A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1116/

Гэнэтийн шалгалтыг урьдчилан зарладаг уламжлал тогтлоо

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1116/


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын танхимын гишүүд үндсэн хуулийн заалтыг ашиглан түүнийг албан тушаалаас нь огцруулахаар ярилцсан тухай нэрээ нууцалсан албаны эх сурвалж New York Times сонинд бичсэн байна. Нэргүй өгүүллийг зохиогчийн нотолж буйгаар үндсэн хуулийн 25 дугаар нэмэлтийг хэрэглэх тухай шивэр авир яриа гарсан аж. Уг заалтаар танимын гишүүд конгресст хандаж, Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтээ хүргүүлж болно. Гэвч үндсэн хуулийн хямрал үүсэхээс сэрэмжлэн уг замыг сонгохоос татгалзсан байна. Үүний оронд өндөр албаныхан Ерөнхийлөгчийн ёс суртахуунгүй хандлагын улмаас түүний зарим санаачилгыг эсэргүүцэх боломжийг хөнджээ. Энд “бид засаг захиргааг амжилтад хүрээсэй гэж бодож байгаа. Түүний олон бодлого Америкийг хөгжүүлж, аюулгүй байдлыг бэхжүүлсэн. Гэхдээ бидний үүрэг бол улсаа эн тэргүүнд тавих явдал. Гэтэл Ерөнхийлөгч манай бүгд найрамдах улсын эрүүл байдалд хөнөөлтэй алхмуудыг хийсээр байна. Ийм учраас Трампын томилсон олон албан тушаалтан түүний бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл буруу үйлдлийг нь сөрж, манай ардчилсан байгуулалтыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийхээр амласан” хэмээн бичжээ.

Америкчууд танхимд хашир туршлагатай хүмүүс байгааг мэдэх ёстой. Бид юу болж байгааг сайн ухамсарлаж байгаа. Иймээс бид Трамп хүсэхгүй байлаа ч зөв гэж бодсон зүйлээ хийх болно. Засаг захиргааны албаны хүн сонинд ийнхүү бичсэний дараа ноён Трамп твиттертээ “урвалт” гэдэг ганц үгээр хариулсан байна. Цааш нь хэрвээ ийм нэргүй хулчгар этгээд байгаа бол New York Times сонин түүнийг үндэсний аюулгүй байдлын үүднээс Засгийн газарт шилжүүлэн өгөх ёстой гэсэн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч сара сандерс өгүүллийн зохиогчийг огцруулахыг уриалаад “хулчгар” хэмээн нэрлэжээ. Нэргүй өгүүлэл Washington Postын ахмад сэтгүүлч Боб Вудвардын “айдас: Трамп Цагаан ордонд” гэдэг нэртэй Ерөнхийлөгчийг шүүмжилсэн ном гарахаас хэдхэн хоногийн өмнө нийтлэгдлээ. Энэ сэтгүүлч Ерөнхийлөгч асан Ричард Никсоныг огцруулахад хүргэсэн сурвалжилгуудыг Карл Бернсштайнтай хамтран бичиж байжээ. Ирэх долоо хоногт хэвлэлтээс гарах номын тухай Washington Post сонинд бичсэнийг үзвэл батлан хамгаалахын сайд Жим Маттис хойд Солонгосын асуудлаар зөвлөгөөний дараа ноён Трампыг тав, зургадугаар ангийн хүүхэдтэй зүйрлэсэн гэжээ.

Цагаан ордны ажлын албаны дарга Жон Келли Засаг захиргааг “галзуугийн хот” гэж нэрлээд ноён Трампыг “уяа нь алдуурсан тэнэг амьтан” гэж хэлсэн тухай дурдсан байна. Гэвч эш татагдсан хоёр хүн хоёулаа дээрх нотолгоог няцаав. Вудвардын номд түүнчлэн Трамп болчимгүй шийдвэр гаргахаас сэрэмжлэн туслахууд нь түүнээс ноцтой мэдээг нууж байсан тохиолдлыг бичсэн байна. New York Times-т гарсан өгүүллийг зохиогч бас Цагаан ордон дахь асар эмх замбараагүй байдлын талаар дурдсан. Тэрбээр “түүний хийсэн уулзалтууд сэдвээс халих буюу замаасаа хазайдаг. Нэг зүйлийг дахин давтахаас гадна түүний түргэн зангийн улмаас сайн боловсруулаагүй, мэдээлэл муутай, заримдаа болчимгүй шийдвэр гаргаж, дараа нь буцаахад хүрдэг” гэж бичжээ. Ноён Трамп нэрээ нуусан хүмүүс шүүмжилж байгааг “далд төр”-ийн явуулга, мэдээ задруулсан хэрэг гэж удаа дараа мэдэгдсэн. Гэхдээ New York Times сонинд тавигдсан үзэл бодлын өгүүллийг бичигч Ерөнхийлөгчийг хазаарлахаар Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг “тогтвортой төр”-ийн нэг хэсэг хэмээн тайлбарлажээ. Зохиогч цааш нь “Эмх замбараагүй байдлын эрин үед тийм хүмүүс байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Америкчууд өрөөнд насанд хүрсэн хүмүүс байгааг мэдэх ёстой. Бид юу болоод байгааг бүрэн ухамсарладаг. Трамп хүсээгүй ч бид зөв зүйл хийхийг оролдож байна” хэмээн өгүүлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үнэ АНУ-ын занарын тосыг өөд татлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бээжин Huawei-н асуудлаар дуугаа өндөрсгөв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ОПЕК-ийн уулзалтад Саудын Араб шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Huawei-гийн санхүүгийн захирлыг Канадад баривчилжээ

 0 сэтгэгдэл