A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5372/

Зүүн германчууд одоо яагаад оросуудад дуртай болов

Зүүн германчууд одоо яагаад оросуудад дуртай болов
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5372/
  • Социализмд үнэхээр итгэж, зүтгэж явсан зарим хүмүүс үзэл бодлоо өөрчлөөгүй байгааг үгүйсгэх аргагүй
  • "Дайн, сонгууль гэх мэт ямар нэг үйл явдлын үед зүүн германууд заавал өрнөдийнхнөөс өөрөөр хандаж байгаа нь ажиглагддаг

Крымийг эрхэндээ авсны хариуд Европын холбооноос ОХУ-ын эсрэг хэрэгжүүлсэн хориг зургаан жил үргэлжилж байна. Гэвч үе үе хоригийг эсэргүүцсэн дуу хоолой сонсогддогийн олонх нь зүүн германчуудынх. Ардчилсан Герман ба хуучин Зөвлөлтийн найрамдал “том ахаа хайрлах” улс төрийн, тийм ч элэгсэг бус нөхөрлөл байсан бол одоо юу өөрчлөгдөө вэ? гэсэн асуултыг Германы MDR сэтгүүлийн сурвалжлагч Дёрте Ханиш тавьж, хариулахыг оролджээ. 1986 оны дөрөвдүгээр сард социалист ахан дүүсийн үнсэлтийн (М.Горбачёв, Э.Хонеккер нарын үед) цаана Зөвлөлтийн ил тод байдал, өөрчлөн байгуулалтын тухай сонсохыг ч хүсээгүй хуучин БНАГУ-ын илт хурцадмал харилцаа нуугдаж байлаа. “Герман-Зөвлөлтийн найрамдал” болон фашизмаас чөлөөлөгсдөд үзүүлэх хүндэтгэл тухайн үед төрийн үйл хэрэг, олон жил үргэлжилсэн үзүүлбэр байхаа больсон юм. Өдөр тутмын амьдралд, хамтрал, сангийн аж ахуй, пионерын зуслан, сургууль дээр харилцаа үргэлжилсээр байсан авч нутгийн иргэдийг Зүүн Германд байрласан Зөвлөлтийн цэргийнхэнтэй ойртож уулзахаас сэрэмжлүүлдэг байв. Галле-Виттенбергийн их сургуулийн нэн шинэ түүхийн профессор Зильке Сатюков “Хүмүүс ойртон харилцах тусам Оросын коммунизмд үнэхээр ирээдүй бий юу гэсэн асуулт гардаг байсан” хэмээн өгүүллээ. Иймээс Москва ба Зүүн Берлиний улс төрийн харилцаа ёс төдий албаны түвшинд, хувь хүмүүсийн оролцоогүйгээр явагддаг байв. 

1947 онд байгуулагдсан Герман-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг хуучин дайснуудын хооронд хэлхээ холбоо тогтоох зорилготой. 1989 оны байдлаар хуучин БНАГУ-ын 6.5 сая иргэн найрамдлын нийгэмлэгийн гишүүн байв. 1951 оноос Зүүн Германд орос хэлийг дунд сургуульд заавал үзэж эхэлсэн. Гэвч хичээл дээр Ленин, нам, эвлэл гээд залууст огт сонирхолгүй зүйл ярьдаг байсан аж. Гэхдээ орос хэлийг амьдрал дээр ашиглах янз бүрийн тохиолдол гардаг байсны нэг нь шагналаар Зөвлөлтөд аялах явдал байв. 1970-аад оноос уг нийгэмлэг цэвэр ёслолын чанартай болсон авч Зүүн Германы удирдагч Эрих Хонеккер 1987 онд “Герман-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг манай улсыг Лениний эх оронтой холбож, цусан барилдлагатай болоход гайхамшигтайгаар тусалсан” хэмээн мэдэгдсэн баримт бий. Харин ахуйн хүрээнд нутгийн оршин суугчид Зөвлөлтийн цэргийг юуны өмнө “эзлэн түрэмгийлэгч” гэж үзэж байв. Цэргийн техникт эвдэрсэн зам, офицеруудын эхнэрүүд дэлгүүрээс бүх барааг хамдаг зуршил гээд олон зүйлд дургүйцнэ. Эцсийн эцэст оросууд гарч явахад найрамдал гэгч зүйл хэдийн мартагдсан байв. “Гэвч дайн, сонгууль гэх мэт ямар нэг үйл явдлын үед зүүн германчууд заавал өрнөдийнхнөөс өөрөөр хандаж байгаа нь ажиглагддаг. Энэ бол манай түүхийн улбаа” гэж түүхч Сатюков бичсэн байна. Баруун Германтай нэгдсэний дараа зүүн германчуудын бүх хүсэл мөрөөдөл биелээгүйн дээр заримдаа хоёрдугаар зэргийн иргэд мэт сэтгэгдэл төрж, сэтгэл дундуур байгаа нь хуучнаа санагалзах бодолд хөтөлдөг байж болох юм. Үүний сацуу социализмд үнэхээр итгэж, зүтгэж явсан зарим хүмүүс үзэл бодлоо өөрчлөөгүй байгааг үгүйсгэх аргагүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Трамп Америкийн хотуудад цэрэг байршуулж эхэллээ

 0 сэтгэгдэл
  • Трамп сонгуулийн жилд өөрийгөө хууль, дэг журмыг сахиулагч гэж харуулахын сацуу коронавирусийн үед муу зохион байгуулсан гэдэг шүүмжлэлээс олны анхаарлыг хөндийрүүлэхийг эрмэлзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орон даяар хүчирхийлэл, эсэргүүцэл газар авч буй үед Америкийн цэргүүдийг муж улсууд болон хотуудад байрлуулна хэмээн мэдэгдсэнээ хэрэгжүүлж болзошгүй байна. Тэрбээр нийслэл Вашингтон хотод хөл хорио тогтоохын өмнөхөн “Бид бослогыг зогсооно, хууль бус явдлыг зогсооно” гэж амласан. Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийснийхээ дараа Лафайет талбайгаар явган алхаж, босогчдын галдаж гэмтээсэн Сент Жонсын сүмд очив. Цагдаа нар тэр хавьд цугларсан жагсагчдыг нулимс асгаруулагч хий, морь ашиглан зам гаргажээ. Хар арьст Жорж Флойд гэгчийн амьсгалыг цагдаа боож, санамсаргүй аллага үйлдсэнээс үүдсэн бослогод дөрөөлөн Трамп сонгуулийн жилд өөрийгөө хууль, дэг журмыг сахиулагч гэж харуулахын сацуу коронавирусийн үед муу зохион байгуулсан гэдэг шүүмжлэлээс олны анхаарлыг хөндийрүүлэхийг эрмэлзэж байна хэмээн хэвлэл бичиж буй. Хэрэв орон нутгийн захиргаад бослогыг дарах шаардлагатай арга хэмжээ авахаас татгалзвал “Би Нэгдсэн улсын зэвсэгт хүчнийг илгээж, тэдний оронд асуудлыг шийднэ” гэж Трамп мэдэгдсэн нь олон нийтийг цочролд оруулав. Хүчирхийллийг дарах зорилгоор цэрэг илгээхийн тулд ямар хуулийн зохицуулалт ашиглах талаар сэтгүүлчдийн асуултад тэрбээр шууд хариулаагүй боловч дараа нь Цагаан ордонд хэлсэн үгэндээ “Би та бүхнийг хамгаалахын тулд тэмцэнэ. Би бол хууль ёс, дэг журмын төлөөх та бүхний Ерөнхийлөгч, тайван жагсагчдын холбоотон” гэсэн байна. Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учирсан онцгой нөхцөл байдалд цэргүүдийг энгийн иргэдийн эсэргүүцлийг дарахад ашиглах боломжийг тусгасан бүр XIX зууны үеийн хууль бий. АНУ-ын Батлан хамгаалах яам үндэсний гвардийн 600-800 цэргийн албан хаагчийг Вашингтонд байрлуулахаар илгээснээ мэдээлэв. Үндэсний гвардийнхан хөшөө дурсгалууд болон Цагаан ордныг хамгаалж, цагдаагийн газартай уялдаатай ажиллахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч даваа гарагт мужууд болон хууль хэрэгжүүлэх байгууллагын удирдлагатай утсаар ярьж, “Та нар зонхилох ёстой. Тэгэхгүй бол цагаа үрсэн хэрэг болно. Тэд та нарыг дэвслэх гэж байна. Тэнэг амьтад шиг харагдах байх шүү” гээд мужийн захирагчдыг “сул дорой” хэмээн зэмлэв. Үүний зэрэгцээ Трамп америкчууд Флойдын амийг хөнөөсөнд зүй ёсоор хилэгнэж байгааг ойлгож, тайван жагсаалыг дэмжихээ илэрхийлсэн. Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөж, найман минут амьсгалыг нь боогдуулсны улмаас эмнэлэгт нас барсан хэрэгт буруутгагдаж буй цагдаа Дерек Човиныг тав хоног хойшлуулсны эцэст баасан гарагт баривчилжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Судсан дотор явах чадвартай микроробот бүтээлээ

 0 сэтгэгдэл

Хүний зүрх судасны тогтолцоон дотуур “зорчих” чадвартай микророботыг ХБНГУ-ын Штутгарт дахь Оюунлаг систем хөгжүүлэх Макс Планкийн хүрээлэнгийн (MPI-IS/Max Planck Institute for Intelligent Systems) эрдэмтэд Турк, АНУ-ын судлаачидтай хамтран бүтээлээ. Эрдэмтэд хүний судас дуурайлгасан лабораторийн орчинд соронзон жолоодлогот микророботыг амжилттай удирдан залж, хорт хавдрын эсэд эм тээвэрлэж хүргэх туршилтыг амжилттай хийсэн нь инвазив бус эмчилгээний салбарт нэг шатны дэвшил болов. Дотроо хавдар эмчлэх эм бүхий бөмбөлөг хэлбэртэй микроробот нь хорт хавдрын уургийн эсрэг биеэр бүрсэн бүрхүүлээрээ хавдрын эсэд “наалдах” чадвартай. Дараа нь хэт ягаан туяаны үйлчлэлээр микроробот доторх эмээ хавдрын эс дотор шахах аж. Ердөө найман микро-метрээс (0.008 мм) үл хэтрэх хэмжээтэй бөөрөнхий микророботыг шилний бичил хэсгээр бүтээжээ. Бөмбөлгийн нэг тал нь никель, алт ны нимгэн бүрхүүлтэй, нөгөө тал нь хавдрын эмийн молекул, хавдрын эс таних чадвартай тусгай био молекулаас бүрдэнэ. Хүний судсан дахь цус ны урсгал дотор уг “робот”-ыг соронзон орны үйлчлэл ашиглан жолоодох юм. Туршилтаар секундэд 600 микрометр урагшилж буй микророботыг анагаах ухааны хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн бэрхшээл шийдвэрлэх ёстойг уг судалгааны удирдагч, MPI-IS-ийн захирал Млетин Ситти тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Язгууртан мэт эрхэмсэг суух соёл

 0 сэтгэгдэл
  • Хатан хааны гэр бүлийн язгууртан бүсгүйчүүд хэрхэн тухтай бөгөөд эрхэмсэг суудаг вэ

Эмэгтэй хүний биеэ авч явах соёлын салшгүй хэсэг бол зөв суух соёл юм. Ямар төрлийн үйл ажиллагаанд оролцож байгаагаас эхлээд нас, хувцаслалт, орчин нөхцөл зэрэг олон зүйлээс шалтгаалан зөв суух нь бүсгүй таныг тодорхойлдог. Зөв суух соёл нуруугаа цэхлэн, хөлөө зэрэгцүүлж суух төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд өнөө цагт эмэгтэй хүн бүр биеэ эрхэмсэг авч явж, хатагтай мэт суух шаардлагатай болжээ. Хатан хааны гэр бүлийн гишүүдэд хичээл зааж байсан, этик эксперт, “Ёс суртахууны хатан хаан” гэгддэг Мика Майер язгууртнуудын зөв суух соёлыг шинжилж, сонирхолтой зөвлөгөө хүргэжээ.

Duchess Slant

Ихэнх хүмүүс Duchess Slant-ыг маш сайн мэддэг бөгөөд Уэльсийн гүнж Диана ийм байдлаар сууж, өвдгөө нийлүүлэн хөлөө диагоналиар хазайлгадаг. Энэ суулт бол зураг авалтад хамгийн тохиромжтой хувилбар. Учир нь хувцас, юбка өмссөн үед өвдгөө хазайлгахад таны биеийн далд хэсгүүдийг ил гарахаас сэргийлэх бөгөөд та даруу, төлөв эрхэмсэг байдлаа хамгаалж чадна. Түүнчлэн ингэж сууснаар таны хөл илүү урт харагддаг. Duchess Slant-аар суухдаа нуруугаа цэхэлж, эрүүгээ үл ялиг дээш өргөн хөлөө өвдөг, шагайгаар нь хажуу тийш нугална.

(Уэльсийн гүнж Диана)

The Cambridge Carry

Ахайтнууд бусадтай ярилцах, түр зогсох үедээ The Cambridge Carry-г ашигладаг. Жижиг гар цүнхээ урдаа барьж, хоёр хөлөө нэг шугамд зэрэгцүүлэн зогсох нь таныг эрхэмсэг харагдуулна.

(Хатан хааны отгон хүү, хунтайж Эдвардын эхнэр Эссексийн гүнгийн авхай Софи)

The Queen's pose

Хатан хаан бэрүүдээсээ ялгаатай нь сууж байхдаа хөлөө солбидоггүй. Тэрбээр заримдаа бүх л өдрийн турш суух шаардлагатай болдог ч дэгжин бөгөөд эрхэмсэг харагдаж чаддаг бөгөөд түүний сууж буй энэ хэв загвар хүн бүрт тохиромжтой. Энэ байрлалаар суух үед өсгий тань газарт хүрч, хоёр өвдгөө нийлүүлэх ёстой. Энэ бол өсгийт өмссөн үедээ гоёмсог сууж болох хамгийн энгийн арга.

(Их Британийн хатан хаан II Элизабет)

Sussex Slant

Меган Маркл болон Диана гүнж нар ийм байдлаар суухыг илүүд үздэг бөгөөд хатан хаан ч залуудаа ингэж суух дуртай байжээ. Энэ байрлалаар суухдаа нэг өвдгөө нөгөө өвдөгнөөсөө үл ялиг илүү гаргах бөгөөд шагай өвдөг хоёроо салгаж болохгүй. Энэ байрлал урт юбка, даашинз өмссөн үед илүү зохимжтой. 

(Өнөөгийн хатан хаан болон түүний эгч гүнж Маргарет нар 1946 онд VI Жорж хааны хамт)

The sussex stanse

Меган ингэж зогсох дуртай бөгөөд Холливудад байх үедээ ч энэ позоор зогсдог байв. Эрүү тань шалтай харалдаа байх бөгөөд хөлөө солбин зогсож, мөрөө бага зэрэг эргүүлээрэй. Гараа хажуу талдаа сул унжуулах бөгөөд атгаж, чангалах үйлдэл хийж болохгүй.

(Хунтайж Гарригийн эхнэр Сассексийн гүнгийн хатан Меган Маркл)

The Cambridge Cross

Энэ суултаар суухын тулд гараа өвдөг дээрээ тавиад, хоёр алгаа хавсран нэг өвдгөө нөгөө өвдөгнийхөө ард тавин бага зэрэг нугална. Таны нуруу цэх байх ёстой бөгөөд сандлын түшлэгт хүрч болохгүй. Удаан хугацааны турш суухад энэ нь хамгийн тохь тухтай байх боломжтой суудал.


(Ханхүү Уильямын эхнэр Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон)

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цар тахлын үед топ 25 тэрбумтан хөрөнгөө үлэмж арвижуулав

 0 сэтгэгдэл

Forbes сэтгүүлд мэдээлснээр дэлхийн топ 25 тэрбумтан гуравдугаар сарын 23-наас тавдугаар сарын 23-ны хооронд буюу цар тахлын ид тархалтын хугацаанд хөрөнгөө 225 тэрбум ам.доллараар арвижуулжээ. Тухайлбал, Facebook-ийн захирал Марк Закербергийн хөрөнгө 31.4 тэрбумаар нэмэгдэж, 86.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нүүр номын хувьцааны үнэ тавдугаар сард түүхэн дээд хэмжээ буюу 60 хувиар өссөн тул Закерберг дэлхийн тэргүүн баячууудын жагсаалтад байраа ахиулж, долоогоос дээшлэн дөрөвт бичигдэх боллоо. Amazon-ы Жефф Безос арай бага буюу 29.9 тэрбумыг олсон агаад одоо хөрөнгө нь 146.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж, дэлхийн тэргүүн баян алдраа хадгалжээ.  Цар тахлын үед онлайн худалдааны сайтуудын үйлчилгээ өргөжсөн тул түүний компанийн хувьцаа гуравдугаар сараас хойш 29 хувиар өссөн юм. Хөрөнгөө ихээр арвижуулсан баячуудын жагсаалтын гуравт Reliance Industries Limited-ын эзэн Мукеш Амбани бичигдэж, 20 тэрбум ам.доллар олжээ. Түүний хөрөнгө одоо 52.7 тэрбумаар хэмжигдэх агаад Азидаа тэргүүлж буй. Forbes-ийн тооцоогоор дэлхийн тэргүүн баян 25 хүний хөрөнгө одоо 1.5 их наяд ам.долларт хүрч, нийт тэрбумтнуудын хөрөнгийн нийлбэрийн 16 хувийг эзэлж байгаа аж. Дэлхийн тэргүүн баян Жефф Безос Amazon-ы хувьцааны өсөлтөөс ганц өдөрт 6.4 тэрбумыг олсон нь нэг төрлийн дээд амжилт тогтоов.