A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3383/

Би согтуу байсан юу болсныг санахгүй байна

Д.Одбаярын хамтрагч иргэн А-г интерполоор эрэн сурвалжилж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3383/


Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн ардын хэлц үг бий. Эртний энэ үг яг өдийд биеллээ олж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын шившигт үйлдэл БНСУ төдийгүй дэлхий даяар шуугиан тарьсан. Тэгвэл дээрх үйлдлээс болж солонгосчууд Монголын ард түмний талаар сөрөг бодолтой болсныг “Neti-zen comment”-уудаас харж болох юм. Хамгийн гол нь Д.Одбаяр дарга хэргээ хүлээхийг хүсээгүй бөгөөд “Өгзөгт хүрч, биед нь халдсанаа санахгүй байна. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэж мэдүүлжээ. Эндээс улбаалан Солонгосын иргэд Монгол болон Монголын ард түмний талаар сэтгэгдэл бичиж байгааг хүргэе.

Монгол хүн бүр адилгүй. Чин сэтгэлээсээ ажлаа хийдэг монгол хүн олон байгааг бид мэднэ.
  • Солонгосоос гарахыг хориглох хэрэгтэй, цагдан хорь. Хичнээн их архи гударсан болоод санахгүй байна гэдэг юм. Нотлох баримт байгаа болохоор эхлээд цагдан хорих нь зөв.
  • Согтуу хүнийг онгоцонд суулгадаггүй. Тиймээс санахгүй байх хэмжээний согтуу биш байсан гэсэн үг. Бие сэтгэлийн хувьд сул дорой солонгос болохоор нь ашиглаад шоу хийгээд байх шиг.
  • Монгол хүн бүр адилгүй. Чин сэтгэлээсээ ажлаа хийдэг монгол хүн олон байгааг бид мэднэ. Монгол сайхан улс, би монголчуудад дуртай.
  • Шүүхийн мөрдлөг л эхэлбэл бүгд өвчтэй новш болоод архи уугаад санадаггүй амархан шүү.
  • Ийм хүн Үндсэн хуулийн цэцийн дарга гэхээр тэр улсын түвшин сайн харагдаж байна.
  • Ганц ч онгоцгүй хоцронгуй улсын гахай байж.
  • Өрөвдөлтэй амьтан. Хамаагүй хүний өгзөгт хүрвэл новш болно гэдгийг мэдэхгүй байж ҮХЦ-ийн дарга хийж байсан хэрэг үү.
  • Улсын ҮХЦ-ийн дарга байж өөр улсад бэлгийн дарамт үйлдэнэ гэнэ ээ. Яаж хөгөө чирээд байгаа нь энэ вэ. Монгол Улс байдгаараа ялзарчээ.
  • Энэ чинь л монголчууд. Миний амьдардаг үйлдвэртэй газар ирээд хараарай. Монголчууд зүгээр л тэр чигээрээ танхай амьтад. Кино театрт хүн мөрлөнө, түлхэнэ, муухай харна. Гадаад ажилчин авахаа боль.
  • Монгол Улс нохойн хороо бололтой. Иймэрхүү амьтныг тэр суудалд суулгаж байдаг.
  • Нисэж яваа онгоцоос шидээд үз тэгвэл санах байх.
  • Хоцронгуй оронд хүртэл доромжлуулах юм байна л даа. Цагдан хорьж, байцаалт хийх хэрэгтэй.
  • Монгол жуулчид Монголоос Солонгост оршин суудаг иргэд гээд бид тэднээс өшөөгөө авсан ч багадах. Үнэхээр түвшин доогуур хамгийн муу чанартай улс. Монгол руу аяллаар явахгүй байсан нь дээр.
  • Ийм хүний бэлгийн дарамтад өртвөл амьдрах хүсэлгүй болно.
  • Чингис хаанаас өөр гайхуулах зүйлгүй хоцрогдмол улс.
  • Манай хороонд хэдэн монгол хүн амьдардаг юм. Өмнөд Ази хүмүүсээс өөр цэвэрхэн, соёлтой. Тиймээс монголчуудыг сайнаар боддог байлаа. Гэтэл ҮХЦ-ийн дарга нь тэднийг хөөдлөө.
  • Монгол өөрөө харанхуй бүдүүлэг улс. Хятадаас долоон дор харанхуй бүдүүлэг амьтад.
  • Хоцрогдмол улсын нэг даргад доромжлуулсан атлаа яагаад ноёнтон мэтээр хүндлэл үзүүлээд байгаа юм бол. Тэр Үндсэн хуулийн цэцийн дарга байлаа гээд хаа холдох вэ.
  • Монгол угаасаа ширүүн ард түмэн. Хүмүүс сайн мэддэггүй. Монгол хүмүүсийн зан араншин, гэмт хэргийн хувь эзлэлт гээд л. Хятад, оросууд хүртэл монголчуудаас айдаг Чингис хаан зүгээр ч нэг дэлхийн талыг эзэлж танхайрч яваагүй.
  • Солонгост ажиллаж байгаа монголчуудын олонх нь ажилдаа зүтгэлтэй, хүнлэг. Гэтэл дарга нь ийм адгуус байх гэж. Монгол сайхан орон ч гэлээ энэ хүнээр төсөөлбөл бүтэхгүй ээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Энэ жил томуугийн В хүрээний вирус дэгдэх магадлалтай

Томуугийн тандалтын 45 дахь долоо хоногийн мэдээгээр 50 сорьц шинжлэхэд хоёрт нь В вирус илэрчээ

 0 сэтгэгдэл

Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм.

Хүйтний эрч чангарч, томуугийн дэгдэлтийн үе эхэлж байгаа тул дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор 200 мянга орчим хүн үйлчлүүлсний 4.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бол нийслэлд 3.6 хувьтай байгаа аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад бага үзүүлэлт боловч цаашид нэмэгдэх хандлагатай талаар мэргэжилтнүүд анхаарууллаа. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Томуугийн тандалтын 45 дахь долоо хоногийн мэдээгээр 50 сорьц шинжлэхэд хоёрт нь В вирус илэрсэн. Тиймээс энэ жил томуугийн В хүрээний вирус гарах хандлагатай байна” гэв. Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм. Томуугийн үүсгэгч нь А, В, С гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваагддаг. В вирус нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг болдог ч хувьсан өөрчлөгдөх шинж чанар багатай. Халдвар нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай хамт агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана. Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах. Томуугийн В вирусийн халд-варын үед гэнэт өндөр халуурах боловч А вирусийн халдварын үеийн халууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг тул бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинж илрэх бөгөөд зарим тохиолдолд маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог. Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ нэг долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Мөн дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрч болох юм. Үүнээс гадна риновирус, короновирус, бокавирус, аденовирус зэрэг томуугийн вирусүүд давхар эргэлтэнд байдаг. Эдгээр вируст бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд илүү их өртөх эрсдэлтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

МҮЭХ: Даатгалын сангийн 240 тэрбум төгрөг буцаж олдохгүй байх нөхцөл бүрдлээ

Капитал банк нийт нэхэмжлэгчдийн хохирлыг барагдуулах эдийн засгийн чадамжгүй байна

 0 сэтгэгдэл


КАПИТАЛ БАНКНЫ НИЙТ ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛЖ, БҮХ ЗЭЭЛДЭГЧДЭЭС ХӨРӨНГӨӨ БУЦААЖ АВСАН Ч НЭХЭМЖЛЭГЧДИЙН ХОХИРЛЫГ 100 ХУВЬ БАРАГДУУЛАХ БОЛОМЖГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ БАЙНА. ТОДРУУЛБАЛ, НИЙТ ТӨЛӨХ ЁСТОЙ 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫН ТАЛ ХУВИЙГ Л БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард дампуурлыг нь зарласан Капитал банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг байршиж байсан. Хэдийгээр тус банкны дампуурлыг Монголбанк зарлахдаа эрх хүлээн авагч томилж, харилцагчдын хохирлыг шат дараатай барагдуулах үүрэг өгсөн ч татвар төлөгчдийн бүрдүүлсэн даатгалын дээрх хоёр сангийн хохирлыг нэг ч төгрөгөөр барагдуулаагүй байна. Түүнчлэн барагдуулах эсэх нь ч эргэлзээтэй байгаа аж. Учир нь Монголбанкнаас гаргасан төлбөр барагдуулах дарааллын дагуу даатгалын сангийн мөнгө наймдугаарт бичигдсэн байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын сан болон бусад холбогдох байгууллагууд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш иргэдийн төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд буцаан авахаар нэхэмжлэл гаргасан ч өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Учир нь 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор шүүгчийн хүрэлцээгүй байдал бий болж, шүүн таслах ажиллагаа хийгдээгүй аж. Үүний улмаас иргэд хохирч, хариуцагчид завшсан байдалтай байгаа талаар МҮЭХ-ны төлөөлөгчид мэдээллээ. Тиймээс тус холбоо даатгалын сангийн хөрөнгийг яаралтай барагдуулах шаардлагыг Монгол банкинд хүргүүлж байгаа аж. Капитал банк нийт нэхэмжлэгчдийн хохирлыг барагдуулах эдийн засгийн чадамжгүй байгаа аж. Тиймээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө Монгол банкнаас гаргасан дарааллын дагуу явбал төлөгдөхгүй орхигдох магадлалтай талаар МҮЭХ-ны дэд тэргүүлэгч С.Эрдэнэ ярилаа. Тэрбээр “Капитал банкны нийт хөрөнгийг битүүмжилж, бүх зээлдэгчдээс хөрөнгөө буцааж авсан ч нэхэмжлэгчдийн хохирлыг 100 хувь барагдуулах боломжгүй талаар бидэнд мэдээлэл ирсэн. Тодруулбал, нийт төлөх ёстой 500 тэрбум төгрөгийн хохирлын тал хувийг л барагдуулах боломжтой. Үндсэндээ 200 тэрбум төгрөг дампуурсан банктай хамт үгүй болох эрсдэл үүсээд байна. Хэрэв нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө төлөх дарааллыг урагшлуулахгүй бол төлөгдөхгүй байх эрсдэл бий болоод байна. Түүнчлэн даатгалын сангийн 240 тэрбум төгрөг өнөөг хүртэл шийдэгдэлгүй гацсанаар тус мөнгөнөөс тооцогдох хүү зогссон. Банкинд нэг хувийн хүүтэй хадгалуулахад л сард дунджаар хоёр тэрбум төгрөг болдог. Зөвхөн хүүнээс олох байсан их хэмжээний мөнгөө даатгалын сангууд мөн алдаж байна. Гэтэл одоо нийгмийн даатгалын сан орлого, зарлагаа нөхөж чадахгүй алдагдал хүлээсэн хэмээж, иргэдийн нуруун дээр бүх ачааг үүрүүлж байна. Тодруулбал, ирэх оноос иргэдийн цалингаас суутгадаг НДШ-ийн хувь хэмжээг нэмэг-дүүлэхээр болсон. Зарим улстөрч даатгалын сангийн мөнгө гацалтад орсонтой холбоогүй гэж тайлбарлаж байгаа ч энэ бол байж боломгүй тайлбар” хэмээлээ. Харин эрх хүлээн авагчдын хэлж буйгаар Монголбанк, Засгийн газар, Капитал банкны төлөөлөгчид хамтран ажиллаж, даатгалын сангийн мөнгийг яаралтай барагдуулах асуудлаар хэлэлцсэн ч албан ёсны шийдвэрт хүрээгүй гэв. Түүнчлэн МҮЭХ-ноос Капитал банкийг дампууралд хүргэсэн хариуцлагагүй зээлдэгчдийг олон нийтэд зарлаж, зээлийг яаралтай төлж барагдуулах шаардлага хүргүүл хэмээн Монголбанкинд мэдэгдсэн байна. Гэтэл “хууль эрх зүйн хүрээнд тийм зохицуулалт байхгүй. Хувь хүний нэр төрд халдсан үйлдэлд тооцогддог” хэмээн хариулжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“The Hu” хамтлагт “Чингис хаан” одон гардуулахын тулд журмаа өөрчилжээ

“Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомын хэсэгт “The Hu” хамтлагийн дуу орохоор сонгогджээ

 0 сэтгэгдэл

Хүннү рок урсгалаар тамгалсан “The Hu” хамтлагийнханд уг шагналыг энэ сарын 27-нд гардуулах юм. Дээрх одонг nгардуулах журамд хамтлагт олгоно гэсэн заалт байдаггүй. Харин энэ жил уг журмыг шинэчилснээр “The Hu” хамтлагт олгох боломж нээгджээ.

Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө дээд шатанд хүрч, цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй болсон эгзэгтэй үед монгол хамтлаг хөгжмийн ертөнцийг доргион гарч ирсэн нь “The Hu” хамтлаг байв. Тэд хөөмий, хархираа морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн дууга-ралтыг орчин үеийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган Хүннү рок урсгалыг бий болгосон билээ. Тэгвэл Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа 11 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагт “Чингис хаан” одон гардуулахаар болсныг ЕТГ-ын дарга З.Энхболд албан ёсоор зарлав. Эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон. Хүннү рок урсгалаар тамгалсан “The Hu” хамтлагийнханд уг шагналыг энэ сарын 27-нд гардуулах юм. Дээрх одонг гардуулах журамд хамтлагт олгоно гэсэн заалт байдаггүй. Харин энэ жил уг журмыг шинэ чилснээр “The Hu” хамтлагт олгох боломж нээгджээ. Ингэхдээ цор ганц одонг жаазалж гардуулах бол 11 гишүүний энгэрт тэмдэг зүүж өгөх гэнэ. Энэхүү баярт мэдээтэй зэрэгцэн “The Hu” хамтлагийн тухай бас нэгэн шинэ мэдээлэл цацагдав. “Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомын цоо шинэ хувилбар болох “Star Wars Jedi: Fallen Order”-той Монголын “The Hu” хамтлаг холбоотой боллоо. Тэдний “Хар аянга” дуу тоглоомын хэсэгт сонгогдсон ба энэ талаар www.reddit.com сайтад “Мон голын “The Hu” хамт лагийн дууг шинэ хувилбараас хоёр ч удаа сонсож болно. “Оддын дайн”-ы хувьд хамгийн тохиромжтой ая байсан. Морин хуур эгшиглэх төдийд “The Hu” хамтлаг тоглож буйг хүмүүс ойлгоно. Магадгүй хожмын нэг өдөр тэд өөрсдөө “Оддын дайн” видео тоглоомын дүрээр гарч ирэх ч юм билүү” хэмээн бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

М.Батболд: “Фауст” жүжгийг эмгэнэлт байдлаар тавихыг хүсээгүй

Цаашдаа Шекспирийн сонгодог болон модерн жүжиг найруулан тавих бодолтой байна.

 0 сэтгэгдэл


ГЁТЕ ЭНЭ ЗОХИОЛОО 60 ЖИЛИЙН ТУРШ БИЧСЭН. ЭНДЭЭС “ФАУСТ” ЖҮЖГИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ЦАР ХҮРЭЭ ХАРАГДАХ БАЙХ.

Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” эмгэнэлт жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид дахин тоглолоо. Энэ талаар тус театрын найруулагч М.Бат-болдтой ярилцлаа.

-2018 онд “Фауст” жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид үзэгчдэд толилуулж байсан. Тухайн үед үзэгчид хэрхэн үнэлж байсан бэ?


-2018 тавьсан “Фауст” жүжиг бол миний Москвад Театр урлагийн академийн төгсөлтийн ажлын сэдэв байсан. Тухайн үед жүжгийн бичлэгээ аваад Москва руу буцах шаардлагатай байсан юм. Тиймээс ашиг олох, олон хүнд хүргэх гэж хичээгээгүй. Гэсэн хэдий ч маш амжилттай болж, олон хүний талархлыг хүлээсэн.

-Энэ удаагийн жүжгийн тавилт 2018 оныхоос ямар ялгаатай вэ?


-“Фауст” бол эмгэнэлт жүжиг. Гэхдээ би эмгэнэлт байдлаар тавихыг хүсээгүй. Эмгэнэлт жүжиг үзэх гэж ирсэн үзэгч эсрэгээрээ бадрангуйг нь үзээд гараасай гэж хүссэн.

-Энэ жилийн тоглолтод өмнөх уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Уран бүтээлчдийн багийг өөрчлөлгүй тоглуулсны учир юу вэ?


-Анх туршилт хэлбэрээр жүжгийг тавихад сэтгэл зүрхнээсээ оролцож, амжилттай болгосон уран бүтээлчдээ солихыг хүсээгүй. Энэ бол ёс суртахууны асуудал.

-“Фауст” жүжгийн зохиолыг унших, жүжгийг үзэхэд ч ойлгоход бэрх байдаг. Та үзэгчдэд ойлгомжтой байлгах тал дээр хэрхэн ажилласан бэ?


-Нэг мөр шүлэг, бурхны сургаал, нэг үлгэр ч өөрийн гэсэн санаатай байдаг. Мэдээж эх зохиол нь уншигчдад уйтгартай санагддаг. Гэхдээ зохиолч тухайн зохиолоор ямар санаа гаргах гэж зорьсон нь илүү чухал. Эртний зохиолыг орчин үеийн үзэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдэг шийдлийг найруулагч олох ёстой.

-Жүжгийн агуулгын талаар үзэгчдэдээ товчхон хүргэвэл?


-1800-аад оны зохиол. Агуулгын хувьд өнөөгийн нийгмийн амьдралыг зөгнөж бичсэн юм шиг санагддаг. Гёте энэ зохиолоо 60 жилийн турш бичсэн. Жирийн нэг зохиолыг 60 жил бичнэ гэж байхгүй. Эндээс “Фауст” жүжгийн сэтгэлгээний цар хүрээ харагдах байх.

-Жүжгийг эх хэлнээс нь монгол руу орчуулсныг найруулах, эх хэлнээс нь орос хэл рүү орчуулсныг найруулахын хооронд ялгаа байна биз?


-Энэ бол орчуулагчаасаа хамаарна. Орчуулагч уран яруу байдлыг нь барьж орчуулсан байна уу, гол утгад ач холбогдол өгсөн үү гэдгээс хамаарна. Тухайлбал, орос орчуулгад уран яруу талыг давамгайлж орчуулсан бол англи орчуулга логик талаас нь орчуулсан байдаг. Тиймээс найруулагч аль алийг нь судалж байж жүжгээ тавих нь зөв.

-Үзэгчид драмын урлагт хэр боловсорч байна вэ?


-Драмын жүжиг үзэх нь харьцангуй нэмэгдсэн. Жүжиг бол хүний мэдрэмжид чиглэсэн бүтээл. Тиймээс театр улам хөгжсөөр байх болно. Театр хамгийн ирээдүйтэй, тасралтгүй үргэлжлэх бизнес гэж бодож байна.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцаач?


-Театр бол сэтгэлгээний хөгжлийг хүнд олгодог. Тиймээс цаашдын уран бүтээлүүдээ бас энэ чиглэл рүү ойртуулна гэж бодож байгаа. Уран бүтээлчид ингэж сэтгэж чадвал үзэгчдээсээ түрүүлж алхана. Ингэснээр үзэгчдийг хөгжүүлэх үүргээ биелүүлнэ. Миний хувьд цаашдаа Шекспирийн сонгодог болон модерн жүжиг найруулан тавих бодолтой байна.