A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/629/

Бразил Испанийг хожиж “түрүүлнэ”

​Бельги, Англи, Португалын түрүүлэх магадлал Колумб, Перугийнхаас бага​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/629/

Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр хойд хөрш ОХУ-д эхэлж байна. Том тэмцээн эхлэх дөхөхтэй зэрэгцэн хөлбөмбөгийн хорхойтнууд өөрсдийн таамгаа дэвшүүлдэг нь бараг л бичигдээгүй хууль болсон. Мөн томоохон компани, судалгааны байгууллагууд үүн дээр нэмэр болно. Тэгвэл хамгийн сүүлд Америкийн дата судалгааны Gracenote компани өөрсдийн тооцсон аргачлал дээр тулгуурлан таамаг дэвшүүлсэн нь олны анхаарлыг ихэд татав. Тэд компьютер дээр тооцсон нэг сая загварчлалыг үндэслэн энэхүү таамгаа гаргажээ. Ингэхдээ шатарчдын зэрэглэлийг тогтоодог Elo системийг ашигласан гэнэ. Өдгөө энэ системийг Америкийн хөлбөмбөг, бейсболын лигүүд ашигладаг юм. Gracenote-ийн айлдсанаар орост үзэлцэх шилдэг 32 багаас Бразилын шигшээгийн түрүүлэх магадлал хамгийн өндөр буюу 21 хувьтай байна. Үүний араас Испани 10, Герман, Аргентин найм, Франц зургаан хувийн магадлалаар жагслаа. Сонирхолтой нь Бельги, Англи, Португалын түрүүлэх магадлалыг Колумб, Перугийнхаас бага гэж тооцоолжээ. Перугийн шигшээ 1982 оноос хойш анх удаа ДАШТ-д оролцож байгаа ч нэлээд дээгүүр давхина гэж тэд үзсэн байна. Тухайлбал, хэсгээс шалгарах магадлал 68 хувь, шилдэг дөрөвт үлдэх боломж 22 хувь, түрүүлэх магадлал таван хувь гэж тооцов. Түрүүлэх магадлал хамгийн бага улсаар Саудын Араб, Панам, Египет, Нигери, Тунис, Япон, Солонгос, Австралийн шигшээ адилхан нэг хувьтайгаар бичигдлээ. Хэсгээс аль баг шалгарахыг таамагласан нь мөн л сонирхол татна.


Тухайлбал, Бразилчуудын хэсгээс шалгарах магадлал хамгийн өндөр буюу 90 хувьтай байна. Зохион байгуулагч Оросын шигшээ шилдэг 16-д үлдэх магадлал 60 хувьтай гэж тооцлоо. “Н” хэсгээс Колумб гарах магадлал 77 хувьтай гэж үзсэн бол Польш, 50, Сенегал 45 хувьтай байгаа нь хамгийн ширүүн өрсөлдөөнд тооцогдож байна. Gracenote-ийн аналист Сай-мон Гливийн хэлснээр хагас шигшээд Бразил, Аргентин, Испани, Герман үлдэх магадлал маш өндөр. Улмаар Өмнөд Америкийн хоёр гранд хоорондоо үзэлцэж Бразилчууд хожих бол нөгөө талд Испанийн шигшээ Германыг хожих гэнэ. Улмаар Неймараар ахлуулсан Бразилын баг Испанийг хожиж, дэлхийн аварга цолыг зургаа дахь удаагаа хүртэх болно хэмээн тэдний төлөгт буужээ. Сонирхуулахад, өнгөрсөн жил Gracenote аваргуудын лигийн таамгийг гаргахдаа “Реал Мадрид”-ын түрүүлэх магадлал хамгийн өндөр буюу 30 хувь гэсэн нь зөв болж таарсан билээ. Гэхдээ энэ бол зүгээр л таамаглал гэдгийг дахин сануулъя. Цагаа тулахаар байдал хаашаа ч эргэж мэднэ. 2002 онд яалаа. аргентин түрүүлэх магадлал хамгийн өндөр гэгдэж байсан боловч хэсгээсээ ч шалгарч чадаагүй түүх бий. Гэтэл Турк, Солонгос гэсэн “битүү морьд” хагас шигшээд үлдэж, хамаг таамгийг будлиантуулж байв. Харин 2006 оны дашт элдэв сенсаац багатай, дээгүүр үзэх багууд бүгд хасагдах шатанд шалгарч байв. Энэ жилийн тухайд таамаг хэр онож, ямар шуугиан дэгдэхийг харахад багахан хугацаа үлдлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

World Cup-ын эргэн тойронд

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Баяр наадам ашиг хонжоо, хэрүүлийн талбар биш ээ

Том цолтой зарим бөх барилдахгүй байлаа гээд ард түмэн хохирохгүй

 0 сэтгэгдэл


Үндэсний их баяр наадам эхлэх хугацаа өдрөөр тоологдож эхэллээ. Энэ цаг дор Монгол хүн хүчит бөх, хурдан морьдынхоо өнгийг шинжиж, тавих сумныхаа цэцийг тааруулж, өөр өөрийн таамгаа дэвшүүлж, чухам л наадмаар “амьсгалаад”, нээлтийн өдрийг тэсгэлгүй хүлээж суудагсан. Харин энэ жил тийм байж чадаж байна уу, үгүй юү. Үүнийг тэрлэгчийн хувьд урьдынх шиг баяр цэнгэлийн уур амьсгал, мэдрэмж нэг л төрж өгөхгүй байх шиг ээ. Бөхчүүд маань өчнөөн жил үргэлжилсэн улигт хэрүүлээ хийж, уяачид болохоор ээлжит будлианаа тарьж, энд тэндгүй амьтан хүний дургүйцлийг сэдрээж байхад яаж ч сэтгэл догдлон хүлээх билээ. Ард түмний уламжлал, ёс заншлыг хойч үед өвлүүлэн үлдээж, үндэсний дархлаа болж байдаг наадам маань энэхүү амин гол шинжээ алдаад, эрх мэдэл, алдар хүнд, ашиг хонжооны төлөөх өрсөлдөөн болж, өнгөтэй, мөнгөтэй хүмүүсийн аархлын талбар болж хувираа юу даа гэх эмзэглэл эрхгүй төрөх боллоо.

Аварга нэртэй хутган үймүүлэгчдийн цолыг хураая, Ерөнхийлөгч өө!

Нэгэн зүйл:

Үндэсний бөхийг, Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон дуусч өгдөггүй маргаан хурц хэлбэрт шилжих нь үү гэсэн болгоомжлол өчигдөр дархан аварга, төрийн түшээ А.Сүхбатын хийсэн мэдэгдлийн дараа төрөв. “Үндэсний бөх бол Монголын ард түмний өмч, их өв соёл” хэмээн даруухан эхэлсэн түүний яриа сүүлдээ “Хэрэв наадмаар эмх замбараагүй байдал үүсвэл, том цолтой бөхчүүд барилдахгүй бол хариуцлагыг нь Б.Бат-Эрдэнэ аварга та үүрнэ шүү” гэсэн заналхийлсэн өнгө аястай болж хувирав. Энэ бол бидний хамгийн их сэжиглэн, болгоомжилж байсан зүйл. “Бөхийн холбоог хэсэг нөхөд булаацалдаж л байна. Гэхдээ наадам болдгоороо л болно” гэсэн бодол хүн бүрт байв. Харин түүний мэдэгдлээс “улсын наадмыг чинь үймүүлнэ шүү, бөхчүүдийг турхирч байгаад барилдуулахгүй байж чадна шүү” гэсэн заналхийлэл үнэртлээ. Улсад 10 түрүүлсэн өөр нэг дархан аварга нь түүнийг чиглүүлээстэй. Эр улс байна даа, тэгсгээд учир зүйгээ ололцчих байх гэж олон нийт ямар их хүлээв ээ. Нөгөө тал нь өчнөөн л буулт хийлээ, эвлэрэх гэсэндээ тавьсан саналуудыг нь бүгдийг нь хүлээн зөвшөөрлөө. Холбооны дэд тэргүүнээр өөрийн хүнийг тавья, Цэцдийн зөвлөлийн даргын суудлыг бас авъя гэх тоолонд буулт хийсэн.

Гэвч ойлголцолд хүрдэггүй. харин үүний шалтгаан нь допингийн асуудалтай холбогдож таарч байх шиг. допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан нөхдийг өршөөж, наадмаар барилдуулах шаардлага тавьсан бололтой юм. Гэвч нэгэнт хууль дүрмийнхээ дагуу шийдсэн асуудал учраас боломжгүй гэдгийг сонсоод хариу шантааж хийсэн царай нь энэ. даварсаар даварсаар дагвын оронд гэдэг л энэ байх. Бөхийн буянаар өдий зэрэгт хүрчихээд эргээд бөхийнхөө эсрэг “нулимж” буй эдгээр нөхдөд төр төмөр нүүрээ харуулах цаг болсон юм биш үү. “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахдаа алдаа гаргаж, харанхуй шөнөөр хүүхэд уралдуулсан нөхдөд Ерөнхийлөгч арга хэмжээ авч, тод манлай уяач (үндэсний бөхөөр бол дархан аварга), улсын манлай уяач гэсэн цолыг нь хураасан түүх саяхных. Үүн шиг эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй л бол энэ нөхөд муйхарлан зүтгэсээр байх бололтой. Үнэнийг хэлэхэд том цолтой зарим бөх барилдахгүй байлаа гээд ард түмэн хохирохгүй. Тэдний өөрсдийн л хохь болно. Цолоо ахиулах мөрөөдөлтэй залуу бөхчүүдэд л сайхан боломж олдоно биз. Гэхдээ бөхчүүдийг наадамд барилдуулахгүй байх хэмжээнд хүртэл турхирна гэдэг өөрөө асар ноцтой асуудал. Угаас сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн нэр хүнд асар их унасан. Цолны найраанаас гадна сэргээш, шударга бус шүүлтийн асуудал тэднийг муухай харагдуулах хангалттай шалтгаан болсон. Мөн шахааны барьцнаас болоод бөхчүүдийн жин нэмэгдэж, уран гоё барилдаан гарахаа больсныг ч нэмэх хэрэгтэй. Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр бөхийн холбоогоо булаалдсан маргаан нь угаас унаад байсан нэр хүндийг нь бүр ч шавар шавхайтай хутгаж орхилоо.

Мөнгө л олж байвал хүүхдийн амь нас хамаагүй дээрээ туллаа гэж үү

“Шадар сайд улсын аваргуудыг хүлээн авч уулзлаа. Наадмаа сайхан хийцгээе л дээ хэмээн царай алдлаа. Бөхчүүд наадам хүртэл түр эвлэрэхээр болов” гэсэн мэдээг та энэхүү өдрүүдэд бишгүй нэг уншсан л байх. Наадам хүртэл түр эвлэрнэ гэж юу гэсэн үг вэ. ийм утгагүй юм урьд өмнө сонсож байсангүй. Зүй нь шадар сайд тэднийг гуйж гувших биш, зад загнаад гаргах ёстой байсан юм. Ингэж байж даварсан хэдэн бөхчүүдэд нэгийг бодуулах байв. Дархан аварга гэдэг алдраа дураараа дургих эрх ямба гэж бараг ойлгочихсон юм биш үү зарим хэсэг нь. Өгч болсон цолыг хурааж бас болдог гэдгийг энэ харимал атлаа хамгийг хагаралдуулагч нарт харуулж болдоггүй юм уу Ерөнхийлөгч өө!

Хүүхдийн амиар наадаж дуусаагүй юу

Нэгэн зүйл:

Үндэсний бөх тойрсон маргаан ид өндрөө авч байхад хурдан морь дагасан асуудал дахин босч ирэв. Дорнод аймгийн Баянтүмэн сумын мянгат малчин Б хэмээх нэгэн маанаг Монгол зээ хүүгийнхээ үсний найрт зориулан бэсрэг уралдаан явуулсан юм байх. Гэтэл хоёр настай бяцхан хүүгээ морьтой нь баглаж уяад дааганы уралдаанд тавиад туучихаж. Яасан бөх зүрх вэ, ямар хэнэггүй зан бэ хэмээн бид баахан шуугилаа. Энэ чинь хэнэггүй биш тэнэг, мулгуугийн шинж. Ямар элэнцгийн бөх зүрх байхав. харин ч ямар ч зүрх сэтгэлгүй “амьтан” юм биш үү тэр нөхөр. Монголчууд бага балчраасаа морь унаж өсдөг ард түмэн гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Гэхдээ сүүлийн үед нэг дор хэтэрхий олон морь уралдаж, түүнээс ч дутахгүй олон машин дагаж давхидгаас болоод хүүхэд мориноос унаж осолдох тохиолдол гарах болсон. Тиймээс үндэсний их баяр наадмын тухай хуульд долоогоос дээш насны хүүхэд зориулалтын хамгаалалтын хэрэгсэлтэй бол хурдны морь унаж болно гээд заагаад өгчихсөн. Гэтэл мориныхоо амыг эргүүлэх нь байтугай эмээл дээрээ ч тогтож чадахгүй нялх хүүхдээр хурдны морь унуулж уралдуулах нь хүний ёсонд нийцэж байна уу.

Азаар өнөөх хүү эсэн мэнд эргэж ирсэн байна лээ. хэрэв уралдааны явцад эмээл нь холбирч, морь нь бүдэрсэн бол яах байсныг төсөөлөхөд бэрх. Ээж нь эсэргүүцсэн ч аав нь зүтгэсээр байгаад мордуулсан гэнэ. Ийм жишээ ганцаар тогтохгүй. Хүүхдээр хурдны морь унуулахыг эсэргүүцэх гэсэнгүй ээ. Гэхдээ жаахан ёс зүйтэй байж, хууль дүрмээ дагамаар байна. Жилийн жилд хурдан морины унаач хүүхдийн эрх ашгийг Монгол даяараа огт хайхрахаа байсныг яриад байдаг ч асуудал бахь байдгаараа. Өдгөө “унаач хүүхэд ажилд авна” гэсэн зар нийгмийн сүлжээгээр дүүрэн явж байгааг та анзаарч харсан байх. Эцэг, эхчүүд нь хэдэн төгрөгөө бодоод хүүхдээ таних, танихгүй хүнд аваачаад тушаачихна. Тэр ч байтугай хурдны морь унуулах гэж өгсөн хүүхдээ бүтэн жилийн турш ирж аваагүй ээж, аав байдгийг нэгэн уяач ярьж байв. Хүүхдээ авахыг “мартсан” хэрнээ сар бүрийн цалинг нь сахиж байгаад заавал авдаг гэсэн. Үүнийг сонсоод “арай ч дээ” гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Мөнгө л олж байвал хүүхдийн амь нас хамаагүй дээрээ туллаа гэж үү!. Эцэст нь хэлэхэд “Амьд явахад улсын наадам үзнэ” хэмээн хэлэлцэн, бүтэн жил хүлээж, огшиж, омогшиж үздэг баяр цэнгэл, наадам маань булай хэрүүлийн талбар, өнгө мөнгө, эрх мэдлийн өрсөлдөөн болчихлоо. Бөхчүүд нь талцан, барилдах эс барилдахаараа үзэгч түмнийг хясан боох гэвэл түүн шиг явуургүй үйлдэл гэж үгүй. Монгол түмэн бөхчүүдээр дутаж байсан түүх үгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Харүмафүжи аваргын мөрөөдлийн эхлэл буюу “Шинэ Монгол”-ын шинэ ирээдүй

 0 сэтгэгдэл


Индэрт гарсан эмэгтэй “...Бусдын л адил Япон хэв шинжийн сургалттай “Шинэ Монгол” хэмээх сургуулийн талаар олны амнаас сайн мэдээ олонтаа сонсож байсан болохоор охиноо энэ сургуульд оруулсан юм. Үнэхээр гайхалтай сургууль. Тэгэхээр энд цугласан та бүхэнд ямар нэгэн зөвлөгөө хэлээч гэвэл “Хэрвээ хүүхэд чинь энэ сургуулийн элсэлтийн болзол, шалгалтад тэнцээд орсон л бол өөрсдийн зүгээс шалтгаалах зүйлд л санаа тавь, харин сургуулийн сургалтын чанар, арга барил, хүүхдэд олгодог олон талт төлөвшил гээд Монголын өөр ямар ч сургуулиас олж харж үл чадах тэр бүхнийг “Шинэ Монгол” л бүрэн бүүрэн өгч чаддаг юм шүү” гэж бардам хэлж чадна аа. Би хүүхэд, эцэг, эхчүүдэд хандан нэг зүйлийг онцлон хэлмээр санагдлаа. Юу гэвээс ямар хүсэл тэмүүллээр хаана хүрэх гэж, ямар түүхтэй сургуульд суралцаж байгаагаа хүүхэд бүр эцэг эхчүүд бүр маш сайн ойлгож, ухаарсан байх хэрэгтэй болов уу. Энэ бол хамгийн чухал суурь. Бид бүхэн Ж.Галбадрах багшийг маш сайн мэднэ шүү дээ. Түүний “Нар тэтгэсэн мөрөөдөл” гэдэг номыг уншаагүй хүүхэд, эцэг эх байдаг бол заавал уншаарай гэж захимаар байна.


Миний л хувьд энэ номыг уншсанаар бодол санаанд минь маш их өөрчлөлт гарсан юм. Охинтойгоо би сургуулийнх нь тухай, хүсэл мөрөөдлийнх нь тухай, ямар их боломж бололцоо түүнд минь байгаа тухай энэ номыг дахин дахин уншаад ярилцдаг юм...” хэмээн ярихыг би анхааралтай сонсож суулаа. Онц суралцдаг хүүхдүүдэд сургуулиас олгодог тэтгэлэгт тэрхүү эмэгтэйн охин тэнцсэн юм байна. Иймээс тэтгэлэг гардуулах ёслолд оролцож, олны өмнө үг хэлж байгаа нь энэ. Миний хувьд “Шинэ Монгол” сургуулийг эртнээс мэднэ. Тодруулбал 2000 оны яг өдийд Ж.Галбадрах багштай уулзан ийм сургууль байгуулж байгаа талаар сурвалжилж, монголчуудад анх дуулгасан түүхтэй. Түүнээс хойш 18 жил өнгөрч. Тухайн үед Галаа багшийг болон сургуулийг нь ийм амжилтад хүрнэ чинээ төсөөлж байсангүй. Дөнгөж л баригдаж байсан ахлах сургуулийн жижигхэн дөрвөлжин хүрэн байшин нь эдүгээ шил толь болон өргөжиж, инженер,технологийн коллеж, дээд сургуультай бүхэл бүтэн эрдмийн хүрээлэн болон цогцолжээ.


Арван найман жилийн өмнөхөөс ялгарах бас нэгэн онцлог нь “Шинэ Монгол”-ын талаар өдгөө олныг нурших огт шаардлагагүй болж. Нэгэн цагт энэ сургуулийг мэддэг хүн Монголд тун цөөхөн байсан бол эдүгээ мэддэггүй хүн бараг байхгүй болж,энэ сургуульд хүүхдээ оруулж,сургах нь эцэг, эхчүүдийн хувьд тэмүүлэл нь болсныг жил бүрийн элсэлтийнх нь үйл явцаас тодорхой харагддаг. Хамгийн гол нь энэ сургуульд өнөөгийн боловсролын тогтолцоонд үгүйлэгдээд байгаа жинхэнэ ЧАНАР баттай нутагшсан болохоор тэр л дээ. “Шинэ Монгол” сургуульд элсэж суралцах хүсэлтэй олон зуун мянган хүүхэд бүрт боломж олддоггүй нь хамгийн том бэрхшээл болжээ. Чанартай сургууль болгоныг дагадаг хяслан гэдэг энэ. Гэтэл ”Шинэ Монгол” сургуулийн шинэ салбар байгуулагдаж ирэх намар нээлтээ хийх гэж байгаа нь боломжийг нэмсэн үйл явдал болж байна. Бүр тодруулбал, Японы сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Бямбадорж, Ж.Галбадрах багштай хамтарсан хөрөнгө оруулалтаар Яармагт “Харүмафүжи-Шинэ Монгол 2” сургуулиа нээхэд бэлэн болж. Уншигчдадаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс Галаа багшид хандсан юм. Тэрбээр ийн ярилаа.


Ж.Галбадрах: Сайн сургуулиас агуу сургуульд хүргэх нь ойрын минь зорилго

-Тантай уулзалгүй уджээ. Сургуулийнхаа шинэ салбарыг нээх гэж байгаад баяр хүргэе! Харүмафүжи Бямбадорж аваргатай хамтарч байгаа гэдгээрээ энэ мэдээ нийгэмд их содон хүрч байх шиг санагдсан. Миний мэдэх Галаа багш хэр баргийн хүнтэй хамтрах хүн биш л дээ. Яагаад гэвэл боловсролын талаар таны баримталдаг үзэл бодол, тавьдаг шалгуур, шаардлага шал өөр шүү дээ. Хамтрах санал тавьж байсан хэд хэдэн хүнд татгалзсан хариу өгч байсныг тань бас мэднэ. Тэгэхээр Харүмафүжид зөвшөөрсөн шалтгааныг тань эхлээд асууя?

-Чиний зөв. Үнэхээр боловс­ролын салбарт хамтрая гэдэг санал ирж байсан ч би зөвшөөрч байгаагүй л дээ. Шалтгааныг нь чи хэлчихлээ. Харин Харүмафүжи аваргын саналыг яагаад зөвшөөрсөн вэ гэвэл маш итгэлтэй залуу санагдсан учраас тэр. Мэдээж түүнийг өмнө нь сүмоч гэдгээр нь мэддэг байсан. Бусад бөхчүүдийн адил бодож явсан л даа. Гэвч түүнтэй илүү ойр танилцаж, хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг нь ойлгоод ямар мундаг залуу бэ гэж бодох болсон. Сүмогийн ертөнцийн оргилд хүрсэн хүн атлаа ихэмсэг зангүй маш даруу, хүнийг ялгаж харилцдаггүй, нээлттэй, халуун сэтгэлтэй, хамгийн гол нь зорилгоо ултай тодорхойлж, ямар сургуулийг яах гэж байгуулахаа маш сайн мэдэж байсан нь их сэтгэгдэл төрүүлсэн. Анх Монголдоо ийм нэг сургууль байгуулах гэсэн юм. Тантай хамтармаар байна гэж гурван ч удаа ирсэн л дээ.Түүний хүсэл мөрөөдөл, зорилго нь үнэн бөгөөд нийцтэй байсан болохоор ямар ч байсан дэмжээд зөвлөөд явъя гэсэн юм. Сүүлд хуриман дээр нь илүү дотно танилцаад жирийн нэг бөх барилддаг хүн биш болохыг нь бүр ч тодоор мэдэрсэн. Үнэхээр гоё, хүчтэй энергитэй, асар тэмүүлэлтэй, эрмэлзэл дүүрэн залуу. Би түүнтэй хамтрах шийдвэр гаргасандаа огт харамсахгүй. Сургуулийнхаа тухай ийм байна, тийм байна гээд бид хоёр их ярьж зөвлөлдөнө. Бямбаагаас их гоё шийдлүүд гардаг юм. Монгол хүн хамтарч чаддаг юм, хамтрахаараа ямар амжилтад хүрдэг юм гэдгийг бид хоёр харуулж чаднаа гэсэн гүн итгэл бий.

-Түүний боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа нь надад ч гэсэн гоё сэтгэгдэл төрүүлж байна. Ямар нэгэн банк, худалдаа, наймааны компани байгуулаад явж болох шүү дээ?

-Бямбааг маш өөр бодолтой, зорилготой, ухаалаг залуу гэж үнэлээд байгаа маань энэ шүү дээ. Надад аавынхаа тухай, ах дүү, хамаатан саднаа хүртэл яриад “Би хэзээ ч хүний итгэлийг алдахгүй ээ! Галаа багшаа танд аавынхаа нэрээр тангараглаж байна” гэж хэлсэн юм. Ер нь би чамайг өөртөө нь утсаар яриулъя, тэр нь ч зөв байх. Үнэхээр боловсролын салбарт хөрөнгө оруулсан хүн үр дүнг нь урт хугацааны дараа хардаг юм. Түүний зорилгоос нь ямар халуун эх оронч сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй болох нь харагддаг.

-Баярлалаа! Сайхан боломж байна. Ярианыхаа төгсгөлд Харүмафүжи аваргатай ярилцъя. Галаа багш аа, хорь шахам жилийн өмнө ярилцаж байхад Та сургуулиа олон япон хүний сайхан сэтгэл, туслалцааны багана дээр тулж байгаа болохоор ухарч, шантрах эрхгүй гэж байж билээ. Одоо”Шинэ Монгол” сургууль улам ч олон баганатай болж, өргөжжээ.

-Японд анх очоод улс гэдэг ингэж хөгжиж чаддаг юм байна. Энэхүү хөгжлийнх нь нууц боловсролдоо байдаг юм байна гэдгийг ойлгож авсан юм. Анх яаж эхэлж байсныг чи мэднэ шүү дээ. Японы сургуулиудад нэг онцлог байдаг л даа. Юу гэхээр хүүхдүүдийг сонгож шилж, шигшиж байж сургадаг. Монголчууд малыг заазалдаг шиг гэж ойлгож болох юм. Ингэж байж элитүүдийг гаргаж авдаг, бэлтгэдэг юм байна. Миний зорилго, хүсэл тэмүүлэл яг ийм юм. Тэгээд л зүтгэсэн. Тухайн үед өнөөдөрт хүрээд байгаа дүр зургийг төсөөлж ч байсангүй ээ. Анх ахлах сургууль байгуулна гэж бор зүрхээрээ зүтгэсээр энэ улаан байшингаа барьсныхаа дараа баярлаад уйлж суусан цагаа санаж байна.

Манай төгсөгчдөөс Монголын анхны Нобелийн шагналтнууд төрөн гарна гэдэгт эргэлздэггүй.

Тэгээд би санасандаа хүрлээ хэмээн дотнынхоо япон хүнд хэлэхэд нөгөөх маань “За яахав үнэлгээ өгвөл “С” л юм даа” гээд ийм хүнд нөхцөлд сургуулиа байгуулж чадсан хойно илүүг ч хийж чадна, зүтгэ гэсэнд их урам орж билээ. Яах гэж сургууль байгуулав даа гэж бодож, шантарч байсан ч үе бий. Сургуулийн маань хүүхдүүд, төгсөгчид миний зүүдлээгүй амжилтыг надад авчирсан. Хүүхдүүдийн маань чадвар, хүмүүжлээр япон хүмүүс бахархаж, тэднийг маань булаацалдах болсон нь юутай их аз жаргал гэж бодно. Энэ олон жилийн хугацаанд “Шинэ Монгол”-д суралцаж байгаа хүүхэд болгоныг өөрийнхөө хүүхдүүд гэж боддог. Ингээд зүтгээд ирэхээр сайн үр дүн гардаг юм байна. Анхны төгсөгчдөөс зургаан хүүхэд Японы их, дээд сургуульд тэтгэлэгээр явж байж. Дараа жилээс тоо нь найм, арав, хорь гээд өсөөд явчихсан. Одоо танай төгсөгчдөөс авъя, зардал мөнгийг нь даая гэсэн хүсэлт Японоос байнга ирдэг болсон. Энэ бүхэн асар урам өгдөг юм. 2010 онд сургуулийнхаа 10 жилийн ой болоход “Би энэ хугацаанд юу хийв ээ?” гэдгээ анх дүгнэж үзлээ. Өөртөө тэгээд дүн тавьсан.

-Мэдээж “онц” тавьсан байх аа?

-Сайнаас хэтрэхгүй гэсэн дүн тавьсан. Тэгээд сургуулиа агуу болгох зорилго тавиад зүтгэхээр шийдсэн. Тэр үед Жим Коллинзийн “Сайнаас агууд” гэдэг номыг уншиж байгаад “Сайн сургуулийг агуу сургууль болгож болно” гэсэн өгүүлбэр олж харсан юм.Ингээд дараагийн арван жилийнхээ зорилгыг тодорхойлсон хэрэг л дээ. Агуу сургууль гэж ямар байх юм вэ? гэдгээ тодорхойлсон. Жинхэнэ элитүүдийг бэлтгэн гаргадаг байх ёстой. Манай төгсөгчдөөс Монголын анхны Нобелийн шагналтнууд төрөн гарна гэдэгт эргэлздэггүй. “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчид ямагт бусдын сайн сайхны төлөө явдаг, амьдралын өөдрөг тэмүүлэлтэй,эрмэлзэлтэй, мөрөөдөлтэй элит хүний шинж чанар суусан байх болно. “Шинэ Монгол”-ын төгсөгч бүр аз жаргалтай, амжилтын эзэд байх, тийм хүнийг Монголдоо бид гаргаж өгнө гэсэн үзэл санааг боловсруулж гаргаж ирсэн юм.

Сургуулийн маань хүүхдүүд, төгсөгчид миний зүүдлээгүй амжилтыг надад авчирсан.

-“Шинэ Монгол” сургуулийн амжилт Монголын боловс­ролын салбарт ямар болом­жийг авчирсан бол оо?

-Тийм ээ, ер нь анхнаасаа л Монголынхоо боловсролын салбарт жишиг тогтооё гэж орж ирсэн. Эхлээд олон улсын жишиг гэж юу байдаг, сурах орчин, сургууль нь ямар байхын, багш нь ямар байхын, яаж хичээл, сургалт нь явахын, багш ажилтан, сурагчдын сахилга бат, хариуцлага ямар байхын жишгийг Монголдоо бий болгож чадсан. Гэвч санаанд хүрэхгүй л байна. Бүрэн дунд сургууль маань нэг багана байсан гэж үзвэл, одоо коллеж, технологийн дээд сургууль гэсэн багана нэмэгдлээ. Анхны төгсөгчид маань 30 гаруй настай байна гээд бодохоор Монголын ирээдүйн хөгжлийг бүтээх жинэхэнэ чадварлаг боловсон хүчнийг бид бэлтгэж байгаа. Монголд одоо бүтээгч инженерүүд хэрэгтэй байна. Тиймээс “Made in Mongolia”-г бүтээгчдийг гаргахаар зорьж байна. Мундаг боловсролтой, зөв бодолтой сайхан сайхан залуучуудаас урам орно. Тэд мөрөөдөл, зорилгоо ярьж орж ирдэг юм. Санаанд үнэхээр нийцдэг болохоор тэр болгонд би “Чиний мөрөөдөл бол яг миний мөрөөдөл”гэж хүлээж авдаг л даа. Эндээс үүдэн Ш.Буянжаргал гэдэг залуутай Технологийн коллеж, Ч.Ганзоригтой Технологийн дээд сургуулиа байгуулсан. Бас манай сургуулийн төгсөгч, шавь Э.Зулгэрэл, Д.Хишигээ нартайгаа хамтран “Бяцхан Монгол”цэцэрлэг байгуулсан байх жишээтэй.

-Ярилцлагынхаа төгсгөлд шинээр байгуулагдаж байгаа” Шинэ Монгол-2” сургуульд хэрхэн элсэлт авч байгааг асууя. Олон хүн үүнийг сонир­хож байгаа байх аа?

-Багын нэгдүгээр анги, дун­дын зургадугаар анги, ахлах аравдугаар ангид элсэлт авахаас аравдугаар ангийнх л үлдсэн. Маргааш (Өнөөдөр)элсэлт эхэлнэ. Нэгдүгээр ангид гэхэд л 1000 хүүхэд орчихоод байгаа. Нэгдүгээр ангид элсүүлэхдээ хүүхдийн төрмөл ухааныг сорьж сонгодог. Дунд ангийнхныг бол сурах арга барил хэр сурсан, эзэмшсэн байна вэ гэдгийг нь харгалзан сонгодог.Харин ахлах ангийнхнаас хүсэл, мөрөөдөл өөрийн гэсэн бодолтой, чөлөөт сэтгэлгээтэй байна уу гэдгийг илүү харгалздаг. “Харүмафүжи Шинэ Монгол-2” сургуулийн сургалтын хөтөлбөр тэр чигээрээ “Шинэ Монгол” сургуулийнх байна. Ялгарах онцлог нь хичээлээс гадуур, хүүхдийг сургаж, хүмүүжүүлж, төлөвшүүлэх орчин илүү сайтай. Ахлах сургуулиа төгсөх үедээ хүүхдүүд маань мэрэгжлээ сонгоод аль эрт тэр чиглэлээрээ нарийвчлан суралцсан байхаараа бас давуу юм. Мэдээж спортын чиглэлээр бол Монголд байхгүй тохилог орчинтой, сайн сургалттай байх болно. Сургуулийн барилга маань хүртэл шаваа хийж байгаа сүмо бөхөөс санаа авсан хэлбэртэй шүү дээ.

Галаа багштай ийн ярилцаад Харүмафүжи аваргатай холбогдлоо.

Харүмафүжи Бямбадорж: Сүмогоор дамжуулж авсан бүхнээ Монголдоо зориулна

-Сайн байна уу, аваргаа!

-Сайн, сайн байна уу?

-Галаа багштай хамтарсан сургууль байгуулах болсон түүхийн талаар тань ярилцаад сууж байна. Та ингэхэд боловс­ролын салбарт яагаад хөрөнгө оруулах болсноо яриач?

-Шууд ингээд эхэлчихэж байгаа юм уу?(инээв) За, за хариулъя аа! Анх Японд ирснээс хойш 18 жил болжээ. Энэ бол багагүй хугацаа. Яагаад боловсролын салбарт үйл ажиллагаа эрхлэх болов оо гэвэл Япон улсын боловсролд хандаж байгаа хандлага онцгой санагдсан юм. Япончуудын сургууль, боловсролынхоо салбараар дамжуулан ирээдүй, хойч үеэ бэлтгэж байгаа нь гайхалтай. Нэн ялангуяа хүүхэд, багачуудад олгож байгаа ах захаа хүндэтгэх, үг сургаалийг нь эрхэмлэн дагах хүмүүжил нь бидэнд маш хэрэгтэй, сурах ёстой үнэ цэнэтэй зүйл гэж бодогддог. Тэгээд Монгол эх орноо хөгжүүлэхэд яг л ийм эрүүл чийрэг, зөв бодол санаа,хандлага хүмүүжилтэй, үйлдэх, эс үйлдэж болох сайн, муу үйлийг ялгаж мэддэг, хүсэл тэмүүлэл, мөрөөдөлтэй, сайн иргэнийг бэлтгэх юмсан гэсэн бодол үргэлж дотор орших болсон. Эндээс сургууль байгуулах болсон гол шалтгаан маань үүдэж гарсан даа. Энэ мөрөөдлөө тээж яваад одоогоос яг найман жилийн өмнө Галаа багштай хуриман дээрээ уулзаж, танилцах завшаан гарсан хэрэг. Миний гэргий “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр үеийн төгсөгч л дөө. Ингээд энэ эрхэм ахтайгаа дотносон, хүсэл мөрөөдлөө ярилаа. Таны арга барил, менежмент маш чухал. Иймээс та надтай хамтраач гэсэн хүсэлт тавилаа. Галаа багш хамтрах талаар татгалзсан ч, маш сайхнаар хүлээн авч сонсоод “Зөв бодол байна. Би бүрэн дэмжинэ, бүхий л талаар зөвлөе” гэлээ.


Энэ хариулт нь хангалттай байгаагүй болохоор дахин дахин саналаа тавиад байсан л даа. Гурав дахь удаагаа гэртээ урьж, аавынхаа талаар яриад “Би хүний итгэл алдахгүй ээ! Удам судраараа тангараглая” гээд гуйлаа. Галаа багшийн надад итгэх итгэл хэрэгтэй байсан юм. Ингээд багш маань надад сая нэг итгэж сургууль хамтарч байгуулахаар хэлэлцэж тохирсон доо. Маш ихийг Галаа багшаас сурах болсон. Хамтрах саналыг минь хүлээж авсанд үнэхээр их баярладаг. Энэ эрхэм хүн бол миний ЭРДМИЙН БАГШ гэдгийг би бахархалтайгаар хэлмээр байна. Ер нь аливаа спорт өөрөө хүнд асар их хүмүүжил олгодог. Спортоор дамжуулаад би үндэсний бахархал, эх оронч үзлийн талаар илүү ихийг ухаарсан гэж боддог. Монголынхоо хүүхэд багачуудыг зөв бодолтой, хамгийн гол нь эх орондоо хэрэгтэй сайн иргэн болж төлөвшихөд нь миний хийж чадах юм юу байж болох вэ гэж их бодож явдаг. Миний өнөөдөр сайн яваа маань Монгол эх орны минь, элгэн садан монголчуудын минь, эцэг эхийн минь буян. Миний хөлс хөдөлмөрөөрөө олсон бүхэн ганц надад зориулагдах ёсгүй гэж боддог. Монголдоо ачийг нь хариулах өр надад бий. Ард түмэндээ ачийг нь хариулахын тулд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх хамгийн зөв юм гэж шийдсэн. Ингэснээрээ миний хоёр дахь эх орон болсон Япон улсын ачийг ч мөн ачилж чадна гэж бодож яваа хүн.Байгуулсан сургуулиас минь Нобелийн шагналтан, олон олон эрдэмтэн, эмч, багш, бизнесмен төрж япон улс, япон хүнтэй хамтарч ажилладаг, хоёр улсын харилцааг бүхий л талаар улам дотно болгон холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Түрүүхэн таныг хамтраг­чаараа сонгох болсон шалт­­­гаанаа Галаа багш ярьсан. Харин Та яагаад заавал Галаа багшийг сонгов?

-Японд “Шинэ Монгол” сургуулийг төгссөн маш олон хүүхэд байдаг л даа. Тэдэнд бусдаас ялгарах нэг адил зүйл байдаг юм. Өөртөө маш итгэлтэй, өөдрөг, хөдөлмөрч, бусдад баярлаж талархаж чаддаг, зорилго тэмүүлэлтэйгээрээ үнэхээр ялгардаг юм. Тэгээд Галаа багшийн талаар сонсоод мундаг хүн юм гэж бодох болсон.

Миний өнөөдөр сайн яваа маань Монгол эх орны минь, элгэн садан монголчуудын минь, эцэг эхийн минь буян.

Миний хүсэл, мөрөөдөлд туслаж чадах хүн гэдэгт эргэлзэхгүй итгэсэн. Эрдмийн багш маань миний хүслийг хүлээж авсан тэр мөчийг хэзээ ч мартахгүй ээ. Маш сайхан ирээдүй хүлээж байгаа. Галаа багшийн сургууль Монголд төдийгүй Японд ч их нэр хүндтэй. “Шинэ Монгол” сургуулийг дэмждэг “Багана нэгийн холбоо” , мөн намайг дэмждэг япон хүмүүс, миний фэн клуб хамтраад явахаар зорилго маань илүү бүтэмжтэй байх болно. Аль ч улс оронд сайн, муу иргэн бий. Багштайгаа хамтраад Монголдоо сайн иргэн бэлтгэхийг зорилоо.

-Намраас эхлээд Харү­мафү­жи аварга маань Монголдоо ирж,сургуулийнхаа захирлаар ажиллах болох нь ээ? Ингэхэд нээрээ Таны зодог тайлах ёслол хэзээ болох гэж байна даа?

-Намар есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийнэ. 18 жил Япон оронд сурч, хүмүүжиж, амьдрахдаа олон сайхан хүнтэй учирч, танилцаж нөхөрлөжээ. Сүмо бөхтэйгөө, өөрийн ах,дүү элгэн саднаас өөрцгүй фэнүүд, намайг үргэлжид дэмжиж ирсэн Японы олон зуун дэмжигчиддээ талархсан сэтгэлээ илэрхийлж, сүмо бөхийнхөө дэвжээтэйгээ салах ёс хийнэ дээ. Монголдоо шууд ирмээр байгаа ч, эхлээд сургуулиа төгсч магистраа хамгаална. Хосэй их сургуульд дөрвөн жилийн өмнөөс суралцаж эхэлсэн ч хоёр жил сураад чөлөө авсан байсан. Тэгэхээр үлдсэн хоёр жилдээ суралцаж төгсөөд очиж, сүмогоор дамжуулж авсан бүхнээ Монголдоо зориулах болно оо.

-“Харүмафүжи Шинэ Мон­гол-2”сургуульд сурахын давуу талыг Та хэрхэн илэр­хийлэх вэ?

-Би өөрөө гурван хүүхдийн аав байлаа. Гэтэл одоо 600 хүүхдийн аав болох нь байна. Энэ хүүхдүүдээ ямар хүн болгох вэ гэдэг сургуулийн маань үйл ажиллагаанаас хамаарна шүү дээ. Галаа багнш бид хоёрын зорьж байгаа зорилго тодорхой. Манай сургуулийг төгсөн гарч байгаа хүүхэд бүр аливаа хийж байгаа юмандаа үргэлж амжилтын эзэн байх эрмэлзэлтэй, тэднийгээ төгсмөгц нь сургууль нь ч баяртай гээд мартчихдаггүй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж дэмжээд, ажил албатай болгох гээд эргэх холбоо хэзээ ч тасардаггүй байлгахыг зорино. Хүүхэд бүр лидер болох албагүй ч, сайн иргэн, сайн ээж, аав болох ёстой.Үүний төлөө ажиллах болно.Манай сургуульд сурснаар мэдээж Япон улсад 100 хувь тэтгэлэгээр суралцах боломжтой болно. Өндөр боловсролтой иргэнтэй улс орон өндөр хөгжилд хүрдэг гэдэг нууцыг дэлхий дахинаа мэддэг болсон байна. Монгол Улс маань дэлхийд тэргүүлсэн улс болоход БОЛОВСРОЛ маш чухал юм шүү. За баярлалаа! Дараа дэлгэрэнгүй ярилцах боломж гарах байх аа!

-Танд ч гэсэн баярлалаа!


Яармагт ирэх намар нээлтээ хийх "Харүмафүжи Шинэ Монгол-2" сургууль