A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/642/

ДАШТ-2026 АНУ, Канад, Мексикт болно

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/642/


Д.Трамп Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог “үнэнч бус, сул дорой” хэмээн цоллож, Мексикийн цагаачдыг “хүчирхийлэгчид” хэмээн буруутгаж байлаа. Гэтэл лхагва гарагт хөрш гурван улс хамтран 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн цомыг зохион байгуулах эрхийг авахад тэрбээр бодлоо өөрчилсөн бололтой. Хойд Америкийн United 2026 гэж нэрлэгдсэн санал дэлхийн хамгийн том спортын үйл явдлын төлөөх өрсөлдөөнд Морокког ялжээ. Дэлхийн 200 улсыг нэгтгэдэг олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-д уг асуудлаар санал хураасны дараахан Трамп твиттертээ “Ану, Мексик, Канад хамтран дэлхийн цомыг авлаа. Баяр хүргэе, хүнд ажил байлаа” хэмээн жиргэжээ. Оросын дэлхийн цом эхлэхээс нэг өдрийн өмнө Москвад болсон ФИФА-гийн жил бүрийн конгрессын төлөөлөгчид 134:65-ын харьцаагаар Хойд Америкийн саналыг дэмжсэн байна. Гэвч санал хураах үйл явцыг сайн мэдэх хүмүүсийн ярьснаар 1994 онд ДАШТ-ийг зохион байгуулж байсан уг ялалтад Мексик, Канад хоёрт баярлах ёстой аж. Оны эхээр Хойд Америкийн зохион байгуулах хороо байгуулагдаж улс бүрээс тэгш эрхтэй нэг дарга томилжээ. Уг алхам Канад, Мексик хоёрт нийтийн анхаарлыг хандуулсан боловч АНУ-д ихэнх тэмцээн болон шувтаргын тоглолт болох юм. Ерөнхийлөгч Трамп Африкийн улсуудыг “ялгадасны нүх шиг орнууд” хэмээн доромжилж байсан тул тэд хэрхэн санал өгөх бол гэсэн түгшүүрийн дунд санал хураалт болсон байна. Түүнчлэн Трамп тус тивийн саналыг эхэндээ дэмжиж байсан ч худалдааны асуудлыг United 2026-тай холбох далдуур оролдлого гарсан тул сулрах тийшээ хандаад байв. Лхагва гарагт Москвад эцсийн санал хураалт хийхийн өмнө хойд америкийн албаныхан зориудаар Канад, Мексикийн төлөөлөгчдийг урдаа гаргажээ. Тэдний танилцуулгыг 17 настай Канадын хөлбөмбөгчин Альфонсо Дэвис нээсэн бол дараа нь Мексикийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Десио Де Мариа үг хэллээ.


Үүний дараа л АНУ-ын эмэгтэй хөлбөмбөгчин Брианна Пинто эх орноо төлөөлж ярьсан байна. Ноён Артуро сурахан 2010 онд Мексикээс АНУ-д Элчин сайдаар сууж байхдаа анх энэ санааг сэдсэн аж. Тэрбээр “Хойд Америкийн санал Трампын өдөөсөн АНУын бусдын эсрэг хэмээх үзэл санааг өөрчлөхийн тулд урт зам туулах байх. Эхлээд Мексикийг дараа нь Трюдог элдвээр хэлсэн. Хойд Америкийн улсууд 2026 онд ДАШТ-ийг хамтран зохион байгуулснаар бүс нутагт АНУын үлдээсэн зарим шархыг эмнэх боломжтой” хэмээн өгүүллээ. Ялалтыг зарлахад гурван орны төлөөлөгчид тэврэлдэн баярлаж байгааг харахад найдварын бэлгэдэл мэт санагдаж байв. АНУ-ын холбооны тэргүүн Карлос Колдиеро “асар их итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Өнөөдөр хөлбөмбөгийн ялагч боллоо” хэмээн мэдэгдэв. Африкийн олон орон хөрш Морокко улсыг дэмжсэн боловч Хойд Америкийн баг өөрийн тивийн улсууд болон Ази, Европын төлөөлөгчдөөс хангалттай дэмжлэг авч, ДАШТ-ий эрхийг авч чадсан байна. Геополитикийн сөргөлдөөнийг үл харгалзан санхүүгийн хүчин чадал мөн ялалт байгууллаа. Хойд Америк ФИФА-д 11 тэрбум ам.долларын ашиг амласан бол Мороккогийн санал таван тэрбумаар хязгаарлагдав. Ийм үр дүн тус холбооны олон албан тушаалтны санааг амраасан юм. Энэ сарын эхээр явуулсан ФИФА-гийн техникийн шалгалтаар Хойд Америкийн хүчин чармайлтыг илүү өндөр үнэлсэн аж. Нью-Йорк, Лос Анжелес, Мехико, Торонто зэрэг 23 хотын цэнгэлдэх хүрээлэнд үзлэг хийгээд тэмцээнд бэлэн гэж үзсэн байна. 2018, 2022 оны дэлхийн цомын эрхийг ОХУ болон Катарт өгсний улмаас АНУ-ын зүгээс ФИФА-г авлигын хэрэгт буруутгасан тул тус холбоо 200 гаруй гишүүн орнуудын санал өгсөн байдал зэрэгт шалгалт хийж, шүүх хуулийн зардалд ихээхэн мөнгө гаргажээ. Цюрихт төвтэй энэ байгууллага ирэх дөрвөн жилийн хугацаанд 6.56 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, 100 саяын ашиг олохоор төлөвлөсөн байна. Хойд Америкт болох дэлхийн цом ФИФА-г ирэх арван жилд санхүүгийн баталгаатай болгоно гэж холбооны удирдах албаныхан найдаж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Технологийн компаниудын хувьцаа өсөж, хүчээ зузаатгав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Disney компани Fox-ыг авах өгөөшөө $71.3 тэрбумд хүргэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ДАШТ-ий үеэр шар айрагны нийлүүлэлт тасалдах аюул нүүрлэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын тариф Америкийн эрчим хүчийг онилно

 0 сэтгэгдэл


Хятад улс Вашингтоны тавьсан хоригийн хариуд сүүлийн жилүүдэд хамгийн амжилттай явж байгаа АНУ-ын эрчим хүчний салбарыг ониллоо. Хятад руу хийж буй Америкийн байгалийн хий, газрын тос, нүүрсний экспорт хоёр талын худалдааны алдагдлыг нөхөхөд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Гэвч Хятадын тал харилцан татвараа нэмэх сүрдүүлгийн хүрээнд америкаас ирэх шингэрүүлсэн хийнээс бусад эрчим хүчний импортын тарифыг 25 хувь болгон өсгөж магадгүй байна. Уг арга хэмжээ АНУ-ын нефть үйлдвэрлэгчдийн ашгийг багасгах нь гарцаагүй. Хэрэв Хятадууд Америкийн нефтэд хаалгаа баривал өөр худалдан авагч хайхад хүрнэ. Гэхдээ шинэ хэрэглэгч татахын тулд үйлдвэрлэгчид үнээ буулгах шаардлагатай. Таваарын арилжааны нэгэн компанийн захирал энэ талаар ярихдаа түүхий нефтэд ногдуулах хятадын тариф хэзээнээс яаж хэрэгжих нь тодорхойгүй тул хүлээхээс өөр зам алга хэмээв. American Petroleum хүрээлэнгийн шинжээч Аарон Падилла АНУ-ын компаниуд худалдааны зөрчил хурцдаж буйгаас хэдийнэ хохирч эхэлснийг онцолжээ. Гуравдугаар сард АНУ-ын гангийн импортын тарифыг нэмэгдүүлсэн явдал эрчим хүчний компаниудын зардлыг өсгөсөн бол шинээр тогтоох гэж буй тариф Хятадаас авдаг зарим бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх магадлалтай байна. Гэтэл одоо гурав дахь удаагийн цохилт ирж, хятадын тал эрчим хүчний импортын тарифаа өсгөх ирээдүй харагдлаа. Ноён Падилла засаг захиргаанд хандаж, түгшүүрээ илэрхийлснээ дурдаад “Бид уг тарифыг АНУ-ын нефть, хийн аж үйлдвэрт сөрөг нөлөөтэйг ойлгуулахыг оролдож байна” гэв. Хятад улс дэлхийн хамгийн том нефть импортлогч бөгөөд 2016 онд конгресс экспортын хязгаарлалтыг цуцалснаас хойш АНУ-ын түүхийн нефтийн экспорт эрс нэмэгдсэн юм.

Эрчим хүчний мэдээллийн агентлагийн тайлангаас үзэхэд Хятад улс оны эхний гурван сард өдөрт 358000 баррель нефть импортолж байсан нь Канадын зэрэгцээ Америкийн хамгийн том худалдан авагч болж байв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Хятадууд Америкаас шингэрүүлсэн хий LPG-ийг их хэмжээгээр импортолж буй нь АНУ-ын занарын үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай экспортлогч болгожээ. LPG дэлхийд газар сайгүй адилхан учир Бээжин ойрх дорнодын аль нэг орноос импортоо орлуулж болно. Харин түүхийн нефтийн жин ба хүхрийн агууламж адилгүй учир нэрэх үйлдвэрүүд янз бүрийн төрлөөр гаргадаг. Хятад улс тавдугаар сард өдөрт 9.2 сая баррель нефть импортолсноос PetroChina, Sinopec зэрэг төрийн өмчлөлтэй компаниуд үлэмж хэмжээгээр авсан байна. Эрчим хүчний Vitol компанийн судалгааны захирал Жиованни Серио “дэлхийн зах зээл нефтийн урсгалын чигийг өөрчилж зохицуулах болно. Хятад, АНУ-ын оронд баруун африкаас хэрэгцээгээ хангаж болох юм” гэжээ. Түүнчлэн Wood Mackenzie фирмийн шинжээч Суреш Сиванандам “АНУ, Хятад шиг том өөр зах зээл олоход амаргүй” хэмээн дүгнэжээ. Эрчим хүчний хуульч Жекоб Двек “хэрэв нефтийн тариф хэрэгжвэл АНУ-ын 300-400 мянган баррель түүхий нефтийг өдөртөө өөр чиглэлд илгээх хэрэгтэй болно. Амаргүй зорилт, гэхдээ арга нь олдох байх. Мэдээж АНУ-ын үйлдвэрлэгчдийн ашиг багасна” хэмээн тайлбарлав. Нийлүүлэлт хангалттай байгаа учир АНУ-ын үйлдвэрлэгчид үнийн хямдралыг зөвшөөрөхөөс аргагүй байдал орсон. Даваа гарагт АНУ-ын West Texas маркийн нефтийн үнэ 56 ам.доллар болсон нь дэлхийн Brent бенчмаркаас 19-өөр доогуур байлаа. Зарим шинжээч Хятадын тарифын АНУ-ын үйлдвэрлэгчдэд үзүүлэх нөлөө удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна. Blacklight судалгааны фирмийн мэргэжилтэн Колин Фентон тариф нэмэгдэж байгаа нь 1930 оны Смут-Хаулиийн хууль болон их уналтыг санагдуулж байна гээд нөгөө талаас тарифын сүрдүүлэг нь худалдааны харилцааг сайжруулах тактик байж болохыг онцлов. Тэрбээр АНУ-ын маш тогтвортой улс тул найдвартай ханган нийлүүлэгч юм гэжээ. Харин ноён Фентон “эрүүл ухаантнууд давамгайлбал Хятад улс АНУ-аас өдөрт 500 мянган баррелийг импортлох өдөр ирнэ” гэж ярилаа.