A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1141/

Бээжин Уолл Стритэд түшиглэн Трампыг зогсооно

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1141/


АНУ-д нийлүүлэх Хятадын бүх бараа бүтээгдэхүүнд Ерөнхийлөгч Дональд Трамп өндөр татвар ногдуулахаар сүрдүүлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар уолл Стритийн гол банкуудын удирдагч нарыг Бээжинд яаруу урьж уулзалт зохион байгуулах гэж байна. Хятадын Коммунист Намын (ХКН) удирдлага Америкийн санхүүгийн тэргүүлэх институцуудын захирлуудыг Бээжин хотноо есдүгээр сарын 16-нд хуралдах “Хятад-Америкийн Санхүүгийн дугуй ширээ”-ний уулзалтад оролцохыг урьсан тухай гурван ч эх сурвалж мэдээлэв. Ярилцлагын дараа оролцогчид БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньтай уулзана. Урьд нь Хятадын төв банкны тэргүүн байсан Жоу Сяочуань, Goldman Sachs-ын гүйцэтгэх захирал байгаад эдүгээ уул уурхайн Barrick Gold-ыг тэргүүлж буй Жон Торнтон нар шинэ группийг удирдана. Уг групп Хятад-Америкийн харилцааны асуудлаар хагас жил тутам хуралдаж БНХАУ-ын Pасгийнгазарт санхүү, эдийн засгийн шинэчлэлийн зөвлөгөө өгч байх юм. “Хоёр улсын санхүүгийн үйлдвэрлэлийг төлөөлж буй бид Хятад-Америкийн харилцааг сайжруулах үүрэгтэй улс” хэмээн дугуй ширээнд оролцогч нэгэн тайлбарлав. “Бидний харилцаа цөөн хэдэн хүн сүйтгэчихэж болохооргүй дэндүү чухал” хэмээн тэрбээр өгүүлж байна.

Ирэх долоо хоногт болох уулзалтад Blackstone-ын тэргүүн Стивен Шварцман, Citigroup, Goldman, JPMorgan, Morgan Stanley-ийн захирлууд, Сангийн сайд асан хэнк Паулсон нарыг нэр заан уриад байна. Урилгыг БНХАУ-ын орлогч ерөнхий сайд Лю хөгийн зөвлөх байсан, Хятадын үнэт цаасны зохицуулах байгууллагын дэд дарга Фан Шинхайгийн нэрийн өмнөөс гаргажээ. Фан Шинхай нь АНУ-тай худалдааны дайн өрнүүлэхээс зайлсхийх Бээжингийн урьд өмнөх хүчин чармайлтад гол үүрэг гүйцэтгэсэн эрхэм юм. Хятадын талын бүрэлдэхүүнд Хятадын ардын Банкны тэргүүний суудалд ноён Жоугийн халааг авсан И Ган, банк, даатгалын байгууллагын зохицуулагч Гуо Шучин, ноён Дюгийн ойрын зөвлөх, сангийн дэд сайд Ляо Мин нар багтжээ. БНХАУ-ын Засгийн газрын тулгуу арга хэмжээнээс шалтгаалан урилга авсан АНУ-ын санхүүгийн институцуудын зарим удирдлага уулзалтад оролцож амжихгүй аж. Тухайлбал, уулзалтад Blackstone-ыг тус группийн ерөнхийлөгч Жон Грэй төлөөлж оролцоно. Goldman Sachs-ыг тус группийн хөрөнгө оруулалтын банкны ажиллагаа хариуцсан захирлын нэг Жон Уолдрон төлөөлөх юм. Ноён Паулсон мөн уг уулзалтад оролцож амжихгүй. Ноён Трамп шударга бус худалдаа, хөрөнгө оруулалтын хэрэгт буруутган хятадын 50 тэрбум ам.долларын экспортод шийтгэгч шинжтэй тариф тогтоож, нэмж 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд нэмж татвар ногдуулахаар сүрдүүлсэн.

Ерөнхийлөгч АНУ-д нийлүүлдэг хятадын үлдэж буй бусад бараа бүтээгдэхүүнд ч мөн татвар тогтооно гэдгээ баасан гарагт мэдэгдсэн билээ. Мөн Apple компани ч бүтээгдэхүүнээ Хятадад бус АНУ-д үйлдвэрлэх ёстой хэмээн тэрбээр бямба гарагт Twitter-тээ бичсэн юм. Ноён Трампын татварын дараагийн шат биелбэл хариу болгон АНУ-ын 60 тэрбум ам.долларын экспортод татвар оноохоо Хятад улс мэдэгдлээ. БНХАУ нь 2017 онд АНУ-аас 130 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 500 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг АНУ-д экспортоор гаргажээ. Ноён Паулсон, Ван нар 2006 онд суурийг нь тавьсан “стратеги, эдийн засгийн цуврал яриа хэлэлцээ”-г хэвээр үргэлжлүүлэх замаар Вашингтонтой харилцаагаа хадгалж үлдэхээр Бээжин ийнхүү эрмэлзэж байна. Хагас жил тутамд болдог цуврал яриа хэлэлцээг ноён Трамп зогсоосон юм. Хятад улс сүүлийн хэдэн сараас санхүүгийн салбараа нээлттэй болгож эхэлсэн нь ач тусаа өгнө хэмээн Уолл Стритийн зарим групп найдаж байна. Үнэт цаасны арилжаа, сангийн менежментийн компаниуд дахь гадаадын эзэмшлийн хувь хэмжээг Бээжин энэ оны дөрөвдүгээр сард 49-өөс 51 хувь болгон өсгөсөн. Шийдвэр гарсны дараахан АНУ-ын хэд хэдэн том банк Хятад дахь үйл ажиллагаандаа гол хувьцаа эзэмшигчийн эрхтэй болох зорилго тавьж буйгаа мэдэгдэж байв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үнэ АНУ-ын занарын тосыг өөд татлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бээжин Huawei-н асуудлаар дуугаа өндөрсгөв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ОПЕК-ийн уулзалтад Саудын Араб шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Huawei-гийн санхүүгийн захирлыг Канадад баривчилжээ

 0 сэтгэгдэл