A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2771/

Жижиглэн худалдаачид Amazon, Google-ын эсрэг зарга үүсгэнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2771/


АНУ-ын Walmart тэргүүтэй жижиглэн худалдааны компаниуд Amazon, Google-ын мөрдөн байцаалтад туслахын тулд монополын эсрэг зарга үүсгэхээр төлөвлөжээ. Жижиглэнгийн салбарт тэргүүлэгчдийн холбоо хэмээх байгууллага Хууль зүйн яам болон Холбооны худалдааны комисст гомдол хүргүүлэхээр зэхэж байна. Холбооны инновац эрхэлсэн дэд ерөнхийлөгч Николас Ахренс “Холбооны худалдааны комисс болон бусад зохицуулагчид платформ дээр ажилладаг эдгээр компаниудыг маш нарийн шалгах ёстой. Бид үүнд туслах болно” гэв.

Холбооны гишүүн компаниуд дээр Oracle, Yelp, Tripadvisor, News Corp зэрэг компани нэмэгдэж, технологийн платформд суурилсан монополууд өрсөлдөөнд хохирол учруулж буй талаар санал бодлоо илэрхийлэв. Жижиглэн худалдаачид Конгрессын төлөөлөгчдийн танхимын монополын эсрэг дэд хороонд асуудлыг тавьж байгааг ноён Ахрен мэдээллээ. Тус бүлгээс худалдааны комисст ирүүлсэн захидалд технологийн платформууд мэдээллийн нарийн зурвас үүсгэж, зах зээлийг өөрт ашигтайгаар эргүүлэх замаар үнийн өрсөлдөөний хүчин зүйлийг тойрч байна хэмээн шүүмжилжээ.

Түүнчлэн технологийн компаниуд жижиглэн худалдаачдыг хэрхэн зайлуулж, платформоороо дамжуулан өөрийн барааг хэрэглэгчдэд хүргэдэг, өрсөлдөгчдийнхөө мэдээллийг цуглуулдаг, хуурамч бараа худалдах боломж олгодог гомдол мэдүүлсэн байна. Комиссын сонсголд ирүүлсэн захидалдаа тус холбоо “Amazon, Google компани интернэтээр бараа хайлтын ихэнх хэсгийг хянаж байгаа нь сэтгэл түгшээх асуудал. Тэд барааны үнэ болон бусад мэдээлэл хэрэглэгчдэд хэрхэн хүрч байгаад хялбархан нөлөөлж чадна” хэмээн бичжээ.

Хууль зүйн яамны монополын эсрэг хэлтсийн дарга Макан Делрахим болон 40 ерөнхий шүүгч зөвхөн үнээр учирч буй хохирлыг хэмжиж болохгүй хэмээн үзэж байгааг жижиглэн худалдаачид дэмжив. Түүнчлэн Amazon АНУ-ын онлайн худалдааны 50 хувийг дангаар эзэмшиж байгааг шүүмжиллээ. 

Европын холбоонд энэ асуудлаар мөрдөн байцаалт эхэлсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Элизабет Уоррен онлайн худалдаачид болон технологийн платформыг салгахыг уриалсан байна. Жижиглэн худалдаачдын бүлэг “Бид өөр өрсөлдөөн хүсэж байна. Гэхдээ бүх өрсөлдөөн бүгдэд тэгш, шударга тоглоомын талбайд явагдах ёстой” гэжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Samsung дэлгэцийн гажигтай нугалдаг утсаа засаж дуусгалаа

 0 сэтгэгдэл


Samsung Electronics Co дэлгэцний гэмтлээс болж худалдаанд гарах товыг нь хойшлуулсан Galaxy Fold загварынхаа хийцийг бүтэн хоёр сар шинэчилж дуусгасныг эх сурвалж мэдээллээ. Хийц сайжруулалт дуусмагц Өмнөд Солонгосын аварга үйлдвэрлэгч ач холбогдолтой ухаалаг утсаа зах зээлд гаргах боломтой боллоо.

Дэлхийн ухаалаг утасны тэргүүлэх үйлдвэрлэгч Galaxy Fold-ын худалдааны хувилбарыг ү йлдвэрлэх сүүлчийн шатанд орсон ч борлуулах тов нь хараахан тодорхойгүйг компанийн дотоод мэдээллийг задруулж буй нэрээ дурдахыг зөвшөөрөөгүй эх сурвалж тайлбарлав.  Туршилтын хувилбарын дэлгэцнээ наалттай хамгаалалтын хальсыг хуулмагц дэлгэц доголдож байгааг Bloomberg News зэрэг мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл мэдэгдсэний дараа Samsung ухаалаг төхөөрөмжөө зах зээлд гаргахаа хойшлуулсан юм.

Өмнөд Солонгосын тэргүүлэх компани ээлжит бүтээгдэхүүнээ бүтэлгүйтэхээс сэргийлэн эрчимтэй ажиллав. Энэ удаа дэлгэцийг бүрсэн хамгаалалтын хальсыг гадна ирмэгийн дотор тал руу оруулсан тул гараар хуулж авах аргагүй болсныг сайжруулсан хувилбартай нь танилцсан хүмүүс өгүүлж байна. Мөн нугасны хийцийг сайжруулж дэлгэцтэй нэг түвшинд үл ялиг өргөж өгсөн тул ухаалаг утсы г дэлгэхэд өмнөхөөсөө эвтэйхэн болжээ.

Шинэ шийдэлд илүү хатууруулж өгсөн хамгаалалтын хальс урьдынх шиг хуулж авдаг тусдаа эд бус, утасныхаа цогц бүрдэл болж чадлаа. Энгийн нүдэнд бараг анзаарагдахгүй үл ялиг товойлгосон нь хэрэглээний явцад дэлгэцийн гол хэсэгт нугалаас үүсэхээс сэргийлсэн хэрэг хэмээн зарим нь тайлбарлаж байна.

Анх дөрөвдүгээр сарын 26нд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 1,980 ам.долларын үнэтэй Galaxy Fold нь Samsungын чухал бүтээгдэхүүн. Уг загвар нь Apple Inc-тэй өрсөлдөх, Huawei Technologies Co зэрэг хятад өрсөлдөгчдөөсөө тасрахад нь Samsung-д тус болох учиртай, дэлхийд хамгийн анхны масс үйлдвэрлэлийн нугалдаг дэлгэцтэй ухаалаг утас юм. Bloomberg-д ирүүлсэн анхны хувилбар хамгаалалтын хальсыг хуулснаас хойш удалгүй ажиллахаа больж, нугастай харалдаа нугалдаг хэсгээрээ бяцхан цуурчээ.

Анх дөрөвдүгээр сарын 26нд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 1,980 ам.долларын үнэтэй Galaxy Fold нь Samsungын чухал бүтээгдэхүүн. Уг загвар нь Apple Inc-тэй өрсөлдөх, Huawei Technologies Co зэрэг хятад өрсөлдөгчдөөсөө тасрахад нь Samsung-д тус болох учиртай, дэлхийд хамгийн анхны масс үйлдвэрлэлийн нугалдаг дэлгэцтэй ухаалаг утас юм. Bloomberg-д ирүүлсэн анхны хувилбар хамгаалалтын хальсыг хуулснаас хойш удалгүй ажиллахаа больж, нугастай харалдаа нугалдаг хэсгээрээ бяцхан цуурчээ.

Galaxy Fold-ыг угсрах үндсэн үйлдвэр байрлаж буй Вьетнам руу үндсэн бүрдлүүдийг удахгүй тээвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй Samsu ng компани бүтээгдэхү үнээ зах зээлд нийлүүлэх товоо хараахан тогтоогүй байгааг эх сурвалж өгүүлсэн юм. Юутай ч Нью-Йорк хотноо наймдугаар сарын 7-нд танилцуулах шинэ шилдэг загвар Note 10-тай зэрэгцүүлэхгүй хэмээн зарим нь таамаглаж байна. Таамагтай холбогдуулан тайлбар өгөхөөс Samsung-ийн төлөөлөгчийн газар татгалзлаа.

Хойшлогдсон Fold нь Samsung компани инновацаар зах зээлд тэргүүлж, өсөлт нь саарсан ухаалаг утасны зах зээлд шинэ түлхэц өгөхөд тус болно. Өмнөд Солонгосын Сувонд төвтэй тус компани урьд нь 2016 онд зай хураагуурын гологдлоос болж шатах эрсдэлтэй Note 7 загвараа зах зээлээс эргүүлэн татаж байв. Мөн өрсөлдөгч Huawei компани нугалдаг дэлгэцтэй загвараа зах зээлд нийлүүлэх товыг хойшлуулсан нь Samsung-ыг яарах шалтгаангүй болгосон хэмээн зарим эх сурвалж тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Япон, Өмнөд Солонгосын маргаан улам хурцадлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн дулаарал жуулчдыг монгол руу чиглүүлнэ

Бараан мэдээ, хор хохиролтой зэрэгцээд цаг уурын өөрчлөлт зарим хэсэгт өсөлт, эерэг нөлөө дагуулж байна

 0 сэтгэгдэл


Алтан нар, шаргал элсээр алдартай Калифорнийн зун. Жил бүрийн долдугаар сард дал модны зурагтай цамцаар гоёж, далайн эрэг дээр биеэ наранд шарж хэвтдэг зарим америк хүн энэ зуныг Хойд Америкийн цанын баазуудад цана, чаргаар гулгасан шиг өнгөрөөж байна. Урин дулаантай уралдан үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоодог Америкийн цанын баазууд  энэ зун амрах завгүй, ачаалалтай ажиллах болжээ. 8.4 тэрбум ам.доллараар хэмжигдэх, Хойд Америкийн цанын баазын бизнест уур амьсгалын өөрчлөлт эергээр нөлөөлж, идэвхтэй ажиллах өдрийн тоог нэмэгдүүлж, энэ хэрээр ахиу орлого олох боломжийг нээсэн нь энэ.

Туйлын цаг уурын өөрчлөлт энэ бүс нутагт орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж, агаарын хэмийг буулгасан байна. Мөн энэ жил агаарын хэм олон жилийн дунджаас сэрүүн байснаар цаг наашилсан ч цас хайлсангүй өдий хүрээд буй юм. Өвлийн хэдхэн сараар үйл ажиллагаа нь хэмжигддэг байсан цанын баазуудын ажиллах хугацаа сунаснаар Vail амралтын баазын гулгагчдын тоо 20 хувиар өсөж, 13.7 саяд хүрсэн бол орлого нь 20 хувиар дээшилж, 1.8 тэрбум ам.доллартай тэнцжээ. Уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтын нэг. Энэ аюул хүн төрөлхтний бахархал, хөгжил дэвшлийн гэрч болсон бүтээн байгуулалтыг хормын төдийд нурааж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, экологийн доройтол, сүйрлийн бараан мэдээ дэлхий дахинд тасралтгүй хөвөрсөөр байна.

Гэхдээ хар бараан мэдээ, хор хохиролтой зэрэгцээд цаг уурын өөрчлөлт дэлхийн зарим хэсэгт өсөлт, эерэг нөлөө дагуулж буй нь ажиглагдаж эхэллээ. Зөвхөн Америк гэлтгүй Альпийн нуруу орчмын аялал жуулчлалыг ч дэлхийн дулаарлаас үүдсэн өөрчлөлт хөгжүүлж байгаа аж. Далайн түвшнээс дээш, өндөрлөг хэсэгт оршдог энэ нутаг зуны улиралд хүйтэн, чийглэг уур амьсгалтай тул жуулчдад тааламжтай хэсэгт тооцогддоггүй. Харин сүүлийн жилүүдэд цаг уур алгуур дулаарч буйгаас Альпийн нуруу зуны цагт жуулчдыг соронз мэт татдаг газар болох төлөвтэй. Энэ хандлага Ботсванад ажиглагдаж, цаг уурын дулаарал аялахад улам тааламжтай болгосноор тус улсыг чиглэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа аж.

Аялал жуулчлал зэрэг зарим салбарт гарч буй өсөлтийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гарз, хохиролтой харьцуулшгүй. Гэхдээ дэлхийн дулаарлаас үүдсэн айдас, заналхийлэл дунд зарим эерэг тал ажиглагдаж байгаа нь энэ. Ер нь дэлхий дахинд далайн эрэг дээр хэвтэх өдрүүдийн тоо нэмэгдэж, үйлчилгээний салбар өргөжин тэлэх төлөвтэй. Ирэх арван жилд аялал жуулчлалын салбарт цаг уурын өөрчлөлт үл мэдэг мэдрэгдэнэ. Харин дунд хугацаанд илт мэдрэгдэж, дэлхийн жуулчдын урсгалыг ч цаг уурын өөрчлөлт эргүүлж мэдэх нь. Ялангуяа, хүйтэн бүс нутгуудын цаг уур бүлээсэж, эрс тэс цаг уурыг илүү тааламжтай болгосноор эдүгээ халуун дулаан орныг чиглэж буй жуулчдын урсгал эргэж, сэрүүн орнуудыг зүглэх таамаглал ч байна.

Тэгвэл Монголд хэрхэн нөлөөлөх бол. Энэ асуултад олон улсын судлаачид хуваагдмал байр суурь илэрхийлдэг. Цаг уурын өөрчлөлт нь цөлжилт хуурайшилт, ган, зуд зэрэг байгалийн гамшиг дагуулж, малчдын амьжиргаа, хүнс хөдөө аж ахуйн салбарыг сөхрүүлэх эрсдэл бийг зарим судлаач анхааруулж буй. Гэхдээ Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан дэлхийн дулаарлаас урт хугацаанд эдийн засгийн хэмнэлт, эерэг нөлөө хүртэх боломжтой орнуудын тоонд Монгол Улс бичигдэж байгаа. Цаг агаар дулаарснаар манай улсын ДНБ-ий өсөлт 1.4 хувиар эрчимжих тооцоо бий. Мөн АНУ-ын Sussex их сургуулийн эрдэмтний тооцоогоор дэлхийн дулаарлаас үүдэн жуулчдын тоо нь өсөх орнуудын жагсаалтад Монгол Улс хоёрдугаарт бичигдсэн. Монголыг чиглэх жуулчдын тоо дэлхийн дулаарлаас үүдэн дунд хугацаанд 122 хүртэл хувиар нэмэгдэх төлөвтэй аж.

Уг нийтлэлээр уур амьсгалын өөрчлөлтийг өмөөрч, хөхүүлэн дэмжихийг зорьсонгүй. Харин саарын хажуугаар сайн гэгчээр шинэ тутам ажиглагдаж буй шинэ зүйлийг өгүүлэхийг хичээсэн болно. Дэлхий нийтийн сорилт болж буй уур амьсгалын өөрчлөлтийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдсөөр буй. Гэхд ээ энэ өөрчлөлтөөс бид бултах аргагүй.

Бас гараа хумхин харсаар суугаад эх дэлхийгээ сүйрүүлж болохгүй. Иймд өмнөх алдаагаа үл давтаж, тогтвортой хөгжлийн төлөө хүчин зүтгэхийн сацуу уур амьсгалын сайн, муу сүлэлдсэн өөрчлөлтийг соргогоор мэдэрч, бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах ажил ч биднийг хүлээж байна. Ялангуяа, цаг уурын эрс тэс уур амьсгал монголчуудад эдийн засгийн сул тал болдог нь үнэн. Гэхдээ энэ сул талыг бүдгэрүүлж, зарим талаар эдийн засгийн хэмнэлт, өсөлт авчрах боломжийг байгаль орчны өөрчлөлт олгож байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс айж суусаар хохирох бус харин байгаль орчин, нийгэм, эдийн засагт ажиглагдаж буй шинэ зүйлийг соргогоор мэдэрч, тохирсон бодлого хэрэгжүүлж чадвал эрсдэлийг ч өөртөө ашигтайгаар эргүүлж болох нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Huawei-гийн хоригийг зөөллөх америк үйлдвэрлэгчдийн шахалт

 0 сэтгэгдэл