A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3319/

БНХАУ-ын иргэд манай улсад олноороо орогнож байсныг ТЕГ ажиглаж байжээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3319/


БНХАУ-ын 800 орчим иргэнийг гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэжиглэн хуулийн байгууллага саатуулан шалгаж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгуулгууд мэдээлсэн. Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын дарга Д. Гэрэл "Яг одоогийн байдлаар нийтдээ 800 гаруй БНХАУ-ын иргэнийг шалгаж байна. Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цөөн тоогоор манай улсад нэвтэрсэн. Бид наймдугаар сараас хойш ажигласан. Дараагийн саруудад өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүсийг саатуулсан, одоо байцаалт өгч байгаа. Энэ асуудал бидний хяналтад байгаа учраас айж, эмээх зүйл байхгүй” гэсэн тайлбар өглөө. Одоогийн байдлаар хятад иргэдийг байрлаж байсан Амар, Ориентал, Кентавр, Юнион зэрэг нэр бүхий зочид буудлуудад нь саатуулан, ашиглаж байсан монгол сим бүхий үүрэн холбооны 10 мянга орчим дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютерийг хурааж авсан. Харин зохион байгуулсан байж болзошгүй дөрвөн хятад, нэг монгол иргэнийг саатуулаад байна . Мөн ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав “Хэргйиг шалгах ажиллагаа хуулийн дагуу үргэлжилж байна. Үүрэн телефоны зарим компани болон тэдгээр иргэдийг байршуулж байсан таван зочид  буудлын эзэмшигчдийг шалгаж байна” гэв. Хэргийг хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэл хүргэнэ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өндөр гэгээний байгуулсан Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийн тууринд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

 0 сэтгэгдэл

Нийслэл хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд түүхч, судлаач, эрдэмтэн зохиолчдын хамт очиж хүндэтгэл үзүүллээ. Учир нь Сарьдагийн хийд бол Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байснаас гадна Улаанбаатар хотын буурал түүхийн шаргал хуудсын салшгүй нэгэн хэсэг болсон түүхийн үнэт өв болсон газар юм. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг таван настайд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулснаар эдүгээгийн нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй. Тийнхүү Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Их, Бага Монголын уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд нийслэлийн шавыг анхлан тавьснаас хойш хоёр дахь нүүдлээ хийж, Хэнтийн нурууны Сарьдаг өндөр уулсын дунд буурь сэлгэн нутаглаж, улмаар Өндөр гэгээн Занабазар 1654­-1686 оны хооронд Төгсбаясгалант Номын их хүрээгээ тэнд байгуулсныг түүхч судлаачид малтлага судалгаагаар нотолжээ. Сарьдагийн хийдийн тууринаас Өндөр гэгээний бүтээсэн Язгуурын таван бурхнаас эхлээд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв байсныг гэрчлэх хосгүй олдворууд илэрснийг Сарьдагийн хийдийн малтлагыг санаачлагч, төслийн удирдагч, ШУА-­ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун доктор танилцуулгынхаа эхэнд онцолсон. 

XVII ЗУУНД МОНГОЛЧУУД ТООСГО, ВААР, ХАДААС, ТӨМӨР УТСЫГ ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ БАЙЖЭЭ

Нийслэл хот түүхэндээ 30 шахам удаа нүүдэл суудал хийж байсны дотор томоохон хот байгуулсан нь гагц энэ газар боловч харамсалтай нь 32 жилийн турш бүтээн байгуулсан Номын их хүрээ хоёр жилийн дараа шатаагдсан аж. 300 гаруй жилийн өмнө аглаг тайгад шатаж устсанаас хойш хүний гар хүрээгүй энэхүү хийдийн туурийг малтан судлах ажилд зургаан жилийн өмнө Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид сэтгэл зүрхээрээ нэгдэн шамдаж орсон бөгөөд 2015 оноос нийслэлийн зүгээс хөрөнгө санхүүгээр дэмжиж иржээ.Төвөд хийцээр байгуулсан хотын цагаан хэрмэн дээр суварга босгосон байдалтай ул мөр олдсон бөгөөд суваргыг шинжилж үзэхэд Эрдэнэзуу хийдийн цагаан суваргуудтай ижил төстэй байж. Өдгөө илэрсэн цогцолборт есөн барилга, гурван суварга болон, чулуун хэрэм байгаа нь тогтоогджээ. Есөн барилгын заримыг нь тусгайлан зассан өндөр чулуун довжоон дээр барьсан байна. Сүм бүр өндөр довжооноос үүд рүүгээ хоёр талаараа буусан шаттай, дундаа том цогчин дугантай, түүнийгээ тойрсон барилга байгууламж бүхий хот байсныг илтгэх олдворууд илэрчээ. Малтлага эхлүүлсэн Цогчин дуганы баруун хойд хэсэг нь тусгайлан зассан довжоон дээр байрлах бөгөөд долоон тасалгаатай байсан нь тогтоогдсон байна. XVII зуунд монголчууд шавар зуурч керамик урлал хийхийн зэрэгцээ тоосго, ваар, хадаас, төмөр утсыг өөрсдөө хийдэг байсан нь олон эд өлгийн зүйлс, олдвороор нотлогджээ.“Цогчин дуганы гол шүтээн нь 7.4 метр өндөртэй бурхан байснаас үзэхэд XVII зууны Евро Азийн бүс нутагт Монголын бурхан шашны урлал ямар түвшинд хөгжсөнийг илэрхийлнэ. Түүнчлэн сүм хийдийн төлөвлөлт, зохион байгуулалт, ус зайлуулах байгууламж, чулуун шал, барилгын дээврийг ваараар битүүлж, вааран дээрээ янз бүрийн чимэглэл хийсэн керамик урлалын олдворууд зэргээс харахад монголчуудын хот байгуулалтын хөгжил, тогтолцоо ямар гайхамшигтай байсныг илтгэдэг. Эндээс олдсон Язгуурын бурхдын дээлийн хээг томруулдаг шилээр харахад алтарч гялалздаг юм. Энэ бол Өндөр гэгээн керамик урлалын ямар том төлөөлөл байсныг илэрхийлнэ. XVII зуунд ийм хэмжээний бүтээн байгуулалт хийсэн түүх Казахстанаас Солонгос хүртэлх энэ өргөн уудам бүс нутагт байхгүй гэдгийг түүхч, судлаачийн хувьд баттай хэлнэ” хэмээн С.Чулуун доктор хэллээ. Тиймээс цаашид нийслэлийн зүгээс илүүтэй анхаарал хандуулж, Улаанбаатар хотынхоо үүсэл хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой энэхүү дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх бүрэн боломжтой гэдгийг тэрбээр нийслэлийн удирдлагуудад уламжилсан юм. Европт XV зуунд хэрэглэж бай­сан нарны цаг, Орост хэрэглэж байсан буу, Балба, Моголын эзэнт улсад хэрэглэж байсан худалдааны зоос, Мин улсад хэрэглэж байсан гангар шаазан гэх мэт олдворууд илэрсэн нь тэр үеийн Монгол Ул­сын нийслэл хот даян дэлхийтэй өргөн харилцаатай байсныг илтгэж буй. Сарьдагийн хийдийн тууринд хүндэтгэл үзүүлэх үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн үүсэл хөгжлийн түүхийг хадгалсан энэхүү дурсгалт газарт нийслэлийн удирдлагууд анх удаагаа ирж хүндэтгэл үзүүллээ. Өндөр гэгээний уран бүтээлийн ордон буюу номын абшиг шингэсэн энэ л газарт нийслэл хот маань хөгжлийн оргил нэгэн үеэ өнгөрүүлсэн байна. Сарьдагийн хийдийн малтлага судалгааны үр дүнд 4000 орчим эд өлгийн зүйлс илрүүлсний дотор монголчууд тэр үед Европ, Азийн орнуудтай харилцаж байсныг гэрчлэх дурсгалууд хүртэл олдсон. Түүнчлэн XVII зуунд монголчууд 32 төрлийн монгол хадаас хийдэг, өөрсдөө шавар зуурч, керамик урлал хийдэг байснаас харахад өвөг дээдсийнхээ мутрын ур, мэлмийн ураар өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж явна. Нийслэлийн 380 жилийн ойг бид бүтээлч байдлаар тэмдэглэхийг зорьсон. Тэр дундаа соёлын өвөө хадгалах, хамгаалах, сурталчлан таниулах, сэргээн засварлах чиглэлээр томоохон ажлууд хийж байгаа” хэмээн онцоллоо. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуу­дал хариуцсан орлогч Ш.Анхмаа “2013 оноос ШУА-­ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хийдийн туурийн малтлага судалгааны ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн төсөвт 100 орчим сая төгрөг төсөвлөж, малтлагын ажлыг илүү өргөн цар хүрээтэй хийх боломж нөхцөлөөр хангаж өгсөн. Нийслэлийн 380 жилийн ойн босгон дээр малтлагын явцад илрүүлсэн түүхийн ховор үнэт үзмэрүүдээр Монголын Үндэсний музейд “Сарьдагийн хийд” үзэсгэлэнг нээсэн нь иргэд, олон нийтэд өв соёлоо таниулан сурталчлахад чухал ач холбог­долтой юм” хэмээв.












A

Жижиг

A

Дунд

A

Том

Танай нөхрийн хүүхдийг тээж байгаа гэх юм, би яах вэ

 0 сэтгэгдэл

ZGM Weekend мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн дугаарт Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Ц.Нямцэцэг уншигчдын асуултад хариулт өглөө. Хэрэв танд гэр бүл, сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй. 


ШИЛЖИЛТИЙН НАСНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ОЙЛГОЛЦОЖ ЯРИЛЦ

-Би дөрвөн настай хүүхэдтэй бүсгүйтэй суусан юм. Одоо охин маань 10 настай. Багадаа намайг аав гэж дууддаг, надад их сайн байсан боловч томрох тусам үгэнд орохоо больчихлоо. Би сайн аав байх гэж хичээсээр ирсэн. Ээж, эмээ хоёр нь үг хэлүүлэхгүй өмөөрдөг болоод тэр үү, миний үгэнд орохгүй уурлах болсон. Ингэж харьцаж байгаа нь надаас болсон юм болов уу. Яавал дээр вэ?

-Таны үгэнд орохгүй байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, таны охины шилжилтийн нас эхэлж байна. Хүүхдүүд шилжилтийн насандаа эцэг, эхийнхээ үгийг дуулаагүй мэт байх, өмнөөс нь шалтаг тоочих, уурлах, бухимдах зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Хоёрдугаарт, магадгүй хадам ээж болон эхнэрийн тань харилцааны хамгаалалт охины харилцаа, хандлагад нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Үүнийг шийдэх хамгийн үр дүнтэй арга нь охиноо сонсож, ойлголцохгүй байгаа зүйл болон өөрт төрж байгаа сэтгэгдлээ хуваалцаж сайн ярилцах юм. Мөн цаашид охинтойгоо хэрхэн харилцах тал дээр эхнэртэйгээ тохирч, дүрэм гарган хүүхдэдээ танилцуулахыг зөвлөж байна.

ААВЫГАА НЭХЭЭД БАЙГАА БОЛ УУЛЗУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Би гурван хүүхэдтэй. Бага охин минь эцэг өөртэй. Хоёр настай байхад нь би ажил хийх болж, харах хүнгүй болохоор аавтай нь хамт нэг сар хөдөө явуулсан юм. Үүнээс хойш бид хоёр удалгүй салсан. Гэтэл одоо охин маань аавыгаа нэхэх боллоо. Яах ёстой вэ?

-Хэрэв та хүүхдээ уулзуулах бодолтой бол аавтай нь холбогдож, санал бодлоо солилцох нь чухал. Мөн хүүхдээсээ ямар байдлаар, яаж уулзвал сайхан байхыг асуугаарай. Гэхдээ нэг удаа уулзаад дахин удаан хугацаагаар уулзуулахгүй байх нь сөрөг үр дагавартай. Тиймээс энэ асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хандахаас илүү хүүхдийнхээ онцлог, насны байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

АХЫНХАА ҮГИЙГ НЬ СОНСОХООС ДУРГҮЙ ХҮРЧ, ӨӨДӨӨС НЬ ХЭРЭЛДДЭГ БОЛЧИХЛОО

-Би ахдаа маш их хайртай. Гэхдээ байнга загнаж, уурлахаар нь гомдоод байх юм. Сүүлдээ үгийг нь сонсохоос дургүй хүрч, өөдөөс нь хэрэлддэг болсон. Ахтайгаа яаж ойлголцох вэ?

-Монголчууд хүн ахтай, дээл захтай гэдэг. Ах тань ямар үед, ямар үйлдэл гаргасны төлөө загнаж зэмлэдгийг бодож үзэх хэрэгтэй. Та ахыгаа загнах үед өөртөө дүгнэлт хийж байсан уу. Загнаж зэмлэдэг шалтгааныг нь эргэцүүлж бодсон уу. Нэг алдаагаа байнга гаргаснаас болж загнуулж байгаа эсэхээ ажигласны эцэст шийдвэр гаргаарай. Ахтайгаа ойлголцохын тулд байгаа байдал, мэдэрсэн мэдрэмжүүдээ хуваалцаж, ойлголцохыг хичээгээрэй.

ЯАЖ ЭРЭГТЭЙ ХҮНД ИТГЭЖ, САЙХАН ХАРИЛЦААГ БИЙ БОЛГОХ ВЭ 

-Манай найз оюутан байхдаа төрсөн эгчийндээ амьдардаг байлаа. Гэтэл нэг өдөр хүргэн ах нь хүчиндэх гэж оролдсон байсан. Би найзынхаа яриаг сонссоноос хойш эсрэг хүйстний хүнд итгэж чаддаггүй болсон. Яаж эрэгтэй хүнд итгэж, сайхан харилцааг бий болгох вэ?

-Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй. Зарим хүнд тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг өөртөө хэт тусгаж, амьдралын чухал шийдвэр гаргалтдаа хэрэглэх нь буруу хандлага гэдгийг хэлмээр байна. Тиймээс нүүр тулсан амьд харилцаанд орох, харилцааны ур чадвартаа анхаарах хэрэгтэй. Мөн та харилцааны хүрээгээ өргөжүүлэхийг хичээгээрэй. 

СӨРӨГ СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХҮҮХЭД АМАРХАН УУРЛАДАГ

- Миний хүү одоо хоёр настай. Өөрт нь ямар нэгэн зүйл таалагдахгүй бол уурлаж нүүр, ам мааждаг. Бас гартаа таарсан бүхнээ авч шидэж, энд тэндхийн зүйлийг нураах зэргээр элдэв янзын авир гаргаад байна. Ийм насны хүүхэдтэй яаж харьцах ёстой вэ?

- Бага насны хүүхдийн сэтгэл зүйн байдал ихэвчлэн сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг. Хэрэв эерэг сэтгэлийн хөдөлгөөнтэй бол тоглох, эрхлэх, аав ээждээ ойр байх зэрэг үйлдэл гаргадаг. Харин сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө юм шидэх, уйлах, нураах зэргээр илэрхийлдэг. Тиймээс хүүхдээ балчир байна гэж бодолгүй сайтар тайлбарлаж, хамт тоглох цаг гаргах хэрэгтэй. Хүүхдийг тааваар нь байлгаж, зөнд нь тоглуулах тусам харилцааг хүсэмжилж, зөрүүдлэх нь бий. Тиймээс өдөр тутам харилцан ярихыг эрхэмлээрэй.

НӨХӨРТӨӨ БИШ, ГУРАВДАГЧ ХҮНД ИТГЭХ НЬ ХАРИЛЦААГ УЛАМ МУУТГАНА

-Намайг хүүхдээ төрүүлээд удаагүй байтал нэг хүүхэн над руу залгаад танай нөхрийн хүүхдийг гаргах гэж байгаа, сал гэж ярьсан. Бид хөдөө биш хотод ажил хийх нь ирээдүйтэй гэж ярилцаад хүүхдүүдээ хоёр нас хүртэл тусдаа амьдарсан юм. Одоо хамт байдаг боловч нөгөө хүүхэнтэйгээ холбоотой хэвээр юм шиг байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Юуны өмнө гэр бүлийн хүнтэйгээ илэн далангүй ярилцах хэрэгтэй. Нөхөртөө биш, гуравдагч хүнд итгэж байгаа нь гэр бүлийн харилцааг улам муутгана. Тиймээс асуудлыг шийдэхийн тулд нөхөртэйгөө өөрийн бодол мэдрэмжээ хуваалцаж, илэн далангүй ярилцахыг зөвлөж байна.

ХҮҮХДҮҮД МААНЬ БАЙНГА ЗАГНАЖ, СУРГАХ ГЭЭД БАЙХ ЮМ

-Би 70 нас хүрэх гэж байна. Хүүхдүүд минь намайг сэтгэл тайван, аз жаргалтай амьдруулдаг. Гэвч өөрсдийнх нь үзэл бодол минийхээс өөр болохоор үгэнд орохгүй, намайг үргэлж сургах гээд байдаг боллоо. Энэ нь надад маш их сэтгэлийн дарамт болдог. Цаг өөр болсон, хүүхдүүдийн зөв гэж боддог ч өөрийн мэдэлгүй уурлаж, хүүхдүүдээ гомдоочих гээд байх юм. Яавал дээр вэ? 

-Энэ байдлаа ойлгоод хэрхэн харилцах талаар асуулт илгээсэн нь таныг залуу сэтгэлгээтэй хүн гэдгийг харуулж байна. Та өөрт төрж байгаа сэтгэгдлээ хүүхдүүдтэйгээ хуваалцаж, илэн далангүй ярилцаарай. Хүүхдүүд тань ойлгоно гэдэгт итгэж байна.

ЭЦГИЙНХ НЬ ХОРМОЙН ДОН ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛДӨГ ГЭЖ ҮНЭН ҮҮ

-Миний хуучин найз залуу намайг жирэмсэн болгочихоод дараа нь өөр эмэгтэйтэй үерхэж байгаад бас л хүүхэдтэй болгоод хаяж байсан. Эрүүл мэндийн шалтгаанаас болоод би хүүхдээ гаргасан юм. Одоо гурван нас хүрч байна. Гэтэл хүүхэд маань байнга өвчин ороож, эмнэлгээс салахаа байлаа. Арга ядахдаа ламд үзүүлтэл эцгийнх нь хормойн донгоос болж байна гэсэн. Ийм юм байдаг юм уу?

-Бага насны хүүхдийн эрүүл мэнд ээжийн сэтгэл санааны асуудалтай шууд холбоотой. Учир нь ээжийн сэтгэл санаа тайван бус байх нь хүүхдэдээ зарцуулах цагийг багасгадаг. Мөн анхаарал суларснаас хүүхдэдээ шаардлагатай наад захын арчилгааг хийдэггүй гэсэн судалгаа бий. Тиймээс та хүүхдийнхээ хоол тэжээл болон биеийн дархлаа, чийрэгжүүлэлт, сэтгэл зүйд анхаарлаа сайн хандуулж байгаарай. Мөн өөрийгөө хохирогч, хаягдсан гэдэг байр сууринаас дүгнэхгүй байхыг зөвлөе.






















A

Жижиг

A

Дунд

A

Том

Японы эзэн хааны ёслол ертөнцийн язгууртнуудыг цуглуулав

 0 сэтгэгдэл


- Ерөнхий сайдынх нэг үдэш ₮1.6 саяын хоол зооглов

Япон улсын шинэ Эзэн хаан сэнтийдээ заларсныг тунхаглах ёслолд Монголын төрийг төлөөлж оролцсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг гадаадын зарим хэвлэлд Ерөнхийлөгч Х.Баттулгатай андуурч нийтэлсэн тухай мэдээг сошиал орчин ид “мэрж” байна. Үүнтэй зэрэгцээд “Ерөнхий сайдын гэр бүл нэгэн үдэш сая гаруй төгрөгийн хоол зоогложээ” гэсэн мэдээлэл түгэх болов. Рэйвагийн он тоолол эхэлж буй ёслолыг тус улсын Ерөнхий сайд Абэ гардан зохион байгуулсан бөгөөд хүндэтгэлийн хүлээн авалтын зоогийг гадаад, дотоодын зочдод ялгавартай байдлаар бэлдэх санал гаргасан гэнэ. Ялангуяа гадаад зочдод зориулсан нэг хүний зоогт өндөр ач холбогдол өгч, үнэтэй бүхнээ харамгүй зарцуулсан гэж Японы хэвлэлүүд онцолж байна. Тэндхийн хэвлэлд бичсэнээр гадаад зочны нэг хүний зоог нь 32.4 мянган иен буюу 800 мянган төгрөгийн өртөгтэй аж. Манай Ерөнхий сайд гэргийн хамт 1.6 сая төгрөгийн үнэтэй хоолыг нэгэн үдэш зооглосон зочдын тоонд ч оржээ. Мөн манай Ерөнхий сайд ёслолын арга хэмжээний үеэр БНСУ-ын Ерөнхий сайдтай “буу халж”, англи хэлнийхээ чадварыг харуулж буй зургийг Японы хэвлэлүүд ёслолын эргэн тойрны сонин хачин болгон толилуулжээ.