A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/467/

Газрын тос үнэд ормогц этанолын хэрэглээ сэргэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/467/

Газрын тосны үнэ эргэн өссөн нь газар тариалангийн хаягдлаас гаргадаг, цагтаа олборлох түлш орлогч гэгдэж байсан этанолыг дахин ирээдүйтэй шатахуун болголоо. Хэрэглэгчдийн шатахууны зардал өсөж буй үед үйлдвэрлэгчид этанолыг хасах нь буруу төдийгүй үйлдвэрлэлд өргөн ашиглах нь зүйтэй хэмээн энэхүү шатах бодисын консорциумын тэргүүн мэдэгдлээ. Консорциумын гишүүн, АНУ-ын Айова муж улс дахь Project Liberty эслэгийн этанолын үйлдвэрийг эзэмшигч Нидерландын Royal DSML компанийн гүйцэтгэх захирал Фейке Сибешма газрын тос, бензиний үнэ өссөн нь этанолыг өрсөлдөх чадвартай болгосон хэмээв. Brent түүхий тос саяхнаас баррель нь 75 ам.долларын үнэтэй болмогц үйлдвэрлэлийн зарим бэрхшээлийг шийдэх тохиолдолд эслэгийн этанолын өрсөлдөх чадвар сэргэнэ хэмээн үйлдвэрлэгчид тооцоолж эхэлсэн юм. “Бэрхшээл их бий ч бид ухрахгүй” хэмээн захирал Financial Times-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэв. Этанолын үйлдвэрлэл “анх төсөөлж байснаас илүү хүнд түвэгтэй байгаа”-г тэрбээр анхааруулсан юм. DSM нь ургац хураалтын дараа талбайд хаягддаг эрдэнэ шишийн гол, навч, хальснаас шатахуун гаргах зорилгоор АНУ- ын этанол үйлдвэрлэгч Poet компанитай хамтран Project Liberty үйлдвэрийг байгуулжээ. Үйлдвэрийг 2014 онд нээсэн ч жилд 20 сая галлон (7570 тн) этанол үйлдвэрлэх бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадалгүй өдий хүрчээ. Мөн адил төсөл хэрэгжүүлсэн АНУ-ын DuPont, Испанийн Abengoa компани хожим нь үйлдвэрүүдээ зогсоосон юм.

Харин Liberty ажилласаар, үйлдвэрлэл нь өссөөр буй. Poet-D SM хоёроос бүрддэг консорциум технологидоо үнэнч байгаагийн илрэл болгон өнгөрсөн онд хаягдал эрдэнэ шишийн эслэгийг задалж, шатахуун болгодог энзимийн үйлдвэр нэмж байгуулахаар шийджээ. Тариан талбайн дахь хаягдлыг цуглуулан боловсруулах үйлдвэрт хүргэх тээвэрлэлтийн бэрхшээл Project Liberty-д тулгамдсан асуудал болоод байгааг ноён Сибешма тайлбарлаж байна. Эслэг задлах энзимийн үйлчилгээ анх тооцоолсноос ч сайн гарсан. Харин тариалангийн хаягдлаас элс шороо, чулуу зэрэг бохир хольц ялгах технологи бэрхшээлтэй хэвээр байна.

Гэхдээ бохир хольц ялгах нь үйлдвэрлэлийн бусад процесст нийтлэг тохиолддог танил бэрхшээл учраас эслэг задлах энзим бүтээх гэх мэт суурь шинжлэх ухааны бэрхшээлээс хавьгүй хялбараар шийдэх боломжтойг захирал нэмж өгүүлэв. Эрдэнэ шишийн хаягдлыг энзим, эсгэх хөрөнгө ашиглан этанолд хувиргах боловсруулалтын технологид “үсрэнгүй дэвшил” гаргаснаа тус компани өнгөрсөн 11 дүгээр сард зарласан. Эрдэнэ шиш зэрэг үр тарианаас этанол гаргаж авдаг үйлдвэрлэгчдэд “бизнесийн том боломж” шинээр олгож буй технологийнхоо лицензийг бусад компаниуд зарахаар тус консорциум төлөвлөж байна. Project Liberty бүрэн хүчин чадлаараа ажиллаж, бензиний үнэ одоогийн түвшнээс буурахгүй тохиолдолд этанол зах зээлд өрсөлдөх чадвартайг ноён Сибешма онцлон тайлбарлав. “Газрын тосны үнэ өсөх тусам бидэнд ашигтай” хэмээн тэрбээр анхааруулсан юм. “Газрын тосны үнэ хэд байвал зөв бэ? 70 ам.доллар” хэмээн тэрбээр ярив. Brent түүхий тосны үнэ энэ долоо хоногт 2014 оноос хойш анх удаа баррель нь 79 ам.долларт хүрсэн.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Alibaba АНУ-д нэмж ажлын байр бий болгохоос татгалзав

 0 сэтгэгдэл

Хятадын технологийн аварга Alibaba-гийн ерөнхий захирал Жак Ма АНУ-д нэг сая ажлын байр бий болгох амлалтаасаа татгалзлаа. Энэ нь Хятадтай үүссэн худалдааны зөрчил Дональд Трампын эдийн засгийн зорилтыг саатуулж буйн нэг илрэл болов. Ноён Ма өнгөрсөн оны эхээр хэлсэн үгэндээ Alibaba-гийн онлайн платформыг ашигладаг Америкийн компаниудад таван жилийн дотор ийм хэмжээний ажлын байр нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн юм. Гэвч тэрбээр лхагва гарагт шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа “Хятад болон Америкийн найрсаг түншлэл, ухаалаг худалдааны цаг үед амлалт өгсөн. Тийм цаг үе одоо нэгэнт улирсан тул манай амлалт хэрэгжих боломжгүй” гэжээ. Ноён Ма үүний өмнөхөн АНУ, Хятадын маргаан нь 20 жил үргэлжилж болзошгүй худалдааны дайны эхний буудлага боллоо гээд “үймээн самуун болно” хэмээн анхааруулж байв. Цагаан ордон Хятадаас ирэх 200 тэрбум ам.долларын өртөгтэй импортод тариф тогтоож, хариуд нь Бээжин АНУ-ын 60 тэрбумын бараанд импортын татвар ногдуулсны дараахан Alibaba-гийн тэргүүн ийм тайлбар хийлээ.

Ноён Ма анх экспортод чиглэсэн олон тооны ажлын байр бий болгох санал тавихад үүнийг эдийн засгийн шинжилгээ буюу өгөгдөлд суурилаагүй нарийн төлөвлөгөө гэхээс илүүтэй том мөрөөдөл гэж үзэж байв. Гэвч Трампыг дэмжигчид уг саналыг бизнест таатай ханддаг Ерөнхийлөгч ажил эрхлэлтийг дэмжиж буйн үлгэр жишээ болгон тайлбарлаж байв. Уг амлалтыг зарласнаас хойш 20 сар өнгөрөхөд Alibaba тодорхой судалгаа хийгээгүй ч Stadium G o o d s компаний нэрлэж, АНУ-ын компаниуд уг санаачилгаас ямар ашиг хүртэж болохыг эш татаж байв. Нью-Йорк хотод байрладаг тус компани 2016 онд трампыг сонгогдохоос өмнө Alibaba-гийн цахим худалдааны Tmall сайттай гэрээ байгуулж, Хятад гутал борлуулах эрх авчээ. Ноён Ма Ерөнхийлөгч Трампыг зэмлэсэн байдалтайгаар “Худалдаа бол зэвэг биш. Түүнийг оддын дайнд ашиглаж болохгүй. Энэ бол энхтайвны хөтөч юм. Alibaba Хятад, АНУ-ын харилцаанд хувь нэмрээ оруулахын төлөө чармайн ажиллана” гэж мэдэгдлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Худалдаачдын өгөгдөл ашигласан хэргээр Amazon-ыг шалгана

 0 сэтгэгдэл

Amazon групп онлайн худалдаачдынхаа өгөгдлийг хэрхэн ашиглаж буй талаар Европын холбоо мөрдөн байцааж эхэлжээ. Ийнхүү тус групп Брюссельд бизнес загвараа шалгуулахтехнологийн сүүлийн том компани болж байна. ЕХ-ны өрсөлдөөн хариуцсан тэргүүн Маргрет Вестагер хэлэхдээ урьдчилсан мөрдөн байцаалтаар онлайн худалдааны сайтыг өрсөлдөгчийн хувьд шалгах боловч цаашид Amazon-ы платформоор худалдаа хийдэг гуравдагч этгээд болох худалдаачдыг хамруулна гэжээ. Тус группийн захирал Жефф Безос өнгөрсөн онд хувьцаа эзэмшигчдэдээ гуравдагч талын Amazon-аар хийдэг худалдаа анх удаа талаас дээш гарсныг мэдээлсэн. Мөн тайланд Европын бизнесүүд эднийхээр дамжуулан таван тэрбум еврогийн экспорт хийснийг дурджээ. Хатагтай Вестагер таван жилийн хугацаа дуусахаас өмнө Цахиурын хөндийн эсрэг томоохон мөрдөн байцаалт явуулан нэрд гарч буй. Түүний санаачилгаар Google-д 4.3 тэрбум еврогийн торгууль ногдуулж, Apple-д 13 тэрбум еврогийн татварын буцаан төлөлт хийх тушаал гаргажээ.

Хатагтай Вестагерын мөрдөн байцаагчид Amazon-тай бизнес хийдэг жижиглэн худалдаачдад мэдэгдэл илгээж, урьдчилсан мэдээлэл цуглуулсан байна. Урьдчилсан мөрдөн байцаалт заавал албан ёсны шалгалтад хүргэх албагүй. Google-ийн хувьд монополын эсрэг мөрдөн байцаалтыг эхлээд албан бусаар явуулж байжээ. Харин Amazon энэ талаар тайлбар өгөхөөс татгалзлаа. Мөн өдөр Брюссель McDonald компанийн Люксембургтэй хийсэн гэрээгээр бараг татвар төлөхгүй байгаа нь ЕХ-ны хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргав. Amazon-ы вебсайт өөрийнхөөсөө гадна бусад бараа худалддаг. Эдний худалдах барааны жагсаалтад гуравдагч талын буюу худалдаачид бараагаа тавина гэсэн үг. Бие даасан худалдаачид сайтын төлбөр, зарын үйлчилгээ зэргээс сонгон ашиглаж болно. Amazon үйлчилгээний төлбөрөөс гадна сайтаар санал болгож буй олон нэр төрлийн бараанаас ашиг олж буй. Бие даасан худалдаачид онлайнд гарснаар бага хөрөнгө оруулалт хийж, цар хүрээгээ тэлэх боломжтой. ЕХ мөрдөн байцаалтаа албан ёсных бус бөгөөд өрсөлдөгчийн гомдлоос шалтгаалагүй гэдгийг онцолжээ.

Ирэх хоёр сард дуусгах уг асуулгыг комиссын өөрийн ажиглалт болон 2017 онд хийгдсэн арилжаанд суурилан боловсруулжээ. Amazon урьд нь монополын эсрэг шалгалтаас болгоомжлон онлайн худалдаа өчүүхэн хэсгийг нь эзэлдэг том зах зээлд компаниудтай өрсөлддөг хэмээн мэдэгдэж байв. Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болсон уулзалт дээр ноён Безос “Бүх төрлийн томоохон байгууллагуудыг шалгах нь зүйтэй. Зохицуулалтад яаж ч заалаа гэсэн хэрэглэгчдэд үйлчлэх бидний зорилгыг зогсоож чадахгүй” хэмээн ярив. Тус групп АНУ дахь лобби ажиллагаанд 13 сая ам.доллар зарцуулсан бол Брюссельд хоёрхон сая евро гаргасныг Center for Responsive Politics төв мэдээлжээ. Эднийх ЕХ-ны бодлогын 10 ажилтантай бол Google энэ чиглэлийн 14 мэргэжилтэн ажиллуулдаг. Amazon Вашингтонд бусад технологийн компаниудаас хамгийн том лобби баг бүрдүүлсэн нь хүнсний дэлгүүр, зар сурталчилгаа, эрүүл мэнд гэх мэт шинэ бизнес эхлүүлж буйтай нь холбоотой аж. Тус бүрэлдэхүүнд одоо 28 ажилтан байгаа нь трампын өмнөх үеэс хоёр дахин нэмэгджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирланд Apple-аас татвараа нөхөн авахгүйн төлөө тэмцэнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мөнгө угаахын эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг шалгалаа

 0 сэтгэгдэл


Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг Швейцарын санхүүгийн хянах байгууллага шалгалаа. Уг шалгалт сэжиг бүхий хууль бус санхүүжилтэд нэр холбогдоод буй Европын банкинд шинэ цохилт болов. Дэлхийн хөлбөмбөгийн спортын зохицуулах байгууллага FIFA, Бразилын газрын тосны Petrobras, Венесуэлийн газрын тосны PDVSA компани зэрэг байгууллагатай холбоо бүхий авлигын хэд хэдэн дуулиант хэрэгт банк хөнгөн хандсаныг санхүүгийн хяналтын FINMA байгууллага тогтоов. FINMA-гийн дүгнэлт нь Европын банкуудтай холбоотой шил дарсан хэргүүдийн сүүлийн жишээ. Уг хэргээс өмнөхөн данийн зээлдүүлэгч Danske Bankны Эстони дахь салбараар дамжуулан ганцхан жилийн дотор ОХУ, хуучин ЗХУ-ын 30 тэрбум ам.доллар дамжсан нь илэрсэн юм. Нидерландын банк, санхүүгийн ING группийн санхүү хариуцсан захирал өнгөрсөн долоо хоногт огцорсон. Мөнгө угаах гэмт хэрэгт тавих хяналт сул байсныхаа төлөө Нидерландын банк 775 сая ам.доллараар торгуулсны дараа захирал албан тушаалаа орхижээ. Хөндлөнгийн байгууллагын хяналт үүсгэх замаар банк санхүүгийн тогтолцоогоо засаж сайжруулах шаардлагыг даваа гарагт FINMA-гаас Credit Suisse-д тавилаа.

Швейцарын хуулиар FINMA торгууль оноох эрхгүй. FINMA-гийн шүүмж нь 2015 оноос Credit Suisse-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Тижейн Тиамд цохилт болов. Ноён Тиам бүтцийн дайчин шинэчлэл өрнүүлэх замаар тус банкны үйл ажиллагааг дэлхийн баячуудын хөрөнгийг эрхлэн хөтлөхөд чиглүүлэх зорилт тавьсан юм. Банкны ажиллагааны алдаа дутагдал нь “хуучин уламжлал” хэмээн анхааруулж буй FINMA-гийн дүгнэлтийг Credit Suisse хүлээн зөвшөөрчээ. Банк урьд өмнөх хэрэгт дүгнэлт гаргаж “алдаа дутагдлыг засаж залруулах идэвхтэй арга хэмжээ авахын тулд FINMA-тай хамтран ажиллаж байгаа”-гаа мэдэгдэв. FIFA-тай холбоотой хэрэг 2015 оны тавдугаар сард тус байгууллагын дээд удирдлагад ажилладаг хүмүүсийг Цюрихын тансаг зэрэглэлийн зочид буудлаас сүр дуулиантай баривчилснаар эхэлжээ. Баривчлагдагсдыг АНУ, Швейцарын хууль сахиулах байгууллагууд гэмт хэрэг, хээл хахууль, авлигын хэргээр мөрдөн шалгасан нь FIFA-гийн ирээдүйд занал учруулсан юм. FINMA 2015 оноос хойш FIFA, Petrobras, PDVSA оролцсон авлигын хэрэгт “хэд хэдэн банк”-ийг сэжиглэн шалгаж эхэлснээ тайлбарлав. Credit Suisse 2006-2016 онд үйлчлүүлэгчээ таних, ашиг хүртэгч эздийг тодруулах, эрсдэлтэй бизнесийн харилцаа, бичиг баримтыг ангилах ажилд хайнга ажиллаж ирснийг FINMA илрүүлжээ.

“Олж илрүүлсэн алдаа дутагдал олон жилийн турш, үндсэндээ 2014 оноос өмнө оршиж байсан”-ыг FINMA тайлбарлав. Мөнгө угаах гэмт хэргээс үр дүнтэй сэргийлэх гэвэл банкны бүх салбар “үйлчлүүлэгчийнхээ банктай тогтоосон аливаа харилцааг тэр дор нь автоматаар тодорхойлох чадвартай байх ёстой” хэмээн Швейцарын санхүүгийн хянах байгууллага үзэж байна. Үүний зэрэгцээ тус банк урьд нь гэмт хэрэгт буруутсан этгээдийг “харилцааны менежер” болгосон, “улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс”-тэй тогтоосон бизнесийн харилцаанд хяналт тавьж, эрсдэлийг нь үнэлэхдээ алдсаныг FINMA тусад нь анхааруулав. FINMA-гийн дүгнэлтэд тодорхой нэр дурдаагүй. Гэхдээ уг хэрэгт ойр эх сурвалж дээрх дүгнэлт нь Credit Suisse-ийнүйлчлүүлэгчийн зөвлөх байсан Патрис Лескодроныг хэлж буй хэрэг хэмээн тайлбарлав. Лескодрон нь Гүржийн ерөнхий сайд асан Бижина Иванишвили зэрэг үйлчлүүлэгчдийн итгэлийг буруугаар ашигласан хэргээр хоёрдугаар сард Женевийн шүүхэд татагдсан юм. “Активын менежмент тун амжилттай эрхэлсэн” харилцааны менежер банкны журмыг олон жил зөрчсөнийг FINMA-гийн тайлбарт дурджээ. “Гэтэл банк сахилга зөрчиж буй менежерт хариуцлага тооцож, анхааруулахын оронд харин ч цалинг нь өсгөн, сайн ажилтан хэмээн үнэлсэн”-ийг швейцарын зохицуулах байгууллага тайлбарласан юм.