A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/930/

Британийн сайд санхүүгийн удирдагчдад анхааруулга өгчээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/930/

Британийн Сангийн сайд Филип хаммонд тус улс Европын холбооноос гарсны дараа Франц улс Лондоны санхүүгийн үйлчилгээний салбарыг холбооны зах зээлээс шахахыг оролдож байгаад бэлтгэх даалгавар өгөв. Тэрбээр салбарын удирдлага Сангийн яам болон Английн банктай хамтарч, өсөлтийн өөр арга замыг боловсруулахыг уриалсан байна. Тухайлбал, Европын зах зээлийг шинэ зах зээлүүдээр нөхөх санал орууллаа. Ноён Хаммонд Ситигийн удирдагчидтай тусгайлан уулзах үедээ ойрын хэдэн жилд татварыг багасгахгүй гэж анхааруулав. Брекситийн дараа Лондоны санхүүгийн Сити төв байр сууриа Нью Йоркод алдана гэж шинжээчид таамаглаж буй. Ноён Хаммонд түүнчлэн АНУ-ын өнөөгийн бага татвар тогтвортой бус гэж хэлснийг Financial Times-ын олж үзсэн уулзалтын тэмдэглэлд бичсэн байв. Сангийн яамны зарим удирдах ажилтан Дональд Трамп дараагийн сонгуульд ялагдаж, Ардчилсан намынхан татварыг буцаан нэмэх тул Нью Йорк хот Лондонд татварын давуу талаа алдана гэж тооцож байгаа аж.

Ноён Хаммонд Британийн санхүүгийн үйлчилгээний салбар Европын холбоотой хэрхэн харилцан ажиллах стратегийг хэлэлцэхээр уг уулзалтыг зарласан юм. Холбооноос гарсны дараа Их Британи Европын бус санхүүгийн үйлчилгээгээ өсгөх талаар стратегитай байх асуудал сайдын санааг зовоож байгаа бололтой. Тэрбээр ЕХ эхэндээ санхүүгийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд Британийн капиталын зах зээлийг ойрхон барьж байгаад цаг хугацаа өнгөрсний дараа Ситийн чадамжийг танах зохицуулалт хийх байх хэмээн таамаглаж байна. Тэр үед Британи шинэ журамд зохицох эсвэл үл захирагдах сонголт хийх ба сүүлийн тохиолдолд Европын зах зээлийг алдана гэсэн үг. Ноён Хаммонд “Британи улс Европын бус санхүүгийн зах зээлд ажиллахын зэрэгцээ стратеги боловсруулах нь чухал. ЕХ-ны зохицуулалтын хүрээнээс шахагдах аюул бодитой байгаа” гэж хэлснийг дээрх баримтад дурджээ.

Түүний хэлснээр Франц улс журмыг өөрчлөх улс төрийн сонирхолтой бөгөөд учир нь Парис хот лондоны санхүүгийн бизнесийг шилжүүлэн авахыг эрмэлзэж байгаа гэнэ. Зургадугаар сард гаргасан Францын мэдэгдэлд Брекситийн дараах Британи мэтийн гуравдагч орнуудад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалтын банкууд Европын холбооны дотоодод чөлөөтэй ажиллах ёсгүй ба илүү чанга хяналт тогтоох шаардлагатай гэж онцолсон байв. Ноён Хаммонд ярихдаа Британийн санхүүгийн төвийг татах Францаас бусад улсын шунал хязгаарлагдмал гэж хэлснийг дээрх тэмдэглэлд бичжээ. Гэвч Францын Сангийн яам Лондоны Сити төвийг бусниулах оролдлого хийгээгүй гэж мэдэгдсэн байна. Энд дурдсанаар “Франц улс хамтрах боломжтой салбарт цаашдаа ажиллахыг хүсэж байгаа. Энэ нь тив даяар санхүүгийн тогтвортой байдлыг хангахад тустай бөгөөд дүрэмж журам үүнийг баталгаажуулах ёстой. ЕХ-ны журам бүгдэд тэгш үйлчлэх бөгөөд Британийг тусгайлан онилсон зүйл байхгүй” аж. Өнгөрсөн долоо хоногт ноён Хаммонд Парист Францын Сангийн сайд Бруно Лемэртэй уулзах үед Францын тал дээрх байр сууриа дахин нотолсон гэж зарим эх сурвалж мэдээллээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Саудын Араб үйлдвэрлэлээ танах боломж нефтийн үнийг хэлбэлзүүллээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Компанийн тайлан тойрсон шуугиан хэрээс хэтэрлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нефть мөчлөгийн оргилоосоо 20% хямдарлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ХБНГУ хэт цалин олгодог тогтолцоог өөрчилнө

 0 сэтгэгдэл