A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4787/

Жек Дорси коронавирустэй тэмцэх ажилд $1 тэрбумыг хандивлав

Жек Дорси коронавирустэй тэмцэх ажилд $1 тэрбумыг хандивлав
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4787/

Америкийн тэрбумтан Жек Дорси Square Inc компани дахь өөрийн эзэмшлээс нэг тэрбум ам.долларыг коронавирустэй тэмцэхэд хандивлахаа мэдэгд­сэн нь цар тахлын эсрэг хамгийн том өглөг боллоо. Тэрээр твиттер хуудсандаа "Энэ хандив бусад хүмүүст адил зүйл хийх урам өгөх байх гэж найдаж байна. Амьдрал дэндүү богино, яг одоо хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хийцгээе” хэмээн уриалжээ. Square-­ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр мөнгийг шилжүүлэхэд хэдэн улирал, магадгүй хэдэн жил ч шаардагдах юм. Эхний ээлжинд Америкийн хүнсний санд 100 мянган ам.доллар шилжүүлж, коронавируст нэрвэгдсэн хүмүүст хүнсний тусламж үзүүлэхийг санал болгосон байна. Ноён Дорси цааш нь бичихдээ “Бид коронави­русийг ялсны дараа охидын боловсрол, эрүүл мэндэд тусална” гээд ерөнхий үндсэн орлогын хөтөлбөрт сар бүр тодорхой дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Энэхүү хандив түүний нийт хөрөнгийн 28 хувийг эзэлж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

В.Путин Оросын нефтийн салбарыг дэмжих удирдамж өглөө

 0 сэтгэгдэл

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газартаа хандаж, ирэх сарын 15-ны дотор нефтийн салбарыг дэмжих төлөвлөгөө гаргаж, танилцуулахыг даалгажээ. Тэрбээр хоолой ашиглалтын Транснефть болон Оросын Төмөр зам компаниудад газрын тос тээвэрлэх хөнгөлөлттэй тариф боловсруулж, мөрдөхийг санал болгов. Энэхүү арга хэмжээ ОПЕК-тэй нефтийн үйлдвэрлэлийн гарцыг танах гэрээ хэрэгжих хугацаанд үйлчлэх юм байна. Нефть үйлдвэрлэлээр Орост тэргүүлдэг Рос нефть компанийн захирал Игорь Сечин тээвэрлэлтийн үнийг зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахыг уриалсан юм. Түүнчлэн нефтийн талбайн үйлчилгээний томоохон компаниудыг системийн хувьд амин чухал компаниудын жагсаалтад оруулж, Засгийн газраас дэмжиж магадгүй байна. Газрын тосны үнэ унасныг дагаад үйлчилгээний компаниудын ажлын захиалга 40 хувиар доошлох төлөвтэй байгааг Эрчим хүчний сайд Александр Новак Ерөнхийлөгчид танилцуулжээ. Нефтийн үнэ 20 жилийн доод хэмжээ рүү унасны дараа ОПЕК ба бусад үйлдвэрлэгчид гарцаа 10 хувиар танахаар тохиролцсон. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн хувьд Саудын Араб ба Орос улсууд хоёр жил үргэлжлэх таналтын үлэмж хэсгийг үүрч байгаа юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Айсуй хүнсний хямралыг давах Сингапурын төлөвлөгөө

 0 сэтгэгдэл
  • Хотод хүнсний үйлдвэрлэлд зориулан талбай гаргах ажил хийгдэж буйн дотор олон давхар машины зогсоолын дээвэр дээр зай чөлөөлж эхлээд байна

Дэлхийд хүн амын нягтаршлаар дээгүүр бичигддэг энэ улс идэх бараг бүх зүйлээ гаднаас авдаг. 2016 оны байдлаар 5.7 сая хүнтэй арлын улсын нутаг дэвсгэрийн 0.9 хувь буюу 700 ам км газрыг тариалангийн талбай гэж тодорхойлжээ. Сингапурчууд өөрсдөө бага үйлдвэрлэдэг ч хямд, өндөр чанартай хүнсийг элбэг хэрэглэдэг. Сүүлийн хоёр жилд тус улс хүнсний аюулгүй байдлын индексээр дээгүүр жагссан боловч COVID-19 өвчлөлийн улмаас нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, хүнсний хангамжид анхаарахаас өөр аргагүй болжээ. Дэлхийн улс орнуудад хүнсний эрэлт нэмэгдэж, 2050 он гэхэд тавь гаруй хувиар дээшлэх төлөвтэй байгаа үед Сингапурт өсөж буй хүн амаа хооллохын сацуу газрын хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд зохицох зорилт тулгарлаа. Ургамал судлаач Эндрю Боррелл “Бид Сингапуртай ижил төстэй орнууд юу хийж байгааг ажиглаж, тэднээс суралцаж байна. Тэд уг асуудлыг олон жил бодож төлөвлөсөн учир одоо үр шимийг нь хүртэж байгаа” хэмээв. Цар тахлын үед энд сандарч тэвдсэнээс дэлгүүрийн лангууг хоослох үзэгдэл гарсан боловч яаралтай төлөвлөгөө ба Малайзаас хүнс татах ажлыг зогсолтгүй зохион байгуулсны ачаар хангамж тасалдаагүй. Гэвч Засгийн газар ойрын 6-24 сарын хугацаанд нутгийн фермүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлж, “илүү ихээр, түргэн ургуулах” зорилтыг дэмжинэ гэж жилийн өмнө байгуулагдсан Сингапурын хүнсний агентлаг мэдэгджээ. Тус агентлаг одоо 170 улсыг хамраад байгаа хүнсний хангамжийн сүлжээг өргөтгөх асуудлыг судалж байна. Үндэсний хүнсний аюулгүй байдлын урт хугацааны бодлого нь гурван тулгууртай стратегид суурилах аж. Үүнд, хүнсний хангамжийн эх сурвалжийг төрөлжүүлэх, гадаадад тариалах компаниудыг дэмжих болон дотоод үйлдвэрлэлээ дээшлүүлэх явдал юм. Эдгээрийн сүүлийнх нь нэлээд тулгамдсан зорилт боловч хүнсний хангамжийн тасалдлаас хамгаалахад хамгийн чухал ач холбодолтой. Тодруулбал, Сингапур одоо тэжээллэгийн хэрэглээнийхээ 10 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол 2030 он гэхэд 30 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Энэ зорилгоор тус улс босоо тариалан, хүнсний хаягдлаас тэжээллэгийг ялгаж авах, шавжийг ашиглах, бичил замаг болон мах ургуулах гэх мэт уургийн өөр эх сурвалжийн технологийг хөгжүүлэхэд анхаарч байгааг Наниангийн технологийн их сургуулийн профессор Майкл Фам онцолжээ. Хотод хүнсний үйлдвэрлэлд зориулан талбай гаргах ажил хийгдэж буйн дотор олон давхар машины зогсоолын дээвэр дээр зай чөлөөлж эхлээд байна. Засгийн газар өөр төрлийн уураг үйлдвэрлэх хөтөлбөрийн хүрээнд хотод фермийн аж ахуй хөгжүүлэх судалгаанд хөрөнгө оруулахын сацуу эрэг хавийн загасчлалыг дэмжиж эхэлсэн. Түүнчлэн голдуу ногоо, загас, өндөгний чиглэлээр ажиллах зөвшөөрөлтэй дотоодын 200 орчим фермийн аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч буй. Үүний сацуу томоохон хүнсний дэлгүүрүүд хийгээд хэрэглэгчид дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд бүтээгдэхүүнийг нь өргөнөөр худалдан авч байгаа аж. Хүнсний нийлүүлэлтийн тасалдал Сингапурыг өөрийгөө хангахад түлхэж буй анхны тохиолдол энэ биш. 2007-2008 оны дэлхийн хүнсний үнийн хямралын дараа энгийн хэрэглээний сагсны үнэ огцом дээшилсэн тул дотоод компаниудыг дэмжих алхам хийсэн. Эрэг хавиас эхлээд дээвэр дээр хүртэл хүнсний дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хөдөө аж ахуйн инновац ба технологийн хувьд таатай нөхцөл болно гэж Мельбурны Монаш их сургуулийн эдийн засагч Ди Лието үнэлжээ. Тэрбээр “Тэдэнд газар байхгүй ч өндөр үр ашигтай ферм хөгжүүлэх мэдлэг, ноу хау, арга хэрэгсэл бий” хэмээн өгүүлэв.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятад улс цөлийг 60 жилийн дотор баян бүрд болгов

 0 сэтгэгдэл

Юйлин хотын иргэд элсэн шуурганаас хамгаалж мод суулгаж эхэлсэн цагаас хойш 60 жил өнгөрөхөд Хятадын дөрвөн их цөлийн нэг Муу усны цөл газрын зургаас арилж, баян бүрдтэй зүйрлэм ногоорлоо. Муу усны цөл нь Өвөр Монголын өөртөө засах орны аймгийн зэрэглэлт Ордос хот, Шэньши мужийн Юйлин хотын хооронд 42,200 ам км талбай эзлэн оршдог. Муу усны цөлийн өмнө хаяа дэрлэн орших Юйлин хот урьд нь элсэн шуурга, манханд дарагддагаас шалтгаалан гурван ч удаа буурь сэлгэж байжээ. Харин 1959 оноос тус хотын оршин суугчид элсэн манхны түрэлтийг зогсоох үүднээс мод суулгах ажил эхлүүлсэн юм. Ийнхүү 60 жилийн хичээл зүтгэлийн үр дүнд ой мод бүхий ногоон талбайн хэмжээ умар зүг 400 километр түрлээ. Өнгөрсөн хугацаанд элчилгүй элсэн цөлийн 93.24 хувь нь өвс ногоо, мод бут ургасан хөдөө нутаг болон хувирчээ. “Газрын зургаас цөл арилсан гэж буй нь модгүй газар байхгүй болсон гэж буй хэрэг. Одоо дахиад багахан хичээвэл нүүдлийн манхан бүхий үлдсэн 30 мянган га газар ч алга болно” хэмээн Шань ши мужийн ойн хэлтсийн тэргүүн Дан Шуанжэнь тайлбарлав. Ногооруулах ажил эхэлсэн 1950-иад оны эцэст Юйлин хотын ойн бүс нийт талбайнх нь 0.9 хувийг эзэлж байсан бол өдгөө 33 хувьд хүрчээ. Тус хотын оршин суугчид COVID-19 цар тахлын улмаас алдсан хугацааг нөхөж тавдугаар сарын эцэс гэхэд дахиад 400 га талбайд мод суулгахаар төлөвлөж байна. Говь цөлийг ногооруулсан нь элсэн шуурганы нүүдлээс хамгаалаад зогсохгүй тус бус нутгийн эдийн засгийг цогц хөгжүүлэх нөхцөл болов. Орон нутгийн тариаланчид урьд нь нэгж талбайгаас авах ургац 100-150 килограмм байсан бол өдгөө тонн гаруй болоод байна. Нэг хүнд ноогдох орлого 200-300 юань (30-40 ам.доллар) байсан бол өдгөө 30 мянган юань (4,200 ам.доллар) давлаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ-ын шүүх “Титаник”-ийг хэрчиж гаргах зөвшөөрөл олгов

 0 сэтгэгдэл
  • Хөлгийн үлдэгдлийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглосон ЮНЕСКО-гийн зохицуулалт бий


(RMS Titanic Inc 1994 оноос хойш нийт 5,000 орчим дурсгалт зүйлсийг далайн гүнээс гаргаж ирээд байна)


АНУ-ын холбооны шүүх Атлантын далайн ёроол дахь “Титаник”-ийн үлдэгдлийг хэрчих зөвшөөрлийг живсэн хөлөг татаж гаргах компанид олголоо. Тус шийдвэр нь хөлгийг хэрчих, задлахыг хориглосон 2000 оны шүүхийн шийдвэртэй зөрчилдөж байгаа юм.

Виржини муж улсын холбооны шүүх живсэн хөлгийн “дуу хоолой” гэгддэг Марконигийн утасгүй холбооны төхөөрөмжийг гаргаж авах зорилгоор уг зөвшөөрлийг RMS Titanic Inc-д тавдугаар сарын 18-нд олгосныг Washington Post мэдээлэв. Тэртээх 1912 оны дө-рөв дүгээр сард “Титаник” живэх үед хөлгийн ахлах холбоочин Жек Филипс уг радио холбооны төхөөрөмжөөр ослын дуудлага дамжуулсан түүхтэй. Ослын мэдээг “Карпатиа” хөлөг онгоц хүлээж авсны ачаар “Титаник”-ийн зорчигч, хөлгийн багийнхан нийлсэн 2,208 хүнээс 700 орчмыг нь аварч чаджээ. Бүр хожим 1985 онд Нью-фаунлендээс өмнө зүгт Атлантын далайн 4.6 километрийн гүнээс “Титаник”-ийн хоёр хэсэг болсон үлдэгдлийг олж илрүүлжээ. “Титаник живэх үед тусламж хүссэн дуудлага явуулсан Марконигийн холбооны төхөөрөмж нь түүхийн, хүмүүжлийн, шинжлэх ухаан, соёлын үнэ цэнтэй өв” болохыг Виржин муж улсын Норфолкийн далай тэнгисийн хэрэг эрхэлсэн шүүгч Ребекка Бич Смит тайлбарлав. 

Хөлөг онгоцны холбооны өрөөнд нэвтрэх үүднээс хэрчих ажиллагааг RMS Titanic Inc “үнэмлэхүй бага байхаар” тооцоолж гүйцэтгэх юм. RMS Titanic Inc нь “Титаник”-ийн үлдэгдлээс түүхэн дурсгалтт зүйлсийг усны мандалд гаргах онцгой эрх бүхий цор ганц компани. Тус компани 1994 оноос хойш нийт 5,000 орчим дурсгалт зүйлсийг далайн гүнээс гаргаж ирээд байна. RMS Titanic Inc автомат жолоодлоготой шумбагч төхөөрөмж ашиглан живсэн хөлгийн тавцангийн задгай дээвэртэй хэсгээр дамжиж радио холбооны өрөөнд нэвтрэхийг оролдоно. Оролдлого бүтэлгүйтэх аваас шумбагч хэрэгсэл живсэн хөлөгт нэвтрэх орц хэрчиж гарган холбооны өрөөнд нэвтэрч, Марконигийн телеграф төхөөрөмжийг салгаж авах юм. Живсэн хөлгийг хэрчих, хэсэглэхийг АНУ-ын Далай, тэнгис, агаар мандлын судалгааны үндэсний газар (NOAA) эрс эсэргүүцэж байна. RMS Titanic Inc-ийн төлөвлөгөө нь энэ оны эхээр АНУ, Их Британийн хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж байна хэмээн тус байгууллага үзэв. Хөлгийн үлдэгдлийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглож, байгаа хэвээр нь үлдээхийг уриалсан ЮНЕСКО-гийн зохицуулалтын дагуу уг хэлэлцээрийг байгуулжээ.