A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/756/

БНХАУ гадаадын эзэмшилд тавьдаг хязгаарлалтаа суллана

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/756/


БНХАУ гадаадын хөрөнгө ору ула лтыг хориглосон үйлдвэрлэлийн салбарынхаа тоог цөөрүүлсэн нь худалдааны дайн ширүүсэж буй үед хилийн чанадын бизнес эрхлэгчдэд шинэ таатай боломж болов. БНХАУ-ын төлөвлөлт эрхэлсэн дээд байгууллага–шинэчлэл, хөгжлийн улсын комиссоос уул уурхайн тодорхой салбар, хөлөг онгоц, нисэх онгоцны үйлдвэрлэл, эрчим хүчний сүлжээ, хөдөө аж ахуйн зарим салбарт тавьсан өмчлөлийн хязгаарлалтыг сулруулах буюу бүрмөсөн авч хаяв. Санхүүгийн тодорхой салбарт автомашин үйлдвэрлэлийн салбарт тавьсан хязгаарлалтыг 2022 он гэхэд авч хаях урьд өмнийн амлалт ч энэ удаагийн шинэчилсэн жагсаалтад тусгалаа олжээ. Хятад улс мөн санхүүгийн үйлчилгээний салбарыг либеральчлах хэд хэдэн мэдэгдэл гаргалаа. Эдгээр мэдэгдэл нь хятадын эдийн засаг 2012-2016 оны хооронд удааширснаас шалтгаалан хойшлуулсан олон жилийн өмнөх хуучин амлалтуудыг биелүүлж буй хэрэг юм. Эдүгээ эдийн засаг тогтворжсон тул хятадын удирдагчид шинээр хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэх боллоо. Гэхдээ энэ удаагийн жагсаалтад хүртэл эмзэг, стратегийн ач холбогдолтой гэсэн шалтгаанаар хязгаарлалт тавьсан үйлдвэрлэлийн салбар бас л олон үлдлээ. Үүлэн тооцооллын салбарт гадаадын хөрөнгө оруулалт хориотой. Газрын тос, шатдаг хийн салбарт зөвхөн хятадын компаниудтай түншлэх замаар ажиллах хязгаарлалт хэвээрээ.

Стратегийн салбарт тооцдог газрын ховор элементийн олборлолт, тамхины үйлдвэрлэл ч гадаадын компаниудад хаалттай. АНУ-д оруулах хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах төлөвлөгөөнөөсөө Ерөнхийлөгч Дональд Трамп татгалзаж буйгаа энэ долоо хоногт ойлгуулсны дараахан хятадын эрх баригчдын жагсаалт гарчээ. АНУ худалдааны алдагдлаа багасгах, хөрөнгө оруулалтаа ихэсгэх зорилгоор олон сарын турш хятадад үзүүлж буй шахалт одоохондоо хоёр талын худалдааны бодит урсгалд хараахан нөлөөлж амжаагүй байгаа. Сангийн сайд Стивен Мнучин тэргүүтэй Трампын засаг захиргааны төлөөлөгчид тавдугаар сарын эхээр хятадад айлчилсан. АНУ-ын шаардлага болох урт жагсаалт танилцуулж, хятадын эрх баригчдыг долдугаар сарын 1-н гэхэд хязгаарлалтын жагсаалтаа багасгахыг санал болгожээ. Хятад улс мөн Европтой ч хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулахаар ажиллаж байгаа. Долоо хоногийн эхээр хуралдсан Хятад-Европын уулзалтаар хязгаарлалтын жагсаалт тохиролцох ажлыг хурдавчлахаар талууд санал нэгдсэн юм. Долдугаар сарын 28-наас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх шинэчилсэн жагсаалт нь “ялангуяа уг асуудлаар идэвхтэй ажилласан Европын талд ач тусаа өгнө” хэмээн Бээжин дэх олон улсын бизнес, эдийн засгийн их сургуулийн худалдааны эксперт Ту Шиньчуань үзэж байна. Уг жагсаалт “АНУ-ын компаниудыг гадаадад хөрөнгө оруулахыг таашаадаггүй трампын хувьд утга учир бага” хэмээн эксперт тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахиурын хөндийн баячууд үхлийг аргална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сулрах аюултай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Англи, Америкийн тархины хоосрол

 0 сэтгэгдэл