A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2634/

Гоо сайхны төлөөх халуурал энгийн рүү шилжинэ

Гоо сайхны үйлдвэрлэл хямралыг ажирдаггүй, тогтвортой бизнест тооцогдох болсон

Гоо сайхны төлөөх халуурал энгийн рүү шилжинэ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2634/


Гоо сайхны ертөнцөөр дураараа аялж, шинэ бүхнийг нь туршиж, хэрэглэх хүсэлтэй бүхэл бүтэн үе бий болсноор дэлхийн косметик үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр өсөөд байна. Орчин үед охид бүсгүйчүүд хэзээ хэзээнээс илүү гоо сайханд анхаарах болж, гадаад үзэмжээрээ гайхуулахын тулд хэд бол хэдийг үрэхэд бэлэн болжээ. Энэ оргилсон хүслийг нь Instagram, Facebook зэрэг нийгмийн сүлжээн дэх олны танил одод, сошиал нөлөөлөгчид улам өдөөж, худалдан авалтаа тэвчих амаргүй болгож байна.

Гал дээр тос нэмсэн, нийгмийн сүлжээн дэх сошиал нөлөөлөгчид гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй нягт хамтран ажиллаж, бараг өдөр бүр шинэ бараа сурталчилж, санал сэтгэгдлээ хуваалцдаг. Энэ нь ч утаснаасаа салахаа больсон орчин үеийн хэрэглэгчдийг урхидах хөнгөхөн өгөөш болж, гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ, худалдан авалт ердийнхөөс хэд дахин нэмэгдэхэд хүргээд байгаа аж. Энэ хандлага манайд ч тод харагдах болсон гэдэгтэй уншигч та ч санал нэгдэх биз.

Сошиал нөлөөлөгчдийн сурталчилгаанд автаж гоо сайхны бараа бүтээгдэхүүн авсан. Цаашлаад түүнийгээ тогтмол хэрэглэдэггүй хэн нэгэн та эсвэл таны эргэн тойронд байж магадгүй. Ийм төрлийн худалдан авалтын үр дүнд хэрэглэдэггүй ч хаяхад хайран бараа, бүтээгдэхүүн олширсон.

Гоо сайханд хүргэх туршилт, худалдан авалтад хэзээд бэлэн хэрэглэгчийн тоо энэ зах зээлийн багтаамж, эргэлдэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлсэн. Тиймээс үнэнч хэрэглэгчидтэй, өсөн нэмэгдэж буй энэ зах зээл бизнес эрхлэгчид, залуу энтрепренерүүдийг соронз мэт татсанаар бизнесийн өрсөлдөөн ширүүсээд байгаа юм. Гоо сайхны зах зээл олон олон тэрбумтныг төрүүлсээр байгаа. Тэднээс олон нийтэд хамгийн сайн танигдсан нь АНУ-ын телевизийн шоуны од Кайли Женнер. Нийгмийн сүлжээний хүч, орчин үеийн хэрэглэгчдийн хандлага хэмээх хүчин зүйлс 22- хон настай Кайли Женнерийг дөрөвхөн жилийн дотор дэлхийн тэрбумтнуудын эгнээнд элсүүллээ. Түүний 18 насандаа байгуулсан гоо сайхны бүтээгдэхүүний Kylie Cosmetics компанийн зах зээлийн үнэлгээ 2019 оны эхний улирлын байдлаар 800 сая ам.долларт хүрснийг Forbes сэтгүүл мэдээлж байна.

Гоо сайхны үйлдвэрлэл, бизнесийн туршлага арвин биш Кайли Женнерийн Instagram хуудас дахь дагагчдын тоо дэлхийд эхний аравт багтдаг. Түүний нийгмийн сүлжээний Instagram хуудсыг 130 сая хүн дагадаг байна.

Ер нь дэлхийн гоо сайхны үйлдвэрлэл эдийн засгийн аливаа хямралыг ажирдаггүй, тогтвортой өсөлт бүхий бизнест тооцогдох болсон. Үүнд цахим худалдааны өсөлт, нийгмийн сүлжээний тэлэлт, хотжилт, дэлхийн хүн амын тоо, гоо сайхны бүтээгдэхүүний төрөлжилт зэрэг нөлөөлж, энэ зах зээлийг өсгөж байна. Мөн орчин үеийн охид бүсгүйчүүд өмнөх үеийнхэнтэй харьцуулахад илүү бага наснаасаа гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх хандлага ажиглагдах болжээ.

Сүүлийн арван жилд л гэхэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээл жилд дунджаар 3-5 хувийн хурдтай тэлжээ. Ялангуяа, өнгөрсөн он энэ салбарын үйлдвэрлэгчдэд гойд өсөлттэй жил байсан бөгөөд зах зээлийн хэмжээ нь 5.5 хувиар өсчээ. Энэ өсөлтийг Ази, Номхон далайн бүс нутаг тэргүүлжээ.

Ази тив дэлхийн гоо сайхны үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд цахиур хагалж, энэ зах зээлийн 39 хувийг дангаараа бүрдүүлж байна.

• Сүүлийн арван жилд л гэхэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээл жилд дунджаар 3-5 хувийн хурдтай тэлжээ.

• Гоо сайханд хүргэх туршилт, худалдан авалтад хэзээд бэлэн хэрэглэгчийн тоо энэ зах зээлийн багтаамж, эргэлдэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлсэн.

• Зохистой бус хэрэглээ ийнхүү хэрэглэгчдийн өрийн дарамтыг өсгөөд зосгохгүй эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн учраас эмч мэргэжилтнүүд болон ашгийн бус байгууллагууд төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа аж.

Өмнө нь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Loreal, Unilever, Estйe Lauder зэрэг барууны компаниуд тодорхойлдог байсан бол сүүлийн жилүүдэд Япон, БНСУ, Хятад улсын үйлдвэрлэгчид хүч түрж эхэлсэн. Ялангуяа, БНСУ-д гоо сайхны үйлдвэрлэл эрчтэй хөгжиж, энэ улсыг дэлхийн гоо сайхны нийслэл хэмээн нэрлэхэд хүрээд байна. БНСУ-ын нэг хүнд ногдох гоо сайхны зардал 45 ам.доллараар хэмжигдэж байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт. Мөн сүүлийн жилүүдэд Хятад улс гоо сайхны үйлдвэрлэлийг онилж, эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэхэд анхаарч байна.

Ийнхүү улс орнууд, үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүссэнээр хэрэглэгчдийн хэрэглээ, худалдан авалт нэмэгдээд байгаа юм. Барууны орнуудад зарим охид бүсгүйчүүд жилд дунджаар 2000-3000 ам.долларыг гоо сайхны бүтээгдэхүүнд зарцуулдаг аж. Гэхдээ үүнийгээ бүрэн хэрэглэлгүй хаях эсвэл хадгалахад хүрдэг.

Гоо сайхан дагасан энэ халуурал, хэрээс хэтэрсэн хэрэглээ нь эргээд охид бүсгүйчүүдийн бие  мах бодийг илүү эмзэг болж, янз бүрийн үрэвсэл үүсгэж эхэллээ. Үүний зэрэгцээ хэрэглэж дуусаагүй бүтээгдэхүүнүүдийн хаягдал нэмэгдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг талаас ашгийн төлөөх бизнесүүдийн өрсөлдөөн, сайн маркетинг менежмент, нөгөө талд гоо үзэсгэлэнтэй, гоё сайхан харагдах хүсэлтэй бүсгүйчүүдийн зогсошгүй хүсэл нь хэтийдсэн хэрэглээ дагуулж байна.

Зохистой бус хэрэглээ ийнхүү хэрэглэгчдийн өрийн дарамтыг өсгөөд зосгохгүй эрүүл мэндэд  нь сөргөөр нөлөөлж эхэлсэн учраас эмч мэргэжилтнүүд болон ашгийн бус байгууллагууд төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, дэлхий даяар хэрэгцээгүй хэрэглээгээ хязгаарлах зорилготой NoBuy нэртэй хөдөлгөөн дэлгэрч, олон хүний анхаарлыг татаад байна. Уг хөдөлгөөнд Instagram хэрэглэгчид идэвхтэй нэгдэж, үрэлгэн зангаа хойш тавьж, худалдаж авсан косметик бүтээгдэхүүнээ дуустал нь хэрэглэж, илүү энгийн арьс арчилгаа руу шилжиж байна.

Тухайлбал, гоо сайхны чиглэлээр блог хөтөлдөг нэгэн бүсгүй энэ хөдөлгөөнд нэгдэж, 2018 оны турш шинэ худалдан авалт хийгээгүй аж. Тэрбээр өмнө нь сард дунджаар 220 фунтыг косметик бүтээгдэхүүнд зарцуулдаг байсан бол өдгөө 39 фунт хүртэл бууруулжээ.

Чанартай бөгөөд үр дүнтэй арьс арчилгаанд олон төрлийн бүтээгдэхүүн шаардлагагүй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин гоо сайхны бүтээгдэхүүнд халаасаа хоослохоос илүү эрүүл хооллолт, амьдралын зөв хэв маяг нь ямар ч бүтээгдэхүүнээр орлуулшгүй үр дүнтэй, үнэ цэнтэй хөрөнгө оруулалтад тооцогддог байна. Цаашлаад энэ нь орчин үеийн залуусыг санхүүгийн зөв зохистой хэрэглээнд сургах, өрийн дарамтаас хамгаалах, хуримтлалыг дэмжихэд ч тустай аж.

Хэдийгээр харагдах байдал, халаасан дахь хэдэн төгрөгөө хэрхэн зарцуулах нь хувь хүний эрх, сонголтын асуудал. Гэхдээ зохистой бус хэтийдсэн хэрэглээ нь иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд эрсдэл учруулж эхэлсэн тул дэлхий нийтийн чиг хандлага өөрчлөгдөж, илүү энгийн атлаа хэмнэлттэй хэрэглээ рүү шилжиж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

"Оюутолгой"-н хөрөнгө оруулалт зогсвол монголын эдийн засаг зогсоно

 0 сэтгэгдэл
  • Хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар буурахад Засгийн газар голлох үүрэг гүйцэтгэжээ
  • 2019 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт дөнгөж нэг тэрбум ам.доллар ялимгүй давсан. Эдийн засаг сэргэж байсан 2011, 2012 онтой харьцуулахад энэ нь тав дахин буурсан дүн юм. Үүний 80 хувийг “Оюутолгой” дангаар бүрдүүлжээ
  • Монгол Улс олон улсад нээлттэй болж, эдийн засгийн чөлөөт нийгэмд шилжсэнээс хойших 28 жилийн хугацаанд дэлхийн 118 орноос нийтдээ 22.4 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна
  • Төв банк валютын нөөцөө шавхаж, дэлхийн эдийн засгаас улсаараа “шанаа” хүртэх нөхцөл ингэж бүрдсэн. Үүнд улстөрчдийн үүрэг, оролцоо хамгийн их байлаа
  • Хамгийн сүүлд Европын холбооны хар жагсаалт руу унах болсон нь ердөө л мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж чаддаггүй, шүүх засаглал нь булингартсан гэх үндэслэлээр дэлхийн доог тохуу боллоо

Төгрөгтэй харьцах ам.долларын ханш огцом өсөж байгааг үнэндээ гайхах хэрэггүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч эхэлсэн цагаас хойш төгрөгийн ханш суларч, Монголын “зовлон” эхэлсэн. Төв банк валютын нөөцөө шавхаж, дэлхийн эдийн засгаас улсаараа “шанаа” хүртэх нөхцөл ингэж бүрдсэн. Үүнд улстөрчдийн үүрэг, оролцоо хамгийн их байлаа. Тэд эх оронч дүр бүтээх тусам монгол төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр унаж байв. Нүүрсний экспорт тасалдаж, “Оюутолгой”-н төслийн хөрөнгө оруулалт удаашрахтай зэрэгцэн эдийн засгийн өсөлт уруудсан. Энэ хэрээр төсвийн орлого хамт тасрав. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх боломжоо манай улс давхар алдлаа. Хөрөнгө оруулагчдыг гадуурхаж, тэднийг хараан зүхэх тусам эдийн засаг дордож, ам.долларын ханшийн савлагаа нэмэгдсэн билээ. Эдгээр нь бидний араншин болжээ. Монголд хөрөнгө оруулалт орж ирэх ганц найдвар нь өнөөдөр “Оюутолгой” л болоод байна. 2019 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт дөнгөж нэг тэрбум ам.доллар ялимгүй давсан. Эдийн засаг сэргэж байсан 2011, 2012 онтой харьцуулахад энэ нь тав дахин буурсан дүн юм. Үүний 80 хувийг “Оюутолгой” дангаар бүрдүүлжээ. Өөрсдөө үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон байж хөрөнгө оруулалтыг үргээх тусгай “ажиллагаа”-г төр засаг нь энэ дөрвөн жилийн хугацаанд сурамгай хэрэгжүүлжээ. Үр дүнд нь гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэсэнгүй, улам уруудав. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт 1.2 тэрбум байснаа 970 сая ам.доллар болгон танасан. Өөрөөр хэлбэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд тэрбум ам.долларт хүрэхгүй байх эрсдэл үүсжээ. Тус компани хөрөнгө оруулалтын хэмжээгээ 200-300 орчим сая ам.доллараар танахаар байгаа талаар төв банк мэдээлсэн. Монголоо хорлосон эрх баригчдын сүржин үйлдэл эцсийн дүндээ эдийн засагт өнөөдөр сүйрэл авчраад байна. Тэдний балгаар ам.долларын ханш 2806 төгрөгтэй тэнцэж, импортын бараа, бүтээгдэхүүний үнэ тэр хэрээр нэмэгдлээ. Өрхийн амьжиргаа буурлаа. Ядуурал тэллээ. Ажилгүйдэл нэмэгдэж байна. Хэтийдсэн эх оронч үзэл, агуулга бус хэлбэр хөөсөн шийдвэрүүд эдийн засгийг хангалттай доош нь татлаа. Төлөвлөж байсан мега төслүүд цөм гацлаа. Ам.доллар авчрах хөрөнгө оруулалт ганцхан “Оюутолгой” төслийн гүний уурхай л болж байна. Ойрын 3-5 жилийн хугацаанд олон улсын зах зээлээс манай улс хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт татах боломж үндсэндээ бүрэн хаагдлаа. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын чухалчлан хардаг зээлжих зэрэглэл урагшлах бус ухарч, Саарал болон Хар жагсаалт дотор улсаараа эрэмбэлэгдлээ. Ийм байхад хэн биднийг тоох билээ. Ирэх оноос төлөх гадаад өр, авлигын индекс, бизнесийн орчны тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг цааш нь улам түлхсээр. Энэ байдал хэдий болтол үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. 2020 он гарснаас хойш хөрөнгө оруулалт тасралтгүй буурсаар. “Оюутолгой” төслийг эс тооцвол гаднын капитал Монголд орж ирэхээс хэдийн татгалзаж эхэлжээ. Өнөөдрийн улстөрчдийн байгаа байдал чухамдаа шинэ хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхгүй байна. Монгол уул уурхайн баялагтай боловч засаглал нь баларсан орны тоонд толгой цохидог. Хамгийн сүүлд л гэхэд Европын холбооны хар жагсаалт руу унах болсон нь ердөө л мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж чаддаггүй, шүүх засаглал нь булингартсан гэх үндэслэлээр дэлхийн доог тохуу боллоо. Хөрөнгө оруулагчдыг эрх мэдэл бүхий улстөрчид, хууль шүүхийн байгууллага нь заналхийлж, сүрдүүлж, дарамталсаар хамаг хөрөнгийг нь өөрийн болгосон чих сортойх түүхүүд ч бий. Энэ болгон Монголыг сонирхож байсан, бидэнтэй хамтрах бизнесийн түнш, хөрөнгө оруулагчдыг нуруугаа харуулахад хүргэсээр байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн эдийн засаг яг Nike-ийн лого шиг сэргэнэ

 0 сэтгэгдэл
  • Nike-ийн лого шиг муруй дэлхийн эдийн засагт зурагдвал ирэх оны дунд үе хүртэл бид өсөлт хүлээх хэрэггүй
  • Хэзээ мөдгүй амьсгал хураахад бэлэн байгаа дэлхийн эдийн засгийг аврах хүндхэн бөгөөд хугацаа шаардсан сорилт хүн төрөлхтнийг хүлээж байна. Талцал маргаан гаарч, хоёр том гүрэн худалдаа, мөнгө валют, технологи, өгөгдөл, хөрөнгө оруулалт гээд хоорондоо мөчөөрхөж болох бүх салбараар дайтаж эхлээд байсан нь дэлхийн эдийн засагт давхар цохиол болж байгаа юм

Энэ бүхэн хэзээ дуусах бол. COVID-19 вирус хэзээ арилж, бид хэвийн амьдралдаа хэдий хугацааны дараа орох вэ. Вирусийн эсрэг вакцин бүтээчихвэл дур зоргоороо тархаж буй титэмт COVID-19-ийг хүн төрөлхтөн эрхшээлдээ оруулна хэмээн эрдэмтэд амлаж буй. Чигчийн чинээ шилтэй, шидэт вакцинаар хүн төрөлхтөн эрүүл мэнд, амь насаа хамгаалж чадах нь. Харин коронавирусээр өвчилсөн дэлхийн эдийн засгийг эмчлэх вакцин бий юу. Энэ вирус нүд ирмэхийн зуур дэлхийн эдийн засгийг сүйрлийн ирмэгт авчирлаа. Сая, сая хүн ажлын байраа алдаж сая, сая өрх амьжиргааны эх үүсвэрээсээ саллаа. Өнгөрсөн хэдэн сар амь тавьсан аж ахуйн нэгжүүдийн тоо хэдэн мянгаар тоологдож, вирусийн бараан сүүдэр агаарын тээврээс эхлээд аж үйлдвэр, хөдөө аж ахуй гээд эдийн засгийн бүх салбарыг нөмөрсөн. Хэвтрийн орон дээр хэзээ мөдгүй амьсгал хураахад бэлэн байгаа дэлхийн эдийн засгийг аврах хүндхэн бөгөөд хугацаа шаардсан сорилт хүн төрөлхтнийг хүлээж байна. 

Тоон дотор үсэг цохиж явна

Хугацаа нь яг таг тодорхойгүй ч дэлхийн эдийн засаг сэхээнээс өндийнө гэдэгт шинжээчид санал нэгдэж байгаа. Харин хэрхэн сэргэх бол. U, W-ийн аль нь вэ. Эсвэл V юү. Шинэ төрлийн коронавирус тархсанаас хойш тооцоо боддог шинжээчид эдийн засгийг тоогоор бус үсгээр илэрхийлэхийг илүүд үзэж эхлэв. Тухайлбал, 

V үсэг: Өсөлтөөс ёроол руу уруудаад, эргээд огцом сэргэх буюу “V” хэлбэрийг дүрс дэлхийн эдийн засгийн муруйд зурагдана хэмээн шинжээчид хэдэн сарын өмнө таамаглаж байв. Гэвч цар тахлын хор дэлхийд нэвчсэн тул алга урвуулахын адил унаад өсөх V хэлбэртэй таамаглал бараг замхраад байна. 

U үсэг: Нүд ирмэхийн зуур биш юм аа гэхэд тодорхой хугацааны дараа дэлхийн эдийн засаг дээшлэх U хэлбэрийн өөрчлөлтийг ч мэргэжилтнүүд дэвшүүлж байгаа. Гэхдээ вирусийн эсрэг вакцинийг 2021 онд гаргах хүртэл U хэлбэрийн сэргэлтийг эдийн засгаас хүлээгээд хэрэггүй гэдгийг тэд сануулсан юм. 

W үсэг: Хэрэв вакцин гаргах явц ирэх оноос хойшилж, халдварын давлагаа дахин эхэлбэл дэлхийн эдийн засагт уналт, өсөлт ээлжилсэн уул шиг буюу W хэлбэрийн өөрчлөлт ажиглагдаж болзошгүй. 

Ийнхүү тоо бодож, тооцоо хийдэг байсан шинжээчид сүүлийн үед үсгээр эдийн засгийн төсөөллийг зураглаж эхэллээ. Тэр бүү хэл, эдийн засгийн төлөвийг тайлбарлахдаа алдартай брэндийн логог хүртэл ашиглаж байна. Дэлхийн эдийн засаг ирэх жилүүдэд спорт хувцасны алдарт брэнд Nike-ийн лого шиг сэргэх таамаг сүүлийн үед хүчтэй яригдах болов. Ирэх жилүүдэд та, бидний амьжиргаа яг Nike- ийн лого шиг сэргэж, “Зөв” тэмдэглэгээг санагдуулам энэ тэмдэг хүн төрөлхтний эдийн засгийн чадавхыг илэрхийлэх амин зураас болж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засаг тэнхэрч, эргэн сэргэхэд тодорхой цаг хугацаа хэрэгтэй бөгөөд алгуур өндийнө гэж үзэж байна. Brookings институтийн танилцуулснаар Nike-ийн лого шиг эдийн засгийн муруй зурагдвал ирэх оны дунд хүртэл бид дэлхийгээс өсөлт хүлээх хэрэггүй аж. 

2008 оны хямралыг зөгнөсөн "Ванга" юу хэлэв

Дэлхийн эдийн засаг яг хэзээ сэргэх вэ гэдэг асуултад шинжээчид янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа. Тухайлбал, ирэх он хүртэл өсөлтийн тухай мартах хэрэгтэйг ОУВС-гаас сануулсан. Дэлхийн эдийн засаг сэргэлээ гэхэд наанадаж 1-3 жил шаардлагатай. Цаашилбал 10 жил зарцуулах төлөвтэй байна. 2008 оны хямралыг бараг Ванга шиг зөгнөснөөрөө нэрд гарсан эдийн засагч Ноурель Рубини вируст сүйрсэн дэлхийн эдийн засаг бүрэн тэнхрэхэд 10 жил хэрэгтэй гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаад буй. Мөн тэрбээр дэлхий даяар эрүүл мэндийн салбарын хүндрэл эцэс болох ч эдийн засгийн их хямрал ирэх жилүүдэд эхэлнэ хэмээн анхааруулсан. Тиймээс ирэх 10 жилийн турш бид шинэ төрлийн коронавирусээс үүссэн шарх, сорвийг эдгээж анагаахад зарцуулж болзошгүй байна. Түүнчлэн COVID-19 вирусээс өмнө дэлхийн эдийн засаг сайнгүй байсан. Талцал маргаан гаарч, хоёр том гүрэн худалдаа, мөнгө валют, технологи, өгөгдөл, хөрөнгө оруулалт гээд хоорондоо мөчөөрхөж болох бүх салбараар дайтаж эхлээд байсан нь дэлхийн эдийн засагт давхар цохилт болж байгаа юм.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол Улсын нэг иргэн 28.3 сая төгрөгийн өртэй болжээ

 0 сэтгэгдэл
  • Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг хүнд ногдох өр хоёр дахин нэмэгджээ

Өр зээлийн дарамт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хумигдах бус эсрэгээрээ тэлжээ. 2016 онд нэг хүнд 15 сая төгрөгийн өр ногдож байсан бол өнөөдөр энэ хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, нийт гадаад өрийн хэмжээг өнөөдрийн ханшаар тооцвол, нэг иргэн 28.3 сая төгрөгийн өртэй болжээ. Төв банкны мэдээлснээр, 2019 оны жилийн эцсийн гадаад өрийн статистик үзүүлэлтээс харахад Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 30.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг 2016 онтой харьцуулахад нийт өрийн хэмжээ 1.9 тэрбум ам.доллараар өссөн байна. Өрийн хэмжээ ийнхүү өсөхөд Засгийн газар болон хувийн хэвшлийн өр нэмэгдсэн нь нөлөөлсөн. Эрх баригч нам өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд юу хийчих вэ. Гадаад өрийн хэмжээг задалж үзвэл, Засгийн газрын зээл 7.7 тэрбум ам.доллар, төв банкны зээл 1.9 тэрбум ам.доллар байгаа юм. Энэ оны төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг бөгөөд улсын гадаад болон дотоодын өрийн хэмжээ улам нэмэгдсээр. Манай улсын гадаад өр сүүлийн таван жилд 35 хувиар огцом өссөн ба Засгийн газрын нийт өрийн хэмжээ хамгийн өндөр дүнг эзэлж байна. Гэтэл Монгол Улс ирэх онд 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулах ёстой. Энэ нь одоогийн байгаа улсын гадаад валютын албан нөөцийн 70 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө.

Өр зээлийн дарамтаас иргэдээ гаргана гэж амласан эрх баригчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин их өр “үйлдвэрлчихээд” дахин эрх барихаар улайрч байгаа нь харамсалтай. Монгол Улсын эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшиж, төгрөгтэй харьцах ам.долларын ханш түүхэн дээд түвшинд хүрээд зогсохгүй ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш суларсаар байвал гадаад өрийн хэмжээ тэлсээр байна гэсэн үг. Монгол Улс төсвийн орлогынхоо 50 хувийг зээл, зээлийн хүүд төлж байсан бол энэ хэмжээ 70 хувь руу дөхлөө. Хөрөнгө оруулалт шинээр гаднаас татах бус харин ч эсрэгээрээ байсан хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Гадаад өрийн эргэн төлөлт ойртсоор байгаа нь өр зээл улам нэмэгдэх томоохон эрсдэлд тооцогдож байна. Манай улс ирэх 4-5 жилд нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүү төлөх ёстой. Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс гурав дахин давсан өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, бидний байгаа нөөц боломж энэ их өрийн хаана нь ч хүрэхээргүй бага. Сангийн сайд гадаад өрийн дарамт буурсан гэх боловч эцсийн дүндээ дээрх байдлаар огцом өсжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ сараар дуусгавар болж байгаа тул шинээр хөрөнгө оруулалт орж ирэх магадлал улам буурч байна. Үүнээс гадна цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөнөөс болж хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах үзэгдэл түгээмэл байгаа нь гадаад өрийн эрсдэлийг нэмэгдүүлсээр. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Apple Япон дахь дэлгүүрүүдээ нээнэ

 0 сэтгэгдэл

Apple Inc өөрийн хамгийн чухал зах зээлийн нэг – Японд COVID-19-ийн улмаас олон сар хаалттай байсан жижиглэнгийн дэлгүүрүүдээ энэ долоо хоногт эргүүлэн нээх гэж байна. Японы Фүкүока болон Нагоя Сакаэ дэх дэлгүүрүүдийг тавдугаар сарын 27-нд эргүүлэн нээхээ тус компани вэб сайтаараа зарлав. Япон дахь бусад Apple дэлгүүрийг нээх тов хараахан тодроогүй хэвээр. Apple компани өнгөрсөн оны есдүгээр сард Токиогийн галт тэрэгний төв өртөө, Эзэн хааны ордноос холгүй орших Маруноүчи бизнесийн дүүрэгт хамгийн шинэ бөгөөд том дэлгүүрээ нээсэн. Токиогийн хөл хориог анхны товоос бүтэн долоо хоногоор эрт буюу даваа гарагаас зогсоох гэж байгааг Японы Эдийн засгийн сайд Ясүтоши Нишимүра мэдэгдлээ. Apple Inc одоогоор Австрали, ХБНГУ, Австри, Өмнөд Солонгос, Швейцар дахь бүх дэлгүүрээ, Итали, АНУ-д заримыг нь нээгээд байна.