөгжлийн банкны шинжээчид уламжилж байна. Төрийнхөө туг болохуйц бодлогыг тунхаглаж, түүндээ хүрэхийн төлөө иргэн бүр өдөр тутам зүтгэж, тэмүүлснээр тогтвортой өсөлтийг бий болгодог хэмээн тайванийн тамкангийн их сургуулийн ирээдүйн бодлогын судалгааны төвийн захирал Сун Мэй Мэй хэлсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ-ын фермерүүд Хятадад ургацаа худалдахыг хүсчээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тэрбумтан төрүүлдэг зах зээлд монголчууд “өлгий”-тэй байна

Интернэт тоглоомын ертөнцөөс төрөх тэрбумтнуудын тоо нэмэгдсээр

 0 сэтгэгдэл


Хэрэглэгчийн тоо нь 2.3 тэрбум давсан ертөнц үүсээд 20 хүрэхгүй жил болж байна. Гэхдээ шинэ зуунтай зэрэгцэн үүссэн энэ ертөнц дэлхийн бизнесийн салбарын хамгийн өсөлттэй зах зээлд тооцогдож, хөрөнгө оруулагчдыг хошууруулсаар. Монголчуудын ашиг орлого олохоосоо илүү зугаацах, алжаал тайлах хэрэгсэл болгон түлхүү ашигладаг интернэт тоглоомын ертөнцөөс дэлхийн бизнест цахиур хагалсан шинэ тэрбумтнууд төрсөөр байна.

Зэр зэвсэг хайж, амьд үлдэхийн төлөө тэмцдэг Free Fire тоглоомыг хөгжүүлэгч Sea компанийн хувь эзэмшигч, хятад гаралтай Форрест  Ли 41 насандаа дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд бичигдэж эхэлснийг Bloomberg хэдхэн хоногийн өмнө мэдээллээ. Тус компанийн бүтээсэн виртуал ертөнцөд элсэгчдийн тоо АНУ-ын хүн амыг хэдийн давжээ. Форрест Ли Сингапурт төвтэй Sea компанийн хувьцааны 13.8 хувь буюу нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө эзэмшиж байна. Эхний тэрбумтан нь Форрест ли биш юм. Тулаанчдын тэмцлийг өгүүлэх Fortnite тоглоомыг бүтээсэн, тэрбумтан  Тим Суини мөн энэ тоглоомоос мэндэлсэн түүхтэй.

Ийнхүү гарт үл баригдах хийсвэр ертөнц дэлхий нийтийг соронз мэт татаж, чиглэх хөрөнгө, санхүүгийн урсгал ч үржихийн хүрдээс хурдтай өсөж байна. Ухаалаг төхөөрөмжөөс хэт хамаатай болсон орчин цагийн дэлхийд видео тоглоомын байлдан дагуулалт үргэлжилсээр байна.

ТЕХНОЛОГИЙН МАНЛАЙЛАГЧИД ТОГЛООМ РУУ ХОШУУРАВ

Хэрэв та үргэлж биш юмаа гэхэд үе үе гар утсаараа тоглоом тоглож цаг нөхцөөх эсвэл тархиа  амраадаг бол аль хэдийн энэ ертөнцийн нэг гишүүн болсон гэсэн үг. Ер нь дэлхийн хаана л бол хаана утаснаас уяатай байдаг хэрэглэгчид тоглоомын зах зээлийг тэлж, хөрөнгө оруулалт, хөгжигсдийн тоо нь нэмэгдэх гол шалтгаан болоод байна. Интернэт тоглоом нийт орлогынхоо талаас илүүг нь зөвхөн хөдөлгөөнт утаснаас олдог байна.

Newzoo-гийн мэдээлснээр энэ зах зээлийн хэмжээ 2018 оны байдлаар 137.9 тэрбум ам.долларт хүрчээ. Хүний бүтээсэн, хийсвэр хорвоо ертөнцийг чиглэх мөнгөний хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж буй бөгөөд ирээдүйд ч өсөлтөө хадгалах өөдрөг таамгийг шинжээчид танилцуулж байгаа юм. 2021 онд гэхэд нийт орлого нь 180 тэрбум ам.доллар давах төлөвтэй.

Тоглоом ийнхүү ашиг олж болох “авдар” болж эхэлсэн тул технологийн компаниуд энэ салбар луу хошуурсан. Тухайлбал, БНХАУ-ын Tencent Holdings компани нийтлэлийн эхэнд өгүүлсэн хоёр тэрбумтны компанид хувь эзэмшдэг. Зөвхөн Tencent Holdings гэлтгүй бидний сайн мэдэх Microsoft, Apple, Sony зэрэг технологийн манлайлагчид тоглоомын ертөнцийн гол тоглогчид юм. Алдарт Apple л гэхэд хамгийн ашиг хүртдэг компаниудын нэгд тооцогддог бөгөөд өөрийн программ хангамжийн онлайн дэлгүүр буюу App store-оор дамжуулан, энэ төрлийн тоглоом борлуулж байна. Үүнээс гадна монгол залуусын түгээмэл тоглодог World of Warcraft -ийг бүтээгч Activision Blizzard-ийн зах зээлийн үнэлгээ 29.93 тэрбумаар хэмжигдэж байна. Ер нь эдгээр компани тоглоом сонирхогчдыг тоглохоос өөр аргагүй болтол нь сонирхол, хүслийг нь төрүүлээд зогсохгүй мөнгөн урсгалыг ч соронз шиг татдаг байна.

ӨСӨЛТИЙН ИРЭЭДҮЙ ЭНЭТХЭГ, БНХАУ

Энэ зах зээл рүү урсаж буй гурван ам.доллар тутмын нэг нь  Хятадын зах зээлийнх аж. Хүн амын тоогоор тэргүүлэгч энэ гүрэн дэлхийн интернэт тоглоомын зах зээлийн өлгий нутагт тооцогдох боллоо. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хамгийн ирээдүйтэй зах зээлээр Энэтхэг улс нэрлэгдэж байна. Энэтхэгийн интернэт тоглоомын зах зээл хурдтай өсөж, үүнийг нь ч соргогоор анхаарсан Хятадын Alibaba, Tencent зэрэг компани тус улсад үүрээ засаж эхэлжээ. Уг нь БНХАУ, Энэтхэг улс бол монголчуудад хамгийн ойр зах зээл. Мөнгө буцалж буй энэ зах зээлийн хамгийн эрэлттэй бүс нутаг, улс орнуудтай Монгол Улс улс төр, эдийн засаг, хүн хоорондын нягт харилцаатай оршин тогтнож байна гэсэн үг.

Ингээд бодохоор дэлхийн том компаниуд хүртэл хошуурч буй энэ бизнест монголчууд зөвхөн хэрэглэгчийн байр сууринаас оролцох бус орлого олох боломж байсаар байна. Сүүлийн жилүүдэд манай технологийн салбарын залуус хамтран энэ төрлийн гарааны бизнесүүдийг хөгжүүлж буй ч өнөө хэр олон улсын түвшинд өрсөлдөхүйц тоглоом бүтээсэн нь тун ховор. Гэхдээ хэд хэдэн компани олон улсад бүтээгдэхүүнээ нэвтрүүлжээ. Тухайлбал, монгол залуусын Nomadic Bear Games компани сүүлийн таван орчим жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд хоёр ч бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлсэн компанийн нэгэн тоглоомыг олон улсын хэрэглэгчид 12 сая удаа татжээ.

Тус компани тоглоомын зах зээл дэх гар утсанд суурилсан, Hyper Casual буюу хэцүү биш хэдий ч тоглоход таатай мэдрэмж төрүүлдэг төрлийн тоглоом бүтээдэг аж. Ингэхдээ өөрсдийн үзэл санааг шингээж, дэлхийн дийлэнх хэрэгчдийн сонирхолд нийцүүлэхийг зорьдог байна. Дэлхийн маш олон залуустай бид өрсөлддөг ч монгол хүний ур ухаан, сэтгэлгээний чадвараараа бусдаас ялгарахыг зорьдог хэмээн компанийн үүсгэн байгуулагч Х.Хангай ярилаа.

Ер нь манай тоглоом бүтээгчдийн дийлэнх нь сонирхогчийн шинж чанартай, бор зүрхээрээ энэ салбарт ажиллаж байна. Тиймээс Монголын тоглоом сонирхогчдын дунд Mongolian Game Developers Contest тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Одоогоор нэгдүгээр шат нь үргэлжилж буй бөгөөд 54 багийн 167 оролцогч бүртгүүлж, 19 бүтээл ирүүлжээ.

Басхүү Монгол Улс интернэт тоглоомын салбарын хэрэглэгчдийн хувьд дэлхийгээс нэг их хоцролгүй, зэрэгцэн алхаж байгаа гэхэд болно. Цаашлаад энэ төрлийн тоглоомд хүүхэд залуус донтох, зүй бусаар ашиглах зэрэг сүүдэртэй талууд ч түгээмэл болж буй. Харин тоглоом бүтээх, бий болгох, орлого олж, ашиг хүртэхдээ монголчууд хоцорч, унхиагүй байсаар.

Уг нь хил хязгаар гэж үгүй энэ салбар Монгол шиг далайд гарцгүй, жижиг зах зээлтэй улсад орлого олж болох талбар. Дээрээс нь дэлхий дахинд энэ төрлийн тоглоом нь зөвхөн арилжаа, сурталчилгаанаас орлого олоод зогсохгүй тоглоомын дүрүүдийнх нэр, хувцас, хэрэглэл нь чамлахааргүй мөнгө авчирдаг байна. Гэхдээ Монгол Улс өнөө хэр энэ хорхой хүргэм зах зээлд олон улстай өрсөлдөхөд бэлэн биш, “өлгий”-тэй хэвээр байна.