A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/625/

Гадаад валютын нөөцийг тогтвортой нэмэгдүүлэх хэрэгтэй

​Төсвийн үзүүлэлтүүд сайжирсан ч сахилга батаа сулруулж болохгүй​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/625/



СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш Б.Мөнхзаяатай ярилцлаа.

-Эдийн засгийн өнөөгийн төлөв байдал ОУВС-гийн хөтөлбөрөөс шалтгаалж байна. Тус хөтөлбөрийн эдийн засаг үзүүлэх үр нөлөөг хэрхэн дүгнэх э?

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш төсөвт тодорхой хэмжээний эерэг өөрчлөлт гарч эхэлсэн. Дэлхийн банкны 2017 оны статистикаас харвал бага, дунд орлоготой орнуудын төсвийн алдагдлын ДНБ-тэй харьцуулсан харьцаа дунджаар 4.7 хувьтай байгаа. Харин манай улсынх 17 хувь байна. Төсөв батлахдаа энэхүү үзүүлэлтийг 2018 онд хоёр дахин бууруулахаар тооцсон. Өмнөх жилтэй харьцуулахад төсвийн санхүү удирдлагын үзүүлэлтүүд харьцангуй сайжирч байна. Гэхдээ зохистой түвшинтэй харьцуулахад энэ нь харьцангуй өндөр үзүүлэлт. 2020 он гэхэд төсвийн алдагдлын ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлтийг дөрвөн хувьд хүргэхээр төлөвлөсөн. Хэдий тийм ч төсвийн сахилга батаа цаашид сайжруулахгүй бол төсөвт учирч болох эрсдэл бий гэдгийг мартаж болохгүй.

-Таны харж байгаагаар төсөвт ямар эрсдэл байна вэ?

-Төсвийн үндсэн үзүүлэлт нааштай гарсан ч төсвийн зардал төлөвлөсөн түвшнээс нэмэгдэж, улмаар төсвийн тодотголоор нэмэлт зардлууд гарч ирэх эрсдэлтэй. Тиймээс одоогийн бодлого, зарчмаа энэ чигээр нь бариад явахад төсвийн алдагдал тодорхой хэмжээнд буурахаар харагдаж байна. Дэлхийн бусад улсуудтай, ялангуяа орлогын хэмжээгээр манайхтай ойролцоо улс орнуудтай төсвөө харьцуулахад санхүүгийн удирдлага доогуур үнэлгээ авч байгаа. Тааруу үнэлгээ авахад Засгийн газрын өрийн хэмжээ нөлөөлж байна. Тус үзүүлэлт 2012 онтой харьцуулахад найм дахин өссөн. Үүнээс харахад Монгол Улсын гадаад өр 2016 оны эцсийн байдлаар 62 орчим хувьтай байсан бол 2017 онд 74 хувь болж өссөн. Энэ бол ОУВСгаас тогтоодог жишиг үзүүлэлт. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад энэ нь хоёр дахин өндөр хэмжээ.

-Та энэ талаар өмнө нь нарийн судалгаа хийж байсан уу. Өрийн дарамт эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Гадаад өрийн дарамт ба учирч болох эрсдэл сэдвээр 2014 онд судалгаа хийж байсан. Засгийн газрын гадаад өрийн хэмжээ нэмэгдэхэд эдийн засагт эерэг өөрчлөлт илэрдэг. Гэхдээ энэ нь 40 орчим хувь хүртлээ эерэг нөлөөллийг авчирдаг. Харин 40 хувиас давчихвал эдийн засагт өрийн дарамт хэлбэрээр сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ үзүүлэлт ойролцоогоор 79, 80 хувиас давах юм бол хямралын хэмжээнд хүрнэ гэсэн тооцоог 2012 онд гаргаж байсан. Одоогийн нөхцөл байдлыг харахад гадаад өрийн хэмжээ хямралын үеийнх рүү нэлээд дөхөж байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.

• Гадаад өрийн хэмжээ хямралын үеийнх рүү нэлээд дөхсөн.

• Өрөөр санхүүжиж буй төслүүдийн үр ашиг тааруу байна. • Төсвийн тодотголоор нэмэлт зардлууд гарч ирэх эрсдэлтэй.

-Төсвийн орлого болон ДНБ-ий өсөлтийн тооцооллыг хэр бодитой гэж дүгнэж байна вэ?

-Сангийн яамны болон Хөгжлийн банкны тооцооллыг харахад ханшийн төсөөлөл харьцангуй өөдрөг байна. Энэ үзүүлэлтээс дүгнэж хэлэхэд, биелэх магадлал харьцангуй өндөр гэж хэлж болно. Тэгэхээр ханш хэрхэн өөрчлөгдөхөөс одоогийн өрийн дарамт ихсэх үү, үгүй юу гэдэг маш тодорхой харагдана. Чингис бондыг гаргаж байхад төгрөгтэй харьцах ам.долларын ханш 1330 байсан. Харин одоо өссөн байгаа энэ нөхцөлд өрийн дарамт тэр хэмжээгээр нэмэгдэж байна. Энэ оны байдлаар ханш харьцангуй тогтвортой байгаа ч өрөө төлж, Монголоос валют гарах үед дарамт нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Үндэсний аудитын газраас гадаад өрийн удирдлагын талаар дүгнэлт гаргасан. Үүнд гадаад өрийн удирдлага хангалтгүй байгааг дурдсан. Нөлөөлж байгаа хүчин зүйл нь хариуцлагын эргэх системгүй, бодлого зарчмаа огт хэрэгжүүлдэггүй, ханшийн эрсдэлийн удирдлага байхгүйгээс болоод дарамт нэмэгдэж байна. Дээрээс нь өрөөр санхүүжиж байгаа төслүүдийн үр ашиг тааруухан байгаа. Мөн мэдээллийн ил тод байдал сул гэсэн дүгнэлт гаргасан.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд гурван жилийн хугацаанд ойролцоогоор дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний санхүүжилт орж ирнэ гэж тооцож байгаа. Энэ үед өрийн удирдлагад юуг анхаарах шаардлагатай вэ?

-Өрөөр санхүүжиж байгаа төслүүд эргээд өгөөжөө өгдөг, өрийг төлдөг санг бүрдүүлдэг байх нь хамгийн чухал. Дээрээс нь валютын нөөцийн асуудлууд байгаа. Гадаад валютын албан нөөцийн хэмжээг тогтвортой хэмжээнд барих шаардлагатай. Тэгэхээр төсөл хөтөлбөрүүд үр ашигтай, санхүүгийн тооцоо нь үндэслэлтэй эсэх нь чухал. Ашиг, орлого өгдөг төслүүдийг хэрэгжүүлэхгүй бол томоохон мега төслүүд анхны төлөвлөж байсан хугацаа нь сунасан жишээ олон бий. Үүнийг дагаад төсвийн тооцоолж байсан санхүүжилтийн хэмжээ ч 2-3 дахин өсдөг жишиг тогтоод байна. Тэгэхээр анхнаасаа энэ тооцооллоо зөв хийж, түүнийхээ дагуу хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Galaxy S10 VS iPhone XS Max

 0 сэтгэгдэл


Samsung шинэ загварын гар утсаа өрсөлдөгч Apple-ийн шинэ бүтээгдэхүүнээс хэдхэн сарын дараа зах зээлд танилцуулав. Аль нь илүү вэ?

Samsung Galaxy S10 нь дотроо S10e (esseniial), S10, S10+, S10 5G гэсэн дөрвөн өөр загвартай. гуравдугаар сараас худалдаанд гарах эхний гурав дотроо S10+ нь шилдэг

Гурван өөр дивайсаас бүрддэг нэг бүл тренд болсон өнөө цагт S10e, S10, S10+ нь Apple-ын iPhone XR, XS, XS Max-д барьж буй Samsung-ын хариу юм. Galaxy “S ten”, iPhone “ten S” гэх мэт нэршил ижил төстэй ч хоёр үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн хэтэвчний араас хөөцөлдөх өрсөлдөөнд ноцтой зарим ялгаа бий.

Хийц дизайн, зургийн чанар

Дээд ангиллын утсанд гэрэл зургийн чанар чухал ач холбогдолтой. Samsung компани S10+ загвараа ар талын гурван камертай хийжээ. Нэг нь ойрын зайн стандарт зураг авах зориулалттай бол нөгөөх нь арай том өргөн өнцгийн зураг дарахад тохиромжтой. Харин iPhone хоёрхон арын камертай нь дутагдал юм шиг санагдаж болох. Хэрэг дээрээ камерын линз зургийн чанарыг тэр бүр тодорхойлж чаддаггүй. Тэгээд ч Apple техник үзүүлэлтэд “тооноос чанарыг эрхэмлэдэг”. Юутай ч гурван линз нь креатив нэгэнд хоёроос илүү боломж.  S10+ лут 6.4 инчийн дэлгэцтэй бол iPhone XS Max-ынх үл ялиг том 6.5 инч. Нүүрэн талын камерыг дэлгэцнээ хэрчлээс гаргаж байрлуулсан, сүүлийн үед стандарт болоод буй iPhone шийдлийг Samsung ашигласангүй. S10+ загварын нүүрэн талын камер урьд нь тохиолдож байгаагүй, “нүхлэсэн” байрлалтай. Ийм шийдэл дэлгэцийг тэгш хэмгүй болгосон ч ашигтай талбайг нь ихэсгэж өгчээ.

Apple утасныхаа дэлгэцэнд том хэрчлээс гаргасны учир нь дивайсын аюулгүй байдал, нууцлалын төлөө дотор талд царай таних дэвшилтэт төхөөрөмж суурилуулсных. Хэвийн ажиллахын тулд хэд хэдэн сенсор шаарддаг FaceID технологи нь дэлгэцийн зарим хэсгийг золигт гаргахаас аргагүй болгож байгаа юм.

Samsung аюулгүй байдлыг орхиогүй. Гэхдээ тус компанийн хурууны хээ уншигч дэлгэцийнхээ шууд ард байрладаг. Хэрэглэгчийн хурууг танихдаа хэт авиа ашигладаг ийм уншигч уламжлалт сенсороос илүү найдвартай хэмээн Samsung тайлбарлаж байна.

Учир ойлгомжтой: Хурууны хээ уншигч ашиглаж дэлгэцийн ашигтай талбайг ахиу үлдээх үү, царайгаа таниулахын төлөө хэсэг пикселийг үгүй хийх үү гэдгээ сонго.

Чадвар, хурд хүч

Galaxy S10+, iPhone XS Max аль аль нь утасгүй цэнэглэх чадвартай. Гэвч Samsung-ынх өөр бусад дивайсыг алсаас цэнэглэдэг бонустай. Онолын хувьд хэрэглэгч S10+ утсаа дээр нь байрлуулж байгаад найзынхаа iPhone-ыг цэнэглэж өгч болно гэсэн үг. Гэхдээ Samsung компани уг функцийг чихэвч, ухаалаг утас гэх мэт аксессуар цэнэглэхэд ашиглахыг зөвлөж байна.

Samsung-ын загвар дижитал контент хадгалах багтаамжаараа аваргын титмийг авлаа. S10+ загварын дотоод багтаамж нэг терабайт буюу iPhone XS Max-ын их багтаамжтай хувилбараас хоёр дахин их. Дээр нь S10+ загвар 512 гб хүртэл багтаамжтай SD карт дэмждэг тул нийт багтаамжийг нь Apple-ын манлай загварынхаас гурав дахин ихэсгэх бололцоотой.
Дөнгөж зарлаад буй Samsung-ын шинэ загварын ажиллагааны хурдыг одоогоор iPhone-той харьцуулах аргагүй. Apple-ын загвар өөрийнх нь бүтээл болох зургаан тооцоолох цөм бүхий А12 Bionic чиптэй бол Samsung-ынх найман тооцоолох цөмтэй. Гэхдээ iOS үйлдлийн системтэй нягт интеграцчилагдсан. Apple-ын тусгай хийц бүхий цахиур чип ихэнхдээ цаасан дээр сүртэй харагддаг өрсөлдөгчдийнхөө процессороос давуу ч байж болно.

Дүгнэлт

Юутай ч өрсөлдөгчдийн манлай загвар аль аль нь хэрэглэгчээс даалгах ямар ч ажлыг нугалж чадна. Алийг нь ч худалдаж авсан манай гарагийн хамгийн хүчирхэг утасны нэгийг авч буй хэрэг.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлого тодорхойлогчид хүү өсгөх асуудлыг бүрхэг үлдээв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

2019 оны эдийн засгийн гол эрсдэл: валютын ханш

Алтны тушаалт хумигдахаар байгаа нь валютын ханшид эрсдэл дагуулж мэдэхээр байна

 0 сэтгэгдэл


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг тараах болсноо дор бүрнээ энэ долоо хоногт мэдэгдэж, урьд өмнө байгаагүй хамгийн олон компани 2018 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчээ баярлуулахаар шийджээ. 2017 онтой харьцуулахад компаниуд өнгөрсөн онд багагүй ашигтай ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа нь эргэн сэргэсэн гэдгийг энэхүү үйл явдал нэг талаар гэрчилнэ. Хэдий тийм боловч макро эдийн засгийн орчин бүхэлдээ сайжирсан юм алга. Төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна. Бизнесийн орчныг авч үзвэл, нөхцөл байдал дээрдсэн гэхээр зүйл ядмагхан. Дэлхийн банкны судалгаанаас харахад, манай улсын бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ.

Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргадаг нийгэм, эдийн засгийн ээлжит тайлангаас 2018 оны дүр зураг тодхон харагдах аж. Өнгөрсөн онд манай улсын ДНБ 6.8 хувиар өсөж, Азийн хөгжлийн банк болон дэлхийн банкны таамгаас дээгүүр үзүүлэлттэй гарсан. Өсөлтийн суурь нь уул уурхайн салбар болсон. Тухайлбал, нүүрсний экспорт болон үнэ нэмэгдсэн нь эдийн засагт эерэг өсөлт авчирсан байна. Тэгвэл энэ оны эдийн засгийн төлөв байдлыг Засгийн газар мөн л нааштай төсөөлж, найман хувиар зурагласан билээ. Харин олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийг үүнээс доогуур буюу 6-7 хувиар таамаглав. Дэлхийн банк, азийн хөгжлийн банкны зүгээс ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байгаа тул өсөлтийг нэлээд өндөр таамагласнаа дурдсан юм.

2019 оны төсөв, мөнгөний бодлогын эрсдэлийг валютын ханш хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тодорхойлсон. Гурван эдийн засагч тутмын хоёр нь валютын ханшийн өсөлтийг эрсдэлд тооцож байна. Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар пүрэв гарагийн байдлаар 2635 төгрөгтэй тэнцлээ. Уг нь төгрөгтэй харьцах ам.долларын ханш энэ он гарснаас хойш ялимгүй суларч эхэлсэн ч манай улсын гадаад өрийн хэмжээ 23.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь өөдрөг төсөөллийг үгүйсгэх ээлжит тайлбар болж буй.

Валютын ханшийн өсөлтийг тогтворжуулахад валютын албан нөөцийн үүрэг, оролцоо хамгийн их байдаг. Хүлээлтийг валютын нөөцөөр удирдах нь бий. Гэхдээ манайх шиг гадаад өрийн дарамт ийм өндөр улсад дан ганц валютын нөөцөөр ханшийг тогтоон барих гэж оролдох өөрөө эрсдэл гэдгийг эдийн засагч Ц.Батсүх хэлж байсан удаатай. Ийм хүнд нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүлээгдэж буй мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулснаар ханшийн эрсдэлийг хаах боломжтойг тэрбээр тайлбарласан юм.

Монгол Улсад шууд орох валютын урсгалд “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эс тооцвол хязгаарлагдмал байна. Эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор өнгөрсөн онд зээл олголт 24 хувиар өссөн. Импортын хэмжээ 5.9 тэрбум ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 36 хувиар нэмэгджээ. Эдийн засаг тэлэхтэй зэрэгцээд валютын эрэлт өссөн байна. Эдгээр нь валютын ханш чангарахад нөлөөлсөөр.

Бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ

ОУВС-гийн хөтөлбөр эдийн засаг эерэг байх нэг хөшүүрэг боловч уг хөтөлбөрийн хүрээнд олгохоор шийдвэрлэсэн санхүүжилтийн гүйцэтгэл 400 сая ам.доллараар дутжээ. Төв банкны зүгээс өнгөрсөн оны турш гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 1.2 тэрбум ам.долларын валютын захад нийлүүлсэн байдаг.

Төгрөгийн ханшид үзүүлэх валютын ханшийн өсөлтөөс гадна төсвийн тэлэлт мөнгөний бодлогын орон зайг энэ онд хумиж мэдэхээр байгаа. Төсвийн зарлагыг 2020 оны сонгуулийн өмнө гэдэг утгаар түүхэнд байгаагүй өндөр дүнтэй баталсан. Үүнээс болж орлогын тасалдал үүссэн нөхцөлд төсвийн алдагдал үлэмж нэмэгдэх эрсдэл байгааг эдийн засагчид сануулсаар. Алт тушаалтыг өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд бас л буурах эрсдэл хүлээж байна. Өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авсан төв банк энэ онд хэчнээн тонныг авах нь эргэлзээ үүсгэжээ. Улсын гадаад валютын албан нөөцийг 2014 оноос зузаатгаж эхэлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь бус хуучнаар нь буюу таван хувиар энэ оноос мөрдөхөөр болсон. Үүнийг төв банкны алт тушаалт эрс буурахад нөлөөлнө гэж эдийн засагч Ч.отгочулуу үзэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүнийхээ 10 орчим хувийг ногдол ашиг болгон иргэдэд тараахаа урьдчилсан байдлаар зарласан. Монгол Улсын экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж буй нүүрс өмнөд хөршийн зах зээлд эрэлттэй, үнэ өндөр хэвээр байна. Эдийн засагт 2018 онтой харьцуулахад илүү өсөлт гарах боломж, нөхцөл бүрдэж байгааг нүүрсний экспорт болон Хятадын зах зээлтэй холбон эдийн засагч Л.Наранбаатар тэмдэглэсэн юм. Хэрэв төсөвт төсөөлснөөр нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэж чадвал эдийн засаг 2018 оны амжилтаа хадгалах боломж байна. Гэхдээ тоон үзүүлэлтээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 70 бус 100 ам.доллараар  экспортолж чадвал энэ нь эдийн засаг тогтвортой нэг хөшүүрэг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ юанийн ханшид шахалт үзүүллээ

 0 сэтгэгдэл