A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4434/

Б.Бат-Эрдэнэ аваргын бүтээлч охид

Б.Бат-Эрдэнэ аваргын бүтээлч охид
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4434/

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гурван охинтой. Тэд тун удахгүй гадаад, дотоодод нэрээ дуурсгаж, ааваасаа илүү амжилттай явах бололтой. Том охин Б.Баярмаа нь ХБНГУ-ын Нордрайнвестфаллен мужийн Дюссильдорф хотод залуу архитекторуудын хамт боловсруулсан галт тэрэгний замын дээгүүр олон нийтийн орон зайг шинээр бий болгох төслийнхөө талаар Кёльн хотын WRD телевизэд ярилцлага өгсөн байна. Герман хэлийг төгс эзэмшсэнээс гадна архитеторч мэргэжлийнхээ “ид шидийг” гаргаж яваа нь бахархууштай. Тэгвэл түүний дүү Б.Бурмаа бодибилдинг, фитнесээр хичээллээд удаагүй ч энэ жилийн “Монголын мистер” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай, өсөх ирээдүйтэй тамирчдын тоонд орсон юм. Тэрбээр гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн шавь болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

15 тэрбумын модыг устгаад гурван тэрбумын оргилуур барина гэв үү

 0 сэтгэгдэл
  • Ногоон байгууламжаа ээлж дараалан сүйтгэдэг манайх шиг улс хэр олон бол
  • Энэ цэцэрлэгийг буулгаж, ногоон байгууламжийг устгавал тухайн хэсгийн экологийн тэнцвэрт байдал үгүй болно гэдэг дүгнэлтийг 26 эрдэмтэн, доктор гаргаж, гарын үсгээ зуржээ

Албан тушаалд томилогдсон цагаасаа хойш иргэдэд таалагдах шийдвэр тун ховорхон гаргасан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дахин бүтэшгүй санаа олжээ. Тэрбээр Сүхбаатарын талбайн урд хэсгийг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах шийдвэр гаргаснаа албан ёсоор танилцуулав. “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн” нэртэй бүтээн байгуулалтын ажлыг хийхэд 3.2 тэрбум төгрөг зарцуулна. Тус цэцэрлэгт хүрээлэн нь 1.6 га талбайг хамардаг бөгөөд энд 85 метр урт, 14 метрийн өргөнтэй, хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 ам.метр хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөжээ. Гэвч энэхүү бүтээн байгуулалтын ажил тэнд байгаа ногоон байгууламжийг сүйтгэнэ гэж хэн ч төсөөлөөгүй байх. Тиймээс сүүлийн хэдэн өдөр иргэд ихээхэн бухимдаж, ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Энэ төсөл өнгөрсөн онд тендерээр шалгарсан. Тэр үед 3.2 тэрбумын зардал нь батлагдаж, төсөвт орсон. Өнөөдөр гэнэт санаачлаад хийж байгаа ажил биш. Цэцэрлэгийн өндөр нарс модыг буюу нийт модны 30 хувийг нүүлгэн шилжүүлж, өөр газар тарина. Гэтэл иргэд цэцэрлэгийн бүх ногоон байгууламжийг устгана гэж буруу ойлгоод байна” хэмээн тайлбарлав. Харин уг бүтээн байгуулалтыг нэн шаардлагатай, цагаа олсон арга хэмжээ биш хэмээн үзэж буйгаа иргэн Ж.Энхбат илэрхийлсэн юм. Тэрбээр “Хэрэв энэ цэцэрлэгийг буулгаж, ногоон байгууламжийг устгавал энэ хэсгийн экологийн тэнцвэрт байдал үгүй болно гэдэг дүгнэлтийг 26 эрдэмтэн, доктор гаргаж, гарын үсгээ зурсан. 

Дэлхий дахинд вируст халдвараас болж эдийн засаг хямарч, онцгой нөхцөлд орж, ААН-үүд дампуурахын ирмэг дээр ирээд байхад ийм бүтээн байгуулалт хийх нь буруу. Эрдэмтэд энэ моддын 60-70 хувь нь үхнэ, нүүлгэн шилжүүлэх үед үндэс нь тасарна гэж байна. Үүнийхээ оронд гэр хороололд нэг цэцэрлэг ч болтугай барих хэрэгтэй” гэсэн юм. Тус талбайд 10 мянга орчим мод байдаг аж. “Эдгээр модны 70 хувийг нүүлгэн шилжүүлснээр 15 тэрбум төгрөгийн хохирол учирна гэж эрдэмтэд тооцоолсон. Тиймээс бид эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн жил Туул голын дагуух бургас модыг огтолж, тэнд барилга эхлүүлэх үйл ажиллагааг зөвшөөрөл авахгүйгээр эхлүүлснийг мөн эсэргүүцэж байсан” хэмээн НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү байр сууриа илэрхийллээ. Жил бүр 40 гаруй тэрбум төгрөгийг ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээнд зарцуулна гэж төлөвлөдөг аж. Гэвч тэр их мөнгөний задаргаанд хэн ч анхаарал хандуулаагүй учир энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн талаар иргэд мэдээгүй бололтой. Угтаа бол талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн яадгаа алдатлаа муудаагүй. Хоёр жил гаруйн өмнө өчнөөн мөнгө зарлагадаж шинээр мод суулгасан. Гэтэл одоо үндсээр нь авах гэж байна. Тус цэцэрлэгт хүрээлэн бохир, заваан харагдаад байгаа бол 00-ын асуудал, газар доогуурх шугам сүлжээг нь янзлаад бага зэрэг тордоход л өнгө орно. Заавал хэдэн тэрбумаар хөрөнгө зарлагадах шаардлага байхгүй гэдгийг ойлгоосой.  Энэ дашрамд өмнө нь бий болсон цэцэрлэгт хүрээлэнгүүдээ эргээд нэг санахад илүүдэхгүй. Цементээр цардаж, хэдэн хиймэл мод суулгаад, шороо овоолж зүлгээр бүрхээд орхино. Тавьсан хэдэн сандал нь тамхичдын тухлах газар болно. Усан оргилуур нь зуны гурван сард л ажиллаад таг зогсдог гээд шүүмжлэх зүйл мундахгүй. Сэлбийн гүүрний усан оргилуур, Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур, Эрх чөлөөний талбайн усан оргилуур гээд зуны цагт ч ажилладаг эсэх нь эргэлзээтэй хэдэн “бүтээн байгуулалт” байна. Гэтэл усан оргилуур барих нэрийдлээр нийслэлд цөөхөн байдаг ногоон байгууламжийг устгах гэж буйд иргэд бухимдаж байна. Үнэхээр бүтээн байгуулалт хиймээр байгаа бол Сэлбэ гол дагуух орчныг тохижуулж, ногоон байгууламж баривал олон хүн баярлана даа. Орой, үдэш амралтын өдрөөр салхилж, зугаалах газар нэгээр нэмэгдлээ гэсэн үг. Харин ногоон байгууламжаа ээлж дараалан сүйтгэдэг манайх шиг улс хэр олон бол.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гоо сайхны цүнх бол бактерийн “агуулах”

 0 сэтгэгдэл

Эмэгтэйчүүдийн гоо сайхны цүнх доторх арван бүтээгдэхүүн тутмын есөд нь элдэв өвчлөл үүсгэдэг олон төрлийн нян үржсэн байдаг аж. Тэдгээрийг өдөр тутамдаа хэрэглэж, нүүр, арьсандаа хүргэх нь арьсны өвчлөл үүсэх гол хүчин зүйл болдог байна. Энэхүү дүгнэлтийг Английн Бирмингем хотын Астоны их сургуулийн эрдэмтэд судалгаан дээр үндэслэн гаргажээ. Судалгаанд хамруулсан гоо сайхны бүтээгдэхүүний 70-90 хувьд нь стафилококк, E.Coli болон мөөгөнцөр агуулагдаж байсан аж. Нүүрээ буддаг эмэгтэйчүүдийн ихэнх нь багс болон гоо сайхны цүнхээ тогтмол угаадаггүй, бүтээгдэхүүнийхээ хугацаа дууссан эсэхийг анзаардаггүй болохыг судлаачид дурдсан байна. Үүний улмаас төрөл бүрийн өвчин үүсгэгч олон сая нян гоо сайхны цүнхэнд нь үрждэг бөгөөд нүд, уруул болон гэмтэлтэй арьсаар дамжин цусанд халдварлах эрсдэлтэй аж. Крем түрхдэг пролонд хамгийн их нян агуулагддаг бөгөөд хэрэглэсний дараа чийглэг байдаг учир бактери үржих таатай орчин бий болдог байна. Үүнээс гадна хэрэглэх хугацаандаа газар унагах, бохир гараар барих тохиолдол их гардаг учир хамгийн их бохирдол үүсдэг гэнэ. Тиймээс бүтээгдэхүүнээ цэвэр байлгаж, эрүүл мэнд, гоо сайхнаа хэрхэн хамгаалах талаар хүргэе.

Уруулын будаг

Уруулын будаг бол эмэгтэй хүний гоо сайхны хамгийн гол “зэвсэг”. Хүчирхэг, дур булаам, ялдам дүр төрхийг уруулаа будахгүйгээр бүрдүүлэх боломжгүй. Гэхдээ уг бүтээгдэхүүн дээр нян үржих өндөр эрсдэлтэй аж. Учир нь найрлагад нь олон төрлийн химийн нэгдэл ордог учир бактери амархан үрждэг байна. Тиймээс дотнын найз, эгч, дүүтэйгээ ч уруулын будгаа хуваалцаж болохгүй. Мөн хооллох үед уруул дээрх будаг их, бага хэмжээгээр аманд ордог учир хоол идэх, цай уух үедээ будгаа арилгаж хэвшээрэй. Хэрэв будагны таг алга болсон бол цүнхэндээ шууд хийхээс татгалзаж, будгаа хайлуулан, тагтай саванд хийж, багс ашиглаж будаарай. Уруулын будгийг хөлдөөгчид хонуулахад бактери устдаг бөгөөд нянгийн эсрэг салфеткаар зөөлөн арчиж, ариутгах боломжтой.

Үзүүрлэгч

Нүд, хөмсөгний харандааны үзүүрлэгчээ тогтмол ариутгах шаардлагатай. Косметик харандаанд химийн найрлага ордог учир цэвэрлэхгүй орхисноор гөлгөр гадаргуу, гаднын нөлөөний улмаас нян үрждэг. Тиймээс долоо хоног бүр спиртэд норгосон хөвөнгөөр үзүүрлэгчээ цэвэрлээрэй.

Гоо сайхны цүнх 

Гоо сайхны цүнх нь агаар нэвтрүүлэх боломжгүй, олон төрлийн бүтээгдэхүүн нэг дор багтаадаг учир их хэмжээний нян агуулдаг. Даавуун материалтай цүнх цэвэрлэхэд хүндрэлтэй учир савхи, арьсан болон гялгар материалтайг сонгоорой. Харин ариутгахдаа бактери устгагч шингэнийг хөвөнд шингээж эсвэл салфеткаар арчиж, угаалгын бодисоор угааж болох юм.

Багс

Нүүр будах хамгийн чухал хэрэгсэл бол багс юм. Мөн нүд, уруул зэрэг нүүрний эмзэг хэсэгт хүрдэг учир тогтмол ариутгах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа амьтны үсээр хийсэн багсанд нян үржих магадлал өндөр учир аль болох хиймэл үстэйг сонгож хэрэглэхийг зөвлөе. Харин ариутгахдаа зориулалтын шингэн хэрэглэх нь эрсдэлээс хамгаалах бөгөөд сард 2-3 удаа зайлшгүй цэвэрлэж хэвшээрэй.

Шахмал энгэсэг

Шахмал энгэсэг багс, пролон байнга хүрдэг учир амархан бохирддог. Тиймээс тогтмол ариутгах шаардлагатай бөгөөд бусдын багсыг бүтээгдэхүүндээ бүү хүргээрэй. Харин цэвэрлэхдээ изопропилийн спиртийг шүршигч саванд хийн энгэсэг рүүгээ шүршиж болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амны хаалтны загвар хувьслын шинэ шатанд гарчээ

 0 сэтгэгдэл

Дэлхий нийтийг аюулд оруулсан COVID-19-ийн халдварын улмаас амны хаалт хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болоод буй. Амны хаалтны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр загвар, дизайн нь ч хувьсан өөрчлөгдөж, зарим талаараа гангараа болжээ. Энэ жилийн Парисын загварын долоо хоногт алдартай дизайнерууд амны хаалтны шинэ коллекцуудыг танилцуулсан нь үүний нотолгоо юм.

Казахстаны бизнесмен, стилист, Barber Shop-ын үүсгэн байгуулагч Таир Марассулов Louis Vuitton-ийн амны хаалтаар коронавирусээс өөрийгөө хамгаалжээ.

Сошиал инфлюенсерүүд ч бас амны хаалтыг хувцаслах хэв маягтаа нийцүүлэн сонгох замаар хандалтаа нэмэгдүүлж байна.

Balmain-ийн намар, өвлийн цуглуулгын танилцуулгыг үзэхээр ирсэн нэгэн инфлюенсер амны хаалт дээрээ Chanel-ийн логог байршуулсан нь олны анхаарлыг татжээ.

Devil Fashion-ий эмэгтэйчүүдэд зориулан гаргасан Goth Bat амны хаалт 30 ам.долларын үнэтэй.

Амны хаалтны шинэ загвар зохиох “уралдаан”-д манай үндэсний үйлдвэрүүд ч өрсөлдөөд эхэллээ. Тухайлбал, өхөөрдөм үгс, өвөрмөц загвараар ялгардаг “Үр минь” брэндийн хүүхдийн амны хаалтууд ийм байдалтай үйлдвэрлэгджээ.

Уг вирус Хятадад анх бүрт гэгд сэнээс болж Европ, Америк тивийн орнуудад азиудыг гадуур хах хандлага ихэссэн. Тиймээс нэгэн бүсгүй монгол гэдгээ таниулахын тулд төрийн далбааныхаа өнгөөр амны хаалт хийсэн нь өвөрмөц шийдэл болж чаджээ.

Eastern Kentucky их сургуулийн төгсөх ангийн оюутан 21 настай Эшли Лауренс хэлгүй, дүлий хүмүүст зориулсан, амны хайрцаг уншигдах боломжтой маск зохион бүтээжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хавар биеийн хий хямардаг тул хонины мах, шар тос, хайлмаг түлхүү хэрэглэ

 0 сэтгэгдэл
  • Энэ улиралд мацаг барьж огт болохгүй. Таван махбодоос бүтсэн хоол тэжээлээр биеэ тэтгэх ёстой
  • Хаврын эхний хоёр сард шороо хий махбодь, бадганы билэг чанар хөдөлж байдаг аж. Тиймээс энэ улиралд хэт их ус, цай уух, шингэн юм хэтрүүлж хэрэглэхийг хорьдог байна

Монголчууд эртнээс дөрвөн улиралдаа зохицуулан идээ ундаагаа хэрэглэсээр ирсэн. Хаврын улиралд бүх зүйл урган өсөж, уур амьсгал дулаарч цаг агаар хувьсамтгай байдаг. Энэ цаг үед хоол ундаа нарийн тохируулан хэрэглэх ёстой. Хаврын улиралд халуун хүйтнийг тэнцүүлэх бүлээн гаралтай идээ хэрэглэхийг уламжлалтын эмч Б.Уянга зөвлөж байна. Хуй салхи ихтэй хэдий ч нарны эрчим наашилдаг улирал тул шар идээ хэрэглэх нь зохистой гэж номлодог байна. Тослог, хөнгөн, илчлэг ихтэй идээний төрлийг шар тосоор төлөөлүүлэн шар идээ хэмээн нэрлэжээ. Хаврын улиралд улаан идээ буюу мах хэрэглэхийг багасгаж, шар идээг түлхүү хэрэглэнэ. Шар идээнд шар тос, арвайн гурил, шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, хайлмаг зэрэг орно. Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын илчийг сэлбэдэг тул хаврын хавсрагатай өдрүүдийг давахад тустай аж. Эртний монголчууд зуны улиралд сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг байсан. Цагаан идээ идэж мацаг барьж, биеэ цэвэршүүлэх нь дулааны улиралд шар хөөрөхөөс сэргийлэх гол арга байжээ. 

Хоол хүнсийг хэрхэн тохируулах вэ?

Уламжлалт анагаах ухаанд “Идээ ундааны хэмжээг тэнцүүлж чадсанаар сайн тариалангийн газар мэт ходоодны галын илч хэвийн үүсэж, хоол боловсруулалт хэвийн явагдаж, амь нас бөх оршиж, архаг өвчин бүгдийн үндэс болсон эс шингэсэн өвчин үүсэхгүй” хэмээн бичсэн байдаг. Эс шингэсэн өвчин гэдэг нь хоол ходоодонд буруу, дутуу боловсорсноос болж өвчин үүсэхийг хэлнэ. Хоол унд зөв шингэж байвал шинэ цус үүсч, эрхтэн системийг дэмжиж, биеийг хэвийн үйл ажиллаагаатай болгодог. Хэрвээ буруу шингэсэн тохиолдолд муу цус, шар ус гэдэг зүйлийг бий болгодог. Энэ нь өвчин үүсэх эхлэл болдог. Тиймээс хоолныхоо хэмжээг зөв барих хэрэгтэй ажээ. Уламжлалт анагаах ухаанд “Бурхан багш өдөрт нэг хоолтой, ерийн хүн өдөрт хоёр хоолтой, араатан өдөрт гурав хоолтой байна” хэмээн үздэг. Энэ нь хоолныхоо хэмжээг маш сайн барих хэрэгтэй гэсэн үг. Хоол хүнсийг идэж хэрэглэхдээ “нэг битүү” буюу хоёр алганы хооронд нийлүүлж барьсантай адил хэмжээтэй хоол хэрэглэх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, ходоодыг дөрөв хуваасны хоёрт нь идээ, нэг хувьд нь ундаа байвал зохицно гэж үздэг. Хоол хүнсийг идэж хэрэглэхдээ анхаарах нэг зүйл нь хоорондоо үл зохицолдох идээ ундаа гэж байдаг. Үүнд бүрэлдээгүй таргийг архитай хамт хэрэглэж болохгүй. Загасны мах сүүтэй, шувууны өндөг, загасны мах, сүү зэргийг хольж хэрэглэж болохгүй. Мөөгийг тосонд хуурч шарж идэж болохгүй мөн зөгийн балтай тос холивол хор болно. Ямар ч махыг уурыг нь гаргалгүй халуунаар нь идвэл хортой. Өмнөх идсэн хоол ходоодонд шингээгүй байхад араас нь хоол идэж болохгүй. Яагаад гэвэл шөнө идсэн хоол өглөө шингэдэг, өглөө идсэн хоол үдэд шингэдэг ажээ. Хоолыг бага бага хэмжээтэй, дасгаж идвэл хор болохгүй. 

Хавар мацаг баривал хий хямарна

Үдээс хойш 16:00-20:00 цагийн хооронд хий махбодын билэг чанар хүний биед харьцангуй давамгайлдаг тул энэ үед бага зэрэг ядрах мэдрэмж төрнө. Тийм учраас өглөөний унданд идэж, ууж байсан шигээ хөнгөн хооллох ёстой. Оройн хоолоо 20:00 цагаас оройтуулалгүй идэж дадах хэрэгтэй. Хаврын эхний хоёр сард шороо хий махбодь, бадганы билэг чанар хөдөлж байдаг аж. Тиймээс энэ улиралд хэт их ус, цай уух, шингэн юм хэтрүүлж хэрэглэхийг хорьдог байна. Бадгана нь хийтэй хавсраад өвчлөл эмгэг үүсгэх эрсдэлтэй учраас хоолны хэмжээнд онцгой анхаарах хэрэгтэй. Хий хямардаг хаврын улиралд  мацаг барьж огт болохгүй. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр, тухайн өвчлөлтэй холбоотойгоор маш нарийн дэглэмээр барих ёстой. Сүүлийн үед мацаг барих нь ихэслээ. Зарим нь нэгэндээ мацаг барихыг зөвлөж байна. Энэ бол туйлын буруу аж. Таван махбодоос бүтсэн биеийг таван махбодоос бүтсэн хоол тэжээлээр тэжээх ёстой. Мөн хавар хий хямарснаас болоод сэтгэл гэгэлзэж тогтворгүй болдог байна. Иймээс аль болох тайван байж сэтгэл зүйгээ удирдах хэрэгтэйг эмч Б.Уянга эмч зөвлөлөө.