A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/399/

Дотоодын хэрэгцээг бор цаасаар бүрэн хангана

Өдөрт 20-25 тонн бор цаас боловсруулдаг

Дотоодын хэрэгцээг бор цаасаар бүрэн хангана
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/399/


Дэлхийн хэмжээнд жил бүр 1.3 тэрбум тонн хог хаягдал бий болж байна. Цаашид 2025 он хүртэл жил тутмын хог хаягдал хоёр дахин нэмэгдэж, 2.6 тэрбум тонн болох судалгааг эрдэмтэн, судлаачид аль хэдийнэ тооцоолжээ. Worldwatch хүрээлэнгийн судалгаагаар хог хаягдлын дөрөвний нэг нь дахин боловсруулах, ялзмаг бордоо болгох түүнчлэн барилга барихад ашиглах боломжтой байдаг байна. Тэгвэл Улаанбаатар хотын орон сууцны иргэн өдөрт 310 гр, гэр хорооллын иргэн 980 гр хог хаягдал гаргадаг ба жилд нийт 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал үүсэж байгаа юм. Энэ хаягдлыг өдөрт дунджаар 1900 гаруй тонн, харин аймгуудад 104 тонн хог хаягдлыг нэгдсэн цэгт устгаж буй. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 16 хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа эрхэлж байна. Тэр дундаа хаягдал хуванцар, бүх төрлийн хоёрдогч түүхий эд, вакуум цонхны хаягдлаар PVC хуванцар хоолой, автомашины хаягдал дугуйгаар резинэн хавтанг дахин боловсруулж байна. “Засгийн газрын мэдээ” сонин Монголдоо анхдагч, хаягдал бор цаас дахин боловсруулдаг “Сайн цаас” компанийн үйлдвэрийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Бид үйлдвэрлэлийн үйл явцтай танилцахаар Сонгинохайрхан дүүргийн “Автобус-2” баазын зүг хөдөллөө.


Анх 2014 онд компаниа байгуулсан ч хоёр, гурван жилийн турш тоног төхөөрөмжийн судалгаа хийжээ. Ийн 2017 оны есдүгээр сараас эхлэн бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг идэвхжүүлж, өдгөө үйлдвэрийнхээ 60 хувийн хүчин чадлаар өдөрт 20-25 тонн хаягдал боловсруулж байна. Тус үйлдвэр нийт 35 хүртэл ажилтантай, хоёр ээлжээр 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг аж. “Сайн цаас” ХХК-ийн менежер Б.Алтанзул бидэнд “гурван жилийн нарийн судалгааны үндсэн дээр үйлдвэрээ байгуулж, нийт гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон. Одоогоор хөрөнгө оруулалтынхаа 10 хувийг нөхөж амжаагүй л явна. Гэхдээ “Мөнхийн үсэг”, “Алтан жирэм”, “Gofro” зэрэг компанитай хамтран ажиллаж байна. Хаягдал бор цаасаа сүлжээ дэлгүүрүүдээс гэрээний дагуу долоо хоногт 1-2 удаа очиж авдаг. Мөн хувь хүмүүсийн авчирсан бор цаасыг нэг кг-ийг нь 50 төгрөгөөр худалдан авч байна” хэмээн ярив. Өндөр хөгжилтэй орнуудад хогийг ангилан ялгах ажил дорвитой хэрэгждэг. Тухайлбал, Япон улс хаягдал дахин боловсруулалтаараа дэлхийг тэргүүлдэг гэж хэлж болно. Тэд хог хаягдлынхаа ихэнхийг дахин боловсруулж, дахин боловсруулсан хогоо бас дахин боловсруулдаг. “Гоми” хэмээх зохицуулагч байгууллага иргэдийг хог хаягдлаа хаана, хэзээ, хэрхэн яаж ялгаж ангилахыг зааж өгдөг аж. Япончууд гялгар уутны 77 хувийг боловсруулдаг гэж хуванцар хог хаягдлын зохицуулалтын хүрээлэн мэдээлжээ. Энэ нь Англи улстай харьцуулахад хоёр дахин илүү гэсэн үг.


Ус, ундааны шил, лааз, шүршдэг будгийн сав, хуванцар сав, савны таглаа гэх мэтийг тус бүрд нь ангилна. Түүнээс гадна цаас, цаасан хайрцаг, хатуу цаас, сонин, сэтгүүлийг хүртэл ангилдаг аж. Мөн хог дахин боловсруулдаг үйлдвэрийг татвараас чөлөөлж, сард хэдэн тонн хог боловсруулснаас хамааран урамшуулал олгодог байна. харин манайд хог ангилан ялгах олон аян өрнөж байсан ч огт үр дүнд хүрээгүй. Тиймээс хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулахад нэлээд хүндрэл учраад буй. Ялангуяа, хаягдал картон болон бор цаасыг ихэвчлэн шатааж, газарт булах зэргээр устгалд оруулдаг нь түүхий эдийг хомсдуулж байна. “Одоогийн байдлаар бид өөрсдөө хаягдлыг очиж авах боломж бага байна. Учир нь хот дотор таван тонны ачааны машинтай зорчиход хүндрэл тулгардаг. Мөн хаягдлыг цуглуулах хүн хүч тааруу. Тиймээс нэг кг-ийг нь 50 төгрөгөөр худалдаж авъя гэж хүмүүсийг уриалж байгаа. Хаягдал цааснаас зөвхөн бор картонон цаасыг авдаг. тэр цаас нь хуучирч муудсан, скотч, үдээстэй байсан ч хамаагүй. Авчирсны дараа бид цэвэрлэж, ялгаад үйлдвэрлэлд бэлддэг. дахин боловсруулах үйлдвэрт тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол хаягдал цаас цуглуулах ажил. хог хаягдал ангилан ялгадаггүй болохоор түүхий эд бэлэн бус байдаг. одоогоор манай үйлдвэр таван тонны даацтай хоёр машинтай. Манай машинд хаягдлыг түүж хийхэд нэг тонн, дагтаршуулж багцалсан таван тонн цаас багтдаг. тэгэхээр албан байгууллага, сүлжээ дэлгүүрүүд бор цаасаа багцлаад биднийг дуудвал очиж авдаг. Мөн хувь хүмүүсийн авчирсан цаасыг үнэлж авч байгаа учир хаягдал дахин боловсруулах ажилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна” хэмээн Б.Алтанзул хэлсэн юм.


Хэрэв цагаан цаасыг бортой холивол дахин боловсруулалтын чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Бор цаас цавуулагтай учраас дахин боловсруулахад чанар сайтай гардаг аж. Тус үйлдвэр хайрцагны үелгээ болон босоо цаас хийдэг. Харин өнгөт цаас үйлдвэрлэдэггүй гэнэ. Тэд нэг кг цаасыг 50 төгрөгөөр авдаг гэж тооцвол дөрвөн тонн цаас цуглуулаад 200 мянган төгрөгтэй болох боломж иргэдэд байна. Зарим сүлжээ дэлгүүр бор цаасаа багцалж бэлдэн нийгэмдээ ашиг тустай үйл хийхээс гадна ашгаа нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг болжээ. Түүхий эдийн эрэлт хэрэгцээ гэвэл нэрийн хуудас, танилцуулга, гарын авлага бэлтгэхэд голчлон ашигладаг байна. Дахин боловсруулсан цаасаар олон төрлийн зүйл хийх санаа, санал хэдийгээр ирдэг ч техник, тоног төхөөрөмжийн дутагдлаас үүдэн үйлдвэрлэх боломж одоогоор бүрдээгүй байна. Харин ариун цэврийн цаасны гол хийдэг компаниуд хамтран ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрийн боловсруулалтын дамжлага тун энгийн. Хаягдлыг скоч болон хадаас гэх мэт элдэв хогноос салгасныхаа дараа зуурах тогоонд хийж дэвтээдэг.


Дараа нь түүнийгээ цэвэршүүлээд гурван дамжлагаар шүүнэ. Тэр шүүсэн шингэн цаасаа дахин усаар цэвэршүүлээд индүүдэх машинд оруулдаг. Тэгээд хатаагч дамжлагаар дамжин цавуулагын хэсэгт очиход цавуугаар шүршиж дахин хатаадаг юм. Ийнхүү бэлэн болсон цаасыг хуйлах машин ороож бүтээгдэхүүн бэлэн болдог байна. Хэмжээний хувьд олон улсын стандартын дагуу өргөн нь 1-1.6 м, 110-200 граммын жинтэй үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэрийн борлуулалтын доод хэмжээ нь 10 тонн аж. Бидэнд хаягдал цаас цуглуулахаас гадна уурын зуух тулгамдсан асуудал болж байгаа. Уурын зуухаар галлаж цаасаа хатаадаг юм. Гэтэл ирэх оноос түүхий нүүрс ашиглахыг хориглож байгаа тул уурын зуухаа галлах боломжгүй болно. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдэхээ одооноос бодож л байна. Уурын тусламжтайгаар бид долоо хоногт 120 тонн хаягдал боловсруулдаг. Ингээд бодохоор улаанбаатар болон хөдөө орон нутаг картонон цаасгүй болох магадлалтай” гэж тус компанийн менежер Б.Алтанзул учирласан юм. Картонон цаас бол хог биш баялаг. Дахин боловсруулаад ашигладаг учраас байгаль дэлхий, эрүүл мэнддээ хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг. Тус компанийн зорилго нь гаднын орноос импортлох бус Монголдоо дахин боловсруулж, картонон цаасаар зах зээлээ хангах явдал юм. Ингэснээр дотоодын үйлдвэрүүдийн 2-3 сар хүлээдэг байсан захиалгыг ердөө нэг хоногийн дотор бэлэн болгохоос гадна гаалийн татвар, тээврийн зардлаас чөлөөлөгдөх гэх мэт олон давуу талтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинэ машин унаж, эсвэл аяга латте ууснаараа хэн ч баяжихгүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ном уншдаг хүн зөнөх өвчин тусах магадлал 32 хувиар бага байдаг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Конорт 40 секунд хангалттай байлаа

 0 сэтгэгдэл
  • Тэр гурван өөр жинд өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор ялсан анхны тулаанч болжээ
  • Нэг жил гаруйн хугацаанд рингэнд гараагүй Коннорыг ялна гэж бооцоо тавигчдын олонх нь мөрийцжээ

АНУ-ын Лас-Вегаст холимог тулаан сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан UFC 246 тэмцээн боллоо. Гэхдээ уг тулаан санасныг бодвол харьцангуй хурдан дууссан. Нэг жил гаруйн хугацаанд рингэнд гараагүй Коннорыг ялна гэж бооцоо тавигчдын олонх нь мөрийцжээ. Болсон процессыг товч дурдвал, Коннор тулаан эхлээд л дайрсан. Эхний цохилт зөрсөн ч барьж аваад дөрвөн ч удаа мөрлөлөө. Дараа нь түүний зүүн хөлийн өшиглөлт эрүүнд тусав. Улмаар нэмж цохиод ердөө 40 секундэд хүнд цохилтоор яллаа. Коннор нийт 25 тулалдахдаа 21-т ялав. Ингэхдээ 21 ялалтынхаа 18-ыг нь хүнд цохилтоор буулган авчээ. Серроне хэдийгээр холимог тулааны таван дээд амжилт эзэмшдэг ч мэргэжлийн карьер дахь 14 дэх ялагдлаа амслаа. Тэгвэл мэргэжлийн аналистууд “Коннортой тулалдана гэдэг мөнгөний хувьд маш ашигтай тул тулааныг хүлээн авсанд нь Серронед талархах хэрэгтэй” гэжээ. Ердөө 40-хөн секунд үргэлжилсэн тулааны дараа сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүсээс онцлох нэгэн байсан нь Флойд Мэйведер юм. Тэр “Аварга аа, буцаж ирсэнд тань баяр хүргэе. Одоо надаас даагаа нэхэж болно шүү. Би хэзээд бэлэн” хэмээн түүнд баяр хүргэжээ. 

Тулааны дараа хэн, юу хэлэв

Коннор МакГрегор: Би эргэн ирлээ. Дахин түүхийг бүтээж эхэллээ. Маш сайхан байна. Би гурван өөр жинд эхний үед хүнд цохилтоор ялсан анхны тулаанч боллоо. Формдоо бүрэн орсон гэж хэлж чадахгүй ч тун ойрхон байна. Гэрийнхэнтэйгээ баяраа тэмдэглэж, амраад ахиад тулалдана. Хагас дунд жин надад таалагдаж байна. Гэхдээ би хөнгөн жинд ч тулалдаж болно. Тэнд хэдэн “чалчаа жаал” байгаа.

Дональд Серроне: Коннор маш түргэн, шуурхай ажиллаж эхэлсэн нь гэнэтийн явдал байлаа. Тэгнэ гэж бодсонгүй. Гэхдээ би зодог тайлахгүй. Энэ спортдоо хайртай тул үргэлжлүүлэн тулалдах болно.

Жич: Тулааны дараах хэвлэлийн хуралд Серроне оролцоогүй. Учир нь, тэр яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон тул рингнээс шууд эмнэлэг рүү явжээ. Гэхдээ бие төлөөлөлөгчөөрөө дамжуулан тулааны дараах сэтгэгдлээ хэлүүлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

К.Номинжингоос болж H&M ноолуураас татгалзаагүй

 0 сэтгэгдэл

Сүүлийн хэдэн өдөр сошиалд “дэвсэн” “ямааны ноолуурыг харгис аргаар бэлтгэдэг тул дэлхийн шилдэг брэндүүд татгалзаж эхэллээ” гэх мэдээлэл мөн л өнгөрсөн оны тавдугаар сард гарч байв. Гэхдээ монголчуудын харгис зан үйлээс болж H&M зэрэг брэнд ноолуураас татгалзсан гэвэл өрөөсгөл. Шведийн Hennes & Mauritz (H&M) брэнд дэлхийн нөөц шавхагдаж буйтай холбоотой 2030 он гэхэд дахин хэрэглээг дэмжиж, байгальд ээлтэй технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилт тавьсан. Хүр хорхойн үүрийг 100 хэмийн халуунд хоёр цаг гаруй шарж, үхүүлсний дараа гарган авдаг торгоор хувцас үйлдвэрлэх, мөн ямааг зэрлэгээр тарчлааж авдаг ноолууран бүтээгдэхүүнээс татгалзах зэргийг энэ зорилтдоо тусгасан бөгөөд хан боргоцойн хальсаар хүрэм, гутал цүнх үйлдвэрлэх болсноо зарлаж байв. Гэвч H&M-ийн дахин боловсруулсан хямд бүтээгдэхүүнүүд эдэлгээ муутай, байгальд илүү их хог хаягдал үүсгэх үр дагавартай хэмээн шүүмжлүүлж байжээ. Түүнчлэн нэг ноолууран цамцны эдэлгээ ийм хэдэн арван цамцыг элээх хугацаатай тэнцэх тул байгальд ээлтэй шийдвэр биш гэх эсэргүүцэлтэй тулгарч байв. Харин монголчууд К.Номинжингийн оролцсон бичлэгийг дахин сануулж, Монголын эдийн засагт хөнөөл учрууллаа гэх мэтээр “хуйларч” байгаа нь Гуравдагч хөршийн худалдааны хууль хэлэлцэж буй энэ цаг үед (олон улсын байгууллагууд Монголын цахим орчин дахь мэдээлэлд монитор хийдэг) бодит хохирол учруулахад хувь нэмэр оруулж байгаагаа ойлгомоор байна. Дуучин бүсгүй рүү дайрч давшлахын оронд “Говь” ХК- аас бүтээсэн жинхэнэ монгол ахуйд малчны хотонд ямааны ноолуурыг хэрхэн самнаж буй бодит бичлэгийг хуваалцсан бол үр ашигтай байх байлаа.

Зурган эх сурвалж: Samandariin Tsogtbayar