A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/735/

Блокчэйн хүнсний салбарт хувьсгал хийж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/735/


Анх биткойн зэрэг криптовалютын суурь технологи болж үүссэн блокчэйн дэлхийн хүнс, ундааны салбарт чимээгүй хувьсгал хийж эхэллээ. Хүнс, ундааны салбарт бэрхшээл мундахгүй. Ханган нийлүүлэх сүлжээ олон талын оролцоо бүхий урт, түвэгтэй бүтэцтэй, ихэнх тохиолдолд хэд хэдэн улсын зохицуулалтад захирагддаг. Хятадад 2008 онд зургаан нярай эндэж, олон зуун мянган хүүхэд өвдөхөд хүргэсэн меламинтай сүү, Их Британид 2013 онд хэрэглэгчдэд үхрийн мах нэрээр адууны мах шахсан зэрэг дуулиант хэргээс болоод уг салбарт хэрэглэгчдийн итгэл сул. Харин блокчэйн технологи нь хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийн нийт сүлжээнд нь мөрдөн хянаж, тээвэрлэлтийн замд үл солигдох баталгаа болно. “Эмийн болон хүнсний бүтээгдэхүүн түүхий эд байхаасаа эцсийн хэрэглэгчийн гарт очих хүртлээ ханган нийлүүлэлтийн түвэгтэй урт сүлжээ дамждаг тул гарал үүслийг нь баталгаажуулахад уг технологи тун чухал” хэмээн программ хангамжийн SAP компанийн блокчэйн технологи хариуцсан захирал торстен Зубе тайлбарлав. Блокчэйн нь мөн ложистик, санхүүгийн ажиллагаанд зардал хэмнэж, цаасан дамжлагыг бууруулах сайн талтайг консалтингийн Bain & Company-гийн түнш томас олсен ярьж байлаа. “Хүнсний бүтээгдэхүүн нь блокчэйн ашиглахад чухам тохиромжтой” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Walmart нь хүнсний аюулгүй байдлын хэрэгт байнга орооцолддог хятадаас нийлүүлдэг гахайн махны чанарт хяналт тавьж, гарал үүслийг нь тодорхойлоход блокчэйн анх нэвтрүүлэгчдийн нэг.

АНУ-ын жижиглэн худалдааны компани IBM, Чинхуа их сургуулийн харьяа Цахим худалдааны үндэсний инженерчлэлийн лабораторитой хамтран хүнсний аюулгүй байдалд блокчэйн ашиглагчдын холбоо байгуулжээ. Шинэ холбоо нь ханган нийлүүлэх сүлжээнд блокчэйн ашиглан байнгын real-time хяналт тогтоох замаар хүнсний бүтээгдэхүүний үүсэл гарал, баталгаа, аюулгүй байдалтай холбоотой өгөгдөл цуглуулах стандарт үүсгэж хөгжүүлнэ. Таваарын арилжаа эрхэлдэг том группүүд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хуваарилалттай дансны (distributed ledger) тогтолцоо нэвтрүүлэх замаар аккредитив, гаалийн клиренс зэрэг цаасан бичиг баримт бүрдүүлдэг ажлыг хөнгөвчлөх сонирхолтой. HSBC тавдугаар сард Аргентинаас Малайз руу ачсан шар буурцгийн тээврийн төлбөрт блокчэйн ашигласнаар худалдааны санхүүд шинэ мөр гаргасан юм. Тус банк технологийн R3 консерциум хөгжүүлдэг Corda блокчэйн платформын тусламжтайгаар ачаа тээврийн бичиг баримтыг 24 цагт багтаан боловсруулж ихээхэн зардал хэмнэжээ. Блокчэйн технологи тээвэрлэлтийн явцыг мөрдөн хянах ажлыг үлэмж хялбарчилж байгааг Walmart ч гярхай анзаарсан. Савласан манго жимс фермээс дэлгүүр хүрэх замынхаа аль хэсэгт явааг блокчэйн ашиглан хоёрхон секундэд тодорхойлж болно. Гэтэл урьд нь бараа хаа явааг тодорхойлох гэвэл бичиг цаасны нүсэр дамжлага туулж, хэд хоногоос хэдэн долоо хоног хүлээх хэрэг гардаг байв. Блокчэйн ашиглахын бас нэг давуу тал нь хүнсний аюулгүй байдал сайжирдаг явдал. Walmart шинэ холбоонд элссэнийг тус сүлжээ дэлгүүрийн хүнсний аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч Фрэнк Йаннас арванхоёрдугаар сард зарлах үедээ чухам энэ талыг нь онцолж байлаа. Мөн блокчэйн нь олон ханган нийлүүлэгч, зуучлагч, жижиглэн худалдаачдын дунд тооцоо бүртгэл, ил тод байдлыг сайжруулдаг. хаа нэгтээ буруутлаа гэхэд блокчэйн ашиглан сүлжээний чухам аль цэгт, ямар оролцогч будилуулж орхисныг дор нь илрүүлж болно.

Үүний зэрэгцээ бараа бүтээгдэхүүнд учирсан хохирлыг тогтоох боломжтой нь блокчэйны том давуу тал. Жишээ нь, хуурамч бараа тодорхой нэг агуулахаас илрэх тохиолдолд тухайн барааг эргүүлэн татах ажиллагааг бараа дамжсан хэсгээр хязгаарлах замаар болзошгүй хохирлыг бууруулж болно. Блокчэйний ачаар бараа бүтээгдэхүүний гарал үүсэл баталгаажиж байгаа нь хүнсний үйлдвэрлэлд тун чухал. Түүхий мах өмнөд хятадын бохир заваан, давчуу гахайн хорооноос биш царсан ойд боргоцой иддэг герман гахайнх гэдгийг блокчэйн технологи л баталж өгнө. Энэ технологи л какаоны үр цуглуулахад хүүхдийн хөдөлмөр ашиглаагүй, сам хорхой шүүрдэхэд хүний наймааны золиос бологсод оролцоогүйг нотолж чадна. Блокчэйн нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн баталгаа. Бүртгэгдсэн өгөгдөлд үндэслэн туна загасыг хэт цөлмөдөг агнуурын бүсээс авласан, авлахдаа далайн бусад амьтдад хор хөнөөл учруулсан эсэхийг ч тогтоож болно. Гэхдээ л ханган нийлүүлэгчдийг хянаж, блокчэйнд бүртгэгдэж буй өгөгдөл зөв эсэхийг тогтоох нь өөрөө явдалтай. Их Британийн Provenance.org хэмээх старт-ап компани ханган нийлүүлэх сүлжээг ил тод болгохын тулд блокчэйн ашиглаж байна. Тус компани блокчэйн ашиглах замаар загас агнуурын үйл ажиллагааг хялбаршуулах зорилго тавьжээ. Үүний тулд загас агнуур эрхлэгчид орон нутгийн төрийн бус байгууллагуудад бүртгүүлснийхээ дараа өдрийнхөө авыг гар утасны мессежээр л бүртгүүлдэг болох юм. Нөгөө талаар блокчэйн нь дан технологи төдий бус. Энэ технологи ложистикийн нийт сүлжээнд жижиг өөрчлөлт оруулахыг шаарддаг. Жишээ нь кофены үртэй шуудай болгонд дагалт код наах хэрэг гарч байгаа нь чийглэг бүгчим халуун бүсэд тэр бүр хүсэх ажил биш. Мөн хангах нийлүүлэх сүлжээнд багтаж буй бүх тал нэг ижил протокол, өгөгдлийн формат ашиглах ёстой нь бас нэг бэрхшээл. Боомт, банк, таваарын компаниуд файлаа хуваалцан ашиглаж, нэг платформд гүйлгээ хийхийн тулд протоколоо стандартчилах ёстой. Зарим тохиолдолд, жишээ нь ачилт хийсэн баримт, аккредитив зэргийг цахим аргаар хөтөлдөг болгохын тулд хуулийн зохицуулалтыг ч өөрчлөх хэрэг гарна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахиурын хөндийн баячууд үхлийг аргална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сулрах аюултай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Англи, Америкийн тархины хоосрол

 0 сэтгэгдэл