A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3520/

Венецийн баргар ирээдүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3520/
  • Венецээс жилдээ 1,000 орчим оршин суугч гадагш нүүж буйн улмаас өдгөө ердөө 50,000 орчим хүн л тус хотыг орон гэрээ хэмээн үзсээр байна
  • Нийт жуулчдын 75 хувь нь Венецид хэдхэн цагийг өнгөрүүлж, бэлэг дурсгалын зүйлс худалдаж авахад дунджаар 13 евро зарцуулдаг


Сүүлийн хагас зууны түүхнээ хамгийн гамшигт үерт автсанаас хойш хоёр долоо хоногийн дараа Венец хотноо дахин “аква альта” ирж буйг сануулсан түгшүүрийн дохио өглөөний 06:30-д хангинав. Дохионоос хойш хоёр цаг хүрэхгүй хугацаанд эртний хотын гудамжнаа явган зорчигчдод зориулсан түр модон тавцангууд бий болж, бэлтгэлгүй жуулчдад зориулсан хямд усны гутал зардаг худалдаачид хаа сайгүй гараад ирлээ. Венецийн 100 гаруй жижиг аралд тархан байрладаг тус хотод жилдээ 30 гаруй сая жуулчин ирдэг ч орон нутгийн эдийн засагт өгөөж муутай. Нийт жуулчдын 75 хувь нь Венецид хэдхэн цагийг өнгөрүүлж, бэлэг дурсгалын зүйлс худалдаж авахад дунджаар 13 евро зарцуулдгийг тус хотын худалдааны гол байгууллага Confartigianato Venezia-гийн судалгаа харуулж байна. Гаднын хямд төсөр бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хүчин мөхөс гар урлал эрхлэгчдийн олонх  нь үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийн улмаас түрээсээ дийлэхээ байлаа. Венецийн түүхэн дурсгалт хэсэгт амьдардаг чадварлаг гар урчуудын тоо 1970-аад оноос хойш хоёр дахин цөөрч, 2018 онд 1100 орчим болжээ. “Цаг үе өөрчлөгдсөн”-ийг Confartigianato Venezia-гийн Энрико Ветторе анхааруулж байна. Үе уламжилж ирсэн биз-нес залгамжлах хүнгүй эзгүйрч, “жинхэнэ гар урлагийн бүтээл авдаг” бүтэн өдрийн жуулчдын эрэлт хэрэгцээ алга болсныг тэрбээр тайлбарлав. Мурано арал дээрх Лучиано Гамбаро хэдэн зууны түүхтэй шилэн урлалын уламжлалаа хадгалж үлдэхээр чармайж сууна. Гараар үлээж бүтээдэг өнгөлөг шилэн ваар, бэлэг дурс галын бүтээгдэхүүний үйлд вэр лэл дорнод Европ, Хятад, Энэтхэгээс цутгадаг дуураймал барааны улмаас тал хувь хүртлээ багассаныг Mурано шилэн эдлэлийн бизнесийн консорциумын тэргүүн, удам дамжсан бизнес эрхлэгч, 54 настай тэрбээр ярьсан юм. Үерийн давтамж ихэссэн нь Венецийн амьдралын ердийн хэмнэлийг алдагдуулж, Мурано, Бурано, Лидо зэрэг арлуудыг холбодог завь онгоцны Вапоретто шугамын ажиллагааг саатуулдаг боллоо. Ердөө 11 дүгээр сарын 12-нд Венецийн “аква альта” далайн түвшнээс дээш 184 сантиметр ихэссэн юм. Цагт 120 километр хурдтай шуурга, далайн түрлэг хоёрын улмаас үүссэн үерийн хохирол нэг тэрбум ор чим евро. Венецийн засаг дарга Луижи Брунаро зэрэг олон хүн энэ бүхний буруутан нь уур амьсгалын өөрчлөлт хэмээн үздэг. “Дөрвөн хүүхэд маань өсөж хүн болсон энэ хотдоо би хайртай. Гэтэл сүүлийн тавхан жилд хотын нөхцөл урьд өмнө байгаагүй муудчихлаа” хэмээн Бенедетто Марчелло хөгжмийн сургуулийн ерөнхийлөгч Жио-ванни Жиол тайлбарлав. Венецээс жилдээ 1000 орчим оршин суугч гадагш нүүж буйн улмаас өдгөө ердөө 50,000 орчим хүн л тус хотыг орон гэрээ хэмээн үзсээр байна. Дэлхийн дулаарлын улмаас Венецийн усны түвшин 1880-аад оны үеийнхтэй харьцуулахад 20 гаруй сантиметрээр өсөөд байгаа юм.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Байгалийн түүхийн музейгээс багана нь л үлджээ

 0 сэтгэгдэл

Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын хугацаа дууссан гэсэн шалтгаанаар 2013 онд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тухайн оны зургадугаар сард үйл ажиллагааг зогсоосон билээ. Түүнээс хойш тус барилгын үүдийг цоожилж, ямар ч засварын ажил хийгээгүй тул шүүхээс Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гарч, өнгөрсөн долоо хоногт нурааж эхэлсэн. Байгалийн түүхийн музей Улаанбаатар хотын 50 орчим жилийн түүхийг, дахин давтагдашгүй ур хийцийг хадгалж байгаа газар юм. 17 жилийн турш музейн захирлын алба хашсан Н.Зоригбаатар жил бүр урсгал зардлын төсвөөр улсаас 200­-400 сая төгрөг авдаг байсан. Тодруулбал, 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан ч барилгад ямар ч засвар хийгээгүй төдийгүй үйл ажиллагааг нь зогсоосон юм. Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор суурин дээр нь 53 тэрбум төгрөгөөр “Чингис хаан”-ы музей байгуулах шийдэлд хүрсэн. 

Тогтоолын 2.3. Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт "Чингис хаан" музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулна гэж заажээ. Уг музейг нураахыг олон хүмүүс эсэргүүцэн тэмцэл зарласан ч үр дүнд хүрсэнгүй ийнхүү музейг нурааж эхэллээ.  

Байгалийн түүхийн музей нь 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн байна. Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэртэй аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголоос 12 жүдоч Токиогийн олимпод зодоглох боломжтой

 0 сэтгэгдэл
  • Эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн жинд эрхээ авахаар байна
  • МЖБХ-ноос олимпод оролцох нь хэнд ч нээлттэй гэж тайлбарласан ч Иран залууд боломж илүү өндөр байгаа юм
  • 2020 оны тавдугаар сарын 25-ныг хүртэл манай жүдочдын оролцож, чансааны оноогоо ахиулах боломжтой есөн тэмцээн байна

Японы нийслэл Токио хотноо зуны спортын XXXIII наадам эхлэхэд 231 хоног үлдээд байна. Арлын оронд болох олимпын наадамд манайхан жүдочдоосоо өндөр амжилт хүлээж буй. Тэр ч утгаараа Монголоос хэчнээн тамирчин Токиог зорих боломжтой байгааг урьдчилсан байдлаар хүргэе. Олон улсын жүдо бөхийн холбооны олимпын эрх олгох журам хамгийн оновчтой, хамгийн шударга зарчимтай гэхэд болно. Олимпын эрхийг дөрвөн жилийн турш уралдаан тэмцээнд оролцож цуглуулсан онооны чансаагаар олгодог. Олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө. ОУЖБХ-ны 2020 оны тавдугаар сарын 25-нд гаргах чансаагаар эрэгтэй жин тус бүрийн эхний 24, эмэгтэй 18-д багтсан тамирчид олимпын эрхээ шууд өвөртөлнө. Үүнээс гадна эрх аваагүй жиндээ квот авна. Манайхаас эмэгтэй дөрөв, эрэгтэй долоо, мөн квотоор нэг, нийт 12 жүдочоо Токио руу илгээх боломжтой. Мөн холимог багийн төрөлд оролцохоор байна. 2019 оны тэмцээн Мастерсаар отголох бол 2020 оны цуврал тэмцээн Тель-Авивын гранпригаар эхлэх учиртай.

60 кг: Энэ жинд Монголоос хамгийн өндөр чансаатай байгаа нь гавьяат тамирчин Д.Амартүвшин. Тэрбээр чансааны 11 дүгээрт эрэмбэтэй яваа. Харин түүний араас гавьяат тамирчин Г.Болдбаатар, ОУХМ Л.Өнөболд нар жагссан. Ер нь дээр дурдсан гурван бөхийн нэг нь Токиог зорино. Яг өнөөдрийн хувьд Д.Амартүвшин гавьяатад боломж арай илүү байгаа юм.

66 кг:Г.Хэрлэн, Ё.Басхүү, Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, Б.Эрхэмбаяр гэсэн таван жүдоч дотооддоо өрсөлдөж буй. Гэхдээ магадлал өндөртэй нь Г.Хэрлэн, Ё.Басхүү, Д.Алтансүх нар. Дээрх таван бөхөөс Г.Хэрлэн бусдыгаа олон улсын чансаагаар тэргүүлж байгаа бөгөөд Г.Хэрлэн, Ё.Басхүү нарын нэгийг сонгож Токио руу илгээх болов уу.

73 кг: Өнгөрсөн олимпод 60 кг-д ах нараа гэрт нь үлдээсэн Ц.Цогт-Очир Риогоос хойш огцом жин өгсөж, 73 кг-д зодоглох болсон. Тэгвэл түүнийг Токиог зорих уу, үгүй юү гэдэг нь анхаарал татаж байна. Мэдээж энэ жингийн лидер нь дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Одбаяр. Дээрх хоёр тамирчнаас сонголт хийж таарна. Гэхдээ нэг нь олимпын
ганцаарчилсан төрөлд, нөгөөх нь холимог багийн тэмцээнд оролцоно.

81 кг: Уг нь энэ жинд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нарын нэг нь эх орноо төлөөлж Токиод барилдах магадлалтай байсан. Магадгүй О.Ууганбаатарт илүү боломж байсан биз. Байсан гэж бичсэний шалтгаан нь Ираны бөх Саеид Моллаей Монголын иргэншилтэй болсноор дээрх хоёр тамирчны боломж бараг хаагдлаа. Хэдийгээр МЖБХ-ноос олимпод оролцох нь хэнд ч нээлттэй гэж тайлбарласан ч иран залууд боломж илүү өндөр байгаа юм. Тэр чансааны гурав-дугаарт эрэмбэтэй, бас дэлхийн аваргаас алт, хүрэл медаль хүртсэн. Токиогийн олимпоос медаль шүүрэх гол таван тамирчны нэг. 

90 кг: Тавдугаар сарын 25-ныг хүртэл Г.Алтанбагана чансаагаа хадгалж чадвал олимпод оролцох нь тодорхой. Мастерс, Их дуулга, гранпригаас медаль авахгүй байсан ч бага хэмжээгээр чансааны оноо халааслаад байвал тэр бусад жүдочтойгоо Токиог зорино. Энэ жинд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр Г.Алтан-багана олимпод оролцох биз.

-100 кг: Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар дотооддоо ямар ч өрсөлдөгчгүйгээр олимпод оролцоно. Тавдугаар сар хүртэл түүний чансаа буурлаа гэхэд 15-аас доош буухгүй болов уу.

+100 кг: Дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр олимп, дэлхийн медальтан болохын төлөө Токиог зорих уу, эсвэл зодог тайлах болоогүй гэдгээ нотолсоор яваа Н.Түвшинбаяр уу гэсэн сонголт байна. Гэхдээ магадлал Ө.Дүүрэнбаярт илүү бий. Н.Түвшинбаяр аваргын хувьд олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн бөгөөд залуу тамирчдад боломж олгох биз. Нөгөөтэйгүүр тэрбээр ирэх оны гуравдугаар сард МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх учраас үүнд гол анхаарлаа хандуулах байх.Мастерс болон 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ түүний оролцох хамгийн сүүлчийн тэмцээн ч байж мэднэ.Эрэгтэйчүүдийн хувьд ийм байна. 90, -100 кг-ын жинг эс тооцвол бусад жинд олимпод оролцох жүдочийг үзүүлэлтээр шалгаруулах биз. Харин одоо эмэг тэйчүүдийг сонирхоё.

48 кг: Гавьяат тамирчин М.Уранцэцэгт ямар ч өрсөлдөгч байхгүй. Хэдийгээр Г.Наранцэцэгийг нэрлэж болох ч олимпод Урнаа гавьяатыг сонгох нь тодорхой. Түүний хувьд бүх анхаарлаа Токио руу хандуулсан учраас боломжоо алдахгүй биз.

52 кг: Л.Сосорбарам, Б.Хорлоодой гэсэн хоёр тамирчин бий. Гэхдээ үзүүлсэн амжилт, барилдааны арга барилыг нь харвал Л.Сосорбарам илүү боломжтой. Токиод дээгүүр амжилт ч үзүүлж мэднэ.

57 кг: Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа-гийн дотоод дахь гол өрсөлдөгч нь Л.Энхрийлэн. Гэхдээ Д.Сумъяа олимпын аварга гэж дуудуулахыг хүсч байгаа учраас боломжийг алдахгүйг хичээнэ. Токиод оролцох боломж Д.Сумъяад 90 хувь байна.

63 кг: Энэ жинд Б.Ганхайч, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг нар бий. Аль нь ч олимпод оролцохыг үгүйсгэхгүй. Боломж хоёуланд нь 50 хувь. ОУЖБХ-ноос гаргасан чансаагаар Б.Ганхайч 19, Б.Мөнгөнчимэг 33 дугаарт эрэмбэтэй байна. Тэгвэл 70, -78, +78 кг-ын жинд манай эмэгтэйчүүд олимпын чансаанаас хол байгаа бөгөөд нэг тамирчин ОУЖБХ-ны квотоор оролцох боломжтой. Дашрамд сонирхуулахад, ОУЖБХ-ноос зохион байгуулдаг гранпри тэмцээнд түрүүлсэн бөх чансааны 700, Их дуулгад 1000, Мастерст 1800, ДАШТ-д 2000 оноо олгодог билээ.












A

Жижиг

A

Дунд

A

Том

The Hu хамтлагийн фэнүүд 1350 км зам туулан тоглолтыг нь үзэж байна

 0 сэтгэгдэл
  • Их Британийн алдарт дуучин Элтон Жон: Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэр­гэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна

The Hu хамтлаг дэлхий даяар аялан тоглолтоо үргэлжлүүлж буй билээ. Тус хамтлагийн чансаа, нэр хүнд өдөр ирэх тусам өссөөр байна.Тэд өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын NRG recording студид дуугаа бичүүлсэн бөгөөд тус студи нь Alicia Keys, Avril Lavigne, Jay-Z, Kanye West зэрэг дэлхийн томоохон ододтой хамтран ажилладаг. Тус хамтлагийн гадаад фенүүд уран бүтээлээр нь ковер хийж буй бол дэлхий даяар оршин сууж буй монгол фенүүдийнх нь нэг н.Хос-Эрдэнэ тоглолтыг нь үзэхийн тулд цасан шуурга, байгалийн үзэгдлийг үл хайхран 1350 км-ийн цаанаас зорин очжээ.Тус хамтлагийн хамгийн том фэн нь Их Британийн алдарт дуучин Элтон Жон. Тэрбээр өмнө нь твиттер хуудсаараа дамжуулан The Hu хамтлагийг сайшааж, уран бүтээлийг нь танилцуулж байсан бол энэ удаа өөрийн Rocket Hours Beats 1 радио шоундаа тэднийг урьж, ярилцлаа. Энэ үеэр алдарт дуучин маань “Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэргэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна” хэмээв. Түүнчлэн The Hu-гийн нэгэн монгол шүтэн бишрэгч Ю.Ариунзаяат Сан Франциско хотод хийсэн тоглолтын үеэр VIP тасалбар худалдан авч тэдэнтэй уулзан, үндэсний хоолоороо дайлсан бөгөөд монгол хүн байсан тул хамтлагийнхан түүнд зориулж дуу дуулж өгчээ.Тэрбээр энэ талаар “Цаг 17:30 болж, хүсэн хүлээсэн мөч ирлээ. Ийм том хамтлагтай уулзаж байсан биш, балмагдаад “Сайн байцгаана уу” гэж амандаа бувтнатал “Өө, монгол хүн байна шүү дээ. За, эгчдээ зориулж “Бүсгүйн дуу”-гаа дуулж өгье” гэлээ. Гар чичирч, зүрх цохилоод, нулимс гарах гээд болдоггүй. Учир зүггүй мэлмэрүүлээд уналтай биш. Үзэгчдийн танхимын голд ганцаараа зогсон, зөвхөн өөртөө зориулж энэ том хамтлагийн “Бүсгүйн дуу”-г дуулуулсан хүн надаас өөр байхгүй байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. VIP access ticket нь дэлхийн томоохон хамтлагуудын тоглолтын жишиг бөгөөд шахуу хөтөлбөр, ачаалал ихтэй уран бүтээлчдийн амрах цагийг ихэсгэхийн тулд, нөгөөтэйгүүр шүтэн бишрэгчдэд уулзах боломж олгох үүднээс борлуулдаг. The Hu хамтлагийн VIP тасалбарын үнэ 200 ам.доллар.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Манжуураас нутагшуулмаар хөгжлийн орц

 0 сэтгэгдэл
  • Эх нутгийнхнаа аялал жуулчлалын хот руу замчилсан “Монгол аялал”-ынхан 15 мянган хүнд тус хотын соёлыг тольдуулжээ
  • Манжуурын хот тохижилт төлөвлөлтөөс үлгэр жишээ авмаар. Зам талбайгаа тохижуулсан материал нь хүний эрүүл мэндэд үнэхэээр нийцжээ
  • Хоол нь ямар байх бол гэж эмээх шаард­лага гарсангүй. Эднийх эрүүл мэндийн шинжилгээтэй, стандартад нийцсэн хүнс, хоолтой газрыг сонгон үйлчлүүл д­гээрээ бусад аяллын компаниас ялгардаг

Шөнийн гэрлээрээ гайхуулах Манжуур хотод манай сонины хамт олон дөрвөн шөнө, таван өдрийг өнгөрүүллээ. Ингэж тааваараа аялах боломжийг бидэнд олгосон Ц.Пүрэвдорж захиралтай “Монгол аялал” компанийн хамт олонд гүнээ талархаж байгаагаа уламжилъя. Бид тус компанийг сонгон үйлчлүүлсэн маань учиртай. “Монгол аялал” компанийн жуулчдаа байрлуулдаг зочид буудал нь хотын төвдөө байдаг. Худалдаа, үйлчилгээндээ ойрхон гэдгээрээ давуу талтай. Бас хоол нь хамгийн найдвартай юм билээ. Эднийх эрүүл мэндийн шинжилгээтэй, стандартад нийцсэн хүнс, хоолтой газрыг сонгон үйлчлүүлдгээрээ бусад аяллын компаниас ялгардаг аж. Урьдчилан уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч аялагчдыг чиглүүлж, замчилдаг нь бидэнд таалагдаж байлаа. Эдний компанийн хөтөч нар тун эелдэг санагдсан. Манжуурт газардмагцаа тухалсан автобусанд хөтөч Г.Цэндзэстэй танилцлаа. Тэрбээр бидэнд худалдаа арилжаа хийхдээ барааг нь үзчихээд авахгүй өнгөрвөл маш их уурладаг тул энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн найрсаг зөвлөгөө өгсөн юм. Бусад аяллын компани голдуу өвөрмонгол хөтөч хөлсөлдөг бол “Монгол аялал”-ынхан тийм биш. Аяллын туршид монгол хөтчөөрөө замчлуулдаг юм билээ.Тус компанийнхан 2013 оноос эхлэн Алтан Манжуур хот руу долоо хоног бүр тасралтгүй аялал зохион байгуулж, арвин туршлага хуримтлуулжээ. Эднийх зөвхөн Манжуур хотын чиглэлд ойролцоогоор 15000 жуулчин аялуулснаа сонирхуулна билээ. Бидэнтэй хамт аялсан жуулчид ч тус компанийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. “Монгол аялал”-ынхан Манжуур хотын аяллын компанитай хамтран ажилладаг учраас аялагчдынхаа аюулгүй байдлыг давхар хамгаалдаг аж. Энэ нь сэтгэл амар аялах итгэл төрүүлж явлаа. Түүнчлэн үнэт эдлэл худалдаж авахад хулхи, чанар муутай бараа бүтээгдэхүүнд дэмий мөнгө үрэхээс болгоомжлуулж, их дэлгүүрүүдтэй хамтран ажилладаг учраас жуулчид нь баталгаатай бараа бүтээгдэхүүнээс сонголт хийдэг онцлогтой. Ер нь Манжуурын худалдаачид барааг нь үзсэн бол авах ёстой гэсэн хандлагатай байдаг юм байна. Энэ нь ч дэлгүүр, захаар ороход анзаарагдаж байв. Хятадууд элэг нэгтнээ маш их хамгаалдаг ард түмэн гэдгийг монголчууд мэдэх байх. Энэ үзэл нь Манжуурт ч харагддаг. Худалдаачинтай жаахан маргалдахад хажуу лангууных нь хүмүүс өмөөрдөг талаар манай нэг жуулчин ярьсан юм. Гэтэл монголчууд дэндүү амиа боддог аж. Хүний нутагт адилхан аялж явахдаа нэгнээ өмөөрөх нь бүү хэл хажуугаар нь мэдээгүй царайлан өнгөрдөг муухай зан бидэнд шингэжээ. Олон улсын дээд зэрэглэлийн жуулчлалын газар болохоор зорьж буй Манжуураас Монголд нутагшуулах зүйл их байна. Хотын чимэглэл тун хөгжсөн газар юм. Гудамж бүрт ямар нэгэн зүйлийг илэрхийлсэн хөшөө баримал харагдах нь олонтаа. Тухайлбал, Оросын худалдаачдад зориулсан хүрэл цутгамал хөшөө, Монгол онцлогийг харуулсан ачаатай тэмээ бүхий хүрэл цутгамал жуулчдын нүдийг эрхгүй баясгана. Иймэрхүү хотын чимэглэл манай Улаанбаатарт дутагдаад байна. Жуулчдын гудамж хэмээн нэрлээд буй Гандангийн гудамжуудад гаднынхны нүдийг хужирлах жижиг чимэглэл тавибал бас л цэвэрхэн, тохилог харагдана даа. Мөн гудамжууддаа манайх шиг хөсрий царайтай ТҮЦ тавьчихдаггүй юм байна. Бидний буусан буудлын замын эсрэг талд байрлах валют солих цэг л гэхэд мөөг хэлбэртэй жижиг ТҮЦ байх жишээтэй. Манжуурын хот тохижилт, төлөвлөлтөөс үлгэр жишээ авмаар. Зам талбайгаа тохижуулсан материал нь хүний эрүүл мэндэд үнэхээр нийцжээ. Ядаж л зам, талбайгаа тохижуулсан плита нь хүн халтирч унах вий гэсэн айдас лав төрүүлэхгүй юм билээ. Манайхны нугас тасалчих шахсан гялтгар плитанаас огт өөр, барзгар гадаргуутай хэрнээ үзэмжтэй плитагаар олон нийтийн талбайгаа нэлэнхүйд нь тохижуулжээ. Гэтэл манайхан гөлийсөн гялтгар плита тавьчихаад халтиргаа үүсвэл оцон шувуу шиг явахыг зөвлөж байгаа нь тун хөөрхийлөлтэй, бас эмгэнэлтэй юм. Нөгөөтэйгүүр, Монгол бол малаар баян улс. Тиймээс Хөлөн буйр шиг махаа үнэд оруулж болох боломж байна. Хятадууд урин дулаан цагт сайн мах идэх гэж Манжуурыг зорьдог тухай өвөрмонгол хөтөч Баяраа бидэнд сонирхуулж байсан. Тэгэхээр бид менеж менттэй ажиллаж, малынхаа махаар урд хөршийн жуулчдыг татах боломж бийг анзаарах хэрэгтэй. Ер нь аялал жуулчлалын бүс боомт хот ямар байх ёстойг Манжуураас тольдож болно. Монголын хувьд Сэлэнгэ аймгийг Манжуур лугаа тохижуулах боломж бас харагдлаа. Хойд хөршийн хилийн боомт Сэлэнгэ аймаг зөв менежмент хийж чадвал Манжуур шиг олон улсын жуулчдыг татах бололцоо бий гэдгийг сануулахад илүүдэхгүй. Бид цөөхүүлээ хэдий ч бусад үндэстнээс суралцаж хөгжих боломж байна. Жуулчлалыг татах сурталчилгаагаа зөв хийж чадвал ядаж сая жуулчин хүлээж авах мөрөөдлөө биелүүлэх цаг ойрхон байна. Бидэнд эх газрын аялал жуулчлалын хотыг танилцуулсан хөтөч компанийнхан маань ч Манжуураас Монголд нутагшуулах туршлага бий гэдгийг хэлж байлаа. Модыг яаж тарьж, хэрхэн ургуулж тал газрын салхитай хотыг ногооруулж буйг манай байгаль орчны мэргэжилтнүүд нүдээр үзэж, туршлага судлах хэрэгтэй юм билээ. Ресторан хоол ны газрууд л гэхэд аялагчдад амт чанартай хоолоор үйлчлэхээс гадна урлагийн тоглолт зохион байгуулж, аливаа юманд маш их сэтгэл гарган ажилладаг, зохион байгуулалт сайтай гэдгээ харуулсан. Энэ мэтээр Манжуураас суралцах зүйл их байна даа, бидэнд.