A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1795/

Засгийн газраас зарим томилгоог хийлээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1795/


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоо хийснийг ЗГХМА-аас мэдээллээ. Тухайлбал, ХЗДХЯ-ны дэд сайдаар Н.Элбэгсайханыг, БХБЯ-ны дэд сайдаар Б.Мөнхбаатарыг, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Батболдыг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Бямбадоржийг, Архивын ерөнхий газрын даргаар С.Энхбаатар нарыг тус тус томилжээ. 

Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилов. Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга, 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж, төрийн албанд тэрдундаа хууль эрхзүйн салбарт  тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай аж.

Бэгзжавын Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилов. 1975 онд Улаанбаатар төрсөн. 1992 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн факультет, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийг тус тус суралцан төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд нийслэлийн МАХН-ын /хуучнаар/ улс төрийн ахлах зөвлөх, 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга, 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 2008 оны 1-12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд нийслэлийн МАХН-ын /хуучнаар/ улс төрийн ахлах зөвлөх, 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга, 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 2008 оны 1-12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Сандагдоржийн Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. С.Батболд нь 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.1988 онд Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль, 1992 онд Цэргийн их сургууль, 2000 онд Удирдлагын академи, 2006 онд Тагнуулийн ерөнхий газрын дээд сургууль, 2011 онд Батлан хамгаалах их сургуулийг тус тус суралцан дүүргэсэн. Авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.  1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны  ахлах мэргэжилтнээр гээд төрийн албанд 16 ажиллажээ. 1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны  ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 15 жил ажиллажээ.

Батсуурийн Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. Б.Бямбадорж нь 1970 онд Өвөрхангай аймагт төрсөн.1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Анагаах ухааны их сургууль, 2002 онд Удирдлагын академи, 2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль, 2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор цолтой. Удирдахуйн ухааны болон төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй. Эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.  1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч, 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч, 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч, 1999-2018 Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан. 2018 оны 1 сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр Төрийн албанд  эрүүл мэндийн салбарт 23 жил ажиллажээ.

Самдангийн Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргаар томилов. С.Энхбаатар нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1995 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн сургууль, 1999, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2014 онд Макьюрийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн болон олон улсын харилцааны удирдлагын магистр зэрэгтэй Орос, англи хэлний мэдлэгтэй.  1999-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн дэд дарга, 2009-2012 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга, ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, 2012-2013 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга, орон тооны гишүүн, 2015-2016 онд “Соёмбо-легал партнерс” нөхөрлөлд зөвлөх, 2016-2018 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сараас Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэрээр төрийн албанд 13 жил ажиллажээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АН ЖДҮХС-гийн асуудлыг дахин оруулж ирнэ гэв

ЖДҮХС-г шалгахгүй гэсэн ч АН-ын гишүүд дахин оруулж ирэхээ мэдэгдэв

 0 сэтгэгдэл


Хоёр сар орчим гацсан УИХ-ын хэлэлцэх асуудал овоорчээ. Өчигдрийн нэгдсэн чуулганаар олны анхаарлыг татаж буй УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бий болгох хуулийн төслийг хэлэлцсэн.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс тус төслийн “зэс нь цухуйж” эхлэв. Өөрөөр хэлбэл, уг хуулийг баталсан ч, үндсэн хуулийн цэц дээр очих магадлал бий аж. Энэ талаар Л.Энх-амгалан гишүүн “Энэ хуулийг батлаад ҮХЦ дээр очих магадлал өндөр. Тийм тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ. Өргөн барьсан Ерөнхийлөгч буруудах уу, баталсан УИХ хариуцлага хүлээх үү, дэмжсэн Засгийн газар асуудалд орох уу. Гишүүд дэмжээд хуулийг баталж, УИХ-ын даргыг огцрууллаа гэхэд дараа нь буруу хуулиар огцруулсан гэдэг асуудал үүснэ” гэсэн юм. Харин гишүүд түүний сануулгыг үл ойшоолоо. УИХ-ын хаврын чуулганы үеэр мөн ийм явдал болж байв. Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласан тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр Д.Лүндээжанцан гишүүн үндсэн хуулийн зөрчилтэй тогтоол батлах гээд байна шүү хэмээн сануулсаар байтал гишүүд “нүдээ аньж” яаран сандран баталсан нь Цэц дээр унасан. Энэ удаад ч хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед Д.Лүндээжанцан гишүүн “Хууль чинь буруудаад Цэцээр хэлэлцэх бол би лав очихгүй шүү” гэж ундууцаж байсан юм. Ийн гишүүд үндсэн хуулийн зөрчил байгааг сануулж байна. Уг нь Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийн үзэл баримтлалд тус хуулийг үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд нийцсэн гэж танилцуулсан юм.

Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Ж.Мөнхбат гишүүний гаргасан санал дээр гишүүдийн байр суурь зөрөлдсөн. Тэрбээр уг төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын даргыг нийт гишүүдийн гуравны хоёроор огцруулдаг байх саналыг оруулсан боловч байнгын хороо дэмжээгүй юм. Анхны хэлэлцүүлгээр ч дэмжсэнгүй. Харин төслийн хоёрдугаар зүйлийг хасах С.Бямбацогт гишүүний саналыг 76.0 хувь нь дэмжсэн юм. Тэр нь “хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө” гэсэн заалт юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Дэгийн дагуу ирэх долоо хоногт байнгын хороо хэлэлцэж, чуулганаар батлах төлөвтэй байна.

УИХ-ын чуулганаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал нь ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн зөв бурууг дэнслэх түр хороо байгуулах тогтоол байлаа. Гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар тус тогтоолын төслийг өнгөрсөн оны 11 дүгээр сард өргөн бариад байсан юм. Үүнтэй холбогдуулж зарим гишүүд “60 тэрбумтай холбоотой хэргийг шалгах түр хороо байгуулах гээд өчнөөн сар болж байхад хоёрхон сарын өмнөх тогтоол дараалал дайраад орж байгаа нь УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг дураараа баталдгийг харуулж байна” гэж барьцсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд хороо гэж миний тэргүүлдэг хороогоор сангийнх нь асуудлыг ярьж яагаад болохгүй байгаа юм бол. ЖДҮХС-гийн зээл олгох эрхийг өөрчлөх хуулийн төслийг боловсруулаад хоёр жил болж байна. Хэн ч санал өгөөгүй” гэсэн юм. Төсөл санаачлагч Н.Номтойбаяр “Ийм хороо байдгийг өнөөдөр л мэдэж байна” гэсэн нь Ж.Ганбаатар, өмнө нь тус дэд хорооны дарга байсан Х.Болорчулуун нарын дунд дэд хороо ажлаа хийдэг эсэх тухай гурвалжин хэрүүл үүсгэв.

Эцэст нь УИХ-ын гишүүдийн олонх ЖДҮХС-гийн хэргийг парламент шалгах шаардлагагүй гэж үзэн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ингэснээр тогтоолын төсөл хууль санаачилсан зургаан гишүүн рүү буцлаа. Үүний дараа З.Нарантуяа гишүүн сөрөг хүчний зүгээс  түр хороо байгуулах тогтоолын төслийг дахин санаачлахаа мэдэгдэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар сонголоо

Санал өгсөн 43 төлөөлөгчийн 24 нь С.Мөнхчулуунд саналаа өгчээ

 0 сэтгэгдэл


МАН-ын удирдах зөвлөл, НИТХ дахь тус намын бүлгээс дэмжсэний дагуу С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүллээ. Түүний танилцуулгыг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва төлөөлөгчдөд танилцуулсан юм. Харин тус бүлгийн дарга асан С.Мөнхчулуун өөрийгөө заалнаас нэр дэвшүүлэв.

МАН-ын удирдах зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдан НИТХ-ын дарга С.Амарсайханыг Засаг даргад нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гаргасан. Харин С.Мөнхчулууны хувьд удирдах зөвлөлийн шийдвэр гарсан тэр өдрөөс хойш өөрийгөө нэр дэвшүүлэхээр шийдсэнээ энэ үеэр мэдэгдэв. Ийнхүү намын удирдах зөвлөл, НИТХ дахь бүлгээс дэмжсэн С.Амарсайханаас гадна дахин нэг нэр дэвшигч тодорсон тул уих дахь МАН-ын бүлэг завсарлага авч, дотооддоо уг асуудлаа ярилцахаар болсон юм.

Гэвч тус бүлгийн авсан 30 минутын завсарлага цайны цагаар үргэлжилж, тэр нь дахин хоёр цагаар сунжирснаар үдээс хойш 15.00 цагийн үед Засаг даргыг сонгох нууц санал хураалт эхлэв.

Нийт 43 төлөөлөгч нууцаар санал өгсөн бөгөөд эхний удаад хоёр нэр дэвшигч тус бүр 21 хүний санал авчээ. Харин нэг төлөөлөгчийн санал хүчингүй гарснаар хоёр дахь санал хураалт зохион байгуулав. Эх сурвалжийн хэлснээр буруу тэмдэглэж, хүчингүй болсон санал С.Амарсайханы нэрийг сонгосон байжээ.

Гэхдээ санал хураалтын явцад төлөөлөгчид нууцаар өгсөн саналынхаа зургийг нь авсан тохиолдол гарчээ. Энэ нь хэнд санал өгч буйгаа санаатайгаар бусдад үзүүлэх, хараат бусаар нууц хураалтад оролцох боломжийг хязгаарлаж байна гэж тооллогын комисс үзсэн юм. Тиймээс энэ мэт үйлдлийг төлөөлөгчид гаргавал, өгсөн саналыг нь хүчингүйд тооцох журам боловсруулж, НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан нь багагүй маргаан дэгдээв. Зарим төлөөлөгч “хүний эрхэд халдаж байна” гэж тооллогын комиссыг буруутгасан ч дээрх журмаар хоёр дахь санал хураалтыг явуулахаар олонх нь дэмжлээ.

Харин хоёр дахь шатны санал хураалтаар саналаа өгсөн 43 төлөөлөгчөөс 24 нь С.Мөнхчулууны төлөө саналаа өглөө. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь МАН-ын удирдах зөвлөл болон НИТХ дахь МАН-ын бүлгийн байр суурийн эсрэг санал өгсөн гэсэн үг юм.

Төлөөлөгчдийн олонх нь МАН-ын бүлгийн эсрэг санал өгөв

Санал хураалт дууссаны дараа С.Мөнхчулуун “Би хамгийн түрүүнд МАН-аас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр болох “Аз жаргалтай хот”-ыг 100 хувь биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана. Мөн агаарын бохирдол, түгжрэл, нийтийн тээврийн асуудлыг шийдэхийн төлөө төлөөлөгчидтэй хамтран ажиллана” гэв.

Түүний нэрийг Ерөнхий сайдад уламжлах бөгөөд хэрэв батламжилбал бүрэн эрхээ шууд хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдэнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхий сайд төрийн албаны удирдах ажилтнуудыг өөрсдөө соёл, ёс зүйгээрээ манлайлахыг үүрэг болголоо

 0 сэтгэгдэл



Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгой анхаарууллаа. Цаашид Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, үр дүнтэй дуусгахыг үүрэгдэв. Нэн ялангуяа Засгийн газрын нэрийн хуудас болох газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарахыг даалгалаа. 

Төрийн байгууллагууд төсвийн сахилга бат, хариуцлагыг чанд сахиж, онц шаардлагагүй үед гадаад, дотоод явах,  төрийн автомашиныг хувьдаа ашиглах, шаардлагагүй худалдан авалт хийх зэрэг тэвчиж болох бүх зардлыг хэмнэх ёстойг дурдсан. 

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, залуу боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэхийг төрийн байгууллага бүрт анхааруулсан юм. 

Төрийн албаны бүхий л алдаа завхралыг засахыг үүрэгдэхдээ бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх, эрхшээлдээ оруулдаг байдлыг таслан зогсоож, бусад албан хаагчийн ажилд нөлөөлж саад болох,хууль бус үйлдэл хийх үүрэг, даалгавар өгөх зэрэг ёс бус үйлдэл гаргахгүй, мөн ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан бол хариуцлага тооцохыг онцгойлон дурджээ. 

Төрийн албаны удирдах ажилтнууд байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, ёс зүйгээрээ байгууллага, албан хаагчдаа манлайлж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.

Дээрх үүрэг, чиглэлийг биелүүлж, мөрдвөл төрийн албан хаагч бүр сахилга, хариуцлагатай ажиллаж, ёс зүйтэй, шударга, ил тод, тогтвортой, хариуцлагатай төрийн алба бэхжинэ. Мөн бүх шатанд ажлын үр дүн дээшилж, эдийн засгийн тогтвортой өсөлт эрчимжин, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломж нэмэгдэнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

НҮБ-ын төлөөлөгчийн Монголд ажиллах томилолтын хугацаа дуусчээ

 0 сэтгэгдэл


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг томилолтын хугацаа нь дуусгавар болж буйтай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэрээр энэ албандаа зургаан жил ажилласан юм. 

Наоми Китахара нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг  өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тус сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын хүн амын хөгжил, эмэгтэйчүүд охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, хувиараа бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр бодит  дэмжлэг  үзүүлж ирснийг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэв.

Хатагтай Наоми Китахара Монгол Улсад ажиллах хугацаандаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, хүн амын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хатагтай Наоми Китахараг хүлээн авч уулзлаа.

С.Чинзориг сайд түүнд Монгол Улсын нийгмийн хамгааллын салбарт ялангуяа хүн амын цөм болсон залуучуудын хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж Засгийн газрын шагнал  “Нийгмийн, хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулав.