A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1126/

Бүтээмжээ өсгөе гэвэл технологиос гар бүү тат

Технологийг хөдөлмөрийн бүтээмж болгох нь хөгжиж буй орнуудад илүү ашиг тустай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1126/

Дэлхий дахинд даяаршлын шинэ хандлага ажиглагдаж эхэллээ. Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр шинэ дэвшилтэт технологи дэлхийн өнцөг булан бүрт тархах болсон. Жишээ нь, нийтэд дэлгэгдэж буй iPhone гар утасны шинэ загварыг нээлтээ хийсэн даруйд нь Монголын жирийн нэгэн иргэн хэрэглэж байвал бид гайхахгүй болсон цаг үе. Энэ мэтчилэн улс орнууд мэдлэг, технологийг маш түргэн хуваалцах болжээ. Тэгвэл үүнийг дагаад ажиглагдаж буй томоохон зүйл нь хөдөлмөрийн бүтээмж юм. Дэлхийн шилдэг зохион бүтээгчдийн бүтээлийг улс орон хэрхэн нутагшуулж, өргөн хэрэглээ болгож буйг тодорхойлох зорилгоор Олон улсын валютын сан “Даяарчлал бүтээмжийн өсөлтөд нөлөөлсөн үү” судалгааг гаргасан байна. Уг судалгаанд мэдлэг боловсрол хэрхэн бүс нутаг дамжин тархаж буйг долоо хоногийн графикаар харуулжээ. Графикаас харахад АНУ, Европ, Япон улс дэлхийн патентын баримтаар 1995 онд тэргүүлж байсан бол өдгөө БНХАУ дэлхийн бусад бүх орныг нийлүүлсэнтэй тэнцэхүйц олон патенттай болсон байна. Хятадын патентын баталгаа хурдацтай өсөх болсон гол шалтгаан нь тус улс төсөв болон бусад урамшууллаар патентын зардлыг бууруулж чаджээ.


Нөгөөтэйгүүр, Хятадын худалдааны сүлжээнд нэгдэж буй Азийн улс орнуудад даяаршил хамгийн ашигтай байгааг дурдаад, бусад бүс нутаг дэлхийн худалдаанд хараахан нэгдэж чадахгүй байгааг онцолсон байна. Сүүлийн 20 гаруй жилд дан ганц хувцас, хэрэглэл гэлтгүй цахилгаан болон тээврийн тоног төхөөрөмж гэх мэт инновацийн эрчимтэй үйлдвэрлэлээр Хятад тэргүүлж эхэллээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Хятад, Солонгос патентын ач холбогдлоор хэмжигддэг дэлхий нийтийн мэдлэгийг улам их ашиглах болсон ба үүнийгээ дагаад ажлын бүтээмж нь хурдацтай өсөж байна. шинэ технологи зохион бүтээх боломж, бололцоо сулхан манай орны хувьд өрсөлдөх чадвараа ахиулахын тулд ажлын бүтээмжээ сайжруулах шаардлагатайг мэргэжилтнүүд онцлох болсон. Тэгвэл Хятадын жишгээр гаднын боловсролыг нутагшуулж, энэ салбарт хөрөнгө оруулалт татах замаар Монгол Улс ч мөн адил бүтээмжээ дээшлүүлэх боломжтойг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн технологийг хөдөлмөрийн бүтээмж болгосноор хөгжиж буй орнууд өндөр хөгжилтэй орноос илүү ашиг тус хүртэж байгаа нь тогтоогдсон байна.

Даяарчлалыг хэдийгээр болзошгүй сөрөг үр дагавраар нь шүүмжилдэг ч, үүнээс бий болж буй хамгийн том боломж нь мэдлэг, технологийн тархац юм. Гэхдээ энэ нь дангаараа хангалтгүй. Гаднын мэдлэгийг нутагшуулах, үр ашигтай ашиглах чадавх бий болгоход боловсрол, хүмүүн капитал, дотоод судалгаа хөгжүүлэлтэд чиглэсэн хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, инженерийн ноу-хау маш чухал. Түүнчлэн зохион бүтээгч нарт зардлаа нөхөх боломжийг нь олгон, дотоод, гадаадын оюуны өмчийн эрхийг тодорхой түвшинд хамгаалж, хүндэтгэх шаардлагатай гэдгийг ОУВС анхааруулж байна. Мөн шинийг санаачлагч компаниуд зах зээлийг хэт хянаж, хэрэглэгчдэд хохирол учруулж, шинээр олж авсан технологийг урвуулан ашиглахгүй байх нөхцөл бүрдүүлэхийн тулд бодлого тодорхойлогчид даяаршлын болон технологийн шинэчлэлийн эерэг үр дүнг хүн амын дунд өргөн хүрээнд хуваалцах ёстой хэмээжээ. Бодлогын талаасаа бусад улс орнуудтай харилцаагаа сайжруулах үүднээс гадаадын шууд хөрөнгө оруулалтын хатуу заалтуудыг зөөллөн, худалдааны саадыг арилгаж, шаардлагатай дэд бүтэц бий болгосноор гадаад мэдлэгийн урсгалыг бий болгодог байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

VOLVO МАШИНУУД ХООРОНДОО “ЯРИЛЦДАГ” БОЛНО

 0 сэтгэгдэл


Connected car буюу холболттой автомашины технологи, үүлэн шийдэлд тулгуурласан дэвшилтэт аюулгүйн системийг Шведийн Volvo компани Европын зах зээлд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Уг аюулгүйн системээр тоноглосон автомашинууд хоорондоо мэдээлэл солилцож, болзошгүй аюулыг жолоочид байнга урьдчилан анхааруулах юм. Аюултай нөхцөл, замын гулгаа халтиргааг сануулдаг Hazard Light Alert, Slippery Road Alert зэрэг анхааруулах функцтэй шинэ платформ 2020 оноос тус компанийн автомашинуудад стандарт бүрдэл болно.

Hazard Light Alert технологитой автомашин аюултай нөхцөл илрүүлсэн даруйд үүлэн үйлчилгээ ашиглан болзошгүй аюулын тухай мэдээллийг ойр орчимд нь зорчиж буй бусад автомашин дамжуулж анхааруулна. Энэхүү функц ялангуяа үзэгдэх орчин муутай, эргэлт, саад ихтэй уулархаг орчинд хэрэгтэй хэмээн үйлдвэрлэгч тайлбарлав.

Харин Slippery Road Alert систем замын гадаргуугийн тухайн үеийн болоод цаашдын болзошгүй нөхцөлийг хэмжин жолоочид анхааруулах үүрэгтэй. Туулж өнгөрүүлсэн замынхаа нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг цуглуулж, дараагийн машинуудад удахгүй тохиолдох халтиргаатай хэсгийг урьдчилан мэдээлнэ. Машин хооронд мэдээлэл солилцох ажиллагаа real-time нөхцөлд тэр даруй өрнөх учраас автозамын аюулгүйн нөхцөл шинэ шатанд дэвшинэ. Гол нь системд холбогдох машины тоо ихсэх тусам аюулгүй байдал тэр хэмжээгээр сайжрах юм.

Шведийн үйлдвэрлэгч автомашины зах зээлд тэргүүлэгч компаниудыг өөрийн санаачилгад нэгдэхийг уриалж байна. “Замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэдий чинээ олон машин хоорондоо хуваалцана, та бидний зам төдий чинээ аюулгүй болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлтдаа бид аль болох олон түнш нэгтгэхийг эрмэлзэж байна” хэмээн компанийн мэдээлэлд дурджээ.

DAIMLER УТААНЫ ЯЛГАРЛЫН ТЕСТИЙГ МЭХЭЛСЭН БАС НЭГ ХЭРЭГ ИЛЭРЛЭЭ


Дизель загваруудаас ялгардаг хорт утааны хэмжээг “дарсан” хэрэгт буруутаад буй Daimler компанийн нэр хүнд үргэлжлэн унасаар. Германы зохицуулах байгууллагууд Daimler компанийн бас нэг луйврыг илрүүлсэн тухай Bild am Sonntag сонин мэдээлэв. Шинээр илрүүлсэн “хорт ялгарлын хэрэг”-т 2012-2015 оны хооронд үйлдвэрлэсэн Mercedes-Benz GLK 220 CDI загварын 60 мянга орчим машин хамрагдаж байна.

Хөдөлгүүрээс ялгардаг хорт ялгарал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэнтэй уялдан 700 мянган автомашинаа зах зээлээс эргүүлж татах шаардлагыг зохицуулах байгууллагууд уг хэрэг илрэхээс өмнө Daimler компанид тавьсан юм.

Daimler компанийн луйврын схем VW-ын дуулиант хэргийнхтэй төстэй. Автомашиныг утааны ялгарал хэмжих төхөөрөмж дээр байрлуулан хэмжиж эхэлмэгц GLK 220 CDI загварын тусгай программ хангамж хөдөлгүүрийн ажиллагааг өөрчлөн азотын давхар ислийн ялгарлыг бууруулдаг. Ердийн хэрэглээний нөхцөлд уг загварын азотын давхар ислийн ялгарал зөвшөөрөгдөх хэмжээнээс хавьгүй их гарчээ. 

Гэхдээ утааны ялгарлын тестийг “аргалж буй” программ хангамж тэс өөр төрлийнх байгааг зохицуулах байгууллагууд илрүүлжээ. Германы аварга үйлдвэрлэгч уг программ хангамжийг хэд хэдэн загварт суурилуулсан байх магадлалтай хэмээн эрх баригчид сэжиглэж байна.

Германы тээврийн хэрэгслийн хэрэг эрхэлсэн холбооны агентлагKBA шинээр илэрсэн хэрэгтэй уялдуулан авто үйлдвэрлэгчээс мэдүүлэг авч эхлээд байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд KBA-тэй бүрэн хамтран ажиллахаа Штутгартын үйлдвэрлэгч мэдэгдэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ-ын цэргийнхэн HoloLens-ийг хээрийн нөхцөлд туршиж байна

 0 сэтгэгдэл


АНУ-ын Microsoft компани 2018 оны намар Пентагонтой байгуулсан 479 сая ам.долларын гэрээний хүрээнд холимог бодит байдлын (mixed reality) HoloLens төхөөрөмж нийлүүлэх үүрэг хүлээсэн юм. Тус компанийг цэрэг, армийн технологи хөгжүүлэх ажилд оролцох ёсгүй гэж үздэг ажилтнууд нь тухайн үед уг шийдвэрийг шүүмжилж байлаа.

АНУ-ын цэргийн алба хаагчид HoloLens 2 төхөөрөмжид суурилсан IVAS (Integrated Visual Augmentation System) буюу Визуал нэмэлттэй нэгтгэмэл системийг хэрхэн хэрэглэж байгааг CNBC телевизийн сувгаар үзэгчдэд сонирхууллаа. FLIR дулаан мэдрэгч төхөөрөмж хавсаргасан уг систем гадна хийцийн хувьд жижиглэн худалдааны хувилбараасаа ялгагдах юмгүй.

Одоогоор туршилтын шатанд яваа уг системийн дэлгэцнээ байлдагчийн хөдөлгөөний нарийн чиглэл луужингийн хамт тодорч харагдах юм. Мөн бусад гишүүдийн байрлалыг визуал газрын зураг дээр тэмдэглэж харуулна. Уг системд дулаан мэдрэгч нэмж өгснөөр харанхуй шөнө биеийн дулаанаар бай хайж олоход амар болжээ. Дэлгэцнээ харагдах зураглал орчин үеийн компьютер тоглоомын FPS (First-Person Shooter) төрлийнхтэй тун төстэйг CNBC-гийн сэтгүүлч тайлбарлав.

CNBC-гийн бэлтгэсэн мэдээллээс үзвэл АНУ-ын армийн удирдлага IVAS системийг байлдааны нөхцөлд дайчдад маргашгүй давуу тал эдлэх боломж олгох ёстой шинэ төрлийн зэвсэглэл хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар Microsoft компани АНУ-ын армид 100 мянган ширхэг HoloLens нийлүүлээд байгааг Reuters агентлаг мэдээлэв. Пентагон 2022 он гэхэд “хэдэн мянган” байлдагчийг, 2028 он гэхэд армийн нийт бие бүрэлдэхүүнийг IVAS системээр тоноглох төлөвлөгөөтэй.





A

Жижиг

A

Дунд

A

Том

JPMorgan Chase банк ажилтан сонгохдоо видео тоглоом ашигладаг болов

 0 сэтгэгдэл


АНУ-ын JPMorgan Chase банкинд ажиллах хүсэлтэй хүн видео тоглоом тоглож шалгуулах ёстой боллоо. Старп-ап Pymetrics компаниас санаачилсан туршилтын төсөлд тус банкны ажилтан шалгаруулах үүргийг хиймэл оюун ухаанд даатгажээ. Сүүлийн хэдэн сард дэлхий даяар JPMorgan Chase-ын салбарууд дахь хэдэн зуун ажлын байрны төлөө өргөдөл өгсөн шинэхэн төгсөгчид бүгд Pymetrics-ийн тоглоом тоглоом тоглох даалгавар гүйцэтгэж шалгуулжээ.

Хиймэл оюун ухаан болзошгүй ажилтны анхаарал төвлөрөх чадвар, ой тогтоолт, бусдад найр тавих чадвар гэх мэт сошиал, танин мэдэх, зан авирын үзүүлэлтүүдийг хэмжинэ. Компьютер тоглоомын даалгавар гүйцэтгэх аргаар ажил хэргийн чадвараа үнэлүүлэх нь урт удаан ярилцлага, анкет бөглөхөөс илүү үр дүнтэй хэмээн старт-ап компани тайлбарлаж байна.

Өнөөгийн дэлхий ертөнц шинэ ажилтан, ажилчин элсүүлэх философио шинэчлэн эргэцүүлэх шаардлагатай болсныг JPMorgan-ы рекрутингийн хэлтсийн тэргүүн Мэтт Митро анхааруулав. Ямар ч хүн өөр нэгний авьяас чадварыг үнэлэхдээ бодит байдлыг гажуудуулах хандлагатай. Харин хиймэл оюун ухаан бусдад үнэлгээ өгөхдөө гажуудуулах магадлал харьцангуй бага, ердөө тоглогчийн нейробиологийн үзүүлэлтүүдийг хэмжин үнэлэх замаар авьяас чадварыг нь үнэлнэ.

Шалгалтын тоглоом энгийн, агаарын бөмбөлгийг нэгийг нь ч хагалалгүйгээр аль болох их усаар дүүргэх гэх мэт тодорхой сэдэвгүй мөртөө динамик өөрчлөлттэй. Тодорхой тактикгүй, ялагчийг тодруулах шалгуур ялгаатай боловч амжилтыг нь үнэлэх “улаан шугам”-ны хязгаартай. Тоглоомын нарийн утга нь хариуцлага хүлээсэн ажил үүрэг гүйцэтгэх чадварыг нь хэмжихэд оршино. Тоглоомын эцсийн зорилго нь ялалт бус, шалгуулагчийн авьяас чадварыг зөв тодорхойлоход оршино.

Шинэ хүнийг туршилтаар авахад урьд өмнөх ажлын дадлага туршлага хэмжүүр болж өгдөг. Гэтэл сургууль дөнгөж төгсөгчдийн авьяас чадварыг үнэлэхэд анкетын ач холбогдол бага байгааг Мэтт Митро анхааруулав. Ийм ч учраас ялангуяа ажлын карьераа анх эхлүүлж буй шинэ төгсөгчдөд Pymetrics-ын технологийг түлхүү хэрэглэж байгаа юм.

Тоглоом-шалгалтын дүнг банкин дахь шилдэг ажилтнуудынхтай харьцуулах замаар тухайн элсэгч ямар ажилд илүү тохирохыг тодорхойлж болно. Том компаниуд шинээр ажилтан элсүүлэх зэрэг хүний нөөцийн салбарын ажлын процессыг шударга явуулахын тулд технологид хандах нь ихэссээр байна.

Эхлээд хэдэн сарын нүүр үзэж буй JPMorgan-ы туршилтын хөтөлбөрийг АНУ-д 2020 он хүртэл шинэ элсүүлэгчдийн дунд үргэлжлүүлсний дараа шинэ чадвартан сонгоход албан ёсны хэрэглүүр болгох эсэхээ шийдвэрлэнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дубайд хиймэл оюунт камерууд хүмүүсийн аз жаргалыг хэмжинэ

 0 сэтгэгдэл


Хиймэл оюун ухааны технологи санаанд оромгүй зүйлсэд хүртэл нэвтэрч байна. Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотын зам, тээврийг удирдах газарт (RTA) байрлуулсан “ухаалаг” камеруудад тус байгууллагаар үйлчлүүлэгсдийн аз жаргалыг хэмжих ажил оноолоо. Дубайн зам, тээврийг удирдах газар нь автомашин жолоодох эрхийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэх зэрэг үйлчилгээ эрхэлдэг юм.

Тус байгууллагад гуравдугаар сарын 11-ний даваа гарагаас ажиллаж эхэлсэн хяналтын систем хиймэл оюун ухаан бүхий өндөр нарийвчлалтай камеруудад суурилж байна. Сүлжээнд Wi-Fi юм уу Bluetoothээр холбогдож ажилладаг камерууд долоон метрийн зайнаас секундэд 30 кадрын хурдтайгаар үйлчлүүлэгчдийн нүүр царайн зураг авдаг.

Тус албан газарт үйлчлүүлэхээс өмнө болон үйлчлүүлсний дараах хүмүүсийн нүүр царайн илрэлд хиймэл оюун ухаан дүн шинжилгээ хийж харьцуулна. Хиймэл оюун ухаан нүүр царайн илрэлд хийсэн судалгаандаа тулгуурлан үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үнэлж дүгнээд “аз жаргалын индекс” заасан хязгаараас доошилсон тохиолдолд төрийн ажилтнуудад тэр даруй дамжуулж анхааруулна. Мэдээллийн дагуу төрийн ажилтнууд сэтгэл дурамжхан байгаа үйлчлүүлэгчийн итгэлийг сэргээхэд шаардлагатай арга хэмжээ авах юм.

Зам, тээврийг удирдах газарт үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг зөрчихгүйн тулд хяналтын систем хүмүүсийн зөвхөн нүүр царайн илрэлд дүн шинжилгээ хийдэг бөгөөд авсан гэрэл зургаа хадгалдаггүй.