A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3047/

Зэсийн зах зээлд тодорхойгүй байдал үүслээ

Зэс хамгийн найдвартай орлогын эх үүсвэр байсан цаг алсарч эхэллээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3047/


Аж үйлдвэрийн гол металл болох зэс энэ он гарснаас хойш хамгийн их савлагаатай таваараар тодорлоо. Мөнхийн хөдөлгөөнтэй буюу зүрхний бичлэг шиг хэлбэлзсэн улбар металлын ойрын ирээдүй сайнгүй зурагтай байна. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргаан уул уурхайн салбарт хүчтэй нөлоөөлж эхэллээ. Үүнд манай улсын экспортын голлох түүхий эд зэсийн баяжмал ч өртөхөөр байна. АНУ өмнөд хөршийн зарим бараа, бүтээгдэхүүнд импортын тариф ногдуулж, уг жагсаалт өнгөрсөн сард цахилгаан хөдөлгүүр, хөргүүр болон гэр ахуйн хэрэгслийн эд ангиар тэлсэн билээ. Энэхүү үйл явдал зэсийн баяжмал экспортлогч орнуудад гэнэтийн цочир мэдээлэл байв.

Зэсийн зах зээлийн чухал тоглогч Хятадын үйлдвэрлэлийн салбараар дамжиж худалдааны сөргөлдөөн хөгжиж буй орнуудын эдийн засагт хүртэл ийнхүү шууд бусаар халдах нь.

Тэргүүлэгч гүрнүүдийн тэмцэл зэс, нүүрс, хөнгөн цагаан, төмрийн хүдрийн ханшид хүртэл халтай гэдгээ дахин мэдрүүлсээр.

Дэлхийн зэс баяжуулах үйлдвэрлэлийн 40 гаруй хувь нь өмнөд хөршөөс хамаардаг. Ийм нөхцөлд худалдааны маргаан хэрхэн шийдэгдэхээс зэсийн дунд хугацааны үнийн төлөв тодорхой болно. Худалдааны зөрчил улам даамжирвал зэсийн ханшийн түвшин одоогийнхоос ч уруудаж магадгүйг Citigroup тайландаа анхааруулсан байна.

Манай улс 2019 он гарснаас хойших эхний долоон сарын байдлаар улсын төсөвт 1.7 их наяд төгрөг уул уурхайн салбараас татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүллээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь бага ч гэсэн өссөн дүн. Энэхүү өсөлтийг бүтээгдэхүүний нэр төрлөөр нь авч үзвэл, зэс 97.9 тэрбум төгрөгийн өсөлт авчирсан нь илүүтэй нөлөөлсөн байгаа юм. Тайланд тусгаснаар дээрх хугацаанд 867.7 мянган тонныг экспортолсон байна. Мөн өнгөрсөн жилтэй харьцуулахад экспортын орлого 20 гаруй сая ам.доллараар өсжээ.

Төсөвт зэсийн үнийг энэ онд 6272 ам.доллар байхаар тооцсон. Bloomberg-ийн мэдээллээр, зэсийн ханш сүүлийн өдрүүдэд хамгийн их өөрчлөлттэй байна. Тухайлбал, лхагва гарагт 5825 ам.долларт хүрч, 0.17 хувиар өссөн бол энэ жилийн турш ихэвчлэн буурч, үргэлж хэлбэлзсээр. Үүнийг дээр дурдсан худалдааны дайнтай холбон зарим шинжээч тайлбарлаж буй. БНХАУ жилд 10 орчим тэрбум ам.доллараар үнэлэгдэх автомашины сэлбэг хэрэгслийг АНУ-д нийлүүлж байгаа. Статистик мэдээллээр, Хятадын нийт экспортын 17 хувийг АНУ бүрдүүлдэг. Зэсийн зах зээлийн тодорхойгүй байдал ноёрхож, хөрөнгө оруулагчдыг няхуур хөдлөхөд хүргэж байна.

Худалдааны дайн зэсийн ханшид сөргөөр нөлөөлж мэдэхээр байна

Зэсээр хөгжсөн, хөлжсөн Чили, Австрали мөн л худалдааны дайныг ажигласаар. Манай улсын хувьд “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт ид үргэлжилж буй. Үүнээс гадна Цагаан суваргын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, гаднын хөрөнгө оруулалт татах хэрэгцээ, шаардлага бий. “Оюутолгой” төслийн хувьд богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж байж сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртэхээр байгаа. Гэтэл АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан газар авснаар зэс найдвартай экспортын бүтээгдэхүүн гэх ойлголт суларч байна. Зэсийн ханшийн тааварлашгүй байдал төсвөө тодотгох, төслөө зогсоох хүртэл зам руу хөтөлж мэдэх бодит эрсдэл ч байж болзошгүй.

Улсын төсөвт уул уурхайн таваарын хамгийн өөдрөг өсөлтийн төсөөллийг зэсээр зурагладаг. Тэгвэл ийм таатай цаг худалдааны дайнаас үүдэн нүүрээ бууруулж мэдэхээр байна. Зэсийн зах зээлийг жолооддог өмнөд хөрш худалдааны дайнаас хүлээх эрсдэлээ хумих үүднээс юанийн ханшийг ч хүртэл суллаж буй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үрэлгэн зарлагатай, өндөр алдагдалтай сонгуулийн жилийн төсвийг баталлаа

 0 сэтгэгдэл

Урьд өмнө төсвийн түүхэнд байгаагүй 11.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 13.8 их наяд төгрөгийн зарлага гаргах, 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв албан ёсных боллоо. Сонгууль тохиох жилийн төсвийн зарлага 2012, 2016 оны адил огцом тэлж, алдагдал нь талийж өглөө. Төсвийн зарлага энэ онтой харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. УИХ-аар төсвийг хэлэлцэх явцад зарлага дорвитой буурсангүй, бараг л хэвээр үлдэв. Эдийн засгийн өсөлтийг 2020 онд зургаан хувиар тооцоолсон байна. ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталснаар манай улсын нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдэхээр боллоо. Төсвийн орлого, зарлагыг тус бүр дөнгөж 100 гаруй тэрбум төгрөгөөр танасан байна. Гэвч энэ нь хангалттай хэмнэлт биш юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ мөн л зөрчлөө. Өмнөх жилүүдтэй харьцуулахад төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн боловч үр ашигтай байх ёстой гэсэн зарчмаа баримтлаагүй болохыг эдийн засагчид хэлж байна. Төсвийн төсөлд онцгой өөрчлөлт хэлэлцүүлэх үед ороогүй бөгөөд ногоон гэрлээр УИХ баталлаа. Төсөвт сумын төвд барих соёлын болон спортын барилга байгууламж хамгийн олноор тусгажээ. Үүнийг Эдийн засагчдын клуб үр ашиггүй барилга байгууламж болохыг дурдсан. Орлогыг гаалийн болон татварын шинэчлэлээр бүрдүүлэхээс гадна газрын төлбөрийг бүрэн хурааж авахаар төсөвт тусгасан байна. Ирэх жил 68 соёлын төв барих бол сумын төвийн шинэчлэлд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнийг “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд хэмээн тайлбарлаж буй. Нийгмийн даат-галын шимтгэлийг 42 хувиар өсгөн байж бүрдүүлсэн төсөв шударга бус хөрөнгө оруулалтыг өөг шүүлсэн, хувийн хэвшилд ихээхэн дарамт авчрахаар байгааг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдэгдсэн билээ.







A

Жижиг

A

Дунд

A

Том

Эмэгтэйчүүдийг үл хайхарвал $700 тэрбумын гарзтай

 0 сэтгэгдэл


Эрчүүд ноёрхдог уламжлалтай санхүүгийн үйлдвэрлэл эмэгтэйчүүдийн үгийг сонсох, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн гаргах нь хангалтгүйгээс жилд 700 тэрбум ам.доллар олох боломж алдаж буйг консалтингийн Oliver Wyman фирмийн судалгаанд анхааруулжээ. “Эмэгтэйчүүд санхүүгийн үйлчилгээний салбарт дутуу үйлчлүүлж буй хамгийн том бүлэг яах аргагүй мөн” хэмээн уг тайлангийн ахлах удирдагч Жессика Клемпнер мэдэгдсэн юм. Санхүүгийн “компаниуд эмэгтэй үйлчлүүлэгчдийн үгийг сонсоогүйгээс их мөнгө алдаж байгаа” гэж тэрбээр онцлон дурдаж байв. Санхүүгийн ихэнх бүтээгдэхүүн хүйсийн ялгаваргүй саармаг мэт боловч мөн чанартаа эрчүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн байдаг. Тайлангаас үзвэл ялангуяа, эд баялагт чиглэсэн бүтээгдэхүүн тэр бүр эмэгтэйчүүдийн санхүүгийн амьдралд нийцдэггүй байна. Даатгалын компаниуд амь насны даатгалын бодлогодоо эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил үнэлэх тохиолдолд 500 сая ам.долларын премиум-урамшуулал үүсгэх боломж байгааг Oliver Wyman тооцоолжээ. Эмэгтэйчүүд эзэмшиж буй активынхаа ихээхэн хэсгийг үнэт цаас, бонд бус, бэлэн мөнгө хэлбэрээр хадгалах хандлагатай нь активын менеже-рүүдэд 25 тэрбум ам.долларын шимтгэл үүсгэх боломж юм. Хэрэглээнд саяхан нэвтэрсэн Apple Card хүйсээр ялгаварлан гадуурхсан шинжтэй болсныг технологийн салбарын бизнесмен Twitter-т жиргэсэн нь Apple Inc болон Goldman Sachs Group Inc-ийн хооронд маргаан дэгдээлээ. Уг маргаан нь америкчууд яаж зээл авдгийг тодорхойлох алгоритм ашиглахдаа банк санхүүгийн байгууллагууд санаандгүй ялгаварлан гадуурхаад байгаа юм биш үү гэсэн асуулт болж хувирав. Санхүүгийн салбарын удирдах албан тушаалд эмэгтэйчүүд ховор байдаг нь энэхүү бэрхшээлийг улам хүндрүүлдэг. Өдгөө санхүүгийн салбарын гүйцэтгэх захирлуудын 20 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь 2016 онд 16 хувьтай байсан үеийнхээс бага ч гэсэн өссөн хэмээн тайланд тайлбарлажээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

НДШ-ийн хувийг өсгөх нь ажлын байр нэмэх бодлоготой зөрчилдөж байна

Ажил олгогчид болоод энгийн иргэд НДШ төлснийхөө үр шимийг эргээд хүртэж байна уу гэдэг эргэлзээтэй

 0 сэтгэгдэл


Татварын шинэ хуулийн талаар “Делоитт онч аудит” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ончинсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр АМНАТ-ийг цуцалсан нь нэг талаас уул уурхайн салбараа дэмжсэн хэлбэр гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн НДШ-ийн хувийг өсгөж байгаа нь ажлын байр нэмэх бодлоготой зөрчилдөж байгааг онцоллоо.

ТУХАЙН АШИГТ МАЛТМАЛЫГ ОЛБОРЛОЖ БАЙГАА ЭЗЭМШИГЧЭЭС ГАДНА ХУДАЛДАН АВЧ ЦААШ БОРЛУУЛДАГ ДУНДЫН ЗУУЧЛАГЧДААС АМНАТ-ИЙГ АВАХ НЬ УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХНЫГ ТУЙЛДУУЛАХ ШИЙДВЭР БАЙСАН

-ҮХЦ-ийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой хуулийн заалтуудыг цуцалсан. Энэ шийдвэрийг та юу гэж бодож байна вэ. Үүнийг орлуулах хуулийн зохицуулалт ямар байвал илүү оновчтой байх вэ?

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг зөвхөн ашигт малтмал эзэмшигч төлөх хуулийн заалт өмнө нь байсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайг ашиглалтад оруулж, бүтээгдэхүүнээ борлуулалтад гаргаснаар орлогынхоо тодорхой хувиар төлбөр төлдөг байсан. Энэ заалт өнгөрсөн гуравдугаар сард зөвхөн ашигт малтмал эзэмшигч биш, худалдан борлууж байгаа аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд бас төлбөр төлнө гэсэн агуулгаар өөрчлөгдсөн юм. Тухайн ашигт малтмалыг олборлож байгаа эзэмшигчээс гадна худалдан авч цааш борлуулдаг дундын зуучлагчдаас АМНАТ-ийг авах нь уул уурхайн салбарынхныг туйлдуулах шийдвэр байсан. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч буурна гэсэн үг. Хуулийн энэ өөрчлөлт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн Цэцийн дүгнэлт гаргалаа. Энэ нь уул уурхайн салбараа дэмжсэн шийдвэр боллоо гэж би харж байна.

-Одоохондоо Цэцийн гаргасан шийдвэр хэрэгжээгүй байна. Гэхдээ энэ байдлаараа хуульгүй яваад байж болохгүй. Дараагийн шинэ хууль ямар байвал манай нөхцөлд илүү тохиромжтой байх бол?


-Өмнө нь байсан ашигт малтмал эзэмшигч татвар төлөх гэсэн заалтыг нэмж оруулах байх. Мөн хөрөнгө оруулагчдыг дэмжих үүднээс татварын хувиудыг хуучин шигээ зохицуулах байх гэж бодож байна.

-Ирэх оноос НДШ нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор мөнгөний ханш унах эрсдэлтэйг эдийн засагчид хэлж байна. Энэхүү нэмэгдэл аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?

-Өртөг зардал болоод НДШ өсөх нь аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үүсэж байгааг бизнес эрхлэгчид ярьж байна. Ажилчдадаа илүү цалин өгөхөд НДШ давхар өсөж байдаг нь ажилгүйдлийг бууруулахад сөр-гөөр нөлөөлж байна.

-Ажил хийж байгаа иргэдийн авч буй цалин нь амьдралд хүрэлцдэггүй учраас гадагш гарч ажиллах сонирхол их байна. Аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?


-Ажил олгогчид болоод энгийн иргэд НДШ төлснийхөө үр шимийг эргээд хүртэж байна уу гэдэг эргэлзээтэй. Энэ нь ажил олгогчдод ажиллах хүчний нөөцөө бүрдүүлэхэд хүндрэл учруулж байна.

-Сангийн яам 2020 онд бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна гэлээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?


-Татварын хуулиуд тодорхой бус байсан зүйлсийг тодорхой болгосон. Гэхдээ тайлбар, журам дутуу зэрэг учир дутагдалтай зүйл олон байгаа нь аж ахуйн нэгжүүдэд зөрүүтэй ойлголт төрүүлэх тохиолдол бий.

-Татварын шинэ хуульд олон улсад чиглэсэн харилцааны тал дээр ямар өөрчлөлт тусгасан бэ? 


-Гаднын орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн гадаадад төлсөн татварыг харгалзан үзээд Монголд төлөх татвараас нь хөнгөлөх заалтууд байгаа. Энэ нь Монголын бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээл дээр ажиллахыг дэмжиж байна гэсэн үг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч үгүйлэгдэж байна

Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 10 гаруйхан компани байна

 0 сэтгэгдэл


Хөрөнгийн зах зээлээ босгоно, хөгжүүлнэ гэж бид олон жил ярьж, мөрөөдөж ирлээ. Их хувьчлалын үеийн ягаан, цэнхэр тасалбараар хүн амын олонх нь энэ зах зээлийг төсөөлөх төдий байсан үе ард хоцорсон ч Монголын хөрөнгийн зах зээл цэгцэрч чадаагүй хэвээр. Зах зээлийн үнэлгээ нь 2.4 их наяд төгрөгөөр хэмжигдэх боловч үндэсний монополь компаниуд нь биржийн гадна үйл ажиллагаа явуулна. Хамгийн сонирхолтой нь топууд нь биржээ, зах зээлээ үл тооно. Энэ нь тэдний буруу биш юм. Хувьцаанаас өөр бүтээг дэ-хүүнгүй, Засгийн газрын үнэт цаасны арилжаа зогссон хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч үгүйлэгдэж байна. Хөрөнгө оруулалтын сангууд байж зах зээлийн хөгжил хурдсах учиртай. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан нь идэвхтэй бус хэвээр. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 10 гаруйхан компани байна. “Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга энэ талаар “Мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд ажиллаж эхэлснээр хөрөнгийн зах зээлийн одоогийн хөгжилд бодитой өөрчлөлт мэдрэгдэнэ” хэмээн онцолсон юм. Дэлхийн улс орнуудын хөрөнгийн зах зээлийн хөдөлгөгч хүч нь сангууд байдаг. Монголын хувьцааны захыг тойрсон энэ дэд бүтэц өнөөдрийг хүртэл алга байна. Монгол Улсад хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улс хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулах хэлэлцээрийг баталгаажуулсан. Энэхүүг гэрээг Монголын талаас Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” компани хариуцаж ажиллахаар болсон. Тус компанийн захирал Д.Болормаа “Хамтарсан хөрөнгө оруулалтын сан хувьцааны санхүүжилт хийнэ” гэж мэдэгдсэн. Энэ нь мэргэжлийн хөрөнгө оруулагчгүй дотоодын хөрөнгийн зах зээлд сайн мэдээ байв. Үүнээс өөр мэргэжлийн хөрөнгө оруулагчтай холбоотой томоохон хэлцэл, хэлэлцээр одоогоор хийгдсэнгүй. Иргэдийн хувьд мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгөө өсгөх, хувьцааны ханшаас өгөөж хүртэх боломжтой. Хялбархан мөнгө олох энэ аргаар гадаадын “Хамтарсан хөрөнгө оруулалтын сан хувьцааны санхүүжилт хийнэ” гэж мэдэгдсэн. Энэ нь мэргэжлийн хөрөнгө оруулагчгүй дотоодын хөрөнгийн зах зээлд сайн мэдээ байв. Үүнээс өөр мэргэжлийн хөрөнгө оруулагчтай холбоотой томоохон хэлцэл, хэлэлцээр одоогоор хийгдсэнгүй. Иргэдийн хувьд мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгөө өсгөх, хувьцааны ханшаас өгөөж хүртэх боломжтой. Хялбархан мөнгө олох энэ аргаар гадаадын хүмүүс ихээхэн хэмжээний нэмэгдэл орлого олж сурчээ. Харин Монголд хамтын хөрөнгө оруулалтын сан байхгүйгээс болоод иргэд өөрсдөө брокерын компаниар дамжин арилжаанд оролцож байна. Хувь хүн бие даан шийдвэр гарган биржийн арилжаанд оролцох нь амаргүй бөгөөд өндөр ашиг олж сурахад багагүй цаг хугацаа, суралцах үйл явц, мэдлэг чадвар шаардлагатай билээ. Гэвч хүн болгоны хөрөнгийн зах зээлийн ойлголт, мэдлэг, мэдээлэл харилцан адилгүй. Өдгөө ардчилсан орнуудад хөрөнгө оруулалтын сангуудын хөгжил маш өндөр түвшинд хүрч чадсан. Сангууд нь өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах төдийгүй төрөлжжээ. Тухайлбал, тэтгэврийн сан, даатгалын сан, хөрөнгө оруулалтын сан, баялгийн сан хөрөнгийн зах зээлийн “мотор” нь болж байна. Харин манай улсад сангууд ажиллах эрх зүйн орчин дутмаг байгаа юм. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэхэд дөнгөж 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Хэрэв хөрөнгө оруулалтын орчин сайжраад, хөрөнгө оруулалтын төрөл бүрийн сангууд ажиллаад эхэлбэл Норвегийн тэтгэврийн сан, Сингапурын Тимасек, Эмират, Европын сангуудаас хөрөнгө татах боломж нээлттэй. Өнөөдөр дэлхийн 40 гаруй оронд 60 гаруй баялгийн санд 10 их наяд ам.доллар төвлөрөөд байна. Тэдний ганц толгойны өвчин нь хаана, юунд хөрөнгө оруулах вэ гэдэг асуудал болоод байгаа юм.