A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2857/

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2857/


1. “Эрдэнэс Монгол” ХХК нь “Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын нөөцийн тайлангийн үнэлгээ, олон улсын стандартад нийцүүлэх хайгуулын ажлын төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсгийн нөөцийг олон улсын нөөц, баялгийн ангилалд нийцүүлэх ажлын хүрээнд “Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын нөөцийн тайлангийн үнэлгээ, олон улсын стандартад нийцүүлэх хайгуулын ажлын төлөвлөгөө боловсруулах” болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь

• Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

• 2017, 2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй үйлчилгээний жагсаалт

• Өргүй тухай Нийгмийн даатгалын тодорхойлолт

• Зөвлөх хуулийн этгээдийн 2017, 2018 оны санхүүгийн чадавхын мэдээлэл, санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт

• Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө бүрэн төлсөн байна. Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт /Хэвлэмэл хуудсын доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ./

• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа

• Компанийн боловсон хүчний мэдээлэл

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх. Зөвшөөрөхгүй

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 00 минутын дотор ирүүлнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис Тауэр 14 давхар Утас: +976 75553399-215, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжилтэн З.Санчир

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

 0 сэтгэгдэл

Тендер шалгаруулалтын дугаар: НХЭГ/ССХ-2019/01

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь эрх бүхий тендерт оролцогчоос “Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах” тендерт оролцох тухай санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн материалыг төрийн худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны мерчантийн системийг ашиглан төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг дараах 8 багцад хуваан зарлаж байгаа бөгөөд тендерийн баталгаа шаардана.

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Үүнд:

Багц-1.Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Барилгын цахилгаанчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-2. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “барилгын засал чимэглэлчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-3. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “оёмол бүтээгдэхүүний оёдолчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-4. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “мах боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-5. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Сүү боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-6. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “арьс шир боловсруулалтын технологийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-7. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “эсгий, ноос, ноолуур боловсруулах анхан шатны технологийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Багц-8. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Зочид буудлын өрөөний үйлчлэгч” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах

Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 08–ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутад Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,

Г.Амарын гудамж, соёлын төв өргөө “Г” корпус 5 давхарт, Нийслэлийн Хөдөлмөр

Эрхлэлтийн газар, 509 тоот өрөө, Утас: 70130502

A

Жижиг

A

Дунд

A

Том

“МИАТ” ТӨХК билет борлуулах шинэ салбараа Central Tower-т нээлээ

 0 сэтгэгдэл

“МИАТ” ТӨХК тасалбар борлуулах шинэ салбараа Central Tower-ийн хоёрдугаар давхарт нээж, зорчигч үйлчлүүлэгчдэдээ улам ойртлоо. Үндэсний агаарын тээвэрлэгч тус компани нислэгийн тийзийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор тасалбар борлуулах салбаруудаа өргөтгөж буй юм. Өчигдөр үүдээ нээсэн тус салбарын нээлтэд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ТУЗ-ийн дарга С.Батболд нар оролцож, шинэ салбарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр “Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани нь зорчигч үйлчлүүлэгчдийнхээ найдвартай аюулгүй байдал, тав тухыг ханган ажиллах нь бидний эрхэм үүрэг, зорилго. Одоогийн байдлаар бид тасалбар түгээх ганц төвтэй ажиллаж байгаа. Бид зорчигчидтойгоо илүү ойртож, хүртээмжтэй ажиллах зорилгоор тасалбар түгээх төвөө багасгаж, хэд хэдэн салбар байгуулахаар шийдсэн бөгөөд ийн хоёр дахь салбараа нээж байна. Мөн тун удахгүй “Энканто таун”-д болон Улаанбаатар хотын баруун хэсэгт шинэ салбаруудаа байгуулахаар гэж байна.” хэмээн онцолсон юм. Мөн энэ үеэр шинэ салбарын нээлтэд зориулж хамгийн эхний гурван үйлчлүүлэгчид байгууллагын зүгээс гарын бэлэг гардуулж байв.

МИАТ” ТӨХК нь тасалбар борлуулах сал­баруудаа нэмэгдүүлэхээс гадна зорчигч, үйлчил­гээний цогц системээ бүрэн шинэчилж, нислэгийн бүх мэдээллийг нэг дороос авах “МИАТ” аппликейшнийг үйлчилгээнд нэвт­рүүлж, хэрэглэгчид хэзээ ч, хаанаас ч нислэгийн тийз захиалах, худалдан авах, цагийн хуваарь, нислэгийн төлөв зэргийг шууд харах боломжтой болж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 0 сэтгэгдэл


МИАТ ТӨХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос МИАТ/201901079/02 дугаартай Токарийн суурь машиныг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг цахим системд байршуулсан болно.

Үнийн саналыг 2019 оны 9 дүгээр сарын 03 –ны өдөрийн 10.00 цагаас өмнө http:// www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 9 дүгээр сарын 03 –ны өдөрийн 10.10 цагт нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

МИАТ ТӨХК Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа, МИАТ ТӨХК-ийн төв байр Хангамж, үйлчилгээний хэлтсийн 103 тоот өрөө, www.tender.gov.mn Утас: 70049860, Факс: 70049919

A

Жижиг

A

Дунд

A

Том

КОМПАНИЙ НЭР ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

 0 сэтгэгдэл


3624838 тоот регистрийн дугаартай “Сэцхайт” ХХК нь нэрээ өөрчилж “Макс Повер Тех” ХХК нэртэй болсныг мэдэгдье.