A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/216/

Дүрийн бизнесийн хэрэглэгч нь хүүхдүүд

Дүрийн бизнес бол эдийн засгийг солонгоруулах том боломж

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/216/

Дэлхийн хүүхдүүд Британийн Пеппа торойг үзэж, монгол хүүхдүүд Солонгосын Пороро оцон шувуутай нөхөрлөж байна. Зургаагаас доош насны хүүхдүүдийн үлгэр дуурайл, дотнын анд болсон эдгээр баатрыг зөвхөн хүүхэлдэйн киноны дүр гэж харах нь өрөөсгөл. Мөн цэвэр уран бүтээл, эсвэл хүүхэд хүмүүжүүлэх суртал ухуулгын хэрэгсэл төдийгөөр үзэх нь бүр буруу. Угтаа ийм контентийн эдийн засгийн үр өгөөж, ач холбогдол нь асар том. Цар хүрээг нь гагц хүүхдэд хамаатуулж ойлгох нь учир дутагдалтай гэсэн үг. Харин маш хурдан хугацаанд эдийн засгийг солонгоруулах, тухайн улсыг дэлхийд таниулах нүүр царай болдог. Яагаад гэвэл ийм дүрээр амилуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл бэлэн байдаг. Хүүхдүүдийн хайртай баатраар дамжуулж үйлдвэрлэлийн олон салбар идэвхжиж, тухайн улсыг чиглэсэн мөнгөний урсгал бүхий л сувгаар урсаж байна. Хүүхдүүд хайртай баатраа зөвхөн даган дуурайдаггүй. Тэд худалдаж авдаг, бас хэрэглэдэг. Хүүхэлдэйн киноны дүрээр амилсан бүтээгдэхүүний гол худалдан авагчид нь бага насны хүүхдүүд. Дэлгүүрт харсан л бол авч байж салдаг, бас бусад насны хүүхдүүдээс илүү эцэг, эх, томчуудын хэтэвчид нөлөөлөх чадвартай, нэг ёсондоо зүрхээр сонголт хийдэг худалдан авагчид юм. Тиймдээ ч энэ онцлогт нь тохирсон контент нийтэд танигдахдаа хурдан байдаг аж. Зургаагаас доош наснынхныг байлдан дагуулдаг Пэппа торой Хятад болоод Азийн зах зээлд нэвтэрсэн нь тус хүүхэлдэйг үйлдвэрлэгч Entertainment One группийн жилийн орлогыг 50 хувь нэмэгдүүлсэн гэж FT мэдээлжээ. Тодорхой хэлбэл, Пэппа торой нэг тэрбум ам.доллар цуглуулж чаджээ. Ойрын нэг жилд Пэппа дахин хоёр тэрбум ам.доллар цуглуулж чадна хэмээн барууны хэвлэлүүдэд бичиж байна. Энэ бол бидний газраа ухаад ч олж чаддаггүй мөнгө.

Гол орлого нь Пэппа торойн адал явдалт киноноос бус түүний дүртэй хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний борлуулалтаас орсон байх юм. Угаасаа ч дэлхий нийтэд ийм жишиг үйлчилдэг. Нийт орлогын 20-40 хувийг контентоос, үлдсэнийг нь дагалдан гарах бүтээгдэхүүнээс олдог. Өмнөд Солонгост бол хүүхдэд зориулсан контентийн бизнест эргэлддэг мөнгөний хэмжээ K-pop энтертайнмент салбараас хоёр дахин их. Тус улсын Кератив контентийн агентлагийн тооцоогоор 2015 онд дүрийн бизнесээс 9.6 тэрбум ам.доллар, K-pop нь 4.7 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ орлогын тэн хагасыг гадаад зах зээлээс олсон бөгөөд монгол хүүхдүүдийн хайртай баатар Пороро оцон шувуу бүр ч чухал үүрэг гүйцэтгэсэн. 127 улсын хүүхэд багачуудын хайртай баатар болсон Поророгийн дүртэй бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэдэн мянга. Өмнөд Солонгосын зах зээлд Поророгийн дүр бүхий 1500-аад төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрдэг бөгөөд ид мандаж байсан 2011 онд дотоодоосоо 800 тэрбум вон буюу одоогийн ханшаар 720 сая ам.долларын орлого олж байжээ. Өдгөө Пороро брэндийн үнэлгээ 341.4 сая ам.доллараар үнэлэгдэж байгааг Сөүлийн Бизнесийн агентлагаас хоёрдугаар сард хийсэн судалгаагаар тогтоожээ. Дэлхийн хэмжээнд бол Пороро брэнд жилд 5.3 тэрбум ам.долларын орлого олдог ба 70-аас дээш хувийг нь дагалдах бүтээгдэхүүний борлуулалт бүрдүүлдэг байна. Монголд л гэхэд Пороро оцон шувууны дүрийг бүтээгдэхүүнийхээ нүүр царай болгох эрхийг “Витафит” ХХК эзэмшдэг. Тус компани Поророгийн дүр бүхий найман төрлийн сүүн бүтээгдэхүүн борлуулдаг. Бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс илүү борлуулалт сайтай тул дэлгүүрийн лангуун дээр байхаасаа байхгүй нь их. Харин хүүхэлдэйн киноных нь нэг цувралыг гаргах эрх 2014 онд 15 мянган ам.доллар байсан гэдгийг “Монгол Контент” ХХК-ийн зөвлөх Г.Гантуяа сонирхууллаа.

Тэрбээр “Гэвч үүнээс үлдэх үнэ цэнэ нь Поророгоор дамжсан импортын бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт. Тиймээс бид өөрсдийн гэсэн дүртэй, хүүхдэд зориулсан контенттой байх ёстой гэж үзсэн учраас “Маамуу” цувралыг хөгжүүлж эхэлсэн” хэмээв. “Маамуу” цуврал зургаан анги гараад буй бөгөөд дагалдаж гарсан бүтээгдэхүүний тоо 70 орчим. Үүнээс зарим нь хөгжүүлэлтийн шатандаа яваа бол нэлээд хэсэг нь ном, эвлүүлдэг тоглоом, амттан гээд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн болж гарсан. Гэхдээ дотоод зах зээл хүүхдийн контент бүтээхэд үнэндээ л балчирдаж буйг контент үйлдвэрлэгчид хэлж байна. Тиймээс дүрийн бизнес эрхлэхэд хүндрэл бэрхшээл их. Дүрийн бизнес нь маш өндөр чадвартай боловсон хүчнээс гадна их хэмжээний санхүүжилт шаарддаг. Хөрөнгөө босгож, контентоо үйлдвэрлэнэ. Контент үйлдвэрлэхэд дунджаар 1-2 жил шаардлагатай. Дараа нь контентоо түмэнд түгээж танигдаж эхэлснээр түүнийг дагалдах бусад бүтээгдэхүүний зах зээлийг бэлддэг. Тухайлбал, Пороро, Лю Бао Бей нь Өмнөд Солонгос, Хятадын төр засгаас албан ёсоор гаргасан контент. Холливудад бас маш том аппарат ажилладаг. Гэтэл Монголын нөхцөлд бизнесийн энэ загварыг хүлээн зөвшөөрөх чадавхтай үндэсний үйлдвэрлэгч, зангарагатай хөрөнгө оруулагч байхгүй. “Маамуу”-гийн нэг анги л гэхэд 70 сая төгрөгөөр босдог.

Багаар тооцоход дагалдах бүтээгдэхүүний дотоод зах зээл жилд 31 тэрбум

Ийм хэмжээний мөнгөө 2-3 жилд түгжихийг хэн ч хүсэхгүй гэдгийг Г.Гантуяа хэллээ. Харин Бумбардай хүүгийн адал явдал контентийг хөгжүүлэгч “Нүүдлийн зургийн өгүүлэмж” компанийн ерөнхий продюсер Э.Тамир “Бизнес талаас нь харвал хүүхэлдэйн кино, ном бол тухайн дүрийн түүхийг хүмүүст таниулах үүрэг гүйцэтгэдэг тул үндсэндээ маркетинг юм. Гол ашиг нь дагалдах бүтээгдэхүүнээс ордог” хэмээв. Дүрийн бизнесийн давуу тал бол амьд хүнд тулгуурлаагүй учир урт настай, цаг хугацаа Үндэсний статистикийн хороо© өнгөрөх тусам үнэд ордог аж.

Харамсалтай нь манай зах зээлийн онцлогоос хамаарч одоохондоо энэ бизнес төрийн дэмжлэг, үйлдвэрлэгчдийн итгэлээс бүрэн хамааралтай. Тиймээс контент үйлдвэрлэгчид гадаад зах зээлийг онилж эхэлжээ. Тэгээд ч манай контент үйлдвэрлэгчид чанарын хувьд гологдохгүй. “Бумбардай”-н анхны цуврал гэхэд Японы Засгийн газрын Олон улсын манга бүтээлийн уралдаанд 2014 онд тэргүүн байр эзэлсэн. Уг уралдаанд “Бумбардай” 30 гаруй шүүгчийн саналыг авахад тийм ч хэцүү байгаагүйг Э.Тамир сонирхууллаа. Үүний дараа Японы хэд хэдэн компанитай хамтарч ажиллах боломж олдож, “Бумбардай” ногоон цай, аяга, буддаг хуанли Монгол, Японы зах зээлд борлогдож байна. Удахгүй “Бумбардай”-гаар гоёсон хэд хэдэн үндэсний брэнд зах зээлд гаргахаар бэлтгэж буйгаа найруулагч Э.Лувсангалдан ярилаа. Харин “Маамуу” цувралыг Хонконгийн хэд хэдэн хөрөнгө оруулагч сонирхож буй нь манай контент үйлдвэрлэл чанарын хувьд олон улстай өрсөлдөх хэмжээнд хэдийнэ хүрсний илрэл юм. Хамгийн гол нь олон улсын зах зээлд гарах хүртэл дотооддоо өсөж өндийх, ийм боломжийг бүрдүүлэх төрийн бодлого үгүйлэгдэж байгааг контент үйлдвэрлэгчид хэлж байна. Уг нь дотоодын зах зээлийн багтаамжийг харахад муугүй тоо эргэлдэж байна.

ҮСХ-ны мэдээгээр 2017 онд манай улсын зөвхөн 2-5 насныхан гэхэд нийт хүн амын 10 орчим хувийг эзэлж байна. 2-5 насныхан сард хамгийн багадаа 10 мянган төгрөгөөр хайртай баатрынхаа зурагтай иогурт, амттан, ном, зурагт хуудас, жижиг сажиг зүйлс худалдаж авдаг гэж тооцвол даруй 3.1 тэрбум төгрөгийн зах зээл гэсэн үг. Нөгөөтэйгүүр, үндэсний хэмжээний дүртэй болно гэдэг орчин үед соёлын дархлаагаа авч үлдэх маш үр дүнтэй менежмент. Хятадын Лю Бао Бей, Японы Дэрсэн малгайт гэх мэт хүн гэж хэлэхэд хэцүү, хүншүүлсэн гэхэд бүр ойлгомжгүй дүрүүдийг монгол балчирууд харж өссөнөөс Ами, Тами зэрэг хүншүүлсэн үлэг гүрвэлүүдтэйгээ дотно нөхөрлөсөн нь дээр. Тэгээд ч Монгол Улс бол үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд танигдсан. Үүнийгээ л дүрээр дамжуулж хойч үедээ үлдээх нь хүүхдэд зориулсан контентийн нэг давуу тал. Эдийн засгийн тулгуур салбаруудаас Монголыг дэлхийд таниулах бэлэн бүтээгдэхүүн тун ховор. Харин энэ орон зайг дүүргэх нөөц нь контент үйлдвэрлэл байх ч юм бил үү.


A

Жижиг

A

Дунд

A

Том

БНХАУ-тай түншилж, АНУ-ыг тулах боломж бий

Монгол Улс өнөө хэр түүхий ноолуурын бэлтгэн нийлүүлэгч хэвээр

 0 сэтгэгдэл


Монгол улс зах зээлийн замаар замнасныг нь үнэлэн чөлөөт эдийн засгийн эцэг гэгддэг АНУ 1990 оны эхээр экспортын хөнгөлөлт эдлэх эрх олгож байлаа. Худалдаа хийхдээ гарамгай Америкчууд Монголоос авч болох хамгийн боломжит бүтээгдэхүүнээр оёмол сүлжмэл эдлэлийг нэрлэж, татваргүй нийлүүлэх эрх олгосон юм. Гэвч Америкийн хишгийг бид хүртэж чадаагүй. Харин “дүү”-дээ хишиг хүртээснийг мэдсэн урд хөршийн бизнес эрхлэгчид Монголыг зорьж, ноолуурын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж эхэлсэн билээ. Ийн манайд шинэ үйлдвэрүүд шил шилээ даран босч, урд хөршийн иргэд Монголын эрхийн дор АНУ руу экспорт хийдэг байв. Хятадууд чамлахааргүй орлого олсон гэж учир мэдэх хүн дурсаж байсансан. Гэвч АНУ худалдааны бодлогоо өөрчилж, илүү нээлттэй болгосноор бидний экспортын эрх хаагдсан юм. Ингээд хэдэн хятад хэтэвчээ түнтийлгэж аваад нутаг буцав. Харин бид олсон орлого ч үгүй, экспортын эрх ч үгүй хоосон хоцорсон гашуун түүх саяхных. Ер нь АНУ-ын шагнал Хятад төдийгүй гадаадын олон орны хөрөнгө оруулагчийн харааг булаасан байдаг. 1992 онд Их Британийн “Тэмүүжин мэнч” Монголд жижиг дунд оврын оёдлын үйлдвэр байгуулж, Америк руу экспорт хийхээр зорьсон. Гэвч үйлдвэр ашиглалтад орсноос хэдхэн сарын дараа тэнд бослого гарч “тэмүүжин мэнч” тэр дороо Монголыг орхисон хэмээн нийтлэлч Баабар “гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд IV буюу оёдлоос тос хүртэлх намтар” нийтлэлдээ өгүүлжээ. Ингэж АНУ-ын өгсөн чихрийг долоохоор чармайсан гадаадын цөөнгүй бизнес эрхлэгч байв. Ер нь газар нутагт хол ч гэлээ ардчилал, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг, зах зээлийн загвар болсон Монгол улсад АНУ хэзээнээсээ элгэмсэг хандсаар ирсэн. Гэвч энэ боломжийг нь мэдлэг мэдээлэл, туршлага дутмаг бид тэр болгон бүрэн ашиглаж байсангүй.

Гэхдээ өдгөө бидний байдал өөрчлөгдөөд буй. Нэгэн цагт боломжоо бусдад ашиглуулсан манай оёдол сүлжмэл ялангуяа, ноолуурын салбар өнөөдөр дэлхийн энд хүрсэнтэй хэн ч маргахгүй. Өдгөө ноолуурын үйлдвэрлэл уул уурхайн дараа орох экспортын орлогыг Монголын эдийн засагт авчирж, манай хөнгөн үйлдвэрийн нэрийн хуудас болж байна. Гэвч төлждөг нөөцтэй энэ салбарт өргөн боломж байсаар. Хэдийгээр Монгол улс ноолуурын зах зээлийн том тоглогч ч гэлээ дийлэнхийг нь түүхийгээр гадагш гаргадаг. Өнгөрсөн оны дүнгээр нийт ноолуурынхаа ердөө 10 хувиар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 90 хувийг нь анхан шатны боловсруулалт хийгээд л хил давуулжээ. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг хангадаг Монгол улсын энэ түүхий эдийн экспортоос олдог мөнгө уул уурхайн орлогын хаана ч хүрэхгүй. Түүхий болон боловсруулсан, эцсийн бүтээгдэхүүн болгосон бүх ноолуурын экспортын орлогоо нийлүүлээд тооцоход нүүрсний экспортын ердөө 10 хувьтай тэнцэж байна. Хэдийгээр Монголын ноолууран бүтээгдэхүүний чанар чансааг дэлхийд гайхуулж буй “Говь”, “Гоёо” зэрэг үйлдвэрлэгчид маань өсөн дэвжиж байгаа ч өнөө хэр Монголчууд ноолуурын зах зээлийн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч төдий хэвээр. Иймд энэ салбарыг түүхий эд бэлтгэгчдээс үйлдвэрлэгч болгож, өсөн дэвжиж буй үндэсний үйлдвэрлэгчдэдээ өргөн боломжийн үүдийг нээхээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцгойлон анхаарч эхэлсэн. тэрбээр Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хүсэлтийг АНУ-ын Конгресс болон Ерөнхийлөгч Дональд Трампт хүргүүлсэн. Мөн энэ чиглэлээр Конгресст нь том лобби бүлэг үүсээд буй аж. Ийнхүү Ерөнхийлөгчийн санал АНУ-ын Конгресст хүчээ авч буйтай зэрэгцээд төрийн тэргүүнийг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Монголын ноолуурын үйлдвэрлэлийг шинэ түвшинд авчрах нэгэн чухал санал тавьсан юм. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 90 орчим хувийг хангадаг Монгол, БНХАУ хүч хавсрах талаар санал тавьсан нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн ноолуурын зах зээлд онцгой үйл явдал болсон. Уг саналыг ч Монгол улсын Ерөнхийлөгч нааштай хүлээн авсан. Энэ зах зээлийн хүчтэй өрсөлдөгчид болох Монгол, Хятад хамтарснаар дэлхийн ноолуурын зах зээлд дийлдэшгүй болох талтай. Дэлхийн ноолуурын хамгийн том хоёр нийлүүлэгчийн нэгдэл хэн хэнд нь ашигтай гэж урд хөршийн тал үзэж буй. Тэд хамтран бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд экспортлох боломж ч бий аж. Харин урд хөршийн тавьсан гэнэтийн санал бас учиртай. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн хамгийн том нийлүүлэгч Хятад гол худалдан авагч болох АНУ-тай тарифын маргаан дэгдээгээд буй.

• Хэдийгээр Монгол Улс ноолуурын зах зээлийн том тоглогч ч гэлээ дийлэнхийг нь түүхийгээр гадагш гаргадаг.

• Өнгөрсөн оны дүнгээр нийт ноолуурынхаа ердөө 10 хувиар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 90 хувийг нь анхан шатны боловсруулалт хийгээд хил давуулжээ.

• 25 сая хүн амтай АНУ манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зорилтот зах зээл байсаар ирсэн.

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны хориг өдгөө улам бодит болж, урд хөршийн 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд тариф тогтоохоор болчихоод байгаа юм. Бас энэ дүнг 200 тэрбум ам.долларт хүргэнэ хэмээн хатуухан сануулж байгаа. АНУ-ын тариф тогтоох бараа, бүтээгдэхүүний тоонд оёмол сүлжмэл эдлэл багтахаар байгаа тул БНХАУ, Монголтой хамтрахаар зэхэж буй нь энэ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын худалдааны маргаан манайд зарим таатай боломжийг нээж магадгүй байна. Үүнтэй зэрэгцээд АНУ нааштай хариу илэрхийлбэл манай ноолуурын салбарт эргэлт болж мэдэх нь. Учир нь 325 сая хүн амтай АНУ манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зорилтот зах зээл байсаар ирсэн. Дэлхийн томоохон хэрэглэгчдийн нэг энэ улс Хятад, Вьетнам, Энэтхэг, Индонез, Мексик, Пакистан зэрэг улсаас оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолдог. Энэ аварга зах зээлд гаалийн татваргүй бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлбэл ноолуурын компаниудад том дэм болно гэж Монголын ноос, ноолуурын холбооноос мэдэгдэж буй. Тэрчлэн Засгийн газар “Ноолуур” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд ноолуурын экспортыг 5.7 дахин өсгөж, 4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөж байна. Эцэст нь хил залгаа хөрш орон төдийгүй дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүртэл манай оёмол сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлд боломж олгож байна. Харин эргэлт авчрах энэ “шар тос”-оо өмнөх гашуун түүхүүд шигээ харсаар суугаад хоосон хоцрох эрх бидэнд үгүй. Өөрсдөө идэвх санаачилга гарган, хөнгөн үйлдвэрийн салбартаа хувьсал хийх эсэх нь биднээс л шалтгаална. Ингэж чадвал нөхөн төлжиж байдаг нөөц баялгаа ашиглан уул уурхайтай энэ зэрэгцэхүйц эдийн засгийн тулгуур салбарыг цогцлоох боломж нээгдэнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засаг сэргэсэн ч үрэлгэн зан сэдэрлээ

Эдийн засгийн сэргэлтийг дагаад импорт өсчихдөг зүй тогтол бий

 0 сэтгэгдэл


Манай эдийн засагт сэргэлтийн салхи сэвэлзэв үү үгүй юү импорт дагаад өсчихдөг зүй тогтол бий. Өөрсдөө баялаг бүтээж, үйлдвэрлэдэггүй улсын зовлон энэ л дээ. Эдийн засаг идэвхжихээр хэрэглээ тэлнэ. Эрчимжсэн хэрэглээг хангахын тулд хилийн чанад руу харайлгаж, түүхий эдээ зарж олсон хэдхэн “ногоон”-оо юу ч үгүй үрчихдэг нь монголчуудын гэм биш зан болсон. Сүүлийн хэдэн жил тэг рүү уруудсан эдийн засгийн уналт өнгөрсөн оноос эргэн сэргэхтэй зэрэгцээд импортын дүн өсчихөж. Тавдугаар сарын импортын дүн 2016 оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өндөр байна. Одоогоос хоёр жилийн өмнө, 2016 оны эхний улиралд манай ДНБ гурван хувиар өсөж, импорт 1.1 тэрбум ам.долларт хэмжигдэж байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны тооцоогоор оны эхний улиралд эдийн засаг 6.1 хувиар өссөн бол импортын хэмжээ 2.2 тэрбум орчим ам.долларт хүрээд байна. Уг нь улсын “хэтэвч” нимгэрсэн сүүлийн хэдэн жил орон даяар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн. Ингэж хямгач байсныхаа хүчинд бид өнгөрсөн онд түүхэндээ байгаагүй их хэмжээний ашиг гадаад худалдаанаас хүртсэн юм. Хэн хүний хүсдэггүй хямрал арвич хямгач занг бидэнд сургажээ.

Гэтэл хямрал алсран холдохын хэрээр бид хямгач зангаа гээж эхлэв. Хятад, Япон зэрэг үйлдвэрлэгч орны хувьд иргэдийн хэрэглээ өсөх нь эдийн засгийнх нь хамгийн сайн мэдээ байж болно. Харин үйлдвэрлэж, бүтээхдээ дулимаг Монгол Улсын хувьд эдийн засаг, иргэдийн хэрэглээний өсөлт импортыг тэтгэж, урд хөршийн хэдэн үйлдвэрлэгчийг дэмжихээс хэтэрдэггүй нь харамсалтай. Эдийн засгийн идэвхжилийг илтгэдэг уул уурхайн тоног төхөөрөмж, машин техник, автобензин, дизелийн түлшний импорт нэмэгджээ. Энэ нь нэг талаар эерэг дохио болдог. Гэтэл үүнтэй зэрэгцээд хэрэглээний импорт тэлчихэж. Тухайлбал, гар утасны импорт хоёр дахин нэмэгдсэн. Гар утас борлуулагчдын цахим хуудсыг сөхөөд үзээрэй. Хэрэглэгчдийн гарт хүрээд удаагүй iPhone, Galaxy цувралын хамгийн сүүлийн үеийн iPhone X, iPhone 8 plus, Samsung Galaxy Note 8 загварууд хэдийнэ дуусчихсан байгаа. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд өнгөрсөн таван сарын хугацаанд телефон, цахилгаан шуудан холбооны болон үүрэн холбооны аппаратуудад нийт 90 орчим тэрбум төгрөг зарцуулсны дунд гар утас ч багтаж буй. Бас татварыг нь өсгөснөөс үнэ нь нэмэгдсэн тансаг загварын автомашины борлуулалт нэмэгдсэн. Үнэ бараг 160 сая төгрөгөөс эхэлж буй шинэ Land Cruiser 200 автомашиныг өдөрт хэд хэдээр нь борлуулж буйгаа танил дилер маань бахдалтай хэлж байсан. Бас 2018 онд хэрэглэгчдийн хүртээл болсон шинэ загварын төмөр хүлгийн захиалга ч хэдхэн хоногийн дотор дуусдаг байна.

• Тавдугаар сарын импортын дүн 2016 оны мөн үеийнхээс бараг хоёр дахин өндөр байна.
• Хятад, Япон зэрэг үйлдвэрлэгч орны хувьд иргэдийн хэрэглээ өсөх нь эдийн засгийнх нь хамгийн сайн мэдээ байж болно.
• Харин үйлдвэрлэж, бүтээхдээ дулимаг Монгол Улсын хувьд эдийн засаг, иргэдийнх хэрэглээний өсөлт импортыг тэтгэж, урд хөршийн хэдэн үйлдвэрлэгчийг дэмжихээс хэтэрдэггүй нь харамсалтай.

Үүнтэй зэрэгцээд үнэт эдлэлийн импорт нэмэгджээ. Энэ оны эхний таван сард гэхэд монголчууд сувд, үнэт чулуун гоёлд бараг 900 мянган ам.доллар зарцуулсан нь өмнөх оныхоос 30 хувиар өссөн үзүүлэлт. Энэ мэт бидний хэрэглээ нэмэгдэж буйг харуулсан жишээ цөөнгүй. Гэтэл бидний орлого сүүлийн жилүүдэд өндийсөнгүй. Үндэсний статистикийн хороо дундаж цалингийн үзүүлэлтээ өнгөрсөн сараас эхлээд шинэчлэн танилцуулж байна. Тус хорооны тайлангаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн медиан цалин 705 мянган төгрөгт хүрчээ. Энэ бол монгол хүний авч буй дундаж цалингийн хамгийн бодитой дүн. Гэтэл бидний худалдан авалт үүнээс хэд дахин өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, бид олсноосоо давсан, материаллаг зүйл шүтсэн хэрэглээтэй болчихож. Гэхдээ эдийн засаг өсөж, хэрэглээ ийн нэмэгдлээ гээд Монголын эдийн засагт үлдэж ашиг хуримтлагдсан түүх тун ховор. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ цойлж, Монголын орд уурхайн үүцийг задалсан 2011 оны эхэн үе. Манай улсын импорт тухайн үед жилийн дүнгээр гурав дахин өсөж, долоон тэрбум ам.долларыг шүргэж байв. Гэнэт баяжсан монголчууд хэрэглээгээ огцом тэлж, олсон хэдийгээ хавтгайруулан тарааж тансаглаж байв. Ямартай л Samsung-ийн ухаалаг гар утас худалдан авалтаараа монголчууд Зүүн өмнөд Азид тэргүүлж, үүнд нь талархсан солонгосчууд шинэ загварын ухаалаг утасныхаа нээлтийг манайд хийж байж билээ. Бид тансаг хэрэглээгээрээ Арабын орнуудтай эн зэрэгцэх атлаа өрсөлдөх чадвараараа Африкийн улсуудтай тэнцэж байсан юм. Гэлээ гээд Монголын эдийн засаг өсөж өндийв үү. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэггүй, хэрэглээг хэт тахин шүтсэн бидний муу зан хуримтлал үүсэх, эдийн засгийн өгөөж хүртэх боломж олгохгүй байна. Өр зээлтэй атлаа үнэтэй жийп хөлөглөж, ходоод нь хоосон хороо дундаж цалингийн үзүүлэлтээ өнгөрсөн сараас эхлээд шинэчлэн танилцуулж байна. Тус хорооны тайлангаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн медиан цалин 705 мянган төгрөгт хүрчээ. Энэ бол монгол хүний авч буй дундаж цалингийн хамгийн бодитой дүн. Гэтэл бидний худалдан авалт үүнээс хэд дахин өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, бид олсноосоо давсан, материаллаг зүйл шүтсэн хэрэглээтэй болчихож.

Гэхдээ эдийн засаг өсөж, хэрэглээ ийн нэмэгдлээ гээд Монголын эдийн засагт үлдэж ашиг хуримтлагдсан түүх тун ховор. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ цойлж, Монголын орд уурхайн үүцийг задалсан 2011 оны эхэн үе. Манай улсын импорт тухайн үед жилийн дүнгээр гурав дахин өсөж, долоон тэрбум ам.долларыг шүргэж байв. Гэнэт баяжсан монголчууд хэрэглээгээ огцом тэлж, олсон хэдийгээ хавтгайруулан тарааж тансаглаж байв. Ямартай л Samsung-ийн ухаалаг гар утас худалдан авалтаараа монголчууд Зүүн өмнөд Азид тэргүүлж, үүнд нь талархсан солонгосчууд шинэ загварын ухаалаг утасныхаа нээлтийг манайд хийж байж билээ. Бид тансаг хэрэглээгээрээ Арабын орнуудтай эн зэрэгцэх атлаа өрсөлдөх чадвараараа Африкийн улсуудтай тэнцэж байсан юм. Гэлээ гээд Монголын эдийн засаг өсөж өндийв үү. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэггүй, хэрэглээг хэт тахин шүтсэн бидний муу зан хуримтлал үүсэх, эдийн засгийн өгөөж хүртэх боломж олгохгүй байна. Өр зээлтэй атлаа үнэтэй жийп хөлөглөж, ходоод нь хоосон




A

Жижиг

A

Дунд

A

Том

Арнауд Суарат: “Оюутолгой”-н гэрээ бол бидний хөрөнгө оруулалтын суурь

"Оюутолгой"-гоос нийт 1.8 тэрбум ам.долларын татвар төлөөд байна

 0 сэтгэгдэл


Rio Tinto группийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат Монголд ирээд байгаа. Тэрбээр “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргаан болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлэв.

-Монголын улс төрийн сүүлийн үеийн өрнөлийг Rio Tinto компани хэрхэн хүлээн авч байна вэ. Тухайлбал татварын актыг?

-Бид “Оюутолгой”-н үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Тэнд үнэхээр сайхан сэтгэгдэл төрж, эрч хүчийг мэдэрлээ. Удирдах шатнаас эхлээд далд уурхайн төсөлд урам зоригтой, эрч хүчтэй ажиллах монголчуудыг харлаа. Одоо “Оюутолгой”-д ажиллаж буй нийт 14 мянган ажилтны 94 хувь нь монголчууд байна. Мөн уурхайд хоол хүнс, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх гэрээтэй дотоодын мянга гаруй байгууллагад нийт 13 мянга орчим хүн ажиллаж байна. Тэгэхээр том зургаар нь харвал Монголын ажил олгогч хамгийн том, хувийн байгууллага нь “Оюутолгой” болжээ. Дэлхийн уул уурхайн салбарын шилдэг туршлагаас суралцах боломжийг монголчуудад бид олгож байна. Үүгээрээ бид улс орны эдийн засагт хувь нэмэр оруулсаар байгаа. “Оюутолгой”-н төсөл улс орны эдийн засагт үр ашгаа өгөхгүй байна гэж шүүмжилдэг. Тэд өөрсдөө уурхайд очиж үзэх хэрэгтэй. Тэгээд “Оюутолгой” нь үнэхээр улс орны хөгжилд хангалттай үр өгөөжтэй байна уу гэдгийг олж мэдэх нь зүйтэй. Та бүхэнд хэдэн тоог жишээ болгон хэлье л дээ. Төслийг эхлүүлснээс хойш нийт 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Бид Монголд дахиад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар “Оюутолгой”-гоос нийт 1.8 тэрбум ам.долларын татвар улсын төсөвт төвлөрүүлээд байгаа. Монголын Засгийн газар 34 хувийн эзэмшлээрээ дамжуулан төслийн эдийн засгийн нийт өгөөжийн талаас илүү хувийг авахаар байгаа.

-Харамсалтай нь Монголын улс төр баримтад төдийлэн ач холбогдол өгдөггүй болохыг бид харж байна. Тэгэхээр “Оюутолгой” хэрэгтэй, хэрэггүй гэсэн энэ улс төрийн маргааныг та бүхэн хэрхэн шийдвэрлэе гэж бодож байна вэ?

- Би улстөрч биш, тоо баримтад тулж ажилладаг бизнесмэн хүн. “Оюутолгой” төслийг гүйцэтгэхэд олон сайн ажил хэрэгжүүлж байсан. Одоо ч гэсэн “Оюутолгой”-н гэрээний хэрэгжилтийг шалгах УИХын ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа нь сайшаалтай хэрэг. Ажлын хэсэг гэрээ хэлэлцээрийг судалж, ард иргэд болон парламентад бодит мэдээлэл өгөх байх. Учир нь энэ гэрээг шүүмжлэх хүн олон ч уншсан хүн цөөн. “Оюутолгой”-н гэрээг баталсны дараахан бид вебсайтдаа олон нийтэд ил тод байршуулсан шүү дээ. Хэн ч ороод харах боломжтой. Монгол дахь бидний бизнесийн ил тод үйл ажиллагааг олон улсын төрийн бус байгууллагууд хүртэл үнэлж, сайшаасан юм шүү. Тэгэхээр ажлын хэсэг гэрээг уншиж судлан, хэрэгтэй бол өөрийн биеэр ирж бодит нөхцөл байдалтай танилцаад Монголын нийт ард иргэдэд үнэн мэдээлэл өгөх нь зүйтэй.

• Гэрээний дагуу бид олон улсын 15 агентлагаас зургаан тэрбум ам.доллар зээлж, долоон мянган ажилтан шинээр авах боломжтой болсон.

• Гүний уурхайг ашиглалтад оруулснаар Монголын ДНБ-ий 30-40 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээнэ.

• "Оюутолгой"-н гэрээг манай вебсайтаас хэн ч ороод харах боломжтой.

Улс төрийн зорилготой ор үндэсгүй мэдээлэл гадуур их байна. УИХ-ын ажлын хэсэг энэ бүх мэдээллийг няцааж, хүмүүст бодит баримтыг дэлгэх гол түлхүүр гэж харж байна. “Оюутолгой”-н далд уурхай болон холбогдох бусад гэрээ үнэхээр сайн болсон. Гэрээг байгуулахад тухайн үеийн Засгийн газраас итгэмжлэгдсэн өндөр дээд албаны хүмүүс оролцсон. Энэ гэрээ улс орны хөгжилд сайнаар нөлөөлсөн. Монголын Засгийн газар “Оюутолгой”-н 34 хувийг эзэмшдэг, гэхдээ нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Тэгээд дээрээс нь татвар болон бусад хэлбэрээр ашгаа хүртсээр байгаа. Гэтэл Turquoise Hill Resources болон Rio Tinto өнөөг хүртэл нэг ч цент аваагүй байна. Зарим нэг хүн энэ их ашгийн тухай ярихыг ч хүсэхгүй байна. Гэхдээ УИХ-ын ажлын хэсэг энэ мэдээллийг олонд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Муулаад байгаа гэрээ нь энэ их хөрөнгө оруулалтын үндэс суурь гэдгийг мартаж болохгүй. Бидний ажиллах улс оронд хуулийн хэрэгжилтийг хангаж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хүндэтгэн үзэж байгаа эсэх нь чухал. Энэ нь бидний хөрөнгө оруулах үндэс суурь, орчин нөхцөл. Ийм нөхцөлд л цаашдын хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг өрнүүлэх учиртай. Тиймээс хөрөнгө оруулалт, уурхайн ажиллагааг үргэлжлүүлэхэд гэрээ хамгаас чухал. Гэрээтэй холбоотой ямар нэг асуудал цаашдын хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах юм.

-УИХ-ын ажлын хэсэгтэй уулзаа юу. Уулзалтууд хэр үр дүнтэй байна вэ?

-Миний хувьд цөөн улстөрчтэй биечлэн уулзсан. Манай багийн гишүүд УИХ-ын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байгаа. Засгийн газар дөрвөн ч ажлын хэсэг байгуулаад байна. Зээлийн хүү, татварын акт, цахилгаан станц, дагавар хотын бүтээн байгуулалтыг тус тус хариуцсан ажлын хэсгүүд юм. Манай хүмүүс ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллаж, хүссэн мэдээллийг өгч байна. Ажлын хэсэг олон талын мэдээлэл шаардаж, бид ч ил тод байхыг хичээж байна. Ажлын хэсгийн зарим гишүүн өөрийн биеэр уурхайн үйл ажиллагаатай ч танилцсан. “Оюутолгой”-н гүний уурхай дэлхийн олборлолтын салбарын хамгийн нарийн бүтэцтэй цогцолбор байгууламжид тооцогдоно. Дэлхийн тэргүүний цөөн хэдэн компанийн ашигладаг технологийг бид нэвтрүүлээд байгаа. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл дэлхийд зэсийн олборлолтоор гуравт орох төлөвтэй байна. Энэ амжилт, бүтээн байгуулалт тэнгэрээс унаад ирээгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бидний нөр их хөдөлмөрөөр бүтээсэн ажил. Гэрээний дагуу бид олон улсын 15 агентлагаас зургаан тэрбум ам.доллар зээлж, долоон мянган ажилтан шинээр авах боломжтой болсон. Ингэснээр бид гүний уурхайн төслийн дэлхийн шилдэг туршлага, технологийг Монголд нэвтрүүлэх боломжтой боллоо. Гүний уурхайг ашиглалтад оруулснаар Монголын ДНБ-ий 30-40 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээнэ. Тиймээс бид хийсэн зүйлдээ бахархалтай байгаа. Бидний бүтээн байгуулалтыг үзсэн хүнд мөн бахархах сэтгэл төрнө гэдэгт итгэлтэй байна.

-Татварын акт тавьсан явдал, улс төрийн бусад маргаан уурхайн үйл ажиллагаанд нөлөөлсөн үү?

- Татварын акт бол удирдлагын асуудал. Уурхайн удирдлага, ажилтнууд өмнөх ажилдаа, аюулгүй ажиллагаанд анхаарах хэрэгтэй. Манай мэргэжилтнүүд Засгийн газартай татварын актын талаар санал солилцсон. Өнгөрсөн жилүүдэд манай байгууллага шилдэг татвар төлөгчөөр шалгарсан. Аудитын байгууллага ирж шалгаад, нэмэлт 155 сая ам.долларын татвар ногдуулсан. Бид таван сая ам.доллар татварт төлсөн. Харин 150 сая ам.долларыг бид зөвшөөрөөгүй. Учир нь ийм татварын хэмжээг гэрээнд заагаагүй. Асуудлыг шийдэхийн тулд ил тод байх нь чухал. Энэ тал дээр олон улсын туршлагыг харж болно. Гэрээ хэлэлцээрийн асуудлаар ямар нэг маргаан үүсвэл гуравдагч этгээд, арбитрт ханддаг. Бид Австралийн арбитрын байгууллагын татварын албанд хамаардаг.

-Арбитрт аль хэдийнэ хандсан гэсэн үг үү?

-Үгүй, гэхдээ бид зөвшилцөлд хүрч чадахгүй бол арбитрт хандана гэдгээ Монголын Засгийн газарт анхааруулаад байгаа.

-Эцсийн цэг нь?

-Манай хүмүүс яриа хэлэлцээр хийсээр байна. Бид зөвшилцөлд хүрэх нь чухал.

“Оюутолгой”-д ажиллаж буй 14 мянган ажилтны 94 хувь нь монголчууд

-“Оюутолгой”-г чиглэсэн улс төрийн маргаан гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын явцад нөлөөлөөгүй гэж ойлголоо?

-Одоохондоо товлосон цаг хугацааны дагуу ажиллаж байна. Далд уурхайн анхны тулгуур баганаа л тавиад байна шүү дээ. Эрсдэл огт байхгүй гэж хэлэхгүй. Энэ бол үнэхээр нүсэр том цогц төсөл. Бид ганцаараа энэ төслийг хэрэгжүүлж чадахгүй. Орон нутгийн төдийгүй нийт иргэдийн дэмжлэг, Засгийн газар, парламентын хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Бидэнд ажлаа хийх боломж, таатай нөхцөл хэрэгтэй байна. Гэтэл өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал үнэхээр түгшүүртэй байна.

-Rio Tinto уул уурхайн зарим төслөөсөө гарч эхэлсэн. Тухайлбал нүүрс. Энэ үед “Оюутолгой” гэх мэт зэсийн төслүүд компанид хэр чухал вэ?

-Rio Tinto-гийн хувьд зэс чухал салбар. Энэ салбарт хөрөнгө оруулсан манай хамгийн томоохон төсөл бол “Оюутолгой”. Зэсийн салбар ирээдүйтэй, зах зээл нь өргөн. Дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ жилд гурван хувийн өсөлттэй байгаа учраас ирээдүйтэй гэж үздэг. Дэлхийн олон оронд аж үйлдвэрийн салбар хөгжиж байна. Аж үйлдвэрт тоног төхөөрөмж хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн эд ангийг зэсээр хийдэг. Олон улсад хөдөөгөөс хотыг чиглэх хөдөлгөөн эрчимжиж, барилга, орон сууц эрс нэмэгдэж байна. Барилгын цахилгаан утас, сүлжээнд зэс хэрэгтэй. Техник технологи хөгжиж, цахилгаан автомашин ихээр үйлдвэрлэх боллоо. Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарыг сонгож байна. Энэ бүгд нь зэсийн эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлэх хүчин зүйл болно. Тэгэхээр энэ салбарт худалдан авагчид биш ханган нийлүүлэгч талд илүү ашиг харагдаж байгаа биз. Бидний ажигласнаар энэ салбарын томоохон тоглогчид шинэ уурхай болон бусад төсөлд хангалттай хөрөнгө оруулаагүй байгаа. Уул уурхайн салбар хатуу ширүүн, компаниуд татан буугдаж, шинээр мэндэлж байдаг. Шинэ шинэ төсөлд тогтмол хөрөнгө оруулж байж оршин тогтноно. Тэгж чадахгүй бол дампуурна. Дэлхийн хэмжээнд зэс олборлолтын салбарт сүүлийн үед дорвитой хөрөнгө оруулалт хийсэн компани байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр энэ их эрэлт хэрэгцээг хэн хангах вэ? Эрэлт өндөр, нийлүүлэлт хангалтгүй болно гэдгийг баталгаатай хэлэх байна. Өндөр эрэлттэй байх учраас цаашид үнэ ханш нь тогтвортой байх нь мэдээж. “Оюутолгой”-н далд уурхай үнэхээр таатай цаг мөчид ашиглалтад орох төлөвтэй байгаа. Бид бүтээгдэхүүнээ гаргахад дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлт өсөлттэй, үнэ ханш нь өндөр байх болно.

-“Оюутолгой” уурхайн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ. Уурхайд түшиглэсэн хот байгуулах асуудал удтал яригдсан?

-Би Ханбогдод очиж, тэндхийн бүтээн байгуулалтыг хараад сэтгэл сэргэсэн. Тэнд юу ч хийгээгүй байна гэсэн улстөрчдийн яриаг та сонссон л байх. Тэнд юу ч хийхгүй байгааг өөрсдөө очиж харсан юм болов уу, асуух юмсан. Очиж л үзэхгүй бол Rio Tinto “Оюутолгой”-д чухам юу хийж бүтээснийг харах боломжгүй шүү дээ. Бид үнэхээр их зүйлийг хийж бүтээсэн. Хотхоны дэд бүтцийг байгуулахад бид оролцсон. Бид ус цэвэршүүлэх байгууламж бий болгосон. Орон нутгийн малын эмнэлэгт тусламж үзүүлсэн. Сургуулиуд байгуулсан. Хотхоны ирээдүйн хөгжилд нэн чухал хэрэгтэй дэд бүтцийг байгуулсан. Хотхон сүүлийн 10 жилд өргөжин тэлж, хүн ам нь гурав дахин нэмэгдсэн. Гэхдээ манайх барилгын компани биш. Хот байгуулах нь бидний ажил биш. Засгийн газар болон хувийн барилгын компаниуд гэж тусдаа байна. Харин бид дэмжиж болно.

-Хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн төсөл нь танай хөрөнгө оруулалтын үндэс суурь гэж та хэллээ. Популистууд гэрээг өөрчлөх хэрэгтэй гэдэг. Парламентын сонгууль дөхөх тусам ийм яриа олширно. Энэ нь танай компанийн хувьд ямар эрсдэлтэй вэ?

-Бид танай улсад хөрөнгө оруулж байна. Монголын ард иргэд, хувь эзэмшигчдийн хувьд хамгийн чухал нь тэвчээртэй хүлээх. Тогтворгүй, түгшүүртэй нөхцөлд хөрөнгө оруулах ямар ч боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх боломжгүй. Гэрээг хүндлэн дээдэлж, дагаж мөрдөж байж хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ. Энэ гэрээний тусламжтай бид цаашид их зүйлийг хамтдаа бүтээнэ шүү дээ. Тухайлбал. цахилгаан станц байгуулах үүргийг бид хүлээсэн. Энэ станц нь Тавантолгойн нүүрсээр Оюу Толгойг цахилгаанаар хангана. Энэ бүхнийг бид ганцаар хийж чадахгүй, төр засгийн дэмжлэг, зөвшөөрөл чухал. Гэтэл өнөөдөр төр засгийн дэмжлэг авах тал дээр асуудалтай байна. Гэхдээ бид гэрээний дагуу Монгол Улсад хийх зүйлээ хийнэ. Үүнийг хийхэд гэрээг өөрчлөөд байх шаардлага огт байхгүй

-Гэрээнээс хүртэх үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд юу хийх вэ?

-Бид БНХАУ-ын ӨМӨЗО-оос цахилгаан авч жилд 120-140 сая ам.доллар төлдөг. Хэрэв цахилгаан станц байгуулчихвал энэ мөнгө дотоодод үлдэнэ. Цаашид илүү олон хүн ажилд авч, дотоодын компанитай гэрээ байгуулж болно. Одоогоор “Оюутолгой”- той гэрээтэй компаниудын 85 хувь нь дотоодынх байна. Манай байгууллага Монголын эдийн засгийг солонгоруулан хөгжүүлэхэд анхаардаг. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж, энэ чиглэлийн төсөл, санаачилгыг дэмждэг.

-Хөрөнгө оруулалтаас өгөөж хүртэх хугацаагаа наашлуулах нэг шийдэл нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэх. Катодын цэвэр зэс үйлдвэрлэх боломж ...?

-Зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар судалж, Засгийн газарт өнгөрсөн наймдугаар сард танилцуулсан. Энэ үйлдвэр ашигтай ажиллах нь эргэлзээтэй байгаа. Монголын газарзүйн байршил үүнд нөлөөлж байна. Тийм учраас хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулахаас татгалзсан байр сууриа бид Засгийн газарт илэрхийлсэн. Засгийн газар стратегийн зорилгоор үйлдвэрээ байгуулж болно. Тэгвэл бид гэрээний дагуу зэсийн баяжмалаа дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлэхэд бэлэн байгаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэрэглээг хумьж, бизнесийг тэтгэнэ

Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоолоо

 0 сэтгэгдэл

Дэлхийн төв банкууд бодлогоо шил шилээ даран тодотгож байгаа энэ үед Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцууллаа. Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос зах зээлийн жишиг хүүг энэ удаад 10 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Долоон гишүүнээс бүрдсэн тус хороо энэ сарын 11, 15-нд хоёр удаа хуралдаж, хамтын шийдвэр гаргасан. Хурлаар эдийн засгийн сэргэлт, инфляцын өсөлттэй уялдан зах зээлийн хөтөч хүүг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ. Хэдийгээр олон улсын зах зээлд эрчим хүчний түүхий эдийн үнэ өсөж, эдийн засаг эрчимжиж буй ч инфяцын түвшин дунд хугацаанд тогтворжих төлөвтэй байна. Энэ оны тавдугаар сард 6.1 хувиар хэмжигдэж буй хэрэглээний үнийн индексийн өсөлт оны эцэст төв банкны зорилтот түвшин болох найман хувьд хүрнэ гэж Монголбанкны бодлого тодорхойлогчид таамаглаж байна. Үүнээс гадна тус хороо Монгол Улсын мөнгөний бодлогын түүхэнд анх удаа иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоолоо. Энгийнээр тайлбарлавал, өрхийн сарын нийт орлогын 70 хүртэлх хувьд хэрэглээний зээл олгохыг зөвшөөрчээ. Сүүлийн саруудад өрхийн орлого алгуур өсөж буй ч иргэдийн хэрэглээний зээл дээшилж, өрийн түвшин нэмэгдэж байгаа аж. Энэ оны тавдугаар сарын байдлаар банкны салбарын нийт зээл 12 хувиар өсчээ. Үүний 10 хувийн өсөлтийг зөвхөн хэрэглээний зээл бүрдүүлсэн байна. Төв банкны тооцоогоор хэрэглээний зээлийн жилийн өсөлтийн хурд 40 хувьд хүрсэн байна.


• Энэ оны тавдугаар сарын байдлаар банкны салбарын нийт зээл 12 хувиар өсчээ. Үүний 10 хувийн өсөлтийг зөвхөн хэрэглээний зээл бүрдүүлсэн байна.

• Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэр 2019 оноос хэрэгжиж эхэлнэ.

• Сүүлийн саруудад өрхийн орлого алгуур өсөж буй ч иргэдийн хэрэглээний зээл дээшилж, өрийн түвшин нэмэгдэж байгаа аж.

Ийнхүү хэрэглээний зээл нэмэгдсээр буй нь өрхийн өрийн дарамтыг өсгөж буй аж. Энэ нь ирэх жилүүдэд өрх төдийгүй санхүүгийн зах зээлд томоохон сорилт болж болзошгүй. Тиймээс эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж, макро эдийн засаг, санхүүгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд дээрх шийдвэрүүдийг гаргасан гэж Төв банкны ерөнхийлөгч, Мөнгөний бодлогын хорооны гишүүн Н.Баяртсайхан тайлбарлаж байна. Хэрэглээний зээлийн tjuty mflflm, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох энэ шийдвэр 2019 оноос хэрэгжиж эхлэх аж. Одоогоор нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь 8.8 хувьтай байгаа бол хэрэглээний зээлийнх дөрөв орчим хувьтай байна. Нийт зээлд эзлэх хэрэглээний зээл өндөр байгаа нь бизнест зээл олголт харьцангуй сул байгааг илтгэж буй. Тиймээс бодит сектор буюу бизнесийг чиглэсэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хэрэглээний зээлийг хязгаарлаж байгаа. Цаашид эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал сайжрах хэрээр бизнесийн зээлийн эрэлт өснө гэж үзэж байна хэмээн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэв. Төв банк бодлогын хүүг хоёр улирал дараалан бууруулсан. Гэхдээ өдгөө өндийж буй эдийн засгийн сэргэлтийг тогтвортой хадгалахын тулд зах зээлийн хөтөч хүүг хэвээр үлдээж байгаа аж. Тэгвэл АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ долоо хоногийн эхээр мөнгөний бодлогын хүүгээ 0.25 нэгжээр өсгөж, хоёр хувьд хүргээд байгаа юм. АНУын эдийн засаг сэргэж буй тул өсөлтөө тогтвортой хадгалахын тулд бодлогын хүүгээ өсгөсөн гэж Америкийн төв банкнаас тайлбарласан юм.

Төв банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүдээс шинэ шийдвэрээс үүдсэн зарим асуултад хариулт авлаа.

Б.Лхагвасүрэн (Монголбанкны дэд ерөнхийлөгч, Мөнгөний бодлогын хорооны гишүүн)

-Банкны салбарын хамгийн өндөр өсөлттэй хэрэглээний зээлд хязгаар тогтоолоо. Энэ нь банкны салбарт сөргөөр нөлөөлөх юм биш биз?

-Зээл олголт өссөн ч бизнес буюу бодит секторыг чиглэж буй нь бага байна. Тиймээс хэрэглээний зээлийг хязгаарлаж, үүнээс чөлөөлөгдсөн санхүүжилтээр бизнесийг тэтгэх юм. Хэрэглээний зээлийг задлаад харвал цалин барьцаалсан, тэтгэвэр, автомашины лизинг, гэр ахуйн тавилгын зээл өндөр байна. Энэ нь нэг талаас өрхийн төсвийг улам сахилга батгүй болгож, хэтдээ өрхийг өрийн дарамтад оруулна. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ийм алхам хийж байна. Нөгөө талд, эдийн засаг идэвхжиж буйгаас импорт өсөж, гадаад худалдааны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурлаа. Импорт цаашид ч өсөх хандлагатай. Үүнд уул уурхайн тоног төхөөрөмжөөс гадна хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импорт нэмэгдэж байгаа. Тиймээс хэрэглээний зээлд хязгаар тогтоож буй нь дам байдлаар хэрэглээний импортыг бууруулахад нөлөөлнө.

Ц.Мөнхбаяр (УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх, Мөнгөний бодлогын хорооны гишүүн)

-Өрхийн зээлд хязгаар тогтоохоос гадна орлогыг нь нэмэгдүүлж байж өрхийн төсвийн зохистой харьцааг хангана. Тэгвэл өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах нь зүйтэй вэ?

-Хэрэглээний зээлээс тодорхой хэмжээний эх үүсвэр арилжааны банкуудад чөлөөлөгдөнө. Эдийн засгийн механизм талаас дэмжиж бизнес рүү оруулж байгаа. Өрхөд тулгамдаж буй зээлийн дарамт ирэх жилүүдэд эдийн засагт томоохон эрсдэл болж болзошгүй байгаа. Тиймээс урдчилан сэргийлэх үүднээс ийм хязгаар тогтоож, зөв зохистой орлого үүсэх нөхцөл рүү түлхэж байгаа. Эдийн засгийн хүндрэл бүх салбарт нэвчиж, орлого буурсан нь орлогоосоо давсан зээлийн эрсдэл бий болгосон. Тиймээс өрх гэр, банк санхүүгийн салбарт эрсдэл бий болгож байгаа. Тиймээс энэ шийдвэр эрсдэлийг бууруулахад чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, зээл авах боломжийг хязгаарлаж байна гэж харахаасаа илүү өрхийн зээлийг зохистой түвшинд хадгалахад чиглэж буйг ойлгох нь чухал. Төв банк зохицуулах байгууллага учраас ийм хязгаарлалт тогтоож байна. Харин Засгийн газар орлогоо нэмэгдүүлж байж өрхийн төсөв зохистой түвшинд хүрнэ. Үүнд ажлын байр, цалин тэтгэврийг нэмснээр дээрх нөхцөл бүрдэнэ. Зөвхөн өнөөдөр зээл аваад ирээдүйд орлогогүй болохоос сэргийлэхийн тулд ийм алхам хийжээ.