A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5573/

Есөн настай жаал одонгоор шагнуулав

Есөн настай жаал одонгоор шагнуулав

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5573/

Кенийн Бунгома хэмээх бяцхан хотод амьдардаг Стивен Вамукоте есхөн нас­тай ч эх орныхоо төлөө бай­гуулсан гавьяатай. Авьяаслаг жаал хүү гар угаахад зо­риулсан төхөөрөмж зохион бүтээснийхээ төлөө Кенийн ерөнхийлөгч Ухуру Кеньят­тагаас хүндэт шагнал хүрт­сэн юм. Коронавирусийн цар тахал түүнд сонин төхөөрөмж бү­тээх санаа төрүүлжээ. Цаг үеийн нөхцөлд нийцүүлэн гараа байнга угаах ажилтай болсон хүмүүс нойтон гараар заавал цоргонд хүрэх хэрэг гарч байгааг хүү анзаарсан аж. Иймд гараар хүрэх шаардлагагүй “контактгүй” угаах арга сэдсэн нь ер­дийн модон дөрөө гишгүү­рээр ажилладаг угаалтуур байв. Гараа угаахдаа бохир гадаргад хүрэх шаардлагагүй угаалтуур бий болсон нь аюулт өвчний тархалтыг багасгах ач тустай. Ерөнхийлөгчийн шагналаас гадна Бунгомагийн захирагч жаал хүүгийн дунд сургуу­лийн сургалтын төлбөрийг даахаар болжээ. Африкийн Кенид коронавирусийн халдварын 2,600 орчим, нас барсан 83 тохиолдол бүрт­гээд байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв

SARS-COV-2 вирус халдварласан эс дотроос “хөнөөлт тэмтрүүл” гаргах замаар бие махбодод хурдтай тархдаг болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүллээ. Шинэ төрлийн коронавирус нь халдварласан эсийн бүрхүүл дотроос гадагшаа “хөнөөлт” үйлчилгээтэй утас гаргадаг нь “халдварлах процессыг хурдасгадаг бололтой” хэмээн судалгааны ажлыг удирдсан профессор Неван Кроган тайлбарлаж байна. Ихэнх төрлийн вирус ийм “тэмтрүүл” маягийн утас ялгаруулдаггүй. Энэ удаагийн нээлт нь хорт хавдрын эмчилгээнд ашиглаж ирсэн эмийн бүтээгдэхүүнээс алийг нь коронавирустэй тэмцэхэд ашиглаж болохыг тодорхойлоход тус болно хэмээн эрдэмтэд үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Facebook-ийн зарыг эсэргүүцсэнээс Закерберг $7.2 тэрбумыг алдав

Олон компани нийгмийн сүлжээнээс зараа татсан явдал Facebook-ийг үндэслэгч Марк Закербергийг 7.2 тэрбум ам.доллараар ядуурууллаа. Баасан гарагт эдний хувьцааны үнэ 8.3 хувиар унасан нь сүүлийн гурван сарын хамгийн муу үзүүлэлт юм. Unilever тэргүүтэй дэлхийн зарын томоохон компаниуд нийгмийн сүлжээг эсэргүүцсэний дараа ийм уналт болжээ. Unilever-ийн төлөөлөгч хэлэхдээ тус компани энэ жил Facebook-тэй хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн байна. Ийм зөрчлийн дараа Facebook-ийн зах зээлийн үнэлгээ 56 тэрбум ам.доллараар унасан бол Закербергийн хөрөнгийн хэмжээ доошилж, 82.3 тэрбум болсныг Bloomberg-ийн тэрбумтны индекс мэдээллээ. Энэхүү уналт нийгмийн сүлжээг үндэслэгчийн дэлхийн тэргүүн баячуудын жагсаалт дахь байрыг нэг шатаар бууруулсан байна. Оронд нь байр ахисан Louis Vuitton-ы босс Бернар Арно дэлхийн хамгийн баян гурван хүний жагсаалтад Жефф Безос, Билл Гейтс нарын хамт бичигджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ачилга, уналгын нохдыг хүн төрөлхтөн маш эрт үеэс үржүүлж байжээ

ОХУ-ын эрдэмтэд Сибирийн алслагдмал арлаас олдсон, 9,500 жилийн тэртээ амьдарч байсан нохойн үлдэгдэлд генийн судалгаа хийж үзээд өнөө цагийн Гренландын нохойтой тун төстэй болохыг тогтоолоо. Энэ удаагийн судалгаа нь хүн төрөлхтөн эрдэмтдийн таамагладгаас бүр өмнө буюу 10 мянган жилийн өмнөөс чарганд хөллөх нохой үржүүлж байсныг баталж байна. Марианы хотгор хар тугалгын бохирдолтой SARS-COV-2 вирус “хөнөөлт тэмтрүүл” илрүүлэв. Сибирийн умардын Жохов арлаас олдсон эртний хүмүүсийн суурьшилд малтлага хийж үзэхэд олон тооны нохойн үлдэгдэл, мөн нохой чарганд хөллөхөд ашигладаг байж болзошгүй эд өлгийн зүйлс олдсон юм. Эрдэмтдийн баг Жохов арлаас олдсон нохойн үлдэгдлийг 33 мянган жилийн настай Сибирийн чононы үлдэгдэл, Гренландын чарганы хөллөгөөнд үржүүлдэг орчин цагийн нохойн гентэй харьцуулж судалжээ.