A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2997/

В.Путиний айлчлал ба бид оросуудтай ямар наймаа хийж байгаа вэ

Монголчууд социализмын үеэс л өгч байсан жоншоо өнөөдөр ч зарж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2997/


Орос, Монголын удирдагчид харилцан төрийн айлчлал хийсний дараа хоёр орны харилцааны шинэ хуудас нээгдсэн мэтээр мэдээлдэг. Үнэндээ үзэглэсэн баримт бичгүүд өнгөрсөн хугацаанд ярьсаар ирсэн хуучин сэдвүүд. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлал ч энэ уламжлалыг эвдсэнгүй. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, цэрэг техникийн буцалтгүй тусламж, Хиагт-Алтанбулагийн автозамын хилийн боомтын үйл ажиллагааг шуурхайлж, сайжруулах гэх мэт танил сэдвүүдээ харахад удаа дараагийн тунхаг бичиг цааснаа бууснаас ажил хэрэг болсон нь юу билээ гэж бодоход хүргэнэ.

Энэ удаагийн В.Путиний айлчлал ч Засгийн газрын мартагдсан гэрийн даалгаврыг сануулж, биелээгүй гэрээнүүддээ дүгнэлт хийхэд хүргэж байна. Мөнхийн хөршийн найрсаг харилцаанаас илүүтэй биелэгдэшгүй даалгавар гэгчийн үлгэр хоёр орны харилцаанд их болохоор арга ч үгүй юм. Одоогоос яг таван жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлахдаа байгуулсан гэрээнүүдээс олигтой хэрэгжсэн нь алга байна. Улс төрийн харилцаа хөгжсөн байх. Гэвч Монголд хамгийн хэрэгтэй зүйл нь эдийн засгийн хамтын ажиллагаанаас хүртэх өгөөж. Харамсалтай нь тус айлчлалаас хойш төмөр зам, эрчим хүч, худалдаа аль нь ч олигтой хөгжсөнгүй авч хоёр орны харилцааг нэг шат ахисан хэмээн дүгнэж, “найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэл”ийн хэлэлцээрийг хугацаагүйгээр байгууллаа.

Гэхдээ гадаад харилцаан дээр эргэж буцдаг, бодлогоо өөрчилдөг, хариуцаж байсан яам нь татан буугддаг, шинээр байгуулагддаг гэх мэт Монголын талын намбагүй, зарчимгүй байдал ОХУ-тай байгуулсан гэрээ хэлцлүүд цаасан дээрээ л үлдэх шалтгаан болдгийг хамгийн түрүүнд дурдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, оросоос бидэнд нээж өгсөн эдийн засаг, бизнес, шинжлэх ухаан, боловсрол, соёлын хамтын ажиллагааны өргөн боломжийг бид улс төрийн тогтворгүй, идэвхгүй, байдал, туйлшралаасаа болоод ашиглаж чадахгүй байна.

Д.Цогтбаатар: хоёр талдаа хүнд суртлын механизм байна

Таван жилийн өмнөх энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний Монголд хийсэн айлчлалын үр дүн юу байв?

Хоёр орны иргэд харилцан визгүй зорчиж байгаа нь үзэглэсэн гэрээнүүдээс гарч буй ганц үр дүн болов уу. Гэхдээ харилцан визгүй болгох бодлогын цаана Монгол Улс эдийн засгийн өгөөж л горьдсон. Энэ нь манай бизнесмэнүүд ОХУ-ын зах зээлд гарах суваг нээх, түнш олох, хоёр талын хамтын ажиллагаа өрнөөсэй гэсэн зорилго байснаас бус монголчууд бултаараа амралтын мөнгө, 13 дахь сарын цалингаа байгаль нуурын эрэг, итгэлт хамбын дацанд үрээд, үлдсэнээр нь баахан молоко, консерв, орос архи, угаалгын нунтаг чирж ирэх биш байсан.

Визгүй болсон нь өрхийн эдийн засагт зарим талаараа ашигтай байж болох ч том дүнгээрээ худалдаанд ямар ч үр дүн гараагүйг баримтаар харуулъя.

Путин хамгийн сүүлд Монголд айлчилсан 2014 онд Монгол Улсаас ОХУ руу 61.6 сая ам.долларын экспорт хийж байсан бол 1.5 тэрбум ам.долларын импорт манайх руу орж ирж байжээ.

Гэвч таван жилийн дараа экспорт 85 сая ам.доллар, импорт 1.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энд багахан өсөлт харагдаж байгаа ч хоёр орны худалдааны эргэлт тэнцвэргүй хэвээр л байна. Монголчууд социализмын үеэс л өгч байсан жоншоо өнөөдөр ч зарсаар байгаагаас бусдаар оросуудтай ямар ч наймаа хийхгүй байгаа нь тун хангалтгүй, харамсмаар үзүүлэлт. Энэ дүгнэлтийг зарим судлаач, улстөрчид ч өгч байна. Тухайлбал, монгол судлаач ОХУ-ын иргэн Ю.Н.Кручкин В.Путиний таван жилийн өмнөх айлчлалын үр дүнг дүгнэхдээ “Үр дүн гараагүй. Хоёр талаас илүү нухацтай сайн бэлдэж, бие биеэ сайн мэдрэх хэрэгтэй” гэсэн бол, Ерөнхий сайд асан С.Баяр “дээгүүрээ ярьж тохироод, дундуураа үзэглэж зураад ч бүтээгүй ажлын жагсаалт сунасаар л байна. Жишээ олох гэж хол явах хэрэггүй” хэмээн жиргэжээ.

Ямарваа том асуудлыг шийдэхэд институцын чадавх хэрэгтэй. Харамсалтай нь тэр нь манайд ч, айлд ч сул учир ихэнх ажил хэрэг ярианы түвшиндээ л үлдэж байгаа. Улс төрийн шийдвэрийг үргэлжлүүлэх, хэрэгжүүлж гүйцэтгэх чадварыг сонгуулийн улстөрчид унтраасаар ирсний бодит үр дүн нь Орос, Монголын хамтын ажиллагааны өнөөгийн байдал.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын үр дүнг “ОХУ Монголд худалдааны төлөөлөгчөө дахин нээж байгаа. Бид бас Владивостокт төлөөлөгчийн газраа нээх гэж байна. Энэ нь Монголын бараа бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд нийлүүлэх зорилгоо баталгаажуулж авах гэсэн зорилготой” хэмээн хэлэв.

Харин айлчлалын хүрээнд байгуулсан гэрээ хэлцлүүдийг үр дүнтэй байгуулах чиглэлд салбарын яам хэрхэн анхаарч ажиллах вэ хэмээн асуухад “Үр дүнгүй гэж хэлж болохгүй. Мэдээж үр дүнтэй байгаа. Харин гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт 100 хувь хүрч байна уу гэдэг тусдаа асуудал. Хоёр талдаа хүнд суртлын механизм байна. Олон зүйл удаашралтай, шийдэгдэхгүй, амаргүй байгаа. Хил нэвтрэхэд манай иргэдэд хүндрэлтэй байсаар байна. Үүнийг бид ярьж байгаа. Орос бол маш том холбооны улс болохоор шийдвэрүүдийн хэрэгжилт амаргүй байна” хэмээн ярьсан нь төрийн өндөр дээд хэмжээний айлчлалаар байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд хаана, хэрхэн унтардгийг илтгэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг МАН 100 хувийн саналаар батлав

 0 сэтгэгдэл
  • Ардчилсан нам хулхидуулж, Ардын нам “хүчиндэв”


Монгол Улсын түү­хэнд тэмдэглэг­дэх том үйл явдал өчигдөр тохиов. Хаврын чуулганы төгсгөлд УИХ-­ын 62 гишүүний санаачилгаар өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэ­лэлцүүлгийг хийж баталсан нь энэ удаагийн парламентын хамгийн том амжилт болов. Гуравдугаар хэлэлцүүлгийн гол зорилго АН-­аас дэвшүүлсэн гурван саналыг хэлэлцэх, хоёр­дугаар хэлэлцүүлгээр баталсан 10 гаруй заалтын эцсийн най­руулгыг хийж эцэслэн батлах байв. Үдээс өмнө парламент Үнд­сэн хуулийн нэмэлт, өөрчлөл­тийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төс­лийг хэлэлцсэн юм. Энэ хуу­лийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө хэлэл­цэхийг зарим гишүүн буруу гэж үзсэн. АН-­ын зөвлөлийн даргаД.Эрдэнэбат дагаж мөрдөх журмыг хэлэлцэхээс өмнө “Ямар заалт 57 гишүүний босго давахыг мэдээгүй байж нийцүү­лэх журмаа батлах гэж байгаа нь алдаатай” гэж Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг түрүүнд нь хийх горимын санал гаргасан боловч МАН-­ын гишүүд дэмжээгүй юм. Улмаар Д.Эрдэнэбат нарын гаргасан УИХ­-ын сонгуулийн холимог тогтолцоог 2020 оноос хэрэгжүүлэх заалтыг дэмжих боломжгүй гэж үзэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг баталж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.Дараа нь УИХ­-ын гишүүд гурав­дугаар хэлэлцүүлэгт шилжсэн. Эхэнд нь зөвшилцлийн хүрээнд АН­-аас дэвшүүлсэн гурван саналыг хэлэлцсэн бөгөөд Ерөн­хий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгох заалтын талаар хэлэлцсэн гишүүдийн дийлэнх олонхоор дэмжсэн ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ­-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хоёр санал 57 гишүүний босго давж чадсангүй. Уг нь сонгуулийг холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах саналыг МАН­-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн шийдвэр гаргасан ч гуравдугаар хэлэлцүүлгийн явцад эрх баригч гишүүд байр сууриасаа буцав. Энэ нь АН­-ын хувьд мэхлүүлсэн явдал болсон бөгөөд АН­-ын зөвлөлийн дарга ч ийм байдал гаргасан эрх баригчдад гомдож байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө АН хичээсэн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд орох бүхий л санал дээр хамтарч ажиллан та бүхэнд итгэж найдаж байсан. Харамсалтай нь АН­-аас гаргасан зарчмын гурван саналын хоёрыг нь дэмжсэнгүй. Зөвшилцлийн үр дүн гарсангүй. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм доголон байдлаар баталж болохгүй. Тиймээс энэ мөчөөс эхлэн АН-­ын зөвлөл, зөвшилцөл болон гуравдугаар хэлэлцүүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдье” гэсэн юм. Харин АН­-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үндсэн хуулийг батлах ажлыг та нар үнэхээр гурилдаж байна. Унасан саналаа хурууны хээ унших төхөөрөмжид чихээд босгож баталж байна. Энэ хурууны хээгээр санал хураах төхөөрөмж зүгээр ажиллаж байгааг АН-­ын жигүүрт суусан гишүүд нэг ч удаа тийм асуудал гараагүйгээс харж болно. Өнөөдөр нэр хүнд нь унасан УИХ­-аар Үндсэн хуулийг батлуулж болохгүй гэж ярьсаар л байгаа. Өнөөдөр Үндсэн хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт чинь Ховд аймгийн захын суманд байгаа иргэний амьдралд нөлөөлөхгүй. Та нарын өнөөдөр тогтоосон сонгуулийн хэлбэр, тоглоомын дүрмээр чинь 2020 оны сонгуулиар ард түмэнтэйгээ хамт хариугаа өгнө гэдгийг хэлье” хэмээн гомдлын үг чулуудаад гарч одов. АН-­ын зөвлөлийг ийн хэлэл­цүүлгээс гарснаа мэдэгдсэний дараа МАХН­-ын гишүүн О.Баасан­хүү “Үндсэн хуульд намын үүргийг “улсын хэмжээнд бодлого хэрэг­жүүлж ажиллана” гэсэн заалт орлоо. Уг нь намыг Үндсэн хуульд болон хөгжлийн бодлогод нийц­сэн үйл ажиллагаа явуулна гэж тусгаж болох байсан. Би ийм санал гаргасан ч хүлээж авсангүй. Тиймээс би ч бас гуравдугаар хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдэж байна” гэв. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд “АН энэ удаа молигодууллаа. Хамгийн харамсалтай нь анхнаасаа МАН­-д хулхидуулна даа гэж АН­-д хэлж байсан ч үгэнд ороогүй” хэмээн эрх баригчдыг “хатгачихаад” чуулганы танхимаас гарсан юм.Үүний дараа УИХ­ын дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр­дугаар хэлэлцүүлгээр баталсан заалт болон зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, гишүүд 57­-гоос дээш санал өгснөөр гурав ду­гаар хэлэлцүүлгийг дуусгасан юм. Ингэснээр АН Үндсэн хууль батлах үйл явцад цэвэр хулхидуулж МАН гишүүдийн олонхоор нэмэлт өөрчлөлтийг “хүчиндэв”. Гуравдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд спикер Г.Занданшатар энэ удаагийн өөрчлөлтөөр Үндсэн хуульд тусгаж буй зүйл, заалтыг цэг, таслал алгасалгүй уншиж танилцуулсан. Тэдгээрээс онцлох заалтуудыг дурдвал, Ерөнхий сайдын нэрийг өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор УИХ баталж чадахгүй бол Ерөнхийлөгч парламентыг тараах, хариуцлага алдсан шүүгчийг огцруулах болон сахилгын шийтгэл оногдуулах сахилгын хороог байгуулах, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах, УИХ-ын сонгууль явуулахаас нэг жилийн өмнөөс холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа огцруулах эрх олгох, Засгийн газрын гишүүдийн дөрөв нь парламентын гишүүн байж болохыг зөвшөөрсөн заалт орлоо. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-­ын гишүүдийн дөрөвний нэг санал гаргасан тохиолдолд парламентаар гурав хоногийн дотор хэлэлцэж 10 хоногийн дотор шийдвэр гаргаж байхаар болов. Мөн Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн сүүлийн таван жил эх орондоо оршин суусан иргэнийг нэг удаад зургаан жилээр сонгоно.Үндсэн хуульд орсон эдгээр өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-­ны өдрийн 12:00 цагаас улс орон даяар мөрдөхийг төгсгөлд нь тусгажээ. Гишүүд санал өгсний дараа УИХ-­ын дарга Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан, гурван шатны хэлэлцүүлэгт бэлтгэсэн, зөвшилцөл хэлэлцүүлэгт оролцсон, саналаа өгсөн бүхий л хүмүүст талархсанаа илэрхийлж, чуулганы танхим алга ташилтаар мялаав. Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийг баталсныг тохиолдуулан Төрийн дуулал эгшиглэж гишүүд алга ташин баяр хүргэлээ. Хуралдааны төгсгөлд УИХ­-ын дарга нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулснаар УИХ чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороогоор 36 удаа, 105 цаг хэлэлцэж, дөрвөн сарын хөдөлмөр зарцуулсан түүхэн үйл явдлыг ард гарснаа зарлав. 
















A

Жижиг

A

Дунд

A

Том

Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх төлбөрт “баяртай” гэж хэлье

 0 сэтгэгдэл

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР АЛДАГДАЛ НЬ ХОЁР ИХ НАЯД ДАВСАН 2020 ОНЫ ТӨСӨВ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮНДХЭН БУУЛАА. СОНГУУЛИЙН ДАРАА АМЬДРАЛ УРЬДЫНХААРАА ҮРГЭЛЖИЛНЭ, УЛС ОРОНД ТУЛСАН ӨР ТӨЛБӨРӨӨ БАРАГДУУЛАХ ХУГАЦАА ЗОЛГОНО. ХАРАМСАЛТАЙ, ТӨСВӨӨ БАЙДГААРАА ТЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВХӨН ӨНӨӨДРӨӨ БОДОН АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАЛТ ТӨЛБӨР АВАХ НЭРЭЭР БОЛОВСРУУЛАХ САЛБАРАА БАЛЛАЖ МЭДЭХЭЭР БАЙНА.

Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. Ирэх жилийн төсөв тойрсон маргаан намжих шинжгүй байна. Түүхэндээ байгаагүй өндөр зарлагатай төсөв УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газар уул уурхайгаас хамаг орлогоо олно гэж тооцоолсон. Сонгуулийн жил учраас байгаа нөөц, боломжоо тэд тултал нь ашиглахаар шийдсэн хэрэг. Гэвч Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр алдагдал нь хоёр их наядаар хэтэрсэн 2020 оны төсөв, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газарт хүндхэн буулаа. Сонгуулийн дараа амьдрал урьдынхаараа үргэлжилнэ, улс орон тулсан өр төлбөрөө барагдуулах хугацаатай золгоно. Харамсалтай нь, төсвөө байдгаараа тэлсэн Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. 12.9 их наяд төгрөгийн орлоготой байхаар төлөвлөсөн төсөв АМНАТ-ийн шийдвэрээс болоод 1.3 их наяд төгрөгөөр буурахаар болж байгаа. Баахан хөрөнгө оруулалт хийхээ зарлачихсан эрх баригчдад энэ хэмжээний орлого дутна гэдэг аюул. Төсвийн алдагдал ийм тохиолдолд одоо байгаагаас улам талийж өгнө гэсэн үг. Үүнийг бууруулъя гэвэл хөрөнгө оруулалтаа үр ашгаар нь эрэмбэлж, өөрсдийн үрэлгэн зардлыг хумих учиртай. Зөвхөн сонгуулийн жилийн төсвийг санхүүжүүлэхийн тулд дөнгөж хөл дээрээ тэнцэж буй боловсруулах үйлдвэрийнхээ өсөлт, хөгжлийг боомилж боломгүй. Эдийн засгийн тусгаар тогтнол аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрээс эхэлдэг. Тиймээс төсвийн орлого бодож холын зорилгоо умартана гэдэг төрийн зорих хэрэг биш юм. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр үгүй болж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цухалдан байж илэрхийлсэн. Түүний эгдүүцэх нь аргагүй байх, төсөв нь орлогогүй болж байхад. Гэхдээ 1.3 их наяд төгрөгийн орлого олохын тулд хэдэн арван их наяд авчрах үндэсний аж үйлдвэрийн бодлогоосоо Монгол Улс ухарч болохгүй. Уул уурхайн салбарт ухаад зөөдөг нь бус угааж боловсруулдаг нь, нэмүү өртөг шингээдэг нь илүү хэрэгтэй байна. Улс орны амьдралд ч энэ хэрээр өөрчлөлт, дэвшил гардаг нь хууль. Уул уурхайн салбараас Засгийн газар 3.2 их наяд төгрөгийн орлого олох бөгөөд үүний гуравны нэгийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлэхээр байсан. Татвар бус төлбөрийн орлого. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх Үндсэн хуулийн Их суудлын хуралдааны гаргасан шийдвэртэй холбогдуулан Сангийн сайдтай эсрэг байр суурьтай байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Цэцийн шийдвэр гарсан цагаас хойш төсвөөс илүү АМНАТ олон нийтийн анхаарлын төвд байна. “Хоёр удаа АМНАТ авч болохгүй” хэмээн УИХ-ын даргаар ажиллаж байсан эрхэм хэлсэн. Монголын ашигт малтмалаар ажиллаж, амьдардаг 140 гаруй боловсруулах үйлдвэр бий. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө бүгд АМНАТ-ийг дахин төлөхөөр байв. Өөрөөр хэлбэл, АМНАТ давхардсан байлаа. Энэ нь УИХ-ын хариуцлагагүй байдлаас улбаатай болохыг судлаачид хэлж байгаа юм. Гол хэргийн эзэн нь хууль тогтоох УИХ гэсэн үг. Дээрх Цэцийн гаргасан шийдвэрээс үүдэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж эхэллээ. Энэ оны гуравдугаар сарын 26-нд Засгийн газрын хуулийг батлахаас өмнө Монгол Улс жонш баяжуулах, зэс баяжуулах, нүүрс угаах, гангийн үйлдвэр зэргээс дээрх татварыг авдаггүй байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцолсон. Харин хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүгдээс нь авдаг болохоор өөрчилжээ. Уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэр хоёр янз байгаа бөгөөд дэргэдээ боловсруулах үйлдвэртэй компаниудад АМНАТ давхардахгүй юм. Харин тусдаа байгуулсан үйлдвэрт давхардал үүсээд байгаа аж. Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх хуулийн өөрчлөлтийг УИХ даруй засахгүй бол байгаа үйлдвэрүүд нь хаалгаа барихад хүрэх нь. Иргэн С.Баярмаагийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл ч ихээхэн ул суурьтай байж, нэг бүтээгдэхүүнээс гурван хэлбэрээр төлбөр авахаас гадна НӨАТ гээд нийт дөрвөн төрлийн татвар авч байгааг гаргаж тавьсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт бус УИХ-ын баталсан хууль өөрөө асуудлын бай, маргааны шалтгаан болоод буй. Боловсруулах үйлдвэрээ дэмжиж аж үйлдвэрийн цогцолбор байгуулах нь манай улсын олон жилийн хүсэл мөрөөдөл. Үүнийг бодит ажил болгоход боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ ихээхэн чирэгдэл удахаар байгаа юм. Аж үйлдвэр хөгжсөн орнуудад боловсруулах үйлдвэр ДНБ-ий 30-40 хувийг эзэлж байхад манай улсад энэ дүн 10 хувиас ч хэтрэхгүй. Үүнийг хоёр, гурав дахин нэмэгдүүлж чадвал ам.долларын ханш буурна, айл өрхийн орлого ч нэмэгдэнэ гэсэн үг. Эрх баригч намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч томоохон ордыг түшиглэн нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихээ амласан. Гэвч одоо үүсээд буй нөхцөл байдал энэ бүхний эсрэг байна. Засгийн газар ч уг асуудал дээр санал зөрөлдөж эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулах үйлдвэрлэлээ авч үлдэхээр зүтгэж байгаа бол Сангийн сайд төсвийн орлого бодон гэдийж сууна. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүүхэд бүрт мөнгө олгоход ₮20 гаруй тэрбум шаардлагатай

Тэтгэмжийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор тусгажээ

 0 сэтгэгдэл


Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар өрхийн орлогын онооноос хамаарч нийт хүүхдийн 80 орчим хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. Гэхдээ төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг айлын хүүхдүүд энэ мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолын төслийг өргөн барьсан гэж уг төслийг санаачлагчдын нэг С.Бямбацогт хэлж байна. Уг тогтоолын төслийг 2018 онд өргөн барьсан бөгөөд жил гаруй хүлээгдэж байж парламентын босго давж буй юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна. Энэ хөрөнгийг 2020 оны төсвийн төсөлд суулгасан тул тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд мөнгө олгоход бэлэн гэсэн үг аж. Улмаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр олгосугай” хэмээн өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн тогтоолын төсөлд тэтгэмжийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тусгажээ.






A

Жижиг

A

Дунд

A

Том

Aлбан тушаал амлаж дэнчин авах хуулийн гаргалгаа байхгүй

Намын санхүүжилтийг дэнчингийн мөнгөөр бүрдүүлэх нь хуулиар хориотой

 0 сэтгэгдэл


ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМД ТӨРӨӨС ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙН ДЭМЖЛЭГИЙГ СОНГУУЛИАР АВСАН САНАЛ БҮРИЙГ НЬ 1000 ТӨГРӨГӨӨР ТООЦОЖ ДӨРВӨН ЖИЛД НЭГ УДАА, УИХ-ЫН ГИШҮҮНИЙ СУУДЛЫГ НЬ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ЖИЛ ТУТАМ “МЯЛААДАГ”. МАН 2016 ОНЫ СОНГУУЛИАР АВСАН 569.5 МЯНГАН САНАЛДАА 569.5 САЯ ТӨГРӨГ ХҮРТСЭН БОЛ АН 62.3, МАХН 4.2 САЯЫГ АВЧЭЭ. МӨН ГИШҮҮНИЙ МӨНГӨ ГЭЖ ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД МАН 2.5 ТЭРБУМ, АН 340 САЯ, МАХН 40 САЯ ТӨГРӨГ АВАХ ЮМ.

Хэдхэн хоногийн өмнө шүүхээс төрийн эрхийг хууль бусаар авах зорилготой хуйвалдаан зохиосон гэх үндэслэлээр Ц.Сандуй, С.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноосон. 2014 оноос эхтэй энэ үйл явдлын гол буруутгал нь төрийн албыг үнэлж, зарахыг оролдсон гэх тодотголтой. М.Энхболдыг ч яг энэ үндэслэлээр УИХ-ын даргын албан тушаалаас огцруулж, эрх баригчдын хоёрдугаар ээлж “хоолондоо” орсон түүх хуучраагүй байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮБХ УИХ-ын гишүүнд нэр дэвших эрхийг 100 сая төгрөгөөр үнэлэн, буцаан олгохгүй нөхцөлтэйгөөр дэнчин хэлбэрээр цуглуулах шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Мөн мөнгө өгсөн хүмүүсийг албан тушаал олгох жагсаалтад бүртгэх гэнэ. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн “ханш” 50 сая төгрөг байсан бол өдгөө хоёр дахин нэмэгдээд байгаа нь энэ. МАН-ынхан ч АН-аас ялгаагүй нэр дэвшигчээс мөнгө хурааж сонгуулийн санхүүжилтэд зарцуулж ирсэн нь нууц биш. Энэ өдрүүдэд ч нэг тойргийн үнэлгээг хэдээр тогтоохоо судалж суугаа. АН нэр дэвшигчийн ханшийг 100 сая төгрөгт хүргэсэн учраас МАН ч хүчний давуугаа хадгалахын тулд “ёсыг дагах” нь лавтай. Сайдын суудлыг мөнгөөр зарж, албан тушаалын наймаанд шан татсан арвин туршлагатай намын хувьд энэ тал дээр АН-аас илүү гарна уу гэхээс дутахгүй. Жижиг намуудын хувьд энэ дүнд хүрэхгүй ч “хөнжлийнхөө” хэрд таарсан мөнгөн дүн хэлэхээр бэлтгэн суугаа биз. Албан тушаалын “наймаа”, нэр дэвшигчийн ханш ийм тодорхой байхад хэн нь хэнийгээ хэлж, “хэрээ хэрээнийхээ харыг гайхах” вэ. Монголын улс төр, төрийг сонгох процесст бугшсан энэ үйлдэл яах аргагүй төрийн өндөр албан тушаалын “урьдчилсан төлбөр” болж харагдаад байна. Шулуухан хэлэхэд төрийн албыг үнэлэн зарж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэмт хэрэг биз дээ. УИХ-ын 76 тойрог, Засгийн газрын 16 суудал, 13 дэд сайд, 29 агентлагийн дарга, цаашилбал, УИХ-аас томилдог байгууллагын удирдлага гээд улс төрийн томилгоо хийдэг олон албан тушаалыг дэнчинд тавьж, үнэлэн зарж байгаа нь Ц.Сандуй нарын холбогдсон гэмт хэргээс юуны ялгаа. АН-ын ҮБХ сонгуульд ялсан тохиолдолд дэнчингийн мөнгө өгсөн хүмүүсийг хамгийн түрүүнд албан тушаалд томилохоо ил цагаан зарлалаа. Үүнийг дээрх албан тушаалын аль нэгэнд горилж байгаа бол мөнгөө урьдчилаад өгчих өө, бид төрийн эрхийг мөнгөөр авъя гэсэн санаа биш гэх үү. Намын санхүүжилтийг дэнчингийн мөнгөөр бүрдүүлэхийг хязгаарласан байтал ийм улаан цагаандаа гарсан явдлыг хүлээн зөвшөөрөх гэж үү. Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд намд зөвхөн хандив өгөхийг зөвшөөрснөөс дэнчинболон бусад байдлаар мөнгө бэлэглэхийг зөвшөөрөөгүй. Тэр дундаа ашиг сонирхол дагуулсан мөнгө өгөх бүр ч хориотой. Улс төрийн намын тухай хуульд намын санхүүг гишүүний татвар, дэмжигч хуулийн этгээд, иргэний хандив, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, намын хэвлэл мэдээлэл, сурталчилгааны болон хөрөнгө зарж, түрээсэлсний орлого, намын мөнгийг банкинд хадгалуулсан хүү гэх зэрэг долоон төрлөөр бүрдүүлэхээр заасан байгаа. Энд дэнчингийн мөнгө хэлбэрээр санхүүжилт авах тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Нэр дэвших эрхийн 100 сая төгрөгийг хандив гэж тооцвол тус хуулийн 18.3-т “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гээд бүр тодорхой тусгасан бий. Цаашилбал намдаа 100 сая төгрөг өгөх нь ч дээрх заалтаар хориотой юм. Мөн сонгуулийн тухай хуульд хамааруулах гэж байгаа бол тэнд ч дэнчингийн мөнгөний талаар үг, үсэг огт тусгаагүй. АН дөрвөн жил гудамжинд “өлссөнийг” ойлгож болох ч хуулийн эдгээр заалтын дээгүүр харайх нь арай хэтийдсэн хэрэг биш үү. МАН ч баярхалгүй тэдний араас нэр дэвших эрхийг мөнгөөр үнэлж “хам хэрэгтэн” болох магадлал өндөр. Тэдний булайг дурдаж, “далайг” хутгаж суухуйд намын санхүүжилтийг төрөөс даадаггүйд бурууг тохох өнгө аяс цухалзаж байна. Төрөөс харж үздэггүйгээс хойш санхүүжилтээ хууль зөрчин босгохоос яах вэ гэсэн тунирхал ч хууль бус үйлдлийн тайлбар болох янзтай. Дэлхий нийт төрөөс шууд дэмжлэг үзүүлснээр улс төрийн намаа хүчирхэг компаниудын “халааснаас” хамгаалж байгаа. Ардчилал өндөр хөгжсөн Япон, Герман, Испани, Их Британи, Франц, Канад, Итали, амьдрах хамгийн таатай нөхцөл бүрдүүлсэн Швед, Швейцар, Норвег, Дани зэрэг 65 оронд төрөөс намын санхүүжилтийг олгож байна. Манай улс ч энэ зүгт хэд хэдэн удаа алхам хийх гээд УИХ-аараа унагасаар “илжиг модон хударгандаа” үлдсэн нь энэ. Уг нь тус хуулиар төрөөс олгох дэмжлэгийг УИХ-д суудалтай эсэхээс үл хамааран бүх намд өгөх санхүүжилт авсан нам дөрвөн удаагийн сонгуульд дараалан оролцоогүй бол татан буулгах, санхүүжилтийн 30 хувийг хөгжлийн бодлого боловсруулахад зарцуулах зэрэг дэлхийн чиг хандлагад дөхсөн заалтууд байгаа. Улс төрийн голлох хоёр хүчин хуулиа засахын оронд хууль бусыг сонгож байгаа нь харамсалтай. Хэрэв хуулиа өөрчилсөн бол шүүхээс гэмт хэрэг гэж үзсэн үйлдлийг өөр хувилбараар хэрэгжүүлэх оролдлогогүй, парламент “халаасны” гишүүдээр дүүрч, ашиг сонирхол ханхлуулахгүй байх боломжтой байсан юм.