A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1960/

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1960/


Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2019 оны хичээлийн жилд нийт 252 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна.

НЭГ.  Тавигдах шаардлага

1. БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл;

2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:

  • Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, Голч дүн 3.0 оос дээш, 25 хүртэлх насны;
  • Цахим өргөдөл
  • Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврт суралцах бол холбогдох математикийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик болон химийн суурь мэдлэг эзэмшсэн байх; Анагаах ухааны чиглэлээр суралцах бол холбогдох математик, физик, хими ба биологийн суурь мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай;
  • Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 35 хүртэлх насны;
  • Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 40 хүртэлх насны;
  • Хятад хэлний зохих түвшний эсхүл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.

ХОЁР.  Бүртгэл

Бүртгэл 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ны өдрийн 12.00 цаг хүртэл цахимаар явагдана. /scholarship.esis.edu.mn/grant/

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө Бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Эдгээр материалыг цахим бүртгэлийн системд байршуулна.

  • Иргэний үнэмлэх
  • Гадаад паспорт
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт;
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом;
  • HSK, IELTS болон TOEFL-ын дүнгийн хуудастай бол хавсаргана уу;

l  Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;

Бүртгэлийн баталгаажуулалт Дээр дурдсан материалыг

    Дээр дурдсан материалуудыг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай бөгөөд ярилцлагын үеэр бичиг баримтын эх хувийг шалгах тул хуурамчаар үйлдсэн тохиолдолд шалгалтын эрхийг хасна.

Онлайн бүртгэлийн баталгаажуулалтыг 2019 оны 2 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ын ТӨВ БАЙРНЫ 324 ТООТОД явагдана. Зөвхөн онлайн бүртгэлд хамрагдсан иргэд онлайн бүртгэлд бүртгүүлсэн материалыг эх хувиар нь авч ирнэ бүртгэлийн хураамж 10000 төгрөг,

    Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 14.00-17.00 цагын хооронд 51-267131, 11-321974 утсаар лавлана уу.

*ЖИЧ: БИЧГИЙН ШАЛГАЛТ, ЯРИЛЦЛАГЫН ХУВААРЬ БОЛОН ДҮНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТУХАЙН ҮЕДЭЭ ЗАРЛАХ ТУЛ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭСЯ-НЫ ҮҮДНИЙ САМБАР, ЦАХИМ ХУУДАС, FACEBOOK ХУУДАС БОЛОН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ЦАХИМ ХУУДАС ДАХЬ “ГАДААДАД СУРАЛЦАХ” ЦЭСИЙГ АНХААРАЛДАА АВЧ ХҮЛЭЭН АВНА УУ.

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

A

Жижиг

A

Дунд

A

Том

Боловсрол орлогын тэгш бус байдалд нөлөөлдөг

Судалгаагаар чинээлэг өрхийн хүүхдийн сурлага бага, орлоготой айлынхаас дээгүүр байв

 0 сэтгэгдэл


АНУ-д бага орлоготой айлын хүүхдийн сурлагын амжилт чинээлэг өрхийн хүүхдийнхээс 3-4 жилээр хоцордог гэсэн дүгнэлт 40 гаруй жилийн хийгдэж байсан. Тэгвэл одоо ч хэвээр байгааг шинэ судалгаа харуулав. 50 жилийн турш дунд ба ахлах сургуулийн 2.7 сая сурагчдийн дунд стандарт тест явуулсан баримтад шинжилгээ хийн ийм дүгнэлтэд хүрчээ. Уг ялгааг арилгах холбооны хөтөлбөрүүд зохих үр дүнд хүрээгүйг National Bureau of Economic Research байгууллагын сайтад даваа гарагт мэдээлэв.

Ахлах ангидаа сурлага муутай байсан сурагчид насанд хүрсэн хойноо бага орлоготой байх магадлал өндөр гэж тайлангийн нэг зохиогч Стэнфордын их сургуулийн профессор Эрик Ханушек ярьсан байна. Тэрбээр “Дараагийн үе нь энэ үетэйгээ бараг адил байна. Ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүд өөрсдөө ядуу болно” хэмээв. Гэхдээ энэ байдал бүр гүнзгийрч байна уу гэдэг асуулт маргаантай байгаа.

Ноён Ханушекийн судалгааны багийнхан 1971-2015 оны хооронд улс даяар сурагчдаас авсан тоо бодлого, унших дадал болон шинжлэх ухааны янз бүрийн тестүүдийн дүнд шинжилгээ хийжээ. Орлогыг тодорхойлохын тулд тестэд бүртгэгдсэн эцэг, эхийн боловсрол, амьдралын хэв маягийн мэдээллийг судалсан байна. Жишээ нь 1950-иад онд аяга угаагч машин баян айлын хэрэглээ байсан. Сүүлийн үед хүүхдүүд тусдаа угаалгын өрөө, компьютертой байх нь чинээлэг байдлыг илэрхийлэх болсон.

17 настай сурагчдын дунд хийсэн судалгаагаар чинээлэг өрхийн хүүхдийн сурлагын амжилт бага, орлоготой айлынхаас хамаагүй дээгүүр байв.

Орлогоос хамаарсан сурлагын амжилтын ялгаа түгшүүртэй түвшинд ирсэн

Эндээс судлаачид ядуу айлын хүүхэд баян айлын хүүхдээс гурваас дөрвөн жилээр хоцордог гэсэн дүгнэлт хийсэн аж. Судалгааны хугацаанд буюу сүүлийн 50 шахам жил энэхүү ялгаа бараг өөрчлөгдөөгүй байна. Харин 13-15 насныхны хувьд уг үзүүлэлт бага зэрэг сайжирсан буюу ялгаа багассан харагдана. Энэ нь сурлагын ялгааг арилгах холбооны хөтөлбөрүүд зарим талаар үр дүнд хүрсэн гэсэн үг. Өмнө нь 2011 онд явуулсан өөр нэг судалгаа ядуу гэр бүлийн хүүхдүүд баян айлын хүүхдээс сурлагаар 3-6 жил хоцордог гэсэн дүгнэлт хийж байв. Гэхдээ Стэнфордын нийгэм судлаач Шон Рэрдоны удирдсан уг судалгаа дээрх ялгаа жилээс жилд нэмэгдсээр байгаа гэж үзжээ. Тэд 1960-2007 онд 12 хичээлээр явуулсан тестийг судалж үзээд баян ба ядуу сурагчдын сурлагын ялгаа 1970-аад оноос 2000-аад оны эхэн хүртэл 40 хувь нэмэгдсэн гэж тооцсон юм.

Хоёр судалгаа сурлагын ялгааны өөрчлөлтийн талаар өөр дүгнэлт хийсэн нь өөр тестүүдийг авч үзсэн болон орлого тогтоох өөр арга хэрэглэсэнтэй холбоотой байх гэж аль ч судалгаанд оролцоогүй торонтогийн их сургуулийн боловсролын нийгэм судлаач Анна Шмиелевски ярьжээ. Ханушек, Рэрдон нар орлогоос хамаарсан сурлагын амжилтын ялгаа түгшүүртэй түвшинд ирснийг хүлээн зөвшөөрөв. Ноён Рэрдон “Энэ баримтыг хоосон онолоор баллах аргагүй” гэсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс "Эрх зүйн хөтөч" сургалт эхлүүллээ

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн онд Засгийн газраас баталсан "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрх зүйн хөтөч бэлтгэх үндэсний сургалтын эхний ээлж Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр эхэллээ. 

Энэ удаагийн сургалтад 21 аймгийн ЗДТГ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, "Насан туршийн боловсрол" төвийнхөн зэрэг 60 гаруй хүн хамрагдаж байна. Тэд сургалтад сууснаар орон нутагтаа, түүнчлэн ажиллаж буй салбартаа иргэдэд эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх чадвартай болох юм. 

Өнгөрсөн хугацаанд тус хүрээлэнгээс улсын хэмжээнд бүх нийтийн эрх зүйн боловсролын түвшинг тодорхойлох зургаан багц судалгааг  хийж, иргэдэд эрх зүйн боловсрол олгох, энэ талын мэдлэг, мэдээллийг түгээх үр нөлөөтэй арга хэлбэрийг тодорхойлох ажлыг гүйцэтгэжээ. "Эрх зүйн хөтөч" сургалт тэдний ажлын эхлэл аж. 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийнхэн дараагийн сургалтдаа нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийг  хамруулах юм байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдтэй танилцаарай

 0 сэтгэгдэл

Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар scholarship.esis.edu.mn цахим хуудсанд нээлттэй байршуулдаг боллоо. Зөвхөн хөтөлбөр төдийгүй Засгийн газрын холбогдох журам, тогтоолын тухай мэдээлэл, сүүлийн гурван жилийн статистик үзүүлэлт, Боловсролын зээлийн сангийн мэдээлэл, Багш солилцоо, Оюутан солилцоо, тэтгэлэгтэй холбоотой түгээмэл асуулт, хариултын хэсэг гэх мэт цогц мэдээллийг нэг дороос авч болох юм. 
Ингэснээр мэдээлэлд ойр хүмүүс завшиж, огт мэдээлэлгүй өнгөрдаг залууст боломж нээж өгч байгаа юм.