A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/910/

Д.Трамп Хятадын эсрэг тарифаа 25 хувьд хүргэнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/910/

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас ирдэг 200 тэрбум ам.долларын өртөгтэй бараанд ногдуулах тарифыг 25 хувь болгож дээшлүүлэх талаар худалдааны төлөөлөгчдөө санал тавьсан. Ингэснээрээ дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн худалдааны дайныг хурцатгах үүдийг нээв. Цагаан ордны дээд албаны хүн ярихдаа ану-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер өнгөрсөн сард зарласан 10 хувийн тарифыг 25 болгож өсгөх асуудлыг авч үзэж байгааг мэдээллээ. Санал болгосон тариф есдүгээр сараас өмнө хэрэгжихгүй. Худалдааны дайныг эсэргүүцсэн шүүмжлэл өрнөж буй тул Цагаан ордонийн олон нийтийн санал авах хугацаа гаргахаа мэдэгдсэн юм. Гэхдээ дээрх мэдэгдэл ноён Трампын Хятадтай хийх худалдааны дайн дөнгөж эхэлж байгаагийн шинж тэмдэг гэж ажиглагчид тэмдэглэв. Уг саналыг технологийн болон жижиглэн худалдааны салбарынхан нэн даруй эсэргүүцсэний дээр фермерийн холбоод гарах үр дагавраас болгоомжилж буйгаа мэдэгдэв. АНУ-ын албаныхан Хятадын 34 тэрбум ам.долларын бараанд тавьсан тарифын хариуд Бээжин мөн адил арга хэмжээ авсан тул 10 хувийн тарифыг өсгөхөөс өөр арга алга хэмээн ярилаа.

Ноён Лайтхайзер“Сүүлийн алхам Хятадын хортой бодлого, хандлагаа өөрчлөхөд хөшүүрэг болно” гэж найдаж буйгаа илэрхийлэв. Хятадын юанийн ханш буурснаар Америкийн тарифын зарим хэсгийг хөнгөвчилсний хариуд Цагаан ордон ийм алхам хийж байна гэсэн шүүмжлэлийг албаныхан няцаажээ. Тэд “Хятадын тал бидний тавьсан бүх асуудлыг цогцоор авч үзэхээс татгалзаж байгаа учир ийм алхам хийхэд хүрсэн” хэмээн тайлбарлав. Түүнчлэн хоёр тал доогуур түвшинд хэлэлцээгээ үргэлжлүүлж өндөр хэмжээнд тохиролцоонд хүрэх арга замыг хайж байна. Гэвч уг яриа хэлэлцээ “Бид үр дүнтэй зөвшилцөлд хүрч чадах уу, үгүй юу” гэдэг сэдвээр хязгаарлагдаж байгааг АНУ-ын албаныхан тэмдэглэв. Ерөнхийлөгч Трампын шинэ саналыг тус улсын бизнесийнхэн эсэргүүцэж буй. Түүнчлэн фермерүүдэд худалдааны дайнаас амссан хохирлыг нь нөхөх зорилгоор 12 тэрбум ам.доллар олгохоор шийдвэрлэсэн ч хөдөө аж ахуйн салбарынхан таатай хандахгүй байна. Нөгөө талаар ноён Трамп гол холбоотнууд болох Канад, ЕХ-нд үндэсний аюулгүй байдал хэмээх шалтгаар тариф ногдуулсан. Энэ нь Бүгд найрамдах намын конгресс дэх зарим гишүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан юм. БНН-ын хоёр гишүүн үндэсний аюулгүй байдлын асуудлаар тариф тогтоохыг Ерөнхийлөгчид хориглох тухай хуулийн төсөл санаачлаад байгаа.

Гэвч конгресс дэх хоёр нам хоёулаа Бээжингийн эсрэг арга хэмжээг дэмжиж байгаа. Тиймээс Хятадын бараанд ногдуулсан тарифыг эсэргүүцэхэд хүндрэлтэйг эх сурвалж ярилаа. Гэхдээ бизнесийн бүлгүүд лхагва гарагт трампын хэлсэн үгийг шүүмжилж эхэлжээ. Мэдээллийн технологийн аж үйлдвэрийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Хосе Кастенада “Тарифыг ахиулах нь хариуцлагагүй, сөрөг үр дүнтэй арга хэмжээ бөгөөд Америк даяар хохирол амсана” хэмээн анхаарууллаа. Үндэсний жижиглэн худалдааны холбооны мэдэгдэлд хятадаас авдаг 200 тэрбум ам.долларын бараанд тариф тогтоовол үнийг өсгөж, АНУ-ын хэрэглэгчид ба компаниудад илүү хохирол учруулна гэжээ. Тус холбооны ерөнхийлөгч Мэтью Шэй “Нүүрэндээ уурлаад хамраа огтлов гэдгийн хамгийн тод жишээ болж байна” хэмээв. Цагаан ордны албаныхан ануын эдийн засгийг ирээдүйг Хятадын оюуны өмчийн хулгай болон худалдааны шударга бус арга барилаас хамгаалж байгаагаа мэдэгдсэн. Засаг захиргааны өндөр тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд хэлэхдээ “АНУ-ын эдийн засаг, ажилчид, хэрэглэгчдэд хамгийн муу зүйл бол Хятадууд одоо хийж байгаагаа үргэлжлүүлэх явдал. Бид Хятадын зүгээс Америк болон бусад орнуудад хор хүргэдэг байдлыг зогсоохыг оролдож байна. Энэ нь эцэстээ бүгдэд сайн үр дүн авч ирнэ” хэмээн тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Саудын Араб үйлдвэрлэлээ танах боломж нефтийн үнийг хэлбэлзүүллээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Компанийн тайлан тойрсон шуугиан хэрээс хэтэрлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нефть мөчлөгийн оргилоосоо 20% хямдарлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

ХБНГУ хэт цалин олгодог тогтолцоог өөрчилнө

 0 сэтгэгдэл