A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1602/

Гал унтарсан, гэхдээ түймэр унтраагүй

Монголд эдийн засаг, эрх мэдлийн төлөөх дайн эхэлсэн

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1602/


ӨНДӨГ АНХДАГЧ УУ? ТАХИА АНХДАГЧ УУ?

Тогтолцооны алдаа юу, эсвэл хүндээ байна уу? гэсэн асуудлыг тавьж, хариултыг эрцгээж, талцан маргалдацгааж байгаа. Эхлээд "өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу" гэсэн асуултанд хариулт авах ёстой юм шиг байна. Сошиал орчинд энэ асуултыг тавьж үзсэн, "хоёулаа анхдагч" гэсэн сайхан хариултыг сонслоо. Oюутан байх үеийн юм санаанд орж инээд хүрэв. Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу, гэдэг дээр та юу гэж боддог вэ? гэж би багшаасаа асуусан юм л даа. Чи өөрөө юу гэж бодож байна гээд асуултыг асуултаар хариулахаар нь хоёулаа л анхдагч байх, яагаад гэвэл эсрэг логикоор аль нэгийг нь анхдагч биш гээд хэлчихвэл матери анхдагч биш болчих гээд байгаа юм гэж хариулснаар хэгжүүн оюутны тоонд орж билээ. Гээндээ ч байна, гоондоо ч байна гэдэг шиг тогтолцоондоо ч байна, хүндээ ч байна гэх үндэслэлтэй. Эндээс тогтолцоог өөрчлөхийн тулд эхлээд хүнээ өөрчлөх ёстой гэсэн логик аяндаа гарна. Энийг нотлохын тулд тогтолцоо гэж чухам юуг хэлээд буйгаа эрхбиш ойлгох ёстой байх. ТОГТОЛЦОО гэдэг нь сонгуулийн сурталчилгаанд яваад байсан унь, хана, тооно, түүнийг шидэмсээр аргамжих тухай биш юм. ГЭР-ТӨР ч гэнэ үү, юү гэсэн үг юм? Барилга байшин, түүнийг гоё харагдуулах архитектур ч биш, "төрийг муухай харагдууллаа" гэж юу ярина вэ? Tөрийн тогтолцоо буюу харилцаа гэдэг нь юуны өмнө, саарал ордонд суугаа хүмүүс, хэсэг бүлгүүдийн хоорондын харилцаа (эвлэрэл, задрал),системийн обьект ба субьектийн хоорондын шүтэлцээ юм. Энэ дашрамд дурдахад өнөөдрийг хүртэл нам төвтэй биш түүнээс ч дор, хүн төвтэй, төр орчинтой, нам тархитай дугуй тогтолцоо ноёрхож ирсэн юм. Байгалийн шинжлэх ухааны молекулын онолоор аваад үз л дээ, хэн нь хэнийгээ бөмбөгдөөд байна, тов тодорхой ойлгогдоно. Ард түмэн атом болчихоод төр гэх электронууд намуудын удирдлагаар хүнээ зогсоо зайгүй бөмбөгдөж туйлдуулж байгаа биз дээ! Асуудлын төвд хүн байна, утааг арилгахын тулд соён гэгээрүүлнэ ч гэх шиг, ард түмэн асуудал үүсгээд байгаа юмуу? хүн төвтэй энэ өвчтэй тогтолцоог өөрчлөх ёстой, хүнийг төвөөс гаргаж субьект орчин болгоод оронд нь хуримтлагдаад байгаа асуудлаа анхаарлын төвд оруулаад бөмбөгдөж байх ёстой юм. Төр нь хүнээ биш ард түмэн төрөө бөмбөгдөж байх учиртай юм, энийг ойлгохгүй байгаа бол ардчилал гэж элийрцгээх хэрэггүй. хүн бол обьект биш, субьект! гэхдээ ХҮН-АТОМ дэлбэрч, дарамтын гадна өөрсдөө гарч эхлээд байх шив дээ! Намыг бол төрийн тогтолцооны тойргоос бүр гаргачих хэрэгтэй, энэ замаар явсан орнууд маш хурдтайгаар хөгжиж байна. Гэхдээ нам хэрэггүй биш, маш хэрэгтэй, юунд хэрэгтэй гэдэг тухайд жич өгүүлэх болно. Шинэ тогтолцоо бол шинэ цагийн дуудлага, шинэ үеийн дууг хуучин өтгөс дуулж чадахгүй. Энд би хүн ам зүйн биш сэтгэлгээний хуучрал, хоцрогдлын тухай ярьж байна, насаар ялгаварлаагүй. Хуучныг үгүйсгэхгүйгээр шинийг бүтээх боломжгүй гэдгийг гегель хэлчихсэн юм. Хувьсал угаас ийм хуулиар явдаг. Энэ утгаар бол үндсэн хуулинд өөрчлөлт хийх санаатай байгаа хүнтэй нь цуг өөрчлөхөөс өөр гарц байхгүй. Манай үндсэн хууль бол муугүй хууль, гэхдээ алдаатай хууль. Үүнийг мэдэрсэн Б.Чимид гуай хожим нь харамсан хэлсэн байдаг санагдана, хуульчид санаж л байгаа. Үндсэн хуулийн гол, гол алдаанууд цаг хугацааны шалгалтыг даасангүй. Надад үндсэн хууль тайлбарлах эрх олгогдоогүй, гэхдээ хуулийн зүйл анги биш, нийгэм зүйн агуулга талаас нь хэдэн зүйлийг хэлье. Анзаарахгүй өнгөрч болохгүй хэдэн том алдаа байх шиг санагддаг..

Одоо мөрдөгдөж байгаа үндсэн хууль нь нэг талаас эрх зүйн орчин үүсгэх, нөгөө талаас цаазлан хориглох нөхцөл гэсэн хоёр тал харилцан баримжаатай байх концепци зарчмыг алдагдуулж, чөлөөт байдлыг дэвэргэн дураар дургих нөхцлийн суурийг тавиад өгчихсөн юм.


Үндсэн хууль батлагдсан өдрөөс эхлэн хууль зөрчөөгүй бол юу ч хийж болно гэсэн хандлага үүсч, эрх чөлөө хумигдан, чөлөөт байдал давамгайлж эхэлсэн. Яваандаа даамжирч, өөрийн эрх нь бусдын эрхээр хайрцаглагдах ёстой гэсэн хүний эрхийн түгээмэл тунхаг зөрчигдөж, өөрсөддөө зориулж хууль үйлдвэрлэдэг увайгүй байдалд шилжсэн. Энэ бол тэвчиж болохгүйн дээд хязгаар юм. Өөрсдийн бодлоор, ашиг сонирхлоор гаргасан хуулиа дээдлэж, "хуулийн хүрээнд" гэсэн тарни шиг юмыг амтай болгон хэлдэг болсон. Энийг орчин цагийн хэлээр "улс төрийн альгоритм" гэдэг юм. Хууль гэсэн шүхрийн дор том, том хэргүүд гарч хуулиар хамгаалагдан, хариуцлага гэдэг юм алга болсон. Энийг шинэ үндсэн хуулиас өөр аргаар залруулах боломж байхгүй..

Социализмын үед ард түмний баялагийг хамгаалах хяналтын ган төмөр тор шиг хатуу систем үйлчилж байсан. Үндсэн хуулиар тэрийг үгүйсгэсэн мөртөө оронд нь ажиллах хяналтын системын тогтолцоог босгох хууль зүйн орчинг бүрдүүлж чадаагүй.


Намын болон ардын хянан шалгах байгууллага гэх айхтар систем байлаа. Тэрийг байгууламжтай нь цуг нураасан. Оронд нь хөрөнгөтөн орнуудын жишгээр тэрнээс ч хатуу мониторинг системийг босгох боломж байсан ч зориуд хийгээгүй. Тийм тогтолцоо, шинээр төрж байсан нударган баячуудад (одоо бол олигархиуд) ашиггүй байсан. Яг өнөөдрийн өндөрлөгөөс харан дүгнэлт хийхэд хяналтын хатуу чанга систем дутагдаж байгаа нь илт боллоо, энийг гагцхүү реформоор л хийнэ.

Үндсэн хуулийн нөхцлөөр, төрийн гурван өндөрлөг гэх субьектүүдийн хоорондын харилцаа, эрх үүргийг тогтоохдоо харилцан биесээ хянах тэнцвэржүүлсэн зарчим барьсан нь том алдаа байжээ. Удирдлагын нэгдмэл байх зарчим алдагдаж, төр бүхэлдээ эзэнгүйдэж, эсвэл зориудаар эзгүйрүүлж, төрийг эрх мэдэл булаалдах талбар болгон хувиргасан.


Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэг үгийг хэн гаргасан бэ? Мэдээж улстөрчид өөрсдөө. Монгол Улсын үндсэн хуулийн Цэц нь үндсэн хуулийн шүүх мөн үү, мэдээж биш! Процесс явуулдаггүй, өөрсдөө санаачлаад хэн нэгэн албан тушаалтныг татан шүүх эрхгүй тийм шүүх байдаггүй юм. Тэгэхээр тэтгэвэрийн хэдэн хүнийг сул цалинжуулж, хулгай, булхайгаа хаацайлуулах гар доорхи улс төрийн байгууллага болгосон нь ойлгомжтой. Зүй нь татан буулгаад үндсэн хуулиа хамгаалах трибунал хэлбэрийн шүүх байгуулах ёстой юм. Ер нь бол төрийн гурван өндөрлөгийн нэг нь шүүх тогтолцоо байх ёстой. Төрд ард түмний өөрийн хяналтын дээд танхим орж ирэх ёстой, ингэхгүйгээр, ийм тогтолцоонд орохгүйгээр шударга ёсыг тогтооно гэсэн бүх яриа хоосон хий үзэгдэл болон үлдэх болно. Төрийн гурван өндөрлөг биесээ хянах биш, аль нэг нь давуу эрхтэйгээр удирдах ёстой. Парламент нь давамгайлах уу, эсвэл Ерөнхийлөгч нь давуу эрхтэй, үүрэгтэй байх уу, гэдгийг ард түмний санал асуулгаар референдум хийж тогтоох ёстой. Аль нь ч байлаа гэсэн үндсэн хуулийн шүүхийг жинхэнэ утгаар нь байгуулах ёстой. Мэдээж тогтолцоог сууриар нь өөрчлөх нь гарцаагүй гэдэг дээр нийгмийн сэтгэлгээ төвлөрчихөж байгаа бололтой. Тогтолцоо ямар байхыг судлаачид, эрдэмтэн мэргэд хэлсээр байгаа. харин тогтолцоог өөрчлөхдөө анзаарахгүй орхиж хэрхэвч болохгүй хэдэн зарчим байна, тэрийг хэлье!

ХҮРСЭН ТҮВШИНГЭЭС УХАРЧ БОЛОХГҮЙ

Бүгд найрамдах улсын үндсэн индэр гэгддэг парламентын засаглалыг 4 жилээр байгуулж сурлаа, олон улсын парламентаас муугүй үнэлгээтэй яваа. Энэ бол хүрсэн түвшин. ард түмэн ардчилал гэж юү вэ, ардчилалын нэрд дулдуйдсан "ардчилалгүй цөөнхийн дарангуйлал" гэдгийн ялгааг мэддэг боллоо. Энэ бол хүрсэн түвшин. Хүрсэн түвшингээс ухарч болохгүйн гол утга нь парламeнтаас ухарч болохгүй, харин ч хоёр танхимтай сонгодог хэлбэрт шилжүүлэн төгөлдөржүүлж, аль нэг хөгжилтэй орны парламентын ажиллагааг жишиг болгон сонгож, парламентыг хямрал доголдол гарахааргүй болгон төлөвшүүлэх явдал юм. Энэ бол төрийн тогтолцооны чанарын өөрчлөлт, хувьсгал. Дашрамд дурдахад, сонгодог парламент гэж байхгүй, харин парламентын сонгодог хэлбэр гэж л байгаа, ойлголтын ийм зөрүүнээс бид гарах ёстой юм.

• Төр нь хүнээ биш ард түмэн төрөө бөмбөгдөж байх учиртай юм, энийг ойлгохгүй байгаа бол ардчилал гэж элийрцгээх хэрэггүй. 

• Яг өнөөдрийн өндөрлөгөөс харан дүгнэлт хийхэд хяналтын хатуу чанга систем дутагдаж байгаа нь илт боллоо, энийг гагцхүү реформоор л хийнэ. 

• Дашрамд дурдахад, сонгодог парламент гэж байхгүй, харин парламентын сонгодог хэлбэр гэж л байгаа, ойлголтын ийм зөрүүнээс бид гарах ёстой юм.

ХУУЧИН РУУ ХАЛЬТРААД ОРЧИХОЖ БОЛОХГҮЙ

Монгол Улс хуучин тотилат системийг халсан гэж ярьдаг, "ардчилсан хувьсгал" хийсэн гэж зарим нь сайрхдаг. Ямар үр дүн гарсан юм бэ? ард түмэн ийм ардчиллыг хүссэн юмуу? Нэг намын дарангуйлал 2 намын ээлжилсэн жанжлалаар солигдлоо. Ардчилал гэдгийн язгуур утга хэрэгжиж чадсангүй, хуучин соц. Нийгмээс ч дор, тэр гэхийн тэмдэггүй мөлжлөгийн олигархи засаглсал руу хальтраад орчихсон байна, энийг хүсэвч эс хүсэвч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдал үүссэн. Учраа олохгүй будилцгааж байх хооронд Ерөнхийлөгчийн Засаглал руу орох нь зөв гэсэн хаанаас үүдэлтэй нь ойлгомжгүй, супер-призедентизмын суртал ухуулга нийгэмд тархлаа. Энэ бол импортлогдсон үзэл санаа гэж ойлгож байна, гаднын аль нэг улсад ашигтай байгаа гэж бодно. Ерөнхийлөгчийн Засаглалтай орнууд голдуу түрэмгийлэх бодлого барьдагийг саначих хэрэгтэй л юм.

АРД ТҮМНИЙ БОДЛЫГ ТООЦОХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ


Ямар тогтолцоотой байхыг ард түмэн сонгох ёстой, энд онол, нийгэм зүйн ямарч мэдлэг хэрэггүй. Мэдээж гол гол ойлголтуудыг ард түмэнд урьдчилж өгөх нь зөв, гэхдээ эцсийн шийдвэрийг ард түмэн нийгмийн сэтгэлгээний түвшиндээ тааруулаад мэдрэмжээрээ гаргах ёстой юм. Тусгаар улсын статусаа үеийн үед хадгалсаар ирсэн ард түмэн, төрийхөө тогтолцоон дээр алдахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмнээсээ зоригтой асуух нь дээр. Ерөнхийлөгчийн үүрэг эрх давамгайлсан Ерөнхийлөгч-парламентын Засаглалтай байх уу, эсвэл парламентын эрх давамгайлсан Парламент-ерөнхийлөгчийн засаглалыг сонгох уу гэдгээ ард түмний санал асуулгаар шийднэ гэсэн үг. гуравдагч зам гэж байхгүй.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ТҮВШИНГ ХАРГАЛЗАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ


Нийгмийн сэтгэлгээний хөгжил ямар төвшинд байгаа билээ, тэрийгээ баримжаалан тогтоогоод, түүндээ тохирсон тогтолцоог баталгаажуулаад цааш явах ёстой байх. Энэ түвшинг 130 орчим үзүүлэлтээр тооцож гаргадаг гэсэн үзэл баримтлал байдаг гэж дуулсан. Гэхдээ хоёр зүйлийг маш сайн мэдэж байна. Нэгдүгээрт, нийгмийн сэтгэлгээ төрийн харилцаанаасаа хол түрүүлээд хөгжчихсөн байгаа. Тиймээс ч төр нь ард түмэндээ байнга л гологдоод байгаа биз дээ. Хоёрдугаарт, Монгол Улсын төрийн харилцаа (тогтолцоо),Европын хөгжилтэй орнуудынхаас даруй хагас мянган жилээр хоцрогдож яваа. Тийм учраас дэлхийн шившиг болоод, ард түмнийхээ эсрэг төр гэдгээр шоолуулан дуудуулаад яваа байлгүй дээ. Биесээ гутааж унагаад, өөрсдөө тодордог пискүилл систем одоогоос 500 жилийн тэртээд италид байсан, төрийн мафийн пирамид (орчин цагт конусан) тогтолцоо 500 жилийн тэртээд байсан гээд хэд хэдэн үндэслэлийг баримжаа болгон тооцлоо.

ДЭЛХИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНООС ХАЛИАД ГАРГАЧИХАЖ БОЛОХГҮЙ


Дэлхийн бүх улс орнууд, Англо-Атлантын буюу далайн эрх зүй, Ром-Германы буюу эх газрын эрх зүй гэсэн 2-хон хуулийн орчинд хуваагддан оршдог. Монгол Улс эх газрын эрх зүйтэй орон, үндсэн хууль нь ч энэ л жишигээр явах ёстой, явсаар ч ирсэн. Эрх зүйн орчныхоо суурийг ганхуулдаг тийм үхэр шиг тэнэг улс байж болохгүй. Тэгэхээр Америкийн жишгээр ерөнхийлөгчийн тогтолцоотой болно, эсвэл үндсэн хууль байхгүй английг дууриана гэдэг нь дэмийрэл.

Гал гарлаа, унтраалаа, гэхдээ түймэр унтраагүй. Цогшсон голомт нь хөвдөн дор нуугдаж үлдлээ

Туршлага, идеа авах талыг үгүйсгэхгүй, харин суурь эрх зүйдээ шалзан хадаас ч авчирч шигтгэж болохгүй, Элбэгдоржийн гаргасан энэ алдааг бид амсахаараа нэг болсон. Европын холбооны бүх улс, Aзийн ихэнхи түүний дотор Япон Улс эх газрын эрх зүйтэй, Засаглалын холимог тогтолцоотой. Ерөөс дэлхийн дийлэнхи орнууд холимог тогтолцоотой. НҮБ-аас улс орон ямар тогтолцоотой байхыг заадаггүй. Төрөө өөрөө тохинуулах (Self-determination) эрхийг хүндэтгэдэг, гэхдээ бүртгэдэг юм. Манайх холимог тогтолцоотой БНу гэсэн бүртгэлтэй яваа. харин ерөнхийлөгч-парламентын тогтолцоо юу, эсвэл парламентерөнхийлөгчийн тогтолцоотой байх уу гэдэг хэлбэрийг зарлаж амжаагүй яваа. одоо амжуулах цаг нь иржээ.

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР


Гал гарлаа, унтраалаа, гэхдээ түймэр унтраагүй. Цогшсон голомт нь хөвдөн дор нуугдаж үлдлээ. Хэзээ ч дүрсхийн асч мэднэ. МАНАН бол зүгээр нэг нам дамнасан сүлжээ биш, тэр бол хөнгөрүүлсэн ойлголт. Ардаа асар том сүүдрийн эдийн засагтай, улсын эдийн засгийн тулуур багана болсон газрын баялагийг 30-40 жил захиран зарцуулах программтай, олигархиудын хунтын засаглал гэж ойлгох ёстой. Монголд эдийн засаг, эрх мэдлийн төлөөх дайн эхэлсэн. Монголын ухаант ард түмэн ордонд гарсан галыг амжилттай унтраалаа. Түймрийн голомт хөвдөн дор нуугдан үлдсэн гэдгийг дахин хэлье! Гэхдээ АН-ын зүгээс дахиад гал гаргана гэж тооцсонгүй, өөрсдийгөө танин мэдүүллээ. Монгол хамтын хүчээр ялна, учир нь монголчуудын ялагдашгүй чанарын этногенийн онолыг үндэслэсэн Лев Гумилев, монголчууд хэрэгцээтэй үед нягтарч чаддаг гайхамшигтай үндэстэн гэж хэлсэн байдаг юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Эрдэнэбат: 2020 оны сонгууль руу чиглэсэн үйл ажиллагаа эхэлж байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг прокуророос яллагдагчаар татах тогтоолыг АТГ-т ирүүлжээ. Уг тогтоолтой тэрбээр танилцсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсантай холбогдуулан түүнийг яллагдагчаар татсан аж.

Тэрбээр хэлэхдээ “АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Дараа нь маш шуурхай яллагдагчаар татах тухай прокурорын 75 тоот тогтоол гарсан. Иргэнийхээ хувьд энэ тогтоолтой хууль журмын дагуу танилцаж гарын үсэг зурлаа. Гэтэл өчигдөр мөрдөн байцаагчтай уулзаж тогтоолтой танилцсаны дараа хэвлэлээр ялын үндэслэл, яллагдагчаар татсан тухай эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл тархсан. Эрүүгийн хуульд аливаа нэгэн мэдээллийг өгөхдөө прокурорын зөвшөөрөл өгөх ёстой. Би ч бас иргэнийхээ хувьд уг асуудлыг хуулийн дагуу, ямар нэг улс төргүйгээр, олон нийтэд дулиан дэлгэхгүйгээр асуудалд хандаж ирсэн. Гэтэл яагаад процесс хуулийн дагуу явж байхад эх сурвалжгүй, үндэслэлгүй мэдээллийг зорилготой тараах болов гэдэг нь анхаарал татаж байна. Яг тэр өдрийн болсон үйл явдлыг ажиглаад харж байхад Л.Оюун-Эрдэнэ сайд хөгжлийн банкны асуудлаар, мөн энэ хэрэгтэй холбоотой асуудлаар, Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэт”ийн 49 хувьтай холбоотой асуудлаар нийтэд мэдээлэл хийсэн. Энэ бүгдийг уялдуулаад харахад улстөржсөн шинж агуулагдаж байна гэх дүгнэлтэд хүрч байна. Тийм учраас би өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурорын газарт хүсэлт хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдээлж байна” гэлээ.

Хүсэлтэд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр прокурорын мэдэгдэх бололцоотой гэсэн хэмжээгээр нийгэмд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгнө үү хэмээжээ. Түүнээс гадна АТГ-ын дарга З.Дашдаваад “Яг энэ үндэслэлээр зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин олон нийтэд эх сурвалжгүй мэдээлэл дэлгэн улстөржсөн үйл ажиллагаа явуулсныг анхааралдаа авна уу” гэсэн хүсэлт дахин явуулж байгаа гэв.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын компани худалдан авсан тухайд тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт Монгол Улсад ямар ч хохирол авчраагүй. Гэтэл онц ноцтой хохирол учруулсан мэт худал үндэслэл гаргаж байгаа нь буруу. Үүгээр “Эрдэнэт” үйлдвэрт өмнө нь гардаг байсан хулгай луйврын хэргийг хаацайлах оролдлого хийж байгаа мэт харагдаж байна. Өнөөдөр нийгэмд байгаа үнийн хөөрөгдөл, архидалт, гэмт хэрэг, өвчин зэрэг асуудлыг намжаах гэсэн арга болжээ” гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг дахин шаардлаа

УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-гийн хөрөнгөөс жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөртөө авсан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мулталсан, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэмт хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна гэж үзээд УИХ-ыг өөрөө тарах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга дахин гаргалаа.

Тэрбээр хагас жилийн өмнө мөн УИХ-ыг өөрөө тарах санал гаргаж байсан юм. харин энэ удаа “...Наад зах нь төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсжээ. Та бүхний батлан гаргасан татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон. Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа” гэв.

Тэрбээр хагас жилийн өмнө мөн УИХ-ыг өөрөө тарах санал гаргаж байсан юм

Тиймээс ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй болсон УИХ-ыг өөрөө тарахыг уриалж байна гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ардчилсан нам эрх баригчдын эсрэг жагсана гэв

10 сая ам.долларын авлигын дуулианы араас дахин нэг сайд 1.2 сая еврогийн хэрэгт холбогдсон гэв

 0 сэтгэгдэл


АН-ын удирдлагууд Засгийн газрыг огцруулахаар бүтэн сарын турш жагсаал, цуглаан зохион байгуулах болсон талаараа мэдэгдлээ.

Тус намын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах болсон үндэслэлийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлав. Тэрбээр “АН-ын зүгээс сарын өмнө жагсаал цуглаан хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг өгч, арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн шөнө гэхэд шатахууны үнэ өслөө. Үнийн өсөлтийг хязгаарлахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Мах болон хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөр биш, цагаар өсөж байна. Тиймээс хариуцлагагүй УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй.

Мөн нийгмийг хамарсан халдварт өвчин хэн хүнийг ялгахгүй нийгэмд аюул занал учруулж байна.

Сүүлийн үед сурагчдын дунд сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсаны илрэл. Өнөөдөр хуульгүй, шүүхгүй юм шиг авирладаг асуудал хэрээс хэтэрлээ. 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэрэг асуудал сөхөгдөөд эхэллээ. ЖДҮХС-гаас олон зуун сая, тэрбумаар нь завшсан сайдуудын нэгэнд нь ч хариуцлага тооцсонгүй. шударга ёсны билэг тэмдэг болж томилогдсон хуулийн байгууллагын шинэ удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Концессын 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал, хүчирхийлэгчийн асуудал, төрийн яаманд болсон аллагатай холбоотой асуудал гээд олон хэрэг шийдэгдсэнгүй. Тиймээс  үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай гэж АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс үзэж байна” гэсэн юм.

Түүний хэлсэн үг, Засгийн газрыг огцруулах үндэслэл үүгээр зогссонгүй. АН-ын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан хэргийг эрх баригчид замхруулах чиглэлд явж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Стандарт банкны өрийн эхний 40 сая ам.долларын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж, үлдэгдэлд нь 40 сая ам.долларын зэсийн баяжмалыг зуучлагч компанид өгөх тохироо хийсэн дуулдаж байгаа тухай АН-ын дарга мэдэгдсэн. Мөн тэрбээр “үүний цаана ямар луйвар нуугдаж байгааг татвар төлөгчид мэдэх эрхтэй. “Эрдэнэт”-ийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусна. үүнийг хэрэг хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр аргалахаар хүлээж байна” гэж мэдэгдэв.

• Ирэх долоо хоногийн пүрэв гарагт АН-аас бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. 

• 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэрэг сөхөгдөж эхэллээ. 

• “Эрдэнэт”-ийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусах тул хэрэг хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр аргалахаар хүлээж байна” гэв.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгээд АН жагсаал зохион байгуулах шийдэлд хүрсэн аж. Тиймээс тавдугаар сарын 30-нд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардах аж. Мөн УИХ дахь АН-ын зөвлөл Б.Пүрэвдорж гишүүний Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэд анхаарал хандуулахаа илэрхийлсэн. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?

-Эрдэнэбат гишүүнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл албан бус. Харин өчигдөр хууль хяналтын байгууллагаас дуудаж уулзсан гэсэн. Ямар учраас дуудсаныг мэдэхгүй байна. Өөрөө энэ тухай тодорхой тайлбараа өгөх байх.

-Хэнтий аймагт нэр дэвшигчийг энэ сарын 24-28-ны өдрүүдэд тодруулах ёстой. АН нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?

-Манай нам хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулж, сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Энэ сарын 27-нд үндэсний бодлогын хороо хуралдаж, нэр дэвшигчийг тодруулна. Түүнээс гадна үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байгаа. Үүнийг эрх баригч намын давхар мэх гэж харж байгаа. Нөхөн сонгуулийг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх, үгүй бол Цэцийг ашиглаж нөхөн сонгуулийг хүчингүй болгох санаатай байна гэж харж байна.

-АН-ын дэд дарга Г.Батхүүгийн нас барсан хэсэгт камер байхгүй гэсэн. Гэхдээ Төрийн ордонд нууцын зэрэглэлтэй хэд хэдэн камер байгаа гэдгийг хэлэх хүмүүс байна. Танай намынхан камер байгаа эсэхийг шалгаж үзэв үү?

-Төрийн ордонд нууцын зэргэлэлтэй камер хаана байгааг мэдэхгүй байна. Төрийн ордны хамгаалалтын албан дарга “гишүүдийн халдашгүй байдалтай холбоотойгоор камер байрлуулах боломжгүй байдаг” гэж хэлсэн. Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсны хэрэг явддыг тохиолдлынх биш гэж үзэж, мэдэгдэл гаргасан. Үүнийг хуулийн байгууллагаас яаралтай шударгаар тогтоож, олон нийтэд мэдээлэхийг шаардсан. Тухайн үед зориудаар хэрэг гарсан оройноос талийгаачийг бие муутай байсан, зүрх нь өвдсөн гэх мэдээллийг маш шуурхай тарааж эхэлсэн. Энэ бол олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн зорилготой мэдээлэл. Үүний цаана жинхэнэ сэдсэн, гүйцэтгэсэн, захиалсан хүмүүс байх магадлалтай гэж бид хардаж байгаа учраас хуулийн байгууллага энэ хэргийг шударгаар шийднэ гэдэгт итгэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2020 онд “Ирээдүйн өв сан”-д нэг их наяд төгрөг хуримтлагдана

Аудитын албан тушаалтнууд цалингаа нэмүүлэх хүсэлт ирүүлжээ

 0 сэтгэгдэл


Ерөнхийлөгч Х.Баттулга татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Тиймээс ирэх даваа гарагт уг асуудлыг хэлэлцэнэ гэж тус байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдэгдсэн юм.

Үргэлжлүүлээд тус хуралдаанаар Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэв. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум төгрөг болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр Сангийн яам төлөвлөсөн байна. 

Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцын түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас хэтрэхгүй, ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас бага байна гэж тооцоолжээ.

Мөн төсвийн тухай хуулийн дагуу тогтворжуулалтын сан, ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сан 2019 оноос өргүй болж эхлэх аж. Ирээдүйн өв санд 2019 онд батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдахаар тооцсон байна.

Түүнчлэн зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг гэж Сангийн сайд хэлэв. “2016 онтой харьцуулахад зээлийн хүү гурван пунктээр буусан. Улсын их Хурлаас баталсан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж, гарахад 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулж таван хувь болгосон.

Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах хуулийг шуурхай баталбал зээлийн хүү буурах боломжтой” гэж Ч.Хүрэлбаатар сайд онцолсон.

Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” төсөл байв.

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг нь ТӨ-IVA-д заасан адилтгах албан тушаалын зэрэглэлд хамрагддаг.

Зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг

Энэ нь Монгол улсын Ерөнхий прокурорын албан тушаалын ангилал зэрэглэлтэй адил аж.

Мөн саналд цалинг нэмэгдүүлэх санал болон судалгааг хавсаргасан байна. Энэ судалгаагаар үндэсний аудитын газрын нэг албан хаагчийн албан тушаалын дундаж цалин нь ерөнхий прокурор, АТГ, шүүхийн байгууллагын албан тушаалын дундаж цалингаас 14-54 хувь бага байгаа аж.

Аудитын байгууллагын албан хаагчид нь дээрх байгууллагын албан хаагчдын адил нотлох баримтад тулгуурлаж ажилладаг ба аудитын байгууллагаар илэрсэн зөрчлийн нотлох баримтад тулгуурлан хууль хүчнийхэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Иймд цалинг тогтоохдоо аудитын байгуулагыг хараат бусаар, бие дааж ажиллах боломжийг хангах нь зөв юм гэжээ.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий аудиторын цалин 1.7 сая төгрөг байгаа аж. Харин Ерөнхий прокурорынх 2.2 сая байгаа юм. Тиймээс цалинг 1,879.350 төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг ирүүлжээ.

Түүнээс гадна Ерөнхий аудиторын орлогч, ҮАГ-ын тамгын газрын дарга, газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор, газар, хэлтэс, албаны дарга…гэх мэт албан тушаалтан, шинжээч, менежерүүдийн цалинг нэмүүлэх хүсэлт ирүүлснийг төсвийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.