A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/7/

Г.Амартүвшин: Монгол Улс бизнесийн эхний үе шатаасаа шилжих цаг болсон

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/7/

Г.Амартүвшин


- Монголын арилжааны банкууд 2017 оны III улирлын тайлангаар нийт 242 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 100 гаруй тэрбумаар нэмэгдсэн дүн. Зөвхөн Хасбанкны ашгийн хэмжээ гэхэд 4.5 дахин өссөн байна. Банкуудыг хүүлэгчид гэж байна. Банкны салбарын энэхүү ашгийн өсөлтийг та юу гэж тайлбарлах вэ?

- Зөвхөн нэг биш хамгийн багадаа сүүлийн гурван жил юу болсон бэ гэдгийг харах хэрэгтэй л дээ. 2017 оны хувьд хямралаас гарах шинж ажиглагдсан эхний нэг жил байлаа. Харин 2016 оны хувьд банкны салбарын хувьд хамгийн хэцүү жил байсан. Яагаад гэхээр зээлийн багцын чанар эрчимтэй муудсан. Энэ үед Монголбанкны зээлийн журмын дагуу банкууд муу эсвэл хугацаа хэтэрсэн зээлүүд дээрээ их хэмжээний эрсдлийн сан байгуулсан. 2016 онд банкуудын ашиг огцом буурсаны шалтгаан нь их хэмжээний эрсдлийн сан байгуулсантай холбоотой.

Хасбанкны тухайд 2016 онд гэхэд 100 гаруй тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулсан. Болзошгүй зээлийн алдагдлаас хамгаалах зорилгоор гэсэн үг. Энэ жил харьцангуй бага мөнгө энэ санд төвлөрүүлсэн.

Том зургаар харвал сүүлийн таван жилийн хугацаанд Хасбанк 1.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээтэй баялаг бүтээсэн гэж хэлж болно. Үүний 30 хувь нь хадгаламж эзэмшигчдэд төлсөн хүү. Мөн 1,500 гаруй ажилтныхаа цалинг тавьсан. Энэ нь ойролцоогоор 15-20 хувь.

Татвар, шимтгэл нь 15-20 хувь. Ингэж явсаар явсаар банканд үлддэг ашиг нь мөн л 15-20 хувь байдаг. Бусад банкууд ч ийм л байгаа. Дээрээс нь манай банкны эх үүсвэрийн 50 хувь нь хадгаламж эзэмшигчдийнх, 50 хувь нь олон улсаас авсан урт хугацааны зээл байдаг.

Тэгэхээр 15-20 хувийн ашгийг хүүлэгчид гэхгүй болов уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголчууд хамгийн чанартай будаг үйлдвэрлэж эхэллээ

​Дотоодын будгаар гурван жилийн өмнө будсан зам шинэ мэт л харагддаг​

 0 сэтгэгдэл


Авто замын тэмдэг, тэмдэглэгээ нь замын хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэж, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлдэг. Манай улс замын тэмдэглэгээгээ сайжруулахдаа жилд хамгийн багадаа тэрбум төгрөг зарцуулдаг аж. Гэхдээ зориулалтын будгийг 100 хувь импортоор авсаар байгаа юм. Тэгвэл гадагш урсаж буй энэ их мөнгийг дотооддоо үлдээж, зориулалтын будгийг эх орондоо үйлдвэрлэж буй “Жоби” ХХК-ийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцлов. Тус компанийн маркетинг, борлуулалт хариуцсан захирал Д.Мэнд-Амартай ярилцсанаа хүргэж байна.

-Танай компани замын будаг үйлдвэрлээд хоёр жил боллоо. Гэхдээ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахгүй байгаа ямар учиртай юм бол?

-Бид 2016 оноос хойш Европын стандартын дагуу замын будаг үйлдвэрлэж байна. Гэхдээ үйлдвэрлэсэн будгаа туршиж, борлуулалтад гаргах гэтэл үндэсний стандарт огт байгаагүй. Тиймээс зургадугаар сард багтаан Стандарт, хэмжил зүйн газартай хамтран замын будагны стандарт тогтоож, Монгол улсын үндэсний стандарттай болгохоор ажиллаж байна.

-Уг стандартыг дагаад ямар өөрчлөлтүүд гарах вэ. Өдийг хүртэл ашигласан замын будагнаас ямар ялгаатай болгов?

-Манай улс замын будгийнхаа 80 хувийг БНХАУ-аас, үлдсэнийг нь оху болон бусад улсаас оруулж ирдэг. Гэтэл зарим импортын бүтээгдэхүүний баталгаат хугацаа амьдрал дээр хэрэгждэггүй. Нэг ёсондоо замын будгийн чанар болон баталгаанд бид бараг анхаардаггүй байлаа. Харин бид үйлдвэрлэсэн будагтаа гурван жилийн баталгаа өгдөг. Энэ хугацаанд гандаж, ховхорсон тохиолдолд бид өөрсдөө ямар ч үнэгүй сэргээж засна гэсэн үг. Бид үйлдвэрлэсэн будгаа туршихын тулд хамгийн их гандалт, ховхролт үүсэх магадлалтай зүүн зүгийн Хэнтий, Сүхбаатар аймгийн замыг сонгож будсан. Мөн Өмнөговь, Булган, Говь-Алтай аймгийн чиглэлийн замыг туршилтаар будаж, батгалгааны хугацаагаа тодорхойлсон. Булган аймгийн дашинчилэнгийн замын будгийг очоод харвал өчигдөрхөн будсан мэт харагдаж байгаа. Яг үнэндээ гурван жилийн өмнө буюу хамгийн анхны туршилтаар будсан зам шүү дээ.

Бид зөвхөн будаг үйлдвэрлэх зорилготой учраас бусдын будах ажлыг булаахгүй

-Танай будаг зөвхөн замынх уу?

-Асфальт болон бетонон зам тавьж, талбай хийж л байвал ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ заавал байх ёстой. Рнгоцны буудал, хурдны зам, олон улс, орон нутгийн болон хот доторх зам, зогсоол, явган хүний гээд бүхий л замын тэмдэглэгээнд хэрэглэж болно. Олон улсын дүрэм журмын дагуу тэмдэглэгээ, өнгөний код гэж бий. Тухайлбал, Алтанбулагаас Замын-үүд хүртэлх буюу улс хоорондын замын голын тусгаарлах шугам заавал шар өнгөтэй байх ёстой. Мөн хоёр талд нь цагаан өнгөтэй хязгаарлагч зурдаг. хурдны доод хязгаарыг хүртэл зам дээр тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл, замын тэмдэглэл нь мэдээлэх шинж чанартай байдаг. Хүмүүс замын будаг гэхээр цагаан өнгөөр төсөөлдөг. Замын будаг цагаан, шар, цэнхэр, ногоон, улаан гээд орчноо дагаад өнгөний сонголтоор хэрэглэгддэг. Мөн огцом өгсүүр, уруу болон мөстдөг газруудад зориулалтын будаг түрхэхээр мөс тогтохгүй, хуурай байлгадаг. Энэ бүх будгийг дотооддоо үйлдвэрлэж байна. Бид зөвхөн будаг үйлдвэрлэхзорилготой болохоос бусдын будах ажлыг булаахгүй ээ. Харин ч будах ажлыг гүйцэтгэгч компаниудад илүү таатай үнийг санал болгодог.

-Үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс хямд байж чадах уу?

-Бид БНХАУ-тай үнээр өрсөлдөх боломжгүй. Тиймээс бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч, европ стандартын дагуу үйлдвэрлэдэг. Ингэснээр ОХУ болон Европын орнуудын стандартыг дагаж, чанараар өрсөлдөж чадна. Одоогоор будгаа 25 кг-аар савлаж байна. хэрэв их хэмжээгээр авахыг хүсвэл 200 кг-аар савлаж өгөх боломжтой.

-Үнийн хувьд ямар вэ?

-25 кг-ын савалгаатай будаг 300 мянган төгрөгийн үнэтэй. Харин их хэмжээгээр буюу 200 кг-аас дээш авах хүмүүст 185 мянган төгрөгийн үнэ санал болгож байгаа.

-Зах зээлийн эрэлт хэрэгцээ хэр байна?

-Замын будаг бол төр гэсэн ганц л худалдан авагчтай. Хувийн зам байж болох ч арчлалтыг төрийн компаниуд хийдэг. Тэгэхээр жил болгон замын арчилгаа, будагт мөнгөө зарцуулах эсвэл гурван жилд нэг удаа замаа будаад явах гэсэн сонголт байна. Монгол улсад нийт 50 мянган км авто зам ашиглаж байна. 2020-2030 он гэхэд 53 мянган км болох төлөвтэй. Тиймээс ийм хэмжээний авто замыг будахад зарцуулах будаг дэлхийн стандартын дагуу 50 гаруй тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг гадагш урсгах уу, дотооддоо үлдээх үү гэдгээ эрх бүхий хүмүүс шийдэх байх. Бид аль бүс нутгаас эхэлж будахаа системтэйгээр төлөвлөөд явахад зургаан жилийн дараа замын хэвтээ тэмдэглэгээ болон аюулгүй байдал маш сайжирсан байх болно.

-Танай үйлдвэр улсын хэмжээний хэрэгцээг хангах хүчин чадалтай юу?

-Монгол улсын хэмжээнд шаардлагатай байгаа авто замын будгийг үйлдвэрлэхэд хангалттай хүчин чадал бий. Хоногт 5-6 тонн хэмжээтэй будаг үйлдвэрлэх боломжтой. Мөн шаардлагатай гэвэл үйлдвэрээ хоёр ээлжээр ажиллуулж, сарын дотор бүх хэрэгцээт будгийг үйлдвэрлэнэ. Авто замын будгийн түүхий эдийг дотоодоос цуглуулж, үйлдвэрлэдэг болсон нь том амжилт. Гэхдээ бид үндэсний үйлдвэрлэл нэрийн дор ашиг хонжоог хамгийн түрүүнд тавихыг боддоггүй.

-Түүхий эдээ дотоодоос цуглуулдаг гэлээ. Ер нь ямар түүхий эдүүд ордог юм бэ?

-Зөвхөн замын будаг болон халтиргааны системд найман төрлийн түүхий эд хэрэглэдэг. Дотоодоос тавыг нь авч байгаа. Үлдсэнийг нь ОХУ, Щвейцар, Герман улсаас оруулж ирдэг.

-Үйлдвэрлэлийн шат дамжлага болон орц найрлагын тухай сонирхуулаач?

-Бүх зүйл дэвшилтэт технологид шилжсэн учраас овор багатай, бүрэн автомат төхөөрөмжийг сонгон оруулж ирсэн. Ажилчдын үүрэг бол тохиргоо хийж, товчлуур дарах, савласан бүтээгдэхүүнээ өрөх. Манай үйлдвэрлэлийн хамгийн том давуу тал бол хаягдал ус болон химийн бодис огт гаргахгүй. шингэн бүтээгдэхүүн бүгд усан дээр суурилсан учраас байгаль экологид ямар ч аюулгүй.

-Тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд хэр хэмжээний өртөг шаардсан бэ?

-Манай төхөөрөмжийн өртөг нийт таван сая евро болсон. Одоогоор бид нэг ч төгрөгийн ашиг олоогүй ажиллаж байна. Хамгийн гол зорилго маань зах зээлд эко буюу байгальд хоргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэнэ.

-“Камертон” хамтлагийнхан бизнесийн салбарт хүч үзээд эхэллээ. Урлагаас олж авсан нэр хүнд тань бизнес эрхлэхэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-“Камертон” хамтлагаар бий болсон нэр хүнд бизнест тус болох үе байдаг ч ихэнх нь өрөөсгөл ойлголттой байдаг. Тухайлбал, урлагийн нэр барин бусдаас хялбар замаар ашиг олдог гэж ойлгох нь бий. Гэхдээ ямар ч бизнесийн нэгэн адил бидний бүтээгдэхүүн л хүмүүст хүрдэг шүү дээ. Тиймээс хэн бизнес эрхэлж байгаа нь чухал биш гэж боддог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Агаарын тээвэрлэгчид төлбөрийн шинэ систем нэвтрүүлнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Албажсан цахим мөнгө ирэх сараас амилна

Цахим мөнгөний журмаар критповалют зохицуулахгүй

 0 сэтгэгдэл


Төв банк өнгөрсөн сарын сүүлээр Цахим мөнгөний журам баталсан. Ингэснээр бидэнд хэзээний танил болсон бүх төрлийн цахим мөнгө албан ёсны журамтай болсон юм. Шинэ журмыг ирэх сарын 1-нээс албан ёсоор мөрдүүлж эхлэхээр төлөвлөж байна. Хэдийгээр журам нь мөдхөн мөрдөгдөж эхлэх ч санхүүгийн системд цахим мөнгө нь хэдийнэ хэвшсэн юм. Үүрэн телефоны операторууд одоогоос хоёр жилийн өмнөөс “Candy”, “GG” гэх мэт цахим мөнгийг гүйлгээнд нэвтрүүлсэн. Мөн эдийн засагт эргэлдэж буй нийт мөнгөний дийлэнх нь биет бус цахим хэлбэрээр байршдаг. Манай улсын мөнгөний нийлүүлэлтийн долоо орчим хувь нэгтээс хорин мянгатын дэвсгэртээр бол үлдсэн нь санхүүгийн байгууллагуудын компьютерын санах ойд хадга­лагдаж буй. Их Британид ч ялгаагүй, нийт мөнгөний ердөө дөрвөн хувь нь зоос болон цаасан дэвсгэртээр гүйлгээнд ордог байна.


Ийнхүү мөнгөний нийлүүлэлт ца­хим хэлбэрт шилжсэнээр хаях, гээх зэрэг олон эрсдэлийг бууруулж, зардал хэмнэдэг болохыг мэргэ­жилтнүүд хэлж байна. Цахим мөнгөний журамд зааснаар уг төлбөр тооцооны хэрэгслээр цахим мөнгөөр төлбөр төлж, шилжүүлж, мөнгөн хөрөнгө хөрвүүлж болно. Гэхдээ зээлийн эх үүсвэр болохгүй аж. Цахим мөнгөөр өдөр тутмын жижиглэнгийн гүйлгээ, худалдан авалт хийнэ. Тухайлбал, хүнсний дэлгүүр, супермаркет зэргээр үйлчлүүлэхдээ цахим мөнгө ашиглана. Харин бизнесийн зорилгоор эсвэл үл хөдлөх хөрөнгө, цахилгаан бараа зэрэг өндөр үнийн дүн бүхий төлбөр тооцоонд ашиглахгүй. Энэ төлбөрийн хэрэгслээр хийх нэг удаагийн гүйлгээний дээд хязгаарыг нэг сая байхаар тогтоожээ. Харин нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар нь гурван сая төгрөг. Хэдийгээр энэ нь харьцангуй бага дүн боловч цахим мөнгөнөөс үүсэх эрсдэлийг бага байлгахыг ийн шийдсэнээ албаныхан тайлбарласан. Цахим мөнгөний үйлчилгээ үзүүлж буй этгээд эдгээр үйлчилгээг өөрийн гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой.


Цахим мөнгө нь төгрөгөөр баталгаажиж, баталгаа нь банкинд байршина. Нэг цахим мөнгө нэг төгрөгтэй тэнцэхээр тусгажээ. Тэгвэл мөдхөн мөрдөж эхлэх шинэ журмын сургаар зөрүүтэй ойлголт зах зээлд бий болсон. Монголбанкнаас баталсан цахим мөнгийг криптовалюттай адилтгах, энэ төрлийн валютад тусгай журам баталсан мэтээр зөрүүтэй ойлголт түгж байгаа аж. Харин Монголбанкнаас үүнийг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, Цахим мөнгөний журмаар критповалют зохицуулахгүй гэж албан ёсоор мэдэгдлээ. Учир нь биткойн, этериум зэрэг криптовалютууд нь үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгөний шинжүүдийг хангаа­гүй. Криптовалют нь мөнгөн хөрөнгөөр баталгааждаггүй, төгрөгт чөлөөтэй хөрвөдөггүй, төгрөгтэй ижил нэгжгүй, төвлөрсөн хяналт байхгүй учраас цахим мөнгөнд тооцох боломжгүй юм байна. Харин энэ журмыг баталснаар мөнгө санхүүгийн салбарт биеллээ олж буй цахим хувьсгал болох финтекийн хөгжлийг дэмжинэ гэж салбарынхан үзэж байна.


Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анараас зарим зүйлийг тодрууллаа.


-Цахим мөнгө гаргах хэрэгцээ шаардлага байсан уу?


-Үндэсний төлбөрийн сис­темийн тухай хуулийг өнгөрсөн онд Монголбанкнаас боловс­руулж, УИХ баталсан. Уг хуулийг энэ оны эхнээс мөрдөж эхлээд байгаа. Хуульд Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг цахим мөнгө гэж тодорхойлсон байдаг. үүнтэй уялдан Цахим мөнгөний журам гаргаж байна.


-Цахим мөнгөний журманд хэрэглэгчийг хамгаалах ямар заалт оруулсан бэ ?


-Цахим мөнгөний журмаар баталгааны данс гэдэг ойл­ голтыг тодорхойлсон. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлж буй этгээд зах зээлд гаргасан нийт цахим мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг баталгаа болгон, уг дансанд байршуулахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл зах зээлд нэг сая цахим мөнгө гарвал, үүний баталгаа болох нэг сая төгрөг баталгааны дансанд байрших ёстой. ингэж цахим мөнгөний баталгааг зуун хувь гаргуулснаар цахим мөнгөний үйлчилгээнд үүсэх аливаа эрсдэлээс хэрэглэгчийг бүрэн хамгаална. Түүнчлэн хэрэглэгч цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчид биеэр очиж, гэрээ байгуулахгүйгээр энэ төрлийн үйлчилгээг авч болно. Үүний үр дүнд цахим мөнгөний үйл­ чилгээг олон нийтэд түргэн шуурхай, хялбар хүргэх боломж бүрдэнэ. Банкны салбараас хол, алслагдмал газарт оршин суудаг иргэдэд хүндрэл, чирэг­ дэл учруулахгүйгээр цахим мөнгөний тусламжтайгаар санхүүгийн үйлчилгээг хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг.


-Цахим мөнгө гаргахад юу шаардах вэ?


Цахим мөнгөний үйлчилгээ нь зөвхөн банкаар хязгаарлаг­дахгүй. Энэ үйлчилгээг хүссэн хуулийн этгээд эрхлэх боломж­той. Гэхдээ цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага өндөр байгаа. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгч, гэрээт төлөөлөгч, цахим мөнгийг төлбөрт хүлээн авах үйлчилгээний байгуул­ лагатай байгуулах гэрээнд заавал тусгах заалтуудыг жу­рамд тодорхой тусгасан.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинэ технологийн шингэнийг айл болгонд “шахъя”

​Дуртай газраараа давхидаг жолооч нарын буруугаас 1.8 сая га хөрс эвдрэлд оржээ​

 0 сэтгэгдэл



Сүүлийн жилүүдэд газар нутаг маань бэлчээрийн талхлалт, газар тариалан, дулаарал, хотжилт болон уул уурхайгаас үүдэн хөрсний үржил шим нь улам доройтсон. Ер нь хаа сайгүй газрын хөрс ямар ч үржил шимгүй болж азот, фосфор, кали гэх мэт шим тэжээлүүд нь устсаныг эрдэмтэд судалж тогтоосон байна. Ингэж үржил шимгүй болох, нөөц багасах нь газар тариалангийн ургац багасаж хүн амын хүнсний хангамж, эдийн засагт сөргөөр нөлөөлдөг аюултай. Хамгийн гол нь манай орны хөдөө аж ахуйн гол бүс нутаг болсон төв аймгийн хөрс бараг үржил шимгүй болсон нь тогтоогдож, эндхийн хар хүрэн хөрсний органикийн агууламж сүүлийн 30 жилд дунджаар 10.3 хувь багасаж, кальци, магнийн агууламж 28.9 хувь хүртлээ буурчээ. Хэдийгээр 2012 онд хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг УИХ баталсан боловч өдий болтол дорвитой үр дүнд огт хүрээгүй байна. Харин ч уур амьсгалын өөрчлөлт, салхи, ус, хуурайшилтын элэгдлийг эс тооцвол хүний буруутай үйл ажиллагаа хөрсний чанарыг жил ирэх тусам улам доройтуулсаар байгаа аж. Монгол улсын 1.5 сая квад­рат метр газар нутгийн 22.6 хувь нь уулархаг, 17.8 хувь нь талархаг газарт тархсан хөрсөн бүрхэвчтэй. Хөрсөн бүрхэвчийн шинж чанар, төлөв байдал нь харьцангуй тогтвортой удаан хадгалагддаг боловч нөхөн сэргэх нь удаан бүр хэдэн зуун жил шаардагддаг байгалийн нөөц баялаг юм.


Малын бэлчээрийг хязгаарлаж, тариалангийн хөрсөө хамгаална


Хөрсний элэгдэлд жинтэй хувь эзэлж байгаа бэлчээрийн талхлалтад малын тоо толгой шууд нөлөөлж байна. 2017 оны байдлаар Монгол улсад 66.2 сая мал бэлчээрлэж байгаагийн дийлэнх нь ямаан сүрэг. ургамлыг үндэстэй нь иддэг ч малчдын “амьд хуримтлал” болсон ямааг манайхан тоо толгойг нь улам нэмж байгаа. Ямаа цөлжилт үүсэхэд нөлөөлдөг амьтан. Түүнээс гадна төв болон баруун зүгийн аймгуудаар бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн нь хөрсөнд онцгой муугаар нөлөөлж, тариалангийн бүс нутагт мал бэлчээсээр байгаа нь хөрсний чанарт улам сөргөөр нөлөөлж байна. Энэ балаг явсаар малчид тариаланчдын дунд газрын маргаан үүсгэх нөхцөлийг ч үүсгэж буй. иймээс Сэлэнгэ, Булган, төв, хэнтий, архангай, Дархан-Уул зэрэг долоон аймгийн ИТХ-аас ХХААХҮЯ-нд өнгөрсөн жил “газар тариалан, бэлчээрийн бүс нутгийг тогтоох” санал тавьсны дагуу энэ долоо хоногт Засгийн газар шийдвэрлэх гэж байна.


Энэ нь бэлчээрийн даац хэтэрсэн өнөөгийн нөхцөлд малчдын зүгээс үзүүлэх хүч­тэй эсэргүүцэлтэй тулахыг ч үгүйсгэхгүй. Уг нь хөрс хамгаалсан шийдвэр гарвал тариалангийн бүс нутгийг хашаажуулах арга хэмжээ авч, ойн зурвас байгуулахаар тендерээ зарлачихаад байгаа юм. Малын бэлчээрийг хязгаарлавал хөрс талхалдаг малын тоо толгой хорогдох юун магад. үүнээс гадна нийт хар шороон хөрс талхлагдаж органикийн агууламж нь сүүлийн 30 жилд 18.6 хувь багасахад жолооч нар их буруутай. Сүүлийн 20 жилд хүн болгон хөл дүүжлэх унаатай болсноор автомашины тоо 10 дахин нэмэгдсэн нь хөрсний эвдрэл ихсэхэд нөлөөлжээ. Дураараа давхидаг жолооч нарын балгаар эвдрэлд орсон талбай 1990 оны үед 600 мянган га байсан бол өдгөө гурав дахин нэмэгдэж 1.8 сая га болчихоод байна. Зөвхөн тавантолгойн нүүрсний ордоос гашуунсухайт боомт хүртэлх зам дагуу 35250 га талбай шим тэжээлээ алдаж тоосон хөрс болсон байх жишээтэй. Үүнээс гадна түймрийн улмаас 82798 га, уул уурхайн үйл ажиллагаанаас 236 мянган га гээд хүний хүчин зүйлсээс шууд хамааралтай хөрсний доройтлыг тооцоод барахгүй.


Хөрс эрүүл бол хүн эрүүл


Газар тариалангийн бүс нутагт хөрсний чанар нэгдүгээрт тавигдаж байх учиртай. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх үндэс нь болно. Нийт тариалан эрхэлж буй 500 мянган га газрын үржил шимд хийсэн судалгаагаар 60 гаруй хувь нь хүчтэй эвдэрсэн. Энэ жил манай улс 400 мянган гад тариалалт хийхээр 370 мянган га-д уринш хийгээд байгаа юм. 2007 онд атрын III аян эхэлснээс хойш тариалангийн талбай тогтмол нэмэгдсэн боловч хурааж авч байгаа үр тарианы хэмжээ жил ирэх тусам буурч байгаа нь цаг агаарын нөлөөнөөс гадна хөрсний үржил шим муудсантай холбоотой аж.


Хөрсний бохирдлоос 1200 иргэн өвчилсний ихэнх нь 0-4 насныхан


Гэр хороолол, үйлдвэрийн бүс, цэвэрлэх байгууламж, хүнсний зах, хогийн цэгээс үүсч байгаа хөрсний хими, нянгийн бохирдол Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд их байна. Хөрсний чанарын хүнд металлын хяналт шинжилгээгээр Архангай, Баянхонгор, Дархануул, Хөвсгөл, Увс, Ховд, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв аймагт стронций, кобальт, кадми, хар тугалга, цайрын бохирдол их хэмжээгээр илэрчээ. Харин Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Аэнтийд хөрсний бохирдол стандартаас давсан агууламжгүй гарлаа. Мэдээж нийслэлийн хувьд хөрсний бохирдол “хэрээс хэтэрч, хэцээр давсан” гэдгийг аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар хотжилт, хүн амын төвлөрөл, нүхэн жорлон, бохир усны нүх, хатуу болон шингэн хог хаягдал, барилгын болон зам тээврийн хэрэгслийн хог хаягдал нь хөрсийг шууд бохирдуулдаг нь тогтоогдсон.


Улмаар бохирдсон хөрсөөр дамжиж цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал, малаас хүнд халдварладаг боом, бруцеллёз, гэдэсний шимэгч хорхойн халдварууд, сүрьеэ, харшлын гаралтай багтраа, бронхит зэрэг зүсэн зүйлийн өвчнүүд тусч буй. Өндөр байх шалтгаан нь хөрсний ариутгал, чанарыг сайжруулах талаар арга хэмжээ авахгүй байгаагаас цусан суулгын нян нэг жил, шимэгчийн нян хоёр жил, сүрьеэгийнх зургаан сар, хүж хорхойн өндөг нэг жил, боом татран үүсгэгчид 20-30 жил хөрсөнд амьдарч, хүнд халдварласаар байна. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 1200 гаруй хүн гэдэсний халдварт өвчнөөр өвчилсний ихэнх нь 0-4 насныхан байсан аж. Мөн нийслэлийн хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ зохистой дундаж хэмжээнээс 3-4 дахин их гарсан нь “харанга дэлдэхэд” хүргээд байна. хамгийн гол нь нийслэлийн хөрсний бохирдол гүний усанд нэвчиж байгаа эсэхийг нягталсан судалгаа огт алга.


Шинэ технологи органик чанарыг дээшлүүлнэ


Ийм нөхцөлд төрийн ордон тийш “горьдлого дайгаад” ч нэмрийг эс олно. Харин эрдэмтдийн гаргасан шинэ технологиудыг яаралтай нэвтрүүлэх цаг болжээ. ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хөрсний бохирдлыг арилгаад зогсохгүй органик чанарыг нь дээшлүүлэх шингэн технологи гаргаж авсан байна. Түүний нэг литрийг л гэр хорооллын айл бүрт 3000 төгрөгөөр тараахад 0.07 га хөрс битгий хэл олон нянг устгах ач холбогдолтой. Эсвэл төрөөс хүн амынхаа эрүүл мэндэд нэг удаагийн “тусламж” болгож, хашаатай айл бүрт түгээхэд төсөв үрсэн гээд “бариад идчих”-гүй байх.