A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2090/

Засаглал сайтай компани хямд эх үүсвэр татаж чадна

“Эрдэнэс Тавантолгой”-н төсөвт эргэж харах, нягтлах зүйл их байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2090/


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд ногдол ашиг олгохоо энэ оны хоёрдугаар сараас мэдэгдэж, дотоодын хөрөнгийн зах зээлд энэ он гарсаар хоёр ч компани хувьцаагаа олон нийтэд санал болголоо. Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хөрөнгө оруулагчдад сонголт нэмэгдэх хэрээр компанийн засаглал, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөх болов. Эдгээр сэдвийн хүрээнд Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяртай ярилцлаа.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 гаруй компани өөрийн бизнесээ олон нийттэй хуваалцсан байна. Энэ он гарсаар хоёр ч компани IPO хийлээ. Компаниуд засаглалаа сайжруулахад юуг анхаарах хэрэгтэй байна вэ?

-Компаниудад нийтлэг сул тал түгээмэл анзаарагдаж байна. Энэ нь хөрөнгийн биржид бүртгэлтэй болсныхоо дараа засаглалаа сайжруулна, үйл ажиллагаагаа илүү ил тод болгоно гэсэн ойлголт. Уг нь зах зээлд орж ирэхээсээ өмнө тухайн компани үүнийг өөрийн соёлоо болгочихсон байх хэрэгтэй. Ингэж хэвшүүлж, үйл ажиллагаандаа компанийн засаглалын үндсэн таван зарчмыг мөрдүүлсэн нь цөөн байна. Үүнийг манайхан дор бүртээ хангаж ажиллах хэрэгтэй. Ил тод, нээлттэй байх нь тэргүүн зэрэгт анхаарах зүйл. Бусдад хувьцаагаа эзэмшүүлж, бусдын мөнгийг өөрийн бизнест ашиглаж байгаа бол журмын дагуу тайлангаа тогтмол танилцуулж, жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашигт нийцсэн, тэднийг мэдээллээр хангах нь чухал байна. Харамсалтай нь компаниуд томоохон дүнтэй хувьцаа эзэмшигчээ халамжлаад, бага дүнтэйг нь орхих гээд байдаг.

-Компанийн засаглалын үндсэн таван зарчмын талаар та хэллээ. Үүнийг компаниуд хангаж ажиллаж чадаж байна уу?

-Компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн мэдээлэл, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, засаглалын тайлан болгоноо ил тод болгож, хувьцаа эзэмшигчдээ шаардлагатай мэдээллээр нь хангах үүрэгтэй. Харамсалтай нь компаниуд хувьцаа гаргах үедээ өөрсдийнхөө талаар сурталчилж байгаад дараа нь IPO хийсэн хойноо таг чиг болчихдог. Олон нийтийн засаглалтай, иргэд хувьцааг нь эзэмшиж байгаа компани өдөр тутмын томоохон үйл явдал, гэрээ, хэлцэл болгоноо мэдээлж, танилцуулж байх хэрэгтэй. Ил, тод нээлттэй байснаар хяналт, хариуцлагын тогтолцоо сайжирна. Компани, хувьцаа эзэмшигчдийн хооронд ч итгэлцэл бий болно.

Хөрөнгө оруулагчид компанийн үйл ажиллагааны зардал, төсвийг чухалчилдаг

Компанийн засаглалын үндсэн таван зарчмыг мөрдүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороо болон Компанийн засаглалын үндэсний зөвлөл ажиллаж ирсэн. Компаниудын өөрсдийнх нь санаачилга их чухал. Засаглал сайтай компани хямд зардлаар хөрөнгө оруулалт татаж чадна. 

-“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны нэгдүгээр улиралд багтаж 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. Ирэх сарын эхээр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх гэж байна. Үүнээс өмнө компанийн төсвийн зардал нэлээд нэмэгдсэн нь хувьцаа  эзэмшигчдийн эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ. олон улсад IPO хийх компанийн засаглал хэр байна вэ?

-Нүүрсний зах зээлийн үнэ сайн байснаар “Эрдэнэс Тавантолгой” хоёр жил дараалан ашигтай ажиллах нөхцөл бүрдлээ. Компани энэ боломжоо ашиглаж олон улсын хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьцаагаа арилжаалж, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтаа татах гэж байна. Нүүрсний үнэ сайн байгаа энэ үеийг ашиглах нь зөв. Гэхдээ хөрөнгө оруулагч зөв засаглалтай, ил тод, нээлттэй, үйл ажиллагаа нь бохир бус компанид хөрөнгө оруулалт хийдэг. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” анхаарахаас аргагүй. Компани ашигтай ажилласнаар энэ оны төсөв хэдэн тэрбумаар огцом нэмэгдсэн байсан. Үйл ажиллагааны зардал нэмэгдэх хэрээр хувьцаа эзэмшигчдийн хүртэх ногдол ашиг багасна. Компанийн төсөв хэр бодитой вэ гэдэгт олон нийт эргэлзэх болсон. Аж ахуйн зардал тэлсэн нь компанийн төсвийг муухай харагдуулж байна. Хөрөнгө оруулагчид компанийн үйл ажиллагааны зардал, төсвийг чухалчилдаг. Тухайн компани хэр тооцоо судалгаатай, асуудалд  бодитой ханддаг вэ гэдгийг төсвөөс нь харчихдаг. Тийм болохоор төсөв хөөсөрсөн байж болохгүй. Ийм алдаа байвал даруй засах хэрэгтэй. Төсвийн хувьд хэлэхэд таамаг төдий төсөвболсон байсан. Компани хол явъя гэвэл төсвөө зөв тооцоолж, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах хэрэгтэй. ингэснээр хэмнэлт гарч, шаардлагатай төслөө санхүүжүүлэх хэмжээнд ирнэ.

-Төрийн өмчит компаниудын засаглал хурцаар тавигдаж байна. Энэ хүрээнд цаашид юу хийж, хэрэгжүүлэх нь оновчтой вэ?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтыг амьдрал дээр бодит ажил болгож, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Засаглал сайжирсаар зардал буурдаг гэдгийг Хувийн хэвшлийн компаниуд эрт ойлгочихсон. Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэж байна. Энэ хөтөлбөрт компанийн засаглалын талаар мөн байгаа. Төрийн болон нийтийн өмчит компанийн засаглалыг сайжруулах бодлого, чиглэл нь байна. Үүнийгээ хэрэгжүүлж чадвал компанийн засаглал тийм ч хэцүү зүйл биш. Гол нь санаачилга, үүнийг хийнэ гэсэн хандлага байх хэрэгтэй. Компанийн засаглалаа сайжруулах олон үүрэг даалгаврыг төрийн өмчит компаниуд анхаарч, өөрсдөө ач холбогдол өгөх нь чухал. Компанийн засаглал гэдгийг манайхан хөгжил гээд ойлгочих хэрэгтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Австрали цагаачдын тоогоо цөөлөх бодлого баримтална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдүгээгийн бодлогодоо ирээдүйг багтаахыг зөвлөв

Зөвхөн улс орон гэлтгүй хувь хүн, айл өрх, бизнесийн байгууллага алсыг харах нь чухал

 0 сэтгэгдэл


Автомат жолоодлоготой машины туршилтыг АНУ-ын Калифорни, Мичиган зэрэг мужид хийхээс өмнө буюу 2014 онд Сингапур улс энэ “ухаант” хүлгийг хэрхэн зохицуулахаа хэлэлцэж байжээ. Хэдхэн жилийн өмнө төсөөлөл төдий байсан жолоочгүй автомашины туршилтууд ар араасаа амжилттай болж эхэлснээр 2017 онд Сингапур замын зарим дүрмээ шинэчилж эхэлсэн аж. Гэтэл автомат жолоодлоготой машин дэлхийн тээврийн хэрэгслийн ирээдүй болох нь хэдийн тодорхой болж, томоохон компаниуд энэ үйлдвэрлэл рүү хошуурч эхлээд байхад дэлхийн дийлэнх улсад энэ өөрчлөлт үл таних, шинэ зүйл хэвээр байна.

Айсуй өөрчлөлтийн салхийг соргогоор мэдэрч, урьдаар бэлтгэж эхэлсэн Сингапурын энэ жишээг ирээдүйд чиглэсэн сэтгэлгээ, алсын хараа хэмээн дэлхий нийт үзэж байна. урагшлах бүртээ ирээдүйг тооцож алхах нь аливаа улс орны дэвжин дээшлэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгох нэг хөшүүрэг болчихоод байгааг азийн хөгжлийн банкны шинжээчид хэлж байгаа юм. Эдүгээ иргэдэд ээлтэй өсөлтөөрөө дэлхий нийтэд гайхагдаж буй Финланд, Сингапур, Австрали улсын хөгжлийн нэг хөзөр нь яах аргагүй алсын хараа, ирээдүйд чиглэсэн бодлого байсныг тэд онцолж байгаа юм.

Тухайлбал, дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон Финланд улсын парламентад ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хороо ажилладаг байна.  Тус улсын парламент нийгэм, эдийн засаг, экологийн аливаа асуудлыг хэлэлцэхдээ заавал 13 гишүүнтэй ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хорооноос санал авдаг. Финланд улсад хууль тогтоох байгууллагын түвшинд алсын хараатай бодлого боловсруулахад анхаардаг бол Сингапурт үүнийг Засгийн газар хэрэгжүүлдэг байна.

Зөвхөн улс орон гэлтгүй хувь хүн, айл өрх, бизнесийн байгууллага алсыг харах нь чухал. Тухайлбал, дэлхийн хүнсний салбарын томоохон тоглогчдын нэг Coca Cola одоогоос 15-20 жилийн өмнө эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлж эхэлжээ. Хийжүүлсэн ундаа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан 1990 оны сүүлчээр тус компани амжилтдаа ташууралгүй, ирээдүйн хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг судалж байсан. Улмаар хэтдээ хэрэглэгчид элсэн чихэр их хэмжээгээр агуулсан хүнснээс татгалзана гэдгийг эртнээс таамаглаж байсан тул шинэ төрлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарч эхэлсэн. Улмаар элсэн чихэр агуулаагүй Coca Cola Zero ундааг 2005 онд зах зээлд танилцуулж байжээ.

• Финландын парламент Ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хороотой.

• Ирээдүйгээ ийн төлөвлөснийхөө ачаар Coca Cola компани өнөөг хүртэл дэлхийн хамгийн шилдэг 100 компанийн тоонд багтаж, 200 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулж байна.

• Урагшлах бүртээ ирээдүйг бодолцон алхах нь аливаа улс орны дэвжин дээшлэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгох нэг хөшүүрэг болдог.

Ирээдүйгээ ийн төлөвлөснийхөө ачаар тус компани өнөөг хүртэл дэлхийн хамгийн шилдэг 100 компанийн тоонд багтаж, 200 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Өөрчлөлт, хувьслыг эртнээс илрүүлж, бодлого төлөвлөлтөө бодит байдлаас түрүүлж боловсруулах нь тогтвортой, хүртээмжтэй өсөлт, өгөөж дагуулдаг аж. Тэгвэл Монгол Улсад ирээдүйг угтсан бодлого төлөвлөлт бий юу. Алс хэтийг харах нь байтугай улсыг жолоодох бодлого сонгуулийн мөчлөгийн цаг хугацааны хайчинд орж, улс орны хөгжил ирээдүй рүү бус хөмөрсөн тогоон дотор эргэсээр.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж урт бөгөөд сүржин нэртэй баримт бичиг бий. Үүнийг баталснаас хойш даруй долоон жил улирсан ч стратегийн 105 зорилтын ердөө ганц хувь, 436 дэд зорилтын 4.1 хувь нь л биелсэн хэмээн албаныхан мэдээлж байв.

“Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэдэгчлэн эдүгээгийн бодлогодоо ирээдүйг хавчуулж, багтааж байх нь эрчтэй хөгжиж буй орнуудад чухал болохыг Азийн хөгжлийн банкны шинжээчид уламжилж байна. Төрийнхөө туг болохуйц бодлогыг тунхаглаж, түүндээ хүрэхийн төлөө иргэн бүр өдөр тутам зүтгэж, тэмүүлснээр тогтвортой өсөлтийг бий болгодог хэмээн тайванийн тамкангийн их сургуулийн ирээдүйн бодлогын судалгааны төвийн захирал Сун Мэй Мэй хэлсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ-ын фермерүүд Хятадад ургацаа худалдахыг хүсчээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тэрбумтан төрүүлдэг зах зээлд монголчууд “өлгий”-тэй байна

Интернэт тоглоомын ертөнцөөс төрөх тэрбумтнуудын тоо нэмэгдсээр

 0 сэтгэгдэл


Хэрэглэгчийн тоо нь 2.3 тэрбум давсан ертөнц үүсээд 20 хүрэхгүй жил болж байна. Гэхдээ шинэ зуунтай зэрэгцэн үүссэн энэ ертөнц дэлхийн бизнесийн салбарын хамгийн өсөлттэй зах зээлд тооцогдож, хөрөнгө оруулагчдыг хошууруулсаар. Монголчуудын ашиг орлого олохоосоо илүү зугаацах, алжаал тайлах хэрэгсэл болгон түлхүү ашигладаг интернэт тоглоомын ертөнцөөс дэлхийн бизнест цахиур хагалсан шинэ тэрбумтнууд төрсөөр байна.

Зэр зэвсэг хайж, амьд үлдэхийн төлөө тэмцдэг Free Fire тоглоомыг хөгжүүлэгч Sea компанийн хувь эзэмшигч, хятад гаралтай Форрест  Ли 41 насандаа дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд бичигдэж эхэлснийг Bloomberg хэдхэн хоногийн өмнө мэдээллээ. Тус компанийн бүтээсэн виртуал ертөнцөд элсэгчдийн тоо АНУ-ын хүн амыг хэдийн давжээ. Форрест Ли Сингапурт төвтэй Sea компанийн хувьцааны 13.8 хувь буюу нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө эзэмшиж байна. Эхний тэрбумтан нь Форрест ли биш юм. Тулаанчдын тэмцлийг өгүүлэх Fortnite тоглоомыг бүтээсэн, тэрбумтан  Тим Суини мөн энэ тоглоомоос мэндэлсэн түүхтэй.

Ийнхүү гарт үл баригдах хийсвэр ертөнц дэлхий нийтийг соронз мэт татаж, чиглэх хөрөнгө, санхүүгийн урсгал ч үржихийн хүрдээс хурдтай өсөж байна. Ухаалаг төхөөрөмжөөс хэт хамаатай болсон орчин цагийн дэлхийд видео тоглоомын байлдан дагуулалт үргэлжилсээр байна.

ТЕХНОЛОГИЙН МАНЛАЙЛАГЧИД ТОГЛООМ РУУ ХОШУУРАВ

Хэрэв та үргэлж биш юмаа гэхэд үе үе гар утсаараа тоглоом тоглож цаг нөхцөөх эсвэл тархиа  амраадаг бол аль хэдийн энэ ертөнцийн нэг гишүүн болсон гэсэн үг. Ер нь дэлхийн хаана л бол хаана утаснаас уяатай байдаг хэрэглэгчид тоглоомын зах зээлийг тэлж, хөрөнгө оруулалт, хөгжигсдийн тоо нь нэмэгдэх гол шалтгаан болоод байна. Интернэт тоглоом нийт орлогынхоо талаас илүүг нь зөвхөн хөдөлгөөнт утаснаас олдог байна.

Newzoo-гийн мэдээлснээр энэ зах зээлийн хэмжээ 2018 оны байдлаар 137.9 тэрбум ам.долларт хүрчээ. Хүний бүтээсэн, хийсвэр хорвоо ертөнцийг чиглэх мөнгөний хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж буй бөгөөд ирээдүйд ч өсөлтөө хадгалах өөдрөг таамгийг шинжээчид танилцуулж байгаа юм. 2021 онд гэхэд нийт орлого нь 180 тэрбум ам.доллар давах төлөвтэй.

Тоглоом ийнхүү ашиг олж болох “авдар” болж эхэлсэн тул технологийн компаниуд энэ салбар луу хошуурсан. Тухайлбал, БНХАУ-ын Tencent Holdings компани нийтлэлийн эхэнд өгүүлсэн хоёр тэрбумтны компанид хувь эзэмшдэг. Зөвхөн Tencent Holdings гэлтгүй бидний сайн мэдэх Microsoft, Apple, Sony зэрэг технологийн манлайлагчид тоглоомын ертөнцийн гол тоглогчид юм. Алдарт Apple л гэхэд хамгийн ашиг хүртдэг компаниудын нэгд тооцогддог бөгөөд өөрийн программ хангамжийн онлайн дэлгүүр буюу App store-оор дамжуулан, энэ төрлийн тоглоом борлуулж байна. Үүнээс гадна монгол залуусын түгээмэл тоглодог World of Warcraft -ийг бүтээгч Activision Blizzard-ийн зах зээлийн үнэлгээ 29.93 тэрбумаар хэмжигдэж байна. Ер нь эдгээр компани тоглоом сонирхогчдыг тоглохоос өөр аргагүй болтол нь сонирхол, хүслийг нь төрүүлээд зогсохгүй мөнгөн урсгалыг ч соронз шиг татдаг байна.

ӨСӨЛТИЙН ИРЭЭДҮЙ ЭНЭТХЭГ, БНХАУ

Энэ зах зээл рүү урсаж буй гурван ам.доллар тутмын нэг нь  Хятадын зах зээлийнх аж. Хүн амын тоогоор тэргүүлэгч энэ гүрэн дэлхийн интернэт тоглоомын зах зээлийн өлгий нутагт тооцогдох боллоо. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хамгийн ирээдүйтэй зах зээлээр Энэтхэг улс нэрлэгдэж байна. Энэтхэгийн интернэт тоглоомын зах зээл хурдтай өсөж, үүнийг нь ч соргогоор анхаарсан Хятадын Alibaba, Tencent зэрэг компани тус улсад үүрээ засаж эхэлжээ. Уг нь БНХАУ, Энэтхэг улс бол монголчуудад хамгийн ойр зах зээл. Мөнгө буцалж буй энэ зах зээлийн хамгийн эрэлттэй бүс нутаг, улс орнуудтай Монгол Улс улс төр, эдийн засаг, хүн хоорондын нягт харилцаатай оршин тогтнож байна гэсэн үг.

Ингээд бодохоор дэлхийн том компаниуд хүртэл хошуурч буй энэ бизнест монголчууд зөвхөн хэрэглэгчийн байр сууринаас оролцох бус орлого олох боломж байсаар байна. Сүүлийн жилүүдэд манай технологийн салбарын залуус хамтран энэ төрлийн гарааны бизнесүүдийг хөгжүүлж буй ч өнөө хэр олон улсын түвшинд өрсөлдөхүйц тоглоом бүтээсэн нь тун ховор. Гэхдээ хэд хэдэн компани олон улсад бүтээгдэхүүнээ нэвтрүүлжээ. Тухайлбал, монгол залуусын Nomadic Bear Games компани сүүлийн таван орчим жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд хоёр ч бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлсэн компанийн нэгэн тоглоомыг олон улсын хэрэглэгчид 12 сая удаа татжээ.

Тус компани тоглоомын зах зээл дэх гар утсанд суурилсан, Hyper Casual буюу хэцүү биш хэдий ч тоглоход таатай мэдрэмж төрүүлдэг төрлийн тоглоом бүтээдэг аж. Ингэхдээ өөрсдийн үзэл санааг шингээж, дэлхийн дийлэнх хэрэгчдийн сонирхолд нийцүүлэхийг зорьдог байна. Дэлхийн маш олон залуустай бид өрсөлддөг ч монгол хүний ур ухаан, сэтгэлгээний чадвараараа бусдаас ялгарахыг зорьдог хэмээн компанийн үүсгэн байгуулагч Х.Хангай ярилаа.

Ер нь манай тоглоом бүтээгчдийн дийлэнх нь сонирхогчийн шинж чанартай, бор зүрхээрээ энэ салбарт ажиллаж байна. Тиймээс Монголын тоглоом сонирхогчдын дунд Mongolian Game Developers Contest тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Одоогоор нэгдүгээр шат нь үргэлжилж буй бөгөөд 54 багийн 167 оролцогч бүртгүүлж, 19 бүтээл ирүүлжээ.

Басхүү Монгол Улс интернэт тоглоомын салбарын хэрэглэгчдийн хувьд дэлхийгээс нэг их хоцролгүй, зэрэгцэн алхаж байгаа гэхэд болно. Цаашлаад энэ төрлийн тоглоомд хүүхэд залуус донтох, зүй бусаар ашиглах зэрэг сүүдэртэй талууд ч түгээмэл болж буй. Харин тоглоом бүтээх, бий болгох, орлого олж, ашиг хүртэхдээ монголчууд хоцорч, унхиагүй байсаар.

Уг нь хил хязгаар гэж үгүй энэ салбар Монгол шиг далайд гарцгүй, жижиг зах зээлтэй улсад орлого олж болох талбар. Дээрээс нь дэлхий дахинд энэ төрлийн тоглоом нь зөвхөн арилжаа, сурталчилгаанаас орлого олоод зогсохгүй тоглоомын дүрүүдийнх нэр, хувцас, хэрэглэл нь чамлахааргүй мөнгө авчирдаг байна. Гэхдээ Монгол Улс өнөө хэр энэ хорхой хүргэм зах зээлд олон улстай өрсөлдөхөд бэлэн биш, “өлгий”-тэй хэвээр байна.