A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4463/

ЖДҮ-чин Б.Батзориг ял “наймаалцсан” уу

ЖДҮ-чин Б.Батзориг ял “наймаалцсан” уу
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4463/
  • Өөртөө ¥3 тэрбумын зээл авч, бусдад 8.6 тэрбум төгрөг олгосон Б.Батзоригт нэг жил хорих ял төлөвлөжээ
  • Б.Батзориг болон түүнтэй хамт шалгагдсан таван хүн хүн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан
  • ЖДҮ-чид нэг хүнд ганцхан жилийн хорих  ял оноож бүхнийг цайруулахаар нийслэлийн прокурорыг "найрсан" уу

ЖДҮХС-гийн хэрэг 2020 оны УИХ-ын сонгуулийн гол сэдэв болох нь улам тодорхой болов. МАН-ын зүгээс ч олон гишүүн холбогдсон уг хэргийг ганц хүнд үүрүүлэх, түүндээ Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэм хэрэгт оноодог хамгийн бага хорих ялыг өгөх тохироог хийсэн байж болзошгүй байна. 

ЖДҮХС тойрсон үйл явдлууд хөвөрсөөр байна. Хэдхэн хоногийн өмнө хуульч Х.Тэмүүжин Ерөнхий прокурорыг ЖДҮХС-гийн хөрөнгийг УИХ-ын гишүүдээс нэхэмжлэхийг шаардсан бол БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ долоо хоногт ЖДҮХС-г цөлмөсөн хэргийн гол буруутан Б.Батзоригийг шүүх хурлыг товложээ. АТГ-аас албан тушаалын давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-д зээл олгосон, бусдад нөлөөлсөн гэх үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын найман хүнийг яллагдагчаар татан шалгаж, зургаан хүнийг гэм буруутай гэж тогтоосон. Тэр дундаа Б.Батзоригийг өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг тогтоосон байна. Энэ дагуу Нийслэлийн прокурорын газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эл хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийх үед Б.Батзориг болон түүнтэй хамт шалгагдсан таван хүн хүн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсаны зэрэгцээ Нийслэлийн прокурор ял “наймаалцахгүй” хэмээн эсэргүүцэл бичиж байв. Гэвч Нийслэлийн прокурорын газраас тэдний хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр өнгөрсөн сарын 28-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлжээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил жил хүртэл хугацаагаар хасаж 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг “ашиглахгүй” болгосон нь яллагдагч нартай тохиролцсон гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна. УИХ-ын гишүүний албан тушаал бол улс төрд нөлөө бүхий этгээд яах аргагүй мөн. Тиймдээ ч нийслэлийн прокурор өмнөх дүгнэлтээ Эрүүгийн хуулийн 22.1.3 дах заалтыг үндэслэж, түүнд хорих ял төлөвлөснөөс гадна, Б.Батзориг нарын гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг хүлээн авч ял “наймаалцахгүй” хэмээн эсэргүүцэл үзүүлж байсан нь шударга ёсонд нийцэж байв. Мөн нийслэлийн прокурор өмнөх шийдвэрээсээ буцсаны зэрэгцээ Б.Батзоригт оногдох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлэхээр тооцсон нь анхаарал татна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу ял хөнгөрүүлэхээр тооцсон бол ЖДҮХС-д учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байх шаардлагатай. Гэвч Б.Батзоригийн албан тушаалаа урвуулан ашигласнаас ЖДҮХС-д учирсан хохирол бүрэн барагдсан эсэх нь эргэлзээ төрүүлсээр байгаа юм. Учир нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн өөрийн хамаарал бүхий компанидаа тус сангаас зээл авсан, олгуулсан баримт өдөр тутам нэмэгдэж буй энэ цагт гол зохион байгуулагчийг яллахаар яаравчлах нь хардлагыг даамжруулж байна. Нийслэлийн прокурорын дээрх үйлдэл МАН-ынхантай тохиролцсон юм биш гэсэн хардлагыг ч өөрийн эрхгүй төрүүлнэ. Үүний цаана 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн хэргийг ганц хүнд үүрүүлж, нэг жилийн хорих ялаар “домнох” арга хайж байхыг ч үгүйсгэхгүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чингис хааны музейн шавыг тавилаа

 0 сэтгэгдэл
  • Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхэн дурсгал, үзмэрүүдийг авах, хуулбар авах талаар 36 улстай холбогджээ
  • Есөн давхар уг барилгыг нийт хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн

Байгалийн түүхийн музейн суурин дээр барих Чингис хааны музейн шавыг тавилаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тус яамны дэд сайд Г.Ганбаяр, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл тэргүүтэй албаныхан уг үйл ажиллагаанд оролцсон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Засгийн газар 2019 онд Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хаврын дунд сарын шинийн 17-нд ийн эхлүүлж байна. Энд Монголын түүхийн судалгаа, сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм. Энэ нь эх түүхээ, эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой" гэв. 

Есөн давхар уг барилгыг нийт хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн бөгөөд төсөвт өртөг нь 53 тэрбум төгрөг болох юм. Музейн үзмэрийг зөвхөн бодитоор үзэхээс гадна виртуаль байдлаар тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдтэй байх аж. Мөн Монголын 36 их хааны лааны тосон баримал байхаас гадна Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхэн дурсгал, үзмэрүүдийг эх хувиар болон хуулбарлан авахаар 36 улстай холбогдоод байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

НДШ, ХХОАТ-ын хөнгөлөлт төсвөөс цалинждаг байгууллагынханд үйлчлэхгүй

 0 сэтгэгдэл
  • Улсын төсвийн орлого төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөгөөр байдлаар дутуу орж ирсэн

Коронавирусийн улмаас эдийн засагт үүсэж буй хямралын эсрэг Засгийн газрын авч буй арга хэмжээнүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмэлт, мэдээллийг өглөө. Өчигдрийн байдлаар нийт 17 тэрбум төгрөгийг дотоодыг эх үүсвэрийн уг вирусээс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн арга хэмжээнд зарцуулжээ. Тодруулбал, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хангамж хамгаалах хэрэгсэлд есөн тэрбум, халдваргүйжүүлэлт, ариутгал бусад зардалд 6.5 тэрбум төгрөг, нэмэлт цалин хөлс, томилолт 1.5 тэрбум төгрөг олгосон байна. Харин гадаадын зээл тусламж, хандивыг оролцуулаад нийт 200 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан аж. Харин эдийн засгийн хямралын эсрэг Засгийн газраас шийдвэрлэсэн зарим хариу арга хэмжээг нэмж тайлбарлав. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг энэ сараас ирэх аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн шийдвэрт Засгийн газар НДШ, ХХОАТ-ын хөнгөлөлт төсвөөс цалинждаг байгууллагынханд үйлчлэхгүй Улсын төсвийн орлого төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөгөөр байдлаар дутуу орж ирсэн. Цаашид ч ийм өвчин гарах, газар хөдлөлт, янз бүрийн байгалийн гамшиг юу ч тохиолдож болно зарим төрлийн байгууллагын ажилтнууд хамрагдахгүй юм. Тухайлбал, төрийн бүх албан хаагч, төрийн өмчит компанийн ажилтнууд, төрөөс тендер авч ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн ажилтнууд энэ хөнгөлөлтийг эдлэхгүй. Яагаад гэвэл коронавирусийн нөлөө улсын төсөв одоохондоо дарамт болоогүй гэж үзэж байгаа аж. Мөн орлого нь буураагүй аж ахуйн нэгж энэ хөнгөлөлтөд хамаарахгүй юм. Улсын төсвийн орлого эхний улирлын байдлаар төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөг дутуу орж ирсэн. Энэ цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Сангийн яам хоёрдугаар сараас тэвчиж болох зардлуудаа таначихсан байсан. Экспортын хэмжээ 560 сая ам.доллар, импорт 150 сая ам.доллараар буураад байна. Тиймээс эдийн засгийг идэвхжүүлэх хүрээнд экспортыг нэмэгдүүлэх ажлыг салбар яамд идэвхтэй өрнүүлж байна" гэж Сангийн сайд мэдэгдэв. Түүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдад Ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно. Түүнчлэн үйл ажиллагааг нь төрийн шийдвэрээр зогсоосон боловч ажлын байраа хадгалсан ААН-үүдийн ажилтнуудад мөн сар бүр 200 мянган төгрөг олгох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуулиас давсан шийдвэрээ цуцалж, Засгийн газрыг шинэчлэхгүй бол хуульчид эсэргүүцнэ

 0 сэтгэгдэл
  • Хуульч Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарт нээлттэй мэтгэлцэх урилга хүргүүлэв
  • Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг Ерөнхий сайд хариуцна
  • Ч.Өнөрбаяр: С.Бямбацогт гишүүн үндсэн хуулийг уншилгүй буруу тайлбар хийсэн

Ирэх сард Засгийн газрын бүтцийг өөрчлөх эсэх тухай маргаан үргэлжилсээр байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Засгийн газрын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөхдөө хэрэгжих хугацааг долдугаар сарын 1-нээс эхлэхээр тусгавал эрх зүйн зөрчил гарахгүй гэж мэдэгдсэн нь маргааны гол сэдэв боллоо. Харин С.Бямбацогт гишүүний тайлбарыг няцааж Үндсэн хууль судлаач, хуульч Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Засгийн газрын дөрвөөс доошгүй сайд нь давхар дээлтэй байх, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ, энэ заалт 2020 оны тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ гэсэн заалтыг дагавар хууль бус Үндсэн хуульд тодорхой заасан байгаа. УИХ-аас энэ оны нэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дагаж мөрдөх тогтоолыг батлахдаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг Ерөнхий сайд хариуцна гэж тусгасан. Тиймээс энэ бол Ерөнхий сайдад өгсөн “гэрийн даалгавар”. Бусад хууль Үндсэн хуульд нийцэх ёстой байтал Үндсэн хуульд тусгасан хуулиудыг дагаж мөрдөх хуулиар өөрчилж, зохицуулж болно гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн хэлсэн нь ташаа ойлголт. Үндсэн хууль дээр тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ гээд цагаан дээр хараар бичсэн байхад яагаад гуйвуулахыг санаархана вэ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн байгууллага. Бусад хуулиар зохицуулагддаг яам, агентлаг биш. Үндсэн хуульд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг хэрхэн сонгож, томилох вэ гэдгийг тодорхой заасан” гэсэн юм. Мөн тэрбээр УИХ-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үг, үсэг, заалт бүрээр нь хэрэгжүүлэх үүрэгтэйг тодотгоод Үндсэн хууль хэрэгжих өдрийг гишүүд зурхай харж тогтоосноор Засгийн газраа “хайчинд” оруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгасан юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлсэнчлэн УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн “Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хуулиудыг шинэчилж баталтал хуучин хууль хэрэгжинэ” гэсэн заалтыг баривал хуульч Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга Г.Занданшатартай нээлттэй, халз мэтгэлцэхээ илэрхийлж, урилга хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн спикерт хандан “УИХ Үндсэн хуулийн биелэлтийг өдөр бүр сахиулах үүрэгтэй. Яагаад УИХ ажлаа хийхгүй байна вэ. Албан тушаалаас хэн ч төрдөггүй, албан тушаал бүр цаг хугацаатай байдаг. Нэг удаа сонгуулиа мартаад ирээдүйгээ бодож, Үндсэн хуулиа уншиж, хэрэгжүүлнэ үү” хэмээв. Эрх баригчид Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгуулийн дараа өөрчлөхөөр тохиролцсон бол хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандан эцэг хуулиас давсан шийдвэрийг нэн даруй цуцлуулахаа ийн мэдэгдэж байна. Хэрэв хуульч Ч.Өнөрбаярын мэдэгдэлд парламент тайлбар хийж маргааныг таслахгүй бол ирэх сард Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөхөөс аргагүй болох нь ээ. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх эсэхтэй холбогдуулан УИХ-ын удирдлага албан ёсны тайлбар хийгээгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентаас холбогдох хуульд өөрчлөлт оруулбал дагаж мөрдөнө гэдгээ илэрхийлээд байгаа юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Бямбацогт: Хуульд “давхар дээлийг тайлах” хугацааг сонгуулийн дараа хэрэгжихээр тусгах учраас эрхзүйн зөрчил гарахгүй

 0 сэтгэгдэл

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох шаардлагатай эсэх талаар тодрууллаа.

-Хаврын чуулганы эхэнд ямар хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн бэ?

-Хуулийн дагуу өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээс гадна Үндсэн хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тухай хуулиуд болон Шүүх, Аудит, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Ялангуяа УИХ-­ын болон Засгийн газрын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол сонгуулийн дараа байгуулах парламент, Засгийн газар Үндсэн хууль зөрчинө. 

-Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжихээс өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнийг шинэчлэх, “давхар дээлийг тайлах” шаардлага гарах юм биш үү?

-Хаврын чуулганаар Засгийн газрын тухай хуулийг батлахдаа хэрэгжиж эхлэх хугацааг 2020 оны долдугаар сараас эхлэхээр зааж өгнө. Ингэснээр одоогийн Засгийн газар сонгууль өнгөртөл үйл ажиллагаа явуулах боломж бүрдэхээс гадна ямар нэгэн эрх зүйн зөрчил гарахгүй гэж үзэж байгаа. 

-Үндсэн хуульд төр, нийтийн өмчийн тухай өөрчлөлт орсонтой холбоотойгоор уул уурхайн лицензийг төр авах заалтууд холбогдох хуульд орох уу?

-Байгалийн баялгийг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилахаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хаврын чуулганаар батална. Харин уул уурхайн зарим лицензийг төрд буцаан авах бодлогыг салбарын хуульд нарийвчлан тусгаж зохицуулах юм.