A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2801/

Дэлхийн тэргүүн баячууд нэг өдөрт $117 тэрбумыг алдав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2801/

 Даваа гарагт АНУ-ын үнэт цаасны үнэ үнэмлэхүй унасантай уялдан дэлхийд хөрөнгө чинээгээрээ тэргүүлж буй 500 баян эрхмийн нийт хөрөнгийн хэмжээ 2.1 хувиар багаслаа. Bloomberg-ийн тэрбумтны индекст багтдаг 21 эрхмийн хөрөнгө тус бүр нэг тэрбум ам.доллараас дээш хэмжээгээр хорогдсон нь АНУ, БНХАУ-ын зөрчил хөрөнгө оруулагчдад нөлөөлж буйн илрэл болов. Онлайн жижиглэн худалдаа эрхлэгчийн хувьцааны үнэ унаснаас шалтгаалж Amazon. com Inc-ийг үндэслэгч Жефф Безосын хөрөнгө хамгийн ихээр буюу 3.4 тэрбум ам.доллараар багаслаа. Гэхдээ Жефф Безос манай гараг дээр 110 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий хамгийн баян эрхэм хэвээр үлдлээ. 

Уг алдагдал нь өдгөө хүртэл орлого нь тогтвортой өсөж ирсэн дэлхийн хамгийн баян эрхмийн хувьд гэнэтийн өөрчлөлт болов. Сүүлийн хэдэн долоо хоногт бий болсон нөхцөл байдал бусад баячуудын хөрөнгөд ч нөлөөлсөн. Санхүүгийн зангилаа цэг болдог хотын гудамжнаа есөн долоо хоног үргэлжилж буй эсэргүүцлийн ажиллагаа Хонконгийн элитүүдийн хувьцааны үнэд таагүй нөлөөлөв. 

Хонконгийн биржийн л истингэд бүртгэлтэй компаниудаас эд баялаг нь улбаатай тэргүүлэх баян 10 эрхмийн нийт хөрөнгө долдугаар сарын 23-наас хойш 19 тэрбум ам.доллараар багасаад байна. Гэхдээ өнөөдрийн алдагдлыг тооцож үзээд ч тэрбумтны жагсаалтын тэргүүн баян 500 эрхмийн хөрөнгө 5.4 их наяд ам.доллар буюу нэгдүгээр сарын 1-нийхээс 11 хувиар өссөн дүнтэй байна.

Девон Пендлтон

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бүтээн байгуулалтаар “бялуурах” 2020 оны төсвийн зарлагатай танилц

 0 сэтгэгдэл

  • Өр зээлийн дарамт эдийн засагт өндийх сэхээ өгөхгүй нь. Бүтээн байгуулалтаас илүү олон улсад төлөх өндөр дүнтэй бондуудын эргэн төлөх хугацаа хамар дор ирлээ
  • Манай улсын гадаад, дотоодын өрийн дарамт жил ирэх тусам нэмэгдэж байна. Том дүнтэй бондуудын эргэн төлөлт 2021 оноос яригдаж эхэлнэ. Хамгийн эхнийх нь “Мазаалай” бонд 

Монгол Улсын ний­гэм, эдийн засгийн хөгжлийг тодор­хойлох бодлогын чухал баримт бичиг хууль болон хэрэгжиж, 2020 оны төсвийн жил эхэллээ. Ирэх хавартай уралдан улс даяар бүтээн байгуулалт ундарч, сонгуулийн өмнө их ажил оволзох нь. 13.8 их наяд төгрөгийн зарлагатай төсвийн ид шид гарч, тэр тусмаа орон нутагт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, спорт заал олноор барихаар болов. Нийгмийн салбарын 600 орчим барилга байгууламж ашиглалтад орохоор байна. Барилга, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн компаниудад 2020 оны төсөв хамгийн том ажил олгогч болж байна. Цаасан дээр буусан эдгээр бүтээн байгуулалтыг эхлүү­лэхээр эрх баригчид шамдах нь дамжиггүй. Ингэж байж сонгогчдоосоо оноо цуглуулах, дахин эрх мэдлийн сэнтийд залрах замаа засна гэсэн үг. Гэхдээ 2020 оны төсөв хоёр талтайг уншигч та гадарласан байх. Алдагдал нь ДНБ­-ий 5.9 хувьтай тэн­цэх төсөв бүтээн байгуулалтыг дэм­жиж байгаа боловч тэр хэрээр импортын урсгалыг, улбаалаад валютын эрэлтийг нэмэгдүүлэх нь. Манай улсын гадаад, дотоодын өрийн дарамт жил ирэх тусам нэмэгдэж байна. Том дүнтэй бондуудын эргэн төлөлт 2021 оноос яригдаж эхэлнэ. Хамгийн эхнийх нь "Мазаалай” бонд. 10.875 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын өр төлбөр биднийг хүлээж байна. Өр зээлийн дарамт эдийн засагт өндийх сэхээ өгөхгүй нь. Бүтээн байгуулалтаас илүү олон улсад төлөх өндөр дүнтэй бондуудын эргэн төлөх хугацаа хамар дор ирлээ. Бид хажуу айлд өртэй атлаа өөртөө шинэ хувцас авах айлын эзэгтэй шиг аашилж боломгүй. Адууныхаа хэрээр исгэр гэж үг бий. Төсвийн хөрөн гө оруулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр их наяд төгрөгт ихээхэн ойртсон. Нийслэлд гэхэд соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтад 134.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан бол царцсан байсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулахад зориулж 23 төсөлд 22.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. 2018 онд хийсэн ажлынхаа санхүүжилтийг авч чадаагүй 38 төслийн 34.8 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт багтаасан байна. 





A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг МАН 100 хувийн саналаар батлав

 0 сэтгэгдэл
  • Ардчилсан нам хулхидуулж, Ардын нам “хүчиндэв”


Монгол Улсын түү­хэнд тэмдэглэг­дэх том үйл явдал өчигдөр тохиов. Хаврын чуулганы төгсгөлд УИХ-­ын 62 гишүүний санаачилгаар өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэ­лэлцүүлгийг хийж баталсан нь энэ удаагийн парламентын хамгийн том амжилт болов. Гуравдугаар хэлэлцүүлгийн гол зорилго АН-­аас дэвшүүлсэн гурван саналыг хэлэлцэх, хоёр­дугаар хэлэлцүүлгээр баталсан 10 гаруй заалтын эцсийн най­руулгыг хийж эцэслэн батлах байв. Үдээс өмнө парламент Үнд­сэн хуулийн нэмэлт, өөрчлөл­тийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төс­лийг хэлэлцсэн юм. Энэ хуу­лийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө хэлэл­цэхийг зарим гишүүн буруу гэж үзсэн. АН-­ын зөвлөлийн даргаД.Эрдэнэбат дагаж мөрдөх журмыг хэлэлцэхээс өмнө “Ямар заалт 57 гишүүний босго давахыг мэдээгүй байж нийцүү­лэх журмаа батлах гэж байгаа нь алдаатай” гэж Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг түрүүнд нь хийх горимын санал гаргасан боловч МАН-­ын гишүүд дэмжээгүй юм. Улмаар Д.Эрдэнэбат нарын гаргасан УИХ­-ын сонгуулийн холимог тогтолцоог 2020 оноос хэрэгжүүлэх заалтыг дэмжих боломжгүй гэж үзэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг баталж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.Дараа нь УИХ­-ын гишүүд гурав­дугаар хэлэлцүүлэгт шилжсэн. Эхэнд нь зөвшилцлийн хүрээнд АН­-аас дэвшүүлсэн гурван саналыг хэлэлцсэн бөгөөд Ерөн­хий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгох заалтын талаар хэлэлцсэн гишүүдийн дийлэнх олонхоор дэмжсэн ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ­-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хоёр санал 57 гишүүний босго давж чадсангүй. Уг нь сонгуулийг холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах саналыг МАН­-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн шийдвэр гаргасан ч гуравдугаар хэлэлцүүлгийн явцад эрх баригч гишүүд байр сууриасаа буцав. Энэ нь АН­-ын хувьд мэхлүүлсэн явдал болсон бөгөөд АН­-ын зөвлөлийн дарга ч ийм байдал гаргасан эрх баригчдад гомдож байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө АН хичээсэн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд орох бүхий л санал дээр хамтарч ажиллан та бүхэнд итгэж найдаж байсан. Харамсалтай нь АН­-аас гаргасан зарчмын гурван саналын хоёрыг нь дэмжсэнгүй. Зөвшилцлийн үр дүн гарсангүй. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм доголон байдлаар баталж болохгүй. Тиймээс энэ мөчөөс эхлэн АН-­ын зөвлөл, зөвшилцөл болон гуравдугаар хэлэлцүүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдье” гэсэн юм. Харин АН­-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үндсэн хуулийг батлах ажлыг та нар үнэхээр гурилдаж байна. Унасан саналаа хурууны хээ унших төхөөрөмжид чихээд босгож баталж байна. Энэ хурууны хээгээр санал хураах төхөөрөмж зүгээр ажиллаж байгааг АН-­ын жигүүрт суусан гишүүд нэг ч удаа тийм асуудал гараагүйгээс харж болно. Өнөөдөр нэр хүнд нь унасан УИХ­-аар Үндсэн хуулийг батлуулж болохгүй гэж ярьсаар л байгаа. Өнөөдөр Үндсэн хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт чинь Ховд аймгийн захын суманд байгаа иргэний амьдралд нөлөөлөхгүй. Та нарын өнөөдөр тогтоосон сонгуулийн хэлбэр, тоглоомын дүрмээр чинь 2020 оны сонгуулиар ард түмэнтэйгээ хамт хариугаа өгнө гэдгийг хэлье” хэмээн гомдлын үг чулуудаад гарч одов. АН-­ын зөвлөлийг ийн хэлэл­цүүлгээс гарснаа мэдэгдсэний дараа МАХН­-ын гишүүн О.Баасан­хүү “Үндсэн хуульд намын үүргийг “улсын хэмжээнд бодлого хэрэг­жүүлж ажиллана” гэсэн заалт орлоо. Уг нь намыг Үндсэн хуульд болон хөгжлийн бодлогод нийц­сэн үйл ажиллагаа явуулна гэж тусгаж болох байсан. Би ийм санал гаргасан ч хүлээж авсангүй. Тиймээс би ч бас гуравдугаар хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдэж байна” гэв. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд “АН энэ удаа молигодууллаа. Хамгийн харамсалтай нь анхнаасаа МАН­-д хулхидуулна даа гэж АН­-д хэлж байсан ч үгэнд ороогүй” хэмээн эрх баригчдыг “хатгачихаад” чуулганы танхимаас гарсан юм.Үүний дараа УИХ­ын дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр­дугаар хэлэлцүүлгээр баталсан заалт болон зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, гишүүд 57­-гоос дээш санал өгснөөр гурав ду­гаар хэлэлцүүлгийг дуусгасан юм. Ингэснээр АН Үндсэн хууль батлах үйл явцад цэвэр хулхидуулж МАН гишүүдийн олонхоор нэмэлт өөрчлөлтийг “хүчиндэв”. Гуравдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд спикер Г.Занданшатар энэ удаагийн өөрчлөлтөөр Үндсэн хуульд тусгаж буй зүйл, заалтыг цэг, таслал алгасалгүй уншиж танилцуулсан. Тэдгээрээс онцлох заалтуудыг дурдвал, Ерөнхий сайдын нэрийг өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор УИХ баталж чадахгүй бол Ерөнхийлөгч парламентыг тараах, хариуцлага алдсан шүүгчийг огцруулах болон сахилгын шийтгэл оногдуулах сахилгын хороог байгуулах, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах, УИХ-ын сонгууль явуулахаас нэг жилийн өмнөөс холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа огцруулах эрх олгох, Засгийн газрын гишүүдийн дөрөв нь парламентын гишүүн байж болохыг зөвшөөрсөн заалт орлоо. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-­ын гишүүдийн дөрөвний нэг санал гаргасан тохиолдолд парламентаар гурав хоногийн дотор хэлэлцэж 10 хоногийн дотор шийдвэр гаргаж байхаар болов. Мөн Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн сүүлийн таван жил эх орондоо оршин суусан иргэнийг нэг удаад зургаан жилээр сонгоно.Үндсэн хуульд орсон эдгээр өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-­ны өдрийн 12:00 цагаас улс орон даяар мөрдөхийг төгсгөлд нь тусгажээ. Гишүүд санал өгсний дараа УИХ-­ын дарга Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан, гурван шатны хэлэлцүүлэгт бэлтгэсэн, зөвшилцөл хэлэлцүүлэгт оролцсон, саналаа өгсөн бүхий л хүмүүст талархсанаа илэрхийлж, чуулганы танхим алга ташилтаар мялаав. Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийг баталсныг тохиолдуулан Төрийн дуулал эгшиглэж гишүүд алга ташин баяр хүргэлээ. Хуралдааны төгсгөлд УИХ­-ын дарга нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулснаар УИХ чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороогоор 36 удаа, 105 цаг хэлэлцэж, дөрвөн сарын хөдөлмөр зарцуулсан түүхэн үйл явдлыг ард гарснаа зарлав. 
















A

Жижиг

A

Дунд

A

Том

Үрэлгэн зарлагатай, өндөр алдагдалтай сонгуулийн жилийн төсвийг баталлаа

 0 сэтгэгдэл

Урьд өмнө төсвийн түүхэнд байгаагүй 11.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 13.8 их наяд төгрөгийн зарлага гаргах, 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв албан ёсных боллоо. Сонгууль тохиох жилийн төсвийн зарлага 2012, 2016 оны адил огцом тэлж, алдагдал нь талийж өглөө. Төсвийн зарлага энэ онтой харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. УИХ-аар төсвийг хэлэлцэх явцад зарлага дорвитой буурсангүй, бараг л хэвээр үлдэв. Эдийн засгийн өсөлтийг 2020 онд зургаан хувиар тооцоолсон байна. ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталснаар манай улсын нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдэхээр боллоо. Төсвийн орлого, зарлагыг тус бүр дөнгөж 100 гаруй тэрбум төгрөгөөр танасан байна. Гэвч энэ нь хангалттай хэмнэлт биш юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ мөн л зөрчлөө. Өмнөх жилүүдтэй харьцуулахад төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн боловч үр ашигтай байх ёстой гэсэн зарчмаа баримтлаагүй болохыг эдийн засагчид хэлж байна. Төсвийн төсөлд онцгой өөрчлөлт хэлэлцүүлэх үед ороогүй бөгөөд ногоон гэрлээр УИХ баталлаа. Төсөвт сумын төвд барих соёлын болон спортын барилга байгууламж хамгийн олноор тусгажээ. Үүнийг Эдийн засагчдын клуб үр ашиггүй барилга байгууламж болохыг дурдсан. Орлогыг гаалийн болон татварын шинэчлэлээр бүрдүүлэхээс гадна газрын төлбөрийг бүрэн хурааж авахаар төсөвт тусгасан байна. Ирэх жил 68 соёлын төв барих бол сумын төвийн шинэчлэлд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнийг “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд хэмээн тайлбарлаж буй. Нийгмийн даат-галын шимтгэлийг 42 хувиар өсгөн байж бүрдүүлсэн төсөв шударга бус хөрөнгө оруулалтыг өөг шүүлсэн, хувийн хэвшилд ихээхэн дарамт авчрахаар байгааг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдэгдсэн билээ.







A

Жижиг

A

Дунд

A

Том

Эмэгтэйчүүдийг үл хайхарвал $700 тэрбумын гарзтай

 0 сэтгэгдэл


Эрчүүд ноёрхдог уламжлалтай санхүүгийн үйлдвэрлэл эмэгтэйчүүдийн үгийг сонсох, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн гаргах нь хангалтгүйгээс жилд 700 тэрбум ам.доллар олох боломж алдаж буйг консалтингийн Oliver Wyman фирмийн судалгаанд анхааруулжээ. “Эмэгтэйчүүд санхүүгийн үйлчилгээний салбарт дутуу үйлчлүүлж буй хамгийн том бүлэг яах аргагүй мөн” хэмээн уг тайлангийн ахлах удирдагч Жессика Клемпнер мэдэгдсэн юм. Санхүүгийн “компаниуд эмэгтэй үйлчлүүлэгчдийн үгийг сонсоогүйгээс их мөнгө алдаж байгаа” гэж тэрбээр онцлон дурдаж байв. Санхүүгийн ихэнх бүтээгдэхүүн хүйсийн ялгаваргүй саармаг мэт боловч мөн чанартаа эрчүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн байдаг. Тайлангаас үзвэл ялангуяа, эд баялагт чиглэсэн бүтээгдэхүүн тэр бүр эмэгтэйчүүдийн санхүүгийн амьдралд нийцдэггүй байна. Даатгалын компаниуд амь насны даатгалын бодлогодоо эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил үнэлэх тохиолдолд 500 сая ам.долларын премиум-урамшуулал үүсгэх боломж байгааг Oliver Wyman тооцоолжээ. Эмэгтэйчүүд эзэмшиж буй активынхаа ихээхэн хэсгийг үнэт цаас, бонд бус, бэлэн мөнгө хэлбэрээр хадгалах хандлагатай нь активын менеже-рүүдэд 25 тэрбум ам.долларын шимтгэл үүсгэх боломж юм. Хэрэглээнд саяхан нэвтэрсэн Apple Card хүйсээр ялгаварлан гадуурхсан шинжтэй болсныг технологийн салбарын бизнесмен Twitter-т жиргэсэн нь Apple Inc болон Goldman Sachs Group Inc-ийн хооронд маргаан дэгдээлээ. Уг маргаан нь америкчууд яаж зээл авдгийг тодорхойлох алгоритм ашиглахдаа банк санхүүгийн байгууллагууд санаандгүй ялгаварлан гадуурхаад байгаа юм биш үү гэсэн асуулт болж хувирав. Санхүүгийн салбарын удирдах албан тушаалд эмэгтэйчүүд ховор байдаг нь энэхүү бэрхшээлийг улам хүндрүүлдэг. Өдгөө санхүүгийн салбарын гүйцэтгэх захирлуудын 20 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь 2016 онд 16 хувьтай байсан үеийнхээс бага ч гэсэн өссөн хэмээн тайланд тайлбарлажээ.