A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3504/

Гудамж талбайн бэлгийн дарамтыг хуульчлах шаардлагатай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3504/
  • Гудамж талбайн бэлгийн дарамт их байна. Жаахан хүү гүйж ирээд эмэгтэй хүний хормой сөхөөд гүйх нь хэвийн үзэгдэл болж. Энэ үйлдлээ буруу гэдгийг ухамсарлахгүй, зүггүйтэл гэж ойлгож байна. Тиймээс энэ талаарх ойлголтыг бага наснаас нь өгч, соён гэгээрүүлэх ажил зайлшгүй хийх хэрэгтэй байна


Манай сониноос уриалж буй бэл гийн дарамтын эсрэг хөдөлгөөнд спортын холбоод, тамирчид, төрийн бус байгууллагын төлөөллүүд нэгдэж буй. Энэ удаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцож, байр сууриа илэрхийллээ.


-Хөдөлмөрийн хууль болон эрүү, зөрчлийн тухай хуулиудыг өөрчлөхөөр парламентын түвшинд хэлэлцэж эхэллээ. Ажлын байрны бэлгийн дарамтыг эдгээр хуулийн төсөлд ямар байдлаар оруулах ёстой гэж үзэж байна? 

-Монголд бэлгийн дарамтын эсрэг хуулийн зохицуулалт байгаа ч сайжруулах шаардлагатай. 2017 онд Эрүүгийн тухай хуулиас хасагдсан ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж үзэхтэй холбоотой заалтыг сэргээхээс гадна бүх төрлийн бэлгийн хүчирхийлэлд тооцох хариуцлагыг тодорхой болгож, ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Мөн бэлгийн дарамттай холбоотой асуудалд хүн хоорондын харилцаа яригдах учраас хуулийн томъёоллыг боловсронгуй болгох нь чухал. Тухайлбал, таван секундээс дээш ширтэхдээ хаашаа харсан нөхцөлд бэлгийн дарамт гэж үзэх вэ гэдгээс эхлээд нарийн зүйлчлэх ёстой. Үндсэн хуулийн цэцийн дарга бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлаар улстөржих хандлага ажиглагдаж байна. Энэ бол хэсэгхэн хугацаанд яригдаад өнгөрөх асуудал биш. Ажлын байр ны бэлгийн дарамт гэж яг ямар гэмт үйлдэл вэ гэдгийг ойлгохгүй хүмүүс маш их байна. Бэлгийн дарамттай холбоотой сэдвүүдийг тоглоом шоглоом болгож байгаа нь харамсалтай. Тиймээс иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил хийх зайлшгүй хэрэгцээ бий. 

-Монголд ажлын байрны бэлгийн дарамтаас гадна гудамж талбайн хүчирхийлэл ч газар авсан. Энэ төрлийн гэмт үйлдлүүд ихсэхэд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Эмэгтэй хүн хажуугаар нь өнгөрөхөд энгэрээс нь татах, өгзгөнд нь хүрэх, ус цацах, элдвээр хэлэх гэх мэтээр гудамж талбайн бэлгийн дарамт их байна. Цахим орчинд ч энэ төрлийн дарамт их ажиглагддаг. Жаахан хүү гүйж ирээд эмэгтэй хүний хормой сөхөөд гүйх нь хэвийн үзэгдэл болж. Энэ үйлдлээ буруу гэдгийг ухамсарлахгүй, зүггүйтэл гэж ойлгож байна. Тиймээс энэ талаарх ойлголтыг бага наснаас нь өгч, соён гэгээрүүлэх ажил зайлшгүй хийх хэрэгтэй. Цаашилбал, гудамж талбайн бэлгийн дарамтыг хуульчлах ёстой. 

-Монголын эмэгтэйчүүдийн холбооноос бэлгийн дарамт, хүчирхийллийг бууруулахад чиглэсэн ямар үйл ажиллагаанууд явуулж байна? 

-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудалд зайлшгүй анхаарах ёстой. Манай байгууллага бүхий л үйл ажиллагаагаа энэ чиглэлд төвлөрүүлж байна. 21 аймагт 15 мянга орчим хүнд соён гэгээрүүлэх сургалт хийж, таван удаагийн чуулган зохион байгуулсан. Мөн “Хамтдаа хамгаалъя” үндэсний аяны хүрээнд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой тоо баримтыг бүжин туулайн хамт эрх баригчдад илгээж, хуульд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн.









A

Жижиг

A

Дунд

A

Том

Байгалийн түүхийн музейгээс багана нь л үлджээ

 0 сэтгэгдэл

Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын хугацаа дууссан гэсэн шалтгаанаар 2013 онд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тухайн оны зургадугаар сард үйл ажиллагааг зогсоосон билээ. Түүнээс хойш тус барилгын үүдийг цоожилж, ямар ч засварын ажил хийгээгүй тул шүүхээс Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гарч, өнгөрсөн долоо хоногт нурааж эхэлсэн. Байгалийн түүхийн музей Улаанбаатар хотын 50 орчим жилийн түүхийг, дахин давтагдашгүй ур хийцийг хадгалж байгаа газар юм. 17 жилийн турш музейн захирлын алба хашсан Н.Зоригбаатар жил бүр урсгал зардлын төсвөөр улсаас 200­-400 сая төгрөг авдаг байсан. Тодруулбал, 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан ч барилгад ямар ч засвар хийгээгүй төдийгүй үйл ажиллагааг нь зогсоосон юм. Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор суурин дээр нь 53 тэрбум төгрөгөөр “Чингис хаан”-ы музей байгуулах шийдэлд хүрсэн. 

Тогтоолын 2.3. Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт "Чингис хаан" музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулна гэж заажээ. Уг музейг нураахыг олон хүмүүс эсэргүүцэн тэмцэл зарласан ч үр дүнд хүрсэнгүй ийнхүү музейг нурааж эхэллээ.  

Байгалийн түүхийн музей нь 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн байна. Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэртэй аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

The Hu хамтлагийн фэнүүд 1350 км зам туулан тоглолтыг нь үзэж байна

 0 сэтгэгдэл
  • Их Британийн алдарт дуучин Элтон Жон: Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэр­гэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна

The Hu хамтлаг дэлхий даяар аялан тоглолтоо үргэлжлүүлж буй билээ. Тус хамтлагийн чансаа, нэр хүнд өдөр ирэх тусам өссөөр байна.Тэд өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын NRG recording студид дуугаа бичүүлсэн бөгөөд тус студи нь Alicia Keys, Avril Lavigne, Jay-Z, Kanye West зэрэг дэлхийн томоохон ододтой хамтран ажилладаг. Тус хамтлагийн гадаад фенүүд уран бүтээлээр нь ковер хийж буй бол дэлхий даяар оршин сууж буй монгол фенүүдийнх нь нэг н.Хос-Эрдэнэ тоглолтыг нь үзэхийн тулд цасан шуурга, байгалийн үзэгдлийг үл хайхран 1350 км-ийн цаанаас зорин очжээ.Тус хамтлагийн хамгийн том фэн нь Их Британийн алдарт дуучин Элтон Жон. Тэрбээр өмнө нь твиттер хуудсаараа дамжуулан The Hu хамтлагийг сайшааж, уран бүтээлийг нь танилцуулж байсан бол энэ удаа өөрийн Rocket Hours Beats 1 радио шоундаа тэднийг урьж, ярилцлаа. Энэ үеэр алдарт дуучин маань “Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэргэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна” хэмээв. Түүнчлэн The Hu-гийн нэгэн монгол шүтэн бишрэгч Ю.Ариунзаяат Сан Франциско хотод хийсэн тоглолтын үеэр VIP тасалбар худалдан авч тэдэнтэй уулзан, үндэсний хоолоороо дайлсан бөгөөд монгол хүн байсан тул хамтлагийнхан түүнд зориулж дуу дуулж өгчээ.Тэрбээр энэ талаар “Цаг 17:30 болж, хүсэн хүлээсэн мөч ирлээ. Ийм том хамтлагтай уулзаж байсан биш, балмагдаад “Сайн байцгаана уу” гэж амандаа бувтнатал “Өө, монгол хүн байна шүү дээ. За, эгчдээ зориулж “Бүсгүйн дуу”-гаа дуулж өгье” гэлээ. Гар чичирч, зүрх цохилоод, нулимс гарах гээд болдоггүй. Учир зүггүй мэлмэрүүлээд уналтай биш. Үзэгчдийн танхимын голд ганцаараа зогсон, зөвхөн өөртөө зориулж энэ том хамтлагийн “Бүсгүйн дуу”-г дуулуулсан хүн надаас өөр байхгүй байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. VIP access ticket нь дэлхийн томоохон хамтлагуудын тоглолтын жишиг бөгөөд шахуу хөтөлбөр, ачаалал ихтэй уран бүтээлчдийн амрах цагийг ихэсгэхийн тулд, нөгөөтэйгүүр шүтэн бишрэгчдэд уулзах боломж олгох үүднээс борлуулдаг. The Hu хамтлагийн VIP тасалбарын үнэ 200 ам.доллар.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Угаар мэдрэгч нь утаа болон замхрав уу

 0 сэтгэгдэл
  • Угаар мэдрэгчийг суурилуулахад бэлэн гэж нийслэл мэдэгдсэн бол “Манай захиалгыг үйлдвэрлэж ч эхлээгүй” гэж ОББХ-ны дарга нотлов 

Олон хүний амийг авч одсон угаарын хийнээс иргэдээ хамгаалахын тулд айл бүрт угаарын хий мэдрэгч үнэгүй суурилуулах шийдвэрийг Засгийн газраас аравдугаар сард гаргасан. Улмаар арваннэгдүгээр сард багтаан өрх бүрийг угаар мэдрэгчтэй болгох үүргийг хотын дарга С.Амарсайханд өгсөн билээ. Гэвч өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг биелээгүй, өрх айлуудад очих угаар мэдрэгчийн сураг ч алга. Сургийг нь гаргахаар ажил хариуцсан хүмүүстэй холбогдоход зөрүүтэй мэдээлэл өгсөн нь бүр ч сэжигтэй санагдаж орхив. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар угаар мэдрэгчийг Монголд авчирсан, удахгүй суурилуулна гэсэн бол Орчны бохирдлыг бууруулах хороо “Манай улсын захиалсан угаар мэдрэгчийг үйлдвэрлэж ч эхлээгүй байгаа” гэв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Ирэх даваа гарагаас гэр хорооллын иргэдэд 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж эхэлнэ. PA-002W маркийн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотоос өнөөдөр авчирч байгаа” хэмээв. Харин суурилуулсан угаар мэдрэгчийг хэрхэн ашиглах талаар тодруулахад “Тухайн төхөөрөмжийг суурилуулах үедээ хэрхэн хэрэглэх зөвлөгөөг тодорхой зааж өгнө” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга “Манай улсын захиалсан 200 мянган угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын захиалга авсан тал үйлдвэрлэж эхлээгүй гэсэн мэдээлэл манайд ирсэн. Үйлдвэрлэх үйл явц эхлээгүй байхад ирэх долоо хоногт суурилуулна гэдэг юу л бол. Энэ ондоо амжих эсэх нь эргэлзээгүй. Санхүүжилтийг нь шийдэж өгчихөөд байхад нийслэл ажлаа хийхгүй байна” гэв. Ийнхүү албаны хүмүүсийн байр суурь хоорондоо зөрж, хэнийх нь үг үнэн болох нь тодорхойгүй үлдэв. Энэхүү төхөөрөмжийг суурилуулах ажилд хамгийн багадаа зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн иргэд угаартах байдал одоо ч тасрахгүй байгаа үед Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар дунд шатандаа хэрхэн замхарч, завхарч байгааг дээрх байдал харуулж байна. Эндээс харахад угаар мэдрэгч нь өөрөө утаа болон замхарсан бололтой. 








A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүүхдүүд удаа дараа автомашин хулгайлж байжээ

 0 сэтгэгдэл
  • Тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр олдсон байна

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны 14:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайн зүүн талд насанд хүрээгүй таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон хэрэг гарлаа. Тодруулбал, Toyota Ist маркийн машиныг 11-15 насны таван эрэгтэй хүүхэд жолоодож байгаад цагдаад саатуулагдсан юм. Хүүхдүүдийн гурав нь Сонгинохайрхан дүүрэгт удаа дараа тээврийн хэрэгсэл хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ түлхүүр тааруулахаас гадна асаалттай байгаа автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцдог байжээ. Мөн тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр илэрсэн байна. 

Энэ хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа. 


-Хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ. Эцэг эхтэй нь холбогдсон уу?

-Хуулиар зарим төрлийн гэмт хэрэгт 14-өөс дээш насны хүүхдэд хариуцлага тооцдог. Одоо байцаалт явагдаж байна. Ямар зүйл ангиар шийтгэх нь удахгүй тодорхой болно. Эцэг эхэд нь мэдэгдсэн. 

-Тээврийн хэрэгслийг ямар зорилгоор хулгайлсан бэ? 

-Машин хулгайлж унаад, бензинийг нь дуусахаар орхиж явдаг байсан нь тогтоогдсон. PС тоглосныхоо дараа гулгахаар явж байсан гэж мэдүүлж байна.

-Хулгайлагдсан машинд ямар нэг гэмтэл, хохирол учирсан уу? 

-Ямар нэг барилга байгууламж, үл хөдлөх биетийг шүргэж машинд нь сэв суулгасан байсан. Хохирогчид машиныг нь хүлээл гэн өгсөн. Хүүхдүүдийн өгсөн мэдүүлгээр тэд тухайн тээврийн хэрэгслийг Баянбүрдээс хулгайлсан байна.