A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/788/

Германы автомашин үйлдвэрлэгчид худалдааны дайны эсрэг лобби эхлүүллээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/788/


ХБНГУ-ын автомашин үйлдвэрлэгч гол гурван компанийн удирдагч нар лхагва гарагт АНУ-ын элчин сайдтай уулзахдаа Европын холбоо, АНУ-ын хоорондох худалдаанд автомашины татварыг тэглэх хүсэлтэйгээ мэдэгдэв. Уг мэдэгдэл нь үйлдвэрлэгчид худалдааны дайнаас сэргийлэх лобби өрнүүлж буйн илрэл болов. Гадаад худалдааг ихэсгэхийн тулд одоогийн сүрдүүлгээ орхицгоох, Европын холбооноос АНУ-д, мөн АНУ-аас Европын холбоонд экспортлох автомашины татварыг бүхэлд нь тэглэх байр суурьтайгаа BMW, Volkswagen, Mercedes-ийн захирлууд АНУ-ын элчин сайд Ричард Гренеллтэй уулзахдаа мэдэгдсэнийг хоёр ч эх сурвалж батлав. Тарифын саадыг устгавал ануд оруулахаар амласан хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх амлалт өгч буйгаа Герман машины боссууд ойлгуулжээ. Хэрэг дээрээ уг амлалт нь Трампын засаг захиргаа Европын холбооноос нийлүүлдэг машинд тариф тогтоовол АНУ дахь үйлдвэрлэлээ өөр улсад шилжүүлэх сүрдүүлэг юм. VDA буюу германы автомашин үйлдвэрлэлийн холбооны 2017 оны статистикийг үзвэл АНУ-д угсарсан герман брэндийн хоёр машин тутмын нэг нь экспортод гарчээ. Худалдааны саад тотгор ихэсвэл ийм машиныг экспортлохын оронд Хятад зэрэг улсад угсардаг болно. АНУ-ын элчин сайд Германы үйлдвэрлэлийн удирдлагуудтай хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ. Ноён Гренелл урьд нь зургадугаар сарын 06-нд VDA-гийн улирлын чуулганд анх удаа оролцсон юм. Суудлын автомашины худалдааны тариф Европын холбоонд 10, АНУ-д 2.5 хувьтай.

Ерөнхийлөгч Трамп энэхүү тэнцвэргүй худалдаанд уураа гаргадаг ч АНУ импортын вэн, пикап машинд 25 хувийн татвар ноогдуулдгийг дурдах дургүй. Харин германы автомашин үйлдвэрлэгчид уг татварыг ч цуцлуулах хүсэлтэй. Германы үйлдвэрлэгчид ч, Засгийн газар ч тариф цуцлах хэлэлцээ байгуулах эрхгүй. Уг эрхийг зөвхөн Европын комисс эдэлдэг. Юутай ч автомашин үйлдвэрлэлийн салбар дахь худалдааны бүх саад тотгорыг авч хаях саналд Трампын засаг захиргаа хэрхэн хандахыг захирлууд харзнаж байна. Мөн автомашины эд ангийн стандарт зэрэг тарифын бус саад тотгорыг багасгах асуудлаар захирлууд элчин сайдтай ярилцсаныг өөр нэг эх сурвалж мэдэгдлээ. Жишээ нь, европ машины бампер буюу цохилт зөөллүүр явган зорчигчийг хамгаалах үүднээс зөөлөн талдаа байдаг. Гэтэл Америк машины бампер бүхээгт зорчигсдоо хамгаалах үүднээс хатуу талдаа. Хэрвээ АНУ, Европын холбоо энэ хоёр стандартыг уялдуулж чадвал бүх брэндийн үйлдвэрлэлийн процесс одоогийнхоос хялбар болно. Автомашин үйлдвэрлэлийн салбар дахь татварын саад тотгорыг арилгах нь 2016 онд үндэс сууриа тавьсан транс-атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн (Transatlantic Trade and Investment Partnership) нэг чухал сэдэв юм. Уулзалтад VDA-ийн ерөнхийлөгч Бернхард Маттес, VW-ы тэргүүн херберт дьес, Daimler-ын захирал дитер Цетше, BMW-гийн захирал харальд Крюгер, Continental-ын эд анги нийлүүлэлт хариуцсан гүйцэтгэх захирал Эльмар дегенхарт нар оролцжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахиурын хөндийн баячууд үхлийг аргална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сулрах аюултай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Англи, Америкийн тархины хоосрол

 0 сэтгэгдэл