A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3505/

Б.Бат-Ундрал дэлхийн цомоос медаль хүртсэн анхны монгол хүн боллоо

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3505/

Silk Way Rally 2019 Дэлхийн цомын аварга шалгаруулах уралдааны мотоциклын төрөлд авто, мото спортын ОУХМ Б.БатУндрал амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Оролцогчид Монгол, Хятад, ОХУ-ын газар нутгийг дамнасан 5000 км замыг туулж уралдсан бөгөөд тус тэмцээнд манай улсаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Б.Бат-Ундрал уралдааныхаа хоёр дахь өдөр ОХУ-ын бартаат замаар явж байхдаа мотоциклоосоо унаж, эрхий хурууныхаа шөрмөсийг тасалсан ч өвдөлтөө тэсвэрлэж барианд орсон түүний хувьд энэ нь хамгийн хүнд сорилт болжээ. Францын эмч нар түүнийг тэмцээнд оролцохыг хориглосон боловч тэрбээр эрсдэл үүрч, үргэлжлүүлэн уралдсан аж. Сонирхуулахад түүнийг Дэлхийн цомд хурд сориход Husqvarna Mongolia компани хөнгөлөлттэй нөхцөлөөр, шинэ Husqvarna 350 cc endure мотоциклыг ралли тоноглолоор тоноглож өгчээ. Энэ төрлийн уралдаанд оролцоход өртөг зардлын хувьд маш өндөр. Тухайлбал, автомашины төрөлд өрсөлдөж буй тамирчин хамгийн багадаа 200 гаруй сая төгрөгөөр төмөр хүлгээ тоноглодог бол мотоциклын тоноглол 60-90 сая төгрөг шаарддаг байна. Түүнчлэн оролцогчид бүртгэлийн хураамжид хамгийн багадаа 7000 евро төлдөг бөгөөд тус тэмцээний эмэгтэй оролцогчдод зохион байгуулагчдын зүгээс 4000 еврогийн хөнгөлөлт үзүүлжээ. 





A

Жижиг

A

Дунд

A

Том

The Hu хамтлагийн фэнүүд 1350 км зам туулан тоглолтыг нь үзэж байна

 0 сэтгэгдэл
  • Их Британийн алдарт дуучин Элтон Жон: Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэр­гэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна

The Hu хамтлаг дэлхий даяар аялан тоглолтоо үргэлжлүүлж буй билээ. Тус хамтлагийн чансаа, нэр хүнд өдөр ирэх тусам өссөөр байна.Тэд өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын NRG recording студид дуугаа бичүүлсэн бөгөөд тус студи нь Alicia Keys, Avril Lavigne, Jay-Z, Kanye West зэрэг дэлхийн томоохон ододтой хамтран ажилладаг. Тус хамтлагийн гадаад фенүүд уран бүтээлээр нь ковер хийж буй бол дэлхий даяар оршин сууж буй монгол фенүүдийнх нь нэг н.Хос-Эрдэнэ тоглолтыг нь үзэхийн тулд цасан шуурга, байгалийн үзэгдлийг үл хайхран 1350 км-ийн цаанаас зорин очжээ.Тус хамтлагийн хамгийн том фэн нь Их Британийн алдарт дуучин Элтон Жон. Тэрбээр өмнө нь твиттер хуудсаараа дамжуулан The Hu хамтлагийг сайшааж, уран бүтээлийг нь танилцуулж байсан бол энэ удаа өөрийн Rocket Hours Beats 1 радио шоундаа тэднийг урьж, ярилцлаа. Энэ үеэр алдарт дуучин маань “Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэргэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна” хэмээв. Түүнчлэн The Hu-гийн нэгэн монгол шүтэн бишрэгч Ю.Ариунзаяат Сан Франциско хотод хийсэн тоглолтын үеэр VIP тасалбар худалдан авч тэдэнтэй уулзан, үндэсний хоолоороо дайлсан бөгөөд монгол хүн байсан тул хамтлагийнхан түүнд зориулж дуу дуулж өгчээ.Тэрбээр энэ талаар “Цаг 17:30 болж, хүсэн хүлээсэн мөч ирлээ. Ийм том хамтлагтай уулзаж байсан биш, балмагдаад “Сайн байцгаана уу” гэж амандаа бувтнатал “Өө, монгол хүн байна шүү дээ. За, эгчдээ зориулж “Бүсгүйн дуу”-гаа дуулж өгье” гэлээ. Гар чичирч, зүрх цохилоод, нулимс гарах гээд болдоггүй. Учир зүггүй мэлмэрүүлээд уналтай биш. Үзэгчдийн танхимын голд ганцаараа зогсон, зөвхөн өөртөө зориулж энэ том хамтлагийн “Бүсгүйн дуу”-г дуулуулсан хүн надаас өөр байхгүй байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. VIP access ticket нь дэлхийн томоохон хамтлагуудын тоглолтын жишиг бөгөөд шахуу хөтөлбөр, ачаалал ихтэй уран бүтээлчдийн амрах цагийг ихэсгэхийн тулд, нөгөөтэйгүүр шүтэн бишрэгчдэд уулзах боломж олгох үүднээс борлуулдаг. The Hu хамтлагийн VIP тасалбарын үнэ 200 ам.доллар.





A

Жижиг

A

Дунд

A

Том

“The Hu” хамтлагт “Чингис хаан” одон гардуулахын тулд журмаа өөрчилжээ

“Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомын хэсэгт “The Hu” хамтлагийн дуу орохоор сонгогджээ

 0 сэтгэгдэл

Хүннү рок урсгалаар тамгалсан “The Hu” хамтлагийнханд уг шагналыг энэ сарын 27-нд гардуулах юм. Дээрх одонг nгардуулах журамд хамтлагт олгоно гэсэн заалт байдаггүй. Харин энэ жил уг журмыг шинэчилснээр “The Hu” хамтлагт олгох боломж нээгджээ.

Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө дээд шатанд хүрч, цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй болсон эгзэгтэй үед монгол хамтлаг хөгжмийн ертөнцийг доргион гарч ирсэн нь “The Hu” хамтлаг байв. Тэд хөөмий, хархираа морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн дууга-ралтыг орчин үеийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган Хүннү рок урсгалыг бий болгосон билээ. Тэгвэл Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа 11 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагт “Чингис хаан” одон гардуулахаар болсныг ЕТГ-ын дарга З.Энхболд албан ёсоор зарлав. Эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон. Хүннү рок урсгалаар тамгалсан “The Hu” хамтлагийнханд уг шагналыг энэ сарын 27-нд гардуулах юм. Дээрх одонг гардуулах журамд хамтлагт олгоно гэсэн заалт байдаггүй. Харин энэ жил уг журмыг шинэ чилснээр “The Hu” хамтлагт олгох боломж нээгджээ. Ингэхдээ цор ганц одонг жаазалж гардуулах бол 11 гишүүний энгэрт тэмдэг зүүж өгөх гэнэ. Энэхүү баярт мэдээтэй зэрэгцэн “The Hu” хамтлагийн тухай бас нэгэн шинэ мэдээлэл цацагдав. “Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомын цоо шинэ хувилбар болох “Star Wars Jedi: Fallen Order”-той Монголын “The Hu” хамтлаг холбоотой боллоо. Тэдний “Хар аянга” дуу тоглоомын хэсэгт сонгогдсон ба энэ талаар www.reddit.com сайтад “Мон голын “The Hu” хамт лагийн дууг шинэ хувилбараас хоёр ч удаа сонсож болно. “Оддын дайн”-ы хувьд хамгийн тохиромжтой ая байсан. Морин хуур эгшиглэх төдийд “The Hu” хамтлаг тоглож буйг хүмүүс ойлгоно. Магадгүй хожмын нэг өдөр тэд өөрсдөө “Оддын дайн” видео тоглоомын дүрээр гарч ирэх ч юм билүү” хэмээн бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

М.Батболд: “Фауст” жүжгийг эмгэнэлт байдлаар тавихыг хүсээгүй

Цаашдаа Шекспирийн сонгодог болон модерн жүжиг найруулан тавих бодолтой байна.

 0 сэтгэгдэл


  • Гёте энэ зохиолоо 60 жилийн турш бичсэн. Эндээс "Фауст" жүжгийн сэтгэлгээний цар хүрээ харагдах байх

Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” эмгэнэлт жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид дахин тоглолоо. Энэ талаар тус театрын найруулагч М.Бат-болдтой ярилцлаа.

-2018 онд “Фауст” жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид үзэгчдэд толилуулж байсан. Тухайн үед үзэгчид хэрхэн үнэлж байсан бэ?


-2018 тавьсан “Фауст” жүжиг бол миний Москвад Театр урлагийн академийн төгсөлтийн ажлын сэдэв байсан. Тухайн үед жүжгийн бичлэгээ аваад Москва руу буцах шаардлагатай байсан юм. Тиймээс ашиг олох, олон хүнд хүргэх гэж хичээгээгүй. Гэсэн хэдий ч маш амжилттай болж, олон хүний талархлыг хүлээсэн.

-Энэ удаагийн жүжгийн тавилт 2018 оныхоос ямар ялгаатай вэ?


-“Фауст” бол эмгэнэлт жүжиг. Гэхдээ би эмгэнэлт байдлаар тавихыг хүсээгүй. Эмгэнэлт жүжиг үзэх гэж ирсэн үзэгч эсрэгээрээ бадрангуйг нь үзээд гараасай гэж хүссэн.

-Энэ жилийн тоглолтод өмнөх уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Уран бүтээлчдийн багийг өөрчлөлгүй тоглуулсны учир юу вэ?


-Анх туршилт хэлбэрээр жүжгийг тавихад сэтгэл зүрхнээсээ оролцож, амжилттай болгосон уран бүтээлчдээ солихыг хүсээгүй. Энэ бол ёс суртахууны асуудал.

-“Фауст” жүжгийн зохиолыг унших, жүжгийг үзэхэд ч ойлгоход бэрх байдаг. Та үзэгчдэд ойлгомжтой байлгах тал дээр хэрхэн ажилласан бэ?


-Нэг мөр шүлэг, бурхны сургаал, нэг үлгэр ч өөрийн гэсэн санаатай байдаг. Мэдээж эх зохиол нь уншигчдад уйтгартай санагддаг. Гэхдээ зохиолч тухайн зохиолоор ямар санаа гаргах гэж зорьсон нь илүү чухал. Эртний зохиолыг орчин үеийн үзэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдэг шийдлийг найруулагч олох ёстой.

-Жүжгийн агуулгын талаар үзэгчдэдээ товчхон хүргэвэл?


-1800-аад оны зохиол. Агуулгын хувьд өнөөгийн нийгмийн амьдралыг зөгнөж бичсэн юм шиг санагддаг. Гёте энэ зохиолоо 60 жилийн турш бичсэн. Жирийн нэг зохиолыг 60 жил бичнэ гэж байхгүй. Эндээс “Фауст” жүжгийн сэтгэлгээний цар хүрээ харагдах байх.

-Жүжгийг эх хэлнээс нь монгол руу орчуулсныг найруулах, эх хэлнээс нь орос хэл рүү орчуулсныг найруулахын хооронд ялгаа байна биз?


-Энэ бол орчуулагчаасаа хамаарна. Орчуулагч уран яруу байдлыг нь барьж орчуулсан байна уу, гол утгад ач холбогдол өгсөн үү гэдгээс хамаарна. Тухайлбал, орос орчуулгад уран яруу талыг давамгайлж орчуулсан бол англи орчуулга логик талаас нь орчуулсан байдаг. Тиймээс найруулагч аль алийг нь судалж байж жүжгээ тавих нь зөв.

-Үзэгчид драмын урлагт хэр боловсорч байна вэ?


-Драмын жүжиг үзэх нь харьцангуй нэмэгдсэн. Жүжиг бол хүний мэдрэмжид чиглэсэн бүтээл. Тиймээс театр улам хөгжсөөр байх болно. Театр хамгийн ирээдүйтэй, тасралтгүй үргэлжлэх бизнес гэж бодож байна.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцаач?


-Театр бол сэтгэлгээний хөгжлийг хүнд олгодог. Тиймээс цаашдын уран бүтээлүүдээ бас энэ чиглэл рүү ойртуулна гэж бодож байгаа. Уран бүтээлчид ингэж сэтгэж чадвал үзэгчдээсээ түрүүлж алхана. Ингэснээр үзэгчдийг хөгжүүлэх үүргээ биелүүлнэ. Миний хувьд цаашдаа Шекспирийн сонгодог болон модерн жүжиг найруулан тавих бодолтой байна.