A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4236/

Д.Батбаяр, Т.Баясгалан нарт хилийн хориг тавилаа

Д.Батбаяр, Т.Баясгалан нарт хилийн хориг тавилаа
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4236/
  • Тэд ахмадын амралт, сувилал барина гэх нэрийдлээр бусдын болон өөрсдийн нэр дээр их хэмжээний газар авч, орон сууцны хороолол барьжээ

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгагдаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байв. Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Саналыг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ны өдөр хэлэлцэж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэж дуустал тэдний хилээр гарах эрхийг хязгаарлахаар болсон байна. Хэргийг тодруулбал, Кёкүшюүзан Д.Батбаяр өөрийн төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд найман га, түүний нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд таван га газар авчээ. Харин Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-иа байгуулж, Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан байна. Тэд 2014 онд газрын зөвшөөрөл авахдаа тухайн үеийн буюу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “Ахмадын амралт, сувиллын цогцолбор барина” хэмээн төсөл танилцуулсан аж. Гэвч өдгөө тэдгээр газартаа орон сууцны хороолол барьсан байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цаг зүүх соёл таныг илэрхийлнэ

 0 сэтгэгдэл
  • Нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг битгий мартаарай
  • Эмэгтэйчүүдэд хэдэн зуун төрлийн гоёл чимэглэл байдаг бол эр хүнийг тодотгох, хамгийн чухал гоёл нь бугуйн цаг

Загварлаг эрчүүд бор гутлыг хар бүс, эрвээхэй зангиатай хослуулдаггүй гэдгийг аль эсвэл гэрийнхээ гадаа унтлагын хувцастай зогсох ёсгүйг мэднэ. Гэвч бугуйн цаг хэрэглэх соёлын тухай дийлэнх нь мэддэггүй. Эмэгтэй хүн төрөл бүрийн гоёл чимэглэл хэрэглэж, хувцаслалтаа тодотгох боломжтой байдаг бол эрчүүдийн хувьд хамгийн чухал гангараа нь бугуйн цаг. Бугуйн цагийг хэлбэр, хэмжээ, загвар зэргээс нь хамаарч, хувцаслалтдаа тохируулан сонгохын чухлыг дор танилцуулъя. 

Хямдхан цаг таны имижийг гутаадаг 

Omega, Ullyse Nardin, IWC, Rolex, Baume Mercer, Arnold & Son, Hublot, Cartier, Zenith зэрэг дэлхийд нэр хүндтэй брэндүүд бий. Гэхдээ хүн бүр дээрх брэндээс сонголт хийх санхүүгийн чадавхгүй учир дундаас дээш болон дунд түвшний орлоготой иргэд төвлөрсөн Casio, Seiko, Tissot, Swatch, Citizen гэх мэт брэндээс сонголт хийх боломжтой. 

Цагныхаа хэмжээг тохируул

Нэгэн үе том цаг тренд болж байсан боловч энэ сонголт хоцрогдож байна. Учир нь том цагийг бусдын анхаарлыг татах зорилгоор зүүдэг. Хэт том цаг таны бугуйг жижиг харагдуулахаас гадна өмссөн хувцасны тань зохицлыг алдагдуулдаг аж. Харин цагны оосрын хэмжээ гараа унжуулах үед хоёр см-аас илүү доошлохгүй байхаар бариу, гарт тань ором үлдээхгүй байхаар сул байх хэрэгтэй. 

Бугуйн цагийг зүүн гартаа зүүдэг 

Сүүлийн үеийн хувцаслалтын чиг хандлага цагийг аль ч гартаа зүүх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Та ажлаа хийх үедээ аль гараа илүү их ашигладгаа бодолцож үзээрэй. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Ялангуяа бизнес уулзалтад очихдоо бугуйн цагийг зүүн гартаа зүүх нь чухал соёлд тооцогдоно. Судалгаагаар бизнес эрхлэгчид цагаа зүүн гартаа зүүхийг илүүд үздэг бол хөгжимчин, зураач зэрэг уран бүтээлч хүмүүс баруун гартаа зүүдэг нь тогтоогдсон аж. Мөн нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. 

Цаг зүүхэд ч цаг хугацаа хамаатай

Хэрвээ та бүх л өдрийн турш гадуур ажиллах бол аль болох цайвар өнгийн цаг зүүхийг эрхэмлээрэй. Бор болон хар өнгийн цагийг орой зүүхэд илүү тохиромжтой. Мөн үдийн хоолны үеэр бараан өнгийн цагнаас татгалзах нь зүйтэй. Чөлөөт хувцаслалтыг тод өнгийн цаг чимж өгдөг. 

Ажлын ярилцлагад орохдоо нэмэлт функцгүй цаг сонгоорой 

Та ажлын ярилцлагад орох гэж байгаа бол нимгэн, дундаж хэмжээтэй, ямар нэгэн нэмэлт функцгүй, тэгш өнцөгт хэлбэртэй, хэт гял цал биш, бараан өнгийн суран оосортой цаг зүүх нь зохистой. Харин бизнес уулзалт, ямар нэг хэлэлцээр хийх гэж буй бол дугуй хэлбэртэй, нэмэлт функц бүхий, метал цаг зүүх нь таныг хүчирхэг харагдуулна. 

Хар хослол дээр бор оосортой цаг зохимжгүй 

Цагны тань өнгө энгэрийн зүүлт, гутлын гоёл, бөгж, бүс, чагтан товч зэрэгтэй хослох шаардлагатай. Жишээлбэл, шар метал зүүсэн бол алтлаг өнгөтэй цаг зүүх, хар хослол өмссөн бол бор оосортой цаг зүүхгүй байх зэрэг өнгөний зохицолд анхаараарай. Ямар ч төрлийн энгийн, хар нүүртэй цагийг эрвээхэй зангиатай хослуулан зүүж болдог. 

Цагаа ойр ойрхон харах нь бүдүүлэг үйлдэл 

Хэдийгээр цаг эрчүүдийн хамгийн чухал гоёл мөн боловч ойр ойрхон харах нь таны нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Кино театрт эсвэл ресторанд утсаа оролдох нь бүдүүлэгт тооцогддогийн адил хэн нэгний өмнө цагаа дахин дахин шалгах нь харилцаж буй хүнээ үл хүндэтгэсэн, залхаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Жеймс Бондыг дуурайх хэрэггүй

Усны хамгаалалттай цагийг усанд шумбах, орох үед л зүүдэг болохоос хэзээ ч хослол өмссөн үед зүүдэггүй байна. Яагаад гэвэл хэтэрхий том харагддаг. Жеймс Бонд тэгж зүүсэн байлаа ч энэ үйлдлийг дуурайх хэрэггүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цагаан сараар COVID-19 халдваргүй шинэлцгээе

 0 сэтгэгдэл

Зочдод зориулсан зоог бүрт халбага, сэрээ, савх бэлтгээд, өөрийнхөө идэж буй халбагаар хоол, зуушинд хүрэхгүй байхыг сануулаарай

Үнсэж, хацраа нийлүүлж огт болохгүй

Уламжлалт баяраар аав, ээжтэйгээ золгохдоо зүүсэн амны хаалтаа бүү аваарай. Мөн бие, биеийнхээ гарт хүрэхгүй золгохыг хичээгээрэй. Тухайлбал, алсаас мөргөж, мэндчилж, шуу зөрүүлж болох юм. Харин үнсэж, хацраа нийлүүлж огт болохгүй. Учир нь COVID-19 халдвар зөвхөн агаараар бус ахуйн замаар ч дамждаг. Мөн бага насны хүүхэдтэй бол гэрээсээ гаргахгүй байх хэрэгтэй.

Хөөргөөр вирус дамжих эрсдэлтэй

Хөөрөг зөрүүлж, мэнд мэдэх нь манай уламжлалт соёл. Гэхдээ шинэ төрлийн коронавирус хуурай гадаргуу дээр ч оршиж чаддаг тул хөөрөг, даалингаар халдвар дамжих өндөр эрсдэлтэй. Тиймээс өөрийнхөө болон, бусдын эрүүл мэндийн төлөө хөөрөг зөрүүлэхээс татгалзаарай. Хэрэв гарцаагүй нөхцөл байдал үүсвэл ариутгагч спирт, зориулалтын салфетикаар гар, гар утас, хөөрөг, түрийвч зэргээ тогтмол ариутгаарай. Ахмадуудад мөнгө барьж золгох нь мөн л халдварын эх үүсвэр болох тул дансаар нь шилжүүлэх аюулгүй шийдэл болно.

 Лифтний товчлуурт бүү хүр

Коронавирус тархах хамгийн эрсдэлтэй газар бол орон сууц болон оффисын лифт болохыг Хятадын Эрүүл мэндийн хорооны тэргүүн Чун Наншань анхааруулсан байна. Тиймээс сар шинийн баяраас өмнө байр, орцныхоо цахилгаан шатыг ариутгаж, халдваргүйжүүлээрэй. Мөн лифтний товчлуурт гар хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй бөгөөд бээлий өмсөж хэвшээрэй.

Гадуур хувцастай нь гэртээ оруулахаас сэргийл

COVID-19 хуурай гадаргуу дээр хоёр өдөр, шингэн орчинд түүнээс ч удаан амьдардаг учир гадуур хувцас, малгай, бээлийгээр халдвар дамжих эрсдэлтэй. Тиймээс хүн ирвэл гадуур хувцсыг нь тусгай өлгүүрт байрлуулах нь зохимжтой. Харин өлгүүр байршуулсан газраа тогтмол цэвэрлээрэй. Мөн гар ариутгагч, нэг удаагийн улавчийг гэрийнхээ үүдэнд тавьж, ирсэн зочдод улавч өмсөж, гараа ариутгахыг зөвлөөрэй.

 Ариун цэврийн өрөөндөө гаднын хүн оруулах хэрэггүй

Коронавирус өтгөн, хөлс, шүлс гэх мэт хүний биеэс ялгарч буй бүх шингэнээр халдварлаж байгаа. Тиймээс ариун цэврийн өрөөний суултуур халдвар тараах эрсдэлтэй учир ОО-ын өрөөндөө гаднын хүн оруулахгүй байхыг хичээгээрэй. Мөн айлд зочлохдоо ариун цэврийн өрөөг нь ашиглахгүй байхыг зөвлөж байна. Харин гар ариутгагч биедээ авч яваад, тогтмол ашиглах хэрэгтэй.

Өөрийн халбага, савхаар хоол зуушинд хүрэхгүй байх

БНХАУ-д халдвар их хэмжээгээр тархах болсон нэг шалтгаан нь зоог. Учир нь тэд баярын үеэр нэг тавагнаас олуулаа идэж, бие, биеийнхээ савх хүрсэн газраас хооллосон нь тогтоогдсон. Ийнхүү нэг халдвартай хүний халбага хүрсэн хачираас олон эрүүл хүн идэж, халдвар хурдацтай тархсан. Тиймээс зочдод зориулсан зоог бүрт халбага, сэрээ, савх бэлтгээд, өөрийнхөө идэж буй халбагаар хоол, зуушинд хүрэхгүй байхыг сануулаарай. Мөн аяга, таваг, халбага, сэрээгээ ариутгалын бодис бүхий зориулалтын угаагчаар цэвэрлээрэй.

Коронавирусийн халдвар БНХАУ-ын ихэнх мужид болон дэлхийн олон оронд тархаж, үүний улмаас 2100 гаруй хүн амиа алдаад байна. Уг вирус ийнхүү хурдацтай тархах болсон гол шалтгаан нь Хятадууд Цагаан сарын баяраа тэмдэглэн, бие биеийнхээрээ зочилж, нэг тавагнаас олуулаа хооллосонтой холбоотойг албаныхан мэдээлж буй. Тиймээс манай улс сар шинийн баяр хийхгүй байж, айл хэсэхгүй, гэр гэртээ тэмдэглэн, аймшигт вирусийн халдвараас сэргийлэх шийдвэр гаргасан. Гэхдээ өвөө, эмээ, аав, ээжтэйгээ золгох зайлшгүй шаардлагатай бол өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдварын эрсдэлээс сэргийлэх зөвлөгөөг хүргэе.

A

Жижиг

A

Дунд

A

Том

McDonald’s, Starbucks дахин ашигладаг савлагаа хөгжүүлж байна

 0 сэтгэгдэл

Уншигч та ирээдүйд McDonald’s юм уу Starbucks-д кофе захиалах энэ үед өмнө өөрийн тань хаа нэгтээ ашиглаж байсан аяганд аягалж өгөх болно. “Ухаалаг”, дахин ашигладаг, хоёр төрлийн аягыг энэ долоо хоногт хэрэглээнд нэвтрүүлэхээр туршиж эхлэх уг хөтөлбөрөөр АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско, Пало-Альто дахь кофе шопын олон сүлжээг ийм бүтээгдэхүүнээр хангах юм. Байрлалыг нь тодорхойлох үүднээс RFID чип юм уу QR код суулгасан, үндсэндээ хуванцар материалаар бүтээсэн ийм аяга нь Starbucks Corp, McDonalds’s Corp тэргүүтэй үйлдвэрлэгчдийн NextGen Cup Challenge хэмээх хоёр жилийн судалгааны хөтөлбөрийн үр дүн аж. Зөвхөн энэ хоёр сүлжээ гэхэд л жилдээ хэдэн тэрбум ширхэг цаасан аяга хаядаг. Цаасан аяганы дийлэнх нь хуванцар дотортой учраас дахиварт ашиглах боломж бараг байдаггүй. NextGen групп мөн байгальд хаягдаж задрахаараа бордоо болдог, нэг удаагийн хэрэглээний аягыг Оклендэд турших төлөвлөгөөтэй байна. Эх дэлхийдээ хөнөөл бага учруулах гэвэл материалын сонголт ач холбогдол бага. Учир нь цаас, хуудсан хөнгөн цагаан, хуванцрын алинаар нь ч хийсэн нэг удаагийн хэрэглээний аяга байгальд сөрөг нөлөөтэй. Иймд NextGen олон дахин ашигладаг, эдэлгээ сайтай аяга хийхэд гол анхаарлаа чиглүүлжээ. Энэхүү хүчин чармайлтын дүнд хүн төрөлхтөн цуглуулж, цэвэрлэдэг, дахин хуваарилж, дижитал технологийн тусламжтай хянахдаа, дахин ашигласан тоог, тодорхойлж болдог аяга хэрэглэх гэж байна. Хоёр төрлийн шинэ аягыг энэ долоо хоногоос Калифорнийн кофе шопуудад туршиж эхэлнэ. Сан-Францискод Muuse стартапаас их дээд сургуулиудын кампуст турших аяга нь гаднаа QR кодттой байх юм. Хэрэглэгч уг аягыг хэрэглэхээр авах, хэрэглэж дуусаад хураах цэгт өгөх болгондоо кодоор нь бүртгүүлнэ. Харин Пало-Альтод Cup-Club стартапаас турших аяганы дизайныг Лондонд амьдардаг Сафиа Куреши хэмээх архитектор 2015 онд гаргажээ. Аягыг хот доторх, тод шар өнгөөр тэмдэглэсэн хураах цэгүүдэд хялбархан хурааж болно. Хуримтлагдсан аягыг автомашинаар зөөж цэвэрлэх цэгүүдэд хүргэх аж. Өөртөө RFID чиптэй ийм аягыг кофе шоп, хураах цэгүүд скан нердан бүртгэж авах аж. Шинэ системээ албан байгууллага, компаниудад борлуулах зорилготой Cup-Club дахин ашигладаг аяга нь лэндфилийн аргаар устгадаг хаягдлыг 40 хувиар бууруулж чадна хэмээн тайлбарлажээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн гурав дахь $100 тэрбумтан

 0 сэтгэгдэл
  • Итгэл тавихтай зэрэгцэн тайзны арын дэлгэцээр загвар өмсөгчдийн алхаа болон Монголын хээр талд дэггүйтэн цовхчих ноолуурын чиглэлийн ямаа зэргийг харуулсан дүрс бичлэг гарч байв 

Арно бямба гараг бүр салбар дэлгүүрүүдээр зочилж, гар цүнхүүдийн байрлалыг шинэчилж, ажилтнууддаа зөвлөгөө өгдөг. Өрсөлдөгч дэлгүүрүүдийг оруулж тооцвол тэрбээр нэг өглөөд 25 орчим дэлгүүрээр айлчилдаг аж. “Энэ нь бүр зуршил болчихсон юм” хэмээн түүний хүү, LVMH-ийн бугуйн цагны брэнд TAG Heuer-т ажилладаг, 25 настай Фредерик өгүүлэв. Арно дэлгүүрүүдээр зочлохдоо анзаарсан зүйлсээ хариуцсан захирлуудад нь хэлдэг. Саяхан гэхэд л тэрбээр Louis Vuitton-ийн гүйцэтгэх захирал Майкл Бёркт хандаж тэдний гол бүтээгдэхүүн болох 2,480 ам.долларын үнэтэй шинэ цүнх Вандом дахь салбарт дууссан болохыг сануулжээ. “Нэг төрлийн бүтээгдэхүүн хэт олноор зарагдахад Арно дургүй байдаг” хэмээн 1980 оноос хойш Арнотой хамтран ажиллаж буй Бёрк хэлэв. Түүнчлэн Арно сард нэг удаа Bombardier хувийн онгоцоороо алслагдсан салбаруудаар зочилдог. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард тэрбээр Техас мужийн Кин хэмээх жижиг хотод айлчилж, Louis Vuitton-ийн шинэ үйлдвэрийн нээлтийн туузыг Дональд Трампын хамт хайчилсан юм. Энэ нь ирэх таван жилийн дотор 1,000 ажлын байр бий болгох хоёр шинэ үйлдвэрийн нэг юм (тус брэнд Калифорнид хэдийнэ хоёр үйлдвэртэй). Арно сэтгүүлчдэд хандан “Би түүний улс төрийн бодлогыг шүүх гэж ирээгүй. Надад улс төрд хүлээсэн үүрэг байхгүй” гэжээ. Гэвч тус үйл явдал Арногийн хүрээллийнхний дунд зөрчил үүсгэсэн юм. Vuitton-ийн эмэгтэй хувцасны дизайн хариуцсан захирал Никола Жескьер Instagram хуудсандаа “Загвар зохион бүтээгч миний бие тус хамтын ажиллагаанаас татгалзаж байна хэмээн нийтэлсэн юм. Харин Арно түүний өдөөн хатгалгад хариу өгөөгүй аж. Аравдугаар сарын сүүлчээр Арно, Бёрк, Dior-ийн гүйцэтгэх захирал Пьетро Беккари нар салбар дэлгүүрүүдээрээ зочлохын зэрэгцээ нэрт архитектор Фрэнк Геригийн зохион бүтээсэн Vuitton-ийн шинэ барилгыг үзэхээр Сөүл рүү нисчээ. Дотроо уран зургийн галерейтай зургаа дахь салбар болох тус барилга дотор LVMH-ийн Fondation Louis Vuitton музейн цуглуулгаас тавигдах юм. Цаашид, үзмэрүүдийг нь тус сангийн Парис дахь 135 сая ам.долларын музейн үзмэрүүдтэй солилцож байх аж. LVMH дэлхийн 68 оронд 4,590 салбар дэлгүүртэй болж өргөжсөн байтал шинэ салбар нээх, хаах шийдвэрийг Арногийн зөн совин, нэг ам метр талбайд ногдох борлуулалт, орчны зэрэглэл зэрэг уламжлалт үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг.

Тухайлбал, тэрбээр LVMH-ийн гол зах зээл болсон Хятад дахь Louis Vuitton-ийн салбарын тоонд хязгаар тогтоож, тэлэлтийн хурдыг зохицуулжээ. Мөн Флорида мужийн Форт-Лодердейл хотын салбар дэлгүүрийн ойролцоох зоогийн газар, дэлгүүр, автомашины зогсоол зэргийг хангалттай тансаг зэрэглэлийн бус гэх үндэслэлээр 2019 онд хаажээ. Харин Элисейн өргөн чөлөөг сайтар нягталсны эцэст тэрбээр Парисын Ялалтын хаалганы дэргэд, өмнөх түрээслэгчийнх нь борлуулалт муу байсныг мэдэж байсан ч Dior-ийн шинэ салбарыг 2019 оны долдугаар сард нээсэн юм. Dior-ийн гүйцэтгэх захирал Беккари “Тэр биднийг итгэлтэй байхыг шаарддаг. Биднийг үргэлж сорих нь түүний тактик” гэв. Өрсөлдөгчдийнхөөрөө айлчлах нь түүний бас нэгэн тактик юм. Бэлэн хувцасны компаниуд байгальд ээлтэй брэнд болохын төлөө өрсөлдөж байх зуур Арно Английн загвар зохион бүтээгч, экологийн аюулгүй байдлын төлөө тууштай тэмцэгч Стелла МакКартнитай (Пол МакКартнигийн охин) хамтран ажиллахаар болсноо долдугаар сард зарласан билээ. Стелла МакКартни цавууг амьтны эд, эрхтэн чанаж үйлдвэрлэдэг учир пүүзэндээ хүртэл ашигладаггүй аж. Пиногийн гэр бүлийн Kering групптэй (Gucci брэндийг эзэмшигч) 17 жил үргэлжилсэн хамтын ажиллагаагаа 2018 онд эцэслэсэн МакКартниг Арно өөрийн “тусгай зөвлөх” болгожээ. LVMH бүтээгдэхүүндээ арьс, үслэг эдлэл (бас цавуу) үргэлжлүүлэн хэрэглэх шийдвэр гаргасан ч МакКартни хамтран ажиллахыг зөвшөөрсөн юм. Kering-ийн зүгээс нүүрстөрөгчийн ялгарал бууруулах зорилгоор санаачилсан Fashion Pact нийгэмлэгт Chanel, Hermès, H&M, McCartney зэрэг 32 брэнд нэгдсэн боловч Арно нэгдэхээс татгалзсан аж. Харин тэрбээр хэвлэл, мэдээллийнхэн Парист ид төвлөрдөг загварын долоо хоногийн үеэр эко байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал, Dior-ийн шоуны үеэр загвар өмсөгчид шуудайтай шороонд суулгасан 170 модоор хүрээлүүлсэн тайзны голоор алхжээ. Байгаль орчны тогтвортой байдлыг бэлгэдсэн уг шоуны тог, цахилгаанд канола тосоор ажилладаг генератор ашигласан гэв. Маргааш орой нь Арно LVMH -ийн төв байрны хурлын танхимд 50 сэтгүүлчийг урьжээ. Хоёр цаг 30 минут үргэлжилсэн уг арга хэмжээний үеэр Арно болон LVMH-ийн 10 брэндийн захирлууд гэрэл цацарсан тайзан дээр ээлжлэн гарч, байгаль орчны тогтвортой байдлын хүрээнд хүлээх тус тусын хариуцлага, хэрэгжүүлэх ажлыг танилцуулсан юм. Илтгэл тавихтай зэрэгцэн тайзны арын дэлгэцээр загвар өмсөгчдийн алхаа болон Монголын хээр талд дэггүйтэн цовхчих ноолуурын чиглэлийн ямаа зэргийг харуулсан дүрс бичлэг гарч байв. Арга хэмжээний дундуур Арногоос уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэн тэмцэгч, 16 настай Грета Тунбергийн талаар асуухад “Гретагаас ялгаатай нь би төрөлхийн өөдрөг хүн. Ямар ч бодит шийдэлгүй, дэндүү гэмээр гутранги үзлийг түгээж буй нь түүний хамгийн том алдаа” гэв. Арно аливаа асуудлыг сунжруулах дургүй. Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур түүний талаар “Тэр ‘үгүй’ гэсэн үг сонсох дургүй. Түүний үгийн санд ч байдаггүй” гэв. Арно бол өрсөлдөгчдөөсөө, худалдаж авахаар онилсон компаниудаасаа, тэр байтугай байгаль хамгаалагчдаас ч “үгүй” гэсэн үг хүлээж авдаггүй хүн юм. Үргэлжлэл бий...